Дунд сургуульд судалж байсан уран зохиолын хичээлийг хэн, яагаад болиулсан юм бол? гайтай гэж!!! Ѳнѳѳгийн ЕБС-иудад суралцаж буй хүүхдүүдэд тохиолдож буй нийтлэг асуудлууд:
1. Хүүхдүүд ном уншихаа больж гар утас, элдэв дэлгэцний хамааралтай болж улмаар донтолтод хүргэж байна
2. Хүүхдүүд хичээлээ тараад ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх орчин байхгүйгээс бие биедээ уруу татагдан буруу зуршилд дасах нь түгээмэл болжээ
3. Багшийн заасан хичээлийг ойлгоогүй байсан ч тодруулж асуухаас эмээн, ойлгосон дүр эсгэснээс хичээлээ давтах хүсэл сонирхолгүй болж байна
4. Уран зохиолын ном уншихгүй байгаагаас ургуулж сэтгэн бодох чадвар хомсдож, хэл ярианы хѳгжил ч тааруухан, зѳв бичиж чадахаа больж байна
5. Бага насандаа ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх сонголт байхгүйгээс шалтгаалан ѳѳрийн авьяас сонирхолоо мэдрэхгүй хязгаарлагдмал орчинд мухардаж байна
Ер нь анзаараад байхад, хувь хүний зѳв тѳлѳвшилд номны үүрэг нѳлѳѳ их юм билээ. Хэрвээ танайх гэртээ номын сантай бол хүүхдүүд тань эхэндээ тоохгүй байгаа мэт харагдавч нэг л мэдэхэд ном уншиж эхлээд аажимдаа номонд дуртай болдог. Номноос уншиж буй хязгааргүй мэдээллүүд нэг л мэдэх дор хүүхдийн тань тѳлѳвшилд ѳѳрѳѳс тань илүү нѳлѳѳлсѳн байх нь элбэг.
*НОМООР ХОЛБОГДСОН НѲХѲРЛѲЛ
“Ид шидийн орон”, “Magic Box” зэрэг хүүхдэд зориулсан номын сангаар холбогдож найзалсан хэсэг залуу найз нар надад бий. Мѳнгѳ болон эрх ашгаар холбогдоогүй хүүхэд ба номоор холбогдсон болохоор бидний нѳхѳрлѳл их ѳвѳрмѳц. Заримдаа “галзуу” мэт аашилцгаах авч бие биенээ хамгийн сайн ойлгодог найзууд л даа. “Ид шидийн орон” тѳсѳл маань Дундговиос гадна хэд хэдэн аймагт байгуулагдах гээд “дуншиж” л байна. Гаднаасаа амархан мэт харагдавч санаачлагчдын туулсан зовлон жаргал бүгдийг туулах зориг тэвчээр заримд нь дутагдаж л байгаа. Амаргүй ш дээ. Энэ бүхнийг яг мэдэрч туулсан залуус л энэ тѳслүүдийг цааш нь авч явна. Хѳдѳѳгийн 2 сумд, Улаанбаатарын гэр хороололд байгуулагдсан 2, нийтдээ 4 “Magic Box”-оо “амьдруулах” гэж хичээж л байна. Бас л амаргүй ш дээ. Яг үндсэн тѳсѳл нь амьдарч чадвал сумуудад суурьшуулах санаануудаа тархиндаа эргэлдүүлж л байна. ХҮҮХЭД-НОМ хоёрыг холбож байгаа болохоор болно доо болно. Бид хааяа уулзаж галзуу солиотой мэт санагдах мѳрѳѳдлѳѳ хуваалцана. “Галзуу” санаа ихэвчлэн “Nepko Kids”-ийн Цоомоогоос гардаг. Бүтэшгүй мэт санагдаж байсан санаануудаа бодит ажил болгоход Цоомоо л үлгэрлэн зүтгэнэ. Нэг л мэдэхэд “ид шид” мэт биелэлээ олдог
*БИЕЛЭЛЭЭ ОЛЖ БУЙ “ГАЛЗУУ” ТѲСѲЛ
Цоомоо маань “Nepko Kids”-ийн багтайгаа, надтай хамт ажиллаж байсан Тосонцэнгэлийн Буяндалай захирлын хүү Идэржавхлантай хамт “Sky Garden” хотхонд “Чимээтэй номын сан” байгуулжээ. Нээлтээр нь хѳдѳѳ явж байсан болохоор ѳнѳѳдѳр зорьж очлоо. Ѳнѳѳг хүртэл амь бѳхтэй оршсоор буй сум, сургуулийн номын сангуудаас огт ѳѳр “дүрэмгүй” oрчинг бүтээжээ. Энд тэндгүй ундуй сундуй мэт боловч тавиурууд дээр нүүрээр нь харуулж тавьсан номнууд харагдана. Хүүхдүүд хивс болон тавиур дээр суугаад, зарим тавцан дээр хэвтээд дуртай номоо унших боломжийг бүрдүүлжээ. Найзуудаараа суугаад хамтдаа гэрийн даалгавраа хийх, хичээлээ давтах боломжтой. Урдаа шилэн, хоёр талдаа модон хашлагатай тавиур дээр тавьсан компьютер дээр англи хэл болон компьютерийн мэдлэгээ хѳгжүүлж болно. Ѳнгѳрсѳн хавар Цоомоо, Оюунаа хоёр минь багийнхныхаа хамт Англи явж Оксфордын Их Сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний хѳтѳлбѳрийг Монголдоо хѳгжүүлэх эрх авсан болохоор энэ нь хүүхдүүдэд бие даан ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх том боломж юм. Энэ тѳслийн үндсэн зорилго нь:
1. Хүүхдүүдийг албадалгүйгээр, зоргоор нь номонд дуртай болгох
2. Хичээл тарсны дараа хүүхдүүд аюулгүй, хѳгжилтэй орчинд чѳлѳѳт цагаа ѳнгѳрүүлэх боломжийг олгох
3. Найзуудаараа хамтдаа гэрийн даалгавраа хийж, хичээлээ давтах боломжийг олгох
4. Сар бүр сонирхолтой хѳтѳлбѳрүүдийг санал болгон хэрэгжүүлснээр жилийн хугацаанд хүүхдүүдийн тѳлѳвшилд эерэг ѳѳрчлѳлт гарна хэмээн тооцож буй аж
5. Эцэг эхийнхээ хамт гэр бүлээрээ ийм орчинд хамтдаа хѳгжих боломжийг ч тооцсон байна
6. Сургуулиудтай энэ тѳсѳл дээр хамтран ажилласнаар аажимдаа сургуулиудын номын санг ѳѳрчлѳх нѳлѳѳлѳлд найдаж байгаа юм байна
7. Энэ тѳсѳлд хүүхдээ хамруулснаар эцэг эхчүүд хүүхдээ хаана хэрхэн чѳлѳѳт цагаа ѳнгѳрүүлж байгааг хянаж, эрсдэлгүй аюулгүй орчинд хамгаалах боломжтой
8. ЭЦЭГ ЭХ-НОМ-ХҮҮХЭД хаа хаанаа хариуцлагатай байж номоор дамжуулан хүүхдээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлэх нь энэ тѳслийн сайн үр дүн байх болно
Асуудлууд юунд байна вэ?
-Баар байгуулан ашигтай ажиллаж болох мѳнгѳѳрѳѳ энэ номын санг байгуулан тѳсѳл санаачилж буй тэднээр бахархаж байнаа. Нэг хүүхэд сарын 100 000 ₮ тѳлж энэ тѳсѳлд хамруулна гэхээр зарим эцэг эхчүүд гайхаж буй бололтой. Taны хүүхдэд ирээдүйд ѳгѳх ѳгѳѳжийг нь мѳнгѳѳр хэмжих боломжгүй
-Сургуулиудын захирлууд болон номын санчид, багш нар ѳѳрсдѳѳ ирж үзвэл олон эерэг боломжуудыг мэдрэх болно. Энэ тѳсѳл дээр хамтран ажилласнаар сургуулиуд номын сан бол хүүхэд ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх орон зай юм гэдгийг бодитой ойлгоно. Алийн болгон хуучнаараа сэтгэх билээ. Шинэчлээд үзье л дээ
-Ѳндѳр хѳгжилтэй орнуудад хэрэгждэг “After school program” хѳтѳлбѳрийн монгол дахь оновчтой хувилбар энэ байж болох юм байна гэж харж байна. Хичээлээ тарсан хүүхэд тань эрсдэлгүй, аюулгүй орчинд ѳѳрийн сонголтоор ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх нь таныг сэтгэл амгалан ажлаа хийх боломж биш гэж үү?
-Тѳсѳлд хамрагдсан хүүхэд бүрт “Голомт” банкны карт олгож, апплекейшнтэй холбосноор та ѳѳрийн хүүхдээ хянах боломжтой болно. Магадгүй хүүхэд тань жилдээ 100+ ном уншвал та бидний үгэлж зааварлахаас илүү үр дүнд хүргэж болох шүү дээ
*ТѲГСГѲЛ
Ѳнѳѳгийн монголчууд бидний соён гэгээрэх боломж нь ном унших боломж юм. Алийн болгон “гэсэн гэнэ” гэж сургаар ярьцгаах билээ. Бидний баялаг болсон үр хүүхдийнхээ тѳлѳвшилд одоо л анхаарах хэрэгтэй болж байна. Дэлхий даяар түгшүүр болоод буй дэлгэцийн хэт хамаарлаас хүүхдээ холдуулах боломж энэ байж болох юм. Нѳгѳѳ талаасаа номтой холбоотой тѳслүүд үнэгүй, эсвэл хямд байх ёстой гэдэг сэтгэлгээнээсээ ч салмаар. Бидэнд ѳнѳѳдрийн ашгаас маргаашийн, магадгүй урт хугацааны үр дүн чухал шүү дээ. “Nepko Kids”-ийнхэн:
1. Хүүхэд болон номын судалгаа хийх
2. Хүүхдүүдийн заавал уншиж судлах номын жагсаалт гаргах /шатлалтай/
3. Номын сангийн менежментийн арга зүйг боловсруулах
зорилт тавьж байгаа юм билээ. Энэ бүхэн монголчуудын оюун санааны болон сэтгэлгээний ѳѳрчлѳлт авчрах эхлэл мѳн. Сайн үйлс, сайн тѳслийг дэмжицгээе л дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл(2)
сайхан үйлс
Энэ хүн америкт амьдарч байгаа хэвээрээ юу?