сонин mn
“Magic Box” тѳслийг санаачлагчидын хоёр дахь тѳсѳл нь “Mind Tour” тѳсѳл юм. Залуус минь энэ амьдралаас олж авсан ухаарлаа бусадтай хуваалцсан илтгэлүүдийн талаар ѳмнѳх бичвэртээ мэдээлсэн. Уг арга хэмжээний дараа, үдээс хойш хүүхэд залууст зориулсан сургалтууд зохион байгуулагдлаа.
 
 
1.     “Мэргэжил сонголт”   Г.Халиунаа
2.     “Гоо зүй болон хувийн ариун цэвэр”  М.Цэвэлмаа
3.     “Санхүү тѳлѳвлѳлт”   Г.Мѳнгѳн
4.     “Зохион бүтээх чадвар болон “Дү дү” тоглоом”   М.Мѳнхтулга
5.     “Спорт эрүүл мэнд”  Б.Галбадрах, Е.Энхболд
6.     “СѲБ багачуудын хѳтѳлбѳр”  Б.Цолмон
7.     “Код бичих сургалт”  У.Бат-Эрдэнэ
8.     “Боловсролын шинэчлэл”  Г.Галбадрах
9.     “Номын сангийн үйл ажиллагаа”  Д.Оюунсүрэн
 
 
Эдгээр сургалтуудтай зэрэгцэн  Д.Энхтайван, Анука хоёр минь “The Open mic Mongolia” арга хэмжээг “Соёлын тѳв” д зохион байгуулж хүүхэд залуусыг “бужигнууллаа”. Энэ арга хэмжээнд ойр зэрэгцээ сумууд болон Ховд аймгаас залуус зорин ирж сонирхсон юм. Ѳѳ тэгээд залуусыг “Тархины түгжээ”-гээ мултлахад бага ч болов дэм болсон байх гэж бодож байна.
 
 
Маргааш ѳглѳѳ нь багаараа Сутай хайрханыг зорьж очин бараалхсан. Тѳрийн тахилгат энэ хайрханы бэлд Жак маань кофе чанаж биднийг дайлан, Индиго Энхболд минь “Зулай цагаан Алтай” дууг эхлүүлэн хамтаараа түрцгээж эгшиглүүлэв. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэг хэллэгээр энэ бол бидний заавал гүйцэтгэх ёслол байв, хэхэхэ. Цаашдаа “Mind Tour” арга хэмжээний дараа бид тэр орон нутагтай танилцах аялал хийхээр товлож байгаа л даа. Сутай хайрханаас буцаж ирсэний дараа “Андерсeн Академи”-ийн сургагч багш У.Бат-Эрдэнэ, код бичих 3 хоногийн сургалтад суралцсан 10 хүүхдүүд юу сурсан тайланг сонирхуулав. Хѳдѳѳ сумын 10 хүүхэд ердѳѳ 3 хоногт код бичиж сурсанаараа хийсэн анимейшн бүтээлүүд мундаг байлаа. Энэ нь их итгэл найдварыг бидэнд мэдрүүлсэн. Боловсролын тэгш хүртээмж гэдэг нь, хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд:
-Код бичих сургалт
-Англи хэлний сургалт
-Бусад олон онлайн сургалтууд
 
 
Зэргээр эхлэх юм байна гэж надад тѳсѳѳлѳгдсѳн. Ѳѳрѳѳр хэлбэл хүүхдүүдийг аль болохоор бие даан ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх боломж руу чиглүүлнэ гэсэн үг.
Тонхил сумын ЕБС-ын сурагчид бидэнд концерт тоглож талархалаа хүргэв. Тэд үнэхээр авьяастай мундаг юм. Дараа нь “Magic Box”-ыг Тонхил сумд хүлээлгэн ѳгѳх “Хариуцлагын гэрээ”-нд Тонхил сумын засаг дарга М.Насанбат, манай багийг тѳлѳѳлж Б.Цолмон нар гарын үсэг зурснаар бидний энэ удаагийн аялал ѳндѳрлѳв. “Маgic Box” тѳслийг анх удаа хэрэгжүүлж байгаа Говь-Алтай аймгийн Тонхил сум их ѳндѳр хариуцлага хүлээж байгаа юм. Хэрвээ тэд бидний хүсч байгаа загвараар “Magic Box”-ыг хѳгжүүлбэл бид дараа дараагийн тѳслүүдээ үргэлжлүүлэх болно. Аль нэгэн орон нутагт байгууламж байгуулаад орхих бус, энэ тѳсѳл минь хѳдѳѳ орон нутагт амьд байдлаар амьсгалах нь бидний туйлын хүсэл бѳлгѳѳ.
 
 
ЗАРИМ АСУУЛТУУДАД ХАРИУЛАХ НЬ:
 
Энэ тѳсѳл дээр ажиллаж буй биднийг дэмжин халуун дулаан сэтгэлээр хандаж байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Олон хүмүүс бидэн рүү мессэж бичиж байсан боловч тухай бүрд нь хариу бичиж чадаагүйдээ хүлцэл ѳчье.
 
1.     Бид дараагийн “Magic Box” тѳслѳѳ эхлүүлсэн бѳгѳѳд оны ѳмнѳ бэлэн болох энэ байгууламжаа Улаанбаатар хотын аль нэгэн зайдуу гэр хорооллын дунд байрлуулах юм. Ингэснээр зѳвхѳн хѳдѳѳ орон нутаг гэлтгүй Улаанбаатар хотын гэр хороолол дунд ч энэ тѳсѳл хэрэгжих болно
2.     Бидний тѳслийг дэмжиж аль нэгэн компани болон байгууллага, хувь хүмүүс санхүүжилт шийдэх аваас тендэрийн шалгаруулалтад эхний 25 байр эзэлсэн сумдуудад дарааллаар нь тѳслѳѳ хэрэгжүүлнэ. Тэгэхээр дахин сонгон шалгаруулалт хийхгүй гэсэн үг
3.     Аль нэгэн сум орон нутаг энэ тѳслийн санхүүжилтыг ѳѳрсдѳѳ санаачилан шийдвэл бид тэднийг дэмжиж хамтран ажиллана. Хамгийн гол нь энэ тѳслийг сум орон нутагтаа хэрэгжүүлэх чин хүсэл тэмүүлэл нь үүний баталгаа болно
4.     Бид энэ ондоо багтаан “Magic Box” болон “Mind Tour” тѳслүүдийн талаар олон нийтэд ил тод ойлгомжтой мэдээлэх платформыг бүтээх санаа байна. Энэ нь та бидний хамтын ажиллагааг илүү ойр дотно болгох, хялбар ойлгомжтой байдлаар харилцах боломжийг бүрдүүлнэ хэмээн найдаж байна
5.     “Magic Box”, “Mind Tour” тѳслүүдээ бид ѳѳрсдийн оюуны ѳмчѳѳр бүртгүүлэн баталгаажуулах бѳгѳѳд бидний энэ загвараар хамтран ажиллах тохиолдолд франчейз хэлбрээр албан ёсны гэрээ байгуулж ажиллана. Харин эдгээр тѳслүүдийг хуулбарлан дуурайж, хэлбэрдэн бүтээх аваас бид хариуцлага хүлээхгүй
6.     “Mind Tour” тѳслийг ѳѳрийн орон нутаг болон сумдаа урьж хамтран ажиллах бол magicboxtour@gmail.com цахим хаягаар хүсэлтээ ирүүлж болно. Манай залуус ажлын зав чѳлѳѳгѳѳрѳѳ сайн дураар ажиллах болохоор замын зардал болон байр хоолны, бусад зардлуудыг урьсан тал хариуцаж таарах байх. Гэхдээ та нарын хүсэлтийг судлаад шийдвэрийг багаараа гаргах болно
 
 
МАНАЙ БАГИЙНХАН
 
Сайн үйлсийн тѳлѳѳ санаа нэгдэж, “Magic Box”, “Mind Tour” тѳслүүдийг хамтдаа санаачилан бүтээж, цаашид ч хамтран ажиллахаар нѳхѳрлѳж буй багийн гишүүдээ товч танилцуулья. Манай багт бүх насныхан хамтардаг хэрнээ үл ойлголцох зүйл үгүй. Нѳгѳѳ талаар нийгэмд бусаддаа эерэгээр нѳлѳѳлж чаддаг, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж чаддаг залуусын сайн дурын нэгдэл гэдгээр бид ѳѳрсдѳѳ бахархдаг юм.
 
1.     Ч.Ганжавхлан  “Лантуун дохио” TBB, “Ид шидийн орон” тѳслүүдийг санаачлагч
2.     Б.Цолмон “Nepko kids”,”Боард” Агентлагийн захирал, үүсгэн байгуулагч
3.     Д.Оюунсүрэн “Alpha book” номын дэлгүүрийг үүсгэн байгуулагч
4.     Г.Халиунаа “Alpha book” номын дэлгүүрийн менежэр
5.     Д.Мѳнхтулга “Дү дү” Боловсролын Сангийн захирал
6.     Мѳнгѳн  “Mindshop” Санхүүгийн зѳвлѳлгѳѳ ѳгѳх Тѳвийн үүсгэн байгуулагч, зѳвлѳх
7.     Б.Галбадрах “Alpha” Хѳрѳнгѳ оруулалтын компанийн гүйцэтгэх захирал, модель
8.     Э.Энхболд  “Монголын Загвар Урлагийн Холбоо” TББ-ын тэргүүн, топ модель
9.     М.Цэвэлмаа 2019 оны “Дэлхийн хүмүүнлэгийн мисс”, тархи мэдрэлийн их эмч
10.  О.Золзаяа “YZ entertainment”  Студын жүжигчин
11.  Г.Марал-Oд Чѳлѳѳт уран бүтээлч “Voice” шоуны шилдэг оролцогч
12.  Э.Ануударь “МККК” байгуулагын ажилтан, ковер дуучин
13.  О.Ундраа “Лантуун дохио” TББ-ын гүйцэтгэх захирал
14.  Г.Учрал “Лантуун дохио” TББ-ын сайн дурын ажилтан
15.  Д.Энхтайван “The Open mic Mongolia”-г санаачлагч, зохион байгуулагч
16.  Г.Галбадрах  “Хѳгжлийн замаар”, “Монголчууд Америкт” тѳслүүдийг санаачлагч
 
 
…”Magic Box” тѳслѳѳ Говь-Алтай аймгийн Тонхил сумд хүлээлгэж ѳгѳѳд буцаж гэртээ зорих зам хамгийн сайхан. Бүх ажлынхаа ард гарч, мѳрѳѳдѳл минь бодит юм байна гэдгээ мэдрээд урам орж баярлах мѳч бас хамгийн сайхан. Бид гайхам од, бишрэм авьяастан, олон нийтийг соён гэгээрүүлэгчид биш ээ. Мѳрѳѳдлѳѳрѳѳ нэгдсэн эгэл жирийн залуус. Монголын олон залуусыг ѳѳрийн сэтгэлгээ болон хандлагаа ѳѳрчлѳхѳд нь тусалж, тэр хэрээрээ ѳнѳѳгийн Монголын хѳгжил эрүүлжин урагшилж байх нь л бидний мѳрѳѳдѳл. Магадгүй бид нартай хамтдаа ИД ШИД ийг бүтээх ч юм бил үү? Яагаад болохгүй гэж?
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах