Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар дуугүй байя гэхээр дуугарахаас аргагүй хэрэг дандаа тарих юм. Галдан бошготын онгоны тайлгыг төрийн тахилгат Сутай уулын их тахилгын овооноо үйлдлээ гэнэ үү?
УИХ-ын гишүүн, “Говь-Алтай судлаач” Ш.Адьшаа өөрийн нүүр номондоо “Төрийн тахилгат Сутай хайрхан уулын энгэрт байдаг Монголын газар шороо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Галдан бошигт хааны онгоныг тахих ёслолын арга хэмжээ Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тахилгын Их овоонд боллоо. Говь-Алтай, Увс, Ховд аймгийн удирдлагууд, эрдэмтэн, судлаачид, ард иргэд оролцсон энэ арга хэмжээ нь Монголын их хаадын онгоны тайх тахих арга хэмжээг анх удаа зохион байгуулж байгаагаар онцлогтой байлаа” гэж мэдээлээд зураг хөрөг тавьчихсан болохоор үнэн байж таарна. Уг нь нутаг ус, үүх түүх, ард зоноо хүндэлдэг Засаг дарга бол ийм юмыг өөгшүүлээд оролцоод байх хэрэггүй л юмсан.
Мэргэжлийн бус гээд миний үгийг эс тоолоо гэхэд үүний учрыг хэлээд өгчих мэргэжлийн түүхч Говь-Алтайд олон бий дээ. Одоогийн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр бол Халхын баруун гарын нутаг болохоос Зүүн гарын эзэнт улсын нутаг дэвсгэр хэзээ ч байгаагүй.
Төрийн тахилгат Сутай хайрхан орших Тонхил сумын нутаг бол хуучнаар Засагт хан аймгийн халх урианханы 2 хошууны нэг болох Дайчин засгийн хошууны нутаг. Төр гэрэлтийн 9-р он, шарагчин үхэр жил буюу 1829 онд энд Усан зүйлийн хүрээг байгуулж, дараа жил нь Цаст уул хэмээх Сутайд тахилгын овоо босгосон[1].
Галдан бошгот хаан болон зүүнгарчууд энэ нутагтай холбогдох түүх гэвэл:
-Энэ хошууны засаг ноён Мада зоригт 1688 онд Зүүнгар Халхтай байлдахаар их цэрэг хөдөлгөхөд тэдний хөлөөс зайлан нийт албатаа дагуулан Хөхнуурт очиж, хошуудуудыг түшиглэн суусан. Тэд Энх амгалангийн 43-р он буюу 1704 онд Халхдаа буцах зөвшөөрөл гуйхад Алтайн Эрчис, Өрөнгөд нутаг заан суулгасан [2 ]. Тэд Найралт төвийн 1-р он буюу 1723 онд сая нэг юм Бүсхайрхан, Сутай орчмын нутагтаа эргэн ирж суусан.
-Найралт төвийн 9-р он, 1731 онд Халх урианханы хошуу Зүүнгарын довтолгоонд өртөж хядуулан сарниж, хэсэг нь Зүүнгарт дагаар орж, ихэнхийг Манжийн хааны зарлигаар Алшаа руу татан хамгаалж байгаад Зүүн гар, Манж Чингийн хилийн асуудлыг 1739 он, шарагчин хонь жилд хэлэлцэн тохирсны дараа буюу 8 жилийн хойно Бүсхайрхан хийгээд Сутай уулын нутагт нь эргүүлэн суулгаснаас хойш ард түмэн нь энэ нутагтаа үе улиран аж төрж буй.
-Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууныхан зүүнгарчууд, тодорхой хэлбэл 1688 онд Галдан бошгот хаан, 1731 онд Галданцэрэн хааны дайны улмаас хоёр удаа аргагүйн эрхэнд олон жилээр нутаг усаа орхин хохирч байснаас өөрөөр Зүүнгартай холбогдох холбогдол бараг байхгүй юм..
- 1696 оны зургадугаар сарын 28-нд болсон Зуун модны дайны дараа олон хүн Галдан бошгот хаанаас урваж, орхин одож, явах газар хумигдсаар 1697 оны дөрөвдүгээр сарын 4-нд [3] Ац амттайд нас барсан. Энэхүү Ац амттай гэх нэр нь Амттай нуур, Ацын гол гэх хоорондоо ойрхон байх хоёр газрын нэрийг хамтатган хэлж буй хэрэг бөгөөд одоогийн Тонхил, Бугат сумдын хилийн зааг Бүс хайрханы арханд орших нутаг бөгөөд Сутай хайрханы өвөр гэхээсээ Бүс хайрханы ар шилд илүү ойр нутаг билээ.
-“Монголын их хаадын онгоны тайх тахих арга хэмжээ” гэж эрхэм гишүүн бичсэнээс үзвэл ихсийн онго тайхаас гадна, бас тахих зан үйл үйлдсэн бололтой. Анхных гэснийг бодоход ахиад цаашаагаа үргэлжлэх юм шиг байна. Эртний төрт ёсны уламжлалаар бол хаад ихсийн булш, бунхан байгаа газрыг “хориг” хэмээгээд жил бүрийн тодорхой өдөр тайдаг. Энэ нь энгийнээр бол ихсийн нас барсан газрыг биш, харин оршуулсан газрыг нь аргадаж буй зан үйл. Гэтэл Галдан хааны шарилыг Манжийн хаан нэхсээр байгаад авч, Бээжин хотын хаалганд өлгөж олонд үзүүлсний дараа нүдэж нунтаглаад шарилын газарт асгасан [4] гэдгийг энд бодолцох ёстой.
Галдан хаан бол XVII зуунд хүчирхэг улс байгуулж чадсан, харийн дарлалын эсрэг эцсээ хүртэл тэмцсэн түүхт баатар хүн. Түүний бахархалт, бас эмгэнэлт хувь заяа бол монголчуудын хувьд санаж сэрэхийн мөнхийн харанга мөн. Гэхдээ бахархал хүндлэлийг зөв газарт зөв илэрхийлж байхгүй бол түүхээрээ арай л гамгүй тоглоод байна шүү.
Ийм бантан хутгаж яваа хүний нутгийн дарга нарт би юу ч хэлэхгүй ээ. Харин өөрийн аймгийн Засаг даргадаа нутаг орны нэртэй холбоотой ийм асуудалд жаахан мэдлэгтэй, мэдрэмжтэй ханд л даа, нутгийнхаа мэргэжлийн түүхч судлаачдаас эхлээд асуучихаж бай гэж зөвлөмөөр байна.
1. Буджав.Д., Говь-Алтай аймгийн сүм хийдийн түүх, лам нарын баримтууд. Ред. Б.Эрдэнэбилэг, Н.Амгалан. –УБ.: Арвай бархан, -тал.12.
2. Зарлигаар тогтоосон гадаад ммонгол, хотон аймгийн ван, гүнгүүдийн илтгэл шастир. Хөрв. Ц.Цэрэндорж, Л.Эрдэнэболд, Н.Ганбат, Д.Баржав. -УБ.: 2009. –тал.95-96.
3. Чимэддорж.Ж., Зуун модны дайны дараахи Галдан бошигт хаан // Өвөрмонголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. №3. –Хөххот.: 1993. тал 98-122.
4. мөн тэнд.
Б.Галаарид
Сэтгэгдэл(28)
Үүнээс хойш Увсад хийж байя аа
Ер нь бол монгол нутагт бус хилийн гадна талд тѳрсѳн болоод шингэсэн газар нь тѳр улс болгож явсан буйр нь хятадын нутагт байгаа бус уу? Юун ихэсийн тайлга, тахилга вэ?
Чи олон юм ярилгүй өөрөө гитад руу зайл
Hovdod hiij baiya ihes deedesiin ongoniig jil bur taij tahij baivsl nen sain yagaad gevel Zuungar uls bol odoogiin shinjaan uigar,kazakstan kirkizstan uzvekstan g.m ulsiig erhsheesen uls baisan bitgii orosuudiin bichij ogson tuuh unshihaad hutsaad bai
Намайг бага байхад хөгшдийн яриа домгийг сонсоход манай сумын урд ууланд Галдан бошигтийн морьт цэргийн явсан зам гэж одоо ч байдаг. Мөн Бурхан буудайн өвөрт Бумбан аманд ирж хоноод өглөө эрт босоод эргэн тойрноо харж санаа алдаад энэ газраас хурдан даруй хөдлөх хэрэгтэй уулын мухар гарцгүй газарт хонож гээд хөдлөх гэж байхад нь Галданг хөөж явсан цэргүүд отож байгаад тэнд их тулаан болж байсан гэж сонсож байсан даа
Галдан бошигт яая гэж байсан Монголыг үүрд Хятадын болгочихмоор дайн самуун Тангад Далай Ламын заавраар хийсэн юм шүү. Одоо монгол гэж хэлэгдэж байгаа бүгд Занабазар нарын ачаар алга дарам газартай, амь бүтэн арай чүү түүхийн нугачааг давж гарч ирээд худлаа ёс гэж юм хийх шаардлага байхгүй
Өнөөдөр монгол туургатны цорын ганц тусгаар тогтносон Монгол улсыг авч яваа аугаа Халх түмэнд хамаг монголчууд баярлавч баршгүй.Өнөөдөр энэ улсын буян хишгийг хүртэж суугаа хэн боловч аль ч улс үндэстний харьяат байсан ялгаагүй хятад ,орос,англи,япон,солонгос,хасаг бай хамаагүй гүн талархал хүндэтгэлтэй хандах ёстой. Адгийн нохой ч идүүр рүүгээ сарьдаггүй. Даяар Монголын ариун голомт Халх руу муу саналж, муу үг хэлж, муу үйл үйлдэгч бүхэн Мөнх Тэнгэр,Их Монголын аугаа Дээдэсийн хатуу догшин цээрлэлийг үзэж дахин энэ дагшин оронд төрөл үл олох болтугай. Мөнх Тэнгэр,Дээдсийн ариун сүнс мэдтүгэй.
шинэ бичигдсэн түүхүүдийг мэдэхгүй байнаа. гал дангийн өөрийх нь шүлэг заавар бий шд. март март…. гээд. төгсгөх зэрэг
баабараас эхлээд Монголын түүхийг оросууд зохиож өгсөн худлаа түүх гэж их бичих болсон. галдан бол тэр худлаа түүхийн нэг баатар юм. галдан бол эх оронч гэхээсээ хонзогногч,ойворгон нэгэн байсан. Их Эзэн Чингис хааны дүү Хавт Хасарын шууд угсааны Хошууд аймгийг түйвээн сүйтгэж,Дөрвөн Ойрдын 45 язгууртныг цаазалж,ёст нзэн төрсөн ах Сэнгэ хунтайжийн хүүг хор өгч алах зэргээр ханьцашгүй нүгэл үйлдээд улмаар Их Монголын ариун голомт Халх руу довтолж Тэнгэрт тэрсэлсэн. Дээдсийн догшин сүнс хатуу ширүүнээр гэсгээж там руу шидсэн.
Галдангийн Монголын түүхэнд гүйцэтгэсэ н үүрэг, эзлэх байр суурийг Орос ноход зориудаар гуйвуулан үндэсний баатар мэтээр дүрслэн, улсын түүх,дунд сургуу лийн сурах бичигт хүртэл оруулан ХХ зуун ы монгол хүн бүрийн толгойд бат суулгаж өгсөнийг одоо л олигтойхон залруулахгүй бол өнгөрөх гээд бна шүү ! Галдангийн хор лонтой түүхийг яг үнэнээр нь бичсэн хүн ганц Баабар шүү ! Тэгтэл түүнийг Бүү бур нтр гэж донгосцгооно, монголчууд та бид нар үнэхээр тэнэгдүү амьтад л даа.
Биологич мэргэжилтэй Баабар түүхч биш ч гэсэн Монголын түүхчдийг ( ялангуяа Оросуудаар тархиа мөлчийтөл угаалгасан, оросоос өөр гадаад хэлгүй ) ичээсэн бүтээлтэй л хүн..
Цамбагарав чандрыг нь онголсон гэдэг дээ. Юун Сутай хайрхан болоод явчихав?
Харын дарлалын эсрэг тэмцэгч бишээ Халх дарах нь харын эсрэг юмуу Орос Тувдын ятгалага Занабазарт атаархсан ес хонзонгоос еер юу ч биш Оросууд бидэнд дайсныг маань эх оронч байсан мэтээр ойлгуулсан Галдангын нутаг енеедер Казахстан оросын хорлонтой улс терыг ойлгоогуй тэнэг ойворгон хаан еер юу ч биш яг нохойн ухлээр ухжээ
Амгалагбаатар мундаг дарга байна браво
Галаарид маш зөв бичиж бүрэн бүтэн монгол улсыг ялангуяа халхыг баруун талаас нь тасдаж авах болвол бүхэлд нь авах санаа аль хэдийнээс л яваад байдаг Галдан бошигтын үед бараг биелэх дөхсөн Өндөр гэгээний эрдэм ухааны ачаар Галдан бошигтын гай түйтгэртэй санаа эзэнтэгээ хамт талийсан дараа нь дахиад эсэн тайшийн үед өндөлзөөд алтан ургийнханыг хүйс тэмтрээд Баянмөнх жононгийн бэтэгтэй хүү Батмөнх ганцаар үлдэж Мандухай цэцэн хатны ухаан хүчин зүтгэлээр дахин сэргэсэн энэ санаархал ер мартагдадгүй сүүлийн 30 жилд Ардчилалтай хамт өндийж зүйл бүрээр л илрээд байдаг одоо бүр засагт ханы голомт нутагт санаархаж Монголын төр улст санаархаж мөчөөрхөн тэмцсэн төвдийн гар хөл хаант оросын бууны нохой монгол үндэстэний өшөөт дайсан Галдан бошигтын тайллага хийгээд захчин Адышаа манлайлаад байхдаа яахав дээ хэрвээ Ойрдууд тайллагыг Галдангийн хороогдсон гаүарт үйлдэе гэж гуйвал Говь алтайн ард олноос зөвшөөрөл хүсч болох юм ер нь Говь алтайн музейгээс тэрслэгч Галдангийн дуулгыг гаргач хэмх цохи
Галаарид гарцаагүй үнэнийг бичиж байна.
Сайн судлах хэрэгтэй. Монголын төлөө гэж явсан хүн. Засагт хан ч нийлж тэмцэхээр шийдээд алагдсан шиг. Тэнд тахилаа гээд буруу юм юу байхав. Монголын төлөө тэмцсэн хаад ихэсээ гадуурхах нь монгол хүний үйлдэл биш ээ. Галдан сэрээж тууж нэг тийш нь болгоогүй бол оросын түрэмгийлэл байгаль нуураар зогсохгүй байсан байх аа
Түүх унш.Нэг биш нилээд олон эх үүсвэрээс унш. галдангийн дүү нь Засагт ханы хүргэн байсан юм. Түшээт ханы хэсэг ардыг хүчээр нэгтгэсэн Засагт ханаас харьяат иргэдээ авахаар очиход галдангийн дүү "хүргэн хүү хүчээ өргөх" гэж очоод алагдсан юм. Үүнд өширсөн галдан Түшээт ханаас өшөө авна гэж далдаганаад Дөчин, Дөрвөн хоёрыг дайны хөлд сүйтгэсэн дайсан юм. Түүний эцэг Хотогчин баатар хунтайж халх, ойрдын чуулган хийж эв нэгдлийг бэхжүүлэхээр хичээж байсан ч хүү нь болох энэ дайсан хагарал хямралыг бий болгосон юм.
галдан бол эрх мэдэлд шунасан, өөрийгөө хаан гэж бодсон элийрэгч байсныг тэрний цолноос мэдэж болно.Дөрвөн Ойрдын цорос аймгийн эзэн Хотогчин баатар гэхэд хунтайж цолтой байсан. Түүний хүү ёст эзэн Сэнгэ бас хунтайж цолтой байсан. Сэнгэ хунтайжийн хүү Дөрвөн Ойрдын ёст эзэн Цэвээнравдан бас хунтайж цолтой байсан.Гэтэл галдан л ганцаараа хаан болчихож гэнэ. Тэрэнд хаан болох хувь үгүй байсан тул Мөнх Тэнгэрт тэрсэлсэн ялаа эдэлж хор идэж үхсэн. Бурханы шашны хувраг хүн амиа хорловол эцэг эхээ алсаны адил завсаргүй нүгэл болж тамд унадаг тул тэр тэнд байгаа. адьшаа гэдэг этгээд нэг бол үнэн түүхийг эс мэдэгч болохын хувьд төөрөлдөн мунхарч явна. Эсвэл санаатайгаар тамын амьтныг тахиж боссон хүүр болгож түүнийгээ шүтэх санаатай байна. Өөрөөр хэлвэл чөтгөр босгож олонд гай удах гэж байна.адьшаа, баярцогт луухаан,пүрэвбат бурханч гэхчлэн этгээдүүд галдангийн тахилын сүм байгуулж ганжирыг нь баярцогт ивээн тэтгэж,пүрэвбат галдангийн хуруу/якуза/г шүтээн болгон өргөсөн.Дайснууд.
Их Монгол улсын эзэмшил, эрхшээж байсан Газар Нутгийг Чингсийн Алтан ургийнхан Захирсаар 1640- д онууд хүрч Дотоодын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн хурцадаж ирсэн.Энэ явдлыг ТӨВҮД нь Монголын Бурханы шашиний бие даасан байдлыг устгах гэсэн,Манж нь Их Монголын Эрхшээж байсан Газар нутгийг тухайн үеийн Түүх уламжилалд үндэслэн Чингисийн Алтан ургийн Хан,Ноёдуудыг буулган Эрхмэдэлдээ оруулан Геополитикийн Эрхзүйт Манжийн Төрийг байгуулж бэхжүүлэх болон Оросын Шинэ Хаант Төр нь ИХ МОНГОЛЫН ХААНТ ТӨРИЙН МЭДЭЛ Зүч,Цагаадайн Улсын уламжилалт Газар Нутагуудад санаархсан Ийм л Цаг үед Монголын дотоодын Тэмцлийг Гаднаас нь Идэвхижүүлсэн байжээ.Ийм л үед Эдгээр Улс Орнуудын Эрмэлзэлд Зүүн Гарынхан ялангуяа Галданы Бодлого ,Үйл ажиллагаа нь Монголын доройтолд туйлын их нөлөөтэй бсн нь Гээгдсэн Түүхийн баримт явдлуудаар батлагдаж бна даа.Чингисийн 800 жилийн ойг 2006 онд Монгол Улс тэмдэглэхэд оролцож бсн АНУ - н иргэн ,Монгол судлаач ,Халимаг ястан нэгэн ..."Монгол Улсыг өдий зэрэгтэй Тусгаар улс Оршоож буйд Халх Монголчууддаа баярлалаа гээд уйлж бсан" нь Монгол Үндэсний ТВ-н нэвтрүүлэг,зураглалд өртсөн бдг юм.Тиймээс орхигдож гээдсэн түүхээ судлаж Залуу үедээ бодит мэдээлэл түгээх нь Хойч үедээ чухал хэрэгтэй бна даа.Үнэхээр л Гадна дотнын хавчилгад орсон Халх Монголын Хан Чихундорж,Анхдугаар богд гэгээн Занабазар нар туйлын хүнд бхйдалд оржМанжид дагаар орох нөхцлийг бүрдүүлсэн бдг.Галиаридын саналыг дэмжиж бна.
завсаргүй тавыг үйлдвэл завсрын төрөл авахгүйгээр шууд төрөл авдаг. тама - ихээр төрүүлэх. 5 мөрөө хураана. ‘мөр’өөр цавчина. kali галын бурхан бүсэлхийндээ гар зүүсэн нь хүмсийн гар тайраад бай гэсэн үг бишээ. арга билгийн алинаар явахаас баруун зүүнээ сонгоно, эсвэл авч хаяна. гар тайрлаа гэж бодоход одоо цагт баруун нь тайрагдах биз. бөө цусгүй хөгчинө
Эцэг дээдсийн сүнс сүлдэнд харш маш болчимгүй юм хийлээ. Халхын дээдэс Өндөр богд тэнгэрээс таалж байгаа шүү Одоогийн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр бол Халхын баруун гарын нутаг болохоос Зүүн гарын эзэнт улсын нутаг дэвсгэр хэзээ ч байгаагүй. Гэдэг үнэн шүү. Говьалтайнхаан
зүүн гар гэхээр зогримоор уншихнээ.
өндөр гээгээн ил байлга гэсэн. жодгорт үүдийг цагаан хадаг or уяагаар нээж уяж байгаад, доош ил унжуулж гаргаж байгаад гм
Хөөрхий Галдан жанжин..
Галдан ньОростой хуйвалдаж монголыг задалж хагалан бутаргасан урвагч төдий л хүн. Түүхийг үнэн зөвөөр нь болгох цаг ирэх биз ээ.
Казахстан шинжаан хавын амьтан бх четгерыг босгоод хэрэгуй дээ Адьша чи ойрд биш Урианхай хун бж дэмийрэх юун
уранхай цүдгэр эм