Говь-Алтайнхан маань Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр зэхэж байх шиг байна. Энэ асуудлын үүсэл сэдлийг 2014 онд тавилцсан ч дараа нь сэтгэлдээ эргэлзээ гэмшил тээх болсон хүний хувьд үгээ хэлэхгүй бол болохгүй нь ээ.
1923 оны намар тус аймгийн их хурал хуралдаж аймгийн чуулганы даргаа томилж, аймгийн яамыг Цагаан эрэгт үүрд суурьшуулах шийдвэр гаргаад Засгийн газраас түүнийгээ албажуулах зөвшөөрөл хүссэн байдаг. Гэтэл Засгийн газар 1923 оны арваннэгдүгээр сарын 22-нд Засагт хан аймагт суугаа төлөөний түшмэлдээ бичиг илгээж, тус аймгийн хошуудад нутгийн захиргааг дүрэм журмын дагуу байгуулаагүй тул аймгийн их хурал, улмаар нутгийн захиргааг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа тус аймагт нутгийн захиргааг дахин байгуулах ажлын бэлтгэл хангуулах, зохион байгуулах үүрэгтэй 14 хүний бүрэлдэхүүнтэй томоохон комиссыг Засгийн газраас албан ёсоор байгуулж, тус аймагт томилон ажиллуулсан. Тэд хүн ам, мал хөрөнгийн тооллого бүртгэлийг аймгийн хэмжээнд дахин явуулж, 1924 оны зун, намар хошуудын хурлыг зохион байгуулж, 21 хошуу, 3 шавиас тус бүр 1-3 хүнийг аймгийн их хурлын төлөөлөгчөөр сонгосныг Засгийн газар баталсан.
Ингээд Хантайшир уулын аймгийн анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд 26 төлөөлөгчтэйгээр (Дайчин засаг, Бишрэлт засгийн хошууны төлөөлөгчид ирж оролцоогүй) хуралдсан. Хантайшир уулын аймгийн энэхүү анхдугаар их хурлыг МАН-ын Төв хорооны дэд дарга Н.Жадамба Засгийн газрыг төлөөлөн очиж удирдсан. Ийнхүү Хантайшир уулын аймгийг байгуулах хууль ёсны хүчин төгөлдөр их хурал нь 1924 оны есдүгээр сард болсон болохоор 100 жилийн ойг нь ирэх онд тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Хошуудын хуучин нэрийг Хантайшир уулын аймгийн тухайд 1924 онд анх халж, түүний дараа л засаг захиргааны өөрчлөлт, шинэчилсэн хуваарилалт хийгдсэн учраас Хантайшир уулын аймгийн уул усны нэрээр нэрлэгдсэн хошуудын түүх мөн л 1924 оноос эхлэн тоологдох нь бодит үнэнд нийцэх тул уул усны нэртэй хошуудын 100 жилийн ой 2023 онд бас л нэг ч тохиох учиргүй.
2014 оны тавдугаар сарын 31-нд “Бидний Алтайн түүх” эрдэм шинжилгээний хурлыг Говь-Алтай аймагт зохион байгуулахад миний бие идэвхтэй оролцсоноороо буян, нүглийн аль алийг үйлдсэн гэдгээ ялдамд өгүүлсү. Энэ хурлаар өнөөгийн Говь-Алтай аймаг бол Засагт хан аймаг, Хантайшир уулын аймгийн голомт нутаг мөн, Засагт хан аймаг нь өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дэх “Аймаг” хэмээн нэрлэгдсэн засаг захиргааны анхны нэгж мөн, одоогийн Говь-Алтай аймаг түүхэн утгаараа Хантайшир уулын аймгийг залгамжлагч мөн гэдгийг албажуулсан гавьяа хурал зохион байгуулагчдад оногдох ёстой. Гэхдээ 1923 оны аравдугаар сарын шинэдээр Засгийн газар Хантайшир уулын аймаг гэж уул усны нэрээр нэрлэхээр шийдсэн ч аймгийн анхдугаар их хурлын шийдвэрийг зөвшөөрч баталгаажуулаагүй түүхэн үнэнийг үл хайхран аймгийн түүхийг 1923 оноос эхлэн тооцох саналыг ИТХ-д оруулж батлуулсан нүгэлтэй. Энэхүү хуумгай дүгнэлт хуурамбуудыг будлиулсанд харамсавч барахгүй байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд Улаанбаатар хотноо түүхийн мэргэжлийн судлаачдын хүрээнд зохион байгуулагдсан “Хан Тайшир – 100” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдэд Хан Тайшир уулын аймгийн жинхэнэ их хурал 1924 онд хуралдсан, 1923 оны сүүлээр болсон хурлыг Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй учраас 14 хүний бүрэлдэхүүнтэй томоохон комисс томилон газар дээр нь ажиллуулж байж 1924 онд Хантайшир уулын аймгийг албан ёсоор байгуулсан гэдгийг олон баримтаар нотолжээ.
Тийм болохоор Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргавал монголчууд XXI зууныг 2001 онд биш, харин өмнөх зууны сүүлчийн он болох 2000 онд бүх нийтээрээ тэмдэглэж онигоонд орсон шиг юм болох байх. Гэхдээ манай энэ удаагийн засаг баригчдын аливаа тоонд, ялангуяа 100 жил гэсэн тоонд хандах хандлага нэг л этгээд сонин байгаад байгаа болохоор энэ жил тэмдэглэж чадах л улс. Тухайн үеийн Засгийн газар, эрх баригч МАН-ын 1924 онд буюу 99 жилийн өмнө гаргасан шийдвэрийг өнөөдрийн залгамжлагчид нь арай ч засч баллуурдахгүй байлгүй дээ.
Урианхан Б.ГАЛААРИД
Сэтгэгдэл(28)
Говьалтай 100 жилийн ойгоо 24 онд тэмдэглэх ёстой гэж Галаарид хэлж байгаа нь зөв бөгөөд үнэн ! Гэхдээ Амгалабаатар дарга нь 24 онд суудал дээрээ байхгүй байх магадлалтай бөгөөд заавал 23 онд 100 г тэмдэглэнэ гэж зүтгэж байгаа нь бас үнэн ! Бараг Амгаа дарга нь ялах байх ! Ардчилсан намынхан нь бол 25 онд 100 г тэмдэглэнэ гэж зүтгэх нь бас үнэн !
Та нарт ёстой хамаагүй шүү. Завхан аймгийн 100 жил юм.
Та буриад байна.Дов жалгаар Монголчуудыг азийн дайсан Оросын шээс Буриадууд нүүрээ нууж турхидаг.
Завханд ямар хамаа байна
Сайхан ард түмний нутаг шүү дээ.Хэнтий Дорнодод 1931 оноос цагаачилж ирсэн царай муутай архичин Буриадууд их дургүй байдаг юм.Нүүрээ нууж Монгол болчихоод Азийг доорд үздэг Оросуудын шээс Буриадууд Алайнхныг урдаас гаралтай цус хольцой гэж 100 жил турхирч байгаа.
Энгэртээ хаант Оросын далбааг хадаж Монголчууд биш гэж өөрсдийгөө заралдаг Буриадуудыг буурал мянгуужин Бямбасүрэн төлөөлнө. Харин Монголын төлөө, Халх Ойрдын зааг нутгийнхны хүн чанар сэтгэлгээг Говь алтайн Жасрай төлөөлнө.Алтайнхан зөрүүд зүтгэлтэй. Буриадууд шоучин архичинг Монгол мэднэ.
орсын баатар балдан цедыпов бол жинхэн буриад эх орончднэг монго хүн сүмбэр уулаас аваад сүн далай хар тэнгэс калининградаас аваад владивосток курилын арал хооронд уудам ёайхан орос орон буриөд тува халимаг зоны нутгаа нутгаа хайрлан хамгаалж алалдан тэмцэгтүн
хан тайширыг оройгоор---гээд социализмын үеп дуулж байсан тэр чинь хятадууд байсан юм ууу тажик афган ууд уу
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
УНАГАН НУТГИЙН МИНЬ ТӨВ НЬ ХАН ТАЙШИР, ЯАХ АРГАГҮЙ СҮРЛЭГ САЙХАН ХАЙРХАН МИНЬ СҮЛД БОЛСОН НУТАГ МИНЬ !
Хантайширын хошуу гэж ярьвал бараг 16-р зууны үеэс эхлэн нэршиж бүрэлдсэн засаг захиргааны нэгж байх шүү ! Ашхай дархан мэргэн хунтайжын Баяндарь,Түмэн дарь хоёр хүүгийн үед л Хантайширын хошуу, Нөмрөгийн хошуу гэж үүссэн юм билээ дээ.
Говь-Алтайхан зөв юм ярьж байгаа ч дэндүү орой сэрж бна. Хантайшир уулын аймгийн ойг олон жилийн өмнөөс Завханд тэмдэглээд одоо нэгэнт заншил болчихсоон. Та нарын Алтай аймгийнхаа 90 жилийн ойг ноднин 2021 онд тэмдэглээгүй юмуу ?
Энэ 2 аймгийхан энэнээсээ болоод хоорон доо хэрэлдээд, бас нэг хагарлын үүд онгойх нь энэ дээ ! Халхууд хагаралдах аймаар дуртай !!!
Одоо бүр ойгоо булаацалдаад, уулаа булаацалдаад уналаа ... үнэхээр бүтэхгүй ээ ... сэрж үзээчээ, 19-р зуун биш, ядаж 20-р зуун ч биш, 21-р зуун шүү дээ ... ам нээх болгондоо муу хэлдэг хужаа нар чинь саран дээр аппарат буулгаад, сарыг эзэмшинэ гээд Америк , Оростой өрсөлдөөд явж байна цаана чинь :(
хужаа даашинхүүгийн пүүс хэнд хэрэгэй засагт хааныхан цэдэнбал тай оролдсоор байгаад горбачёв дуусгасан сталиныг хрущев орлдсоор горбачёваар ЗХУ задраад согтуу ельцнээр ольгархын орон болох шахтал ПУТИН -д сайн дураар өгч ПУтин хорин жилийн дотор ОРОСулсыг босгосон харин монгол яасан ч гүй хэвээрээ Орсын үлдээсэн байгалын баялагтай атар монгол сам саравч сэг сэндийлсэн бэлчээр байхгүй бие биенээ алсан байгууллага хүмүүс алт хайн овооролдсоор лецензээр худалдсаар хятап америкийн канад австралын өлөн чонын хоол боллоо МОНГОЛ ХҮН ЮУ Ч ГҮЙ ХОЙЧ ҮЕ НЬ Ч ХООСОН ХОЦОРЛОО
монгол улсыг хантайшраас гаралтай хүмүүс сөнөөж ирсэн нэр нь тодорхойшдээ
Монголд 40 мянга ч хүрэхгүй дарга уран бүтээлч Буриадууд та нар Монголд 1931-1932 онд цагаачилж ирсэн
Энэ муу говьалтайн тэнэгүүд түүх булаалдаж тэнэгтэхээ боливол яасын бэ. Уух ус ч үгүй хуурай газрынхан ийм тэнэг байдаг юм уу? Завхан голын уснаас 2 жилийн өмнө трубагаар татаж байж аоай хийж нэг юм уух устай болоо биздээ.
ямар ч ач холбогдолгүй юм 23 он уу 24 юу Хантөйшир уу Завхан уу хамаагүй Монгол бол нэгдмэл улс
Уух ундны усгүй байж юун ч ойсог баярсаг юм билээ дээ. Хоёр удаа татан буугдснаа сайн тооц. Танайхны эрдэмтэд гэж юу байхав. Үнэхээр гаргуун сайн эрдэмтэн бол дов жалга ярьдаггүй юм.
Iim balai yumnud hudla amtan uimuleed bai darga narl naadam hiiged bga boloos engiin humus ajil torlool hiij bhig chuhslchlana naadam hesej energy hulgailaad butsaj tolnoshu zz
Говь- Алтайхан гэж дандаа будилсан сонин " гоц" улс байх юм. Жишээ нь, үзмэрч Дашцэрэн нь Ромбу хорь гаригтай байнга харьцдаг, өөрөөсөө "гал гаргадаг" Өнөрмаа, хонгилын үзүүрт буй гэрлийг ганцаараа олж хардаг Жасрай г м. Аймгийнхаа ойгоо ч хэл амгүй хийж чаддаггүй улс байна. Тэгж яривал, Говь- Алтай аймаг албан ёсоор 1940 онд байгуулагдсан. Эхлээд түүхэн сайн судал. Тэгээд юм ярьж бай.
Засагт хааны хох харчууд хэцуу гэж.. Зорууд Амбицтай Худлаа мэднэ будилдаг, Араар хун муулдаг Гэмгуй юм шиг явж бгд оорийгоо « худалдаалж чаддаг, Ажилаа мэддэгуй Ходооний монгол эрийн Гундуугуй дур гаргадаг Архи уудаг Нэг л танил бн даа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Яасан ч ойсог, баярсаг юм. Шоудах гээд дагаж баясах гээд ямар ч их элбэг дэлбэг хүмүүс вэ. Тэр нэг газрын мухарт байдаг, хөгжлийн адаг болсон аймгийг юу гийгүүлсэн гэж ой тэмдэглэх вэ? Хөгжилтэй Америк, Франц л 200 жилийн ой тэмдэглэх юм. Дорой ядуу Монголд л баг сумын ойг жил алгсахгүй тэмдэглэх юм
Говь Алтайд жангар гэдэг музей нээгдэж гэнэ. Тэгсэн тэр музей нь очиж очиж хөгшин хужаа, төрд тэрслэгч лоохуузын нэрэмжит юм байх. Говь Алтайд Л.Түдэв,М.Цэдэндорж,П.Жасрай гэхчлэн монгол туургатны сор болсон оройн дээд мэргэд төрсөн дагшин газар. Тэгсэн чинь Лао/хөгшин/+ хаоцзы /сахалт/ буюу лоохууз гэсэн нэртэй монголын төрд тэрслэгч хужааг мандуулцгааж сууна. Тэнд тийм олон гамингийн шээс байдаг газар уу. Эсвэл гамингийн шээснүүд тэнд эрх мэдэл атгаж байгаа юм уу. Говь Алтайн монголчууд үнэн доошоо орсон хөгийн лалрууд юм аа. Энэ галаарид гэгч новш тэдний нэг байна. Заяа нь хаямарууд.
Засагт хан аймгийн нэрийг Хантайшир гэж сольсны 100 жил болохоос аймаг байгуулагдсаны ой биш. Хантайшир уулын аймаг гэсэн шинэ нэртэй болсон аймаг нь бараг 500 жилийн өмнө бөйгуулагдсан. Энэ ой гэгч нь тэртусмаа өнөөгийн Говь-Алтайд бүр ч падгүй. 1939 онд завханы өмнөд хэсгийг тасалж Говь-Алтай гэж нэр өгсөн. Юм л бол ой тэмдэглэж хөлчүүрхэх донтонгууд.
ямар ч нэрний 100 жилийн ой тэмдэглэх хэрэггүй ээ..........харин бүх сумдадаа боловсон 00 , бие засах газар, халуун ус байгуулцгаа хө........дуусаа