Говь-Алтай аймгийн өмнөд хил дээрх Наран Сэвстэй боомтыг нээх асуудлыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар идэвхтэй хөөцөлдөж байна. Түүний яриад байгаа үндэслэлүүд яагаад худал, бүтэшгүй болохыг тайлбарлая. Наран Сэвстэйн боомтыг нээхийн цаана Талын Мэлтэсийн алтны үндсэн ордыг ухах улстөр-эдийн засгийн бүлэглэлийн явцуу сонирхол байгаа гэдгийг бас хэлье.
Цалгиа ихтэй цаг төрийн үймээн улс үндэстэн, овог аймаг, отог хошуудын алинд боловч сайн муугийн аль нэгэн мөрийг гүн бат үлдээж, тэр нь түүхийн давалгаанд элэгдэн мөлийсөөр өнгө хувирч, өөр өөрөөр хэлцэвч үнэн хэмээх цөм язгуур нь үлдсээр, дурсагдсаар байдаг жамтай болой. “Цавчих илдний ир болсон Цариг дуулганы дэл болсон Цахар түмэн мину” хэмээсэн магтаалаас цахар гэж хэн болоод ямар учраас ийн магтуулах болов гэсэн сонирхол эрхгүй төрнө.
Оросын умард нийслэл хэмээх Санкт-Петербург хотноо очоод ирэв. I Петр хааны зарлигаар 1703 онд байгуулагдаж, 100 жил Оросын нийслэл байсан энэ хотыг ардын ярианд Питер гэж нэрлэдэг.
Монгол төрийн чалх мууджээ. Дурын сайд нь хуулийн дээр гарч, УИХ-аас давсан шийдвэр гаргаад байвал ямар юмных нь чалх чадавхи байх билээ.
Сутай хайрханы тэнгэрийг тайх үйлд оролцох завшаан тохиов. Уул хайрханы тэнгэрийг тайх үйл бол Монголын өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг. Тэр болгон хайрханыг төрийн нэрийн өмнөөс тахиад байдаггүй. Сутай бол яалтгүй харсан хүн болгоны сэтгэлд бишрэл төрөм үзэсгэлэнтэй сайхан хайрхдын нэг учраас төрийн тахилгатай болгосон байх.
Үндэсний олон нийтийн телевиз Олимпийн тоглолт дамжуулаагүйтэй холбоотойгоор нэлээд шуугив. Үндэсний зөвлөлийнх нь гишүүний хувьд зарим зүйлийг олон нийтэд үнэнээр нь мэдээлмээр санагдлаа. Үндэсний телевизтэй холбоотой дуулиан тасардаггүйн учир нь улстөрд байдаг.
“Би амьдралдаа олон удаа уйлсан. Хэсэг зуур ядарсан ижийд минь хань болсон хүнд зодуулаад зугтан гарсан долоохон настай хүү өвлийн ид хүйтэнд үеийнхнийхээ нүдэн дээр гудамжинд уйлаад зогсож л байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамааран заавал дуулгая гэж зэхсэн хэдэн санаа байснаа хэлье.
Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого Монголд хэрэгжээд чамгүй олон жил боллоо. Энэ үйл явц зах зээлийн жам ёс, ном журмаар явсан бол улс орны эдийн засагт томоохон нэмэр болох байв.
Өнөө цагийн чөмөгтэй сэхээтний нэг Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийн “Монгол заяатан”(УБ., Соёмбо принтинг, 2021) номыг уншлаа.
(Хумбагарын Батмэндийн “Хайраар дүүрдэг тавилан” номын тухай)
УИХ-аар батлах гэж байгаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн төсөл асар холыг бодсон, маш ухаалаг хүмүүсийн гараас гарсан төсөл бололтой. Манай УИХ-д ийм ухаантай стратегичид, улс төрийн бодлоготнууд байгаа нь бахархмаар. Гэхдээ тэрхүү холч бодлого, нарийн ухаанаа Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашгийн төлөө ашиглаасай хэмээн хүснэ. Уншигч та энэхүү бичвэрийг тэвчээртэй уншиж дуусгавал миний ийн хэлсний учрыг ухаарах болно.
“...Москвагийн их сургуулийн хуулийн ангид сурч байхад орос оюутнуудын аль шилдэг нь өмгөөлөгч болно гэж ярьдаг байв. Мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын алдааг мэргэжлийн зүгээс мэдэрч, засаж залруулж, хүний эрхийг хамгаалах чадвар гагцхүү сайн өмгөөлөгчид л байдаг учраас хуульчдын сор нь өмгөөлөгч болдог юм билээ” хэмээн Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч Ж.Яринпил гуай нэгэнтээ хуучилсан юм.
Хүн төрөлхтний анхны мэргэжил юу вэ гэхээр “Тулаанч” гэж олон хүн хариулдаг. Тийм ч байх.