Сурталчилгаа

Ө.Энхтүвшин

Ө.Энхтүвшин

Монгол Улсын Их Сургууль, ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 5 удаа сонгогдсон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан.

Нийтлэлүүд

“Политбюро”-гийн томчуул: Ц.Намсрай

Сэтгүүлчийн ажлаас шууд Намын Төв Хорооны ерөнхий хэлтсийн эрхлэгчээр томилогдсон, ховорхон түүхтэй хүн. Өөрөөр хэлбэл, үзэг барьсан цэл залуу 31 настай сурвалжлагч залууг Москвагаас дуудан авчирч тамга атгуулан саарал ордонд залсан хэрэг.

2021-06-16 06:31 37

“Политбюро”-гийн томчуул: П.Жасрай

1989 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн улсын хорооны дарга, Сайд нарын Зөвлөлийн I орлогч дарга байхдаа НТХ-ны Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдон 1990 оны III сар хүртэл ажилласан. Би П.Жасрай гуайг Ерөнхий сайд байх үеэс нь танина. Сүүлдээ 2000-2004 онд манайх тэднийхтэй зуслангийн хөрш байсан. Парламентын тоймчийн хувьд П.Жасрай гуайтай байн байн уулзаж байсан бөгөөд Ерөнхий сайдаар дөнгөж томилогдонгуут нь түүнтэй хийсэн нэг ярилцлагыг мартдаггүй юм.

2021-06-09 06:40 25

“Политбюро”-гийн томчуул: Ж.Батмөнх

“Политбюро”-гийн томчуул: Ж.Батмөнх

2021-06-08 00:00 63

“Политбюро”-гийн томчуул: Б.Ламжав

Б.Дэжид даргын дараа Намын Хянан Шалгах Хорооны дарга, Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдсон бөгөөд НТХ-ны 1989 оны VII бүгд хурлаас бүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Өмнө нь Төв Хорооны Боловсон хүчний хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан. Үндсэндээ хэн дэвших, хэн шийтгүүлэхийг энэ хүн нэг хэсэгтээ мэдэж байсан юм.

2021-05-26 08:04 30

“Политбюро”-гийн томчуул: Б.Ширэндэв

Х.Чойбалсангийн референтээр ажиллаж байгаад 1944 онд 32 настайдаа Төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байсан. Улмаар 1947 оноос Төв Хорооны Улс Төрийн Товчоонд орсон.

2021-05-25 10:09 24

“Политбюро”-гийн томчуул: Б.Лхамсүрэн

Намын Төв Хорооны Үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, дараа нь Төв хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирлаар ажиллаж байхдаа Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр хоёр удаа сонгогдож байсан.

2021-05-24 07:50 12

“Политбюро”-гийн томчуул: С.Жалан-Аажав

Намын дээд сургуулийн орлогч захирал, Улсын прокурор (ерөнхий), Монголын Радио, Телевизийн Улсын хорооны дарга зэрэг ажил хийж байгаад 1971 онд суга дэвшиж Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан.

2021-05-21 07:33 18

“Политбюро”-гийн томчуул: Н.Лхамсүрэн

Н.Лхамсүрэн, Ю.Цэдэнбал дарга, академич Б.Ширэндэв нартай ЗХУ-д хамт суралцаж байсан, уг нь оюутан цагийн найз нар байжээ. Тэгээд ч тэр үү Ю.Цэдэнбал дарга түүнийг Гадаад явдлын яамны сайд, Ерөнхий сайдын орлогч, Улс Төрийн Товчооны гишүүн хүртэл дэвшүүлсэн гэдэг. Дараа нь түнжин хагарч албан тушаалаас нь буулгасан бөгөөд “Лоохуузын хамсаатан” хэмээн буруутгасан.

2021-05-20 06:31 13

“Политбюро”-гийн томчуул: Бугын Дэжид

Н.Лувсанравдан даргын дараа Улс төрийн товчооны гишүүн, Намны Хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсан.

2021-05-19 07:44 33

“Политбюро”-гийн томчуул: С.Лувсан

Би энэ хүнтэй 1990 онд нэг удаа гэрт нь очиж уулзсан. Насны эрхээр жаахан ядарсан юм уу гэлтэй харагдсан. “Хүү минь, дүү минь” гэсэн их сайхан харьцаатай хүн байсан. Гэргий М.Байминханд гуай бас сайхан зантай, шар тосонд хайрсан амттай хуушуураар дайлсан. Х.Чойбалсан өөрт нь сэлэм бэлэглэсэн, Ю.Цэдэнбал даргатай ямар харилцаатай байсан, Эх орны дайны үед фронтод хөрөнгө цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулсан, дараа нь Алжирт элчин сайдаар томилогдсон гэх мэт асуудлыг ярьсан.

2021-05-18 12:31 20

“Политбюро”-гийн томчуул: Д.Моломжамц

Нам, засгийн дээд удирдлагад 33 жил, түүнээс 25 жилд нь НТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллан эдийн засаг, санхүү, төлөвлөгөө, гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг голлон эрхэлж байсан туршлагатай, нөлөөтэй удирдагч гэдгээр нь мэднэ.

2021-05-12 07:29 19

“Политбюро”-гийн томчуул: П.Дамдин

П.Дамдин гуай гэнэт “Би нэг зүйлийг ойлгохоо байлаа. Манай нам, төрийн удирдлагууд нэг л их шашин, шүтлэг ярьсан, уул овоо тахисан, Гандан, сүм хийдэд мөргөл хийсэн хүмүүс болж. Улсын өч төчнөөн хөрөнгийг элдэв бурхан, суварга босгоход зарцуулж байна. Хайран хөрөнгө. Тийм ч бурхан шидтэй, хүчтэй гээд л том шавар зуурч тавьчхаад бүгдээрээ духаа цоортол мөргөж байна. Мөргөхөд мэлмий нээгддэг ч гэх шиг. Тийм л юм бол аль хэдийн төрийн мэлмий нэвт нээгдээд Монгол Улс тасраад хөгжчихгүй яасан юм.

2021-05-07 08:12 57

Ө.Энхтүвшин: “Политбюро”-гийн томчуул-1

УИХ, Засгийн Газрын гишүүн, Монгол Ардын Намын Даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин сүүлийн 30 жилийн улс төрийн үйл явдлын тухай ном бичиж байгаа аж. Уг номын хэсгээс цувралаар нийтэлж байна.

2021-05-06 06:33 71