АЛТАН УРАГ Цэрэнгийн Дэмбэрэл. 1972 онд ДАРХАН хотын 1–р сургуулийг төгссөн, Монгол Улсын Математикийн 8–р Олимпиадын аварга, МУИС–ийг 1977 онд Математикч, 1982 онд Үйлдвэрийн инженер эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор, профессор , Монгол улсын Гавъяат багш. ШУА –д эрдэм шинжилгээний ажилтан, МУИС–н ЭЗСЭШХ –д эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1994 оноос Хан–Уул дээд сургуулийн захирал, 2000 оноос Монгол Улсын Оюуны Чадварын IQ Төвийн тэргүүнээр ажиллаж байна. Монгол Улсын Ирээдүй Судлалын Нийгэмлэг, Монголын математикийн багш нарын академийг үүсгэн байгуулсан. ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙ нийгэмлэгийн гишүүн. Тэрээр монгол орон, монголчууд ОЮУН УХААН–аа түшиж сэрнэ, сэргэн мандана,.. гэж номлодог нэгэн. Монгол үндэстэн дэлхийд ГАВАЛ ТАРХИ–ны хэмжээгээрээ тэргүүлж байгаа нь ТА бидний хувьд хосгүй гайхамшигт туйлын давуу тал болж байна. ОЮУН УХААН–ы эрин үе болох XXI зуунд зөвхөн монголчууд л ОЮУН-ы ид хавыг үзүүлж, бусдад үлгэр дууриал болох учиртай. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө монгол үндэстэний хүлээсэн онцгой үүрэг, бас хариуцлага, итгэл найдвар мөн юм. Монголчууд аа !!! Эрин цаг ТА биднийг ивээж байна, УРАГШАА хэмээн IQ Дэмбэрэл уриалж байна.
Эрлийз хүүхэд өнгөлөг гэж зарим хүмүүс ярьдаг. Арай өнгөлөг ч юм шиг харагддаг. Ээж, аавынхаа аль өөдтэй чанаруудыг нь хүүхэд нь өвлөдөг гэвэл эрлийз хүүхэд өнгөлөг байж таарна. Эрлийз хүүхэд холдоо явуургүй гэж бас зарим нь хэлдэг. Магадгүй л юм.
Эдийн засагчид хөрөнгө оруулалт нэмэгдвэл улс хөгжинө гэдэг. Улстөрчид онч бодпогоор улс орныг аварна гэх. Бас сайн боловсрол бүхнийг шийднэ гэнэ. Эдгээрт үнэний хувь бий нь бий, гэхдээ бүрэн биш. Монголд хөрөнгө оруулалт, бодлого, боловсрол эрх биш бий.
© 2003-2023 Sonin.MN - News Agency. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.