Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Шинжлэх ухаан, Дээд боловсрол ба ЕБС-ийн багшийг үнэлэх
Боловсролын үнэлгээ түвшинтэй байна биз?
Тэгэлгүй яахав. ЕБС-ийн гэрчилгээ, бакалавр, магистр, доктор, энэ бүгд чинь үнэлгээний түвшингүүд. Учир нь эдгээр нь боловсролын бүтээгдэхүүний нэр, агуулгын баталгаа. Гагцхүү тэр баталгаа нь ҮНЭН ЗӨВ, хаанахын хэн ч хүлээн зөвшөөрөхүйц байх учиртай. Үүний тулд үнэлгээг ШУДАРГА хийх ёстой. Шударга үнэлгээ. Энэ чинь л монголчуудыг маш ихээр шаналгаж байна. Учир гэвэл манай үнэлгээний чанар нь бас их муу. Тийм үнэлгээг доод түвшнийх гэнэ. Сүүлийн жилүүдэд бүрчиг завхруулсан. Үнэлгээгээ шударга хийхгүй аваас юу ч хийгээд нэмэргүй биз дээ, тийм үү, үгүй юу?
Та шударга бус үнэлгээний хорлонтой тодорхой нэг жишээг нэрлээч?
Үнэлгээний хамгийн дээд түвшингээс л нэг жишээ авъя. Иргэн Д. Тэрээр яаж ийгээд аль нэг их сургуулиас доктор Рh зэрэг авлаа гэхэд цалин шууд 15% нэмэгдэнэ, Д дахиад ШУА-ийг аргалж байгаад доктор Sc авбал цалинг нь дахиад 15% нэмнэ. Дараа нь Д гуай Архангай, Говь-Алтайнхныг найрч чадвал академич болоод насан туршдаа сар бүр нэг сая төгрөг авдаг онц эрх эзэмшинэ. Д-ын хийсэн ажил улсад нэг ч төгрөгийн ашиг өгөөгүйгээр үл барам харин ч улсад ихээхэн хохирол учруулсан байх эсэх нь энд огтоос хамаагүй. Гол нь найрах, найруулах. Доктор Рh-ийн ханш 5 сая, доктор Sс-ийн 15 сая, академичийнх 50 сая төгрөгт хүрч, тогтворжоод байгаа гэх. Бүтээл нь үнэхээр чансаатай, өөрөө IQ өндөр бол ханш буурна. Гэхдээ л тогтоод байгаа өнөөгийн стандартаас доош орохгүй. Одоогийн ШУА-ийн гишүүн болсон академичдын дунд ардчилал зах зээлийн эсрэг, тоталитар тогтолцоог магтсан бүтээлтэй архагууд цөөн бус бий. Тэд Монголынхоо эсрэг ажилласан хүмүүс.
Монголын эдийн засгийг хэн хорлосон бэ? Ажилчин, малчин хоёр гэж үү? Яалаа гэж, эдийн засагч эрдэмтэд л хорлосон. Монголын нийгмийг хэн хорлосон гээч, хоцрогдсон сэтгэлгээтэй архаг нийгэм судлаач эрдэмтэд л хорлоо биз дээ.
Монголын шинжлэх ухааныг хэн хорлож байгаа гээч, одоогийн ШУА. Энд ШУА гэхээр хүрээлэнгүүдийг бус, ШУА гэх удирдлагынх нь хоцрогдсон бүтцийг хэлэв. Удирдаж буй ШУА гэх бүтэц нь хоцрогдохоор хүрээлэнгүүд өндийх дургүй, хэвтэж байдаг боллоо. Шинжлэх ухааныг ДОКТОР SC, академич гэх мэт зэрэг цолоор үнэлдэг гэнэ ээ. Манай ШУА арай дэндүү хол хоцрогджээ. Түүнээс илүү хоцрогдсон нь төр. Яагаад гэвэл энэ олон их нэмэгдлийг төр санхүүжүүлдэг. Мэдээж ядарсан олон түмнээсээ авсан татварын мөнгөөр. Хэдийг зарж, хэдийг олох, зөрүү нь хэд болохыг тооцохгүй юм бол үхсэнийх нь эрдэмтэн. Ингээд авилгал, хээл хахууль чинь шинжлэх ухааны дотор өөрөө ороод ирдэг. Энэ мэт хазгай үйлдлийг манай эрдэмтэд араас нь өгдөөж, шордож, дундаас нь ашиг цохиж суугаа нь жаахан тиймэрхүү юм даа.
Монгол улс боловсрол, шинжлэх ухааныхаа үзүүлэлтүүдээр дэлхийн дэвжээн дээр тэртээ ард нь байгаа нь үнэлгээтэй холбоотой биз?
Үнэлгээтэй маш ихээр холбогдоно. Манай шинжлэх ухаан, боловсролын үнэлгээ гойд болхи бөгөөд буруу хэвээрээ байна. Хуучнаараа гэсэн үг. XXI зуунд XX зууныхаа үнэлгээгээр яаж ахих вэ дээ. Одоо чинь тийм, ийм зэрэг, цолтой гэж ажил хийдэг үе биш. Яг юу хийв гэдгийг л харна. Өнгөрсөн жилүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Сан (ШУТС)-гаар дамжуулан 170 тэрбум төгрөгийн санхүүжилт авч 5000 судалгаа хийсэн атал эцсийн бодитой үр дүн өгсөн ганц ч судалгаа алга. Ердөө л эрдмийн зэрэг цолд найдаж энэ их санхүүжилтийг олгожээ. Ийм байж таарах уу? Бидний энэ салбарт XX зуунд хэрэглэж байсан үнэлгээ чинь тоталитар, дарангуйлагч нийгэмдээ үйлчилсээр улс гэрээ сөхрүүлсэн. ЗХУ гэж ямар том гүрэн байлаа, одоо ямар их зүдэрч байна. Энэ чинь үнэлгээнийх нь гажгаас эхтэй юм. Өдгөө ОХУ, Монгол хоёрт л эрдмийн ажлыг зэрэг цолоор үнэлдэг тогтолцоо хэвээрээ байна. Гэхдээ ОХУ энэ үнэлгээний гажигтаа нэлээд засвар оруулж байгаа юм билээ.
ЕБС-ийн багшийн жишиг үнэлгээ гэж байх уу?
ЕБС-ийн багшийн үнэлгээ гэхээр заавал СОМРЕТЕNСЕ-ЧАДАМЖ яригдана. Энд хоёр зүйлийг цохон тэмдэглэе. Нэгд: Одоогоор манай ЕБС-аар сурагчдад чадамж олгох тухайд л ярьж буй. Үүний араас багшийн чадамжийг хамт ярих ёстой. Чадамж сул багш сурагчдаа өндөр чадамжтай болгож чадах уу? Ер нь багшийн чадамж гэхээр яг юуг ойлгох уу? Эдгээрт тодорхой хариулт хэрэгтэй. Одоо хүртэл Монголд САЙН багш гэж ЧАДВАРЛАГ багшийг хэлнэ гэсэн ойлголт түгээмэл байна. Эцэг эхчүүд хүүхдээ сайн багшид шавь оруулаад өөрөө санаа амарна гэх. Хувийн ЕБС-ууд сайн багшийн эрэлд морджээ. Энэ бол сайн багшийг үнэлэх нэг талын ойлголт.
Багш өөрөө сайн чадварлаг байж болно оо. Гэтэл сурагчид нь ахиц муутай байвал яах вэ? Өөрөө олимпиад уралдаанд түрүүлдэг атлаа сурагчид нь олигтой ахидаггүй багш таардаг. Ийм багшийн ажлын гүйцэтгэл доогуур гарна.
Багш чинь өөрөөсөө өмнө сурагчаа боловсруулах үүрэгтэй хүн. Бас хувийн чадамжаар маруухан багшаас сайн сурагч гарах нь бий. Тийм багшийг АРГА-тай багш гэх. Ер нь мэргэд тийм ч сайн багштай байгаагүй аж. Дүгнэвээс багш өөрийгөө ч, өрөөлийг ч сайн хөгжүүлдэг байх ёстой. Тзгэхлээр багшийн үнэлэмж хоёр хэсэгтэй болно.
1.Багшийн өөрийнх нь компетенсийг үнэлэх
2.Багшийн ажлын гүйцэтгэлийн компетенсийг үнэлэх
Багшийн өөрийнх нь чадамжийг ажлынх нь гүйцэтгэлтэй харьцуулж байж чадамжийн нэгдсэн үнэлгээ гарна. Энэ хоёрын харьцааг яаж авч (50:50, эсвэл өөр ч байж болох) нэгдсэн үнэлгээгээ тооцох нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарах дараагийн асуудал. Одоогоор манайд багшийн ажлын гүйцэтгэлийн компетенсийг үнэлэх ажил ахицгүй байх бөгөөд энд, тэнд зарим оролдлого байвч тэр нь буруу байгаа. Үүнийг зөв болгоё гэхээр сурагчийг нь үнэлэх ёстой болдог. Гэтэл энэ ажил хийгдээгүй. Яахав, ерөнхий баримжаа бол захирал, сурагч, эцэг эхчүүдэд бий. Ерөнхий баримжаагаар хол явахгүй ээ.
Одоо Багшийн Оюуны Чадамжийн Ерөнхий Сорил гэх олон улсын нэршилтэй маш тодорхой СОРИЛ (General competency Test) ашиглах учиртай. Багш 5 жил тутамд өөрийгөө ба ажлынхаа үр дүнг үнэлүүлнэ. Тэнцвээс 5 жил ажиллах эрхтэй болно. Энэ бол бидний явах зам. Багшийн төлөө төр санаа тавих бус аа, багш өөрөө өөрийнхөө төлөө санаа тавих учиртай.
Жам ийм байна даа. Багш нараа сэрээхсэн. Сэрсэн багш гэдэг өөр шүү. Мэдээж үүний тулд эхлээд төрөө сэрээх учиртай.
Хоёрт: ЕБС-ийн багшийн чадамж, компетенсийг үнэлгээний байгууллагаас шалгаж, тогтоогоод ил тод зарлах ёстой. ЕБС-ийн захирлууд ямар хэмжээний чадамжтай багшаар ажил хийлгэж байгаагаа мэдэж, түүнд нь таарсан цалин өгнө. Цалин чинь үнэлгээний нэгэн төрөл батламж. Чадамж өндөр багш мэдээж их цалин авна, бусад нь барьцаж чадахгүй. Их цалин авъя гэвэл чадамжийн нэгдсэн үнэлгээгээ л өөрөө өсгө. Эдүгээ ийм үнэлгээ байхгүй болохоор сайн ба муу багш адил цалин авдаг. Энэ бол яав ч зөв биш. Нэгнийх нь цалинг нэмэхээр бусад нь барьцана. Үүн дээр ЕБС-ийн захирлууд ёстой ур ухаанаа шавхдаг юм билээ, зарим нь бүр хөгжилтэй.
Багшийг үнэлэх нь төрийн үүрэг гэж БШУЯ үздэг шиг?
Одоогоор Монголд багшийг төр үнэлж байгаа. Тоталитар засгийн үеийн үнэлгээ хэвээрээ байна. Энд илт зөрчил үүсээд байгааг хүлээн зөвшөөрье. ЕБС-ийн багш нарын сайн нь үндсэндээ хувийн хэвшил рүү шилжсэн.
Төрийн ЕБС дээр үлдсэн цөөхөн чадварлаг багш тэр ЕБС-аа сэтгэл зүтгэлээрээ чирч яваа. Хувийн ЕБС-ийн багшийг төр үнэлнэ гэхээр яах вэ? Ерөөсөө болохгүй, чадахгүй юм чинь энэ. Эдүгээ ажилласан жил гэх ганц үзүүлэлт дээр л голлон тогтож буй. Бүх багш яг адил гэвэл ийм байж болно. Гэтэл бүх багш адилхан биш.
Харин хувийн ЕБС-ийн захирлууд эрхбиш багш нараа мэддэг болохоор дотоод үнэлгээ нь харьцангуй голтой, гэхдээ бас НО бий. Төрийн үнэлгээ хазгай байдаг. Тэр тусмаа Монголд бүр балайрсан. ЕБС-ийн багшийн үнэлгээнд ерөнхийлөгч оролцох хэрэг ер нь байхуу? Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БШУЯ хоёр ингэж доошоо орно гэдэг бол энэ хоёр байгууллага ажлаа мэдэхгүй байгаагийн тод илрэл. Дээрээ суудлаа олохгүй балайрахаар дороо гүйдлээ олохгүй завхруулдаг. Хазгай үнэлгээ хазгай үйлдлийг төрүүлнэ. Тэгэхлээр бид одоогоор хазгай багштай байна гэсэн үг. Үүнд багш буруугүй ээ. Буруутан нь төр.
Тэгвэл багшийг сайжруулахад төрийн үүрэг ямархуу байх ёстой бол?
Сингапурын жишээг хэлье. Тэнд ЕБС-ийн сурагчдаас сайн сурлагатай, ирээдүйд багш болох өндөр магадлалтай хүүхдийг тусгай шалгуураар сонгоно. Дараа нь Сингапурын нэртэй сайн их сургууль болох Nanyang Technology University (NTU)-д багш мэргэжлээр тусгайлан бэлтгэнэ, цалинжуулна, оюутныг сайн хөгжүүлнэ, энэ явцдаа олон практик дадлага хийнэ, тэр оюутны КОМПЕТЕНСЕ-ийг байнга шалгана.
Шалгалт нь тунчиг шударга. Ингэж шигшээд туслах багш болгоно, 2 жил болоод дахин компетенсе шалгалтад орж байж “Багшлах эрх” авна. Ингээд 5 жил тутам NTU их сургууль дээр мэргэжлийг дээшлүүлнэ. Компетенсе-ийг шалгаад л, шалгаад л байна. Компетенсе шалгалтын түвшин байнга чангарч байдаг. Сингапурт багшийн нэр хүнд өндөр, цалин сайн, чадамжаа өндөр байлгах аваас тэр багшийн ажлын байр нь баталгаатай.
Энэ туршлагыг манайд өдгөө Боловсролын Их Сургууль (МУБИС)-аар дамжуулан авах гэж оролдож байгаа. Социализмын үед манайд бас ч гэж үүнтэй төстэй байсан. Одоо тунгааж бодъё. Сингапур улс харьцангуй төвлөрсөн тоталитар төртэй. БНХАУ, ОХУ мэтийн оронд ийм арга үр дүнгээ өгнө, өгсөөр ч байна. Гэтэл Монгол ардчилсан төрийн тогтолцоотой. Хэрвээ Сингапурын туршлагыг авъя гэвэл төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой, үндсэн хуулиа үндсээр нь өөрчил гэсэн үг. Эс тэгвэл нөгөөх багш болох учиртай оюутнууд МУБИС-ийг төгсөнгүүтээ дуртай зүгрүүгээ алга болчихно. Хэрвээ МУБИС шударга үнэлгээ хэрэглэх гэж оролдвоос оюутнууд маргааш нь жагсахад л сайд огцорно. Та нарын оюуны ерөнхий ЧАДАМЖ-ийг шалгана, эрэмбэлнэ, хэрвээ муу байвал төлбөрийг нь төрөөс даахгүй гэхийг сонсмогцоо оюутнууд БОСЛОГО ГАРГАНА гээд сошиалаар зарлахад л, сөрөг хүчин дэмжээд өгнө. Ингээд бүх ажил нурна. Тоталитар төрийн үед багшийг төр хариуцах учраас Сингапурын туршлага нь тийм оронд таарна. Ардчилсан төртэй оронд багш өөрөө өөрийгөө л хариуцна. Төр багшийн өмнөөс хариуцлага үл үүрнэ. Бид хоёрын энэ ярилцлагад дурдаж буй олон улсын жишиг гээд байгаа зарчим арга замууд чинь ардчилсан төрийн тогтолцоотой орнуудынх. Үүнийг анхааруулъя.
Тэгвэл Япон, Сингапур, Хятад, ОХУ-ын сайн туршлагыг хамаагүй хуулж болохгүй нь ээ?
Бусдаас авах сайн юмыг авалгүй яахав, ядаж САНАА, АРГА хоёр нь. Гэхдээ төрийн тогтолцоо маш их нөлөөтэй. Монгол ардчилсан үндсэн хуультай. АНУ-ын тусгай үүргийн мэргэжилтнүүд тусалсан юм чинь. Тэгэхлээр үндсэн хуулиа барих аваас АРДЧИЛАЛ-аа л дагах нь өлзийтэй. Багшийг үнэлэхдээ ардчилал, чөлөөт өрсөлдөөний зах зээлийн горимоо дагахгүй, энд тэндээс хуулсан захиргаадалтын хатуу аргуудаар хамаагүй хүчиндвэл ажил явахгүй. БШУЯ багшаар оролдоогүй биш ээ, оролдсон, 30 жил оролдсон. Тэгээд үр дүн хаана байна? Одоо МУБИС-ийг төрөөс дэмжээд эрс сайжруулна гэнэ ээ. Бусдыг нь тэгээд орхих юм уу? Энэ чинь захиргаадалтын төрийн тогтолцоотой үед хэрэгждэг ажил. Хувийн их сургууль багш бэлтгэж болохгүй юу? МУИС, ШУТИС бас болохгүй юм уу? Ерөөсөө хувь хүн багшлах эрхийн зохих шаардлагуудыг нь дээд зэргээр хангахуйц хэмжээнд өөрөө өөрийгөө бэлтгээд, БАГШ болж болохгүй юу? БОЛОХ ЁСТОЙ. Чөлөөт өрсөлдөөний горим, ардчилал, зах зээлд шилжмээр байх юм.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл(53)
БЭРТЭГЧИН АЙМХАЙ ХУЛЧГАР НЭР АЛДАР ШАГНАЛЫН ТӨЛӨӨ ЯВДАГ СЭХЭЭТНҮҮД УЛСАА ХОРЛОЖ БАЙНА
намчид даанч доктор хамгаалцгаагаад унасын. сая төгрөг өгч авалцах гэж шинжлэх ухааныг завхруулах. засаг хорлочихоод бас энд. авсад идсэн уусан бүх мөнгийг нь гэр бүл, хэдэн үеэр нь төлүүлэх.
МЭДЭЭЖ
Монголын эдийн засгийг Хуурамч Ардчилал хорлосон.
Увс хүн хөтөлбөр монголыг хоролсон шүү тэд моншолыг төрийгдангаараа 50 жил толгойлчихоод эцнст нь гудамжинд хаяаад явсан
шоолох зүйл ихтэй болж байнаа
Mongolchuud uursduu ekh ornoo khorloson.
Улив аа чи! 40 жил ганцхан ширхэг Увс хүний цэмбийлгээд өгсөн улсыг 400 халх нийлж 30 жилийн дотор нурууг нь хуга аваа биз дээ? Шуналаас өөр чадах юм нь юу байв?. Одоо элгээрээ хэвтсэн эдийн засагтай, аргаа барсан ард түмэнтэй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу! Манжийн дарлал ч ийм бгаагүй.
Энэ удаа Дэмбэрэл ОНЦ ...
Сайн багш гэж үймүүлээд байвал үсэртэл нь алгадаад томоотой сайн сураад байвал урамшуулал магтаалын үгээр шагнаад ! Байнга угааск барьж явдаг хэрэглэдэг хүнийг хэлдэг юм ! Миний багш тийм хүн байлаа ! Багшид зэмлүүлж чихдүүлж алгадуулж явсаны хүчинд би сайн сурч бас хүн болсон до !
яамны мэргэжилтэн том далбагар алгаараа чих рүү нь ганц алгадаад нэг хүний хэнгэрэг хага цоолж хэрэгт орсышд.
Гэгээрсэн еврейчүүдийн протокол гэдэг шиг. Увс хүн бусдыг захирах ёстой гэсэн тунхаг бичиж байсан түүх бий билүү!!!!
"Би чадна" гэж булаалдсаар байж авсан улсаа ямар болгов? Чаддым бол буцаагаад байсан хэвэнд нь оруулаач, харъя!
Маш зөв асуудал дэлгэжээ,манай ангийн сурлагандаа тааруу нөхөр генерал цолтой,бүр шинжлэх ухааны гавьяат болцсон бна гээд боддоо???Арван жилийнхээ тоо бодож чаддаггүй нөхөр шинжлэх ухааны гавьяат яаж болдог бнаа,тэр монголын шинжлэх ухаанд ямар "гавьяа" байгуулсан нь энд тодорхой дурдагджээ.Ер нь ямар ч чадалгүй зальт этгээдүүд маш түргэн дээшээ "үсэрдэг" явдал ардчилалын жилүүдэд гаарсан даа.
мэргэжлийн сургуулийг суралцагч оюутан төгсөхдөө эзэмшчихсэн байх ёстой competence. сурагч буюу суралцагч төвтэй сургалт гэхээр огт ойлгодоггүй, намчид инээж хөхөрдөг.
яг одоо конспект, төлөвлөгөө бичиж чаддаггүй багш, технологийн карт хөтөлч чаддаггүй хөдөө аж ахуйн "мэргэжилтэн" болж төгсдөг гээд боддоо. хөлс мөнгөөр хийж өгч байлаа. сайн долооч болчвол бүх албан тушаалын үүд хаалга нээлттэй, нам төвтэй завхралын боловсрол хэрэггүй "сургалт". чадвартай болох хрэрэггүй цаг алдахаар шууд диплом худалдаж авах нь гарцаагүй болгож. нам нь албан тушаалыг нь чадамж шаардахгүй олгоно.
15%, 15%, 1сая, 5сая, 50 саяд бялуураад дүлийрээд сонсохгүй л дээ. зальдаад чимээгүй тэр мөнгөө авсаар байх. бэртэгчид, хувалз, бясаа, шумуул.
алтан судлаар нь хөөж уургалж барьж авах
бугнуудыг олон салаа сүлжээ эврээс нь бугуйлдах
Хамгийн харанхуй тэнэг этгээд Рэгдэл гэгчийг олоод ШУА ны ерөнхийлөгч болгочихсон байвал яах уу.
Нэг ангид суралцдаг хүүхдийн тоо 40-55 болчихоор ямарч сайн багш байгаад нэмэргүй. Тиймээс гэр сургуулиудыг олноор байгуулья. Хөдөөгийн зарим сумдад хүүхэдгүй хоосон шахам болсон сургууль хэд байгааг тоолоод, тэр сургуульд зарсан хөрөнгийг тооцоод олон түмэнд мэдээлэх хэрэгтэй.
30 байсанч тэднээс ядаж нэг эсвэл хоёр нь боловсрол, мэдлэг чадвар эзэмшиж төгсөж байна уу❔
Гэр сургууль нүүдэлчин монголчуудад илүү тохирно. Бага зардал гарна. Хөнгөн байдлаар барьсан Спорт заал урлаг заал түүнийгээ тойрсон гэрүүд байхад болоо.
Боловсролын яамныхан хэрэгтэй юм хэлээд үг авдаггүй юм. Өөрсдийгөө их ухаантай гэж бодчихсон улс
нам удирлаж байгаа юм чинь. мэргэжилтэн хэрэггүй гэж 2016 оны шинэ засгийн газар мэдэгдэж байв. тэрийг нь сонссон гадаадын хөрөнгө оруулагч нар мэргэжлийн засаглал гараагүйд харамсаж байна гэж тэр үед хэлж байсан.
ху намын үед засгийн газар, намын төв хороо тусдаа байсан биз дээ. холилддоггүй. намын хурал гэхээр 6 хүн гарч ирж бүгдийг донгодож самарч унагадаг тийм протокол бүтэц зохион байгуулалттай. нэг хүний намтарчилсан өчил номноос тэгж уншив.
лүмпенгүүдийн 100 жил
Зугээр л шудрага биш зальтай хумуусийн давамгайлал нийгэмд 50 хувиас буюу мединаас дээш гарсан.
дэд доцент, дэд профессорыг ганцхан монголд зохиосон. эрдмийн ажлаараа ахиж дэвших чадваргүйгээ мэдээд санаатай sc, ph сольж тавьсан. гадныхныг хураах гэж шүү дээ. чадал муутай худалч
хэлэх эрх
Ийм эрүүл биш хүнтэй ярилцлага хийгээд л байх юм даа. Сонинд өөр хүн олддоггүй юм байлгүй. Энэ хүний Монгол улсыг хорлож байгааг дараах байдлаар илэрхийлж болно. 1. Увс хүн хөтөлбөр бол Монгол улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул авчрах зүйл 2. Дээд сургууль байгуулаад авч явж чадаагүй хаалгаж олон хүүхдийн амьдралаар тоглосон. 3. ШУА-д ажиллаж байгаад гологдоод гарсандаа хонзогнож дандаа муулж явдаг. 4. ШУТСангийн тухай юу ч мэдэхгүй мөн шинжлэх ухаанд олигтой судалгаа хийгээд тэр нь хэвлэгдсэн, ишлэгдсэн бүтээл байхгүй байж дандаа ингэж улсаа хорлодог хүн. 5. IQ гэж аль улс хэрэглэдэггүй юм ярьж хүмүүсийн толгой тархи эргүүлж явдаг нөхөр шүү дээ
хорлосныг хорлолоо гэж хорлож хэлж юу нь болохгүй гэж. IQ, чадамжийн IQ, sex IQ... өчнөөн бий. зүгээр сонжоо. алдаатай нөхцөл шийдлтэй score scale. арай ухаалаг өвөрмөц шийдэл тусгагдаагүй, тест зохиогчийн ерөнхийлсөн дундажийн 'өндөр' оноо. paper- хэвлэгдсэнийг больёо, ишлэгдсэн ашигладсан хэрэглэгдсэн тоог харья. шуа, эрэгдэл өөрсдөө гологдоод эрэгдэл эргэдэлээ эргэж шагнаад сууж байна
Sc.D, Academich gesen ene khojr zuiliig odoo boliusan deer baikhaa. Ene 2 tsol delkhiid khaana ch baikhgui. Oros manai khojrt l bna.!!!! Academich khun sard 1 saj tugrug avdagiig boliulchikhval Academich bolokh khun ayandaa alga bolno. Ene bol biznes bolson n' unen. 1. Sc.D n' 10 saj juum bilee. Uuniig zuvluliin dargad n' uguugui bol hamgaalakhad khetsuu bolno. 2. Academich 50 saj gedeg n' bodit too. Sariin 1 saj tugrugiig boliulchikh, tegvel ayandaa uuruu ustana.
энэ сүлжээ пирамидыг нураах гэхээр нам дотроо нөгөө фракцын ''''нэгэн сайд'''' дээр нь суучаад нураалгадаггүй гэж увс намчин хэлэв.
Хуульчид хамгийн хорлосон.
ШУА-г Рэгдэл гэж ямарч чадваргүй, оросоос өөр гадаад хэлгүй, 80 дөхөж байгаа тэтгэвэрий өвгөн, баахан авгай сольсон хөгшин өвгөн Ган-Эрдэнэ мэтийн юмнууд унагаж дуусч байна да
Ардчилал монголын сайныг хорлож мууг мандуулсан монголын хөл толгой хоёрыг сольсон. 1990 оныг хүртэл монгол хүн нийгэмшлээрээ малаас дээр байсан. Одоо 1990 оноос хойш малаас дор болсон.
Маф арлын намынхан л хорлосрн бхаа!
Тэгш орчинд индигочууд тодордоггүй
ерөнхий дундаж дотроо iq---таад байгаа юм шиг хэрнээ хувийн амьдрал нь муу гэдэг шд. microsoft л гэхэд багаар ажиллаж чадахгүй амьтдыг ажилд авдаггүй. хичнээс сайн мундаг байсанч.
хичнээн
Та зөв ярьж байж болох ч эдийн засагчдын үгийг наад УИХ-ын үл мэдэгчид,төрийн тэргүүнүүд авч үздэг тоодог бил үү? Зүгээр л амны зоргоор дур зоргийн муйхраар асуудалд ханддаг нь нөлөөлсөн.Гэхдээ буруу замыг,буруу арга барилаар явуулсан хүн нь Бямбасүрэн,Да.Ганболд нар мөн учир ингэж хэлэх үндэс бий.
шадар сайдын нэр дээр нэг малчнаас ачааны машин дүүрэн ямааны тоогой шийр ирсийм гэсэн. лоохууз алахгүйгээр төр байдаггүйн байнаа гэв.
толгой
украйн бол цөөвөртэй нийлсэн монгол банхар
Дотроос дандаа хорлол явагдаж бг хүмүүс шүү дээ
uvs horloogui ,aimgaar yrival harin ch ih hor hurgeed bgaa n zavhaniih bish uu?
hovd , zavhan 2 s baylgiin gaituud tursun ym !
МУБИС- д олон тэрбумыг егсендее ч, ур дун нь дампуурал!!! Монголын шинжлэх ухаан, их сургуулийн хегжлийг саатуулж, , цаашлаад улс орныг сулруулахад авилгажсан ШУА их уурэг гуйцэтгэсээр!!!
Муу баяд минь чиний ярианд бгаа гадаад үгээ ойлгомжтой хэлээчээ зүтгээ өмбүү минь! Сайд Чинь сн муугаар нь ялгахгүй бүгд дундчууд гаргахыг хүсээд бгаа юм биш үү? Тусгайлан сургах нь авьяаслаг сэтгэхүй сайтай хүүхдийг гүнзгүйрүүлэн сургах хэрэггүй дундчууд бхад болно гээд бгаа юм биш үү???
Анхны IQ сургалтын төвд нь сурж байлаа. Тухайн үедээ сэтгэн бодох 2 тархиа зэрэг ажиллуулах гээд маш олон зүйлийг заасан сайн багш. Гэхдээ орчин үед дан ганц IQ явахгүй EQ-г бас хөгжүүлэх шаардлагатай гэдгийг одоо л ойлгож байна. Дан IQ сайн байлаа гээд EQ муутай бол хүнд ашиглуулаад дуусна. Харин EQ-г хамт хөгжүүлснээр ямар ч орчинд ямар хүмүүстэй харилцааны чадвараар ашиглуулахгүй байх боломж олгодог.
элдэв цол хэргэм, тэр цол хэргэмд монго дагалдуулдгаа одоо боли.шуналтангууд монгонд нь болж цол хэргэмийн толоо ухэлддэг
Судалгаа муутай судалгаа нь их гэнэндүү байдаг юм Яг мэрэгжилдээ ямар юм мэдэхгүй Гэхдээ бүх юмны талаар их дээрэлхүү ярьдаг хүн Тун гэнэн нотолгоо хэлдэг Огт бодит судалгаа байхгүй юмаа барууны эрдэмтэдийн өөр ахуй үеийн судалгаагаар тулгаж тайлбарлаж байгаа харагдсан