Нэгэн зүйл: Эрлийз хүүхэд өнгөлөг гэж зарим хүмүүс ярьдаг. Арай өнгөлөг ч юм шиг харагддаг. Ээж, аавынхаа аль өөдтэй чанаруудыг нь хүүхэд нь өвлөдөг гэвэл эрлийз хүүхэд өнгөлөг байж таарна. Эрлийз хүүхэд холдоо явуургүй гэж бас зарим нь хэлдэг. Магадгүй л юм. Аав ээжийнхээ сул талуудыг өвлөвөл юуны сайн гэж. Тун өндөр IQ-тэй алдартай нэгэн сэтгэгч - эрдэмтэн аян замд хосгүй хөөрхөн царайтай жүжигчин бүсгүйтэй таарчээ. Эрдэмтэний царай муухай бол бүсгүйн IQ доогуур аж. Бүсгүй хэлсэн нь: Хоёулаа учир ургуулж дундаасаа хүүхэд үүсгэн байгуулбал ямар бол, тэр хүү тань шиг ухаантай ,над шиг царайлаг байх биз. Эрдэмтэн хариуд нь “охин олдохгүй гэх үндэсгүй,..гагцхүү тэр охин тань шиг IQ-тэй, над шиг царайтай байвал яана, би жаахан бодъё “ гэжээ. Хэн хэнийх нь зөв. Жаахан бодъё гэдэг чухал үг, тэр тусмаа монголчуудын хувьд бүр ч онцгой чухал.
Учрыг өгүүлсү.
Сүүлийн арваад жилд АНУ тэргүүтэй хөгжилтэй орнуудад тархи оюуны судалгаа эрчээ авснаар олон асуудлын оньсого тайлагдаж эхэллээ. Баараггүй нотлогдож буй зүйл гэвэл: Хүүхэд аав ээжийнхээ тархины абсолют хэмжээний арифметик дундажтай тун ойролцоо хэмжээний гавал- тархи өвлөн авна. Энэ нь аав, ээжийнх нь гавал –тархины хэмжээг нэмээд хоёрт хуваачихвал хүүхдийнх нь гавал –тархины суурь хэмжээс гарна гэсэн үг. Хүний гавал-тархины хэмжээг тогтоох аргачлалын ялгаа, багаж төхөөрөмжийн нарийвчлах боломжоос хамаарч судлаачдын дунд үндэстэн ястаны гавал-тархины хэмжээний хувьд бага зэргийн зөрүү гардаг байна. Энэ удаа 1990 оны үед 91 үндэстэний 20000 гавал-тархины хэмжээг ижил аргачлалаар тогтоосон АНУ-ын антропологич Smith,C.L,.Beals,K.L нарын материалыг суурь баримт болгов./ эх сурвалж. Smith,C.L. and Beals,K.L. 1990. Cultural correlates with cranial capacity. American Antropologist,92,193-200 / . Одоо түүх хэлье. Монголд өнгөрсөн зууны сүүлийн хагаст орос эхнэр авч эрлийз хүүхэд гаргах “моод” дэлгэрсэн билээ. Том дарга болох нэг урьдчилсан нөхцөл нь энэ байсан биз, оросуудын шахаанд ч автсан биз. Судалгаагаар монгол гавал- тархи 1489 сс / cc-cubic centimeter / бол орос гавал-тархи 1315 сс хэмжээтэй гэдэг нь тогтоогджээ. Тэгэхээр Орос Монголын эрлийз хүний гавал-тархины хэмжээ 1402 сс болно. Энэ эрлийз хүн орос хүнээс 87 сс том, монгол хүнээс 87 сс бага тархитай аж. Монгол хүний гавал-тархины хэмжээ орос үндэстэнийхээс хавьгүй илүү гэдэг нь аль эрт Сталины үед тодорхой болсон юм. Тэр ч бүү хэл, жирийн монгол тархи Ленинийхээс 149 сс том билээ. / Лениний тархины хэмжээг Германы тархи судлаач О. Фогтын тогтоосноор 1340 гэж авав / . Монгол тархи Орос тархинаас 174 сс-р илүү. Yүнийг оросын ТӨР сайн мэдэж байсан нь лавтай. Тэд яавал монгол эрийн тархины тэр том хэмжээг оросруу импортлохов, үндэстэнийхээ оюуны генийн санг яавал ариусган ахиулахав гэдгийг бодсон л байж таараа. Тархи импортлох нь хамгийн ирээдүйтэй бизнес бөлгөө. Сталины зөвлөхүүд монгол эрийн том тархинаас аль болох олныг оросруу оруулж оронд нь семинталь үүлдрийн үнээ өгөх хэмжээний ухаан сийлж л таараа. Сийлээд хэрэгжүүлж байсан юм чинь.
БНХАУ-ын удирдагчдын дунд холоосоо монгол цусны хольцтой хүмүүс цөөн бус байсан гэх мэдээ бий. Улс орныг удирдахад өндөр IQ зайлшгүй чухал болохыг хятадууд нэн эртнээс мэддэг байсан. Маш эрт цагаас хятадад төрийн түшмэлээ МЕРИТ-р шалгаруулдаг, тэгэхдээ IQ үзүүлэлтийг эхэнд нь тавьдаг байжээ. Хятад ханзыг тогтоох нь цэвэр оюуны үйл бөгөөд тэр тусмаа гавлын багтаамжаас шууд хамаардаг.
Хүний гарвал зүйн ухаан нилээд хөгжиж байгаа орны нэг бол Япон. Сумогоор дамжаад япон эмэгтэйчүүд манай тэнхээтэй эрчүүдийг гогдож эхэллээ,..япон хүний гавал-тархины хэмжээ 1318 сс аж, тэгэхлээр монгол японы эрлийзийн гавал-тархины суурь хэмжээ 1404 сс болно. Япон хүнээс даруй 86 сс том тархитай энэ эрлийз залуу арван хэдэн жилийн дараа японыхоо СУМО-гийн дэвжээг ёстой эзэгнэх биз, мэхний их дэлгүүр японоос төрж таарна. Цаашлаад, Японы төрийг тэдгээр том тархитнууд эзэрхийлнэ. Ингэх нь Япон улсад л ашигтай. Ай хөөрхий,.. япон ухаан гэж энэ дээ.
Манай охидууд Зөвлөлтөд сурч байхдаа африк залуустай найзалж,.. африк монголын эрлийз өхөөрдөм хөөрхөн нүдтэй, бамбагар уруултай охид хөвгүүдийг дагуулж ирдэгсэн, ...африк хүний гавал-тархины хэмжээ 1282 сс, тэгэхлээр хөөрхөн нүдтэй хүүхдийн гавал-тархины суурь хэмжээ 1386 сс болно. Ааваасаа 104 сс том тархитай зузаан уруулт. Уруулын зузаан нь нимгэрсэн ч тархины бор хальсны давхарга нь зузаарчээ. IQ-рээ аавыгаа дагуулахгүй болох бат суурьтай ажгуу.
Монгол охидууд гуулин эрчүүдийг даган хуйларч байна, зуугаар биш мянгаар тоологдоход хүрлээ. Гуулин хүний гавал-тархины хэмжээ 1368 орчим сс гэвэл гуулин монголын эрлийзийн тархины хэмжээ 1429 сс болов, ингэхээр БНСУ нь одоогийн гуулин хүнээс 60 сс-р илүү том тархитай шинэ иргэдтэй болж байгаа ажээ.
Нэгэн зүйл: Бидний монголчууд ер нь тун гэнэн, дэндүү гүндүүгүй. Даяарчлалын эринд ийм гэнэн байж таарахгүй ээ, бодолтой хөдлөх ёстой. Эс тэгвэл аюул хормой дор байна.
Асуулт: Яаж хөдлөх ёстой бол?. Гавал-тархины алдагдлаа багасгах арга чарга байна уу?,
Хариулт. Алдагдалыг багаас нь ихрүү нь жагсаавал хятадтай эвцэлдвэл алдагдал нь 35 грамм / 1489 -1454 =35 /, солонгостой бол 60 сс / 1489- 1429 =60 /, японтой дэр нийлүүлбэл 85 сс / 1489-1404 =85 /, орос хүүхэн дагуулбал 87 сс / 1489-1402= 87 /, харуудтай явалдвал бүр их 103 сс / 1489 -1386 = 103 / тус тус болой. Бидний алдагдал нь тэдний хувьд олз. Тэгэхлээр бид аль болох бага алдагдал хүлээвэл онох байна. Дараалал нь Хятад, Солонгос, Япон, Орос, тэгээд ХАРУУД.
Монгол хүний гавал-тархины хэмжээ бусдыг дагуулахгүй том учраас тэдгээр үндэстэнтэй эвцэлдсэн тохиолдолд бидэнд алдагдалтай, тэдэнд ашигтай байгаа юм.Ийм учраас монголчууд бид нухацтай бодох хэрэгтэй болж байна. Монгол гавал тархи дэлхийн аль ч үндэстэнтэй холилдоход тэргүүлэгч-чиглүүлэгч үүрэгтэй оролцож байна. Холилдсон үндэстэнийхээ гавлын багтаамжийг томсгож байна. Том тархитай их ухаантай болохыг мөрөөдөхгүй үндэстэн гэж хаана ч байхгүй. Тэгэхлээр монгол тархины энэ онцгой чанар бол хүн төрөлхтөний ирээдүйд монгол түмний минь оруулах их хувь нэмэр мөн. Монгол хүний аугаа бахархал. Гагцхүү тархи экспортлох нь хэр ирээдүйтэйг, даяарчлалын нөхцөлд бага үндэстэнд тэр нь ямар ашиг тустай байхыг үнэндээ бид мэдэхгүй байна. Харин тархи импортлох нь бусад үндэстэний хувьд хамгийн ирээдүйтэй бизнес юм. Ер нь энэ дэлхий дээр тархинаас илүү үнэтэй “ таваар” гэж байх болов уу?. Бид энэ асуудлыг маш сайн бодох ёстой.Хятадуудад 36 сс, Солонгосчуудад 60 сс, Япончуудад 86 сс, Оросуудад 87 сс, Харуудад 104 сс хэмжээний тархийг хэн бэлэглэж чадахав?, Зөвхөн монголчууд л үүнийг чадна. Өөрөөсөө яг ийм хэмжээний тархийг алдаад, бусдад яг тиймийг бэлэглэж чадна. Өөрийгөө өрөөлийн төлөө зориулахын баримт энэ буюу.
Нэгэн зүйл: Малын мах сүүний гарцыг нэмэгдүүлдэг хөлдөөсөн үр өндөр үнэтэй. Тэр зөв. Тэгвэл хүний тархи-оюуны суурь хэмжээг нэмэгдүүлдэг монгол гени үнэгүй байж таарах уу?.Yгүй ээ, тийм байх ёсгүй. Монгол генийг одоохон заръя, заргалдъя, баяжъя гэж би уриалаагүй байна, ...гэхдээ баталгаат нэг тооцоо буйг хэлье. Хүн төрөлхтөн 50 орчим жилийн дараа тархи-оюуны хомсдолд орох бөгөөд тэр үед зайлшгүй шаардлагын улмаас шинжлэх ухаан технологийн ололтыг ашиглан хүн төрөлхтөнийг аврах үйл ажиллагаа ил тод явагдана. Бид бэлтгэлтэй, нөөцтэй байх учиртай. Яахав, өнөөдөр хүмүүс ойлгохгүй, ухаарахгүй, инээлдэж л байг, ирээдүйн ухаан хөгжөөгүй аль ч газарт тийм л байдаг,...мөдхөн монгол гени- үр дэлхийн хамгийн үнэтэй “ таваар “ болно,...болгохын төлөө та бид л ажиллах ёстой.Одоогоор зарж худалдаж баяжих нь хаалттай бол харуулж бардаж бахархах нь нээлттэй . Сэрмээр байна.
Хүн л бол хүн, хүний ёс зүй өөр гэхчлэн өнөөдрийн уушиг хөөцөлдөж, сэтгэлгээний хомсдолдоо баригдаж, дэмий донгосох хэрэггүй ээ. Хөгжилтэй орнууд тархи оюуны эрэлд аль эртнээс мордсон, тэнд тархи-оюуны хомсдолын бодит шинжүүд илэрч эхэлсэн учраас ийн хөдөлсөн юм билээ.Ухаармаар байна.
Асуулт: Гавал тархины алдагдалгүй байж болох уу?, ... хаанахын хэнтэй дэр нийлбэл онох бол?,
Хариулт: Алдагдалгүй болох тун амархан, тийм хань ижил яг хажууд чинь байна. Заяаны хань зам дээр гэдэг. Тэд бол монгол охид, монгол эрчүүд. Бид бие биенээ өөлөх голох бусаа , бид бусадруу гүйж, гуйж, үр төлөө гавал-тархины алдагдалд оруулах хэрэг байна уу. Бидэнд өөрт маань их юм байна. Хосгүй сайхан гавал тархи байна, өөр юу хэрэгтэй гэж. Гол нь энэ хосгүй -харьцангуй давуу талаа зөв ашиглаж үндэстэнийхээ IQ – г өсгөх. Монгол хүн соёлгүй, бүдүүлэг, хоцрогдсон, нийгэмшээгүй, ...энэ үнээн, .. гэхдээ монголчууд 50 - 60 жилийн дараа гэхэд хэнээс ч дутахгүй соёлтой иргэншсэн нийгмийг байгуулна, ...би 50 жилийн дотор эзэмшиж болдог олдмол чанарыг хэлээгүй байна, би 500 мянган жилийн дотор аажмаар бидний бие махбодод бүрэлдсэн заяагдмал чанарыг хэлэв. Холч ухаантай байцгаая гэж уриалж байна. Орос, Хятад, Гуулин, Япон улсын төрийн бодлого тархи судлалын ухааны ололттой таарч байна, атаархмаар,.. Хаана байна вэ, .. тэр монгол төрийн бодлого ???.
Нэгэн зүйл. Монголд байгаа эрлийзүүд ажил амьдралын хувьд тун ахицтай байх юм. Тэд зүс өнгөлөг төдийгүй тун хөдөлмөрч ажээ. Тэд монголчууд бидний залхуу мөртлөө атаач муу чанарыг гээсэн бололтой. Магадгүй монголчуудын энэ муу чанар л Та биднийг урагш нь гишгүүлэхгүй байгаа. Тэгэхлээр, энэ талаар тун нарийн судалгаа хиймээр,.. ямар чанарууд нь ямар хэмжээнд өвлөж, эс өвлөж байгааг илрүүлбэл, бас аль үндэстэнтэй цус холилдвол бидэнд илүү сайн нөлөөтэй болохыг мэдвэл,.. гэхчлэн дурдаад байвал хийх ажил мундахгүй их байна даа,.. Бодоорой доо,.. МОНГОЛЧУУД АА. .
ЖИЧ: Эрлийз гэдэг үг уг нь хатуу утгаараа биологийн хоёр тусдаа зүйлийн хоорондох эвцэлдээнээс үүссэн ургамал, амьтныг нэрлэхэд зориулагдсан юм. Yхэр ба сарлаг эвцэлдвээс эрлийз хайнаг гарна гэх мэт. Гэтэл хүн бол ухаант хүн хэмээх биологийн нэг зүйл бөлгөө. Тэгэхээр бидний дээр хэрэглэсэн эрлийз гэдэг үгийг нэг зүйлийн доторхи хоёр үндэстэн ястаны хоорондох эвцэл гэх аядуу зөөлөн утгаар ойлгоно.
Монгол Улсын Оюуны Чадварын IQ төв, Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавьяат Багш Ц.Дэмбэрэл
Сэтгэгдэл(106)
Танд баярлалаа, Таны ажилд Амжилт Хусье
Эрлийзүүдээс болж улс орон чинь ядуу гуйлгачин болоод байхад үхсэний гавал. Наад жишээ чинь Эйнштейний нэгэн загвар өмсөгч хүүхний асуултад хариулсан үг. Өнөөдөр Баярцогт, Энхсайхан, Да Ганболд, гээд эрлийз гавлууд чинь авилгалын хэргээр шоронд сууж байна. Тийм л гавал юм бол ард түмэн нь баян, тэд гэртээ байх ёстой байсан биз дээ.
Ёстой мэдэхгүй юм. Тэхээр бид тийм мундаг гэж үү? Ккккк
МАН-д данхгар том толгойтой дарга нар олон байх мөртөө 2-р ангийн тоо бодож чадахгүй юм .Энэ юуных вэ?
Дэмбэрэл гуай өөрөө ч эрлийз хүн. Хэлий нь заримдаа би ойлгодоггүй юм. Гэхдээ лекцүүдий нь үзэх маш дуртай. Үнэхээр ч мундаг сэтгэдэг хүн. Л.Энх-Амгалан сайд зөвлөхөөрөө авч ажиллуулж энэ хүний тархи оюуныг ашиглаасай
Эрлийз болох тийм сайхан байсан бол бүх үндэстэн эрлийз болмоор байна гээд үхэн хатаж байгаа. Харин бүх үндэстэн үүний эсрэг байдаг. Нэг учиртай болоод бүгд эсэргүүцдэг байх хар ухаанаар бодвол. Сайн сайхан байсан бол бүгдээрээ Хятадуудтай Оростой сууяа.
135.148.26.213 Америк зүгээр ч нэг Англосаксончууд дээр тулгуурласан дэлхийн бүх үндэстний холимог болоогүй.Нэг сонин ажиглалт байдаг нь олон үндэстний хүмүүс холилдох тусам еврей төрх рүү ойртдог. Олон үүлдэрийн нохойнууд холилдохоороо чоно төрх гарч ирдэг шиг. Германы нацизм эсрэг талаасаа байгаад л байгаа юм.Зорилго нь адилхан. Дээд төрлийн хүмүүсийг бий болгох.
дэмбэрэл багш лекцүүдээ бүгдий нь бичигт буулгаасай заримдаа юу гэж хэлж байгаагий нь сонсохгүй ойхгүй юм байна шүү дээ их хурдан дуржигнуулж ярьдаг
Manaid ch urd xorshiin erliiz xuriiuuzuud monch exdee,50-60 onuudad xariltsaa sain baixad erliizuud ondor alban tushaald ex ajilaj baij,60 aad onoos xoish xariltsaa muudxad deeshin nar uzuuleegyi dee,90 onoos xurliizuudan ovoo ondiison baix daa.
Жүүдүүдийнх хэд байдаг болоо?
Энштейний тархи хэдэн сс болоо?
Newton-ii tarhi 1260 cc
Таны асуулт анхнаасаа тархины хэмжээ нь ухааны хэмжээ мөн үү гэсэн утгатай байна.Зүгээр л үгүй. Неондертальчуудын тархины дундаж хэмжээ бараг 1700 гр байсан бол орчин үеийн хүнийх дунджаар 1400 гр байдаг. Одоогийн хүмүүсээс хамгийн том толгойтой нь чукча эскимосууд дараа нь Монголчууд. Монголчууд дундаа бол том толгойтой нь буриадууд.Яагаад гэдэг нь ойлгомжтой байх.Нацист Германы үед гавлын индекс гэж өргөнийг нь уртад нь харьцуулсан хэмжээг оюун ухааны чадвартай илүү ойр гэж үзэх урсгал байсан.Энэ онолоор бол богино өргөн толгойтой брахицефал тархитай бид хамгийн тэнэг болж таардаг байсан. Доод төрөлтөн Жүүдүүд Орос Славчуудтайгаа ойролцоо мезоцефалик буюу дунд зэргийн хэмжээтэй гавалтай.Харин Британи Германы аричууд долихоцефалик ухаантай болно.Энэ бүгд солиорол гэдгийг үнэндээ бол Германчууд өөрсдөө шоолон инээлддэг байсан түүхтэй.Одоо Монголд доктор профессор нь эрүүл биш ийм хог бичээд дагаж баясагчид бас байгаа нь Монголын эмгэнэл.Эйнштений тархи дунджаас бага хэмжээтэй байсан.
Том багтаамжтай тархитай байлаа гээд Тэр сайн ажилладаггүй бол Ус биз дээ. Тэгвэл Том багтаамжтай тархитай Монголчуудаас яагаад Нэг ч Нобелийн шагналт эрдэмтэн байхгүй байгаа юм бэ? Математикийн ШУ- нд зөвхөн цаас харандаа л хэрэгтэй байх. Бусад ШУ -нд бол Орчин үеийн лаборатори хэрэгтэй байх л даа. Тэгтэл том багтаамжтай тархитай Монголчуудаас Математикийн дэлхийд гайхагдсан нэг ч хүн алга. Тэгэхээр Тархины багтаамжиндаа гол нь биш ТАРХИА хэрхэн сайн ажиллуулж чадсан хөдөлмөрч Ард Түмэн л хөгжиж чаддаг Сайхан амьдарч чаддаг БОЛОЙ.
монгол хүний оюун ухаан цэлмэг учраас тэрбум гаруй хүнтэй шуналтай ард түмэн болон 300 аад сая хүнтэй түрэмгий дээрэлхүү ард түмний дунд түүхийн нугачаанд яаж ч доройтсон агуу их үндэстний уугуул нутаг орон хил хязгаараас авч үлдэж өдий зэрэгтэй том газар оронтой байгаа нь шууд холбоотой .бид үнэхээр цөөхүүлээ тусгаар тогтнолоо тогтоож чадсан нь толгой сайтайгийнх мөн
Зөв санаа бн. Гэхдээ математикийн, за ер нь аль ч Ш\у-нд багш гэж нэг чухал хүчин зүйл байдаг... Тэр нөхцөл нь манайд хараахан бүрэлдэн бий болоогүй бн.
Увс гавал илүү юү?
Увс бол Монголын л нэг хэсэг болохоор монголчуудын тархины дундаж хэмжээнээс дутахгүй байх аа
Uvs hunii gaval mongol hunii gavlaas 2 dahin tom baihaa.
Увс тархи том нь ч том.гэхдээ тэд их зүтгүү хүмүүс..тэр нь увсчуудыг өөдтэй өнгөлөг болгосон байх аа...буриадын тархи маш том
Өдөж байгааг тань ойлгож байна. Монголчууд дундаа хамгийн том толгойтой нь буриадууд. Увсынхан халх ойрд хамаагүй толгой нь нийтдээ харин ч жижигтээ орно.
Увсууд юу юм бэ
Uvs hun geed nom baigaa teren deer mash todorhoi bichij uldeesen. Manai uvs khums l unshisan baih uchirtai
еврейчүүдийг дурсаач
дэлхийн эрдэмтэд том тархитай хүн гэмт хэрэгтэн байдаг гэдгийг нээсэн СҮҮЛИЙН үед одоо яг нээгдэхийн даваан дээр ирээд байна шизо галзуу этгээд хүний тархины гэмтлийг бараг олчихоод байна чамархй магнайд байдаг гэдгийг нээгээд байна Барууныхан үхэр толгойт монголыг молигодож оюу шиг баялгийг нь хулгайлдаг монгол африкаас ялгах юм байхгүй 30 жилд хүнсний хуурамч үйлдвэр үүлдэхүүн хичнээнийг байгуулж хийвээ жинхэнэ масла сүү өрөм тос сүү бяслаг огт байхгүй мах хүртэл хүчээр таргалуулсан царцсан боовны тос шиг хатуу хятад пальмын тос ямар нэг тос хольсон Халуун оронд пальми масло их бий байдаг пальмийн маслыг гандангийн лам нар хөлөөрөө гурил элддэг шиг хийнэ малын хортой тариагаар дүүрсэн өөх мах шүү дээ хятадын хуурай порошок хийдэг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар ажилладаггүй ХҮНСНИЙ БАЙЦААН ШАЛГАХ ГАЗАР ГЭВЭЛ ЗОХИНО ЦАГДААТАЙ ЫАЙХ ЁСТОЙ ЗАСГИЙН ГАЗАР ШАЛГАЛТ ОРУУЛАХ ЁСТОЙ БИЗЭЭ
Еврэйн тархи том биш ч IQ нь гаргууд өндөр..судалгааны материал нь нууц...илрэл нь тийм бна
Ортой - ортой , Дэмбэрэл ээ ... Механик талаасаа хөгжилтэй л санаа - ингэж мангаруудыг хаяа цочироож байх нь юуны буруу гэж өөр сонирхолтой гижигдэлт юу байна , сүга завь руу нь гэнэ гэнэ хатга - тэгвэл ёстой гавал доторхи нь ажилладаг болж магадгүй ...
Шинжлэх ухааны үндэслэлгүй сайхан худлаа ярих юм. Аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж л байдаг энэ бол байгалийн хууль. Дэлхийгээр дүүрэн эрлийз хүмүүс байна тэд зүгээр л амьдарч байгаа.
Би ч азатай л төрсн юм биана. Багаасаа л морин толгоот гэдэг хочтой байлаа, надтай суусн хүүхэн азтай ягаад гэвэл миний тархи их том мааш том
Ходоод чинь гавал шигээ биш байгаасай. Чамтай суусан хүн энэ тэнэгийг цатгах гэж бүүр зовно
Medrel muutai fashist yum bichee boli xunug hujaa min. Delhii ter chigeeree cus holildood genii saijral yavagdaj bga.
yagaad ted bidnees bayan baigaa yum
zarim erdemted ni tsus oirtloo, tsusaa selbehgui bol debiluud turuud baina geh yum, zarim ni esregeeree ... hen ni unen, hen ni hudal yariad baigaag yaj medeh ve?
malaar bodohod holoos l tsusaa selbej l malynhaa chanaryg saijruuldag daa.
Нацист Германы эрдэмтэд энэ талаар хамгийн олон судалгаа хийсэн байдаг. Дүгнэлтийг нь товчхон хэлхэд нэг төрөл зүйлийн дотор аль болох холоос ген солигдоход бодьгалын амьдрах чадвар өндөрсөж байдаг. Ойртоход амьдрах чадвар сулардаг.Германд нэг нутгаас татагдсан цэргийн ангиудыг хамгийн хол нутагт байгуулж ирсэн нь энэнтэй холбоотой.Гэхдээ юм бас тийм энгийн биш. Амьдрах чадвар нийтдээ сулардаг ч хоёр хүчтэй ген таарвал хол хоёр генийг бодход хэт хүчтэй амьдрах чадвар нь огцом бас дээшилдэг.
Хайнаг том гавалтай, бяр хүч ихтэй. Гэвч түүнээс ортоом төрдөг л юм даа. Бас Мирноос гээл таш том гавал мавалтай нохой сүүлт хонид монгол хоньтой эвсэлд ороод нохой сүүлт гардаг байсан, Одоо сөнөчихсөн шүү. Дэмбэрэл та муслим -мо хүн габал. Одоо монголчуудыг ортоом болгох санаатай юу?
Ойлгож уншвал эрлийзжээд хэрэггүй алдагдалтай гээд лбна шүү дэн
Хайнаг ортоомыг хүн дээр ярьдаг тэнэгүүдийг ёстой хүн төрөлхтөнөөс цэвэрлэх хэрэгтэй. Сарлаг үхэр хоёр бол нэг төрөл зүйлийн амьтан биш. Бар арслан хоёр шиг тэс өөр амьтад. Ийм амьтдын эрлийз үр төлөө үлдээх чадваргүй.Байгаль тэгээд зохицуулчихсан юм. Испаниас гаралтай Меринос Монгол хонь хоёр бол нэг төрөл зүйлийн амьтад үр төлөө үлдээдэг. Гэхдээ Монголын цаг агаарт бэлчээрээр дулаан Испани цус амьдрах чадвараар мэдээж дутагдана. Гэсэн ч дасаж зохицоод үлдэх үр төл нь цэвэр Монголоос бүх талаараа дээр байх болно.
ХУВЬ ХҮНИЙ ГЕНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ОРХИЧХОЖ. МӨН ШҮТЭН БАРИЛДЛАГЫН ЗАРЧИМ, ЦУС ТААРАХ ЭС ТААРАХ . ХҮНИЙ ХУВЬ ЗАЯА ГЭХ МЭТ ТААГДААГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД БАЙНА ШҮҮ.ИХ НАРИЙН БАЙХАА. МЕХАНИКААР БОДООД ХЭРЭГГҮЙ.
Тархины багтаамж биш жингээрээ Могол хүний тархи дэлхийн дунджаас илүү гэдгийг олон жилийн өмнө Зүүн Германы эрдэмтэд судалж тогтоосон гэдэг. Харин үр дүнг нь улс төрийн зорилгоор ил тод зарлаагүй гэж уншиж байсан юм байна. Хүнд жинтэй тархитай Монголчууд бидэнд байгалиас потенциал заяажээ харин үүнийг ашиглах эсэх нь бидний сонголт. Ашиглахгүй бол хөдөлмөрч байгалийн өгөгдөл биднээс доогуур ард түмэн хүмүүс илүү байх нь тодорхой.
Танд их баярлалаа энгийн хүмүүст ойлгогдохоор сайхан тайлбарлажээ
Чухам үнэнийг цөөн үгээр тодорхой хэлжээ. Манай үхэр монголчууд хэзээнээсээ үнэнийг хэлсэн хүнд өширхөж зөрүүдэлдэг учираас хөгжиж чаддаггүй лүднүүд.дээр нь бас ганцаараа баатар болох гентэй гэж хэлхэд хэлсдэхгүй дээ
Монгол эмэгтэйчүүдийн аарцаг, таазны ясны дундаж хэмжээ бусдаас том бдаг гэж манай анагаахын орос багш хэлдэг байсан. Одоо бодход том тархийг том л гавалын яс агуулж таарна. Том гавалыг төрүүлэхийн тулд аарцаг том байх нь аргагүй л юм бн.
Гуц гуц. Та Орос багш чинь доромжилж байхад урдаас нь инээгээд сууж байжээ. Ер нь бол тийм харьцуулсан судалгаа байсан гэж бодохгүй байна. Европ Орос Азийн Монголыг зүгээр л сурсанаараа тархийг нь угааж та нар том бөгстэй гэж доромжилж байсан байх.Монголчууд Хойд Азийн ард түмний хувьд төрөлхөөсөө нийтдээ хүзүү мөч богино бие толгой том. Гэхдээ энэ нь орчин өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөг фенотип шинж.Одоо Монгол залуусыг харчих! Хэнээс ч дутахгүй сайхан залуусын үе ирж байгаа.Яахав өөртөө санаа тавьдаггүй унгас алдсан гахай нар бас байгаа байгаа.
Монголчууд дэлхийд том гавалтай сайн үүлдрийн хүмүүс гэж ойлголоо хэн мэдлээ Ангаахын шинэжлэх ухаан төгс хөгжөөгүй учраас байж болох асуудал судалгаа явагддаг байх үр дүн нь янз бүр байх Монголчууд гавлаар дэлхийд нэгдүгээрт байдаг юм бол мундаг ухаантай юм бол яагаад хөгжлөөрөө хоцрогдсон дэлхийн ядуу орнуудын тоонд орчихсон явж байгаа юм бэ яагаад том гавалтай монголчууд хөгжихгүй байна вэ
Дэмбэрэл багш хэлэхдээ....хүн нь сайн.төр нь маш муу гэж байсаан..
монгол хүний гавал том жижиг гэдэг гол биш хүн төрөлхтний нэг хэсэг тул адил биз за том байж гэе голнь энэ том тархи зөв ухаалаг байвал сайн ухаанаа зарж чаддаггүй бол ямар хэрэг байхав монгол хүн атаархуу ууртай өширхүү зэрэгмуу чанартай юм биш байгаа одоо бол энэ намчирхалаас болоод тэр үү бие биенээ үзэн ядаж хэрэлдэнэ ёстой ямарч эв нэгдэл алга ийм цөөхөн бид дотроо хуваагдан талцаж байхаар яаж хөгжих вэ монголчуудыг хооронд нь чоно хонь болгосон энэ тогтолцоог солихгүй бол яагаад ч цааш явахаа болилоо нам намаа өмөөрсөн хүмүүс бие биенээ хөнөөхөөс ч буцахгүй болж шүз
Тархиныхаа хэмжээгээ томсгомоор байвал дельфинтэй гэрлэцгээ.
Сайхан нийтлэл байна Нацистууд жинхэнэ ари хүний хэв шинжийг гавлын ясны хэмжилтээр тогтоох аргачлалыг гарган хэрэгжүүлж байсан нь шинжлэх ухааны үндэстэй байхнээ Энэ талаарх мэдээллийг өнөөдрийн нийтлэлтэй нэгтгэн дахин нэг нийтлэл бичвэл сонирхолтой баына
Ийм хүн зүйн судалгаанууд төдийгүй нийгмийн судалгаанууд хүртэл хаалттай байдаг юм. Олигтой орнуудад манайх шиг ингээд л расизм нацизм мэдээллийн хэрэгсэлүүдээрээ сурталчилж болдоггүй. Ял хүнд шүү дээ.10 жил доод зах нь гээд л бодчих.
Дэмбэрэл малаа хужаагийн үлдэгдлээ үхээч ээ писдаа
Дэмбэрэл гуай одоогийн мулгуу ШУА г шүүмжилдэг хүн..та өөрөө нэгэн акадёмичийн ач зээ бололтой..ёс зүйгүй үгийг хасмаар юм аа
Би эрлийз хүн л дээ. Хятад аавтай,увс ээжтэй хүн юм. Намайг эрлийз гэж их ярьдаг хүмүүс бий.Дэмбэрэл багшид баярлалаа. Тэгвэл би чинь дээд хүн байх нь байна ш дээ.Эрлийзүүд минь мандаж явах нь ээ.
Чиний хуу Хурлийз болно, тууний хуу Хунхууз болно, тууний Шоохууз болно тэгээд дахин хуу торохгуй дуусгасан даа
103.212.116.160 Хэнтийн буриад Хятад аав увс ээжтэй болчихсон шаажийна.
Жүүш хүмүүсийн тархи том харагддаггүй дээ.
Дэмбэрэл багш хурдан ярьдаг.Сэтгэлгээнийхээ хурдаас тийм байх..одоо цаг чинь удаан сэтгэж.удааширч суух цаг биш...удаан яриулж байж ойлгоно гэдэг муу даа...
Хурдан ойлгомжгой ярих шизофрени өвчний эхний шинж тэмдэг.
Монголчууд бид хятадтай л ойртвол гайгуй байх..оросуудтай бол хол явахгүй байгаа юм..цэдэнбал.ширэндэв..нарын хүүхэд одоо хаана байгаа бол..ядаж царай зүс нь нэг тиймэрхүү...монгол японы эрлийзүүд ямархуу бол..
Одоо ч монгол эрчүүдийн бие нь амь нь хаанаа байгаа юм гэмээр жижгэрч тархины гавал нь агшсан!
Ёстой үнэн.манай энэ хотын эрчүүд үзлийн муухай.биё хаа нь ч доожоогүй.яг солонгос шиг..үг яриа нь бас өрөвдөлтэй...хоол унданд л байгаа байх даа..энэ хэдэн эрдэмтэн нэртэй хөгшин төгцөгүүд үүнийг судоахгүй юм байх даа
Тарган цатгаланаараа гайхуулдаг үе өнгөрсөн л дөө.Нуруу өндөр цэх хөл гар урт,царай сайхан англиар ярьдаг Дэлхийг мэддэг залуус олон болж байгаа.
Цус нь ойртож мулгуу болсоноос цусаа сэлбэж сайжруулсан нь дээр!
Хоосон том тархи морин толгойгоор яах юм хэрэггүйш тээ!
Гавлын багтаамжаар оюун ухааныг хэмжиж болдогүйг эрдэмтэд аль хэдийн тогтоосон! Жишээ нь: неандерталь (балар эртний) хүний гавлын багтаамж нь 1400—1740 см³ байсан нь орчин цагийн хүнийхээс их байжээ?!!! Гэтэл ухаанаар илүү байгаагүй учраас Homo sapiens-д түрэгдэн мөхжээ.
Гол нь тархины атираанд байдаг юмаа.Данхар толгойнд том тархи байлаа гээд мулгуучууд зөндөө л байдаг.
Балайраад. Хүмүүс ийм балай юманд амархан үнэмшинэ шүү. Африкчууд чинь лут том том гарвалтай юм билээ.
Негрүүд дотроо нилээн тод хоорондоо ялгаатай үндсэн 3 төрөлд хуваагддаг. Ерөнхийдөө бол гавлын хэмжээ жижиг талдаа ордог. Америкийн негрүүд бол 10-25% нь европ цустай,яг негрүүд аль хэдийн биш.
хоер эрлийзээс хурийз хоер хурлийзаас шонхууз гэх мэт эцэст нь ур хуухэд гардаггуй гэж уншиж байсан юм байна
Эх үүсвэр нь тодорхой бус,логик авцалдаагүй мэдээнд битгий итгэ гээд байгаа.Тэгдэг байсан,ингэдэг гэнэ лээ гэж Чойжамц хамба ч ярих нь худлаа.
mash zov mgl huchtei
Анагаахын хүнээс асуугаарай тийм юм байхгүй шүү
Академичид нэрээ дэвшүүлээч
биологийн Ш. У талаас бол хүний сэтгэцийн чадвар тархины том багаас бус өөрийн тогтоц-тархины атираа бор хальсны бүтцээс болон уураглагийн бүтцээс нь хамаардаг гэдгийг эрдэмтэд тогтоосон шүүдээ
Тархины багтаамжийн талаас буюу арга талаасаа зөв, билиг гэх гол чанад нь алга байна.Дараа нь бичих ч хэрэггүй дэ. Тархины билиг чанарын асуудал жинхэнэ үндэстний "хар хайрцаг"-нд л байх "хуультай"
Cadaadinhanas mongo tatah gesen demberelin muu arga bol heregtei l yum ooriin ohinoo ogoorei e
Тархины үрчгэр,гөлгөр, өтгөн , шингэн байх нь сэтгэх чадварт нөлөөтэй юу? Усан тархи гэдэг юу гэсэн үг вэ? Матрын тархины жин ,сармагчингийн тархины жингийн талаар Ейсман гэгч хүний нэг нийтлэл бий шүү Тургеневийн тархи гэсэн бас нэг сонин статьяг ХИМИЯ И ЖИЗНЬ -ээс харж байлаа
Ус ихтэй л бол юм болгон хүнд байна. Монголчуудын тархинд ус их байгаа тул бараг нийтээрээ мулгуу, тэнэгдүү болоод дэлхийн хөгжлийн хойно арай ядан гэлдэрч яваа бус уу???
comment hesegt bga heseg buleg teneg nuhdiig burhan urshuug Yer n bol ortoi bichij globalchlal neriin door neg uls nuguuguu shimegchleh bodlogo haa saigui l yvagdaj bga odoo ued iim yumiig il tod ingej bidend heleh hari undesten bhgu n medeej
Тийм шүү..бид өөрсдөө сэрмээр бна аа.унтаахай төрийг яаж сэрээх арга бна уу.хэлээч.бичээч...
Энэ Дэмбэрэл өөрөө бас "жижиг" тархитай бололтой. Дандаа өнгөцхөн, өрөөсгөл дүгнэлттэй, барууны хоосон номчирхол, алдаатай буруу онолыг гоц мэдлэг ухаан гэж ойлгож, түүгээрээ залуусын тархи оюуныг буртаглах юм аа.
Эрлийзүүд минь одоо тэнэг монголчуудын толгой дээр цахиур хагалах нь ээ.Эрлийзүүд бид мандтугай.Хятад аав аа магтан дуулъя,хятад улс минь сайхан шүү.
Хм. сонирхолтой бн. Хэрэв үнэхээр гадаад хүүхэн хүсээд байгаа юм бол, казахстан, оросын буриад, халимаг, өвөр монгол хүүхэн авмаар юм уу...
Монгол залуус дэлхийд борлогддоггүй. Харин хүүхнүүд нь гайгүй.Ядуу дээрээ тэнэг арчаагүй хийрхүү хариуцлагагүй болхоор.
Бас нэг зүйл, манай дарга нар монгол хүүхдүүд, түүн дотроо шилдэг, бас илүү том тархитай учраас баяжих аргаа олоод баяжиж чадаад байна. Харамсалтай нь өөрийн ард түмнээ л бусадтай нийлж мөлжиж, өөд нь нар харуулахгүй байгаа болохоос... Би тэднийг тэнэг гээгүй шүү... зүгээр л өнөөдөр болж байвал, маргааш яах нь хамаагүй гэсэн хүнийрхүү сэтгэлтэй өчүүхэн амиа бодогчид...
Шинжлэх ухааны ард нуугдсан мунхруулга хамгаас аюултай. Энэ хүнд генетик,удамшил,оюун ухаан,сэтгэцийн салбаруудын тухай байтугай хөгжлийн түүхийнх нь талаар дунд сургуулийн ч боловсрол алга. Анхнаасаа тархины хэмжээг ухааны хэмжээ гэж андуураад л бурж өгчээ. Гитлер ч Mein Kampf-даа ийм шизофреник номлол бичиж байгаагүй.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж расизм сурталчлах нь Монголд ч бас гэмт хэрэг.
гэмт хэрэгтний тархийг судалж үзэхэд голдуу том байдаг байна гэмт хэрэгтэн шизофренийг эмчлэх арга нээгдэхэд ганц хуруу дутуу байна хүний тархины урд духны атрианд байгааг нээж байна одоо галзуу гамт хэргээс ангижрана
Ooroo kazak tsaraitai l yum bna sh dee
Дээр иш татсан онигоо маягийн ишлэл нь Бернард Шоу, Айсидора Дункан нарын хооронд болсон захидал харилцааны жишээ юм!!! Б.Шоу "Гэтэл над шиг царайлаг, тань шиг ухаалаг хүүхэд төрвөл яах вэ?" гэсэн гэдэг.
Гавлын багтаамжаар оюун ухааныг хэмжиж болдогүйг эрдэмтэд аль хэдийн тогтоосон! Жишээ нь: неандерталь (балар эртний) хүний гавлын багтаамж нь 1400—1740 см³ байсан нь орчин цагийн хүнийхээс их байжээ?!!! Гэтэл ухаанаар илүү байгаагүй учраас Homo sapiens-д түрэгдэн мөхжээ.
Ene erliiz demberel bur medrel boljee
Сарлаг Монголоос хайнаг. Хайнаг сарлагаас сарлаг ортом. Цааш үр төл байхгүй. Хайнагийн бух гэж байдаггүй. Төл өгөх чадваргүй. Иймд хурлийз ийн үр сад эмгэгтэй болно. Тиймд улс орон эрлийздэггүй энэ бол олон зуун жилийн бодит үр дүнтэй судалгаа
Хүн төрөлхтөн бол нэг төрлийн амьтан болхоор эрлийз хурлийз хамаагүй үр төлөө үлдээдэг. Харин ч амьдрах чадвар нь дээшилнэ. Харин хүн сармагчин хоёр сарлаг үхэр хоёр шиг өөр төрлийнх болхоор үр төл үлдээхгүй.
Монгол хүний тархинд их нөөц байгааг хэлж байна.Гэвч бэлэн хоол идээд хэвтээд байгаа халамж цусалдаг иргэдийнх гөлгөр болсноос зөв логикоор сэтгэх чадвараа бүрэн алдаж аливааг харлуулж ,шүүмжлэх,өөнтөглөх,бэлэн юм нэхэхэээс өөр чадваргүй болсон байна. Манай халамж идэж амьдардаг хүн дүрст "амьтад" үүний нотолгоо юм. Сүүлийн үед улам л их юм бэлнээр нэхээд байх болсныг эрүүлээр сэтгэгчид анзаарч байгаа байх. Хүн юм хийж бүтээж тэр хэрээр бодож сэтгэж арга ухаан сүвэгчилэхийн хэрээр тархины нугалаас атираа нэмэгдэж бидний хэлдгээр ухаантай болдог. 13-р зуунд монголчууд үлэмж зовлон үзэж их бэрхшээл туулсан тул тархины чадвар нэн өндөр болсны хүчээр аугаа эзэнт гүрнийг байгуулсан. Дараа үеийн хаад нэгэнт бэлэн юман дээр суусан тул одоогийн халамжийн малууд шиг болоод чадвараа алдсан байна. Мөнхийн хөрш хятадын сэтгэгчдийн тогтоосон хуулиар бол монгол чөтгөрийг зовоогоод,дарлаад байвал улам л хүч ороод байдаг,харин бэлэн юмаар хангаад байвал улам жижигрээд хүч нь сулраад байдаг гэнэ.
Тиймээс аль болох халамжийн тогтолцоонд шилжиж бэлэн мөнгө тарааж, хоолны талон тарааж,тэтгэмж өгч ,ажилгүйдлийн тэтгэмж гэхчлэн дөчин хэдэн төрлийн тэтгэмж өгч улсын төсвөө хоослож багйаа манай улс иргэдийнхээ сэтгэн бодох чадварыг үгүй болгож амьдрах чадваргүй болгож байна. .Гэмт хэрэгтнүүд том тархитай гэсэн байна. Зөв шүү дээ. Гэмт хэрэгтэн тэнэг амьтан байвал яаж бусдыг мэхэлж ,луйвардаж,хуурч,элбэгдорж шиг хошгируулах билээ. баяр,баярцогт,баабар,элбэгдорж,батүүл гэхчлэн урвагчид хулгай хийх дадалтай хүмүүжсэний дадлаа бидний эсрэг ашигласан хэрэг.Одоогийн засгийн газар залуучуудыг мэргэжилтэй болгож чадваржуулна гэж байгаа нь маш зөв бодлого юм. Юм хийдэг болоод арга самбаа бодож тархиа хөгжүүлсэн иргэд 1921-1990 оныхон шиг чадварлаг болно гэсэн үг. Тархи ажиллуулдаг мэдрэлийн төгсгөлүүд чухам гарт ,хуруунд байдгийг Буддын шашин аль эрт мэдээд эрхи эргүүл гэсэн байгаа шүү. Бидний нийгмээс шахан зайлуулах ёстой этгээдүүд бол халамжийн малууд юм.
Yamar hachin sudalgaa we?. Tarhiar bugdiig shinjdeg bol Bidnii dotor,,Aawiigaa zarna!..une 3000000 gesen humuus bh uu?. Doktoriin sudalgaagaar Bid ali hediin Mars deer ochood, tiishee suurishih nuudelee ehleh gej bh shig..
Манай монгол чөтгөрийн онцлогийг гаргуун мэддэг хөрш маань ажил битгий хий,бид орноос чинь хийгээд өгье,та нар зүгээр л зээл ав гээд байгааг анзаааарахгүй байна уу. Тэгтэл ардчилсан гамингуудын үздэггүй оросууд биднийг энийг заавал хийж сур, танай улсад хэрэгтэй гэдэг байсан юм. Том ялгаа байгаа биз. Одоо хятадаас авсан зээлийг хятад ажилтнууд ирээд цалин болгож аваад явчихаж байна. Гэтэл манай чадваргүй,сахилга хариуцлагагүй малууд ажлын байранд гологдоод цалингүй хоцорч байна. Барууны ноход зөвхөн манай баялгийг идэх луйвардах улс төрийн зорилгодоо ашиглахыг бодож байгаа болохоос монгол хүнийг техниткийн боловсролтой болгоход хуруугаа хөдөлгөхгүй байна. Хэнд ч хэрэггүй хэдэн англи хэлтэй хуульч,хэлмэрч ,эдийн зэасгийн менежер бэлдэж өгсөн. Тэд нь жаргалсайхан,золжаргал,баярцогт,баяр шиг ард түмнээ тонооод байхаас биш улс ард түмэндээ нэмэр болсонгүй. Цаад сургалтын бодлого тийм байна.Хүн улсаа биш хувиа бодох ёстой гэж номлодог нь баабарт хүртэл хүрчихсэн.
Soliorol. Ter mundag mongolchuudaas n gants ch delhiid nertei erdemten, hogjmiin zohiolch g.m. yu ch alga. Nobeliin shagnalyg tyyhgyi yasan yum... hamgiin bydyyleg, zalhyy yndesten.. amidarch bgagiin har..
энэ нэг юм жоохон зүрхний хийтэй шүү. өөрийнх ярьдагаар тийм ч мэдлэгтэй хүн биш дэгээ?
Mongol hynii ireedyid canaa zowoj vbyi tanid bayrlaa
Монгол тархи тийм том IQ сайтай юм бол яаагаад монголчуудын амьдардаг товшин гуйлгачингуудаар дуурэн муу байгаад байнаа,яаагаад монголчууд дунд Ганцч Нобелийн шагнул хуртсэн суут ухаантай хун торохгуй байнаа?
ok
ok
орчин цагт уран барилга гологдохгүй
Эрлийз хүн залуудаа гоё царайлаг ч өтөлж хөгшрөхөөрөө муухай гитад төрхөндөө орчихдог.
Ёстой хэрэггүй онолч байхчив. Тархи бол бантан болжээ. Эрлийзүүдийн цаана цусан тусгаар тогтнол гэх том бодлого явдаг юм шд.