сонин mn
Эдийн засагчид хөрөнгө оруулалт нэмэгдвэл улс хөгжинө гэдэг. Улстөрчид онч бодлогоор улс орныг аварна гэх.Бас сайн боловсрол бүхнийг шийднэ гэнэ.
Эдгээрт үнэний хувь бий нь бий, гэхдээ бүрэн биш.
Монголд хөрөнгө оруулалт, бодлого, боловсрол эрх биш бий. Гэтэл ядуурал буурсангүй. Үүний учрыг инстүүцийн эдийн засаг хэмээх шинэвтэрхэн үүссэн онол загвар онож тайлдаг.Инстүүц нь улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг тодорхой гольдрилоор явуулахын тулд зохиосон дүрэм, түүнийг хэрэгжүүлэх механизм болон байгууллагуудын цогц.
 
Хоёр Герман, хоёр солонгосыг харьцуулъя,.. яагаад зүүн Герман, хойд Солонгос хөгжлөөрөө нөгөөхөөсөө хол хоцров ?,.. тэдэнд хөрөнгө, бодлого, боловсрол дутаагүй ээ. Эдгээр улс ижилхэн байсан нөгөөх ах дүү нараасаа хөгжлөөр хаягдсаны гол учир шалтгаан нь зүй бус инстүүцэд байгаа юм.
 
Массачусетсийн технопогийн их сургуулийн профессор Дарон Ажэмолу, Харвардын их сургуулийн профессор Жэймс Робинсон нар Улс үндэстний уналт доройтлын шалтгаан бүтээлдээ үндэстний арчаагүйтэл, доройтлын уг сурвалж нь зүй бус инстүүц болдгийг нотолжээ. Үүнийг Монголын практик ягштал нь батлав. Өнгөрсөн гучаад жилд инстүүцийн хөгжил нь яг хуучнаараа буюу социалист тоталитар хэв шинжээ бүрэн хадгалж, тэр хэрээрээ улс Монголынхоо хөгжлийг гацаасаар байгаа нэг бүтэц бий.Тэр бол шинжлэх ухааны салбарт ноёлж буй өнөөгийн удирдлагын зүй бус тогтолцоо.Энэхүү зүй бус бүтцийг амилуулагч нь одоогийн ШУА хэмээх зүйл бус инстүүц, товчоор зүй бус МОН ШУА.
Ажэмолу, Робинсон нар Зүй бус инстүүцүүд хууль дээдлэх зарчмыг үгүй хийгээд зогсохгүй эдийн засгийн нэн чухал хөшүүргүүдийг устгаж, улс орныг бүрэн сүйрэхэд хүргэдэг гэж сануулжээ.Зүй бус инстүүц бүхий тогтолцооны оройд хэдхэн хүн сууж, ард түмний ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг зүй бусаар хувалзлан сорж байдаг. Тэдгээр хувалзнууд өөрийн гэсэн тусгай хүрээ хонгил үүсгэж, эрүүл сэтгэлгээг нухчин дардаг. Тэд оюун ухаанаас айж, үнэнээс зугтдаг. Мон ШУА тийм болсон.
 
 
 
Монголын эрдэмтэд сарнин задарч, хүн бүр зөвхөн амиа бодож, өөрийгөө бөөцийлнө. Шинжлэх ухааны төсөв, төслөөс хүртэх уралдаанд хэн сайн найрсан, найруулсан нь барианд орно. Төсвийн хөрөнгө үр нөлөөгүй хий урсана. Үүнийг зохион байгуулагч нь МОН ШУА. Гадаадад суралцсан чадварлаг оюунлаг залуус монголдоо ирэхгүй, ирсэн нь буцдаг, үлдсэн хэд нь улстөрждөг боллоо. Ёс бус бүтэц ийм хорлонтой. МОН ШУА гэдэг зүй бус инстүүц нь монголын эрдмийн хүрээг бутарган задалж, түүний өөдлөн дэгжих хөшүүргүүдийг устгаж, шинжлэх ухааны салбарыг сүйрэлд хөтөллөө. Чөтгөрөн ШУА.
 
 
 
Шинжлэх ухаан ард нь, Шарын шашин урд нь гэх галзуу үгс ШУА-аас сонсогдов.
Манай ШУА шинжлэх ухаанаасаа нүүр буруулах нь гээч. Энэ бол манантаж манарсан зүй бус хөгшин чөтгөрийн гаргаж буй гаж авир.
Үүнд академичид буруугүй ээ, зүй бус бүтэц л буруутай.
ШУА нь МАНАН бүлэглэлийн үйл ажиллагааны онолын үндэслэлийг боловсруулж туршдаг лаборатори нь болсон. 
ШУА нь МАНАН-г ард түмнээс хамгаална, МАНАН гуай ШУА-г эрдэмтдээс хамгаална. Ард түмнээсээ холдсон МАНАН, эрдэмтдээсээ тасарсан МОН ШУА. Зүй нь үүний эсрэг байх ёстойсон. МОН ШУА, МАНАН хоёрын ургасан хөрс нь коммунизм.
МОН ШУА бол коммунистуудын бүтээсэн тоглоом. Тоглоомон ШУА. Олон улсын нэршил нь зөвлөлт загварын тоталитар ШУА.
МОН ШУА хэмээх хонгилыг хэдхэн хүн төрөөс хөрөнгө зувчуулахдаа өмсдөг БАМБАЙ, өрөөлийг айлгадаг БАГ болгожээ. ШУА-н гишүүн болоход мөнгө онцгой үүрэгтэй. Манай ТӨР ард түмнийхээ халааснаас хулуудан ШУА-н гишүүнд сар бүр 850 мянган төгрөгний тусгай нэмэгдлийг насан туршид нь нууцгай олгодог. (Гэтэл дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд сард 8333 төгрөг өгдөг нь нэг хүүхдэд 2083 төгрөг болно,.. Монгол хүүхдийн үнэ цэнэ АНТИ ЭРДЭМТДЭД олгодог мөнгөнөөс 408 дахин бага ажээ. 1990 онтой харьцуулахад, ханшны зөрүүгээр, ШУА-н эрдэм шинжилгээний ажилтны цалин ойролцоогоор 583 дахин өссөн бол академичийн тусгай хангамж 3400 дахин өсжээ. Зүй нь, эсрэгээрээ баймаар). Улстөрчдийн хорхойг хүргэсэн, улс төрөөс холдмогцоо очоод хэвтчих газар нь чухам МОН ШУА болсны цаад учир энд бий.
Ядаж ганц академич ШУА-г ҮНДЭСНИЙ ШУА болгоё, ӨӨД нь ТАТЪЯ гэж дуугармаардаа,.. Таг дуугүй,.. АМЬГҮЙ. Сэтгэлгүй, зориггүй, утсан хүүхэлдэй академич. Тоглоомон ШУА хүнээр ингэж тоглодог аж.
 
Монголчууд аа!, МОН ШУА + МАНАН МАФИ гэх ЗҮЙ БУС БҮТЭЦ Монголыг хөмрөх вий. АНХААР!!!
 
Манай зарим ахмад докторууд шинжлэх ухааныг зэргээр үнэлдэг гэж эндүүрсэн хэвээрээ.
Тэд доктор Sc гэх илүүдэл, зохиомол (зөвхөн ОХУ-д л бий) зэргийг МОН ШУА-с худалдан авчихаад академич болох ээлжээ хүлээж хоног тоолсоор. Яаруу зарим нь ШУА-н хөгшин академичдад хараал уншуулсан сураггай. Нэг танил маань “ энэ академич гэх цолыг худалдаж авснаас хойш бие бүр өөдлөхгүй боллоо” гэсэн шүү.
ШУА-н өмнөх ерөнхийлөгч нарыг залуугаараа БУРХАН болсныг өрсөлдөгчдийнх нь гүйлгэсэн хараалаас үүдэлтэй гэх явган яриа бий.
Уг нь, хараал, шинжлэх ухаан хоёр хамт байх ёсгүй дээ.Хараалын оронд химийн ХОР гэвэл шинжлэх ухаанч болно. Залуус МАНАН + МОН ШУА = Сиамын ИХРҮҮД гэх болсон нь нэгийг хэлнэ. Зүй бус бүтэц алхам тутамдаа ёс бус хандлагыг төрүүлдэгийн захын жишээ энэ. Залуус Та нар ийм ЗАВААН БОХИР юмнаас л хол яв. Энэ онд МАНАН-гийн хөл хугарлаа,.. одоо МОН ШУА-н нурууг хугалах л үлдлээ шив.
Зүүн Европын болон ЗХУ-ын харьяаны улсууд Зөвлөлт загварын ШУА хэмээх зүй бус инстүүцийн харгайгаар шинжлэх ухаан технологийн салбарт, улмаар эдийн засгийн хөгжлөөр барууны орнуудаас хол хаягдсан.
Тэдгээр улс 1980-1990 оны заагт зүй бус ШУА–аа ҮНДЭСНИЙ ШУА болон өөрчилж, нийгэмлэгийн /Royal юмуу umbrella/ хэлбэрт оруулжээ.
Зүүн европын орнууд зүй бус ШҮА-тай байсан жилүүдээ “Зөвлөлтүүдийн тулгасан ЧӨТГӨР ШУА-ийн хорлолд өртөж зүй бус болж гажуудсан, уруудаж доройтсон он жилүүд, алдагдсан зурвас үе“ гэх аж. Зүй бус тоглоомон ШУА-н гол аюул нь тэрээр коммунизмын үзэл суртлын далд зэвсэг болж, улс төрийн шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг үгүйсгэж, үндэсний оюун ухааныг дотроос нь задалж, өөдтэйг нь сорчлон намнаж , төсөв, төслийн хөрөнгийг ямар ч үр нөлөөгүй болгож, тусгай нууц сувгаар хэдхэн хүний халаасруу юүлдэгт оршино.
Зүй бус ШУА-г Зүй ёсны ХААН ШУА болгох тухайд бодох асуудлууд.
-ШУА харъяандаа хүрээлэнтэй байваас түүний зүй бус инстүүц байх нэг угтвар нөхцөл бүрдэнэ. Харъяа хүрээлэнгээ хамгаалж, аврахын тулд ШУА нь УИХ, Засгийн газар, БШУЯ, ШУТ-ийн төрийн сан, их сургууль, ХХК-иудтай эрх, хөрөнгө баинга булаацалдаж, зөрчилдөнө. Тасралтгүй хэрүүл, сүрдүүлэг, гуйлга, хахууль,авилга,.. эцэст нь төсвийн хөрөнгийг харилцан буулт хийсэн дотоод нууц тохиролцоогоор хуваарилна. Энд үр ашиг огтоос яригдахгүй. Ажлыг ингэж БУРУУ хийсээр байгаад манай хэд үүндээ бүр ижил дасал болчихжээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын 2017-2018 оны Global Competitiveness (Дэлхийн өрсөлдөх чадварын илтгэл)-д Монгол улс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн чанараар 137 орноос 107-д орж, шинжлэх ухааны салбарын менежмент нь бүтэлгүйтэж байгаа орнуудын хар жагсаалтад багтлаа. Дэндүү ичгүүртэй. Хүрээлэнгүүд ийм арчаагүй болсонд эрдэмтэд биш, тэднийг удирдаж буй зүй бус ШУА түүний удирдлага буруутай. ШУА -н тэргүүлэгчдэд өгсөн олон улсын үнэлгээ ийм байна.
МАНАН одоогийн зүй бус тоглоомон ШУА-д төрийн төв байгууллага гэсэн тусгай статус (ийм статус ерөөсөө байдаггүй) өгөөд, бурханчлан шүтэж байх ухааны санал боловсруулаад УИХ руу зүтгүүлж байна.
Ингэвэл төрийн эрх мэдлээс булаацалдаж, УИХ, Засгийн газрыг бидэнд тусад нь хөрөнгө ханатал нь төсөвлө, өгөхгүй бол та нарыг тараах хөдөлгөөн өрнүүлнэ гэж сүрдүүлсэн (өмнөх жилүүдэд нэг бус удаа ингэсэн, одоо ч хэрэглэсээр), БШУЯ-тай зөрчилдсөн, их сургуулиудтай сөргөөцөлдсөн, хувийн сектороос хөндий, тийм нэг гаж, хамгаас аюултай зүй бус мангас үүснэ. Жинхэнэ аюул. Ийм манантсан мангас дэлхийд хаана ч алга. Хөл нь хугарсан егзөр МАНАН чөтгөр ШУА-г өвөртөлж, нялуурах тусам манай эрдмийн хүрээ задарч, эрүүл сэтгэлгээ сөхрөнө. Энэ нь лай ланчиг ихтэй.
МАНАН+ЧӨТГӨР+хоёрт л ашигтай. УИХ-ын гишүүд ээ?, Та нар Монголынхоо ирээдүйг хайрла. Сиамын ихрүүдийг салга, гомо бүтцийг хоригло. АНУ-д ШУА-н үйл ажиллагаанд төрөөс оролцохыг хуулиар хориглосон байдаг. Ярих, хэлэлцэх, төлөвлөх, төсөвлөх цаг биш ээ,.. Үгээр тоглож ханалаа. Одоо хийе.
Манай ШУА-н үе үеийн дарга нар Мон ШУА-г ХБНГУ -ын Макс Планкийн хүрээлэн шиг болгох нь илүү зохимжтой гэдэг. Макс Планкийн хүрээлэн нь харъяа олон төвтэй том л болохоос уг чанараараа хүрээлэн юм.
Хэрэв Мон ШУА-г хүрээлэн болгоно гэвэл ШУА нэг шат доош унаж, ШУА-н тэргүүлэгчдийн газар татан буугдана.
Бас академичийн асуудал замхарна. Эрдэмдийг академичээр сонгодог хүрээлэн гэж байхгүй. Хүрээлэн бол хүрээлэн. Германд LEOPOLDINA гэх ШУА бий. Одоо болтол манай ШУА-н ерөнхийлөгч нар академи хүрээлэн хоёрын ялгааг ухаараагүй байна гээд боддоо. IQ доогуур бол алхам тутамдаа бүдрэх ажээ.
Зах зээлийн нөхцөлд ШУА нь эрдэмтдийн нийгэмлэг хэлбэртэй байж гэмээ нь зүй ёсны инстүүц болдог. Энэ бол олон улсын тогтсон жишиг. Зүй ёсны инстүүц ШУА нь ямар нэгэн хүрээлэн төвийг үл харъяалж, Төр, Их сургууль, Хүрээлэн, Төвүүд, ХХК, хувь судлаачдаас ангид, альтернатив байрлалд,тэднээс нэг шат дээгүүр, эрдэмтдийн THINK TANK (ТББ) хэлбэртэй байдаг. Тийм ШУА-г ХААН ШУА (ROYAL) гэнэ. Монголчууд бидний зорьж буй ардчилал, хүний эрх, чөлөөт өрсөлдөөний зах зээлтэй зүй бус МОН ШУА уг язгуураараа зөрчилдөж байна. Бид нэг бол зүй ёсны ШУА-тай болох, эсвэл ( Үндсэн Хуулиа тоталитар , дэглэм рүү нь)  буцаахын аль нэгийг нь сонгохтой туллаа.
Зүй ёсны ХААН ШУА л нь ШУТ-н хөгжлийг улс орны хэмжээнд томоор нь харж төлөвлөж, зангидаж, удирдан чиглүүлж, бас ШУТ-н Сангийн хөрөнгийн урсгалыг хөндлөнгөөс нь хянаж, засаж, залруулдаг. Ийм том нэр хүндтэй үүргийг зөвхөн ХААН ШУА л гүйцэтгэж дөнгөнө.
Одоогийн манай зүй бус ШУА-д ийм боломж байхгүй, учир нь тэрээр төртэй хамсаж хөрөнгө зувчуулдаг гайт ЧӨТГӨР. Үүний уршгаар олон жижиг давхардсан судалгаа төсөл үүсэж, хөрөнгө үрэн таран болсоор. Харалган бодолтнууд Монголыг маань баллаж дуусах нь.Харамсавч баршгүй
-Монголын ТӨР-д хөндлөнгийн, хараат бус ШУА-р макро түвшний том төсөл, гэрээ, хэлцэл, шийдвэртээ мэргэжлийн шинжээч хийлгэх шаардлага нэн тулгамдаад байна. Зүй ёсны ХААН ШУА үгүй нөхцөлд цөөн улстөрч макро түвшний гэрээ, төслийн шийдвэрийг дур мэдэн гаргахад хүрнэ. Ийм байдал улс орноо сааралтуулав.
 
 
 
Эдүгээ шинжлэх ухаанд Хараат бус, хөндлөнгийн экспертгүй судалгаа бол судалгаа биш, тэрээр хөрөнгө зувчуулах өвөрмөц арга гэх ЗАРЧИМ тогтсон. Үүнийг Монголдоо хэрэглэе гэвэл зайлшгүй ХААН ШУА-тай байх ёстой болно. Учир нь, ХААН ШУА-н үндсэн үүрэг нь эксперт болоод байна, орчин үед. Манай шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө нь хөндлөнгийн экспертгүй болохоор үр нөлөөгүй болж, утгаа алдсан. Ийм байх нь чөтгөр, МАНАН хоёрт л ашигтай.
 
 
 
-ШУА-ийг цэгцлэх асуудал удаа дараа яригдсаар, ярих тутамдаа хойшилсоор байгаа нь өнөөх сар бүр олгодог нууц 850 мянган төгрөгний тусгай нэмэгдэлтэй далдуур холбоотой нь илэрхий юм.
УИХ-аас гармагцаа түүнийг хүртээд насаараа жаргаж суух холын хүсэлтэй, ШУА-ийн улаан хамгаалагч гэгддэг УИХ дахь докторуудын ХОРЧИН бүлэглэл өмнөх жилүүдэд тунчиг хүчтэй байв. Одоо үндсэндээ тарлаа. УИХ цэвэрших нь ээ. Хэрэв, Засгийн газраас Монголыгоо гэсэн сэтгэл гаргаад, энэхүү ёс бус тусгай хангамжийг зогсоовол нилээд ажил өөрөө шууд цэгцэрнэ.Олон улсын жишгээс харахад, ихэнх оронд ийм хангамж байхгүй, харин ч ТББ-ын хуулиар ШУА нь гишүүний татвартай байна. Бас ШУА нь татваргүй бөгөөд зөвхөн чуулганы зардлыг нь төрөөс өгдөг улсууд , голдуу зүүн европын орнууц бий.
ОХУ зэрэг тоталитар засагтай ганц хоёрхон оронд тусгай нэмэлтийг үлдээсэн нь академичдээ манкурт БООЛ хэвээр нь барих зорилгогой ажээ. Монголд манкурт боол огтоос хэрэггүй ээ,.. би академичдаа өмөөрөх үүрэгтэй хүн.
 
- МОН ШУА одоогийнхоороо байвал хэдэн зуун байртай байгаад ч нэмэргүй ээ. Бидэнд байшин дутаагүй ээ,.. бидэнд инстүүцийн зөв бүтэц дутсан. Та нар одоо байшин саваа бус, инстүүцээ л янзал гэж гадаадынхан сүүлийн үед хүчтэй дуугарах болсон нь нэгийг бодогдуулна.
 
-1994 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Засгийн газарт өгсөн МОН-93-318-А-15-31 илтгэлд Мон ШУА-ийг яаралтай нийгэмлэг болгож, зүй ёсны ХААН хэлбэрт нь оруулахыг зөвлөжээ.
Эс тэгвэл, зүй бус бүтэц ёс бус хүнийг бойжуулж, тэд нар нь эргээд зүй бус бүтцээ амиараа хамгаална. Ингээд ШУА нь МАНАНТАЖ, эрдмийн хүрээ толгойноосоо ялзрах аюултайг анхааруулаад, улс орны чинь урагшлах хөгжил саатна шүү гэж сануулжээ. Тэр үед зүй бус ШУА-аа зүй ёсны болгож өөрчилсөнсөн бол манай шинжлэх ухааны салбар аль эрт цэгцэрч, Монгол Улс эрчтэй хөгжлийнхөө замруу нэгэнтээ гарчих байлаа.
 
Шинжлэх ухааны салбар нь цэгцрээгүй байхад Монгол цэгцрэхгүй, учир нь орчин үеийн өрсөлдөөнт инновацийн эдийн засагт өөрийн гэсэн байр сууриа олох тулгуур нь шинжлэх ухаан бөлгөө. Одоо байдал 1994 оныхоосоо хавьгүй дор орчихоод байна. Алдагдсан, уруудсан, бурууцсан, зүй бус 26 жил. ХАИРАН, даан ч ХАЙРАН.
 
1. Зүй ёсны ХААН ШУА бол оюунлаг суралцдаг нийгэмлэг байдаг. Гэтэл манай зүй бус ШУА нь ОЮУН УХААН -аас дөлнө, суралцахыг үл мэднэ. Хоцрогдон ялзарч, хөлдөн хөшиж, гологдол боллоо. БУГ болсон булай ШУА-г тараая гэсэн залуу докторуудын уур уцаарыг ойлгох ёстой. Гадаадаад Ph хамгаалсан, одоо МУИС, ШУТИС, МУБИС зэрэг хэдэн том их сургуульд ажилладаг хэсэг залуу эрдэмтэд ( тэд 60 гаруй гэсэн ) намайг дуудаж, ..Та дуугар,..нэг бол энэ балайрлыг засъя, эсвэл бид гадагшаа гарлаа,..Та нар энэ өмхий хэрэм дотроо насаа элээнэ биз,.. хэмээн тулгав. Энэ нь надад зүй бус тоглоомон ШУА-г засан янзлах тухайд дахин нэг удаа үнэний талд үг хэлэх сэдэл өгөв.
 
Төгсгөл. Монголын шинжлэх ухааны хөгжлийг багалзуурдан боож, тартагг нь тулгасан, МАНАН-гийн тулгуур багана гэгддэг хэдхэн академич-доктор-улстөрч бий. Тэд ШУА-г хүрээлэнгийн түвшинд аваачин жижигрүүлж, МУИС-аас ч дор оруулан элгээр нь хэвтүүлжээ. (Ж.Батхүү. Өдрийн сонин. 2020 оны 071,093 дугаарт). Тэд МОН ШУА-г аваръя, ХААН ШУА болгож өөд нь татъя, өргөмжилье гэхээр улайран эсэргүүцдэг харалган бодолтой олиггүй муу хүмүүс билээ.
МАНАН-гийн онолч гэгддэг, МОН ШУА-н толгойг зайдалсан нэр бүхий тэдгээр академич улс төрч-докторыг ХОНГИЛ-оос нь суга татан гаргаж, Монголын шинжлэх ухааны хөгжлийг 30-д жил албаар саатуулж, улс орны урагшлах замыг хаасан гэмт үйлдлийнх нь төлөө ард түмний шударга шүүхийн тавцанд зогсоож, ял асууя.
Мон ШУА-н өнгөрсөн 30 жилийн санхүүгийн тайланг нь хөндлөнгөөс шударгаар магадлая. Социализмын сүүлчийн цайз болсон ЧӨТГӨРӨН ШУА-г яллаж, янзлах болно. өөр зам байхгүй. Үнэн ялна,.. үүнд бүү эргэлз. Монголын шинжлэх ухааны хөгжлийн түүх бичлэгт “МОН ШУА-г өөрсдийн хэт явцуу эрх ашигт үйлчилдэг амьдралын хэрэгсэл болгож, Монголын шинжлэх ухаанаар тоглосон дараахь нөхдийг Шинжлэх Ухааны жинхэнэ ДАЙСНУУД-р тодруулав“ гэсэн ХАР мөрүүд дурайх болно гэдгийг эцэст нь сануулъя.
 
Докторууд аа!, ХААН байх учиртай ШУА-аа ЧӨТГӨР болгочихоод зовж зүдэрч байна. Одоо МАНГАС болгох вий. Үүнд та бид ч өөрсдөө буруутай. Эрдмийн орчин бохирдохоор эрдэмтэд нь бас бохирдох аж . Одоо СЭР, ӨНДИЙ, БОС. Хандлагаа өөрчилье.
 
Эшлэл. Монгол улс яагаад хөгжихгүй байна?, ШУ-аа хөгжүүлээгүй учраас, шинжлэх ухаан яагаад хөгжихгүй байна?. Санхүүжилт муу учраас. Ингэж манай бүх дарга хэлдэг. Харин ШУ хөгжихгүй байгаа гол шалтгаан нь зохион байгуулалт, боловсон хүчин, өрсөлдөөнт чанар алдагдсанд байна. Академич Ж.Тэмүүжин. Өдрийн сонин. № 164 ( 6265). 2019.08.13
Мэдээ. Монгол Казахстанаас ардчиллаар хол илүү гэх. Гэтэл, 1999 онд тус улс ШУА-гаа эрдэмтдийн нийгэмлэг болгон өөрчлөн зохион байгуулжээ. 21 жилийн өмнө шүү. Монгол Туркменистаныг ардчиллаар ардаа орхисон гэх. Гэтэл Туркменистаны ерөнхийлөгч шинжлэх ухааны салбараа өрсөлдөөнд оруулж, үр нөлөөг нь дээшлүүлэх зорилгоор тус улсын ШҮА-г төсвөөс 100 хувь санхүүжүүлж байгаа одоогийн журмаа халж, жил бүр 33 хувиар бууруулан 3 жилийн дараа гэхэд бүрэн зогсоох шийдвэрийг 2019.01.29 -д гаргалаа.Ингэснээр ШУА-н үүрэг чадавхи эрс нэмэгдэх ажээ. Энэ мэтчилэн жишээ олон. Бодит байдал дээр Казахстан, Туркменистан биднээс хол түрүүлжээ. Манай улстөрчид АРДЧИЛАЛ- ыг ҮЙЛ бус ҮГ болгосон энэ мэт жишээ элбэг таармой.
 
 
 
Монголын ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, гавьяат багш Ц.Дэмбэрэл