Бүх улс орон, ард түмний хувьд сайн, муу бүх зүйл байнгад л дээрээсээ эхлэл, нөлөөтэй байсан нь байгалийн ч шалтгаантай, бас нийгмийн ч шалтгаантай нь үнэн агаад түгээмэл үзэгдэл болно. Нар ургаад л дээшлэх тусам халуун, шатам халуун болдог. Ус хичнээн л өндрөөс бууна үүдэх аюул нь төчнөөн л их болдог. Үүл хичнээн л өндөрт хөөрч ихээр хуралдана орох мөндрийн хэмжээ төчнөөн том, их болдог.
Дээрээс бороо их орвол нам доор газарт төчнөөн л их намаг, шалбааг үүсдэг. Дээр тэнгэрт үүл хуралдаж, тэнгэр дуугарч, цахилгаан цахиж эхэлбэл доор газар дээр айдас, түгшүүр үүсэж амьтан, хүмүүс хоргодох газар эрэн бужигналддаг. Ингэж дээрээс л сайн, муу бүх зүйл үүдэгддэг байжээ.
Хүмүүс дээшээ харж, тэнгэр шинжиж, шүтэж байсан нь улс орон дотроо мөн л дээшээ харж, хаад, түшмэдүүдээс жишээ авч, тэднийг дууриаж амьдрахад хүргэжээ. Улстөрийн намуудын дотоод амьдрал ч гэсэн мөн дээшээ харсан, дарга нараа дууриасан шинж, байдалтай нь үнэн юм. Байгалийн энэ дээрээс үүдэгддэг аюул, аврал нь бөө, удган нарын сурталд тусаж тэд “дээрээс, тэнгэрээс асууж байж” хэрхэхийг хэлдэг болжээ. Зурхайч нар ч гэсэн тэнгэр дэх од, гаригсын нөлөө хэмээж 100 хувь шахам худлаагаа үнэн болгож сурталчилдаг. Чингэж бөө, удган нарын сурталд түшиглэн, тэднээс улбаалж зурхай, зурхайчид анх үүсчээ. Хожуу нь шашны суртал ч гэсэн тэнгэр, бурхныг зааж, тэднээс улбаалуулан, тэдэнтэй холбон үзэл, сургаалаа боловсруулж, түмэн олонд номлох болсон байна.
Нийгмийн хувьд, нийт ард иргэдийн хувьд бол тэдний дагах, дууриах, үлгэр жишээ авах хүмүүс нь хаад, түшмэдүүд, улстөрчид, сайд, дарга нар байдаг. Лам нар ч хамбуудаа дууриадаг, цэргүүд ч жанждаа дууриадаг, сурагчид ч багш нараа дууриадаг. Ингэхлээр нийгэм дэх муу болон сайн зүйлүүд мөн л дээрээсээ эхлэл, нөлөөтэй ажээ.
“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ ч олохгүй” хэмээхийн учир ийм юм. Ардчилсан нийгэмд ч гэсэн сайн, муу бүх зүйл мөн л дээрээсээ эхлэлтэй, төр засгийн томчуудаас үүдэлтэй байдаг. Ардчиллын алтан хараацайнууд бүгд авлигачид, хулгайчид болчих аваас нөхцөл, байдал яг л өнөөдрийн Монголынх шиг болчихдог ажээ. Эрх барьж ирсэн хоёр нам хоёулаа л “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө” гэж лоозогнодог шүү дээ...
Байгаль дахь сайн, муу ч дээрээс, тэнгэрээс, мөн нийгэм дэх сайн, муу ч дээрээс, томчуудаасаа гэдэг нь үнэн юм. 1990, 1991, 1992 онд Монголын нийгэм, улстөр болон эдийн засгийн амьдралдаа шинэчлэлт хийж, 1960 оны үндсэн хуулийг халж, 1992 оны үндсэн хуулийг баталж, мөрдөх болсон үеэс л Монголын төр, засагт ажиллаж байсан эрхмүүд шударга, зарчимч, ёс суртахуунтай байж чадсансан бол ард түмний амьдрал шал өөр, сайхан болчихоор байв. Гэтэл Төрийн Ордонд 32 жилийн туршид хэн хэн байв аа? Бараг л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид! Тийм болохоор л тэдний жишгээр дунд, доод тушаалын дарга нар дагаад, тэднээс үлгэр аваад, дээдсийн мөрөөр ороод л мөн л дийлэнх олонхи нь хулгайчид, луйварчид, авлигачид болцгоочихжээ. Сайн, муу бүх зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг дээр дурдсан зүй тогтол Монголд маань яг хэргээ хийж, мөрөө үлдээлээ. Оросууд энэнийг “загас толгойноосоо эхэлж ялзардаг” гэж дүрслэн хэлдэг дээ.
Аль ч улс орон, аль ч нийгэм дээдсээ, ихэсээ дагаж, дууриаж байдаг болохоор, муу, сайн аливаа зүйл дээрээсээ эхлэл, нөлөөтэй байдаг болохоор Монголын төр, засгийн томчууд л (эрх барьж ирсэн хоёр намын томчууд л) дунд үе, залуу үеэ уруу нь татаж, увайгүй байдалд оруулчихлаа.
Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурсан нэртэй, үнэндээ бол мэдлэг цуглуулсан биш, зөвхөн диплом, хавтас цуглуулсан савангийн хөөс адил магистр, докторууд ч олон боллоо. Дээдсүүд нь хулхи болохоор цүнх баригчид нь дагаад л хулхи болцгоочихдог ажээ. Өнөөдөр төрийн өндөр алба хашиж буй 55-аас дээш насны хүмүүсийн дийлэнх олонхи нь гэмт хэрэгт холбогдож байгсад, тэдний дараах үе болох 40-өөс дээш насныхны мөн олонхи нь хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, энэ хоёр үеийнхний араас явж буй 25-аас дээш насныхны мөн л олонхи нь хулхидуу, хуудуутай, шуналдаа хөтлөгдөж мэдэх хүмүүс болчихоод байна.
Ардчилсан нийгмийг байгуулнаа гэсэн хүмүүс маань зөвхөн л дүр эсгэсэн ардчилал, үндэсний хөрөнгөтний төр, засгийг буй болголоо. “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх уриа, лоозон нь жирийн иргэдийн амьдралд нэвтэрч хэрэгжсэнгүй. 8 сонгуулиар тодорсон УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд авлига, хулгай, луйврын хэрэгт нэр холбоглож шалгагдсаар, ял зэмлэл хүлээсээр л байна. Арга, заль хэрэглэн уснаас хуурай гарсан хүмүүс ч олон боллоо.
Эрх баригч хоёр намын дунд үе, залуу үе нь бүгд л дээшээ харж, дарга нараасаа үлгэр, жишээ авч улам л том авлигач, улам том шахаа, чавчаа хийж, улам их хор найруулагчид болсоор байгаа нь хууль, хүчний байгууллагууд дээр мөрдөгдөж байгаа гэмт хэргүүдээс тодорхой харагдаж байна. Томчуудынхаа эхлүүлсэн гэмт, нууц үйлдлүүдийн залгамжлагчид болж, нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулж, нам дамнасан хуйвалдаанд оролцсоор эцэсдээ гэмт хэрэгтний эгнээнд шилжиж буй залуус хөөрхийлөлтэй. 1990, 1991 оноос л гэмт хэргээ эхэлсэн (засгийн газрын 20-р тогтоолын нууц, алт диллерийн гэгдэх хэрэг, олон банкны дампуурал, өмч хувьчлал, лицензийн болон газрын наймаа гэх мэт) хууччууд нь тэрбумтан гэгдэж, тэргүүн зэргийн одон зүүж, гавъяатан гэгдэн “жүжиглэж”, харин тэдэнд уруу татагдсан хүмүүс ял зэмлэл хүлээсээр байна. Хууль, шүүхийнхэн маань яг л Манжийн үеийнхэн шиг “Хэргийн ихээр болохгүй, хээлийн ихээр шийднээ хө” хэмээн амандаа аялаж, шивнэж байх болцгоожээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(31)
Сайхан бичсэн байна залуу үе дунд үеийнхэн илүү том хулгайч болох магадлал маш өндөр байна тэгээд л улс төр лүү хошуурцагаагч байна
МАН гэдэг Бээжингээс удирдлагатай манж хятадын хунхууз хулгайч дээрэмчдийн мафийн бүлэглэл монголчууд бидний ирээдүйг хулгайлж авчихаад байна.Өмхий малууд аа..
МАН-ынхны 30 жил оросуудтай хуйвалдан Эрдэнэтээс хулгайлж дээрэмдсэн 600 их наядын ИХ Хулгай дээрмийг тэнэг өмхий малууд яагаад ярихгүй байна?
Энэ ёстой мөнгөний гар өвгөн ш дээ
Чам шиг үеэ өнгөрөөсөн хөгшин оркууд 33 жил нам нам гэж гүйсэний гайгаар монгол баларчихаад байна.
Ийм үнэн нийтлэл бичдэг судлаач эрдэмтэд байхгүй болж лээ.Яаж ч байхав дээ.бүгдээрээ ДОЛООГЧ ДОЛДОЙ яс горьдсон нохой шиг болчихсон хүмүүс ингэж бодитод үнэнийг бичих чадваргүй ёс суртахуунаа гээчихсэн идэж уух хулгай луйвар хийж яаж хэдэн төгрөг олж баян харагдах вэ гэж бодсон оюун санаа бохирчихсон нөхдүүдэд улс орон ард иргэд ТҮЙ ч хамаагүй болсон
Үнэн л дээ. Үнэн
ёстой үнэнг бичжээ
бодончард жирэмсэн уранхай эм оногддог билүү.
Манай төрийн ордны өмнөх талбай ч боломжийн уужуухан талбай шүү . 33 жил төрийн толгойд ДУРАК ТОГЛОСОН ХУЛГАЙЧДЫГ \ " танар бүгдээрээ хулгайчид . УХ \ бүгдийг нь уужуухан багтаах \ чуашескуудах \ орон зай - магадгүй бурханаас ч заяасан юм билүү ..
АМЬД ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ.
Үеийн үед дээдсүүд шуналаасаа болж эх орноо балалсан
Яаг үнэн одоо яах вэ
Биеэ засаад төрөө зас, төрөө засаад улсаа төвхнүүл гэдэг чинь үнэн. Орк монголчууд нийгмээрээ биеэ засч чадаагүй учраас төр нь засагдахгүй улс нь хөгжихгүй байгаа юм.
1990 оноос хойш төр барьсан 2 нам буруутай гэж бичээд байх юм . Сэтгүүлч , нийтлэлч , эрдэмтэн судлаачид маань ЦАГ ХУГАЦААНЫ МЭДРЭМЖГҮЙ АЖЭЭ. 27 жилд нь МАН дангаар төр засаг барьж хуучин нийгмийн суурин дээр хүмүүсийн сэтгэхүй тархи угаалтаар тоглож ирсэн дээ. Шилжилт хийсэн орнууд коммунизмээ татан буулгасан орнууд биднээс арай илүү хөгжчихсөн байх юм . Манайх одоо хүртэл тэр коммунизмын замаар яваад бас коммунистууд нь идэж уугаад дуусч байна даа . 2012-2016 онд боломжоороо ажиллаж монголынхоо бүх аймгийг асьфальтан замаар холбочихсон доо . Дарханы 204 км зам ,нёфтьний үйлдвэрийн ажил гацаад жилээс жилд төсөв хөрөнгө нь нэмэгдээд 1 тэрбумаар барих үйлдвэр 1,6 тэрбум долларын өртөгтэй болов . Энэ бол МАН яаж ажиллаж яаж популизм хийдгийг харуулж байна .
Оркуудаа коммунизм ардчилалд бурууг тохох хэрэггүй. Орк монголчууд нийгмээрээ эх орноо хөгжүүлэх ёс суртахуунгүй байгаад учир байна.
Биеэ засаад төрөө зас, төрөө засаад улсаа төвхнүүл......Энэ үг Чингэс хааны сургаал биш шүү.Хятадын эртний номоос орчуулсан үг юм.
Тэгвэл хятадууд мундаг сургаальтай юм байна. Тэнэг чингис хаан чинь тийм сургааль айлдаж байхгүй юугаа хийж байсан юм. Орк монголчуудтайгаа таарсан орк хаан байсан байхөө.
Чи битгий хуц хужаа дагасан урвагч
Угаасаа социализмын үед хэнийч биш байсан улсын өмчинд шүлэнгэтдэг байсан өлөн зангаа өдий болтол тавихгүй байгаа шүү
Jinhene MGLiig seneeh hulgaichuud MANAN.MUiig hudaldaj idsen Bayrtsogtiig l AN dargaar tavi gj MAN sanal oruulj bsan.odoo esoor bolj bga .Iim l bn sjde.SU.Javhlan.Hurelbaatar.Hurelsuh.N.Emhbayr.Elbegdorj.Dorlugjav bugd hulgaichuud.Bie biee hamgaalsan hulgaichuud.Gachuurtiin hulgaich Chinvat yav.yl avsan uu.724 terbumaa tulsenuu.Zevuun novshnuud buudval taarna.
Bid yum buhen deer orosiig duuriyadag baisan ted communist namaa taraasan manaih uldeesen getel 27 jil zasagiin erh barisan nam mani odoo ene ih aldaa zavharal buzar bulaig , hamag orom shimiin hurtchiheed ardchilalaas bolloo hemeen tavlaj suuna shuudee
Ажилгүй, мэдлэг боловсрол тааруухан аргаа барсан нийгмийн хог шаарууд л хорсож атаархахдаа цахимаар сайн сайхан, өөдрөг бүхнийг харлуулж, таашаал авдаг бололтой. Даан ч тэдний бичлэгийн тоож үзэх хүн и олон байдаггүй байх.
90-иад онд юу ч мэдэхгуй хэдэн пацанд терийн эрх олгосноор Монгол уруудсан. Залуус боловсрох естой. Хашир туршлагатай, мэдлэг боловсрол, оюун ухаан тэгширсэн ахмад хумуус терийг удирдахгуйгээс цэцэрлэг, ясли болчихоод байна!!!
Ali ch tur adil niigemdee ba ardchilal gedeg dollariin e,ediin kolonchlol buh ed baylagaa udur shunugui tsaasaar solij urund orono ardchilal l mongoliig ustgaj ba eh oronoosoo salah geegui bol an ardchilaliig zogsoo usa hurtel sunuj ba allaga deerem idurt 100000 uhej ba hyadad vietnam iin jishigeer yab
Үнэн
Odoo hugshin zaluu gehgyigeer 2oos deesh ih hurald syyj uls ornoo dampuuruulsan luivarchdiig bygdiig zailuulah heregtei ner cever uls ornooo gesen hymyys oroh heregtei luivarchidiin zamaar yavbal shuud huuguud shiitgeh heregtei Tim bish bol bayarcogtoos ehleed ard tymnii tolgoi ergyylj togloj fuuslaa ard olonch saihan ygend huurtaj duuslaa
Ардчилсан намын тавьсан гадаад өрийг дараагүй бол Оюун-Эрдэнийн засаг цалин, тэтгэврийг овоо нэмчих байсийм даа. Хувалзнууд шүү. Саалийн үнээ Эрдэнэтийг хүртэл шаацан байсан гээ бодохоор л гомдоод байдийн зөвхөн хүзүүгүй Элбэгээ ч гэлтгүй АН-ынханд бүгдэд нь дургүйи хүрдэг
бүх юм дарга нараас болоогүй байхаа. Ард түмэн бид өөрсдөө буруутай. бид хэнийг сонгохоо, хэнд итгэл үзүүлэхээ одоо хүртэл сайн ойлгоогүй л яваа. хэдэн бор төгрөгөөр саналаа худалддаг олон хүн бна. бас хууртдаг хүмүүс олон бна. намаа гээд амиа өгөхөөс буцахгүй эргүү гарууд бна. олон хууртлаа даа. Ардын намыг амбаардах цаг болсон байхаа. бидний өмнө олон сонголт бий. одоо өөр сонголт хийх цаг болсон.
үнэн,,,,