Аюултай нөхцөл, байдал: Товч тайлбар №2
(үргэлжлэл бий)
XXI зууны эхэн гэхэд Барууны ховдог шунахай олигархиудын хараа, сонирхлыг XIX, XX зууны үеийн шуналтнуудаас ч илүү ихээр татдаг бүс нутаг бол аанай л Орос (ОХУ) орон болчихжээ. СССР-ын анхны задрал цаашаа үргэлжилж хоёрдахь, гуравдахь нь хэзээ, хэзээгүй эхлэх гэж буй мэтээр төсөөлөгсөд Баруунд олширч, уг том бялууны хуваалтанд оролцох өрсөлдөөн ил, далд өрнөжээ. “Алаагүй баавгайн арьсыг булаацалдав” гэх хэлц үг жинхнээрээ хэрэгжих юм гэж хэн бодох билээ...
Цөмийн зэвсгийн их нөөцтэй, түүнээ хэрэглэх, харвах, зөөх, өндөр чадамжтай Оростой халз тулалдах сонирхол, хүч хэнд ч байхгүй. Иймд “бага чулуугаар том чулууг доргиох аваас том чулуунд ан цав гарч, хагарч, бутарч болохыг” туршихаар шийдэцгээжээ. Энэ хэрэгт ашиглаж болох гэнэндүү, тэнэгдүүхэн, доргиодуухан, ар хойчоо бодох, тооцох чадваргүй хүмүүсийг олох, бэлдэх, сэтгэл санааг нь хар, хороор цэнэглэх, алуурчны сэтгэлзүйтэй болгох, гарт нь овоохондоо орох зэвсэг бариулах хэрэгтэй болжээ. Товчилж хэлэх аваас энэ талын ажлын шилдэг мастерууд Баруунд, Англо-саксынханд олон байдаг нь ч нотлогджээ. Тэд ч хэргээ хийж чадаад, хөлс шангаа авцгаажээ. Нэг л доголдол гарсан нь Оросууд 1941 оных шигээ итгэмтхий биш болчихсоныг Атландын далайн наана ч, бас цаана ч таньж, тооцсонгүйгээс болжээ. Хэний ашиг, сонирхлын үүднээс Украинд юу болоод байгааг, Украины милитаристууд, нацистууд, фашистууд юу хийх гээд байгааг, хэрэг явдал цаашид ямар байдлаар өрнөхөд бэлэн болсныг ойлгосон Оросын улс төрчид Цэргийн тусгай ажиллагааг эхлүүлжээ. Энэ бол Америк-Европын холбооны эхлүүлсэн дайн, аллагыг зогсоох, төгсгөх зорилгоор хийсэн зоримог алхам, аргагүйн эрхээр эхэлсэн арга хэмжээ байв. Оросууд дайныг зогсоох, төгсгөх гэж оролдсон бол харин эсрэг талын удирдлага Оросыг улстөр, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд туйлдах, дотоодод нь хагарал, бутрал гарах, сүйрэх, доройтоход хүртэл нь уг дайныг өргөтгөх, ужигруулахыг зорилгоо болгожээ.
Газар нутгаа хамгаалж байгаа гэх нэрийн дор Украины ард түмэн бүх эрчүүдээ алдах, олон зуун мянган эмэгтэй бэлэвсрэх, олон зуун мянган хүүхэд өнчрөх, олон хот, тосгон балгас болох, улс орон нь бүхэлдээ цус, нулимсанд живэх ирээдүйг холбоотнууд нь Украинд бэлэглэж байна. Бүхэл бүтэн улс орон, ард түмнийг ингэж хорлож байсан, хэдэн арвуулаа нийлж, үгсэж байгаад санаатай, төлөвлөгөөтэйгээр хорлож байсан баримт, түүх бараг үгүй юм.
Ялалт байх боломжгүй дайнд хүмүүсийг хүчээр шахам дайчлан оролцуулж амь насыг санаатайгаар хөнөөх нь гэмт хэрэг биш гэж үү? “Буу сумыг бид өгье, та нар байлдаад л, алагдаад л бай. Дайн хэдэн ч жил үргэлжлэвэл үргэлжлэг. Бид та нарыг зэвсгээр ер таслахгүй. Манай тал олуулаа, Орос ганцаараа. Тиймээс оросууд бүх нөөцөө дуусгаад, хүчээ шавхаад бууж өгөх магадлалтай. Тэр цагт Орос Москва хавийнхаа л жаахан нутаг дэвсгэртэй үлднэ. Үлдэх бүх газрыг нь бид дайны төлбөрт тооцож хувааж авна. Ингэж байж л Оросын гэх өнө эртнээс эхтэй ужиг асуудалд цэг тавина. Энэ гавъяа та бидэнд оноогдно. Тэр хүртэл Европ даяараа тэвчих хэрэгтэй” гэх шахуу үзэл, онол хий үзэгдэл, мөрөөдөл болон Европоор тэнэж байна. “Тэр цагт доллар яг л алтан зоос болж хувирна. Америкчууд бид доллар хэвлээд, дэлхийн бүх баялгийг хуу хамаж аваад л, дур зоргоороо загнаад л, бүх улс орныг захираад л, эзэн эрхэндээ бялуураад л, таван тив, дөрвөн далайд жанжлаад, цэнгэлийн дээдийг эдлэх болно” хэмээн Америкийн олигархиуд ойр хоорондоо шивнэлдэцгээж байна.
Орос хэл, соёлыг үзэн ядах, орос хүнийг алан хядах бурангуй үзэл санаа бол Украины жирийн иргэдээс гарвалтай биш, харин нацист, фашист үзэл санаагаар хордсон, өвчилсөн хүмүүсээс үүдэлтэй өвчин, тахал юм. Энэ тахлаас болгоомжлох, сэргийлэх ажлыг орхигдуулж үл тоомсорлосны улмаас энэ өвчин дахиад л Европын цөөнгүй оронд дэгджээ. Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, фашист үзэл санаа, нацист үзэл санаа нь язгуур шинж, зорилгоороо ижилхэн, хэдэн ч зуун жилээр харгисдуу зан төрхтэй хүмүүсийг хордуулсаар байж чадах сөрөг хүч, энергитэй үзэл, сургаал болно.
“Аль нэгэн шилдэг, дээд, бурхадаас сонгогдсон угсаатан л дэлхийн эзэн байх ёстой. Бусдыг нь боолчлох, бүр устгах хэрэгтэй. Тэгэж байж л дэлхий муу заяатан, доорд хүмүүсээс ангижрах болно. Эс тэгвээс мал мэт үржих доорд заяатнаар дэлхий дүүрнэ” гэх бурангуй, харгис онол, сургаалийг анх газар нутаггүй, золбирсон хүмүүс бодож, сэдэж гаргасан гэх хардлага байдаг билээ. Гэвч энэ онол, сургаал аль ч угсааны хүмүүсийн дундах харгис бүлгийн үзэл суртал болж чадах нь нотлогдсоор л байгаа ажээ. Аль бүлгийн үзэл суртал болж чадах нь нотлогдсоор л байгаа ажээ.
Аль нэгэн цаг үед аль нэгэн угсааны хэт даврагсад, төөрөлдсөн бүлэг хүмүүс мөнхүү онол, сургаалыг зорилгоо болгон гэмт үйлдлүүдийг улангасан хийж ч мэдэх юм. Түүх давтагддаг гэх үзэл, баримтлалын хүрээнд энэ нь нийцэх үзэгдэл болж ойлгогдох бизээ.
Хүчтэй нь, соёлтой нь сул доройгоо байлдан эзэлж, дарангуйлж, боолчилж байх ёстой гэх өөр нэгэн онол, сургаал бас бий. Энэ бол Европын конкистадоруудын үзэл, баримтлал юм. Конкистадорууд булаан эзлэх дээрмийн дайныг зөвтгөн үздэг, энэ байр сууринаас хандаж Америк тивийн уугуул иргэдийг, мөн Африк тивийн хүн амыг хүчирхийлж, мал мэт үзэж, мөлжиж, боолчилсон түүхтэй. Ийм үзэл, санааг тээгчид нь анх Европоос гарвалтай бөгөөд тэдний олонхи нь англо-саксончууд юм. Тэд мөнхүү онол, сургаалдаа хөтлөгдөн Америк, Африк, Австралийн уугуул иргэдийг дарангуйлж, мөлжиж, боолчилж баяжаад одоо эргээд ямагт шахам доорд үзэж ирсэн Оросын орон зайруу, Евроазируу эргэж байгаа байж ч болох юм. Учир нь тэд конкистадоруудын удам судар мөн билээ. Тэд өөрсдөө ч бодох, бусад ард түмэн ч бодох л асуудал мөн биз дээ? Зан суртахуун, ёс заншил асар урт настай гэгддэг дээ. Энэнийг археологийн шинжлэх ухаан нотолжээ. Жишээ нь нас барагсдыг оршуулах зан үйл... Конкистадоруудын үйл ажиллагаа одоогоос 4-5 зуун жилийн өмнөхний л хэрэг явдал шүү дээ...
Улс орон нэг бүр нь Дэлхий дахин гэх том нийтлэгийн нэгэн гишүүн юм. Энэ том нийтлэгийн гишүүд хоорондоо найрсгаар харилцаж, энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. Энэ бол мөнхүү том нийтлэгийн үндсэн хуулийн заалт гэсэн үг. Харин тухайн улс орон хэл, соёл өөр олон угсаатнаас бүтсэн байж болно. Тэгвэл тэд нэгэн улс орны хүрээнд хэрхэн аж төрөх, ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээхээ үндсэн хуулиндаа тодорхой тусгасан байх ёстой. Үндсэн хуулиа ягштал мөрдөх аваас угсаатнуудын хооронд зөрчил үүсэхгүй, дайн самуун гарахгүй. Түүхээр, амьдралаар буй болсон өнөөгийн бодит байдлаа ойлгож, хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байх нь угсаатан нэг бүрийн үүрэг, мөн төр, засгийн нь үүрэг, ард иргэдийн нь, хүн нэг бүрийн нь үүрэг. Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал нь олон угсаатнаас бүтсэн улс оронд ч сахигдаж байдаг, зөрчлийг үүддэггүй. Хөгжилтэй улс орон, хөгжингүй нийгэмд өмнө дурдсан зарчмууд сахигдаж, хүн ам нь аажмаар нэгдэн нягтарч, эцэс сүүлдээ угсаатнууд харилцан уусаж нэгэн ард түмэн болж төлөвшдөг. Ийм жишээ, баримт хүн төрөлхтөний түүхэнд олон бий. Ийм нийтлэг, түгээмэл зүй тогтол, байр сууринаас үзэх, үнэлэх аваас Украины төр, засаг улс орныхоо дотоодод буруу бодлого баримталж, орос хэл, соёл бүхий цөөнхөө хавчиж, дарамталж, ялгаварлан гадуурхаж, бүр устгаж эхэлжээ. Энэ бол хүн төрөлхтний өмнө үйлдсэн гэмт хэрэг юм.
Украинчууд өөрсдийгөө оросуудаас ялгаатай, өөр ард түмэн гэж үзэж үнэлж болно. Гэхдээ энэ нь бусад угсаатныг хавчих, дарамтлах шалтгаан биш. Олон угсаатнаас бүрэлддэг улс орон тив болгонд л олон байгаа. Цаашид ч байх болно. Элдэв бурангуй үзэл сурталд автагдаж төөрөлдсөн хүмүүс л нийгэм дэх социал бүлгүүдийг хооронд сөргөлдүүлж, зөрчил үүсгэж, самуун дэгдээдэг. Хүн төрөлхтөн иймэрдүү жишээ, баримт олныг мэднэ, учир шалтгааныг нь ч гэсэн сайн ойлгоно. Энд эндүүрэл гарна гэж үгүй.
Орос, Украины дайн бол энэ хоёр ард түмний хувьд маш том эмгэнэлт үйл явдал юм. Ах дүү шахам хоёр ард түмэн хоюулаа нэн хүнд хохирол үзэж байна. Олон зуун мянган цэрэг эрс, энгийн иргэд, хөгшид, хүүхэд амь үрэгдлээ. Олон хот суурин балгас боллоо. Энэ их хохирол цаашдаа хэд дахин ч өсөж болзошгүй.
***
Москва, Киевийн зөрчил, өрсөлдөөн нэн эртний үндэс, угшилтай. Мөн Барууныхан ба Оросын зөрчил, тэмцэл ч нэн эртний үндэс, угшилтай.
Киевийн хүч, нөлөө Москваг давамгайлж байсан цаг үе гэж бий. Мөн Москвагийн хүч, нөлөө Киевийг сөгтгөж байсан цаг үе ч бас бий. Барууныхан Атландын далай, Орос хоёрын дунд хавчигдаж, түгжигдэж байсан цаг үе бий. Орос орон Атландын далайд гарахад нь Барууныхан саад болж байсан цаг үе ч бас бий.
Барууныхан баруунчаа Америктай учраа ололцож, Оросууд зүүнчээ газар нутгаа тэлж байх үедээ харин тэд ноцтой харшилдаж байсангүй.
Крымийн дайн, Наполеоны Москва хүрсэн давшилт, дэлхийн нэгдүгээр дайн, Орос дахь иргэний дайны үеийн интервенци, дэлхийн хоёрдугаар дайн бол хэрэг дээрээ Орос ба Барууны хоорондох дайн байлаа. Бүгдэд нь барууныхан ялагдал хүлээжээ.
Том хэрэг явдлын өнө эртний үндэс, угшил, ил далд шалтгаан, зорилго, хожуу цагийн хийрхэл, мугуйдлал, хэр чадлаа үл ухаарах хаад, улстөрчдийн тарьдаг балаг, хөөрсөн олон түмний сүйтгэл... гэх мэтийг таних, тооцох ухаан өнөөгийн хүн төрөлхтөнд үгүйлэгдэх болоод байна.
НҮБ маань НҮБ юм уу, аль эсвэл сайныг ч, мууг ч өөртөө хурааж хав дараад байдаг “Хар Нүх” юм уу? НҮБ бол сансар хорвоо дахь Хар нүхний улстөр дэх сүүдэр арай биш байлтай... “Мөнгөө төлсөн хүн л хөгжмөө захиалдаг” гэх үг НҮБ-д тухалчихаа юу?
***
XIX, XX, XXI зуунд Барууныхны улстөрийн ухамсар, байр сууринд өөрчлөлт бараг гарсангүй. Арга ч үгүй юм. Англид гэхэд л угсаа залгамжилдаг хаант засагтай, парламентын лордын (дээд) танхимын гишүүд ч угсаа залгамжилдаг, Европын олон оронд байдал мөн л иймэрхүү. АНУ-д эрх баригч гол хүмүүсийн удам судрынхан л төр, засагт нь ажилладаг. Тэд урьд өмнөхөө л мэддэг, баримталдаг. Гэнэт шинэ хүн гарч ирдэг л дээ. Гэхдээ тэдний ард нь нөгөө л олигархиуд, элитүүд байж байдаг. Иймээс эерэг өөрчлөлт тун бага. Ийм нөхцөл, байдал ноёрхсоор, хар хэргээ хийсээр, милитаризм, нацизм, фашизм ахин дахин амилсаар, эргэж сэргэсээр байгаа болно. Дэлхийн түүхийн зохих мэдлэгтэй хүнд энэ бүхэн бол ойлгомжтой л доо. Хүмүүс гайхмаар мартамхай хэдий ч гол гол аюултай баримтуудыг санаж, сургамж авч, залгамж үедээ хэлж, сануулж байх учиртай. Орчин үеийн дайн, мөргөлдөөний нэгэн том шалтгаан нь яалт ч үгүй урьд өмнийн ялагдал, ялалтын сүүдэр, хожуу цагийн үргэлжлэл юм.
Дэлхийн хэмжээ, түвшний чанар, шинжтэй том дайн бүрэн, нэгмөсөн дуусдаггүй юм байна. Энэ дайн ч гэсэн дуусалгүй л дуусах байх даа.
Энэ байдлыг мөн мартаж болохгүй нь тодорхой. Түүхийг, бүр дэлхий дахины түүхийг гуйвуулах, өөрчилж бичих, сурталчлах гэмт үйлдлүүд Баруунд мөн л газар авчээ. Энэ бол ямар ч сөрөг үр дагаварт хүргэж мэдэх хортой үйл ажиллагаа юм. Хүмүүсийн, ард түмнүүдийн түүхийн ухамсрын нэгдмэл шинж, зөв дархлааг цаг ямагт дэмжиж, түүхийн сурах бичгүүдийг чанаржуулж, бүх шатны сургуульд түүх үздэг байх нь чухал байна.
Дайны шалтгаан болдог улстөр, үзэл суртлын зөрчил, тэмцлийг бага дээр нь, дөнгөж эхлэл төдий байхад нь арилгаж, олон түмнийг гэгээрүүлж, өнгөрсний хар сүүдрээс ямагт сэргийлж байхын чухлыг Орос-Украины дайн тов тодорхой харууллаа. Өнгөрсөн түүхээс үзэхэд шашны үзэл санааны зөрчлүүд, угсаатан хоорондын элдэв зөрчлүүд, мөчөөрхөл олон олон дайн, мөргөлдөөний шалтгаан болж байжээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(61)
Барууны үнэн төрхийг нийтэлсэн байна.
СЛАВА РОССИИ
өнгөрсөн зууны утопи социализм коммунизмдаа гацаад үлдчихэждээ зайлуул,,,
ОРОСООС БАЙГАЛ НУУР ТЭС ГОЛОО АВМААР БАЙНА
ОРОСООС ОНОН МӨРӨН ТЭС ГОЛ БАЙГАЛЬ НУУР ХЭНТИЙН НУРУУГАА АВМААР БАЙНА
ТИЙМ ...
Оросын элчин сайдын яамнаас том шагнадаггүй юмаа гэхэд нэг баярын бичиг өгчихөөч энэ Чуука өвгөнд !! Крёмлийн сурталч бөгөөд Путиныг цэнэглэдэг нэг философич өвгөн байдаг юм саяхан охин нь машиндаа дэлбэрч үхсэн тэрнээс илүү бичиж байна !! Сибирь Арктик Алс дорнодын баялагийг Хятадууд барууныханаас түрүүлж эзэмшинэ гэж тооцоолж байгаа ! Оросыг олон хуваахыг Хятад улс их хүсэж байгаа ! Амёрикууд Канадын баялагийг сорчилж хэрэглэж байгаа одоохондоо Орос ру орох завгүй бодолгүй байгаа ! Хятад л аюултай !
Соц нийгэмдээ гацсан энэ мэдрэлийг Мөнхбаяр, Хулангын араас явуулах гээгүйм бол Оросын элчингээр баярын бичиг өгүүлж яах гээв чи..хош чи.
Чулуунжав өмнөх бүх нэр хүндээ барлаа. улаан алуурчин оросыг яагаад гэнэт тэгтлээ магтах болов? танай багийнхан овоо чимээгүй байсан чинь. толгой чинь эргэлээ. яасан зүүд зөн чинь муудаа юу? тэтгэвэр чинь хүрэлцэхгүй байна уу? нүүрс, нүүрснийхэнтэйгээ, наад хүрээлнийхэнтэйгээ зууралдаач, залуусын очих ирээдүйг битгий харлуулаад бай, өвгөн минь. түүхийн философи яриад байсан чинь худал байсан юм уу? боль боль,
балай шахуу юм
Оросын элчин сайдын яамнаас том шагнадаггүй юмаа гэхэд нэг баярын бичиг өгчихөөч энэ Чуука өвгөнд !! Крёмлийн сурталч бөгөөд Путиныг цэнэглэдэг нэг философич өвгөн байдаг юм саяхан охин нь машиндаа дэлбэрч үхсэн тэрнээс илүү бичиж байна !! Сибирь Арктик Алс дорнодын баялагийг Хятадууд барууныханаас түрүүлж эзэмшинэ гэж тооцоолж байгаа ! Оросыг олон хуваахыг Хятад улс их хүсэж байгаа ! Амёрикууд Канадын баялагийг сорчилж хэрэглэж байгаа одоохондоо Орос ру орох завгүй бодолгүй байгаа ! Хятад л аюултай ! орос задрах нь хууль. гагц цаг хугацааны л асуудал. дарангуйлагч өвгөд үхнэ ээ үхнэ. оросын элчин номыг чинь юу гэж хорьж доромжилж байлаа, чулуунжав аа? Сана даа
Ленин дуракаас бүх зүйл эхэлсэн. Цаашилбал Маркс гуай сайны хажуугаар саар балай юм баахан эрээчсэн. Тийм л учраас орос бол хүн төрөлхтний хорт хавдар, шуламын хар хүч юм
К.Маркс , Ф.Энгельс , В.И.Ленин байгаагүй бол дэлхий хөмөрсөн тогоо шиг байх байлаа.
Харин энэ 3-ын онолоор явсан улс орнууд хөмөрсөн тогоон дотор орчихсон юм бна ш дээ, хө ! Чиний толгойны эргүү гарахгүй байсаар эрлэгийнд очих юм бноо !
Чиний хараагаад байгаа сэтгэгчидийг чинь та нарын бишрээд байдаг том сургууль дэлхийн агуу сэтгэгчдийн хамгийн эхний эгнээнд байрлуулж заавал уншиж судал гэдгийг мэддэггүй мал уж чи
Хэдэн халтар мөнгөний төлөө юуч хийхээс буцхаа байсан, илт худал суртал ухуулга хийдэг ийм судлаач нэртэй оросын элчингийн төлөөний хүмүүсийг зохих байгууллагууд нь анхааралдаа аваасай.
Чулуунжав докторт баярлалаа. Энэ сонин дагнан барууны суртал нэвтрүүлгийг нийтэлдэг юм билээ. Ганц боловч ганцхан Чулуунжав доктор оросыг сурталчлан бичсэн нь баярлууштай. Аль ч үед том гүрнүүд дэлхийн түүхийг бичиж ирсэн. түүний нэг нь Чингис хаан. Өнөөгийн бидний амьдарч байгаа богинохон түүхийг баруун, зүүн гэсэн том гүрнүүд бичиж байна. Буруу зөвөө тэд хийнэ. Буруу зөвийг ч тэд л хүлээнэ. Орос-Украйны дайн олон жилийн өмнөөс улбаатай нь үнэн шүү дээ. Маргаад хэрэггүй.
1941 онд фашист герман орост довтолно гэдгийг улсын удирдагчид бүү хэл жирийн орос иргэд ч гадарлаж байсан байдаг. Харин гарцаагүй гарах дайнд сталин эртнээс бэлдсэн. Дайн эхлэхэд орос цэргүүд бүгд зэвсгээ хаяаад зугтана гэдгийг ч сталин тооцсон учир 1939 оноос эхлэн үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг базааж эхэлжээ. Бүх үйлдвэрүүдийн цех ажилчдын амьдрах байр төмөр зам цахилгаан шугамыг урьдчилан бэлдсэн гэнэ. Дайн эхлэнгүүт хэдхэн сарын дотор зөвхөн суурь машинуудыг ажилчидтай нь хамт сибирь урал уруу нүүлгээд урьдаас бэлдсэн байр саванд оруулжээ. Ингээд дайн эхлээд хэдхэн сар өнгөрхөд европт байсан үйлдвэрүүд нь сибирь уралд ажиллаад эхэлжээ. Гитлер ийм юм байх боломжтой гэдгийг мэдээгүй юм . Дайныг анхнаасаа өөрийн нутагт явуулсан нь сталины хамгийн том алдаа байсан. Харин путин дайныг зөвхөн хүний нутагт явуулж байгаа нь хамгийн зөв юм. Дайныг нутаг дээрээ явуулж болохгүй.
шаагаад байгаарай Гитлер Сталин 2 холбоотон байсан Хамтдаа дэлхийн 2р дайныг эхлүүлсэнийг Молотов Риббентропийн гэрээгээр баталгаажуулсан Харин Сталин Германд довтлох гэж байгааг мэдсэн Гитлер өрсөж дайрсан түүхтэй Эцэст Сталин ганцаараа Гитлерийг ялах боломж байхгүй Америк Английн тусламж ирээгүй бол Домогт Т 34 танкийг бөөнөөр үйлдвэрлэх боломжгүй Танкийн суманд орох дарь Хуяганд орох хайлшийг зөвхөн Америк нийлүүлсэн Танкийн буу холбооны хэрэгсэл Хараалагч оптикийг Америк нийлүүлсэн
41ээс 42 онд монголоос өөр улс сталинд туслаагүй. Наад яриад байгаа америкийн тусламж чинь 43 оны сүүлээс эхлээд гол хэсэг нь 1944 онд орж ирсэн байдаг. Монголын тусламж москва болон сталинградын тулалдаан болж байсан хамгийн хүнд хэцүү үед оросуудад хүрч байсан гэдэгээрээ онцгой юм.
Оросууд тэнэг иван л байхгүй юу. Өөрийгөө ертөнцийн захирагч гэж бодчихсон, эдийн засаг нь Португалиас жижиг улс.
Америк зүгээр л япон дээр цөмийн бөмбөг 2 удаа хаяж 300000 хүн газар дээр нас барсан. Орос харин энэрэнгүй улс юм. Одоо хүртэл нэг цөмийн бөмбөг өөр улсад хэрэглэж байгаагүй. Хойшид Америкийг хазаарлаж, хязгаарлаж байх том улс дэлхийд хэрэгтэйг түүх баталж байна. Америк дургүйгээ хүрэхээр бусад улсыг цөмийн бөмбөгдөх аюултай муу муухайгийн үүр улс мөн.
Эрдэмтэн хүний үг үнэн сайхан юм аа. Олон хүн уншиж ойлгоосой.
Д.Чулуунжав мэтийн судлаач нэртэй профессоруудаас болж Монгол улс хөгжихгүй байна Учир нь эдгээр хуурамч профессоруудыг орост бэлтгэсэн юм Путиний орос орон фашист болсон оросын фашизмыг хүн төрөлхтөн РАШИЗМ гэж нэрлэх болсон Дэлхийн 2р дайныг Гитлер Сталин 2 хамт эхлүүлсэн түүхтэй Гитлер Сталины цэргүүд Польшийг хувааж аваад ялалтын парад хийж түүнийгээ баримтат кинонд бичиж үлдээсэн Хүн төрөлхтөн Гитлерийн фашизмыг ялсан шиг Путиний фашизмыг ялах болно
Soliotoi.chonotoi.niilsen.gichii.ve.yasan
үнэн юм бичиж
"Европ Oросуудын" Азийг үзэн яддаг нь бүүр эртнийх.
Маш сайхан бичжээ ...олон талаас нь харьцуулсан даацтай нийтлэл болжээ. Баяр хүргэе ...бичээд байгаарай
erguu balai ,tolgoi ni olgoi bolson erguutssen tolog l bna
Танд баярлалаа. Яг л ийм дээ.
Америк Баруун Европийнхний цаддагүй шуналт алсын стратеги бодлогыг үнэнээр нь толилуулсан байна. Манай улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж өгсөн Орос улс ялан мандана. Чулуунжав гуайд баярлаа. Оросын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа шүү.
Чулуунжав гэж чулуужсан толгой нэг байнаа юм бичихээр нь хүн тоож уншихгүй ном бичихээр нь хүн тоож авахгүй сонин.мн одоо болил доо албаар хүмүүсийн янзыг үздэг юм уу битгий энэ тээр хойно үлдэж хоцорсон амьтныг гаргаж хүмүүсийн стресс хөдөлгөөд бай л даа
Угаасаа одоо дэлхийн хүчний харьцаанд маш том өөрчлөлт гарч хуучны юм улиг болох цаг хугацаа дөхөж явааг төрд маань өнгөрсөн 30 жил сууж ард түмнээ мөлжсөн бирднүүд мэдэж бгаа болов уу?
Uneng bichlee
Joohon uran saihnii huurulttei s bish boditoi bolj baigaa uil yvdaliig l bichsen bn
Монголд өнгөрсөн гучин жилд хамгийн их идэж уусан Цахиагийн Элбэгдоржийг гэр бүл, үр хүүхэд, ач зээ нартайн хамт гэм ялыг нь үүрүүлж яллах хэрэгтэй. Монголыг сөхрүүлж устгах гэж оролдсон гэмийг Элбэгдорж хүлээхгүй юм бол хэн хүлээх үү? Элбэгдоржоос өөр хүний буруутгах хүн байвал нэрийг хэл.
Бөгс долоогч гэвэл энэ нийтлэл бичсэн нөхөр бна.Монголчууд ивануудад яаж дарамтлуулж нутаг ус аа дээрэмдүүлж бүх зүйлээрэй хавчигдаж бж.
балай шахуу юм
Tuuhiin tugsgul blsngui. Hun turulhtnii daraagiin alternativ Hytadiin socialism uu?
Яг үнэн бөгөөд маш сайн бичсэн байна үүнийгээ боломж байвал олон орны хэвлэлд нийтлэх хэрэгтэй шүү монголын өөр сэтгүүлд бичээрэй амжилт
Монгол оронд минь цөөхөн эргүү мал шигээ мал хүмүүс байгаа л даа тэд Америк мэтийн дарангуйлагч элий балай улсыг шүтэж жинхэнэ эх орноо бодсон хүмүүсийг харлуулж суудаг урвагч нар Чулуунжав маш зөв юм бичсэн байна энэ дор хар комид бичсэн хүмүүс эхлээд 7-8 ангийн боловсрол ол дараа нь юм уншиж сур за за та нар юм сурах гэсээр нас нь дуусах юм байна Орос орон үүрд мандан бадраг
зөвөө
Ёстой үнэн. Энэ хүний бичсэн нийтлэлийг шүүмжилж байгаа оркууд өөрсдөө жинхэнэ мангарууд.
энэ Чулуунжав гэлэг хүнийг эби тэргүүтэй анусыхан балбаж өгнөдөө. монголд түүнээ смуу хүн байхгүй болгох байх даа Зоригтой л байна. баяр хүргэе
Жинхэнэ оросын бууны нохой юмдаа оростойгоо хамт. Иди нахуй...
Орос хүнийг алж хядаад байсан юм хаана байгаа юм ямар түүхэнд байна а поропагандист чулуунжаваа
Би хэлээд байгаа. Дайн хийх гэж байж наад эргүү Путин чинь судлаагүй юмуу. Чингис хаан байсан бол Путиний толгой аль дээр байхгүй болцон байгаа. Их хаан бусдад буруу өгсөн ийм тэнэг удирдагчийг ёстой яах байсан бол ёстой хатуу шийтгэх байсан байхдааа. Дайсанааа судлахгүй тулаан хийдэг эргүү удирдагч энэ дэлхий дээр байна уу. Ёо ёо хэлэх үг олдохгүй юм
Орос орон мандтугай. Путины алдар бадартугай.
Орос ах чинь чамайг онигор нүдтэй иди на хуй л гэнэ ш даа ха ха
РАШИСТЫ ПУТЛЕРОВЦЫ ОККУПАНТы ИДИ НА ХУЙ..
ОРОС УСТВАЛ МОНГОЛ БУДАА БОЛНО. ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД БАЯРЛАХ БОЛООГҮЙ ШҮҮ:
Оросыг өмөөрөгч болохоо удаа дараа харуулж буй нэгэн дээ
Unen zub ertenees yabj irsen zurchilduund Ukrain suirch bn.Ukrainii tarain takbai аqqw
Хүн төрөлхтний хамгийн муу муухай гэсэн бүхнийг АНУ, Европын холбооны хэдэн улс л хийж ирсэн дээ. Өнөөдөр Африк тивийн өр өвтгөм байдал, Арабын ертөнц дахь тусгаар улсуудын сүйрэл бүгд тэдэнтэй холбогдоно. Өнөөдрийн байгаа байдал чинь ч тэдэнтэй шууд холбоотой. Ардчилал гэж ийм юм байдын танайх ингээд хувьчлаад, ухаад, зөөгөөд, амиа л бод,АНУ л гоё Орос, Хятад баба гэдэг үзэл санаагаар тархийг чинь хордуулаад дууслаа даа. Та бүхний боловсролтой гээд байгаа улс төрчид чинь бүгд л АНУ, Европд сурцгаасан. Оюу-Толгойг чинь тэд л залгисан. Сорос нэртэй сангаар нилээдгүй судалгаа хийж доройтуулсан. дэлхийн банк нь зээл өгч дуртай цагтаа хар жагсаалтад оруулж дампуурал зарлуулна. Яаж бодсон ч ямаан толгойд чинь АНУ, Европ гоё л санагдаад байна уу тэ
Энгийн логик: бусдын юмыг булааж авчихаад , минийх гэж дайраад эзнийг нь зодчихвол хэний зөв бэ?! Эрдэмтэн та юу бичээд байнаа? Хүн төрөлхтөний олонхи аль талд нь байна? Тэр олон хүний амь үрэгдэж, сэг зэрэмдэг болж баыгаа нь зөв юм уу?! Солиорохоо боль.
Харин тийм хөрш орон ругаа халдан түрэмгийлж хүн алж хүрээ талж байгаа нь тэгээд гайхамшиг уу
Үнэхээр түүхээ мэддэг мундаг нийтлэл бна Аргагүй л барууны хорт бодлогын талаар хүн төрлөхтөн мэдсүгэй
СЭРЭЭЧ ЗӨНӨГ ӨӨ, СССР ЧИНЬ СӨНӨЧИХСӨӨ.Н 30 ЖИЛ ӨНГӨРСӨН БАЙНА. АРДЧИЛАЛ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХЭМЛЭДЭГ УЛС ОРНУУД ЯРАЙЖ БАЙНА. ПУТИН ТУН УДАХГҮЙ ХУСАГДААД ҮХЛИЙН МУУГААР ДУУСНА. ТЭР ҮЕД ЗӨНӨГ ЧИ, ЧИНИЙ ТРОЛЛУУД БҮГД АМИА ХОРЛОХ УУ????
Шалгарсан жинхэнэ большевик Д.Чулуунжав гэх энэ нөхөр дэлхийн хөгжлийн чиг хандлагын талаар ч юу ч ойлгох чадваргүй нь ямагт нотлогдох юм даа. Аргагүй л аль дээр хоцрогсон коммунист. Бүр дэндүү хоцрогдсон моралийн элэгдэлд орчихсон техникийн эд анги юм даа
xaxaxaxaxxaa!!!!
Та маш зөв хэллээ. АНУ, Англи,, Франц л дэлхийг самарч ард түмнүүдийг дорд үзэж дээрэлхэж дээрэмдэж боолчилж болдог юм биз дээ! Гэтэл Укрианчууд, ард түмэн нь яагаад дуугарахгүй хөдлөхгүй баыгаад гайхах юм? Зэвсэг мөнгө өгөөд та нар нутгаа хот балгадаа нураа гэ байгааг зөвшөөрөөд байгааг ойлгохгүй бна? Зеленскийг зайлуулаад тайван амьдрахыг хичээгээсэй