Хүмүүсийн хувьд бичиг, үсгийн анхны багш нь байгаль өөрөө юм. Шавар дээрх амьтны мөр, цасан дээрх амьтны мөр бол байгалийн үсэг, бичиг. Хэдэн тооны том, жижиг ямар амьтан хэзээ байгаад, хаашаа явсан болохыг хэн ч уншнаа даа?
Ямар нэгэн хавтгай гадаргуй дээр зураас, зураг гаргаж мэдээлэл дамжуулж болохыг хүмүүс дорхноо л ойлгосон байх. Энэ санаа нь тэд газарт бууж ан хийж эхэлсэн үед нь илүү хурдан хөгжсөн байна. Хадан дээрх олон янзын сүг зургууд баталгаа болон үлджээ. Дүрсийг (ан амьтныг) дүрслэх арга нь яван хөгжсөөр хүний амнаас гардаг авиаг, үгийг зураглан үлдээхэд хүргэжээ. Авиа нэг бүрийг зурж чадваас угсруулж зураад үг болгочихож чаднаа даа. Ингээд л үгсээс өгүүлбэр бүтчих нь тэр!
Хүн төрөлхтний олон зуун мянган жилийн түүхийн туршид бараг л угсаатан нэг бүр үсэг, бичиг зохиосон байж болох билээ. Хүн төрөлхтөний хаясан, гээсэн зүйлүүд нь одоо байгаагаасаа хамаагүй их, олон гэж яригддаг даа. Мэдээлэл харилцан дамжуулж байсан маш олон арга, хэлбэр ч гэсэн хаягдаж мартагджээ. Аргамж, дээсний зангилаа, бургасан саваан дээрх хэрчлээс, нэгээс нөгөөдөө илгээсэн олон өнгийн жижиг чулууны тоо зэргээр, мөн хонины хоргол, адууны хомоолын тоо болон хэлтэрхийний хэмжээгээр (жишээ нь чонын авд мордоё, үргээлгэ хийе гэсэн санаагаа) мэдээлэл дамжуулж байсан түүх, домог байдаг билээ. Харамсалтай нь энэ бүхэн, мөн олон үсэг, бичиг хаягдаж мартагджээ. Үлдэж хоцорсон заримыг нь эдүгээ бид тайлж уншиж ч чадахгүй байгаа юм. Тухайн угсаатны хэл мөхчихсөн бол тэр хэлээр бичигдсэн үгсийг унших, ойлгох боломжгүй. Тухайн угсаатны хэл хувьсаж хөгжсөөр өнөөдрийг хүрсэн байлаа ч гэсэн 4.000 жил, 6.000 жилийн өмнөх өвөг үг, яриаг одоогийн удам судар нь ойлгох боломжгүй.
Хэл бол маш их хувьсамтгай зүйл. Үгсийн утга ч их өөрчлөгддөг, хэлэх дуудах байдал нь ч өөрчлөгддөг, өөр хэлний үгсээр ч их сэлбэгддэг, шинэ үгс ч их болдог, шинэ авиа, аялгуугаар ч баяждаг байна.
Олон мянган жилийн явцад бүх үгс нь бүрэн өөрчлөгдсөн байж ч болох талтай. Авиаг биш утга тэмдэглэдэг үсэг, бичиг бол эртний утгыг тайлж уншихад онц хүндрэлтэй болох нь тодорхой. Хавтгай шавар, амьтны далны яс, яст мэлхийний хуяг мэт нь анхны цаасны үүргийг гүйцэтгэж байжээ. Иймээс эрт цагийн бичгийн дурсгал хад чулуун дээр, ясан дээр, хожуу үеийнх нь хүрэл эдлэл дээр үлдэж, олдсоор байна. Харамсалтай нь олдсон бичгүүдийн дийлэнхи хувийг нь тайлж уншиж чадахгүй байгаа юм. Монголчууд бидний хувьд гэхэд л одоогоос 4.000 жилийн өмнөх өвөг монгол хэлээ ч, мөн тэр үед бичиг үсэг байсан бол тэр бичиг үсгийг ч мэдэхгүй, уншиж чадахгүй. Нэг цэгийн шахуу суурин амьдралтай байсан угсаатнуудын хувьд ч мөн тийм байна. Монгол угсаатан анх үүсэх үед, Хүннү улсын үед, мөн Хүннүгийн эзэнт гүрний үед, Сүмбэ, Нирун улсын үед, хожуу нь Хитанчуудын үед өвөг дээдэс маань бүгд л цаг цагийнхаа өвөг монгол хэлээр ярьж байсан нь тодорхой юм. Гэхдээ өөр өөр үсэг, бичиг хэрэглэж байсан ч байж болно. Өнөөгийн бид гэхэд л зөвхөн XX зуунд уйгаржин монгол, тод монгол, латин, кирилл үсэг хэрэглэж завдлаа шүү дээ. Лам нар төвд үсэг, бичиг ч хэрэглэсэн.
3023 оны үеийхэн наад зах нь л бидний хэрэглэж байсан уйгаржин монгол, тод монгол, дөрвөлжин, соёмбо, латин, кирилл үсэг, бичгээр бидний үеийнхний мэдлэг, мэдээлэлтэй танилцах болохнээ. Энэ нь бас л хүнд хүчир ажил байх бизээ.
Улс үндэстнүүдийн өнгөрсөн түүхээс үзэхэд бүгд л үсэг, бичгээ хялбарчлах, сурахад, бичихэд амархан, цаг хэмнэх боломжтой, бага насны хүүхдүүдэд ч ойлгомжтой, ярианы хэлээ яг л дуудаж байгаагаар тэмдэглэдэг, цөөхөн үсэгтэй, үсэг тус бүр нь тод, гаргацтай зурагддаг тийм үсэг, бичигрүү л шилжсээр иржээ. Энд үндсэрхэх, хэт хуучныг шүтэх, улстөржих, элдвээр сүржигнэх нь буруугаар зогсохгүй хорлолтой юм. Хүүхдүүдийг 6 настайд нь сургуульд оруулах болсон эдүгээ цагт бүх үсэг, бичгүүдээс сурах, бичихэд хялбар, ярианы хэлээ яг тусгасан тийм үсэг, бичиг л чухал болно. Уйгаржин монгол гэж Уйгараас авснаа шууд хэлчихэж байгаа үсэг, бичгийг монголын үндэсний үсэг, бичиг мэтээр ярьж, ойлгодог нь буруу юм. Үсэг тус бүр нь гурван янзаар бичигддэг болохоор олон тэмдэгттэй, XIII зууны үеийн өвөг монгол хэлэнд тохируулан анх хэрэглэгдсэн учраас орчин цагийн ярианы хэлийг яг хэлж дуудаж байгаагаар бичих боломжгүй, дэлхий нийтийн өнөөгийн бодит байдалд нийцгүй, бага насны хүүхдүүдэд илүүц бэрхшээл үүддэг уйгаржин монгол бичгийг одоо бүх нийтээр сэргээн хэрэглэх бодлого нь том алдаа, олон талын сөрөг үр дагавартай алдаа болно.
Бүр Хувилай хааны үеэс л илүү их хялбар үсэг, бичигт шилжих гэж оролдсоор ирсэн түүхтэй. Энэ зорилгоор дөрвөлжин үсэг зохиож хэрэглэж байжээ. Хожуу нь соёмбо үсэг, бичиг мөн зохиож байв. XX зуунд гэхэд л латин үсэг хэрэглэж туршсан. Дараа нь кирилл үсэг авч хэрэглэсэн нь зөв зүйтэй шийдэл байв. Өнөөдөр гэхэд монголчууд бид амьдрал, практикийн шаардлагаар кирилл, латин хоёрыг хослуулан, зэрэгцүүлэн хэрэглэх болоод байна. Гэтэл зарим ухвар мөчид хүмүүс энэхүү бодит байдлыг ойлгохгүй, тооцохгүйгээр уйгаржин монгол үсэг, бичгийг төрийн бичиг болгох нь зөв гэж ярих, сурталчлах болжээ. Энэний ашиг тус юу болохыг тэд өөрсдөө ч хэлж мэдэхгүй байна. Зургаан настай хүүхдэд “угсагатан у” гэж бичээд “угсаатны” гэж уншдаг хэмээн заах нь хэр оновчтой, зөв байх билээ. Тухайн үсэг үгийн эхэнд, дунд, адагт өөр өөрөөр бичигддэг нь ч хүүхдэд ойлгомжгүй. Бичдэг хэл, уншдаг хэл гэж хоёрдуулах нь орчин үед зөвтгөх аргагүй зүйл. Яаж ярьж байна, тэгж л бичих нь зөв гэж хэн ч хэлнэ дээ? Үнэмлэхүй олонхийн жишиг ч тийм л юм. Хэлний мэрэгжлийн хүмүүс, түүхчид уйгаржин монгол үсэг бичгээ сураад энэ бичгээр үлдсэн бичиг, зохиолоо уншиж, судалж, кирилл үсгээр орчин үеийн хэлэнд хөрвүүлэн хэвлүүлсээр л байгаа шүү дээ. Хөрвүүлж дуусах нь ч удаан хүлээлгэхгүй байх. Одоогоор олдоод байгаа хамгийн эртний бичээс бол Чингисийн чулууны бичиг юм.
Уйгаржин босоо бичгийг монголчууд хэрэглэж л байсан болохоос биш анх зохиосон биш. Уйгарууд гэх эзэд, зохиогчид нь өнөө үед байж л байгаа.
Зохиогчийн эрх уйгаруудад л хадгалагдах нь тодорхой. Бид өнөөдөр бичиг үсгийн хялбар, дөтийг нь, ирээдүйтэйг нь л хэрэглэх нь зөв. Эх монгол хэл маань л чухал болохоос биш, хэлийг маань тэмдэглэж байгаа үсэг бичиг ямар ч байж болно, хэд ч солигдож болно. Бүх ном, бичиг зөвхөн л дуун хэлбэрээр бичигдэж байдаг үлддэг цаг ирэх аваас бүх үсэг, бичиг бүгд л орхигдох болно. Ингэхлээр үсэг бичгээр онцгойрох, ялгарах хэрэггүй. Бүх улс үндэстний дуу хөгжмийг “нэг л нот”-оор бичиж уншиж байгаа. Энэнийг жишээлэн тооцсон ч гэсэн нэг л үсэг бичигтэй мугуйдлан зууралдах хэрэггүй юм. Авч болох бүх үсэг, бичгийг харьцуулж, ирээдүйг нь тооцож, сурах ба хэрэглэхэд хялбарыг нь харж л шийдэлд хүрэх нь аль ч улс үндэстэнд үйлчилдэг түгээмэл зарчим билээ. Монгол угсаатны (үндэстний) үндэсний үзэл, түүхий ухамсар, уламжлал, дархлаа нь хэрэглэж байсан, одоо хэрэглэж байгаа үсэг, бичигтэй шууд, хатуу холбоо, шүтэлцээтэй биш. Үндэсний үзэл, уламжлалд ихэд элэгтэй хүн болж харагдахын тулд “босоо монгол бичиг минь” хэмээн орилж явдаг популист этгээдүүдэд хөтлөгдөж, хууртаж, буруу бодлого, шийдэлд хүрч болохгүй. XXI зууны үед ухаалаг бодлого, оновчтой шийдэл, цаг хүчний хэмнэлт, хөрвөх чадамж, бид бусдыг ойлгох ба бусад биднийг ойлгох боломж, хурдыг л эрхэмлэх нь зөв болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(90)
Унэн уэн хэлбэр хооцолдож агуулгаа хаяж байна Босоо монгол бичиг гэж орилох явцад монгол хэлээрээ зов сайхан ярих бичих чадвар дээр доргуй хаягдсаар
крилл-г халж латин руу шилж.оросоос гадна т1 монголоос өөр хэрэглэдэг улс алга.
үнэн агуулга босоо гээд байгаа тэр бичигт чинь байна. зөв сайхан нь үндсэн бичигт
Уйгаржин бичигээс крилл үрүү шилжиж байсан үед бямбын ренчин гуай сталин чойбалсан хоёрт нэг нэг захиаг илгээсэн байдаг. Үүнд монгол бичигийн хэлний үг бүрдэх системийг крилл бичигт яг уйгаржин бичигт байдаг хэв шинжээр нь авч үлдээхийг хүссэн байдаг. Гэтэл энэ хүсэлтийг огт тоогоогүй юм.
Ингээд ярианы хэлээр бичдэг крилл үсэгт дамдинсүрэнгийн дүрэмээр шилжин оров. Үр дүнд нь анагаах эсвэл полийн дээдийн сурах бичигийг монгол хэл дээр хэвлэх боломжгүй болов. Учир нь шинээр үг бүрдэх тогтолцоогоо бүрэн орхигдуулжээ. Жишээ нь бүх шингэн зүйлс ус дагавартай бичигддэг. Цас мөс тос хөлс гэх мэт
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой өвөг дээдсийг урдаа барьдаг шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй.
Энэ Чулуунжав гэж хүн үнэн тэнэг дурак байна. Уйгаржин нэртэй энэ бичгийн үсгийн тэмдэглэгээ нь тийм чухал биш хэдий ч энэ уйгаржин бичиг нь монголчуудын үндсэн эртний ярианы хэлийг агуулдаг. Кирилл бичигт орсоноор бид эртний ярианы хэлнээсээ салсан.
Уйгаржин бичгээр ном зохиол хэвлэ, хаяг реклам хий хамаагүй гол нь төрийн бичиг болгоно, сураагүй бол тийм эрхийг нь хаана ингэнэ тэгнэ гэж дөвчигнөж сүүлдээ бүр хуульчилж болохгүй. 30 жил х...шногоороо толгой хийж бгаа хүмүүс аргачгүй юмдаа, удахгүй Англи хэлийг төрийн хоёрдахь албан хэл болгох хууль гаргавал би лав гайхахгүй, угаасаа сүйрч бгаа Малчид
Маш зөв.21-р зуун руу тэмүүлэхийн оронд 13-р зуун руу ухрах гэсэн эргүүнүүд их байна. Латин үсэг хэрэглэдэг болчвол асар их зардал хэмнэнэ, бас орчин үетэйгээ хөл нийлнэ. Ирээдүйгээ бодоцгоо, англи хэл сурцгаа
Монгол бичгээ мэдэж байх нь чухал ч, эртний монгол хэлний хэл, аялгуунд суурилан зохион хэрэглэсэн учир судалгаа, шинжилгээний чиглэлээрээ авч үлдэх л оновчтой байх! Крилл бичгээ төрийн бичгээрээ хэрэглэснээрээ хэрэглэн, монгол бичгээ түүх, хэл шинжлэлийнхээ чиглэлээр судалгаандаа авч үлдэхгүй юу? Харин монгол хүн учраас уйгаржин монгол бичгээ хувиараа уншиж бичээд сурчихгүй юу? Сургуулиас гадуурх сургалт зохион байгуулчихгүй юу? Ухаан сууж,насанд хүрсэн хүмүүс сарын дотор л сурна.Заах багшийг зориуд бэлтгээд,цалинжуулчихгүй юу? Суралцагчдаас төлбөр авах хэрэггүй! Тийм байдлаар нийтийг хамарсан, зохион байгуулалттай ажил явуулж болно биз дээ?!
Эргүү пязда минь бичиг үсэг өөрчлөгдхөөр дагаад сэтгэлгэээнд чинь өөрчлөлт орно . Чи монгол гэх юм юу ч үгүй болно .
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм.
Энэ өвгөн энэ удаа овоо зөв хэлчихлээ !! Уйгаржин бичиг чинь уйгаруудаас хулгайлж авсан гаднын эртний бичиг үсэг шүү дэ ! Тэрийг одоо үёд хүүхдэд тулгаж байгаа нь хамгийн тэнэг хэрэг бөгөөд гэмт хэрэг юм !!! Гэмтнүүдийг олж шоронд хийх хэрэгтэй бусдад нь сургамж болог !!
Чамд угтаа өвгөн гэдэг үг дэндүү эрхэм ахдах байх. Чиний оюун санаа дэндүү хөнгөн хийсвэр бөгөөд ахмад үеээ дэндүү гутааж байна. Магадгүй чам мэт ийм хоосон данхан толгойтнууд улсын хөгжилд саад болж байгаа юм. Өнөөдөр худам бичгээ мэдэхгүй учир түүхээ мэдэхгүй харийн хөрш иргэдэд доромжлуулаад сууж байна. Монголчууд худам бичгээ сайн мэдвэл ядаж Үндэсний Архивийн Газар очоод уг гарлаа судлаад мэдэж болно шүү дээ. Монголчууд бусад нүүдэлчидээс онцгойрч чадсан нь эх түүхээ өөрийн гараар бичиж үлдээсэнд байгаа юм шүү. Бадарч Тахар гэгч нь нийгмийн хорт хавдарын нэр болохоор тийм хорон санааг хэрэгжүүлж байна. Ёстой харь орны бодлогыг хэрэгжүүлж байгаа эх эцгээ устгасан Манкурт гэгч нь түвд нэр нь Бадарч, албан тушаал нь харь манж хятадыг яргачин Тахар болой. Хорон санаатан сөнөтүгэй
Уйгаржин бичиг бол дээр үёд хэрэгтэй байгаад юмаа бичиж үлдээсэн байж болно харин одоо бол ямар ч хэрэггүй зүйл ! Хүүхдийг сур ярь гэж тулгаад байгаа нь маш том гэмт хэрэг юм ! Гэмтнүүдийг олж шоронд нь хий бусдад нь сургамж болно !!
Чи бол монголчуудыг хагалан бутаргах гэсэн До - гийн сүнс байна.Дүд та 2 шиг сүнсээ худалдсан боссон хүүрнүүдэд Агуу Монгол үзүгийг сурах бүү хэл ойлгох ч хүсэл үгүй .Чи хамгийн түрүүчийн Монгол Агуу үсгэнд бадарч тахар шиг буудуулах болно сүг дүрс ээ!!!!!!!!!!!!!!
Үнэн үнэн. Аливаа юмс хөгжиж байх шаардлагатай. Хөгжинө гэдэг хэрэглэхэд хялбар болгохын нэр болохоос бус хүндрүүлэхийн нэр огт биш. Уйгуржин монголоор бичлээ гээд бид огцом хөгжчихгүй л байх. Харин ч маш их үргүй зардал л гарах болно доо
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй.
Уг нь ИЙМ л юм л даа . Тэгэхдээ цаадуулын чинь НЭР ЦОЛ, МӨНГӨ мөрөөдсөн ХУУРАМЧ ЖҮЖИГЛЭЛ - ШУНАЛ хоёрт хязгаар үгүй ...
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй.
Чулуунжав үнэн хэлжээ. Монголыг мөхөөх гэсэн гадны тавиулууд л Уйгар бичгийг Монгол гэж зүтгээд байгаа. Тухайлбал Х.Баттулга Уйгар бичиг заагаад байсан. Чухамдаа өөрөө ч сураагүй юм билээ.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй.
Уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгох бодлого нь монголыг мөхөөх гэсэн гадны тусгай албадын бодлого түүнийг хэрэгжүүлэх гэж зүтгэгчид нь Ц.Элбэгдорж, Дорлигжав, Чоймоо мэтийн нөхдүүд шдээ
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй.
САНАЛ 1 БАЙНА.
чж монгол бичиг мэддэггүй хүн байна. тансаг бичиг шүү дээ.
Түүхийн маш их үнэ цэнэтэй архивийн баримт бүгд хуучин бичиг дээр байгаа.
Уйгаржин бичгийг хожим монголыг дарлаж байсан манжууд бас өөрсдийн хэлийг тэмдэглэх үсэг болгосон байдаг. Монголын архивт манжаар бичиж тэмдэглэсэн зүйлсийг монгол бичгийн гээд бодчихсон мангар судлаач нар маш олон бий. Манж хэл устсан. Тэр манжийн хэлээр уйгаржин бичгээр бичсэн тэмдэглэл уншиж буруу ойлгоод сууж байгаа биз. Монгол хэлний судлаач нар нэг иймэрхүү шүү.
Өнөөгийн кирилл үсгийг зохион хэрэгжүүлсэн Монгол эрдэмтэдэд мөргөж явах хэрэгтэй. Бас орчин үеийн яруу найраг, уран зохиолыг бий болгосон монголын зохиолчидод мөргөж явах нь зөв. Уйгаржин бичигт давхар сурахад юу нь буруу байхав. Тэр бичигт монголын үндэсний яруу найраг, одон орон судлал, зурхайн ухаан, байгаль судлал, философийн ухаан бичигдэн үлдсэн байна. Тиймээс түүнийг орчин үеийн хэлд хөрвүүлэх, цаашид залуу үе үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлага бий. Бүх хүмүүс уйгаржин бичигт суралцаад бүх албан хэргийг уйгаржин бичиг дээр хөтлөж болно л доо. Тэгвэл өнөөгийн хүмүүс бүгд бичиг үсэг тайлагдаагүй болчихдог зовлон бий, Бас уйгаржин бичиг дээр унших ном, хэвлэл чинь ихээхэн хязгаарлагдмал юм билээ. Яруу, баян, тансаг монгол хэлээ өнөөгийн залуу үед кирилл үсэг дээр сайн сургаж, монгол үндэстэн монгол хэлээ хадгалан үлдэх нь зөв. Эх хэлээ сайн сурсан хүн л гадаадын хэлийг төгс сурдаг юм билээ. Харин өнөөгийн залуу үе монгол хэл, уран зохиолыг маш муу сурч, эзэмшиж байна.
Хятадын дөрвөлжин дүрс үсэг Хятад орны хөгжилд огт саад болоогүй шүү. Хятадууд одоо сансарын технологио энэхүү дөрвөлжин дүрс үсгээрээ бичиж тэмдэглээд хөгжүүлж байна. Хөгжилд бичиг үсгээс илүү АВЛИГА л гай болно шүү.
Хятадынх чинь үсэг биш шүү дээ. Дүрс үг. Тэгээд ч бичиг үсэг тайлагдаагүй бдлыг халахын тулд 1972 онд хялбаршуулсан хувилбар гаргасан. Япон, Солонгосын өдөр тутам хэрэглэдэг ханзнууд БНХАУ-д хэрэглэдэг ханзнаас шаал өөр. 4000 жилийн түүхтэй ханзнууд. Хятад бол яах аргагүй олон үндэстэн ястан амьдардаг болохоор тэгж амархан солих боломжгүй. Заан, хулгана харьцуулахаа болино уу!
босоо бичиг. уйгар бичиг чинь "да винчийн код" шахуу
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй.
Монгол бичиг бол та биднийг эцэг өвгөдтэй холбож байгаа хэлхээ холбоо юм. Товчхондоо хуучин Монгол бичигийг үгүйсгэх нь Монгол бол Монгол биш өөр үндэстэн. Чингис бол Монгол биш. Орчин цагийн Монгол бол цоо шинэ үндэстэн гэсэнтэй утга нэг юм шүү. Хуучин Монгол бичиг бол эх түүхтэй холбож өгсөн оюуны холбоос бас тусгаар тогтнолын билгэ тэмдэг юм шүү. Ганц үгний цаана асар их утга байдаг юм шүү. Худам Монгол бичигээр тамгалсан тэр л өв дурсгал Монголчуудыг хэн бэ гэдгийг сануулж байдаг. Хятадын ханз үсэг хятад орны хөгжилд огт саад болсонгүй. Япончууд ч гэсэн дүрс үсэгийг хэрэглэж байгаа. Гэтэл латин үсэг хэрэглэдэг Африкийн зарим улс хоцрогдсон хэвээр л байна шүү дээ. Үндэсний бичиг үсэг тусгаар тогтнолын баталгаа юм шүү.
Mongol bolood busad buh bichgiin uv hyatad hel deer temdeglen uldjee Bidnii uvug nuuts tovchoon bichsen n bas hyatad hel deer oldoj dee Muuhai unen n iim bhd suuliin bid nar yaj hutsaldaad ch unen bol uneneeree ulddeg tsaashdaa hugjih bolomjit usgee hereglee huuchin bichig souoloo jandignaad yavbal barav Harin ch bidnii tuuhiig bichij uldeesen hyadtuudad talarhah n haashaa yum duugui bayarlaad bj bvl barav
24.148.44.154. хятадаар нь уншиж болж байна уу тэгээд. баянмөнхийн батмөнх хүүг төмөржингийнд хадгалаад л байсан биз дээ. хадгалуулсан.
Санал нэг байна.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой өвөг дээдсийг урдаа барьдаг шүү.
КРИЛЛ ҮСЭГ УЙГАР БИЧИГ АЛЬ АЛИН НЬ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БИЧИГ БИШ ШҮҮ ДЭЭ
уйгарын үед манайд ч зохиогдсонуу хэн мэдэхэв дээ. тэр үед хаана нийлсэж нийслэлдэж байсын. хаана нь ч гэрээ бариад гэдсээ илээд хэвтэж байсын.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой өвөг дээдсийг урдаа барьдаг шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй.
Монголчуудыг төдийгүй Азийг доорд үздэг Оросуудын кирилл бичгийг үнэн алдартных нь санваартнууд зохиосон. Монголчууд гэтэл үнэн алдартны үндэстэн биш харин ч тэдний хүний тоонд оруулдаггүй Бурхны болон бөө мөргөлтэй ард түмэн."Европ Оросууд" биднийг тэмбүүтэй нүүдэлчин та нар бичиг үсэг ч үгүй байхад бид л үсэг бичиг та нарт авчирсан гэж Монгол бичгийг алсан Кирилл бичгээ магтдаг нь худлаа.Бичиг үсэг,соёлд уламжлал гэж юм байдаг юм. Уйгаржин бидний түүхээ бичиж үлдээсэн уламжлалт бичиг.Орос Буриадуудын социализмын тархи угаалт одоо азийн Монголчуудад хэрэггүй.Кирил Мефодигийн бичгийг дэлхийн бичиг латинаар сольж, Оросуудын бид нарт бичиг үсэг авчирсан гэдэг үлгэрт цэг тавих хэрэгтэй.Ер нь гадаадынхан манай орос бичгийг хархаараа бүгд бидний өмнөөс дургүйцдэг.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой өвөг дээдсийг урдаа барьдаг шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм.
Улан Удээр дүүрэн гял цал орос сүмүүд байдаг. Буриадууд нь шавдаг юм. Сүмд нь мөргөж байгаа юм чинь бичгээр нь бичхэд яадаг юм.
Тэр уйгарууд одоо юу мэдэж юу хэрэглэж байна вэ? гэдэг чухал.
Монгол бичгээ мэдэхгүй учир монгол хэлнийхээ зүй тогтлыг сайн мэдэхгүйгээс болж мугуйдлал хэмээн үг бүтээх зарчмыг зөрчжээ. Мугуйд хэмээх нэр үгэнд нэрээс үйл үг бүтээх -л дагавар залгаад болох байтал мугуйдлал хэмээн -л дагаврыг илүүц хэрэглэжээ.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой (өвөг дээдсийг урдаа барьдаг) шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм.
Монгол хэлний мэргэжилтэн туухчид албаны хумуус уйгаржин бичгээ мэдэж байх хэрэгтэй Харин нийтээрээ албадана гэдэг буруу Ябодоод байхад кириллыг бурэн хаяж 1921 ээс 1990 оны туух боловсрол шинжлэх ухаан нийгмийн амьдралын бух мэдээллийг дараа дараагийн уеийнхэнээс бурэн таслах гэсэн зорилготой бололтой Уйгаржин монголоор дэлхий дээр ямар мэдээлэл байх вэ гэвэл за яахав манай эртний болон манжийн уеийн туух орчин уеийн шинжлэх ухааны бух мэдээллийг Овор Монголынхыг авна гэсэн уг Овор монгол гэж тустаа улс байх биш Хятад улсын гэсэн уг Энэ хогжил уу Ухралт уу
одоо үеийн өмнөд монгол нийтлэлийг харахад авах юмгүй муухай эвдэрсэн. утга муутай. редактор нь зориуд эвлээд байдгиймуу. news.mn дээр постлдог байсан.
Хэл бичиг гэдэг бол зовхон соелын асуудал биш Улс тор геополиътикийн нарийн асуудал гэдэг нь Украины уйл явдлаас харагдсан шуу Львов ба Баруун Украинд хогжсон нуттгийн аялгуу польш хэлнээс гаралтай олон угээр баяжсан туухтэй моваг торийн хэл гэж хуульчилж Орос хэлийг торолх хэлээ гэж уздэг Тов ба Зуун Украиныг хэл соелын хувьд ялгаварлан гадуурхсан нь Киев ба ядонбасс дайтад болсон нэг ундсэн шалтгаан байжээ Гэтэл Бодлогоо болон хэлээ бусаддаа тулгасан львов хотынхон сая нийтээрээ Польшийн харьяанд ороход бэлэн гэж социологийн судалгааны явцад хариулжээ Одоо Баруун Украин Польшийн мэдэлд очих гэж байна
Хуучин бичигт шилжиж яав ч болохгүй ээ, зүгээр л мэддэг байх ёстой.
Дэлхийн үндэс, угсаатны хэд нь хэл яриа, мэдээллээ тэмдэглэх өөрийн бичиг үсэгтэйг тоолбол тун цөөн. Боловсорч бичиг үсэгтэй болсныгоо зарим нь дагуулахдаа, зарим нь дагахдаа бичиг үсэгтэй болсон нь дийлэнх. Тэдний нэг нь бидний дээд үе. Уйгур, кирил, латин бичгийн аль алиныг өнөөгийн залуу, өсвөр үе хэрэглэж явна. Гэтэл тэдгээр бичиг үсэгт бидний амьд хэл - Монгол хэл маань хэр дасч, нийцэж, "хөгжиж, бас эвдэрч, хаягдаж" байгааг нарийн шинжиж тунгаах ажил аль бичгийг чухалд авах вэ гэдгээс илүү чухаг баймаар санагддаг. Хэлний хэрэглүүр бичгээс илүүтэй Монгол хэлээ хадгалах нь цөөхөн Монгол бидний үүрэг болов уу. 1940 - өөд онд их мэргэд Ө, Ү үсэг шинээр кирилл бичигт нэмэн бичгээ монголжсон кирилл болгосон хосгүй гавъяатан. Өдгөөгийн монгол угсаатны заримынх нь яриа уйгуржин бичигт дөхөм, халх монголчуудад кирилл нь эвтэй, хүүхэд залуус латин бичигт дадамгай нь ажиглагддаг. Аль ч бичгээр нь зөв бичих хүн нүдний гэм болох нь. Яах вэ? Аль нэг бичгийг хүч түрэн зүтгүүлсээр суух уу?
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой (өвөг дээдсийг урдаа барьдаг) шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм.
Чулуунжав юмыг бодож тунгаадаг хүн байнаа,ярмх юм алга монголчууд дэлхийн дэвшилтэт, соёлт орнуудын адилаар латин бичигт орох нь зүйтэй биз
дараагийн нийтлэлээ латинаар бичих нь. өөрсдөө хэрэглэж байж болно шдээ. латинаараа бичээ бич. хурдан уншигдахгүй дээ.
Тэгээд л өөрсөдөө шийдээд л кирилл үсэг аваад хэрэглэсэн мэтээр ТҮҮХийг гуйвуулж бичээд хэрэггүй ш дээ!!! Эхлээд Коминтерн ЛАТИН үсэг рүү нийт цөөнх үндэстэнүүдээ Монголчуудыг ч гэсэн шилжүүлсэн дараа ЗХУ-ын Коммунист намын даалгавараар Кирилл үсэг рүү шилжсэн. Нарийндаа бол латин үсэг нь бидэнд хэрэгтэй санж гэвч бидэнд өөрийн толгой ямар байсан биш!!! Одоо л казах мазах гээд орнууд чинь Латин үсэгт шилжиж байна!!!
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой (өвөг дээдсийг урдаа барьдаг) шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм. Монгол гэж байснаа манж болгоод хувирна. Манж нь хятадын доторх хэсэг тул юу гэхэв дээ цаашаа цэвэр улс төр юм.
ханзаар бичдэг хятад япон солонгос бичиг арабын орнууд хоцрогдлын туйл болж бгаа юм бн л даа ккк. Өвөрмонголчууд минь ямарч шинжлэх ухааны нэршил томьёог монголоор хөрвүүлэн хэрэглэж чаддаг нь гайхалтай. Хөгшин төгцөг криллээ өмөөрөхчөө аядаж.
Математик хэмээх байгалийн агуу хэлийг ойлгохгүйгээр цааш амьдрал зөм замаараа явахгүй гэдгийг ойлго. Математикийн хэлтэй кирил бичиг яг тохирч байна. Жингийн нэг талд 1 алим байна, нөгөө талд туухай байхад яг тэнцэж байна гэвэл алимийг а тухайг тоогоор бичвэл а=100 грамм болно. За ямар байна кирил үсэг бол байгалийн хэлийг хүний хэлтэй шууд холбож чаддаг сайн тал олон байна. Уйгаржин монголоор математик бодолтын наад заахын шаардлага огт хангахгүй.
битий хуц чи Чулуунжав аа
За яасан энэ бол ёстой гадны захиалга шүү үндэсний бичиг бол хамгийн том тусгаар тогтнолын дархлаа бүх дэлхийгээрээ мэднэ монголд л ингэж хэн дуртай нь ярьж бичэж байгаа бид тэр хирээрээ доошоо оржээл гэсэн үг
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой (өвөг дээдсийг урдаа барьдаг) шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм.
Өөрөө ер нь ганц сар зарцуулаад монгол бичгээ сурах гээд үзсэн нь дээр байх,Уйгаржин гэдэг уйгар гэсэн үг биш, тэд нарын бичиг хэвтээ бас баруунаас зүүн -руу бичдэг. Үндэстний босоо монгол бичгээ сурч мэдэж байх нь буруу зүйл яавч биш. Төрийн бичиг болж чадах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна биз. Ер нь цаг үеээ дагаад, судлаачид маань шинэ хуучин бичигнүүдээ сайтар судалж байгаад ирээдүйд латин цагаан толгой ч хэрэглэж магадгүй шүү дэ.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой (өвөг дээдсийг урдаа барьдаг) шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм. Монгол гэж байснаа манж болгоод хувирна. Манж нь хятадын доторх хэсэг тул юу гэхэв дээ цаашаа цэвэр улс төр юм.
Уг эх нь Сирээс гаралтай бичиг шүү, араб бичиг. Тэр үеийн араб зүйлсийг манайхан унших гээд хөгөө чирж байсан тохиолдол бий
13р зуунд Чингис Хаан зүүн монголоос (онон хэрлэнгийн сав ) ирхэд төв монголд (орхон туул сэлэнгэ) хэрэйд аймгийхан амьдарч байлаа , тэд бол хүннү хойчис уйгар ,уйгарын хойчис хэрээдүүд билээ, хэрэйдүүдийн хойчис халхууд
Судлаачийн саналыг дэмжиж байна
Судлаач, профессор Д.Чулуунжав gedeg Zunug uvgun zuv zunugluurei.
Математик хэмээх байгалийн агуу хэлийг ойлгохгүйгээр цааш амьдрал зөв замаараа явахгүй гэдгийг ойлго. Математикийн хэлтэй кирил бичиг яг тохирч байна. Жингийн нэг талд 1 алим байна, нөгөө талд туухай байхад яг тэнцэж байна гэвэл алимийг а үсгээр, тухайг тоогоор бичвэл а=100 грамм болно. За ямар байна кирил үсэг бол байгалийн хэлийг хүний хэлтэй шууд холбож чаддаг сайн тал олон байна. Уйгаржин монголоор математик бодолтын наад заахын шаардлага огт хангахгүй.
монголын байгалын баялгийг могол төгрөгөөр зарах хэрэгтэй япон монголын баялийг иенээр монгол улс авана хятад барааг хятад юнаар аваа нүрсийг монгол төгрөөөр зарна үндээсний тусгаар тогтол үсэг бийг биш мөнгөн тэмдэгт шүү доллар байнга мөнгөнний ханшийг хиймлээр унагаж байна бензин шатахууныг мөн цахилгаан эрчим хүчийг рублиар авах хэрэгтэй орсод махаа төггрөгөөр зарах хэрэгтэй ямар улстай худалдаа хийнэ тэр улсын мөнөөр хийж өөррийн барааг үндэсний валютаар хийвэл маш тусаар тогтнол инфляцгүй
уйгар, монгол бичиг хоёр өөр. уйгар биш согодоос авсан. монгол бичиг босоо байдаг бол уйгар хэвтээ бас өөр. Монголыг түүх, бичиггүй болгох гэсэн харь түрэгүүд одоо боль.
Бүү шаа.
Энэ хүн чинь дандаа эсэргүү юм бичдэг харин энэ бичиг үсгийн талаар бичсэн зүйл нь яг үнэн юм бичиж. Хуучин уйгаржин бичгийг төрийн бичиг болгож яаасан ч болохгүй. Крил үсэгтэйгээ үлд эсвэл латин үсэг хэрэглэх хоёр л зам байна. Хуучин бичиг бол шинжлэх ухаанд хэрэглэхэд маш төвөгтэй.
Бичгийн шалгарал байхдаа, цаашид ч үргэжилнэ, хэрхэх нь монгол түмэнтэй холбоотой, уул нь энэ шалгарсан бичигсэн, даанч нэг хүчндүүлчихсэн юм.
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой өвөг дээдсийг урдаа барьдаг шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм.
Чулуунжав аа чи эхлээд 15 -хан үзүгтэй 3- хан дүрэмтэй Агуу Монгол бичгээ сурчих . 35 үсэгт 160 дүрэм гээчтэй Орос хүргэн хошой шан идэгч дүд(нэг төрлийн зэтгэр) ийн орос (пүтиний)дүрсийг хаячих .Тэгвэл сүнс чинь тайвширна.хөа
Биднийг монгол бичгээс татгалз гэх гээд бна уу муусайн эрлийз хурлийз хонхууз шонхуузууд чадахгүй шүү хятдууд аа
Манжууд хуучин бичгийг өөрийн болгож хэрэглэж ирсэн. Ийм болохоор монголыг ахин дарлан суух гэсэн Манж хятадын бодлогоос болгоомжил. Манж улс устсан. Манж хүн монголд, хятадад муу санаагаа нуугаад амь тавихгүй монголыг хорлох аюул буй юм. Хуучин босоо бичгийг сэргээнэ гэдэг нь цэвэр манжууд монголыг захирч суух санаа юм. Математик хэмээх байгалийн хэлийг бичиж болохгүй хуучин босоо монгол(манжийн нууцалсан) бичгээс татгалзах хэрэгтэй. Манжууд монголыг залгих арга нь тодорхой (өвөг дээдсийг урдаа барьдаг) шүү. Монгол улс ахин мандсан цаад шалтгаан кирил үсэгтэй холбогдсон тэр цагаас эхлэлтэй. Одоогийн Монгол улсыг сэргээн босгож өргөсөн Хорлоогийн Чойбалсан бол кирил үсэгт шилжих бүх шийдвэрийг өөрөө гаргаж, хойчийн Монголчууд биднийг манжийн хорт санаанаас хамгаалсан юм. Хувилай хаан хүртэл дөрвөлжин бичгийг зохиолгож байсан. Тод үсгийг ч мөн монголчууд зохиолгож байсан. Гэтэл гэнэт манж тодрон гарч ирэнгүүтээ монголын үсгийн бодлогын алдааг ашиглаж тоглолт хийж, монголчуудыг хуурсан юм. Монгол гэж байснаа манж болгоод хувирна. Манж нь хятадын доторх хэсэг тул юу гэхэв дээ цаашаа цэвэр улс төр юм.
Монгол нүүдэлчид бичиг үсгийг сольж нүүдэлдэг. Монгол бол цаг үе дагаж бууриа сольдог шиг бичиг үсгээ сольдог нь байгалийн хүчний эсрэг явж болохгүй.
Судлаач гуай Та түүхээ мэдэхгүй байна. Зохиогч нт Уйгурууд бус өнөөгийн Таджикуудын өвөг дээдсүүд болох Согдууд. МЭ - ий 9 - р зууны үед Уйгур, Монголчууд хамтдаа Согдоос авсан нь тодорхой болсон. Энэ нь Монгол нутагт Уйгурууд ноёрхож байсан үе л дээ
Маш зөв бичжээ.
Муу орос ёвропийн бүтээггдхүүн минь .Миний монгол хэл соёл уруу дайрдаг гөлгөн хулгайч чи хэн бэ.Чиний дёссартац ямар сэдэв байсныг мэдэх үгүЙ .Чи бол биологийн хувьд монгол цустай байх .Сэтгэхүйн хувьд ёвроп маягийн бялангач?
Бусдын зохиосон бичгийг ичихгуй еерийн гэнэ. Туухэн цаг уедээ хэрэглэж байсан хэлийг орчин уед тулгаснаар енеедер ганц уг зев бичих хунгуй боллоо!!! Ундэрсэрхэг узэл ундэстнээ устгаж байгаагийн жишээ энэ юм!
Чулуунжав профессор үнэн зүйл бичжээ. Ардчилал гэж орилолдож байсан үед кирил бичгийг хаяж, уйгаржин бичигтэй болъё гэж савлацгаагаад Дорлигжав шадар сайд гэдэг оросын сургуулиас хасагдаж ирсэн нөхөр толгойлон шууд ийм бичигтэн болно гэж дайрсан боловч өөрсдөө сурч чадаагүй, сурсан хүн нэг ч үгүй байгаад шуугиан дарагдсан. Сүүлийн үед бас тэгээд байдаг болчихож. Тэгсхийгээд болих байлгүй.
Аливаа үндэстэн бусдаас ондоошин олон зууны туршид оршин тогтнох нь хэл соёл, бичиг үсэг, ёс заншил, шашин шүтлэг, амьдрах хэв маягаараа хоорондоо адилхан байж л тусгаар улс байдаг нь хамгийн гол үзүүлэлтүүд юм даа. Монголын ард түмний 11 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнд эдгээр хүчин зүйлүүд бараг бүгдээр бсан учир бүхий л Монгол туургатны дэмжлэгийг авсан бдаг. Харин өнөөгийн нөхцөлд Бүх МОНГОЛ туургатнийг нэгтгэж бгаа зүйл бол мэдээж түүх, ёс заншилаас гадна БУДДЫН ШАШИН, ХЭЛ, БОСОО МОНГОЛ БИЧИГ маань байх боломжтой юм аа. Учир нь түүхээ жаахан сөхөж, сэргээвэл бүгдэд нь ийм соёл, ёс уламжлал байсан, цаашид ч ийм бх боломжтой юм. Анх БОСОО МОНГОЛ БИЧИГ, БУДДЫН ШАШНЫГ Монголд нэвтрүүлсэн манай ухаант өвөг дээдсийн хэтийн зорилго нь ч ийм бсан, цаажид ч ийм л бх болно. Мөн бас, Монгол туургатнуудын хоорондын хүйн холбоог аль болох таслах, холдуулах гэсэн гадны улсуудын явуулга үеийн үед бж л бсан, цаашид ч бх бизээ. Гэвч МОНГОЛ МОНГОЛООРОО байх л болно!
Маш зөв хэлсэн байна, судлаач профессор Чулуунжавт баярлалаа!
Худам монгол бичиг нь угнаасаа бол эртний пэрс үсэг байжээ Согд авлаа уйгар авлаа монгол авлаа эцэст нь манж авжээ Яршиг бүгдээрээЕрөөсөө брахм руни дөрвөлжин тод за тгд их дэлгэмэл ямар л үсэг хэрэглэж байсийн бүгдийг нь Үндэсний бичгээр зарлаад бүгдээрэнгээр нь ажил хэргээ явуулцгаая. яршиг,
Mongolchuud.kiril.bichigt.oorosdiin. husel.zorigoor.oroogui.huchinduulj. orson.hervee.orohgui.gevel.dahiad. 10 -20 myangan.hun.aluulah.baisan. bolovuu
Энэ нөхөр монголын гэсэн юм болгоныг улайран эсэргүүцэх юм
Чулуунжав докторын саналыг бүрэн дэмжиж байна