Шинжлэх ухааны олон салбарын их мэдээлэлтэй, маш өргөн мэдлэгтэй хүн гэж байна. Шинжлэх ухааны аль нэгэн салбарын маш гүнзгий мэдлэгтэй, бусад салбарын мэдлэг, мэдээллээр тун сул хүн бас байна.
Олон салбарын их мэдээлэлтэй, маш өргөн мэдлэгтэй, дээрээс нь яг өөрийн ажилладаг сэдэв, чиглэлээр маш гүнзгий мэдлэгтэй, тухайн чиглэлээрх судалгаа, шинжилгээ, туршилтын хамгийн орчин үеийн нээлт, ололтыг эзэмшсэн, цааш нь юуг, яах тухай эргэцүүлэн бодож суугаа хүн гэж мөн байна.
Өргөн мэдлэг, их мэдээлэл ч хэрэгтэй, гүнзгий мэдлэг, маш нарийн, ховор мэдээлэл ч хэрэгтэй, энэ хоёрын хослол, нийлбэр ч хэрэгтэй нь тодорхой. Гэхдээ ийм хэмжээ, түвшинд хүрч боловсрох боломж, нөхцөл тун цөөхөн хүнд олддог. Энэ байдал улам л өргөжихнээ.
Олон чиглэлээр их, дээд боловролтой болох, онцолж нэгэн салбараар гүнзгийрэн маш нарийн мэргэших нь орчин үед ихээхэн цаг, их мөнгө төлбөр, амьдралын олон зүйлийн золиослолт, хувь хүний нөр их хичээл, зүтгэлтэй холбоотой. Ийм хэмжээ, түвшинд хүртлээ боловсроход, мэргэшихэд наад зах нь 4-5 их, дээд сургуулийн хөтөлбөрөөр шууд болон эчнээ суралцах, сонгож авсан салбар, чиглэлээрээ 10 орчим жил судалгаа хийх, ядаж л 10 орчим судалгааны чансаатай өгүүлэл, 2-оос их монографи бичиж хэвлүүлсэн, санал, шүүмж ч хангалттай авсан, сонссон байх шаардлагатай. Эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтны зиндааг ч олсон байх ёстой. Ийм хэмжээ, түвшний судлаачдын тоо цөөрсөөр л байна.
Дэлхийн ихэнх оронд, тэр дундаас бүр ихэнх хөгжилтэй оронд (АНУ, Англи, Герман, Итали, Австри г.м) эрдэм шинжилгээний ажилтан хүн, их дээд сургуулийн багш нар, төрийн албан хаагчид нь шинжлэх ухааны олон салбарын өргөн мэдлэгтэй, их мэдээлэлтэй болох, байх боломж бараг л байдаггүй.
Дээрх орнуудад залуус их, дээд сургууль төгсөөд л хаа нэг газар ажилд ороод зөвхөн тэр чиглэлээрээ л ахих, цаашлахаас өөр аргагүй болдог. Учир нь тэд байр, машин, эдлэл хэрэглэл зэргээ зээлээр аваад зээл, зээлийн хүүгийн дарамтанд орж анх ажилд орсон газраа, эрхэлж байгаа ажлаа л 20-30 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй эрхлэхээс өөр замгүй болдог ажээ. Ингээд л цааш нь олон чиглэлээр суралцах, өргөн мэдлэг, их мэдээлэлтэй байх цаг, наргүй болдог байна. Чухам иймийн учир түүхийн мэдлэгтэй физикч гэж үгүй, физикийн мэдлэгтэй түүхч гэж үгүй, геологи-газарзүйн мэдлэгтэй математикч гэж үгүй, математикийн мэдлэгтэй биологич, газарзүйч гэж үгүй болчихдог юм байна. Английн, Америкийн дэлхийд нэр зартай их сургуулийн багш, судлаач хүмүүс надад энэ байдлыг хэлсэн юм шүү. Тэдгээр оронд “тухай тухайн чиглэлээр маш нарийн мэргэжилтнүүд, судлаачид бол олон бий. Харин олон салбар шинжлэх ухааны их мэдээлэл, өргөн мэдлэгтэй судлаач, багш бол бараг л байхгүй дээ” гэж тэд хэлж билээ. Суралцах, өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй болох, олон шинжлэх ухааны уулзвар, зааг дээр асуудлыг үзэх, шинжлэх чадвартай болох үйл ажиллагааг төлбөртөй, бүр өндөр төлбөртэй болгох нь судлаачдыг, бүр багш нарыг “худгийн мэлхийний” байдалд оруулчихдаг ажээ. Иргэдийн боловсрох, гэгээрэх, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй болох зорилгыг төрөөс дэмжиж, тэтгэж, урамшуулж байхын ач холбогдол үнэхээр их юм. Бүх судлаачид, эрдэмтэд “худгийн мэлхий” мэт явцууралд орчихвол танин мэдэхүйн мухардал хаа сайгүй л үүсэх, газар авах болно.
Аль ч салбарын судлаач хүн зөвхөн нэг салбар, нэг сэдвийн дагуу л явцууралд автах аваас дорхноо л мухардалд ордог нь амьдралаар нотлогдсон үнэн юм.
Дэлхийн хүн амын үнэмлэхүй олонхи нь зөвхөн л мөнгө олох, идэх, уух, авах завшихын хүслэнд автсанаар эдүгээ хүмүүнлэг бус, оюунлаг бус, улс түмэнч бус, амьтанлаг, араатанлаг ааш авиртны тоо өссөөр байна.
Европ тивд дэлхийн нэгдүгээр, хоёрдугаар дайны хонзогногчдын, мөн милитарист, фашист, нацист үзэлтнүүдийн шинэ үе толгойгоо өндийлгөж эхэллээ. Дээр нь нэмээд ихэрхэх, хийрхлийн цар тахал олон сая хүний аминд хүрч мэдэхээр болчихлоо. Ийм нөхцөлд шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэлд баттай суурилсан улстөрийн, эдийн засгийн, экологийн, геополитикийн, үзэл суртал-мэдээллийн алсыг хараалсан зөв бодлого, цаг үеэ олсон зөвлөмжийн ач холбогдол нэн их юм. Эр, эм хэн ч гэсэн өөрөө өөрийнхөө хувьд хүн, бас өрөөл бусдын хувьд ч гэсэн хүн, хүмүүнлэг энэрэнгүй үзэлтэн, үйлстэн байх ёстой. Гэтэл зөвхөн өөрсдийгөө хүн гэж өргөмжлөөд өрөөл бусад ард түмнийг хайрладаггүй, хүндэлдэггүй, бүр үзэн яддаг хүмүүс, ард түмэн буй болох төлөв ажиглагдах болов. Ийм байдал цаашид даамжирвал нэг ард түмэн бусад ард түмний хувьд дайсан, чоно болж хувирах аюултай. Хүн төрөлхтний ирээдүйг ийм аюулаас хамгаалах ёстой.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдыг санаатай төөрөлдүүлэх, нэг ард түмнийг нөгөөгийн нь эсрэг зориудаар турхирсан худал мэдээлэл бэлдэж тараахыг олон улсын хуулиар хатуу хориглох хэрэгтэй байна. Ийм үзэгдэл газар авч мэдэхнээ!
XXI зуунд гарсан дайнуудын шинж, байдлыг судалж үлдээсэн сургамжийг нь дэлхий нийтэд сурталчлах, аль ч тивийн, аль ч улсын ард түмэн хөгжлийн түвшнээсээ үл хамааран дайныг үзэн яддаг, эсэргүүцдэг, ямар ч том зөрчлийг ганцхүү хэлэлцээрийн ширээний ард сууж шийдвэрлэдэг хатуу, хааш нь ч эс хөдөлгөх зарчимтай болмоор байна. Мэдлэг багатай, мэдээлэл багатай хүмүүсийг хуурч, мэхэлж, тархийг нь угааж дайны хэрэгт, аллага, яргаллын хэрэгт хүмүүн бус зандалчид болгон ашигламааргүй байна. Орчин үеийн дайн олон нүүртэй, олон талтай, олон бүрдэл хэсгүүдтэй болжээ. Цэрэг, зэвсгийн дайн, түрэмгийлэл нь эдийн засгийн дайн, мэдээлэл-сурталчилгааны дайн,, хими-бактериологийн дайнаар дэмжигдэх болсон нь хор хөнөөлийг олон дахин өсгөлөө.
Өөрсдөө элбэг хангалуун амьдрахын тулд өөр орны хүмүүсийг цөөлөх, устгах, энэ дэлхийг дангаараа өмчлөхийн төлөө хичээх, хүмүүн бусыг үйлдэх эрх аль ч улс, үндэстэнд байх ёсгүй билээ. Дэлхий нийтээрээ шим мандлаа (газар, ус, агаар) хамгаалах, арвич хямгач байх, экологийн хувьд аюулгүй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх, хүн амынхаа тоонд хяналт тавих, шинжлэх ухаанчаар төлөвлөх, газар дэлхийнхээ олгож буй боломжийн хэмжээ, хүрээнд л бүхнийг, бүгдийг захируулах, зохицуулахын төлөө улс орон бүр хичээх, чармайх учиртай. Бусдыгаа устгаад дангаараа үлдэх гэсэн бусармаг үзэл санаа буй болж болохыг үгүйсгэх аргагүй болчихжээ. Милитаристууд, фашистууд, нацистууд иймэрхүү үзэл санаа, зорилгод автагдаж ч болох юм. Сэрэмжлэл, болгоомжлол хаана ч, хэзээ ч илүүдэж байгаагүйг дэлхийн түүх нотолдог доо...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(59)
Цэнэггүй худалч
Судлаач Чулуунжавтай санал нэг байна.Одоогийн нацист УКРАЙНТАЙ холбогдож байгаа нь үүнтэй холбогдож байгаа юм.Украйныг зүгээр л ТОГЛООМЫН улс болгочихсон шүү дээ.Үнэндээ украйнд туслах биш сүүлчийн украйн хүн тулалдахыг харах л үлдэж байгаа .Италид Фашист нам нь сонгуульд ялсан гэж байгаа.Одоогийн ПОЛЬШ бол 2-р дайнд гетлерийн ГЕРМАНТАЙ нийлж ЧЕкийг дайрч хувааж авч байсан орон.Дараагаар нь ГЕРМАНТАЙ хэлэлцээ хийж ЗХУыг хувааж захирах тухай гэрээ хийж байгаад өөрсдөө эзлүүлсэн улс даа.Одоо ч өшөө хорсол нь арилаагүй байгаа орон бол ПОЛЬШ улс украйн улс ,итали улс гэх мэтээр ФАШИСТ, нацист үзэл европт амь бөхтэй байгаа юм
ЗА ЧИ БИТГИЙ ХУДЛАА ХУЦААД БАЙ,,,,,,ЗХУ ГЕРМАНТАЙ НИЙЛЭЖ ПОЛЬШЫГ ХУВААЖ АВААД ЗОГСОХГҮЙ БАЛТЫН ГУРВАН ОРНЫГ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛСЭН,,,ЗХУ ПОЛЬШИЙН 30000 ГАРУЙ ЦЭРЭГ ОФИЦЕР ЭНГИЙН ИРГЭДИЙГ БУУДАЖ АЛСАН,,,БАЛАЙ МИНЬ ЭНЭ ТУХАЙ БҮГД МЭДНЭ,,,,ГҮЖИРДЭЭД Л Ш А А Г А А Д БАЙА ЮМ,,,,
192.82.87.223 чи түүх УНШ. Мэдэхгүй бол мэддэг хүнтэй бүү марга.Тэнэг гэдгээ хүнд бүү мэдэгд. Өвчтэй бол эмээ уу , ЭМЧИД үзүүл.үнэн л хэлсэн байна шүү дээ.Мал гэж чамайг хэлэх байх.
үнэнг бичиж,ех-ны аюулгүй байдлын комиссар жозеф боррель саяхан ех бол элит учир бусад бүх гүрнүүд бидний сайхан амьдралын золиос болох ёстой,алтан миллиардынхан л бүх байгалийн баялагийг эзэмших ашиглах эрхтэй гэж та биднийг илт дорд үзсэн мэдэгдэл хийсэн шүүдээ,унш судал тэгээд цэнэгтэй Цэнэггүй худалч эсэхийг дүгнэ,барууны гөлөгөө,энэ хүнийг гутаалаа гээд чамайг элитүүдэд үйлчлэх ёстой гөлөг л гэнэ өөр хувь тавилан чамд барууныхан олгохгүг л ухаар
ПУТИНЫ ОРОСЫН ФАШИЗМ Л ХҮН ТӨРЛӨХТӨНИЙ ДАЙСАН БОЛЖ БАЙНДАА.
Чулуунжав гуай зөв, үнэн дүгнэсэн байна. ТА бичээд байгаарай.
Тэнэг гар
ЭНЭ ХӨГШИН АРГАГҮЙ ЗӨНӨЖЭЭ,,,,ЦЭДЭНБАЛ ДАРГА БАЙСГЭЭД Л ХЯТАДЫН АЮУЛ ГЭЭД БАЙН БАЙН, ДАХИН ДАХИН ЯРЬДАГ БОЛЖ ЗӨНӨЖ БИЛЭЭ,,,ЭНЭ ХӨГШИН ЯГ АДИЛХАН БОЛЧИХЖЭЭ,,,,
Хятадын аюул заналхийлэл одоо ч байгаа. 1990 оноос бүх дэлхийг өөрийн ашиг сонирхлын бүс гэж тодорхойлсон АНУ н аюул занал нэмэгдсэн. Манайд байнгын аюул занал байгаа гэдгийг санаж явах нь монгол хүний цээжинд Тангадын улс мөхөөгүй гэдэг шиг хадаастай явах учиртай юм.Бид гэнэн тэнэг байж болохгүй. Гэнэн тэнэг амьтад бусдын зууш болдог.
Тэгээд хятадтай хилэлдэг боомтуудаа хаагаад,,,,хилээ хаагаад сайхан амьдраач,,,заавал дайсан хайгаад байх юм,,,
Нэг газраа удаж цааш сэтгэх чадваргүй үзэл бодол нь явцуу хүрээнд орохыг л хэлж байна. Тархи толгойгоо цэнэглэж олон салбарт хүчээ сорь залуусаа.
Юугаа бураад байгаа юм бол до гэхдээ хорхойд хоргүй юм да ! Долоо хоногт нэг өгүүлэл тургих юм ! Тэр гавьяат мавьяатыг нь аваагүй байгаа бол өгчих хэрэгтэй ш дэ энэ өвгөнд ! Жамьян гуайд өгөхгүй байсаар байгаад бурханы оронд нь явуулчихсан ! Өөрийгөө магтдаг судлаач Ганаа гуйг бодвол энэ өвгөн даруухан өвгөн л дө !!
Зөнөх гоё ш дээ. Зөнөгөө илтгээд ил бичээд тэрийг нь сошлд тавиад байгаа чинь монголын эрх чөлөө, ардчилал ш дээ. Заавал ухаалаг юм бичих хэрэггүй. Зөнөг ч гэсэн зөнөгөө илтгэж чадаж байгаа Чулуунжав гуайдаа баярлая!
Сэрэмжлээд сэрэмжлээд яах юм бэ!??? Яаж ч чадахгуй ш дээ! Ккк
Chaavaas daa....Uuruu uurtuu uglej suu daa uvgun guyai.... Hog..... hog......
...энэ эрдэмтэн англи хэл мэдэх үү анги хэлдээрхи зохиол бүтээл уншиж баржийнууу...проопийсороо. судалгааны англи байна уу ээн
Үгээ зөв бичиж сураад хүн шүүмжил 103.26.194.24 мал аа
Хүн хэлэх яах вэ. Чи өөрөө монгол хэлээр бичиж барж байна уу. Судалгааны монголыг бол чи ойлгохгүй шинжтэй шүү.
Угаасаа америкийн хуурамч ардчилагчид америкийн ардчиллын эсрэг улс орнуудыг нацист фашистаар нь дуудаж доромжилдог. Европын орнууд америкийн хуурамч ардчилалыг дагалаа гээд эцэст нь европ тив мөхнө. Түүний оронд европ тивд нацист фашист эх оронч үзэлтнүүд бий болсон дээр байхөө. Европын орнуудад нацист фашист эх оронч үзэлтнүүд бий болвол гадны тэнүүлч дүрвэгсэд цагаачдад л хэцүү байх болно. Харин европын ирээдүйд сайнаар нөлөөлнө. Америкийн хуурамч ардчилалыг дэлхийн бүх улс орнууд дагах албатай юмуу. Дэлхийн улс орнууд америкийн хуурамч ардчилалыг дагаж холбоотон болвол америк улсад америкийн ардчилагчид болон тэдний ард нуугдаж байдаг долларын эзэд банк санхүүгийн элитүүд галт зэвсэг үйлдвэрлэгч бүлэг хүмүүст ашиг тустай. Европын орнууд америкийн холбоотон болж америкийн ардчиллыг дагаад эцэст нь даяарчлал цагаачлалын хамгийн том хохирогч болж үлдэж байна.
Их юм мэддэг хүн болох гээд...зайлуул гэж.Маш ихээр хоцрогдсон гэдгээ ухаарах хэрэгтэй байна даа.Үеэ өнгөрөөсөн түүхийн хог дээр байгаа явуургүй зүйлсээр мэдэмхийрч хэрэггүй дээр.
Бодлоо хуваалцсан эрдэмтэн хүнийг доромжлохийг огт ойлгохгүй юм. Ядаж нэрээ тавих зориггүй байж.
Өнгөрснийг түүх гэдэг. Түүхэнд хэрвээ гэдэг үгийг хэрэглэдэггүй. Түүхээс сургамж авч болдог ч ухаан муутай хүн аав, ээжийнхээ үгийг авдаггүйтэй адилхан юм түүхэнд зөндөө байдаг. Өчигдрийн юм өнөөдөр үгүй орон зай, цаг хугацаанд бид амьдарч байна. тэхлээр өнөөдрөөр амьдрах л хамгийн зөв юмуу даа. Нацист бна уу? фашист бна уу? Цагаа тулахад хөгшин Ёвропын асуудал бидэнд бараг хамаагүй болж дээ. Мэдээж дайнгүй энх тунх амьдрах дэлхийн бүх хүний мөрөөдөл. Мөрөөдөл амьдрал хоёр дэндүү зөрөх юм даа.Яалтай ч билээ. Хүн болж төрсөн сайхан хувь заяандаа л мөргөж амьдрая. Өнөөдрийн амьдралыг авчирсан өнгөрсөн үеийнхэндээ мөргөж явъя даа.
РАШИСТ КРЕМЛИЙН БОДЛОГООР ТЭДНИЙ ГАР ХӨЛ ФСБ - Н ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА
Д.ЧУЛУУНЖАВ ГУАЙ БУРУУ ЗӨНӨЖЭЭ
Европ шүтээнтэй Орос Украйн адилхан Азийг доорд үздэг расистууд байсан байгаа байх болно.
Шинжлэх ухааны нэг л салбарт гараммгай амжилтад хүрсэн өндөр зэрэглэлийн мэргэжилтэн хүн бол тухайн улсын хамгийн үнэт баялаг юм. Ямар ч алт эрдэнэсээс илүү гэсэн үг. Ийм хүмүүсийг хэт өрөөсгөл явцуу мэдлэгтэй худгийн мэлхий адил гэж доромжлох нь өөрөө хар африк маягаар сэтгэж байгаагийн илрэл. Монголчуудын хамгийн гол эмгэнэл нь бүх салбарын өргөн мэдлэгтэй гэж өөрсдийгөө боддогт байгаа юм. Бүх салбарыг ерөнхиилөн гарчиглах нь ямарч мэдлэг биш л дээ. Жириййн нэг инжинерийн цээжээр мэддэгээс өндөр зэрэглэлийн инжинерийнх хэдэн зуу зарим гарамгай хүнийх нь мэдлэг хэдэн мянга дахин их байдаг юм. Яаж ийм их юмыг мэддэг байнаа гэж гайхаширч байсанаа энд хэлчихье. Монголд тийм хүмүүс дэндүү цөөхөн. Зарим салбарт огт байхгүй. Цөөн тооны ганц нэг нь атаархалаас болоод гадагшаа гарсан даа. Удирдах албанд голдуу тэнэг дүү хүмүүс ажилладаг л даа.
бичсэн юмийг нь ухаж, ойлгож, уншиж сур даа залуус минэ...
Нэгэн чадвартай япон солонгос мэргэжилтэн монголд ажилаар ирлээ гэж бодьё. Тухайн салбарт нь олигтой мэдлэгтэй монгол байгүй байхаар тэр мэргэжилтнүүд юу гэж бодох бол. Монголчууд чинь юу ч ойлгох чадваргүй болхидуу хүмүүс байна гэж бодно. Эндээс л шинэ фашист үзэл үүсдэг боловуу. Иймээс сэдэвээ дэндүү сайн ойлгож байгаагэсэн үгдээ.
Чи угаасаа РУСИФИКАЦИИИИ....монгол 1921-1991...унш..........русский мир зайл.....
Жинхэнэ худалч гардаа
Ардчилал бол фашизмын суурь хөрс Дэлхий өөрөө Үхэж ялзарч буй үзэл санаанд ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийнэ. Тунгалаг, цэвэр ариун ёс суртахуун эзнээ аварна. Цаг мөч ойртсоор л байна Магадгүй баруун европыг ОРос цэвэрлэж тактикийн цөмийн бөмбөг ашиглана байх Үүнийг хэнч биш ЕРТӨНЦ өөрөө шийднэ Яаж цэвэрлэх нь сонин биш
Фашист нацист ярагчид дэлхийн 2 р дайны үед хичнээн хүнийг амьдаар шатааж тарчлаасан одоо байхгүй болсон гэвэл хэнч үнэмшихгүй Украйн голомт шдэ
ruzziagiin surtal nevtruuleg baina
Оросын мунхруулгын л бүтээгджхүүн байх шиг, өөрөө тэгж боддоггүй д байх л даө
Ардчилал гэж энэ дэлхий дээр байхгүй,зөвхөн улс эх орны эрх ашиг гэж л байдаг, Маш зөв бичсэн байна, украйн оросын эрх ашиг улаан шугмыг давсан байна,
Чулуунжав чиний Путин чинь 21-р жинхэнэ нацист, фашист үзэлтэнгүүдийн гол төлөөлөл болсон ш дээ.
Mundag uneng bichij dee. Yana daa, horvoo delhii min. Delhiin 3 r dain l buu garaasai.
Аль тал нь нацист болж бна? Эх орон газар нутгаа хамгаалж бгаа тал нь уу, эсвэл НҮБ-д суудалтай тусгаар улсын газар нутагт зэвсэгт хүчний түрэмгийлэл үйлдэн пуужингийн цохилт хийж бгаа тал нь уу??!!
Чулуунжав хамаагүй бурахаа боль
Хүний бичсэн юманд ууралцгаадаг сонин хүмүүс байдаг л юм байна.Уурлаж дургүйцэж байгаа бол тодорхой биччээч.Гарц гаргалгаа байвал бас биччих.
ОРОСЫН ТУСГАЙ АЛБАД САНХҮҮЖҮҮЛЭН ТАВДУГААР ЦУВАА ИЛГЭЭЖ БУЙ НЬ НЭГЭНТЭЭ ТОДОРХОЙ БОЛСОН
Үнэн. Европын улсуудад гарал үүсэл, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэн иргэний дайнуудын гал дүрэлзэхэд 2, 3 жил үлдсэн.
Хогийн нуршуу бичвэр
Судлаач, профессор Д.Чулуунжав орос фашистуудыг өмөөрөөд наачихсан оросын фашистууд эхлээд 2014 онд Украйн руу дайрч Крым арлыг дээрэмдэж Донбасс мужид дайн дэгдээсэн шүү дээ Одоо 2022 оны дайн бол 2014 оны дайны үргэлжлэлийн оргил үе нь шүү
Хамгийн том аюул путлерийн рашизм.
ЯГ ЮУ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ БАНТАН ЗУУРАХ ЮМДАА,,,
Зөв асуудал хөнджээ. Ер нь тиймэрхүү хандлага далд байсан одоо ил гарч хүрээгээ тэлж бх шиг
Chuluunjav professor-n bichsen zuiliig neg ig unshaad abidaggui. Gehdee, ene bol erunhiidee zuv bichjee.
Ингэж тэнэгтэх хэнд хэрэгтэйн ер нь!!! Ёстой дур эзнээ, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэдэг шиг л балайрч дээ!!!
2 р дайныг хэн өдөөсөн юмбэ Германы нацистуудФашист герман шүү Орос руу гэнэт довтолоо биз дэОросуу ёстой халуун эх орончид 5 жил байлдаж байж хар тахал Фашистуудыг дарсан Орос улс 30 сая хүнээ алдсан юм шүү Орос аугаа улс да Маш их зовсон ард түмний үр сад байгаа шүү
Оросууд л ганц аюул болоод байгааг ойлгохгуй эрдэмтэн гуай
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
цаг үеэ мэдэрсэн судлаачийн маш зөв нийтлэл бна.үүнийг олон нийтийн дунд сошиал орчинд үнэн зөв талаас нь харж дүгнэх хэрэгтэй сэн дээ
хөгшчүүлээ зөнөг тэнэгээр нь дуудагсад залуугаараа үлд.битгий хөгшир
Shal erguu mal ve yuugaa hucaad iim urt yum bichdii uhsen atsnii chn fashist nacist ter fashist chn putler za erguu malaa
Ene neg sudlaach nertei balai uvgun bnaa
Энэ хүн одоо бүх сэдвээр доктор юм шиг бичих юм ямар санаатай байгаа болдоо христын мөнгөөр гэж сонссон
Арган мэдлэг ч чухал, гүнзгий мэдлэг ч чухал?