Түүхийн бодит явцаар, олон мянган, олон зууны үр дүн болж Монгол угсаатан бүрэлдэж төлөвшжээ.
Монгол угсаатны өөрийгөө таньсан, хамгаалсаар байсны ачаар Хүннү улс буй болжээ. Өөрийн гэсэн газар нутаг, хил хязгаартай, өөрсдийгөө тэжээх аж ахуй, үйлдвэрлэлтэй, мөн өөрийн гэсэн хэл, соёлтой, ёс заншилтай, өвөрмөц хийц, загварын гэр орон, хувцастайгаар өвөг дээдэс маань Төв Азийн цээжинд “өндийн босчээ”. Тэгэхдээ бүр нохойтой, зургаан хошуу малтай, уналга ачилгын бод малтайгаа босож иржээ.
Мал аж ахуйг нүүдлээр эрхэлдэг, ан авыг морьтойгоо, нохойтойгоо хамтран хийдэг, халуунд ч халширдаггүй, хүйтэнд ч бээрдэггүй, уул усаа хайрладаг, нар, сар, галыг шүтдэг, эр эмгүй эрэлхэг, элгэмсэг, өтгөс хөгшдөө хүндэтгэдэг, найрсаг, зочломтгой нэгэн ард түмэн ийнхүү буй болжээ.
Хүннүчүүд гэх нэрийн дор олон зууныг элээж аж төрсөөр, орчин тойрныхоо нүүдэлчдийг хаман нэгтгэсээр эзэнт гүрэн болон томорч, Төв Азидаа жанжилж, Өмнөдийн томчуудтай эн чацууран, эвлэж, бас эвдэрч ч явжээ.
Хүннү, Сүмбэ, Нирун, Кидан, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн гэсэн их замын уртад, цаг цагийн нөлөөнд монгол угсаатан өөрийгөө хадгалсаар, гэртэй, малтай, банхар нохойтой, хөнжил болдог дээлтэйгээ, хөл залгуулдаг морьдтойгоо үлдсээр, явсаар, дордсоор, сэхсээр л байжээ. Энэхүү их замын уртад, их цагийн туршид монголчууд бусад ард түмэнтэй нэгдэж нийлж ч явж, салж тусгаарлаж ч байж, гэхдээ л тэд монголоороо л үлдсээр өнөөг хүрчээ. Ийм угсаатан тийм ч олон биш нь үнэн юм. нэг хилийн дээсэн дотор, нэг газар нутгийн зай талбайд уугуул үндэстэн нь мөхөж, устаж суугуул иргэд, хариас ирэгсэд нь эзэн болчихсон баримт болон бий.
Монголчууд өвөрмөц нэгэн угсаатны хувьд өөрийгөө хадгалсаар ирсний учир, шалтгаан мэдээжээр олон хүчин зүйлээс хамаарсан нь тодорхой юм. Гэхдээ энд гол үүргийг гүйцэтгэсэн хоёр нөхцөл, шалтгааныг онцолж үзэх ёстой. НЭГДҮГЭЭРТ, монголчууд овог, элкэнээ, эх түүхээ мэддэг, мартдаггүй, хойч үедээ аман болон бичгээр өвлүүлэн үлдээсээр байжээ. ХОЁРДУГААРТ, монголчууд өвөг дээдсийнхээ бүтээсэн биет болон биет бус соёлын их өв санг хадгалсаар, хамгаалсаар, дээдэлсээр, залгамжилсаар өнөөг хүрчээ.
Тухайн улс орон, ард түмний чухам хэн болохыг нь илтгэн харуулдаг гол хүчин зүйлс бол НЭГД, эх түүх нь, ХОЁРТ, бүтээсэн материаллаг болон оюуны соёл нь билээ.
Эх түүх нь хүн төрөлхтний түүхтэй чацуурч очихоор урт, бүтээсэн соёл нь хэмжээ ба чанараараа дэлхийн томчуудтай эгнэж байрлахаар их бол тэр үндэстэн, ард түмнийг их үндэстэн, том үндэстэн гэж үздэг ажээ. Чухамхүү энэ шалгуурыг баримтлан ангилж, дугаарлаад судлаачид Их Египет үндэстэн, Их Хан үндэстэн, Их Грек үндэстэн, Их Энэтхэг үндэстэн, Их Япон үндэстэн, Их Монгол үндэстэн гэхчилэн үнэлдэг, бичдэг болоод байна. Олонхи судлаач эдүгээ монголчууд бол дэлхийн хэмжээнд эхний аравт орох том, эртний үндэстэн мөн гэж үзэх болов. Монголчуудыг эхний дөрөв дэх том үндэстэн хэмээсэн санал ч бас бий ажээ.
Тоогоор цөөхөн ч гэсэн бүр XIII зуунд дэлхийг бараг бүхэлд нь эзлэн захирч байсан үндэстэнг том биш гэвээс өөр аль ямар үндэстэнг том гэх болж байнаа? хэмээн асуудаг түүхчид ч буй. Үндэстэнгүүдийг их, бага гэж ангилахад юуны өмнө тэдний дэлхийн түүхэнд гүйцэтгэж чадсан үүрэг, ролиор нь үнэлэх ёстой биз ээ. XXI зууны эхэн үед ч гэсэн монголчууд НҮБ-ын гишүүн нэг тусгаар улс, мөн их Орос, их Хятад улсад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэмжээнд оршин буй болно... Цөөхөн тоотой мөртлөө шүү!
х х х
Даяаршлын үед улсууд нь байсан ч гэсэн харин угсаатан, үндэстнүүд нь алга болох, мөхөх үзэгдэл шинээр бий болох магадлал өндөрсөхнээ. Монгол угсаатныг монгол болгож байсан өвөрмөц үнэт зүйлүүд бүгд алга болчихвол монгол угсаатан гэгдэх хүмүүс ч бас алга болно. Нэг угсаатныг нөгөөгөөс нь ялгаруулдаг өвөрмөц, сонихон үнэт зүйлүүд угсаатан болгонд байдаг.
Олон угсаатан буй болж, олон янз соёлыг бүтээж, үнэт зүйлүүдээсээ харилцан суралцаж, сонин хачин бүхнээ солилцож, хэн хэнээ шинэ шинэ зүйлсээр баяжуулж, гайхшруулж, хэн хэнийхээ таних, бүтээх чадавхад сайнаар нөлөөлж байх нь хүн төрөлхтөнд өөрт нь тун ч хэрэгтэй, ашигтай байжээ. XXI зуунд ч гэсэн хүн төрөлхтөн ийм хэрэгтэй, ашигтай, олон янз байдал, соёлоо хэвээр нь хадгалах ёстой. Ингэхийн тулд үндэстэн бүхэн түүхэн уламжлалт үнэт зүйлсээ сэргээж, шаардлагатай аваас эдүгээжүүлж, сонин содон бүхнээ ил болгон сурталчилж байх нь чухал юм. Жишээ нь Монголын морин хуур, уртын дууг япончууд ихэд сонирхож, судалж, олон мянган хүн сайн дураараа морин хуураар хөгжимдөж сурч байна. Япон орны дуу, хөгжим морин хуурын сайхан ая эгшгээр баяжиж, чимэглэгдэх болжээ.
Үндэстэн бүхэнд зөвхөн манайх, зөвхөн биднийх гэгддэг үнэт зүйлүүд байдаг. Тэдгээр үнэт зүйлийг нэг хэсэг нь материаллаг биет зүйлүүд, харин нөгөө хагас нь материаллаг бус, биет бус соёлын зүйлүүд юм. Жишээ нь монголчуудын хувьд монгол гэр, таван хошуу мал, банхар нохой, монгол дээл, монгол гутал ямар дотно санагддаг билээ дээ. Жилдээ нэг зохиогддог үндэсний их баяр наадам, цагаан сарын зан үйл монгол хүний оюун санааны амьдралд ямар их тааламжтай байж, яаж удаанаар дурсагддаг билээ. Дэгжин эмээл, ганган хазаартай дүүхэлзэн зогсоо хүлэг сайн морийг хараад сэтгэл сэргэдэггүй монгол хүн гэж үгүй. Соёолон морьдын тоосонд орох, хөлсийг дээдлэх сэтгэл зөвхөн монголчуудад л байдаг.
Манай өвөг дээдэс ан гөрөөгөөр амьдарч байх үедээ чоныг гаршуулж нохойтой болжээ. Энэ цагаас нэлээд хожуу аргаль, янгирыг гаршуулж, гэршүүлжээ. Ингээд нохой маань анч бас хоточ болсон түүхтэй. Зэрлэг амьтдыг гаршуулж, гэршүүлэх соёл магадгүй бидний өвөг, дээдсээс л эхлэл, улбаатай байсан болов уу, Амьдралын ийм хэрэгцээ, шаардлага нүүдэлчид, анчдын хувьд л хамгийн хүчтэй, бас боломжтой байсан нь үнэн юм. Ингэж л мал, нохойг эрхэмлэх онцлог шинж бидэнд буй болсон ажээ.
Монголчуудыг их азтай хүмүүс, ард түмэн гэж нэрлэж болох юм. учир нь монголчууд өөрсдийгөө, бүтээсэн соёлоо, эх түүхээ хадгалж чадсанаар барахгүй эх нутгийнхаа байгалийг бараг л унаган төрхөөр нь ХХ зууны эцэс хүртэл үлдээсэн хувь заяатан юм.
XXI зууны эхэнд зэрлэг тэмээ, зэрлэг адуу, зэрлэг хонь, зэрлэг ямаа, хулангийн сүрэг, зээрийг сүрэг, мазаалай мэттэйгээ байж байгаа нь тун ч сайхан баримт билээ.
Монгол хүн морин дээр насыг элээхдээ үргэлж л бодож, бясалгаж явдаг онцлогтой. Өнгөрснөө дурсаж, өнөөдөртэй холбон бодлогоширч, лавлуулаад маргааштай золгон бясалгаж явсаар замын уртыг, давааны өндрийг туулдаг билээ.
Сэргэлэн дэнж дээр ярайх гэрүүд, хөндий дүүрэн налайх сүргүүд, морин хуурын уянгалаг, эрдүүн ая, эгшиг, гүүн зэлний танил, дотно үнэр, намар цагийн хонь, хурганы нийлэх, майлах уярам их нүргээн зэрэг нь монгол хүний нүд, чихийг мялааж Монголоо гэх сэтгэлийг хөглөж, бадрааж байдаг.
Хүннү, Сүмбэ, Нируны үеэс л монголчууд баярлаж цэнгэхдээ хөх тэнгэртээ сүсэглэж, уул усандаа мөргөж, эцэг эх, ахмадуудтайгаа золгож, ая дуу барьж, бүжиг наадам хөгжөөж иржээ. Тэр цагт монголчууд аль нэгэн шашин сурталд нийт олноороо автаагүй, оюун санааны амьдрал нь шашинжаагүй, мухар сүсэг, сохор итгэлд захирагдаагүй байсан онцлогтой. Монгол хүний хувьд хүрээлэн буй байгаль, амьдралын нь ахуй, орчин, өөрсдийн нь бүтээсэн соёл, уламжлалт ёс, заншил л эрхэм, чухал байжээ. Одоогийнх шиг ахуй, амьдралын бүхий л үйл хөдлөлөө сар, өдөр, цаг, зүг чиг, мэнгэ, суудал, ивээл, хорлол, жил, нас мэттэй холбож, ламаас асууж, засал хийлгэж, тарни уншиж, сахиус зүүж, залбиран залбирсаар эхэлж, үргэлжлүүлж, төгсгөж байсангүй. Товчхон хэлэх, дүгнэх аваас тэр цагт монголчуудын оюун санааны амьдрал элдэв мунхрал, төөрөгдлөөс чөлөөтэй, эрүүл байжээ. Орчин цагийн ойлголтоор бол тэр цагт өвөг дээдэс маань тус тус хувийн өмчтэй, чөлөөт иргэд байв. Тэд маань боол биш, хамжлага биш, хөлсний ажилчин, зарц биш, бас мухар сүсэгтэй биш байжээ. Чухам ийм дээрээс тэдний дуулал, мөрөөдөл нь “Дээрээ эзэн байдаггүй, дэргэдээ албат байдаггүй чөлөөт хүн, үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон” байлаа. Шашин суртлаас хол, ангид байхдаа нүүдэлчдийн ахуй амьдрал, соёл, ёс суртахуун, хүмүүнлэг энэрэнгүй үзэл, заншил дээр дурдсан онцлог шинжүүдтэй байжээ.
Улс орон, ард түмэн бүхэн өөр өөрийн түүхэн уламжлалт ахуй, байдлаа хадгалж, өөр өөрийн соёл, ёс, заншлаараа аж төрж, дэлхийн хэмжээнд эе эв, энх тайвныг сахиж амьдрах нь хүн төрөлхтний явах, замнах ёстой тэр гол зам, зөв чиг мөн юм. Элдэв шашин, элдэв -изм зөвхөн л ус болж байснаас биш, тус болж байсангүй.
Элдэв -измыг хатуу баримталж ард түмнээ дэглэдэг, дарамталдаг улстөрийн намууд, элдэв бурхадыг шүтэж мухар сүсэгт уриалдаг шашнуудын аль аль нь алс ирээдүйд хүмүүсийн оюун санааны амьдралаас зайлуулагдах болно. Тэр цагт хүмүүс хүмүүнлэг ч гэж хачин, хүмүүжилтэй ч гэж хачин, эрхээ ч зөв эдэлдэг, үүргээ ч ягштал биелүүлдэг, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг л дээдэлж амьдардаг болчихсон байх бий вий.
“Монголчууд бид үндэснийхээ өвөрмөц үнэт зүйлс, соёлоо хаяж, гээж болохгүй” гэхлээр бөө мөргөлөө сэргээе, галаа тулганд түлье, айргаа нэг хулаар тойруулж ууя, уйгаржин монгол бичгийг сэргээж төрийн бичиг болгоё гэх мэт хэмжээ, түвшинд ойлгодог, ярьдаг хүмүүс ч буй болжээ. “Өсөхөөс сурсан эх хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэмээх хэллэг, ойлголт бол монгол хэлний тухай болохоос биш түүнийг тэмдэглэсэн үсэг, бичгийн тухай биш билээ. “Уйгаржин монгол бичиг” гэж уйгараас авсан үсэг, бичиг хэмээн шууд, ил хэлж байгаа мөртлөө манай үндэсний бичиг, үсэг гэж нэрлэх нь буруу шүү дээ. Хувилай хаан дөрвөлжин үсэг зохиолгож, Занабазар соёмбо үсэг зохиож “үндэсний үсэг, бичигтэй” тэмцээд, устгах, орхих гээд байсан болж таарахнээ?... Монгол хэлээ, эх хэлээ бид ямар ч үсэг, бичгээр тэмдэглэж, бичиж, уншиж болноо доо? Эх хэл маань чухал болохоос биш түүнийг тэмдэглэдэг үсэг, бичиг чухал биш юм. Гэтэл манай өнөө цагийн хэлзүйчид мэдлэгтэнгүүд биш мэдэмхийрэгчид болчихсон юмуу гэхээр аашлах болсны цаана нь юу нуугдаж байна вэ?
Өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, юм үзэж нүд тайлсан эрдэмт хүн тэр өндөр, дээд түвшнээсээ Монголын гэсэн бүхнээ улам бүр төгөлдөржүүлэхийг л хичээдэг болохоос биш бусад улс үндэстний үнэ цэнтэй зүйл, ололтуудыг шууд хуулбарлан авах, сармагчин мэт дууриахыг урьтал болгодоггүй. Гэтэл өнөө үед Монголоор нэг хуулбарлагчид, дууриагчид буй болчихлоо. Яг тийм өрөөсгөл бодолтонгууд боловсролын системийг 30-аад жил үймүүлчихлээ. Нэг сайд гарч ирээд л 4 жил үймүүлдэг. Удаах нь гарч ирээд 4 жил тоглочихдог боллоо. Тухайн сайдын бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг, манай орчин, нөхцөлд хэр нийцтэй болохыг нам нь ч, яамны хамт олон ч тун няхуур авч үзэх, хэлэлцэх үүрэгтэй шүү дээ. Энэ талын ажил яам болгон дээр маш их үгүйлэгдэж байна.
Үндэснийхээ үнэт зүйлүүдийг, өвөрмөц, онцгой зүйлүүдийг, зөвхөн л Монголын, бидний гэгдэх зүйлүүдийг авч үлдэх, сэргээх, төгөлдөржүүлэхэд популист байр сууринаас, хоосон мэдэмхийрэгчдийн байр сууринаас, ирээдүй цагийн хэрэгцээ, шаардлагыг үл ухаарагсдын байр сууринаас хандаж болохгүй билээ. Ийм байдлаар хандаад инээдэм болсон баримт, жишээ олширсоор л байна. Монгол гэр гэхэд л өвөг дээдэс маань зуунаас зуунд улам л сайжруулж, улам л боловсронгуй, төгс болгосоор ирсэн юм шүү дээ. Түүнээс биш “Чингис хааны үед ямар байсан тэр хэвээр нь хадгалнаа” гээд зөрүүдлээд, тэнэгтээд байсан биш билээ.
Цагийн юм цагтаа нэг янз, цаг нь өнгөрөхлөөр бас өөр янз бололгүй яах вэ. Нэг л янзаар байдаг юм гэж үгүй, тийм байх боломж ч үгүй. Мөнх нэг янзаараа байх чанар, биет, хэлбэр гэж үгүйг зааж л “аливаа зүйл хоосон чанартай” хэмээн дүгнэгддэг билээ. Дорнын философи сэтгэлгээний энэхүү үнэмлэхүй дүгнэлтийн эсрэг хандсан байр суурь мэдээжээр үнэн рүү хөтлөхгүй нь тодорхой юм.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл(36)
Даяаршлыг эсэргүүцэж байна. Даяаршлаас болж ирээдүйд дэлхий дээр тусгаар улс үндэстэн гэж байхгүй болно.
Одоогийн бидний амьдарч буй нийгэмд үнэт зүйл нь юу вэ.1 д Тусгаар улсаа хамгаалах 2т үг хэлэх , сонгох сонгогдох эрх/ бүр эхээрээ зөв хэрэгжих/
украйны дайн локальны й - местный- орон нутгийн дайн биш глобальный дайн болж хувирлаа 2025 онд украйнд "гаубац" зэвсэг өгнө гэж украйн нервоздлоо гэтэл орос дайнаа зогсоож байтал домбассаас орсууд гараад явчихнээ гээд ДОНЕЦКИЙН БҮГД ГАЙРАМДАХ УЛСУУД орсын брэлддэхүүнд орохоор референдум явуулах өргөдлөө гаргажээ херсон муж мөн өргөдлөө гаргасан байна АМЕРИК НЬ ОРСЫГ ОГТ ЦӨМИЙН ХИМИЙН ЗЭВСЭГ ХЭРГЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙДАГ европ америк орсын 123хэлтэй улсыг задлаж устгана гээд байдаг дайн жил жил хагас болно гээд байдаг Октярын хувьсгалын нөлөөгөөр ЛЕНИНИЙЙ санаачлагаар домбассын ССР биш украйн ССР байгуулж домбассын орос ажилчин ангийг нь нацист украйныг хэзээ ч өөрлөнө гэсэн нь одоо үнэн байсан нь нотлогдож украйныг өөрчиллөө ДОМБАССЧУУД жинхэнэ орос зөвлөлтийн гуйвдаггүй ажилчин анги юм байна орсын зүрх домбассд байдаг юм байна Иймд украйны нацистууд гэдэг нь найман жил алжээ ГЛОБАЛЧЛАЛ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ БАЙЖЭЭ НЭГ ТУЙЛТ АЬОРТАРНЫЙ ДЭЛХИЙ ГЭЖ ЭНЭ БАЙЖЭЭ
Энэ өвгөн юу гээд дэмийрээд байна аа ! Сяньби Жужан Тоба гээд хэлчиж чадахгүй байна уу !
Сяньбиг Сүмбэ,Жужаныг Нирун болгож төвдөөр 1992 онд Сүхбаатар анх нэрэлсэн.Хөрш үндэстнүүдийн нэрэлдэгээр улсынхаа нэрийг хүртэл өөрчлөх нь үнэхээр буруу. Монголыг социализмын үед бараг Монголиа гэж Оросоор нэрлэхдээ тулж байсантай адил.Эдгээр гүрнүүдийн тухай мэдээлэл Төвд хэлэн дээр бараг байхгүй бүгд Хятад хэлэн дээр байдаг.
АНЫХАН ТҮҮХИЙН ХҮЧЭЭЛИЙГ ХАССАНААС БОЛЖ ЗАЛУУС МАШ ХАРАНХУЙ БОЛСОН ЭНЭ БҮР САНААТАЙ ХОРЛОН СҮЙТГЭЛ БОЛСОН ШҮҮ ДАХИН ЭНЭ АНЫГ СОНГОХГҮЙ БАЙХЫГ ЗАЛУУСТ УРАЙЛАХ ХЭРЭГТЭЙ
КОММУНИЗМЭЭ заалгасаар байх уу.Тархи чинь гашилжээ
МАН Монголын сэхээтнүүд алтан ургийнхан голчилсон 100 мянган хүнийг яргалан цаазалсан.МАН одоо ч гэсэн цэвэр цустай монгол хүнийг ялгаварлан үзэж монголоос зайлуулах , хятад гаралтай улсыг дэмжиж баяжуулж тэдэнд албан тушаал наймаалах мөн Хятад улсаас хятад зунго хүнийг визгүй оруулж суурьшуулна гэж улаан цагаан дайрч байна. МАН Монголын үнэт зүйлийг устгаад Монголчуудыг хятаджуулж эрлийзжүүлж устгах бодлого явуулж байгаа манж-хятадын эрлийз хунхуузуудын мафийн байгууллага мөнөөс мөн .Монголын дайсан МАН -ыг үтэр түргэн дарж устгах естой.Манж хятадын өмхий шээснүүд болох Хүй Лүй Жан,Ой Юү День ,Зан Дао Шао нарыг яаралтай зайлуулж далдруулах шаардлагатай.
ТҮҮХ УЛС ТӨР 2 ОО ЯЛГААД СУРЧИХ ДЭЛХИЙН БҮХ Л УЛС ӨӨРИЙН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД БИДНИЙ ТҮҮХ БОЛ ХОВОР БАЯЛАГ ТҮҮХТЭЙ ОРОН ШҮҮ ОЙРЫН 100 ЖИЛ БИТГИЙ ХЭЛ ХЭДЭН МЯНГАНААР ТООЦОГДОХ АГУУ ТҮҮХТЭЙ ОРОН ШҮҮ ЖААЛАА ЖИРЭМСЭН ЭМИЙН ШЭЭСНИЙ ГАЗАР СЭТГЭЭД ЯАХ ВЭ ЗҮГЭЭР ҮНЭН Л ИЙМ ЮМ ДАА
103.111.68.3 Хужаа Хасаг Дөрвөд гэж Орос буриадууд биднийг турхирдаг. Та Орос шовинизмыг ардчилсан Монголтой хольж андуурдаг Женкогийн буриад бололтой. Алтан ургийнхан гэхээр бусдаас дээр байдаггүй юм.Тэгээд ч хэлмэгдүүлэлтийг өөрийн эрхгүй байсан Монголд та нарын шүтээн "европын Орос" явуулсан.Хужаа л гэнэ тэд нар чинь Монголчуудыг танай Оросууд шиг арьс өнгө шашин шүтлэгээр ялгаварлаж үзэн яддаггүй.
Та жаахан баримжаатай юм бичиж байвал яаасийн, зарим өгүүлбэр чинь хэтэрхий хадуурсан байна шүү.
МАН Монголын сэхээтнүүд алтан ургийнхан голчилсон 100 мянган хүнийг яргалан цаазалсан.МАН одоо ч гэсэн цэвэр цустай монгол хүнийг ялгаварлан үзэж монголоос зайлуулах , хятад гаралтай улсыг дэмжиж баяжуулж тэдэнд албан тушаал наймаалах мөн Хятад улсаас хятад зунго хүнийг визгүй оруулж суурьшуулна гэж улаан цагаан дайрч байна. МАН Монголын үнэт зүйлийг устгаад Монголчуудыг хятаджуулж эрлийзжүүлж устгах бодлого явуулж байгаа манж-хятадын эрлийз хунхуузуудын мафийн байгууллага мөнөөс мөн .Монголын дайсан МАН -ыг үтэр түргэн дарж устгах естой.Манж хятадын өмхий шээснүүд болох Хүй Лүй Жан,Ой Юү День ,Зан Дао Шао нарыг яаралтай зайлуулж далдруулах шаардлагатай.
ха ха МАН бол АН ыг бодбол хамаагүй дээр. Төгс нам төгс үнэн нам гэж хаа ч байхгүй. МАН дараачийн нам бас л адилхан. Төгс үнэн бол нар сар газар шороо л байна. Бас үхэл амьдрал цаг хугацаа үнэн Бидний хамгийн зөв зам бие биенээ хайрлах хамтдаа хөдөлмөрлөх зөв сонголт юм Гэхдээ хэмжээ хязгаар байдаг шүү ХУ намынхаан
МАН яргалж алсан 100 мянган хүнийхээ төлөөсийг төлөх естой. Төлөхгүй гэвэл ард түмэн хүчээр төлүүлэх болно шүү..
мантай үзэхээр дэлхийг атгасан АН намтай ганц туйлт авторитхр дэглэмтэй америктайгаа тэмцээрэй Ардын наи ардын хувьсгал ОРСЫН БОЛЬШЕВИК НАМ ЛЕНИН СТАЛИН СҮХБААТАР ЧОЙБАЛСАН ЦЭДЭНБАЛТАЙ тэмцэх хэрэггүй хрущев сталинтай тэмцэж эхлээд горбачёв урвагч орсыг сөнөөгөөд ПУТИН 20 жил арай хийж босготол орос хүн орос хэлтэнүүдийг устгах жиргэх гэснээё дайн эхэлсэн шүү
Ачаа хараад амгалан суу өвөө
Баярлалаа . Сяньби , Жужан , Тоба маань ч яамай , оршиж - эс оршиж байсан бүхнийг тоочих нь алба биш - улс үндэстэн оршин тогтнох , дэлхий - байгаль ертөнцөө хүндэтгэж , түүний оршин тогтнох философийг танин мэдэх , эрхэмлэх , ойлгох нь ҮНЭТ ЗҮЙЛ нь юм ш дээ ... Нам - улс төр гэлгүй - өөрсдийг тань чамлаж байна , шоолж байна гэлгүй , атаа хорсол - атгаг санаанд авталгүй энэ хүнд ТӨР ХҮНДЭТГЭЛЭЭ аль хэдийнээ үзүүлмээр л шинжлэх ухааны философийг мөн ч олон жил дэвшүүллэ дээ . Манай ерөнхийлөгч эрдэм - боловсролоор нэвтэрхий хүн биш ч гэсэн юмны голч ноён нурууг бариад байдаг чигч шийдмэг цэргийн жанжин шиг санаанд буугаад байдаг юм . Чулуунжав бөл яах аргагүй - наад зах нь ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ХҮН \ одоогийн эрдэмтэд гэгчүүдэй харьцуулахад шүү \ ....
Бусдыг даган дууриах,шагшин магтах гэх мэт гажууд үзэгдэл чинь нөгөө л цагаан морин жилийн эрс өөрчлөлтийг монголд нэвтрүүэгчидийн гол ажил. За тэгээд улсынх нь түүхийг гуйвуулах засварлах хэл соёлоос нь хөндийрүүлэх үгүй хийх ажил эдний гол зорилго
Үнэхээр Монголчууд их үндэстэн.Жижиг бага гэж бидний тархийг Европ гэдэг Орос буриадууд оюун санааны хувьд устгахын тулд угааж ирсэн. Азийн 5 их үндэстэн бий.Эхнийх нь нармай Азийн цөм нь Дундад улс.Дараа нь Азид английн аж үйлдвэржилтийг авчирсан үндсэрхэг Наран улс.Дараа нь Европыг алгадаж Азитай танилцуулсан Монгол.Тэгээд нармай Ази бүгдээр хүчтэй гэж дэлхийд орчин үед заралсан Өглөөний Солонгос, Улаан мөрний Вьетнам.
Бүдүүлэг бохир заваан хариуцлагагүйгээрээ алдартай орк монголчууд өөрсдөө л эх орноо бие биенээ доош нь хийсээр ирсэн.
Жижиг том , их бага гүрэн гэх мэт ойлголт бол өнөөгийн улс орнуудын эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн ололт, амжилт, хөгжлийн ялгарлыг илэрхийлсэн ойлголт шүү дээ! Олон зууныг туулан ирсэн тэр түүхийн үүднээс нь хандан ойлговол манай үндэстэн “ Их монгол”гэж нэрлүүлэх үндэс бий л байх! Тийм учраас л улс үндэстнийхээ бусдаас ялгарах үнэт зүйлээ уламжлуулан хадгалахын хамт өнөө үеийн техник технологи, шинжлэх ухааны хөгжлөөс хоцрохгүйн тулд их зүйл хийж, бүтээх хэрэгтэй байж магадгүй юм! Ертөнцийн бүхий л юм нэг хэвэндээ эс оршин, хувирч өөрчлөгдөж байдгийг “Хоосон чанарын номлол” гэдэг юм бол “Энэ хувьсан хувирч буй ертөнцөөс” монголчууд хоцорч болохгүй л байх даа! Гэвч та бүхэн хэрхэн бодож буйг эс мэдэх юм даа!!!
Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол гээд гадны мөнгөөр тархи угаадаг биз ээ
орос сургалт орос дунд сургуулийн боловсролыг устгаад англи хэл англи хэл дээрх бүх хичээл ордог сургуулиудыг монголын олигарх оффшорчид намууд америкийг магтан дуулсаар байна АРД ТҮМЭНД МОНГОЛ ХҮНД АНГЛИ ХЭЛ ХЭРЭГГҮЙ орос хятад хэл байхад болно фашист нацистуудын хэл сурч АН намд орж эдийн засаг нь даахгүй болтол элчин сайдтай газар монгол боллоо нэг элчинг дагаа хажууд нь байгаа нэг дор хотод байгаа хамаатан нь 15 - 40 хүн айл дагуулжээ монгол залуусыг англи хэлгүй гэж ажилд авахгүй доромжилдог
Оросуудын хэл байтугай бичгийг нь Азийн Монголоос хөөх хэрэгтэй.Муухай азийнхныг хархаараа дээрэлхэх гэдэг балиар расист хүмүүс.Өөрийнхөө иргэдийг хүртэл ази бол төрийн төвшинд ялгаварлаж доорд үздэг.
боловсролоор дамжсан баян хоосны ялгаа туйлдаа хүрлээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Tureg ch bas mongoliin neg aimag. Odoogiin Turktei hamaagui.
zuv l yum bicchsen bna shuudee. Kiril usgiin achaaj mongol bid erteytsiin soyol bolovsroltoi oirtson yum. Ikh Damdinsuren metiin top seheetnuudiin uldeesen buyan ene buyuu.
Уйгаржин гэсээр монгол хэлийг зориудаар угуй болгож байгаа монгол хэлний ардын багш нар шившиг!!!
Үндэстэн бүхэнд зөвхөн манайх, зөвхөн биднийх гэгддэг үнэт зүйлүүд байдаг. Тэдгээр үнэт зүйлийг нэг хэсэг нь материаллаг биет зүйлүүд, харин нөгөө хагас нь материаллаг бус, биет бус соёлын зүйлүүд юм. Жишээ нь монголчуудын хувьд монгол гэр, таван хошуу мал, банхар нохой, монгол дээл, монгол гутал ямар дотно санагддаг билээ дээ.
Уйгаржинг төрийн бичиг болгоё гэж нэр алдар хөөцөлддөг цөөхөн зуучид бий : Чоймаа , Галсан \ тэмээчин гэх \ , Аким , за тэгээд Дулам \ ядарсан цагт дулмаа ч дулмаа \ , мулмаа гээд Дамдинсүрэнг доошлуулж байвал бологсод ...
Монгол улс ч биш юу ч биш ингэж дампуурч явснаас бүрмөсөн мөхвөл таарсан хамгийн лаларын улс
саныг дагавал сарны туяа орсыг ад үздэг америк сэтгэлтэй дээдэс монгол одоо хардаа чингэс хаан орос европийг алж байсан гээдл --- укрйны луганск донецк херсон запорожье улсууд орсын бүрэлдэхззнп орохоор гарын хүсэтнн их хжрал тэргүүн засаг захиргаа нь өглөө орсын тал хүлээн аваад дум үндсэн хуулиа өөрчиллөө өдөртбөөл амжуулж байна маргааш ПУТИН орсуудыг украйны боолчлолоос гаргах гарын үсэгтэй тушаал гргана цаашид украйны олон муж орост нэгдэхээр гарын үсгээ зурах гэж байна нато натогийн гишүүн орныг хамгаална гэдгээ хэллээ байдан дөнт дөнт дөнт --цөи химийн зэвсэг битгий хэрэл битгий хэрэгэл ---гээд л үглэсээр байна өөрөө өдөр бүр хэдэн ёая хүнийг хүний эрх гэдгээр мексикийн хилээр нэвтрүүлж байна америк даяар тараан байрлуулж байна арван нэгэн сард сонгууль болно америк гарах хүн одоо гарна балтийн улсууд бүрэн хил хаалаа орсын хил украйны дундуур гарна орсын хил рүү донецк лугөнск херсон запор
өөр улсууд орсын холбоонд орох өргөдлөө өгсөөр байна
Чи ямар санаатай ийм зүйл бичив чулуунжаваа чи христын мөнгөөр захиалгат бичвэр бичдэг нөхөр