Сурталчилгаа

Д.Чулуунжав

Д.Чулуунжав

МУИС төгссөн. ШУА-д ажиллаж байсан. "Байгалийн хувьслын философи", "Нийгмийн философи: Онол, туршилт, сургамж, шүүмж", "Дэлхийн түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын түүхийн философи ( нэн эртнээс 21-р зууны эхэн), "Монголын улс төрийн философи: онол, амьдрал, сургамж, шүүмж", "Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн", " Монгол Улсын Үндсэн хуулийн эрхийн онол, практикийн зарим асуудалд", "Судалгааны өгүүллүүдийн эмхэтгэл" ( нийтдээ 14 дэвтэр) зэрэг судалгааны 58 ном, товхимол бичиж хэвлүүлжээ. Судлаач, профессор

Нийтлэлүүд

Булаан эзлэх, мөлжих сэтгэл зүйн инерци буюу хэн нь хэндээ заналхийлж байна вэ?

АНУ бол галт зэвсгээр дээр дооргүй, бүх штатуудаараа, айл өрхүүдээрээ бүрэн хангагдсан улс орон. Иргэдэд нь хувьд байгаа галт зэвсэг нь нийт өрхийнхөө тооноос ч хамаагүй илүү олон. Иргэний дайн дэгдлээ гэхэд өрх бүрээс нь 1-2 галт зэвсэгтэй хүн гараад л ирнэ. Европын бүх улс орны хүн ам нэн их идэвхтэйгээр өдөр шөнөгүй эсэргүүцэн тэмцэх аваас л энэ дайн аль нэгэн байдлаар зогсож магадгүй байх. Украин ялагдаж, Украин гэдэг улс алга болж байж л дайн дуусах болов уу. Өөрөөр дуусах хувилбар одоогоор алга байна.

22 цагийн өмнө 69

Ахмадуудаас суралцахын аз ёндоо

Миний мэдэх, хааяа үздэг теле сувгуудийн алинд нь ч “Ахмадуудын үг” булан байхгүй. Ахмадын үгийг сонсдоггүй нийгэм бол өдрөөс өдөрт ядуурч, дархлаагаа, бат бэх чанараа гээж буй нийгэм юм. Хурга, ишиг хүртэл эхээ дагаж, дууриаж байж л өвс ургамал идэж сурдаг ажээ. Аав ээжээ, ах эгч нараа дагаж, дууриаж, сонсож байж л бага насны хүүхдүүд суралцдаг, хүмүүждэг. Энэний тусгал болж “Сурган хүмүүжүүлэх ухаан” нэртэй салбар шинжлэх ухаан үүсэж, хөгжжээ.

6 өдрийн өмнө 30

Цаг төрийн үймээн ба 8-р Богд Жавзундамба

Чин үнэнийг хэлэх аваас 8-р богд бол мэдлэг, чадвараар бусдаас онцгойрох юмгүй, эрүүл мэндээр ч сул дорой, жирийн л нэг төвд лам байлаа. Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь, бие хайргүй тэмцэх хүсэл, зориг, эх орон ч сэтгэл түүнд байгаагүй. Байх ноцтой шалтгаан ч үгүй билээ.

10 өдрийн өмнө 123

Ардчилсан төр засгийн сул тал, сөрөг шинжийн асуудалд

Ардчилал аль нүүрээрээ, аль талаараа хэрэгжих бол, шинэ нам, хүчнүүд зөв төлөвшиж, зөв ажиллаж чадах болов уу, ардчиллын дан ганц эерэг шинжүүдийг монголчууд бид нутагшуулж чадах болов уу, “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх лоозонг барьж гарч ирсэн, жагссан залуус маань арай шуналын туламнууд болж хувирахгүй байгаа даа? гэхчилэн бодох, сэргийлэх ёстой байжээ. Өнгөрсөн 32 жил бидэнд ийм сургамж үлдээлээ. Аливаа бүхэн үнэн мөнөөрөө л байх, үлдэх нь сайхан шүү дээ! Мэдлэг, боловсрол нимгэн, нас залуу, юм үзэж нүд тайлаагүй, дадлага туршлага гэхээр юмгүй шахам, хөөргөн хөвсөргөн залуус юу ч хийж, хэн ч болон хувирч мэднэ шүү дээ. Тэдний олонхи нь яах аргагүй л буруу замаар орцгоосон нь нотлогдчихлоо. Зарим нь бүр эх орон, ард түмнээсээ урвасан үйлдэл ч хийжээ...

16 өдрийн өмнө 25

Төр, засгийн томчууд л Монголыг минь баллачихлаа

Бүх улс орон, ард түмний хувьд сайн, муу бүх зүйл байнгад л дээрээсээ эхлэл, нөлөөтэй байсан нь байгалийн ч шалтгаантай, бас нийгмийн ч шалтгаантай нь үнэн агаад түгээмэл үзэгдэл болно. Нар ургаад л дээшлэх тусам халуун, шатам халуун болдог. Ус хичнээн л өндрөөс бууна үүдэх аюул нь төчнөөн л их болдог. Үүл хичнээн л өндөрт хөөрч ихээр хуралдана орох мөндрийн хэмжээ төчнөөн том, их болдог.

23 өдрийн өмнө 31

Конкистадоруудын удам судар XXI зуунд

Хүн төрөлхтний түүхийн сүүлийн 600 жилийн туршид Европоос угшилтай конкистадоруудын (түрэмгийлэгчид, булаан эзлэгчид) хүсэл, эрмэлзэл хойд, Урд Америкад, Австралид, Африкад мөн олон арал, олтригуудад хэрэгжиж, тэд баян чинээлэг болцгоожээ.

1 сарын өмнө 45

Ковид-19-ийн эвгүй жилүүдэд миний уншсан, сонссон эвгүй үгс

“Төлөөллийн ардчилал бол олонхийн саналыг хуурч, бас худалдаж авсан цөөн баячуудын найр, бялуу хуваалт. Дараачийн сонгууль хүртэл сонгогчид мөнхүү найрын ширээний хаягдлаар л хооллодог юм!!. “Ардчилал та нарт цуглах, жагсах, үг хэлэх эрх чөлөө олголоо. Энэ эрх чөлөө та нарт үлдсэнийг нь өгөх ёстой. Аргаа ядвал хэдэн зоос өгөх баячуудад биеэ худалдаж төлбөртэйгээр цугла, жагс, орилолд! Тэг тэгсээр та бүхэн ардчиллыг сайн ойлгоно!!.

1 сарын өмнө 25

Улстөр дэх волюнтаризм, ёс суртахуун дахь уналт, доройтол хөгшин Европыг нөмөрлөө

Үзэл санааны эсрэг тэсрэг, үл эвлэрэх, гүн гүнзгий зөрчлөөс болж дэгдсэн дайн самуун хэдэн зуун жилээр үргэлжилж байсан нь түүхийн үнэн юм. Жишээ нь бурхан ба чөтгөрийн тухай үзэл санаа, тэмцэл үлгэр, домог болон мөнхөд л яригдсаар иржээ. Энэчлэн нэг нь нөгөөгөө харилцан бүрэн үгүйсгэдэг шашнууд, тэдгээрийн элдэв урсгалууд өнөөдөр ч хоорондоо дайтаж цус урсгасаар байна.

1 сарын өмнө 88

Хойд дүр гэх хуурамчлалаас Монголчууд бид хэзээ залхах, салах юм бэ?

Далай ламын удаах дүрийг Банчин богд тэргүүтэй хүмүүс тодруулдаг, харин Банчин богдын дараах дүрийг Далай лам тэргүүтэй хүмүүс тодруулдаг болохоор тэд өөрсдийн ойр шадар хүмүүсээс, өөрсөддөө ашигтай гэр бүлээс голчлон тодруулдаг, энэнийг нь сүсэгтэн олон мэддэг ч үгүй, шүүн хэлэлцдэг ч үгүй, мухар сохроор л даган баясаж иржээ. Хаан хүний сэнтийд хөвгүүдийн нь аль нэг нь үе залгамжлан суудаг бол Далай лам, Банчин богд, Богд гэгээн, мөн хутагт, хувилгаад үр хүүхэд үгүй байдаг өвөрмөц байдал нь тэдгээрийн залгамжлагчдыг өөр гэр бүлээс тодруулдаг, хойд дүрийн нэрээр хуурамчлан буй болгодог аргыг төвдүүд бодож олжээ. Энэ нь үндсэндээ бол цаанаа олон ашиг, сонирхлыг агуулсан том заль мэх юм.

1 сарын өмнө 77

Засрах, зүгшрэх ирээдүй байгаа л гэж найдах юм

“Эрүүл биенд саруул ухаан оршино”. “Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Шөлөөр цаддаг, төлөөр баяждаг”, “Өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш”, Эдийн баянаас, эрдмийн баян нь дээр”, “Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз”, “Олны дунд үгээ цэнэ, ор ганцдаа биеэ цэнэ”, “Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим”, гэхчилэн гүн, алсуур бодож хэлсэн сургаал үгс сонсож өсөх заяатай байсандаа би байнгад л олзуурхдаг юм.

1 сарын өмнө 26

Байгаль ба нийгмийн аюулын хайчин галын дор бид орохнээ!

Задрах, сүйрэхийн цагт АНУ үнэндээ Оросоосоо хүнд байдалд орно. Цаг үеэ мэдрэх, нөхцөл байдлаа тооцох, араа бодох ухаан, сэтгэлгээ хааччихваа; америкчууд аа?

1 сарын өмнө 103

Мянганы хүнтэй угсаатан Монголчуудаас өөр байхгүй

Өвөг Монгол угсааны хүмүүс болох Монголчуудад олон өвөрмэц онцлог буй. Монголчууд бүхий л түүхийнхээ туршид тоогоор цөөхөн байжээ. 4000 гаруй жил зэрэгцэн, хил залгаа оршин байсан хятадууд гэхэд л нийтийн тооллын эхэн үед 50 орчим саяуулаа байв.

2023-07-28 07:35 46

Монгол, Хятадын харилцаа (4000 жил)

Хамгийн удаан хугацаанд, хамгийн урт хилээр, хамгийн олон янзаар, хамгийн өргөнөөр харилцан ирсэн улс, үндэстэн бол монголчуудын хувьд хятадууд юм. Наад зах нь 4.000 гаруй жилийн туршид энэ хоёр ард түмэн элдвээр харилцаж (сөргөлдөж, тулалдаж, ялж, ялагдаж, нэг нь нөгөөгөө хойш нь түрж, мөн урагш нь шахаж, олзолж, дээрэмдэж, бууж өгч, буулган авч, алба бариулж, солилцоо, арилжаа хийж, найрамдал-ургийн гэрээ байгуулж, хил хязгаараа тогтоож, мөн энх тайвнаар зэрэгцэн оршиж) байсан түүх бий.

2023-07-25 06:21 11

Орос, Хятадын хэн нь ч биднийг эзлэхгүй, өөртөө нэгтгэхгүй

Шинэхэн түүх “Шилэн” болж, шудрага ёс тогтохнээ

2023-07-05 06:17 72

Нууц товчоог тойрсон нууцуудыг тайлах юмсан

МНТ дахь өгүүлэмж нь Модуныхтай төсөөтэй. Тэмүүжин эцэг нэгтэй, нэг дор өссөн дүүгээ харваж алдаг. Бусдад гадуурхагдаж, хоригдож, оргож амиа авч гардаг. Эхнэрээ харьд булаалгадаг, есөн шаргаа дээрэмдүүлдэг гэх мэт.

2023-06-26 07:12 59