БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн энэ цаг мөч, айлчлал зорилгодоо хүрсэн тухай олон улсын харилцааны түүхчийн байр сууриа хүргэе. Гарчгийг өвөрмөцөөр авлаа. “Итгэлт” гэсэн энэ ганц үгэнд маш их учир утга, ач холбогдол оршиж буй бөгөөд ийм жинтэй үг Монгол Төрийн тэргүүний амнаас цууриатлаа.
Одоогоор хэн ч дурдаагүй, тэмдэглээгүй байгаа түүхэн үечлэлээ олон улсын харилцааны судлаач-профессорын өнцгөөс буулгая. Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин энэхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн хэмээн үзэж байна.
1. 1912-1946 оныг эхний үе гэе. Богд Хаант Монгол Улсын улс төрч–эх орончид гадаад 9 улсад хандан тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх оролдлого хийж байснаар эхлээд Дэлхийн II дайны дараа шинэ тутам байгуулагдсан НҮБ-д элсэхээр БНМАУ өргөдлөө өргөн барьж, элсүүлэх асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдаж, Франц нь Өрнөд ертөнцөөс хамгийн түрүүн дэмжсэн санал өгснөөр эхний үе дуусна. Олон улсын эрх зүйн онолоор бол Франц нь Монголыг де-факто хүлээн зөвшөөрсөн нь тэр байв.
2. 1946-1965 он буюу НҮБ-д элсэх талаар БНМАУ удаа асуудал тавьж, асуудал босч ирэх үед Франц тасралтгүй дэмжсээр байв. 1961 онд манай улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, тэгснээрээ Монголыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох нэг ёсны давалгаа эхэлж, түүний эхний нэг түүчээ нь Франц байснаар 1965 оноос де-юре Монголыг хүлээн зөвшөөрчээ.
3. 1965-1990 онд Монгол-Францын харилцаа соёл-хүмүүнлэгчийн салбарт аажмаар хөгжиж, улс төрийн зөв, эрүүл харилцааныхаа хөрсийг тавьж байснаар нэг үе туулжээ.
4. 1990-2023 он буюу “Хүйтэн дайн” дуусгавар болж, Монгол нь ардчилал, шинэчлэлийн зам эргэлтгүй сонгож, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулж, тэр бодлогыг нь найрсаг харилцаат Франц хүлээн авч дэмжсэн, тэр дэмжлэг яван явсаар энэ удаагийн түүхэн айлчлалыг нөхцөлдүүлжээ.
5. 2023 онд хоёр орны Төрийн тэргүүн нар харилцан айлчилна. Ирэх 10 дугаар сард ноён У.Хүрэлсүх Францад айлчилснаар Монгол Улс, БНФУ-ын энэ удаагийн Хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх хамтын эрх зүйн чухал баримт бичгүүдийг (Эрчим хүчний хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээ гэх мэт) байгуулна. Стратегийн түншлэлийн түвшинд найрсаг харилцаагаа хүргэнэ.
Хамтын ажиллагааны олон салбаруудыг дурдахгүйгээр геополитикийн өнцгөөс ганц нэг эшлэлд тайлбар өгье гэж шийдлээ. Францын эх сурвалжид бичсэнээр геостратегийн, хонконгийн сонинд бичсэнээр “Өрнөдөд Монголыг сонирхох стратегийн сонирхол нэмэгдэж байгаа” гэдэг утгаар би төсөөлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч итгэлт түнш, Европ дахь чухал гуравдагч хөрш гэж тус улсыг шууд нэрлэлээ. Стратегийн томхон төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцов гээд дэс дарааллаар нь буулгах аваас цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, сансар судлал гэлээ. Хоёр Ерөнхийлөгч хоёулаа эл айлчлалыг “ТҮҮХЭН АЙЛЧЛАЛ” гэж зэрэг зэрэг нэрлэлээ. Найман зууны түүхтэй харилцаа гэж Францын Төрийн тэргүүн үнэллээ. Хамтарсан тунхаглалаа “Түүхэн ач холбогдолтой” хэмээн ноён У.Хүрэлсүх нэрлэлээ.

Хамтарсан тунхаглал дотор шинэлэг, бас бахадмаар чухал чухал заалтууд оржээ. Хоёр улс хоёр биендээ өгсөн тодорхойлолт байна. “Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц улс Монгол Улсыг Онцгой түнш гэж тодорхойлдог” гэжээ. “Онцгой түнш”–гайхамшигтай тодорхойлолт байна. Ийм хоёр чухал түнш нь чухам ямар зарчим дээр суурилан харилцаагаа хөгжүүлдэг юм бэ гэдэгт ч маш тодорхой хариулт өгчээ. “Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэх ёсонд суурилсан хоёр орны бат бөх түншлэлийг талууд нотлов” гэжээ.
Дараагийн нэг ноцтой гэмээр, гэхдээ зайлшгүй тэмдэглэх ёстой нэг заалт байна. Ноцтой гэдэг нь Монгол-Оросын харилцаанд хамаарах гэдэг утгаар хэлж байна. “Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлах ёстойг дахин нотлов” гээд “Үүнтэй холбогдуулан Украинд энгийн ард иргэдийн амсаж буй зовлон, иргэний дэд бүтцийг бөмбөгдөж байгаад хоёр улс санаа зовниж буйгаа илэрхийлж, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг сэргээхэд чиглэсэн бүх хүчин чармайлтыг дэмжихээ тэмдэглэв” гэжээ.
Хүн төрөлхтөнийг түгшээсэн нийтлэг сорилтод Монгол Улс, Монгол Төр дуу хоолойгоо өргөж болдог юм, чаддаг юм, олон улсын эрх зүйд суурилсан тогтвортой энх тайвныг Украинд, мөн Европт сэргээх үйлсийг дэмждэг юм гэдгийн нотолгоо бус уу? Улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал руу ямар ч тохиолдолд халдаж болохгүй ээ гэдгээ яруу тодоор мэдэгдчихлээ.
Хөгжил цэцэглэлт, жендерийн тэгш байдал, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг бууруулах гээд нэг чухал абзац орсон байна. “Феминист гадаад бодлого” гэсэн нэр томъёо монголчуудад нэн шинэ, үл танигдах байж магад. Европт бол хэрэглээд ирсэн нэр томъёо. Санаачлагч нь Франц. Тус улсын Засгийн газарт ГХЯ нь “Европын ба Гадаад хэргийн яам” гэсэн нэртэй, 2022 оны 5 дугаар сараас хатагтай Катрин Колонна энэ албыг толгойлж байна. Европын олон оронд Дипломат албыг бүсгүйчүүл толгойлдог. Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаанд феминист хандлагыг хөхиүлэн дэмжих, феминист гадаад бодлогын үзэл баримтлалтай, феминист чиг баримжаатай бодлого (feminist-inspired policymaking) баримталдаг улс орнууд улам нэмэгдэж, эдүгээ Франц, Герман, Испани, Канад, Люксембург, Мексик, Коста-Рика, Чили, Колумб, Норвег зэрэг улс идэвхтэй бодлого хэрэгжүүлж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурал зэрэг олон улсын томхон чуулга уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нар тогтмол уулздаг практик хэвшин тогтсон. Эдгээр санаачилгыг үргэлжлүүлэн манай улс дэлхийн 38 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, мөн феминист гадаад бодлоготой болон феминист чиг баримжаатай гадаад улс орнуудын Гадаад хэргийн сайд нар, НҮБ болон олон улсын бусад байгууллагын эмэгтэй өндөр албан тушаалтнуудыг нэг дор цуглуулж, олон улсын харилцаанд тулгамдаад буй зарим асуудлыг хөндөн ярилцаж, шийдлийг эрэлхийлэх зорилгоор эл уулзалтыг Улаанбаатар хотноо, мөн Азид анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын хувьд гадаад бодлогодоо “феминист гадаад бодлого” гэсэн онцгойлсон нэр томьёоллоор тодорхойлж, хэрэгжүүлнэ гэж зарлаагүй ч жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг хангахад чиглэсэн, феминист баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн гэж судлаачид үздэг. Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын санал, санаачилгыг идэвхтэй бөгөөд тууштай дэмжиж ирсэн, Дипломат алба дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, үүрэг оролцоог өргөжүүлж ирсэн, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмэгдүүлэхийн төлөө зогсож ирсэн ба энхийг сахиулагч эмэгтэй цэргийн албан хаагчдын олон улсын форумыг 2022 онд НҮБ-ын мандат дор хийснийг эргэж сануулууштай.
“Феминист гадаад бодлого”-ыг санаачлагч Францтай хоршиж хамтран ажиллах цаг ийнхүү тулж иржээ. Энэ мэт шинэ өнцгүүдийг дурдаад нийтлэлээ дуусгая. Хамтын ажиллагааны өөр олон өнцгийг дараа дараагийн нийтлэлүүддээ тусгах болно.
2023.05.22
Д.Баярхүү
Сэтгэгдэл(14)
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлогын дараа маш их баярласандаа яагаад бусад хүмүүс үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бол оо. Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлогын дараа маш их баярласандаа яагаад бусад хүмүүс үнээ нэмээд амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бол оо. Тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоно уу. Би үнэхээр аз жаргалтай, аз жаргалтай Монголоос ирсэн Барьямаа бол миний нэрээр нэг бөөрөө зарсан донор
Би Монголоос ирсэн Эрдэнэбат байна. Энэтхэгийн Бхавин эмнэлгийн доктор Люсиенпигийн ачаар тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан тул илүү их бөөр хэрэгтэй байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоорой. чинээлэг
Би Монголоос ирсэн Эрдэнэбат байна. Энэтхэгийн Бхавин эмнэлгийн доктор Люсиенпигийн ачаар тэд миний бөөрийг 790,000 доллараар худалдаж авсан тул илүү их бөөр хэрэгтэй байгаа бол DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM хаягаар холбогдоорой. чинээлэг
18 цагт буугаад 02 цагт нисээд явчихлаа.Зүгээр манайхаас юм гуйх гэж ирсэн байхаа хаха
Анхны ардчилал францаас эхтэй
тэмбүү анх францаас гаралтай
Хэрэгэгжүүлээрэй, энэ улстай шар нунтагаа хамтран ажиллахад л монгол сэв гээ л босно!!! Энэ боломжийг алдвал , за ахиж бид нар руу хэн ч харахгүй шүү!
Манай дарга нарын гадаад дахь опшоор, эдлэн газруудыг хамгаалж өгөөрэй.
Франц-Монголын найрамдалт харилцааны талаар бичсэн судлаач Д.Баярхүү танд талархаж амжилт хүсье
Гэрэл гэгээтэй өөдрөг юм сонсох сайхан байна шүү. Хавийн ойрд ийм юм сонссон бил үү? гэж бодогдож байна.
Сайхан мэдээ сонсоод, баярлаж байна. Дэлхийн том гүрний төрийн тэргүүн манайд ирсэн явдал нь туйлын чухал ач холбогдолтой. Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрээ л хамгийн түрүүнд ажил болгоосой.
монголд атомын станц байгуулахыг санаархсан атомын бохир бөмбөг хиййхийг украйн шиг улайран хүссэн хүсэл чинь ингээд талаар болов уу франц барууны молигыг мэдэхгүй юу орост мистраль хийж өгнө гээд молигодсон северный -хоёр байгуулаад дэлбэлсэн АТОМЫН СТАНЦЫН ХӨРГӨЛТИЙН УС МОНГОЛД БАЙХГҮЙ атомын хаягдал монголд хаюулахгүй шүү
Өндөр соёлт Франц улстай харилцаа сайжран хөгжих болсонд сэтгэл тэнийх аж