Монгол хүний хамгийн том эмгэнэл юу вэ? Энэ асуултад хариулт хайцгаая. “Мөнгө” гэж олон хүн хариулна. Мөнгөтэй бол ямар ч сайн сайхан амьдралаа босгочихно гэх хүн зөндөө. Бас арын хаалгадах, авилгадах ахиухан мөнгөтэй байх хэрэгтэй гэж шударга монгол хүн болгон хэлэхийн наагуур байна. Цаашаанаа боловсрол, ажлын байр, эрүүл мэнд, унаа машин, зуслан, хаус гээд хүслээ ярайлгах ба тэр хүсэл нь бүтэж өгөхгүй байгаагаа эмгэнэлд тооцно. Шударга ёс хэмээн амтай болгон ярих боловч чухам юуг тэгж хэлээд байгаа нь нэг мөр болоогүй. Баяжагсдыг адилхан ядууруулж аль гэдгээ шударга ёс болгочихсон хүн маш их байдаг.
Нийтээрээ адилхан ядуу байвал шударга ёс нэхээд яах юм?
Хачин дэмий зүйлс санаанд орохыг алийг тэр гэхэв монголчуудад, тэр болгоныг энд бичих гээгүй. Хамгийн том эмгэнэл бол миний бодлоор амьдралд хөлөө олж чадалгүй явсаар хөгшрөх. Нийгэмд төрхөө олоогүй, амьдралд эзлэх байр сууриа олоогүй монгол хүн дэндүү олон байна. Тийм хөгшин хөвөө хүн захаас аван ярайна. Хүнийг хүний дайтай явуулахын төлөө ажилладаг нийгэм, байгууллага, сургууль, соёл, гэр бүл, ах зах хүн ховордоо юу, эсвэл угаасаа байгаагүй юм уу? Зөв замаа нэг олоод авбал яваад баймаар залуус Монголд минь яасан их байх юм бэ? Миний нүдэнд л тэгж буугаад болдоггүй.
Гэтэл шал дэмий цаг нөхцөөсөөр нэг мэдэхнээ хөгширдөг, шал утгагүй амьдарч байснаа гэнэт мэддэг, гэтэл нэгэнт оройтчихсон, ертөнцийн мөхөл сөнөлийг зөгнөсөн гэрэл гэгээгүй нэг ахмад нөхөр нүд анитлаа өөрийгөө ба үр хүүхдээ, нийгмээ хорлоод эрлэгт явдаг. Энэ бол монголчуудын нэлээд хэсгийнхний дүр зураг биш гэх үү?
Дэмий цаг нөхцөөж, шал хачин дэмий юманд шаналж яваа үй олон монголчууддаа хандан оройтсон хөгшний тухай анхааруулж байна. Бас нэг том эмгэнэл бол нүүдэлчний байгаллаг материаллаг сэтгэлээс үүдэлтэй хоосон бардамнал. Чингис хааныг одоо дахин төрүүлээд дэлхийг эзэгнэх гэсэн гэнэн мөрөөдөл, түүнийгээ ил зарладаг, гайхуулдаг, бас хосгүй баян эх орны тухай эцэс төгсгөлгүй магтаал, тэр нь явж явж гадаадынхнаас хамаг юмаа харамлаж, хөөж туух хоосон эх оронч дүр эсгэлт, Монголыг ертөнцөөс таслах гэсэн муйхар сэтгэлгээ.
“XIII зуунд тэгж байсан” гэдгийг урлаг уран сайхан, кино, театрт доозыг нь хэтрүүлэхгүй хөгжүүлж болноо болно. Гэтэл бодит ахуй амьдрал дээр уран сайхандаж сэтгээд өөрийгөө зовоогоод яваа сэхээтэн голдуу хүмүүсийг би олныг мэдэх юм. Гадаадад түүнийгээ ид хав болгож, очсон улсдаа ад болж, архины хэрэгт орж яваа монголчуудтай таарч л явлаа.
Говь-Алтайд лекц уншиж байхад нэг сумын хариуцлагатай дарга босч ирээд микрофон авдаг юм. Асуулт (санал!) тавьж байнаа. Энэ Путин, Си Жиньпин хоёр руу Монгол Улсын Ерөнхийлөгч захидал байнга бичиж түүх нэхэж дарамтлах тухай. Орос, Хятадыг XIII зуунд бидний монголчууд л буй болгосон. Өнөөдөр Орос, Хятад хоёр дэлхийд нэртэй зүстэй их гүрэн яваа чинь монголчуудын л гавьяа хэмээн тэр захидалдаа бичүүл, үүнд ГХЯ нь юу харж суудаг юм гэж ирээд л зааварчлаад эхлэв ээ, нөгөө сумын дарга маань. Лекцэн дээр шүү. Би хариулах үггүй мад суув. Бид хоосон омогшил бардамналаасаа салах хэрэгтэй гэсэн санаагаар ганц жишээ авахад ийм байна. Facebook дээр явж байна лээ. Америкийн хоёр мульт тэрбумтаны зураг.
Тэгээд ингэж тайлбарлажээ: - Энэ зурганд 138 тэрбум $ нийлээд зогсож байна. Ямарч үнэтэй брэнд харагдсангүй, бас ямар ч гүзээ харагдсангүй. Гудамжинд явбал хүн танихааргүй энгийн гэхээр. Тэгэхлээр их хөрөнгө гэдэг тийм тансаг хэрэглээ биш, тэд ядуу байж үзсэн учир энгийнээр байж үлдсэн. Тэдэнд энэ их хөрөнгө нь сэтгэл ханамж байж магад, чөтгөр бүү мэд, ямар сэтгэл дотор нь орж үзсэн биш. Гэхдээ л тэд энгийнээр үлдсэн нь манай их идэгсэдээс шал өөр юм. Энэ хоёр хэн бэ? Дашрамд хэлэхэд УИХ, Засгийн газраас эхлүүлээд бүх шатны хурган дарга нар ямар пээдгэр билээ? Юм идэж байвал юу ч хамаагүй, зоогийн сав зогссог гэдгийг мэдэхгүй хэзээ нэгэн цагт хуулийн өмнө ирж зохих ялаа авах тийм цаг ирнэ, эхнээсээ ч ирж байна гэжээ.
Бас л бодууштай пост оруулжээ. Брэнд брэнд гэх донтой монголчуудад дохио сануулга өгчээ. Гарчигт би өөрийн омогшил гээд битүүгээр биччихсэн. Өөрөөрөө омогшино гэдгийг монгол хүн дээрээ авчраад наавал хэцүүхэн дүр зураг буудаг, миний олж харснаар. Омогшил байнаа, байна. Чингис хаан, онгон байгаль, олон арван сая мал, эко хүнс, цагаан идээ, ивээдэг бөх морь, эсвэл худалдаад авчихсан брэнд хувцас бараа, гангарааны дээл хувцас, хөөрөг, яаж ийгээд олоод авсан цол, одон тэмдэг гээд байнаа байна.
Яг Та юу бүтээчихээд яваа вэ гэхэд тойрч бултаад, эсвэл мэдэн будилаад яг таг хариулна гэж байхгүй. Миний ойлголтоор маш энгийнээс, жижгээс эхлэх ухаантай юм, тэр омогшил маань. Хашааны алга дарам газартаа хүнсний ногоо, мод тарьчихсан, ургуулаад, түүгээрээ омогшиж явахыг хэлж байгаа хэрэг л дээ. Тариалсан хүнсний ногоогоо өөрсдөө идэж хэрэглээд, үлдсэнийг нь борлуулчихаад, түүндээ сэтгэл тэнэгэр явахыг нь хэлээд байна.
Арай томоор ярья. Энэ зурагт өгүүлжээ. “38 мянган чадварлаг инженер хэрэгтэй!” Энэ уриалгыг би жинхэнэ омогшин хүлээн авна. Цаг нь болсон. Гучин жил ардчилагдаад, ард нь залхуурч хэвтсээр одоо юу болчихсон байна?
Зөв хүн бол, зөв идэвхтэй суралц, зөв сайн мэргэжилтэн бол оо гэсэн уриалга Засгийн газраас гаргасан байна. Жинхэнэ 38 мянган зөв монгол сэхээтэн (хөдөлмөрийн) буй болгох юм байна хэмээн өөдрөгөөр бодлоо. Харин уриалаад орхичихож болохгүй. Манай Төрийн гурван өндөрлөгийн уриа дуудлага ардчиллын 32 жилд багадаагүй, ихэдсэн байх. Түүнийхээ араас явдаггүй, ажил болгодоггүйгээс монголчууд санаатай ядуурлаасаа (ажил хийхгүйгээс) салж чадахгүй явна.
Энэ уриагаар бол одоо л ёстой омогшуулж эхлэх нь байна. Би яг тэгж ойлгож байна. Монголчуудыг (эрүүл саруул, ажил хийх чадвартайг нь!) язганатал хөдөлмөрлүүлээд, хөдөлмөрөөрөө тэд нь омогшоод, омогшсон дээрээ амьдрал ахуйгаа дор нь өөд татаад, цаашдаа дандаа аз жаргалаа төлөвлөж зөв амьдaрна! Энэ л дутаад байна. Энэ л гол юм нь. Анзаарагдахгүй мэт боловч хамгийн амин чухал омогшил бол ажил хөдөлмөр үр бүтээлтэй эрхлэх! Гэхдээ 3.5 саяулаа шүү!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл(44)
Энэ өвгөн бүр зөнөжээ ! Аминдаа оюука хүүк хоёрыг долоогоод л нэг л юм горьдоод байна да өгчихөөч !!
Монголчуудын чухам үнэнийг Баярхүү л хэлдэг бичдэг. Ам, ал хоёроо ялгахаа байсан арчаагүй муу ялзарсан өмхий рашистууд
Олон жилийн өмнө нэг өвгөн жаахан халамцуу Хакухо минь давчихвал гээд сууж байсан. Би түүнд "Та яагаад тэр япон нэртэй япон эхнэртэй Япон улсын иргэн, Японд ясаа тавих хүнд санаа зовоод байгаа юм? Тэр хүн чинь амьдрах аргаа олчихсон, Та харин монгол нэртэй Монголд амьдарч буй Монголд ясаа тавих амьдралд хөлөө олж чадахгүй байгаа өөрийнхөө хүүд яагаад санаа зовдоггүй юм бэ?" гэхэд дуугараагүй.
Энэ хужаа өвгөн болиммоор юм даа. Үргэлж л хужаагийн бодлого ярьж байх юм.Эсвэл тэр хужаадаа оч.
Хувьцаа цувдай хоёроо ялгаж чадахгүй орк чи юугаа ойлгох вэ дээ, чааваас
үндсэн хуулийн нэмэлт өөрчлөл яригдаад байгаа. нэг зүйл тодорхой оруулах юмсан - баярхүү гэх професорын "нийтлэл"-ийг бичих, нийтлэхийг бүр мөсөн хорих, ха-ха. нийтлэлийг нэр хүндийг унагааж байна, наанадаж. цаанадаж үнэн дүнхүү, ухаан муутай юм бичнэ, тэрийгээ болон өөрийгөө айхтар ухаантай гээд бодож, итгэчихсэн. энэ өвгөн бага сага мэдлэгтэй байж болох ч яс юман дээрээ ухаан байхгүй мулгуу. нийтлэл шүү юм, анализ нтр нь үнэн тэнэг, ямар ч системгүй
Энн хужаа ах нээрээ байнга л бичих юмаа тэ
Чам шиг юм уншаад ойлгодоггүй орк малууд олон байгаа учраас Монгол хөгжихгүй байна
90 д онд Р.Гончигдорж,Баабар, нарыг дагаж барууны үзэл суртлын номлогч болж их явсан гар даа
Монгол төрийнхөө Монгол ухаанаараа дампуурч байгаа Монгол
Чин үнэнийг хэлэх юм бол монгол хүн өөрөө монголоо хөгжүүлж ёстой чадахгүй. Ийм залхуу заваан ажлын чадвар доод зэрэгт орсон хүмүүс яаж ч хичээгээд хол явахгүй
энэ долоогчид нэг тэмдэг зүүж өгдөөхичнээн зовоогоод яах юм дээ зайлуул гуйгаад байна шүүдээ ойлгооч
Шизотой монголчууд.
Баярхүү ямагт зөв юм олж харж бичих юм. Танд баярлалаа. Манайхан өөрсдийгөө олж хараасай билээ!
Ажил хийх зөв л дээ. Би хэдэн ширхэг мод жоохон хүлэмжтэй . Бас бага сага ажил хийнэ. Жар хүрч байгаа хүн өөр юу хиих вэ. Өөрийгөө зүгээр суулгахгүй. Бас хүүхдүүд санаа авч хэвшиг гэж боддог. Хүүхдүүд инжёнёрүүд . Ажлаа хийнэ. Гэхдээ оффист сууна. Спортоор хичээллэ явган яв гэж захина. Ингээд амьдрахад болоод л байдаг.
Зөв бичжээ
Соцын үед бүх монголчууд ажилтай бол ажилтай,залхуу хүн байдаггүй, маргаашдаа итгэлтэй ,залхуурах гэсэн этгээдүүдийг шахаж,нийгмийн идэвхтэй хэсгүүд тэднийг дааж авч зөв замд нь оруулдаг байлаа.Улсын мөнгөнөөс 1 төг дутвал хариуцлага чанга тооцож, ардын,намын хянах шалгахаар ороод цаашид карьергүй болдог байсан тэр болгоныг нураахад манлайлан оролцож, ард түмний тархийг барууны суртлаар хордуулагчдын нэг нь өөрөө мөн биз дээ, мэдэн будилж энгийн ардуудыг доош хийдэг хэн юм чи,зүгээр л мөрөөрөө дуугүй зайлаарай ,харин ч хөдөлмөрлөөгүй ардчилагчдыг даган намирч ,ард түмнийхээ эрх ашгийг зарж элчин хүртэл болж явсныг чинь л мэдэх юм бна.
Шал худлаа. Шоронд байгаа юм шиг улс байсан шүү дээ. Тиймээс олон хүн галзуу, сэтгэцийн эмгэгтэй болсон. Өөрт нь таалагдахгүй бол устгана, сөнөөнө гэж сүржигнэсэн хүмүүс.
Баярхүү энэ удаа харин маш зөв донжтойгоор Монголчууд бидэнд ухаарах,сэхээрэх,ирээдүйгээ амжилттай бүтээхийг сануулж хэлсэн байна.үүнийг Манай залуус ухаж ойлгож амьдралынхаа хэв маягийг,сэтгэлгээг өөрчлөөсэй билээ гэж хэлмээр санагдлаа.
ЭХЛЭЭД ҮГИЙН УТГАА ОЙЛГОХ НЬ ИХ ЧУХАЛ Л ДАА.........ОМОГШИХ ГЭДЭГ НЬ УУРЛАХ ГЭДЭГ ҮГТЭЙ ИЖИЛ УТГАТАЙ БУЮУ СИНОНИМ УУР -ОМОГ ЮМ ШҮҮ.....
Уг нь мэргэжлийн социологч нийгмийн булэг давхаргуудаар тус тусад нь тоо баримттай судалж нийтлэх естой л доо Тэд бичихгуй болохоор одоо Баярхуу бичиж байгаа нь овоо гэхээс Нийгэмд маш олон торлийн хумуус байнаа маш мундаг ходолморч залуучууд ч байна Ахмадууд ч байна Бутэл муутай хумуусийн тухай голдуу бичихлээр нийгэм бухэлдээ болохгуй байгаа мэт харагдана Гэтэл тийм биш Оноогийн Монголын эмгэнэл бол яаж ч гурийж ходолморлосон ядуувтар амьдарч байна Юуны омно ходолмор цалингийн харьцааг зов тогтоох
Монголчууд залхуурч хялбар аргаар мөнгө олж сайхан амьдрах гэж сэтгэж байна.энэ юунаас эхтэй вэ гэвэл төрд гарсан хулгайч,луйварчид мөнгөтэй болж сайхан амьдарч байгаагаас үүдэлтэй.нөгөө талаар эмх замбараагүй байлгаж байж эрх мэдэлд хүрэхийн төлөө барууны тухайлбал АНУ бодлогыг хэрэгжүүлж байгаа өнөөгийн улс төрийн намууд.хүн хоосон ардчилал,хүний эрх,эрх чөлөөгөөр сайхан амьдарч хөдөлмөр хийхгүйгээр хөгжил байхгүй гэдгийг суулийн гучин хэдэн жил харууллаа.одоо зөвхөн сэрэх хэрэгтэй монголчууд минь.улиг болсон энэ улс төрөө ,нийгэмээ системээр нь өөрчлөх хэрэгтэй байна.сэрцгээ,ухаарцгаа.
Битгий шаа. Мөнгө олох л ёстой. Тэгээд чи өгөх үү. Байгаа нь л энэ. Хялбар, хялбар биш гэж юу яриад байна аа.
Тэр инжанар манжанар хэрэггүйээ, тоо моо бодоод ч байх шиг ядаргаатай. Нэг бол сайхан барилдаад, нэг бол марзагнаж хүмүүс инээлгэж шогтоод, эсвэл сайхан дуу дуулаад л мөнгө олоод болоод бна Монголд. Манай төр засаг ч их дэмжиж бна, цол хэргэм, төрийн шагнал гэх мэт бүр талаар иймэрхүү чадвартай хүмүүс, хүүхэд залуучуудыг хөхүүлэн дэмжиж бна. Би лав 3 хүүхдийнхээ 2ыг дуучин, нэг нь тэртэй тэргүй марзан царайтай төрцын Бууз хэн билээ нөгөө хошин шогч тэрний хойдхыг залгуулаад хоолоо олоод идчихнэ. Инженер болгох гэж хүүхдүүдээ зовоохгүй шүү ардчилалын ач буянаар харинчиг.
Заримд нь муу хэлүүлж модоор тоншуулдагч, үнэнийг хэлж явдагт нь талархана. Зээр гөрөөсөнд сүргийн цэгц гэж сортоотой, сэрвэлзсэн нэгэн байдаг нь хамгийн түрүүнд аюулыг олж харна, унд ус, соргог билчээрийг олно гээд их мундаг шүү дээ. Энэ л санаанд орж байна. Өөрсдийгөө сүрхий гээд бодчихсон хүн сүрэг маргааш юу болохыг мэдэхгүй байгалийн бас нэг төрөл зүйл амьтан шүү дээ.
Ерөнхий сайдад тал засах гэж юу нь холоос худлаа тойруулдаг юм бэ Зүгээр л монголд төрсөндөө харамсаж амьдарсаар дуусч байгаа зөнөгүүд шүүдээ энэ бид хоёр Энэний надаас илүү нь овоо архичин байх ккк
мунхаг тэнэг, ёс зүйгүй, ахуйн соёлгүй, залхуу, архичин, хууль дүрэм сахидаггүй, хэдэн цаасаар юугаа ч зарах урвахад бэлэн яг энэ байдлаараа монголчуудад ирээдүй алгоо.
баярхүү алан бомбоо минь битгий сайт телевиз гэж ялгаад байгаарай муу новшоо чи тэр МАН-ыг муулаач нохойн гөлөгөө
Bravo!
МӨХӨЖ БУЙ МОНГОЛ.. https://www.youtube.com/watch?v=gJ46OBkr1dw
https://www.facebook.com/watch?ref=search&v=727431267927249&external_log_id=33295407-3c5c-4634-bb74-f58aa57d7df0&q=%D1%83%D1%8F%D0%BD%D0%B3%D0%B0%20%D0%B1%D1%83%D1%8E%D1%83%20%D1%8F%D0%BD%D0%BB%D0%B8%D0%BD%20%D1%85%D1%83%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD%20%D2%AF%D0%BD%D1%8D%D0%BD%20%D1%82%D2%AF%D2%AF%D1%85
Иш хужаа минь дээ. Чи чинь яагаад одоо болтол хужаа зангаа орхидоггүй юм бэ.Эсвэл тэр хужаа руугаа яв.Үгүй бол дуугаа тат.
Мундаг бичиж. Зөв сэтгэлтэй мундаг хүн л дээ. Монголчууд гэгээртлээ удна л даа. Тиймээс локомотив болсон боловсролтой залуусыг бодлогоор бэлтгэж, 3 сая хүнээ түүчээлүүлэх л зөв гарц байх шүү
Зарлаж тунхаглах яах вэ. Ямар үйлдвэрт ямар инженер хэрэгтэйг төлөвлөгөөтэй гэрээ байгуулж сургаж бэлдээд монголдоо ажиллуулдаа. Сурсан нь ихэнх нь гадаадад үлдэж байгаа. Соц. нийгэмд мэргэжилтэн яаж бэлдэж байсныг мэддэг хүнээс нь асуул даа.
Маш зөв Ажил хийвэл ам хөдөлнө.
ёстой балиар долигнуур өвгөн юм даа? гайхалтай!
Дараагийн 30 жилийг өнгөрсөн 30 жилийн замаар явсан шиг явж болохгүй ээ. Аж үйлдвэрлэл, иновац гээд нийгэмдээ хэрэгтэй хшртээмжтэй баялгийг бий болгох нь зөв. Яг үнэндээ, нийтлэлч өөрийгөө бодсрндоо биш харин, нийтээрээ хөгжлийн зөв аргаа олоод явах тухай бичсэн. Бүтээдэг хүмүүс хэрэгтэй байна.
Энэ хужаа өвгөний аманд нь мантуу чихээд дуугүй болгочихож болдоггүй л юм байхдаа.
Юм ойлгох чадваргүй чам мэт нь л хүнийг доромжилж байдаг юм дөө. Аягүй бол чи өөрөө хужаа байгаа
Байгаа үнэнийг л бичсэн байна.гэвч гүтгэгчид,атаархагчид яасан олонтой хүн бэ? Сэхээтэн хүн ажлаа л хийсэн байна.Боловсролтой нэгнээ цөөхөн,хүнээр дутдаг монголчууд хойт,урд,баруунд өгөх гээд тэнэгтэж өгөх юмаа.
Баярхүү бол бахархууштай монголчуудын нэг болжээ ээж нь тэр үеийн дарга Цэдэнбалын дэргэд явдаг сэтгүүлч нь байсан гэхдээ хүү Баярхүү нь барууны хүмүүжилтэй америк талдаа хүн байна
Ene theft 2000 sanvaartan nom uzej baigaa Gadaadad ene daunting zaluus injener bolohoos beltgegdej baigaaa bolov uu Bi bol professoriin zamiin v gej helnee
Санаа авч, хүн бүрт дотроо нэгийг бодуулах л нийтлэл....
Хужаа Хужаа Хужаа Хужаа Хужаа Хужаа Баярхүү чи өвгөдийнхөө нутаг Бээжиндээ оч.