(Хуралдсаных нь 45 жилийн ойд)
Одоогоос 45 жилийн тэртээх намрын тэр өдрүүдэд дэлхий дахины анхаарал Алтан Москва руу төвлөрч, тэнд ЗХУКН-ын XXII их хурал чуулж СССР-т коммунизм байгуулах лут үйлсийг хэлэлцэж байлаа. Тэр их үйлс хэрхэн сүйрсэн тухай түүх нуршилгүйгээр их хурлын индрээс дэлхийн шинэ дайнд АНУ ба өрнийнхнийг өдөн дуудаж, хийрхэл дэврээсэн зарим түүхийг эргэж сануулъя. Бидний үеийнхэн, бидний хойч үеийнхэн үүх түүхээ мэдэх үүрэгтэй, гол нь ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй, дэндүү хэнээтэй, инээдтэй (бүр галзуу), бас эмгэнэлтэй гэмээр эшлэлүүдийг дор дурдах болно.
Чухамдаа ХХ зууны гол агуулга нь социалист, капиталист нийгмийн хоёр системийн уралдаан байсан гэдэг утгаар дэлхийн бөмбөрцөгийг эл уралдааны асар том талбар юм гэж тооцвол социализм нь хуучин ертөнцийн байр суурийг алхам алхмаар байлдан авч, хоёр системийн энх тайван уралдааны явцад капитализм бүх улс түмний өмнө ёс суртахууны талаар гүн ихээр ялагдав гэсэн үгс их хурлын тайлан илтгэлийн эхнээс эхлэн дурайжээ.
“Араатан чонын авиртай империализм”, ”цагаандаа гарсан империалистууд”, “ард түмнээ социализмын замаар орчихно гэж тэд үхтлээ айж”, “ангийн үзэн ядах үзэлд автагдан улангассан дайснууд нийт хүн төрөлхтөнийг дайны хөнөөлд учруулахаас буцахгүй”, “империалистуудын хүч тамир нь барагдаж, чадал тэнхээ нь муудсан боловч хомхой сэтгэл нь хэвээрээ байгаа зөнөсөн ховдог өвгөн шиг аашилж” гэхчлэн Н.С.Хрущевын тэр илтгэлд баахан харааснаа, империалист түрэмгийлэгчид оршиж байгаа цагт бид хэзээ ч бэлэн зэхээтэй байж, батлан хамгаалах хүч чадал, зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах байгууллагаа улам зузаатган бэхжүүлэх ёстой, хэрэв империалистууд эрэгцүүлэн бодохгүйгээр социалист орнуудад халдаж хүн төрөлхтөнийг дэлхийн хөнөөлт дайнд оруулах гэвэл тэдний тэр тэнэг балай алхам эцсийн алхам нь болж, капитализмын нийт систем эцэс болно (Алга ташив) гэсэн заналхийлэл цаашаа хөвөрчээ.
Гурван бүлэгтэй тэр илтгэлийн тэргүүн бүлэг нь бараг тэр чигээрээ ийм үгсээр дүүрч, дараагийн бүлэгт коммунизмын өрнүүн байгуулалтын төлөвлөгөө, гутгаар бүлэгт Лениний намын их үйлс гэхчлэн байх агаад би энд зөвхөн тэргүүн ба удаахи бүлгээс эшлэж, тэр үеийн олон улсын харилцааны өрөөсгөл баримтлалыг нь сөхөж байна. “Капитализмын цаашдын ялзралыг аргалах аргагүй, капиталист орнуудын эдийн засаг нь халуун ханиад туссан өвчтөн шиг болж”, “амьдаараа ялзарч байгаа цатгалан баяныг санагдуулдаг” гэсэн үгс явснаа капитализмын мөхөх тавиланг олон баримтаар нотолж, тэр нь дотроосоо өтөж, зөрчил нь хурцдаж байгаа тухай АНУ, Япон, Өрнөд Европын улсууд дээр нэр зааж яриад, нэвт шувт ялзарсан капиталист байгууллыг бүх гэм согогтой нь хамт булшлая (Алга нижигнүүлэн ташив) гэсэн алга ташилтууд шил даран хөврөх ба илтгэлийн тэр хэсгээс үзвэл ЗХУКН-ын XXII хурал дууссаны маргааш л өрнийнхний систем нурж унах нь уу гэлтэй дүгнэлт, томъёолол хараал зүхэлтэй хослон дүүрсэн байна.
“Энх тайван зэрэгцэн орших явдал бол СССР-ийн гадаад бодлогын жанжин шугам мөн” гэсэн дэд бүлэгт уг нь энх тайвныг бэхжүүлэх их үйлсийг тодорхойлмоор аястай эхэлсэн боловч сүүлдээ ямагт занах, зүхэх хэлбэр рүү орж, “...Гитлерийн Герман итгэл эвдэж балмадаар халдан довтолсныг мартаагүй байна. Империалистууд дайны аюул заналыг үүсгэж байхад сэтгэл амарлингуй байж огтхон ч чадахгүй (Алга ташив)”, “Түрэмгийлэгчдийг буултаар уяруулдаггүйг түүх сургаж байна. Амин чухал асуудлын талаар империалистуудад буулт хийх гэдэг бол энх тайван зэрэгцэн орших бодлого биш, түрэмгийлэгч хүчний өмнө найр тавин бууж өгөх гэсэн хэрэг мөн. Бид хэзээ ч тэгж чадахгүй (Алга ташив)” гэсэн андгай тангараг үргэлжилжээ.

Илтгэлийн “Зөвлөлт Холбоот Улс коммунизмын өрнүүн байгуулалтын шатандаа шилжин орлоо” хэмээх хоёрдугаар бүлгийн материал-техникийн бааз байгуулах чухал үе шатны тухай дэд бүлэгт “Би нэгэнт илтгэлээсээ хальж ярьсан болохоор” гэсэн тодотголтой Н.С.Хрущевын хувийн сэтгэлийн хөөрөл давамгайлсан, дэлхийн шинэ дайнд өдөж уриалсан үг өгүүлбэр шил даржээ. Бүхэлдээ “Дэлхийн дайн хаяанд тулж ирлээ” гэсэн сэрэмжлүүлгээр тухайн цагийн батлан хамгаалах бодлогоо зөвтгөж тэрээр ярьсан ярианаас эшлэбэл:
Бид эдүгээ тив хоорондын алслан нисэх баллистик пуужин, агаарын онгоц сөнөөх пуужинт зэвсэг, хуурай зам, агаар болон усан цэргийн пуужинтай боллоо. 12 мянга гаруй км хол тусдаг манай шинэ пуужингуудыг туршиж шалгалаа. Манай харвасан пуужин гойд мэргэн тусаж байгаа тухай мэдээ бид авсаар байна. Энэ хавиар Америкийн хөлөг онгоцууд ч мөн байж, зөвлөлтийн пуужин яаж явж байгааг ажиглаж, америкчууд манай пуужингийн нисэлтийн тухай зохих мэдээ баримтуудаа нийтэлж, бид ч тэр мэдээ баримтыг нь өөрийнхтэйгээ тулган шалгаж байна. Манай хөлөг онгоцууд дээр байгаа нөхдөд бид итгэлгүй яахав. Ингэхлээр бид ч хянаж байгаа, дайсан ч хянаж байгаа, хоёр давхар хяналт болж байна (Алга ташив).
Зөвлөлтийн пуужин тусах газраа яг тусаж байгааг дайсан этгээдүүд (үнэндээ бид тэднийг өөрийн дайсан биш байгаасай гэж хүсэх боловч империализмын төрөлх шинж чанарыг аргагүй л харгалзах хэрэгтэй) ч нотлон хэлж байна. Энэ сайн хэрэг ээ! Бид энэ талаар эргэлзэх юм алга (Алга ташив).
Манайд цөмийн шинэ зэвсэг турших ажил их амжилттай болж байгааг хэлье. Бид удахгүй турших ажлаа дуусгана. 10 дугаар сарын шувтаргаар л дуусгах байх. Төгсгөлд нь 50 сая тонн тротилын хүчтэй ус төрөгчийн бөмбөг дэлбэлэх байх (Алга ташив) . Манайд 100 сая тонн тротилын хүчтэй бөмбөг бий гэж бид хэлсэн. Энэ үнэн. Гэвч ийм бөмбөгийг хамгийн алс хол газар тэсэллээ гэхэд цонхныхоо шилийг хагалчиж болох учир тийм бөмбөг тэслэхгүй байгаа юм (Нижигнэтэл алга ташив). Ийм дээрээс бид тийм бөмбөг тэслэхээс одоохондоо түдгэлзэж байгаа. Тэгэхдээ 50 саяын бөмбөг тэсэллээ гэдэг чинь 100 саяын бөмбөг тэслэхэд хэрэглэх багажаа туршчихлаа гэсэн үг. Гэвч хуучны үгээр, бурхан минь, аль ч улсын нутаг дэвсгэр дээр тийм бөмбөг бид хэзээ ч тэслэхгүй байх юмсан.
Зөвлөлтийн усан дорхи флотыг байгуулах ажил амжилттай болж байна. Манай дайснууд баллистик пуужингаар зэвсэглэсэн усан дорхи флот байгуулж байна. Бид флотоо баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэж байна. Цэргийн эвсэл бүхий дайснууд манай орон болон социалист орнуудын нутаг руу усан дорхи хөлөг онгоцноос буудах гэж бэлтгэж байна. Бид хариуд нь газар дээгүүр болон усан доогуур буудахад бэлэн байна. СССР бол эх газрын гүрэн юм. Бидний эсрэг дайн дэгдээх гэсэн этгээд аргагүй л ус гатлах болно. Тэгээд ч бид социалист орнуудын хил хязгаар руу чиглэж яваа тэнгисийн хөлөг онгоцыг олон зуун км-ийн цаана далайд явж байхад нь онож буудах баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэсэн усан дорхи флот байгуулж байгаа юм. Атомын хөдөлгүүрээр тоноглогдсон, баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэсэн Зөвлөлтийн усан дорхи флот түрэмгийлэгчдийг болон мөн дайн гарвал усан дорхи хөлөг онгоцноос харвасан манай пуужингийн урамтай бай нь болох дайсны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг хүртэл хиар цохих болно (Алга нижигнүүлэн ташив).
Зөвлөлтийн армийг пуужин-цөмийн техникээр шинэчлэн зэвсэглэх ажил бүрэн гүйцсэнийг тус их хуралд илтгэн мэдэгдье. Эдүгээ манай зэвсэгт хүчин ямар ч түрэмгий этгээдийг ниргэн сөнөөх хүчирхэг зэвсгээр зэвсэглэлээ. Бид зэвсэгт хүчнээ пуужин, усан доогуур ажиллах флот, атомын зэвсгээр зэвсэглэхдээ нисэх хүчнээ улам хөгжүүлэн нарийсган сайжруулах ажлаа үргэлжүүлсээр байна.
Нөхөд өө! Манай гайхамшигт пуужин, түүний хөдөлгүүр, нарийн багаж хэрэгслийг зохиосон нөхөд энэ танхимд сууж байгааг бид харж байна. Зөвлөлтийн армид хамгийн орчин үеийн зэвсэг бүтээж өгсөн эрдэмтэд инженер, ажилчдад тус их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье (Нижигнэтэл алга ташив).
“Зөвлөлтийн ард түмний гарт байгаа атом, ус төрөгчийн зэвсэг нь” гэхчлэн сүрдүүлж занасан эдгээр үгс хэдэн мөр яваад коммунизм байгуулах төлөвлөгөө, химийн үйлдвэр, угсармал барилга гэхчлэн төрөл цааш арилжжээ. Тэр тухай энд өгүүлэхгүй. Орчин цагийн ойлголтоор бол илтгэлийн дээрхи хэсгийг дайнч, дайны хэнээ туссан гэж солиотой хүн ч түвэггүй ойлгохоор. Тухайн цагтаа коммунизмын материал-техникийн их байгуулалтын нэг чухал уриа лоозон, чухал хэсэг нь болж явсан атом, ус төрөгч, пуужингийн энэ их хийрхлийг гарчигт өгүүлсэнчлэн дэлхийн шинэ дайны уриа гэж үзэж болно. Энэ их уриа дуудлага хэрхэн төгсгөл болсон, хараал зүхэл амсуулсан нөгөө өрнийнхөн нь эдүгээ хэн болчихоод байгаа талаар бяцхан эргэцүүлэл хийх эрх уншигч Танд үлдлээ шүү.
2006 оны 6 дугаар сар
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл(61)
кузя царцаа намжил. дараа нь хөхөө намжил.
ХАРИН МАНАЙ АНЫХАН ШИГ АВИРЛАЖ БАЙСАН ЮМ БИШҮҮ АРГАГҮЙ ДҮР ЭСГЭСЭН ХУРГАН КОММУНИСТУУД ШҮҮ
Дайн хийж чадахгүй бол улс гэж байгаад хэрэггүй. Япон бол улс биш. Монгол, Орос бол улс шиг улс юм. Дайн хийж байхад янз янзаар хуцаад байгаа барууны гөлөгнүүд олон болжээ.
Жюцай, халуун ногоо амнаас нь ханхалсан орсгор луухаан Баярхүү гэж нэг мэдрэл мөн тэнэгтэх юмаа. Илжигдоржийн хошногоны нүх байсан, АН-ын хүн гэхээр ямар илжиг гэдэг нь ойлгомжтой штэ. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юмыг нь битгий хэвлэл мэдээлэл дээр гарга, хүмүүсийг бузарлахын нэмэр.
Яаг эсэргээрээ АНУ дэлхийн дайн бүрийг өдөөж ӨРДДӨГ улс
Байден Путин Зеленский нарыг халз мэтгэлцээнд оруулж украйны дайны асуудлыг эцэслэх хэрэгтэй. Эсвэл цөмийн дайн хийж дэлхий нийтээрээ үхэцгээе.
Бүгдээрээ сайхан үхэцгээсэн нь дээр дээ.Тэгэхгүй бол улс маань удахгүй мөхөх нь.Улс мөхсөнд орвол дэлхий сүйрсэн дээр...
Удахгүй би монголын бүх нутаг дэвсгэр дээр атомийн бөмбөгнүүд байршуулж бүх хүн төрөлхтний устгана. Би ганцаараа үхсэнээс хүн төрөлхтөнтэй хамт үхмээр байна.
Дэлхийн дайн болбол чи үхэх биш ор үндэсгүй устаж алга болно.
Баярхүү та Нато гэдэг АНУАнгили Франц гэх улсуудын байгуулсан цэргийн эвслийг тайлбарлачих Нато наашаа өргөжиөөд байгаа нь зөвүү Орос улсыг тойруулчихаад байхад Орос зүгээр байж юуч хийхгүй байсаар баых байсан гэжүүОрос улс аюулд ороод байгаа шүү даэ Нато бол АНУ цэргээ гишүүн болсон орондоо байршуулна Оросыг илт өдөөн хатгаж бна Энэ дайны буруутан АНУ шүү дэ Украйныг ашиглаж сүйдэлж орхилоо АНУ ернь бусдын нутагт дайн хийдэг улс шүү дэ
ОЭСЯ-ны ажилтан амаа тат алан тэмбуу минь
Яаг эсэргээрээ АНУ дэлхийн дайн бүрийг өдөөж ӨРДДӨГ улс
ene ih ilyy ygtei 2 nyyrtei golog shuu.amerik ezedeesee zaabar abaad l ingej baigaa.hychteig ayldan dagaj pyldagddag .yrd n uy gej hytsaj bailaa dyrgui hyremeer hymyys msrtamhai gej boddog uym bhda
45 жилийн өмнөх үе чин дууссан одоо бол өөр
хулгайч ардчилагч нэр зүүсэн хог худалдагдсан шаарнуудад америк доллар их л сайхан байгаа
Баярхүү судлаач үнэнийг өчжээ!
Урьд нь энэ хүн юу хиыж байсан вэ? Гэгэт одоо Амкрикиыг дэмжээд боож үхэх гээд байх юм. Америк бусад орон луу дайрч олон мянган жирийн хумүүс хүүхэд үрэгднж байхад дуугараагүй байж оростой холбоотой асуудал гарахаар гэнэт олон юм ярьж ард түмний тархи угаах даалгавар авч ажиллаж байна. Худалдагдсан хүн дээ. Монголиын ард түмэн тэнэг биш хэн дайсан хэн нөхөр гэдгээ чамтай чамгүй ялгаж чадна. Бас өөриыгөө дипломатч гэчихчээ чи хаана дипломатийн сургууль төгссөн. Манай бүх дипломатч оросд төгссөн . Дипломатч хүн иым юм ярьж улс хоорондийн асуудалд орж хашарал үүсгэдэггүй юм. Бусад нэртэй жинхэнэ дипломатч нараа хар чам шиг тнгэж баруун солгойгүй бурж яваа хүн алга АНУ д худалдагдсан
балай шахуу юм
Яаг эсэргээрээ АНУ дэлхийн дайн бүрийг өдөөж ӨРДДӨГ улс
Зөнөг өвгөн бүүр илий балай болж тонил көгшин ацаа
Хэн эхлээд довтолсон билээ...
Чи өннөдөр эхлэхгүй бол маргааш чиний эх орон байхгүй
чи одоо болимоор юм
khurushev chini ukrain hun shuu.
Энэ хужаагийн эрлийз монголчуудыг хагалан талцуулах л гэж ийм юм бичээд байх шив дээ.
45 жилийн омно дэлхийн капиталист орнуудын оноогийн шунал, турэмгийлэлээ дарж чадахгуй бух дэлхийг зэвсгийн хуч, эдийн засгийн дарангуйлалаар дарамталж, НАТО гэсэн дэлхийд ганц зэвсэгт эвсэлийг гартаа авч, улсуудын дотоодод гарсан зорчил, иргэний дайнуудыг нухчин дарж, хурээгээ тэлэн зуун Европод улмаар Балти орчимын Шигээний орнуудыг НАТО-д элсуулэн дэлхийн 3-р дайнд шижуулэхээр улайран тэмцэж байгааг олж харж, дэлхийд энх тайвныг бэхжуулэн хамгаалахын толоо болзошгуй дайнд бусад орнууд бэлэн байхыг л анхааруулсан л байна шуу дээ!!! Сонин болгоодд, шоолоод байх асуудал биш бйна. Оноо цагийн байдлыг унэн моноор нь урьдчилан тооцож сэрэмжлуулэж байжээ!!! Аргагуй л энх тайвныг бэхжуулэ тогтоохын толоо тууштай, шудрагаар тэмцэж байгаа дэлхийн ганц хошуучлагч гурэн бол Орос улс болх нь тодорч байна!!! Дэмжицгээ!!!
Баярхүү чи одоо солиороод бнаа уу
Коммунист, империалист бүгд л бие биенээсээ дор орохгүй, дээрэлхүүлэхгүйн тулд зэвсэглэж байсан. Одоо системийн ялгаа багассан үед ч ялгаагүй. Зонхилох том гүрнүүд нэгнийхээ сүүдэрт орохгүйн тулд зэвсэглэлээ сайжруулсаар байна. Үүнд их гүрнүүдийн ноёлох үзэл хэт газар авч байгаа нь гол нөлөө үүзүүлж байна. Үүнд АНУ хамгийн гол буруутан нь.
Хрущёв 1964 онд ажлаа өгсөн
odoo boliy bayrhvv hurliizaa yasan orosig muulij handagui ostoi hurliz be dee. ali ertenii ongorson balarsan tvvh yriad l onoodortoi holboj tenegteh baalai yumaa. ysan osorhvv horon sanaatai hvn be de.. tsusand i orosiin esereg vzel suusan hurliizuud ih bna..
Хөгийн эрлийз хол очиж хуцаарай
Тэр үеийн капиталист систем ч соц системийг мөн л муучилдаг л байсныг тэр үеийнхэн бүгд л мэднэ шүү дээ.Харин ч тэр үеийн Америкчүүд хүүхдүүдээ хар нялхаас нь " ИЙ ЯАНАА,ЦААНА ЧИНЬ ОРОС!!! , ОРОС,ОРОС ХҮН !!!, гэж ухаан алдтал нь айлгаж, бас дээд зэргээр үзэн ядуулан өсгөж байсан гэж ярилцдаг байлаа. Гэтэл манайд,соц системд Америк хүнээр хүүхдээ ганц ч айл айлгаж өсгөж байгаагүй. Үүнийг юу гэж тайлбалах болж байна??? !!!. Миний бодлоор хүүхдээ Орос хүнээр айлган өсгөж байгаа нь сэтгүүлчийн татсан Оросын улс төрийн утга бүхий жишээнүүдээс алс,хожимдоо хэдэн хувь давуу хор уршигтай байгаа биздээ.
Bayarhuu guain bichseniig unshlaa 1talig barij bichsen bna Tuhain ueinn ZHUKN-n Ih hurlin iltgelees ish tatajildee Tegvel Tuhain ueiin Imperialistuudin zevsgeer huutsulduj baisnig bas bichij baij Tanig yah argagui Tuuhiin talaar unen zuv dugnelt hiij gej bodmoor bna Ta ter ued oros ah nar mini gej yavj baisnig muhus bi uulni hagsa hugas medee bgaam yalanguya Diplomat hun yum bol ulaan tsaim 2 nuur gargah uulni demiil yumsan Diplomatuud yah yostoi bilee
Энэ нөхөр үнэн түүхийг мөн ч их гуйвуулах юм аа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж нэг онч үг бий дээ. АНУ эхэлж 1945 онд атомын бөмбөг хийсэн, бас түүнийгээ Японд хоёронтаа хэрэглэсэн. Дараа нь НАТО байгуулагдсан. Энэ бол 1949 он. Атомын зэвсэг, НАТО хоёр ямар зориулалттай байсан юм бэ? Баярхүү та үүнийг эхлээд тайлбарлачих. Арай ЗХУ буюу Оросыг хөгжүүлэхэд зориулагдсан алхам гэж залахгүй биз дээ. Ядарсан ч профессор бол доо.
Чи үнэхээр үнэнийг ярих гэж байвал, одоогийн орос яг хэвээрээ өмнөх нийгэмийн үйл ажиллагаа нь одоотой хамаатай гэж үзэж байгаа бол дэлхийн 2 р дайн дуусчихаад байхад АНУ Японы 2 хот дээр атомын бөмбөг хаясаныг чи юу гэх вэ? Чи энэ дээр юу ч дугарч чадахгүй дээ профессор гуай. НАТО гэж ямар зорилготой байгууллага хүрээгээ тэлээд байгаа юм. Соц систем чинь аль эрт задарчихсан. Орос чинь оршин тогтнох гэж тэмцэж ирсэн үндэстэн , гүрэн ямар АНУ шиг хүний сайхан нутагийг булааж аваад жинхэнэ эзэдийг нь устгаж, эзэн сууж тогтсон шуналтангуудаас бий болсон улс биш.
Соц ын үед үнэгүй сурч.боловсрол олж ажиллаж амьдарч байсанаа мартах ч муу.дайн сайхан зүйл биш ч барууны бодлогонд толгойгоо угаалгаж геополитокын цаад учир утгыг хальт ойлгож бүлтэрэх бүүр муухай.маш өргөн хүрээний мэдлэгэтэй .нэг талыг бус.бүгдий нь судлаж байж ярих хэрэгтэй л дээ монголд номер 1 нь систёмийн судлаач нэг л хүн байдаг бусдад нэг их итгээд байх нь өрөөсгөл
Яг үнэн xэлж одоо л тэр мөxөл нь ирж байx шиг байна, одоо л яг империализмдаа ороод аяндаа өөрөө өөрийгөө мөxөөж байx шиг байна. Xүнлэг энэрэнгүй социализм эргэн ирж байна, өөрөө өөрийгөө мөxөөдөг нь жам юмдаа!!!
Социализмийнxан ардчилал Америкийн мөн чанарыг тэр бүр сайн мэдээгүй байсан, өдгөө бүx зүйл ил болоод тэднийг жигшиx болжээ, одоо дэлxийн баялагийн 95%-г эзэмшсэн 5% xувийн эсрэг социализмыг эргээн байгуулаx тэмцэлд дэлxийн шударга xүн төрөлxтөн ялаx нь ямарч тэнэг xүнд ойлгомжтой. 95% v 5 %.
zugeer Putin iig al.
өөрий чинь алнаа
45 жилийн өмнө буюу 1977 онд Хрущев байгаагүй. Он сараа засаач
Америкийн цэргийн бааз хэдэн оронд хэд байдаг,далайд хэдэн хөвөгч бааз нь байдаг,сүүлийн10жилд/45 гээгүй/америк хэдэн оронтой дайтсаныг та тун сайн мэдмээрсэн.
xruschev chini ukrain hun shuu dee. medej baina uu.
Баярхүү коммунист солиорлыг Никита өвгөний өөрийн үгээр гаргасан бна шүү дээ. Одоо бас ингэж солиорогч хойно бгаа шүү. Энэ агент гөлөгнүүд, архичид бүр дэлхийг сөнөөнө гэнэ. Горьд алкашш минь!
Чиний үхэн хатан магтан дуулдаг Хятад улс чинь коммунизм байгуулж байна... Дээд төгс коммунизмыг байгуулж дуусаад Хятадын коммунизмыг дэлхийд экспортолно гэж ярьж бичиж ,зорилгоо Африкаас аль хэдийн эхэлсэн.. Пяиздаа чи хуцаж уль
Энэ Баярхүү гэдэг этгээд АНУ хүн төрөлхтөн дээр анх цөмийн бөмбөг туршсан талаар мэддэггүй юм болов уу даа .ХҮН дээр атомын бөмбөг хаяж аймшигт сүйрэлд оруулсан улС бол АНУ .
Тийм шуу.тэгж 2р Дайны дараа Азид Японд хучээ узуулж байсан.Одоо бол НАТО Украйныг ашиглан Орост гэнэдуулж цомийн зэвсгээр,бактериологг,химийн зэвсгээр халдахх(20-30лабороториуд бсан) боложгуй боллоо гээд( Орос амжиж орсож орсон) бас Азид болж байсан гээд хучээ узуулж Хятадад бага зэргийн цомийн цохилт огч хогжлийг нь 10 жилээр хойшлуулах хусэлтэй бгаа...
Д.Баярхүү та цаг хугацаагаа андуурсан юм биш үү? ЗХУКН ын 22 р их хурал 1961 оны 10 р сард хуралдсан. Одоогоос 61 жилийн тэртээ хуралдаж байж. Харин Н С Хрущев 1971 онд нас барсан.
ene hujaa orosuudad hadgalj baisan honzon buhimdalaa ukrainii asuudlaar dalimduulj tailj bnadaa.Dotor n ongoigoid bas ih huurultei baigaa.Luuhaanuud araas n sumlaj uvchit Sosorbaram , slga Bat uul naraar mogoi bariulaad suid maid.Tuuh davtagdaj bna.Umnu n horiig n hujaa nairuulj zarim mulguu shunaltai halh buriaduudiig urdaa baridag baisan.Ter tuuh l davtagdaj bna.
Тэр Орос Хятад Хойд Солонгос холбоотнууд шд Ккк Нөгөө талд нь Ардчилсан улсууд Хойд Америк Европ тэр чигээрээ дээр нь Япон Өмнөд Солонгос гээд Азийн өндөр хөгжилтэй орнууд Монгол Улс ч ардчилсан улсад хамаарна
Нэгэн цагт Фашизм байсан бол одоо РАШИЗМ биеэ оллоо. Путин 21 зууны Гитлер болон түүхэнд ХАРААР олон хүмүүсийн цусаар нэрээ бичиж үлдээлээ.
У путлера крыша сьехала.
Согтуу Өвгөн архины мөнгө олох гээд өөрийн мэдэх мэдэхгүй юмыг худлаа шаахаа болимоор юмаа
Хурдан 2талаасаа цөмийн зэвсэг хэрэглэж энэ лаларыг дэлхийг устгаад өгөөч
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
америк бол жинхнээсээ ЗХУ-г атомын бөмбөгөөр дуусгах бодит төлөвлөгөөтэй байсан,даанч ЗХУ үнэхээр хүчирхэг байсан тул чадаагүй, тиймгүй бол Монгол ч өдийд байхгүй байх байлаа,бодит утгаараа,учир нь мөн л атомын хөнөөлд нь хавсран батлагдаж дуусах байсан,мэдээж америк хэзээ ч Монголыг бодохгүй
Манай МОНЦАМЭ-гийн орчуулагчид Хрущёвын хэлсэн үгийг гайхалтай орчуулсан байгаа биз? Хожим хойно би энэ байгууллагад 1986 онд ГЯЯ-наас монголоороо албан бичиг барими бичихээс цаашгй очоод тэндхийн орчуулагчид Горбачёвын хэлсэн урт урт тайлан илтгэлийг ганц хоёрхон цагийн дотор орчуулдаг Бизьяа, Сандагдорж, Сүхбаатар, Шагдар нарыгаа хараад шүтэн биширч, өөрөө бичгийн цаасны ганцхан нүүр төдийтэй л сууж байснаасаа ичиж байж билээ. Баярхүү маань ч бас тэр дамжааг дамжсан. Үүний дараагаар би тэндхийн цранц, англи хэлний редакцид шилжээд бас л ихийг сурч авсандаа. Тэгснийхээ ачаар л эдүгээ зориглоод орчуулга хийсээр л байна. Нийтлэлийн тухайд, тэр цагт дэлхийн хоёр системийн тэмцэл гаарч, Хпущевыг буруутгах аргагүй байсан, АНУ-д америкийн коммунистууд маш их мөшгигдөн хавчиглаж байсан тухай Гэс Холл гуай бид нарт Нью-Йоркт 1975 онд ярьж байсныг би одоо болтол мартддаггүй. Түүх бол түүхээрээ, эргэж өөрчлөх арга хаана ч үгүй....
Хөгшин андынх нь зөвлөгөө: Миний хувьд Хрущевыг буруутгах арга тун алга даа. Түүнээс аль эрт 20 жилийн тэртээ 1945 онд АНУ яалаа, болхивтор аргаар Японы хоёр хотод цөмийн бөмбөгөө унагаасан. Чи бол эдгээр түүхийг надаас дутахгүй мэднэ, тэнцвэртэй дүгнэлт хийж чадна. Яагаад энэ сэдвийг тас цохиж аваад биччих вэ? Би чиний олон нийтлэлийг дэмжсээр ирсэн...
Тийм л цаг үе байсан.Америк гэж дайсан улс гэж 90 он хүртэл ойлгож явлаа.одооч гэсэн Оросын ард түмэн,тийм сурталд автаж явна.Манай улсад ч гэсэн соц үеийн ойлголтойгоо гацчихсан хэсэг байх юм.
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.