Олон улсын харилцааны түүхч-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
-Орос Украины дайн манай улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Мэдээж таатай бус нөлөө үзүүлнэ. Энэ дайн даян дэлхийд сөргөөр нөлөөлнө, нөлөөлж ч байна. Орос оронд бүр ч халтай тусч байна. Орос орон бүрэн ганцаардсан нөхцөлд дайнаа үргэлжлүүлж байна. ОХУ-ын эсрэг тавьсан санкцууд нөлөөлж эхэлсэн. Энэ зургадугаар сар гэхэд Орос орон хямралтай тулгарна. Сайндаа нэг жил тэсэхээр байна хэмээн Путины дотно нөхөр, ОХУ-ын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан А.Кудрин хүлээн зөвшөөрсөн байна билээ. Орос орон лав хоёр жилд маш их хүндэрнэ. Хоёр жил хичээвэл хямралыг даван туулна гээд Кудрин анхааруулжээ. А.Кудрины тооцоогоор Орост мөнгөний ханш энэ жил 22 хувиар унана гэсэн байна, ганц энэ тоо л манай гадаад эдийн засгийн харилцаанд ямар том бэрхшээл учруулах нь тодорхой.
-Манай улс геополитикийн хувьд хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай. Дэлхийн улс орнууд ОХУ-ын түрэмгийллийг эрс эсэргүүцэж байна. Манай улс харин төвийг сахисан байр суурьтай байгааг та хэрхэн дүгнэж байна?
-Төвийг сахихаас өөр гарцгүй болчихсон гэж үзэж байна. Найрсаг харилцаат улс орнууд өөр хоорондоо байлдсан тохиолдолд бид аль нэг талд нь орж болохгүй болчихсон, тийм цаг үе шүү дээ.
-Манай улс төвийг сахисан байр суурьтай байгаа нь Европын холбооны хоригт ямар нэгэн байдлаар орох эрсдэл дагуулах уу?
-Монгол Улсын гадаад бодлогын тулгуур баримт бичгүүдээ эргээд нэг сөхөж үзээрэй. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гээд заачихсан байгаа. Энэ бодлогоосоо хальж буруу замаар яваа гэж үзэхгүй байна. Монгол-Европын харилцааг бусниулах ямар ч алхам бид хийгээгүй байна.
-Нийгэмд энэ асуудал яагаад хурц байгаад байна вэ?
-Төвийг сахина гэдгийг манайхан хэт туйлшруулж ойлгоод байх нь харагддаг. Санаачилсан хүн нь яалт ч үгүй найман жил төр тэргүүлсэн нэг нөхөр байдаг. Тэр хүнийг хэт үзэн ядсан, эсвэл улс төрийн хувьд атаархдаг, хонзонтой, төвийг сахих бодлого боловсруулахад оролцож чадаагүйдээ өсөрхсөн гээд хэсэг сэхээтэн л уулгалан дайраад байх шиг. Төвийг сахих тухай хууль боловсруулаад УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхэд би ГХЯ-ны ажлын хэсэгт оролцож байсан. Тэр байр сууринаасаа би ярьж байна. Төвийг сахих бодлого Ц.Элбэгдорж гэдэг хүндээ биш юм. Дайн байлдааны үед Төвийг сахина, энх тайван цагт цэргийн эвсэл холбоонд орохгүйгээс өөрөөр хоёр талын ба олон талын харилцаанд огт нөлөөлүүлэхгүй гэсэн заалт тэр хуульд байсан.
-Хэд хоногийн өмнө ОХУ-ын Элчин Сайдын яам болоод Монгол Улсын зарим иргэд Ялалтын баярын парад зохион байгуулсан. Энэ үйл явцыг олон улс хэрхэн дүгнэж байна вэ?
-Ялалтын баярын парад зохион байгуулаагүй л дээ. Жагсаал цуглааныг хэлж байх шиг. Энэ талаар гадаад орнууд тэгж ингэж дүгнэлээ гэсэн мэдээлэл би олж үзээгүй байна.
-Зарим иргэд олон мянган хүний амь нас эрсэдсэн дайны үйл явцыг манайхан дэмжлээ хэмээн буруутгаж байна шүү дээ?
-Монгол иргэд тэгж дүгнэж байгаа бол та бүхэн түүгээрээ ярилцлага, мэдээлэл, тодруулга өөрсдөөс нь авах хэрэгтэй. Монголд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байгаагийн илрэл гэж л би үзэж байна.
-Цаашид манайх гуравдагч хөршийн харилцаагаа бэхжүүлэхэд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Гуравдагч хөрш хэн бэ, манай гадаад бодлого, гадаад орчинд ямар чухал вэ гэдэгт манай үе үеийн Төрийн тэргүүн, үе үеийн УИХ, Засгийн газрууд тархи оюунаа чилээж ирснийг зориуд тэмдэглэмээр байна. Гол чухал гуравдагч хөршүүдтэйгөө түншлэлийн харилцаа тогтоож чадсан манайх шиг бага буурай орон дэлхийд бараг үгүй дээ. Иж бүрэн стратегийн түншлэл хоёр хөрштэйгээ, стратегийн түншлэл Япон, Энэтхэг, АНУ, БНСУ-тай тогтоосон, би дарааллаар нь нэрлэж байна. Иж бүрэн түншлэл энэ дөрвөн улстай тогтоож байсан, одоо Турк, Германтай тийм харилцаатай байна. Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа АНУ-тай тогтоож байсан,Өргөн хүрээтэй түншлэл Казахстан, Канад, Австралитай тогтоосон.
Дашрамд сонирхуулахад, Украинтай 2011 онд Олон талтай хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосон, Монгол Улсын Ерөнхийлөгч тэр үед Украинд айлчилсан байдаг юм. “Гуравдагч хөршийн бодлого” бол “гуравдагч хөрш” гэгдэх тэдгээр улс орнуудаас манай улстай тогтоосон харилцааны өвөрмөц хэлбэр юм. Улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд олон салбарт бид гуравдагч хөршийн бодлогоо явуулсаар байна.
-Тэгвэл ОХУ-ыг хөрш орон гэдгээр нь иргэд түлхүү мэддэг. Украинтай ялгаагүй түншлэлийн харилцаатай байх. Бид Украинтай нийгэм, эдийн засгийн ямар түвшинд харилцаж байна вэ?
Монголд Украины худалдаа-бизнесийн төлөөлөл гэж бас бий. Миний олж сонссоноор Украины 20 орчим компани ажилладаг. Хоёр талд Өргөмжит консулууд ажиллаж байна. Оюутан солилцоогоор Монгол оюутнууд Украинд суралцдаг. Украинд их дээд сургууль төгсөгчид гэж олон бий. Бүр холбоо ч ажилладаг юм билээ. Олон улсын тавцанд Монгол, Украин нь эрх чөлөөт, ардчилсан улсууд гэдгээр хамтран ажиллаж ирсэн. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурал гэх мэт.
Юу гэж дүгнэж байна гэхлээр Монголд Украиныг үзэн ядах бодитой шалтгаан байхгүй. Тиймдээ ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганд Орос-Украины хямралын асуудлаар санал хураалт удаа дараа явуулахад манай улс түдгэлзсэн. Энэ чинь манай байр суурь шүү дээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн үзэл баримтлалын нөгөө чухал заалтаа энд дахин давтан тэмдэглэе.
-Та дээр Орост мөнгөний ханш 22 хувиар унах талаар хэлсэн. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх талаар жаахан дэлгэрүүлэх боломжтой юу. Манай улс ОХУ-аас шатахууны хараат. Цаашид шатахууны үнэ буурах төлөв ажиглагдаж байгаа болов уу?
-Хоёр орны хоорондын худалдаан дээр төсөөлөөд үз дээ. Хатуу валютаар төлбөр тооцоо хийх эрхээ Орос хасуулсан, Оросын банкууд хоригт орсон, заавал рублиэр хийнэ гэсэн улс төрийн шийдвэр гаргасан, тэгээд ханш нь унана гээд олон талаас нь харах хэрэгтэй. Энэ асуултад Оростой худалдаа хийдэг монгол компаниуд л бодитой хариулт өгнө дөө. Шатахууны үнэ нэг их буухгүй байх аа. Орост орлого хэрэгтэй, манайд хэрэглээ өндөр байна, хэрэгцээт шатахуунаа Оросын талын хэлсэн үнээр л нэг хэсэгтээ авах болов уу хэмээн тааж байна.
-Орос-Украины дайн Хятадын гадаад бодлогод нь нөлөөлөх болов уу?
-Орос-Украины дайн Орос-Хятадын түншлэлийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт байх шиг байна. Би судлаачийн хувийн байр суурь гэхгүйгээр олон улсын хэвлэл, гадаад судлаачдын үзэж байгаагаас эшилье. Орос-Хятадын стратегийн түншлэл ноцтой сорилттой тулгарлаа хэмээн үзэж болохоор байна. Анхлан хоёр удирдагч Бээжингийн өвлийн олимпийн үед ярилцаж тогтоод, Оросын удирдагч байр сууриа сайтар ойлгуулсан болов уу. Орос нь Украинд цэргийн тусгай ажиллагаа амжилттай явуулснаараа Хятадын гол өрсөлдөгч болох Өрнөд ба АНУ-ыг үлэмж сулруулна, НАТО суларна, ийм нөхцөлд олон улсын харилцаанд Хятадад шинэ шинэ боломж гарч ирнэ, тэр дундаа Энэтхэг-Номхон далайн чиглэлд өрсөлдөгчид нь суларчихсан нөхцөлд Хятад хүч нөөцөө бэхжүүлнэ, Хятадын байр суурийг өрсөлдөгчид нь хүндэтгэх болно гэсэн тооцоотой байсан, тэр тооцоо нь хэрэгжсэнгүй. Үүнд Хятад сэтгэл дундуур үлдлээ гэх дүгнэлт гадаадын олон улсын судлаачид хийж байх шиг байна.
Ер нь тэгээд Оросыг харах өнцөг, өгөх үнэлгээ дүгнэлтээ ч Хятад эргэж харж магадгүй гэсэн таамаг их явж байна. Үүнийг би ор тас үгүйсгэж чадахгүй. Украины эсрэг байлдааны ажиллагаанд Хятад биетэй бодитой тусламж үзүүлэхгүй, харин ч мэдэн будлиад олон улсын санкцыг зарим талаар дэмжээд байгаа байдал харагдаж байна. Орос хичнээн их зүйл Хятадаас хүсч хүлээж байгаа ч тэр хүслийг нь Хятад хангахгүй бултаж зайлсхийж байгаа нь ч илэрхий байх шиг.
Эцэст нь би нэг зүйл тэмдэглэн хэлье. Миний дээр ярьсан бол Монгол-Оросын ба Монгол-Хятадын харилцаанд өгч буй албан ёсны үнэлэлт дүгнэлт биш шүү. Судлаачийн хувийн байр хэмээн хүлээн авбал баярлана.
П.БАТЗАЯА
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Олон улсын харилцааны түүхч-профессор Д.Баярхүүгийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.
Сэтгэгдэл(68)
Төвийг сахих бодлого гэдэг бол цэвэр Орос улсыг эсэргүүцэх бодлого юм. Яагаад гэвэл төвийг сахисан улс гэдэг бол дайн хийж байгаа улсад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх эрхгүй болдог юм. Америкийн агент Элбэгдорж Баярхүү нар чухам үүнийг л хүсээд гадаад улсын эрх ашгийг Монголд тулгаад яваа юм. Төвийг сахих бодлого бол дайн шатлан өргөжиж хүндрэх үед Монгол улсыг ямар нэг хэлбэрээр Оросод туслахгүй дэмжихгүй болгох зорилготой явуулга юм.
тэнэгтээд байгаарай
Төвйиг сахих чинь дайтаж буй 2 талын хэнийх нь ч талд орохгүй гэсэн үг
Бүү тэнэгт
Зүгээр л өмнөх өвсөө идээд, тарга тэвээр алдчихгүйхэн шиг явбал яасымб дээ.
Юугаараа туслах вэ дээ. Өөрсдийгөө хичээж байвал барав.
Мэдрэлээ шалгуул. Төвийг сахихгүй оросын талд байлдах нь уу.
Украйныг хэн ч үзэн ядсан юм алга Гэхдээ бид Оросыг буруутгахгүй Орос бол зүгээр дайн хийхгүй маш ноцтой шалтгаан байгаа Тухайобал Украйн Нато д элсэнэ гэх мэт Оросууд өөрийнхөө дэргэд Нато буухыг хүсэхгүй Орос орон аюулд учраад байгаа юм
чиний тархи мөлчийтэл угаалгасан байна
шал худал шалтаг, оросын хажууд НАТО аль хэдийн тулчихсан л байгаа ш, Балтийн 3 орон 3-уулаа НАТО, Польш НАТО, одоо Финланд НАТО боллоо. Тэгээд ях юм, харин ч Украйн НАТО-д орох бүрэн эрхтэй.
Бидэнд ямар хамаатай юм. Натод элснэ үү байна уу. Оросын өмнөөс чи санаа зовох юун
Хахахаха. НАТО оросыг яах ч үгүй. Оросууд чинь өөрсдөө бид бүгдийг мэднэ чадна гэж өөрсдийгөө дөвийлгэж ямар ч зорилгогүй түрэмгийлэл үйлдэж алан хядах ажиллагаа явуулдаг хамгийн хогий санаа буруутанууд байхгүй юу? Тийм л ухаантай юм бол ЕХд болон НАТО д өөрсдөө элсээд хамтраад л явчихаж болох бүрэн боломжтой шүү дээ. Тэгээд хамтдаа л хөгжиж дээшлэнэ биз.
Монголд Украиныг буруутгах ч юм уу , үзэн ядаж байгаа хүн байхгүй . Харин Украиныг ийм байдалд хүртэл турхирасан барууныхан \ АНУ , түүнийг аялдан дагалдагчид \ болон тэдний тэжээвэрийг буруутгах хүмүүс бол олон байгаа байх . Хайран сайхан Украин , ах дүү ард түмнүүдийг балаллаа даа гэж харамс байгаа хүмүүс хаасайгүй ...
Монгол улс МАН-ын авлигачид хулгайч нарын балгаар ийм арчаагүй байдалтай болж гөлөлзөж Оросод тусламж үзүүлж чадахгүй хэмжээнд орж байх гэж..Путин МАН-ын хулгайч нарыг сэмхэн хор өгч устгаад байсан бол өнөөдөр Монголоос дэмжлэг авах байлаа гэж..
Нам мам ямар хамаа байнаа. Өөрөө чадахгүй болохоор хүний гараар могой бариулахна уу.
МАН-гэчихнээ. Хэдэн зоргоороо ярьж тархи угаадаг юмнууд үеэ өнгөрсөнийг мэд. Хүмүүс худал үг бүрээс чинь үнэнийг мэддэг болсон үе.
202.9.47.44 энэ нохой оросын тролл тагнуул байна
Чи өөрөө Бээжин хав.
Гэхдээ та нарт Оросыг илт буруушаах шалтгаан хумсын төдий ч байхгүй.
Монгол улс энэ хоёр орны алийг нь ч дэмжих боломжгүй шүү дээ! Төвийг сахих бодлого л зөв байхгүй юу? Манайх жижиг орон. Тэр “Их гүрнүүд” шиг хийрхэж болохгүй байх! Их Хятад улс ч чимээгүй байгаа биз дээ!!!
Байлгүй яахав, харин ч их бий дээ, түүхээ сайн унш, тархиа жаал цэнэглэ, тэгээд хуц, оросын гөлгөн тролл минь
Хятадын ьайр суурийг унэнээр нь тайлбарласангуй Хятад бол Америк дайныг турхирсан гэж шууд хэлж байгаа шуу Монголчуудаас Хятадын боддлогыг нуух ямар хэоэгтэй юм Ер нь эгэ сэтгуулчид хэн нэгнээр тайлбарлуулах биш хятад хэл мэдэхгуй бол англи дээр гадаад бодлогоо тайлбарладаг Глоубал таймс зэрэг хэвлэлийн дугнэлтийг нь шууд орчуулж тавьж байгаач
Дайн болж байхад нь Путин хүүд 3 морь Зёлинский хүүд 2 морь бэлэглэмээр байна хэн бүртгэж хүргэж байгаа юм бол хэлж өгч туслаарай !!
Зеленёкийд Бат-Үүл,Элбэддорж,Пидаан нар,Пүтенд дээр дурсан нөхдөөс өөр хэн ч байсан монгол хүн л бол хэн нь ч татгалзахгүй хүргээд өгчихнө.
Муис ийн нэг багш эмэгтэй баахан суржигнэжээ Монгол Оросыг дэмжиж парад зохион байгуулсан одоо тэгээд хоригт орно бид гадагшаа монго гуйвуулж чадахгуй хуухдээ гадаадад сургаж чадахгуй гэнээ УБ д ийм парад болсон гэж уу Харин манай цэргууд Улаан Удэд очиж парадад жагссан юм билээ Монголын хэвлэлд мэдээлээгуй Бодвол айсан бололтой Ил тод байх хэрэгтэй ш дээ Ногоо талаас аНУ болон барууныхан манайд хориг тавибал шившиг шуу дээ Ийм цоохон хун амтай хоер их гурний дунд оршдог улсын нохцол байдлыг ойлгохгуй бол тэднийг ямар гуравдагч хорш стратегийн тунш гэх юм Манайх бодит байдлаа зов ойлгуулах хэрэгтэй шидээ Тийм хориг байхгуй ээ Харин хоер хоршийн хориг илуу хэцуу шуу Шар хуний омноос зовоод хэрэггуй ээ ХУН намынхаан
Тэр багш эмэгтэй оюутангууддаа ийм үзэл суртал явуулдаг гэсэн эсрэг үзэл бодлоо хэлсэн оюутний дүнг бууруулах шалгалт дээр араандаа зууж шанталжилдаг гэсэн. Яагаад ийм багш нар их дээд сургуульд ажиллаж бнаа
Zunug uvgun odoo boli.
юун үзэх ядах вэ? хэн Украиныг үзэн ядаад бгаа юм бол? үг хэллэгээ зөв сонгооч, зөнөгөөө?
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Мөн 5 махбодийг 12 жилээр үржүүлэхээр нэгэн жаран болдог. Нэгэн жаран өнгөрөөд хорвоогийн бүх юм орвонгоороо, үндэсээрээ өөрчлөгддөг гэдгийг ч ухаант өвөг дээдэс минь учирлан хэлсээр ирсэн. Нобелийн шагналт алдарт эрдэмтэд хүртэл дэлхийн шинжлэх ухаан, техник, нийгмийн хувьсгал дундажаар 60 жил тутамд гардаг юм байна гэдгийг ч баталсан. Өөрөөр хэлвэл хорвоо ертөнцийн бүх юм нэгэн жаран өнгөрөөд хувьсан өөрчлөгддөг байгалийн хууль байдаг аж. Байгалийн хуулийг хэн нэгэн зохиодоггүй бөгөөд зөвхөн алдарт эрдэмтэн мэргэд нээдэг, мөнхөд оршдог ажгуу. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд 1960-аад оноос дэлхийн бараг бүх хүний ухаан санаа, оюун бодлыг асар хүчтэй хордуулсан гайт Америк Ардчиллын эцэс төгсгөл байгалийн хуулийн дагуу 2020-иод онд ирж, амиа тавьж байна. Дэлхий ертөнц гайт Америк Ардчилалаас салж, монголын минь мөнхийн хөрш агуу их Орос, Хятад гүрэн дэлхийг аврах сайн цаг ирж байна. Хурай
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлж, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, орчин үеийн одоогийн туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
dormjloloo zogsoo, fuck yourself russian troll
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
Америк, Африк, Австрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
“Унтаж байгаа баавгайг цочоож сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг цочоож сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины фашист алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд) Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
Агуу их Оросын ард түмэн, оросын мэргэжилтэнүүд төв азийн бүдүүлэг монголчуудыг XX зуунд эрдэм боловсролтой, соёлтой, ажиллагсаг, ёс зүйтэй, хариуцлага, сахилга баттай, хүнлэг, эх оронч сэтгэлгээтэй болгон өөд нь татсан. Харин Америкууд сүүлийн 30 жилд монголчуудыг эрдэм боловсролгүй, харанхуй, бүдүүлэг, соёлгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй, сахилга баттгүй, залхуу хойрго, өөрийн өчүүхэн утсан чинээ улаан амиа боддог, бэртэгчин, авилгалчин, хахуулчид, ар өврийн хаалга хэрэглэгчид, хэн нэг даргын цүнх баригчид, хэн нэг даргын бөгс долоогч, нам дагагсад болгон хувиргаж уруу татсан. Юу үнэн, энэ үнэн.
Ухаант өвөг дээдэс минь “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж хойч үедээ захиж үлдээсэн. Монголын минь мөнхийн хөрш аугаа их Орос орон, Хятад орон цэцэглэн хөгжвөл буурай хөгжилтэй жижигхэн Монгол минь дагаад хөгжих нь дамжиггүй. Харин Монголын минь мөнхийн хөрш аугаа их Орос орон, Хятад орон дампуурвал буурай хөгжилтэй жижихэн Монгол дагаад дампуурах нь тодорхой. Ийм энгийн үнэнийг усан тэнэг, хөлдүү, галзуу солиотой Баярхүү мэтийн хүмүүс яагаад ойгодоггүй юм бол, яагаад ойлгохыг хүсдэггүй юм бол...???!!! Яагаад гэвэл Баярхүү мэтийн ийм хүмүүсийн угаасаа жижихэн тархи нь барууны тархи угаалтад салам угаагдсан байна. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Баярхүү засарахаасаа нэгэнт өнгөрчээ. Хөөрхий Баярхүү гэдэг нэг монгол хүн барууны тархи угаалтын золиос болжээ.
Би орос хүнтэй 50 жил нөхөрлөлөө. Орос хүний сайн чанар нь түүний генд нь байдаг. Иймээс Орос хүний сайн чанарыг нийгмийн ямар ч хувьсгал (феодализм, капитализм, коммунизм, ардчилал... гэх мэт), ямар ч цаг хугацаа (феодализм, капитализм, коммунизм, ардчилалын цаг үе) өөрчлөхгүй шүү дээ. Харин Америк тивийн уугуул бүх иргэдийг (индианууд гэх мэт) хядаж устгаад газар нутгийг нь эзлэн суусан дээрэмчин америкуудын муу чанар нь мөн л түүний генд нь байдаг. Иймээс америк хүний муу чанарыг нийгмийн ямар ч хувьсгал (феодализм, капитализм, коммунизм, ардчилал... гэх мэт), ямар ч цаг хугацаа (феодализм, капитализм, коммунизм, ардчилалын цаг үе) өөрчлөхгүй шүү дээ. Генийн тухай байгалийн хуулийг хэн ч хэзээ ч өөрчилж чадахгүй шүү дээ. Иймээс Орос хүн мөнхөд монгол хүний нөхөр, харин америк хүн мөнхөд монгол хүний дайсан байх нь тодорхой шүү дээ.
Баярхүү докторт баяраллаа.Ойр ойрхон ард түмэндээ мэдээлэл өгч байхыг хүсч байна.Танд эрүүл энхийг хүсье
Юун мэдээлэл өгүүлэх вэ? Аль болохоор л хол очиж хуцаарай.Бас олон улсын тоймч ,судлаас гэж томорноо.Үхсэн элэнцгийнх нь судлаач болдоо. Барууны бууны нохой
Ёстой барууний бууний нохой доо Баярхүү.Өөрийгөө ахмад дипломатч гэх шиг хаана дипломатиын сургууль тагссөн бол? Амкрикд уу
Тевийн сахих бодолго маш зев энэ байр сууриа хадгалах нь зуйтэй Путтулга мэтийг улс тереес холдуулах хэрэгтэй унэндээ наймаачин наймаачнаараа л дуусаг
энэ сэтгүүлч мушгих гээд ядчихийм.монгол улс ардчилсан улс үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй тэглээ гээд барууны улс орнууд хориг тавьчихаагүй байхад элийрээд мушгиад байхийм .муйсийн жунго царайтай багш байна бас
Энүүнийг эмээлээсээ өндөр даваа давж үзээгүй эхнэрээсээ өөр хүнтэй уулзаж яваагүй гэрийн банхор гэдэг юм
энэ нэг энэ тэндээс өөртөө таалагдсан ишлэл copy paste хийдэг нөхөр болиосой
Оросыг үзэн ядах шалтгаан байгаа юу? Хэлж өгөөч судлаач гуай
Байлгүй яахав, харин ч их бий дээ, түүхээ сайн унш, тархиа жаал цэнэглэ, тэгээд хуц, оросын гөлгөн тролл минь
Тааж мэддэг таван хаан биш Тамшаалж иддэг тарлан бух биш би яаж мэддийн гэдгээ хэл хэл юм л бол бүхнийг мэдэх ёстой юм шиг та юу гэж бодож байна гээд л...
Tuvig sahih ni mash zuv shiidver!
Монголчуудад мөнхийн хойд хөрш, агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах, тэр тусмаа үзэн ядах бодитой шалтгаан бүр огт байхгүй.
Байлгүй яахав, харин ч их бий дээ, түүхээ сайн унш, тархиа жаал цэнэглэ, тэгээд хуц, оросын гөлгөн тролл минь
Энэ согтуу солиотой өвгөнийг юуг нь яриулаад л сонсоод байдаг юм болдоо Зайлуул архиныхаа мөнгийг олоход нь тусалж байгаа бол буян болог дээ
ОХУ нь Украины ард түмний эсрэг биш тэнд үүрлээд байгаа фашист , националист хүчнүүдийн хүчнүүдийн эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж байгааг зарим нөхдүүд ойлгох хэрэгтэй. Украины энгийн иргэд ч үүнийг ойлгоод ОХУ руу сая саяраараа дүрвэн гарч байгаа .
Сайхан орос улсыг үнэндээ Путин сүйрүүлж байна. Ганцаар дарангуйлна гэдэг ямар их аюултайг энэ дайн харуулж байна. Путин бүх албан тушаалыг мөнгөжүүлчихсэн гэдэг үнэн юм билээ. Ингэж мөнгөжүүлж байж л дарангуйлагч болж чадсан новшийн луйварчин мөн. Хайран сайхан Орос улс үнэндээ дуусч байна даан
Энэ Хужаа сүүлийн үед гаарч байнаа . Монголыг Оросын эсрэг болгож урд хөршид өгөөш бэлдэх гэж улайрч байна дотор санаа гэж ...чи үйлийн үрээ эдлэх байх шүү
Энэ Баярхүү нэр нь хүндэтгэн байна .засал хийлэг үгүй бол ухаан самуурч ямар нэгэн бодолд идүүлэх нягууртай . Цаашилбал хол газар өт бол төрөх нягууртай
Пулер капутт болноо, ойлгомжтой, цаг хугацааны л асуудал, саймшраад байгаа Хятад нь ч бодит ашгаа л бодно шүү дээ, бид ч мөн ялгаагүй өөрсдийн эрх ашгаа л бодох ёстой орос бол бидний ах биш, зүгээр л мөнхийн хөрш гэсэн ойлголтыг одоо улам лавшруулах хэрэгтэй, харин ч байнга болгоолжилж байвал зохих хөрш мөн гэдгээ улам ихээр харуулж байна.
Монголын ард иргэд чамаар хэлүүлэлтгүй хэн нь зөв,хэн нь буруу вэ гэдгийг мэдэж байгаа.Шал шал гэсэн шүлсээ үсчүүлсэн пяхлуу ямар юмных нь профессор.Хэнд хэрэгтэй юм.Иди нахуй.
Геополитик ярьдаг гарууд сонстугай монголдоо номер 1 бол системийн судлаач д.банзрагч.та нар бүлтэрхээсээ өмнө өөрөөсөө тохой илүү хүний үгийг сонс.дараа нь бүлтэр
Зачи битгий буудаа…
Юугаараа туслах вэ. Өөрсдөө яая гэж байж. Манай экспортыг байнга хааж ирсэн биз дээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
баярхүү гуай бага шиг мэдэн будилаарай
Chi odoo dahin dahin teneg niitlel bichihee bolioch. Ukrain ulsiig yzen yadaad bgaa mongol hyn bhgyi bna. chi l oros ukrain geed salgalaad olon yum bicheed bna. ard tymen haa ochij bolovsorson hudlaa bodlogoshirson chamaas havigyi uhaantai bolohoor yzen yadaj bna, ene ternii tald orj bna gej dugarahgyi bna. eebee so, salga ta hed l dugaraad bh yum, yndesnii seheeten ardchilagch nar ni yum bhdaa.. baahan bayajsan hanaj tsadsan ulsuud l bh yum..zarim ni shorongiin horigdol!!
Эрлийз Баярхүү Монголыг бодно гэж юу байхав. Хужаа руугаа тонилоорой. Тэнд улс төр ярьж хужаа нарынхаа толгойг угаахыг нь чинь харин ч нэг хармаар байна
Орос улс удаа дараа монгол улсын тусгаар тогтнолд чин шударгаар бодит туслалцаа үзүүлж ирсэн хариуд нь тэд монголоос юуч нэхээгүй украйн өөрөө оросыг дийлэх чадваргүй байж бусдын хүч сүрийг ашиглаж АНУгын далбаан дор дайныг өргөжүүлэж байна байлдаж бас чаддаггүй үргэлж туслаач тэрийг ээ бүр алба юм шиг ёстой юм шиг бодцон нацизмыг хүн төрлөхтөн жигшихгүй юм бол өөр юуг жигших юм бэ