- Казахстан санаанд багтамгүйгээр эргэлээ! Авилга–ядуурлын эсрэг хувьсгал дэгдээд тэр нь олон улсын террорист түрэмгийлэл болж хувирав уу?
- Hийгмийн хонзонгоо ёстой авах шиг боллоо, Казахстанд!
- Казахстан Монголд гашуун сургамж болж үлдээсэй!
- Манай эх орны гол эрсдэл юу вэ: Ядуурал ба Авилгал! Цаашаа...?
Казахстанд Назарбаевын эрин үе дууслаа. Ард түмнийг ямагт дургүйцсэн зэвүүцсэн байдалд бариад байж болохгүйг энэ улсын шинэхэн хар түүх харууллаа.
Хэд хэдэн нөхрөөс эшлэе. Акежан Кажегельдин, Мухтар Аблязов гэж хоёр нөхөр өдөр бүр ярилцлага өгч байна. Оросын судлаач, улс төрчид ч ам хамхихгүй. Харин алс хол, сөрөг хүчин нь дарагдчихсан Белоруссаас элдэв таамаг дүгнэлт дуулдана. Павел Латушко гэж сөрөг хүний нэг удирдагч DW-гээр ярьж байв. Казахстаны үймээн самуун, бослого тэмцэл Белорусст маш ноцтой сануулга боллоо, Лукашенко маш их айлаа, эх оронд нь давтагдана гэв.
Дмитрий Щигельский гэх белорусс судлаач нийгмийн сүлжээнд ярьж байх юм. Казахстан яагаад тэсрэв, хэн буруутай вэ гээд л. Ард түмэн нь ямагт тэсрэлтийн босгон дээр, зөвхөн далим хайгаад л байж байсан болж таарав. Шингэрүүлсэн хий шатахууны цонжуудад гэнэт нэмчихсэн нь далим болж гэнэ. Тэр дуулианаар жагссан тайван жагсагчид гэнэт “Назарбаевын дэглэм сөнөтүгэй!”, “Бид парламентат ёс шаардаж байна!”, “Парламентын БНУ-ыг шаардаж байна!” гэх уриатай болж, тэмцэлд босчээ гэв.
Өөрийгөө сөрөг хүчний ба ардчилсан хөдөлгөөний удирдагч, Парламентын БНУ-ын үзэл сурталч, Казахстаны Түр засгийн газар толгойлоход бэлхэн хэмээн тунхаглаад буй Мухтар Аблязов (13 жил гадаадад дүрвэсэн, одоо Парист амьдардаг) ярихыг ёстой үзүүлж өгнө. Өдөр бүр л ярилцлага, мэдэгдэл нь сошиал сайтуудад ярайна. Ярьсан хэлснээс нь авах ч юм байна, хэтрүүлэг ч их байна.
Авах гээхийн ухаанаар хандаад заримаас нь эшлэе. Казахстан нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9-д ордог, байгалийн баялгаараа дэлхийн эхний 6 улсын нэг, гэтэл хүн ард нь ядуу аж төрдөг, ДНБ-нээс хүн ам тутамдаа оноовол жижигхэн Латвиас 2 ба 2.5 дахин доогуур, гэтэл улс нь Латвиас харьцуулшгүй баян, нийгэмд нь амьдралын контраст хэт их зөрүүтэй, казахын хүн амын 90 хувь нь өдрийн 5-хан ам.долларын амьжиргаатай гэхчлэн.
Назарбаев Казахстаныг 30 жил захирахдаа энэ улсын авилгажсан, олигархижсан төр–улс болгон хувиргаж, өөрөө болон гэр бүлээрээ супер тэрбумтангууд болж гэнэ. Дор хаяад 200 тэрбум ам.доллартай, хоёр дахь охин нь гэхэд 8 тэрбум доллартай хэмээн “Форбес” сэтгүүлд бичигджээ. Охид ба хүргэнүүд, дүүгийнх нь хүүхдүүд–зээ нар нь тус бүртээ л хэд хэдэн тэрбум доллартан болцгоожээ. Төрсөн дүү нь тус улсын захуудыг хянадаг, худалдаа наймааны бүх сүлжээг атгадаг. Кланы отог омгийн улс байгуулсан. Отгон охин нь 300 сая доллар аваад гадаадад гарчээ. Британийн иргэн болоод тэнд үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ гэхчлэн.

Гучин жил улсаа тоносон, улсаасаа хулгай хийсэн түүх Назарбаевт очиж наалдах ч юм шиг. Түүний “урт гар”, “өөрийн хүмүүс” нь хааяагүй, одоогийн Ерөнхийлөгч Токаев бол “мебель” гэх хочтой, тавилгаа сольдог шиг солино хэмээн төлөвлөж байв хэмээн Аблязов ярив. Зөвлөлтийн үеийн “КГБ” гэдэг шиг энэ улсад “КНБ” хэмээх аюулаас хамгаалах улсын хороо байна. Дарга нь төрөөс урвасан хэрэгт унаж буй, 1-р орлогч нар нь экс-лидерийн зээ нар, одоо солигдсон. Залгуулаад “КНБ” Токаевын мэдэлд очсон ба тэрээр өөрийн кланаа босгож авлаа хэмээн “КНБ”-гийн экс-дарга Альнур Мусаев ярьж байх юм.
Казахстан тэгсэн байна, ингэсэн байна гээд эшлээд бичээд байвал хэдэн арван хуудас болохоор юм. Тиймээс товчлоод Монголд хэрэгтэй жишээ сургамжаас нь бичье.
Aмьдралын контраст хэт их зөрүүтэй гэлээ, дээр. Сошиал ялгарал гэж манайхан заримдаа буулгадаг. Баян хоосны ялгаа гэвэл илүү ойлгомжтой. Дээр хэллээ улсаа 30 жил тоноод 200 тэрбум доллартай болчихжээ гэж. Гэтэл жирийн иргэд нь хоёр идэхгүй хоосон хонохгүй, хуримтлал гэх юмгүй. Өөрөөр хэлбэл хоргодох уягдах юм байхгүй. Тэр нь цаашаа алдах юмгүй, дахиад цаашаа цайчихсан дүр зураг.
Токаев өөрөө хүлээн зөвшөөрч байна. Баян хоосны ялгарал тэсэхийн аргагүй хэмжээнд хүрсэн, ердөө 162-хон хүн Казахстаны нийт өмч хөрөнгийн тал хувийг эзэмшиж байхад хүн амын тал хувийнх нь сарын цалин нь 50 мянган тенге, бүтэн жил хөдөлмөрлөөд уртаашаа 1300 доллар авна, энэ бол байж боломжгүй зүйл, бүр нэн осолтой, аюултай үзэгдэл гэв.
Алдах юмгүй цаашаа.....
Алдах юмгүй цаашаа цайчихсан хүмүүсийн хилэнг бадраачихтай зэрэг Казахстанд юу болж өрнөв дөө? Алматы хотыг хэдэн өдөр шөнө ёстой түйвээжээ. Дээрэм тонуул, галдан шатаах, цөлмөх. Олон тэрбум тенге-гийн хохирол. Улс нь төлж өгөх нь юу л бол? Их баярхвал ийм байдаг юм гэсэн нийгмийн хонзон өс авалт л явагдчихлаа гэлтэй.
Иргэний хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаал цуглаан цаашаанаа олон түмний самуун болж хувирдаг, дараагийн үе шат нь дээрэм тонуул, галдан шатаах, цөлмөх, аллага гэх тусгай технологи ч байдаг байна. Заримдаа “өнгөт хувьсгал” гэсэн нэр зүүлгэчихдэг. Уурссан олон түмний дунд хэн ч байж болдог. Маш олон янзын ааш араншин, хүмүүжил, хувийн сонирхол зэрэг тэсэрдэг. Хэрэв хяналтаас алдагдвал, эсвэл эсрэг талынх нь цагдаа цэрэг тэдний талд орчихвол хэрэг явдал цаашаа бүр ч хурдтай өрнөдөг аж.
Цагдаа цэрэг үймэгчдийн талд орохын даваан дээр Казахстанд тогтоогоод авчихсан. Харин дээр бичсэн сүүлийн хоёр мөр бол Монголд хэтдээ илэрч мэдэх аюулын шинж тэмдгүүд гээд ойлгочихоорой.
“Их баярхвал ийм байдаг юм” гэх нийгмийн хонзон Монголд, тэр дундаа Улаанбаатарт ихээхэн бугшсан, одоогоор унтаа байдалд байгаагаас бус нэг л өдөр Алматы шиг болгочих вий гэх айдас надад ямагт явдаг. Казахстаны 30 жилийн түүх, Монголын 30 жилийн түүх хаана очиж уулзах вэ гэхлээр улсаа тонох, цөлмөх, хумслах нь улс төр дээр ямар нэгэн байдлаар адилхан яваад иржээ. Тэнд хүн ардын 90 хувь нь ядуу, өдрийн 5 долларын амьжиргаатай гэсэн нь манай дээр бас адилавтар бууж байна. Манайд бол 5 доллараас доогуур.
Улс төрийг баяжих, хөлжих, хөрөнгөжих, гэр бүлээрээ гадаадад тансаглах, зугаацах хэрэгсэл болгодог жишээ нь хоёр улсад адилхан байна. Тэнд “Елбасы” гэх үндэсний удирдагчийг түшсэн л бол хөрөнгөжөөд сүйд хийдэг юм байна. Тэр эрх баригч намынх нь (Нур Отан) эд эс болчихвол баян улс төрчид болоод гарч өгнө. Манайд эрх баригч намын (МАНАН гэх хоч зүүлттэй явав) цүнх баригчдын бүхэл бүтэн арми байна. Энэ арми баярхах, сагсуурах, сагсалзах, дураараа тонгочихоороо “Елбасы”-ийн “урт гар”, “өөрийн хүмүүс”-ээс дутах юм алга. Мөнгөтэй л бол бусад нь хамаа алга!
Урьд цагт Энхтайвны гүүр даваад л “Ажилчны район” хэмээх эгэл даруу, борчуулын жижиг хотхон байсан бол эдүгээ цагт “Хан-Уул дүүрэг” нэртэй тансаг зэрэглэлийн их хот, чухам цээж дүүрэн шинэ баячуудын яадгаа алдсан тусгай район сүндэрлэжээ. “Яадгаа алдсан” гэдэг нь “Энэ их жаргал, энэ их мөнгийг эдэлж яаж барнаа?” гэх тэдний пээдгэр сэтгэхүйг би хэлж байна.
Сонгинохайрхан дүүргийн тэр олон уулс даваан дээгүүр шаваастай утаанд дарагдсан гэр хорооллуудыг “Хан-Уул”-ын тансаг зэрэглэлийн их хоттой харьцуулаад үз дээ. Сүхээр тас цавчсан аятай хар цагаан, өдөр шөнө нүднээ бууна. Шаваастай, утаа хогонд дарагдсан тэр их гэр хорооллууд, оршин суугчдыг нь харахтай зэрэг юун Казахстан бэ? Бүр долоон дор. Ёстой ямар том тэсрэлт, дэлбэрэлт тэнд буглаастай байгааг манай тусгай албад, хууль хүчнийхэн мэдэж, тандаж байдаг л байгаа даа?
“Оршин суугчдыг нь” гэж би онцоллоо. Тэд бол өдөр хоногийг үлгэн салган арай ядан өнгөрөөж, тэр хавийнхаа дэлгүүр мухлагт өр тавьж, хоногийн өл залгадаг, үгээгүй ядуус. Тийм ядуусаас хүний сайхан хайлан, нинжин сэтгэл, сүү шигээ дотортой “монгол хүн” байхыг шаардаж ухуулах нь ердөө л цаг зуурын амиа аргацаасан үзэгдэл болно. “Казахстанаас долоон дор” гэж хэлдэг маань саяхны “Назарбаевын эрин үе”-ийг эцэслүүлсэн шиг тийм тэмцэлд монголчууд босвол “Казахстанаас бүр долоон дор” дээрэм тонуул, галдан шатаах, цөлмөх, аллага таллага, сүйтгэл дэгдэж магад хэмээн би сануулж анхааруулж бичиж байгаа нь энэ юм. Үзэн ядалт, нийгмийн өс хонзон тэднийг өлхөөн хөдөлгөчихнө.
Ард түмнийг ямагт дургүйцсэн зэвүүцсэн байдалд бариад байж болохгүйг Казахстаны ба “Назарбаевын эрин үе”-ийн хар бараан түүх харуулсан шиг хүн амаа, тэр дундаа нийслэлийн орон суугчдынхаа ихэнхийг дургүйцсэн зэвүүцсэн тэвчсэн байдалд хэр удаан байлгаад байх вэ гэдэг асуултыг улс төрчиддөө тавья. Ядуугаар нь хэт удаан байлгаад байвал бүр нэн осолтой, аюултай үзэгдэл гэж Казахстаны Ерөнхийлөгч анхааруулчихсан байна. Ядуурал, гуйлгачлалыг ганц далайлтаар шийдчихэж чадахгүй, авилгатай тэмцэнэ гэсэн сүржин уриатай, тэгсэн мөртлөө зүрх нь үхсэн байдалд Монголын улс төр дэнжигнэсээр 2024 оны УИХ-ын сонгууль хүргэх үү?
Hийгмийн хонзонгоо ёстой авах шиг болж, манай улс төрчид, олигархиуд, мөртөө бизнес эрхлэгчдийн энэ их хөрөнгө мөнгө, үл хөдлөх хаус, офис, тансаг машин унаа нэг л өдөр (шөнө ч байж болно) галын дөлд хуйхлагдаж, гэр бүл эхнэр хүүхэд нь эх орноосоо зувчин зугтвал яах вэ гээд зүгээр л төсөөл дөө...Тэгэхдээ энэ бол эхлэл нь болно шүү...
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл(80)
Нийгэмийн завхарал .Гадны хулгайч нарт баялагаа өгөхгүй гэсэнд хонзгонож гэдэс нь хит цадсан юм үзээгүй тэнэг ард түмэнийг нь уруу татаж өөрсдөөр нь өөрсдийг нь нураалгасан хараалч үйл явдал болсон . Газар нутаг байгалын баялагт нь шунсан гадны дээрэмчидийг эх нутагтаа оруулахгүй барьж байсан нь Назабаевийн буруу юу ?Баярхүү ?Монголыг 90 онд яг ингэж дарж авсан .Үр дүнд нь Монголын газар байгалын баялаг гадны луйварчидын гарт орсон Ард иргэд өлөн зэлмүүн хорт хавдар хараалч шашинд дарлагдсан нь нийгэмийн хөгжил үү?
Су Батболдын 100 тэрбум доллороос хувь хүртэгч үү Су Батболд өөрөө юу та.
назарбаевын эхлэл зөв байсан байх, харин дундаасаа завхарч эхлээд баялагт нүд нь таг сохорсон. хамгийн том нефть газын уйлдвэруудийн 30-70 хувь нь гадны мэдэлд байдаг, наран та орос материалуудыг уншвал ойлгох биз,
Авторитар дэглэм хэврэг! Манайх парламентийн засагтай ухаантай боловч жинхэнэ парламент байхгүй учраас тайвшрах үндэс огт байхгүй шүү!! Жишээ нь, Хүрэлсүх толгой мэдэж эх орныхоо эсрэг шийдвэр гаргалаа гэж бодъё. Тэгвэл одоогийн УИХ Күүкийн эсрэг зогсож чадах уу?? Ай мэдэхгүй?! Тийм учраас монголчууд бид Путины эсрэг өөрийгөө хамгаалах дархлаа гэх юмгүй байгаа шүү!!!
хөрөнгө мөнгөгүй путин си жин пин мөн наренда моди ким жон вьтнамчууд дэлхийн эдийн засгийн супер тэнхлэг эргэсэн цагт хар нүх шиг хаман одно дунд нь байгаа казакстан монгол мэтийн жижиг улс тэр эдийн засгийн голч тэнхлэгт хамт эргэж л таарна Одоо олон туйлтай боловч нэг эз тэнхлэгийн орос хятад энэтхэг голч дээр эргэх супер гүрнүүд гарч ирж байна
Дэлхий дээр нэг ч гэсэн зөв амьдаралтай улс байж байвал бусад улс оронд асар их сайн нөлөөтөй байдаг .Назарбаев улс эх ороноо сайн замаар хөтлөж байсан удирдагч .Харин тэр Токаев ч биш ээ .Казагстаныг нураах зорилготой орж ирсэн хар гарын даалгаварыг хамгийн түрүүнд биелүүсэн улс үндэстэнийхээ дайсан бол Токаев мөн. Эрх мэлэл Назарбаевийн гарт байсан бол Казагстан шатахгүй дээрэмчид тэр дороол дарагдах байсан .Казагстан Засагүй замбараагүй Монгол шиг болох вий яаалтай билээ .
Ix meddegyyd amniixaa zorgoor l shaax um
ЭЛБЭГДОРЖ, САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ, СҮБАТБОЛД НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ АРД ТҮМЭНД ТАРААВАЛ ХЭСЭГТЭЭ САЙХАН БОЛНО. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ДЭЭРМЭЭР ЦУГЛУУЛСАН ХӨРӨНГӨ.
Яг үнэн, Казахстан ч бас ингэхээр шийдсэн. Харин Баярхүү яагаад Казахстанд гаднбханы оролцоо удирдлагаар ийм байдал бий болсоныг хэлсэнгүй
Өнгөрсөн 32 жилийн 25-д нь, түүний 14-т нь үнэмлэхүй олонхиор засгийн эрх барьсан МАН-ын үе үеийн авлигачид энэ улс орны хамаг хөрөнгийг цөлмөсөн.Эх орноо улс шиг хөгжүүлж, ард түмнээ хүн шиг амьдар л гэж зах зээлийн эдийн засагт шилжүүлж өмчтэй болгох санаачлага гаргаснаар буруудахгүй бол АН-д хийсэн гэм байхгүй.Өнөөдөр энэ улсын ёроолгүй шуналтай оройгүй баячууд гэвэл МАН, түүний Бага хурлын гишүүн байсан бол одоо байгаа этгээдүүд шүү. Хөлс хүч гаргаж хөдөлмөрөөрөө баяжсан хүн ховор л байх.
МАН-ын новшийн коммунист "Издук" минь дээ Элбэгдоржийг урдаа түлхэж ард нь нуугдаж олон жил амьдарлаа!!! Жинхэнэ хулгайч минь Та нарыг хэн гэдгийг чинь ер нь гадарлаад байгаа шүү!!!!!
МАН бодлогоо өөрчлөх хэрэгтэй.
МАН эрс шийдэмгий арга хэмжээ ав, оройтоно шүү, та нар нэг зүйл анзаардаг уу, уг нь төрийн 3 өндөрлөгийн гурван залуу, ер\н\б дарга залуу нар аваилга, хууль шүүхийн байгууллагыг цэгцлэх гэж их л үзээд байна гэтэл цагдаа, шүүх ,прокурор гаргаж буй шийдвэрээрээ тэдний талд байгаа мэт харагдаж байгаа боловч дан буруу үйлдэл хийж иргэдийг өдөж байгаа нь янаглан-хорлоно гэгч болоод байна, бүтэж үхлээ гэсэн бичиг бариад зүв зүгээр зогсож байгаа залууг яагаад баривчилж байгаа юм, яагаад УЦС-г оросуудын даалгавараар эсэргүүцэж байгаа төрийн албан тушаалтнуудын толгойг илээд байгаа юм, Батүүлийг "хотын дарга байхадаа хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны чинь төлөө яллаж байгаа юм гээд ял өгч байгаа юм МАН болон Монголын хүчний байгууллагуудын бүлэглэлийн хооронд цусгуй дайн эхэлээд байна, энэ нь цус л битгий болоосой
орос хятадын эдийн засгийн тэнхлэгт зөвхөн энэ хоёр улс байгаа гэж эргүүтээд байна уу үгүй юу хятадыг хятад хэлтэй хятадын бүрэлдэхүүний улсууд бусад азиуд хүссэн ч хүсээгүй дагуулна ОРОС ХЯТАДЫН эдийн засгийн хоёр соронзон туйлын ёвропын орос славян хэлтэн пост зөвлөлтийн улсууд кавказын улс уралын сибирийн баялагтайгаа нэг туйл болно соронзон туйлыг хичнээн хуваасанч хоёр туйлтайгаа үлдэнэ энэ хоёр туйлт соронзон хоёр туйл дээрээ бүх улсыг бурзайлган соронзодно дэлхийн хойт туйлын соронзон яг орсын сибир дээр шилжин ирсэн нь зүгээрч нэг давхцал бишээ Евразийн ЭЗ-ийн махина тахир гол хэдийн эргээд эхэлчихсэн сибирийн супер мега төсөл байгалийн хий сибирийн эрчим хүчний сүлжээ дружба нефть хоолой ёвроп хүрэх хурдны зам төмөр зам бүс ба зам төсөл ачааны транзит БАМ-ын төсөл Сила сибира ажлаад эхэллээ мөн цэрэгийн аж үйлдвэрүүд олноор баригдлаа Улсын олигарх улсын үйлдвэр завод байгуулахгүй бол хоосорч байна ш дээ Монголд л бол мөнгөө өхгүй өмхийрээд хэвтэж байна улсаа ард түмнээ мөлжиж байна путины си-гийн өөдөөс хуцаад сууж байгаа олигарх байна уу
Манай хотын борчууд босож чадахгүй ээ их аймхай хүмүүс ! Санаачлаад зохион байгуулаад явчих олигтой зоригтой бүлэг хүмүүс байхгүй байна ! Би очиж босгоё гэхээр нуруугаар хатгаад хөгшдөөд байна !
Баярхуу бодууштай юм бичжээ Баян ядуугийн хэт ялгаанаас болж узэн ядалт дээд цэгтээ хурсэн шуу Казахстан шиг болохгуйн тулд МАН ыхан иргэний нийгмээ шинэ хуулиар дарамтлах биш тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй Нийгмийн бодлого тун сул байна Инфляц 13 хувьд зурчихээд байхад Монголбанк юу хийж байна Цалин тэтгэвэр нэмэх хэрэгтэй МАН ы дарга нар хэт хийсвэр яриад амьдралаас тасарсан байна
Монголчууд казахтан шиг онгоцны буудлаа хүртэл сүйтгэвэл 100 жилдээ босохгүй.Хоер хөрш хилээ хаагаад л бүх зүйл дуусаа.Казахууд ажилсаг баян улс дор нь босно.Ямар нийгэм болж хөгжихийг бурхан мэднэ.Барууныг шүтлээ гээд өнөөдөр АНУ-г хар зөвхөн улс хооронд нь сөргөлдүүлэх ажлыг гарамгай хийж байна.Манайх шиг хөгжөөгүй бас европыг дууриаж Хэрээ галууг дууриаж шаварт суусан үлгэр.Ганц хадаас хийж чадахгүй мөртөө Норвеги ,Финлянд гэж ярьна.Финлянд ямар ч эвсэлд ороогүй улс хамгийн тайван амьдралтай орон.Ажил хийж сур.Бослого гаргаж сурах хэрэггүй.Өнөөдөр өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгөтөй болж Зайсанд амьдарч,гадаад аялж чадаж байгаа залуучууддаа баяр хүргэх хэрэгтэй.
Монголчууд харанхуй бүдүүлэг соёлгүй хүмүүс юм чинь хэзээ ч сэхэхгүй.
Тэд ч өөрийн хөдөлмөр ухаанаар баяжсан нь юу л болдоо цүнх барих нам дагаж эсвэл улсын хөрөнгө тэндэр нэрээр завшигчид болохоор зүгээр олдсон мөнгөөр зугаалж бгаа биздээ
er ni bol ireedvigee bodoh yum bol hvzvvgvi hulgaichiin luivardsan asar ih hurungiig ard tvmen huvaan avah heregtei .
Хэрэв тийм юм болвол чамайг ч гэсэн баян яравгар нөхөр гээд л нухах бх даа…Одоо октябрийн хувьсгал л үгүйлэгдээд бх шиг бна даа.Үнэндээ бол ажил хийх дургүй бэлэн хангамж аваад бусдад атаархаад л өмхий амаараа хараал урсгасан оркуудын арми л хүрээгээ тэлж бна даа
Казахстан чинь баян улс шүү дээ, амьжиргааны түвшин манахйтай харьцуулахааргүй хол тасарсан. Нэг хүнд ноогдох ДНБ нь 11 мянган ам. доллар байх шүү. Амьжиргаа сайжрах тусам хүмүүс ардчилалыг илүү дээдэлдэг юмаа даа янз нь
Энэ ямар муухай ёрын юм зөгнөнө вэ. Овоо үнэн юм ярьдаг гэсэн чинь нэг бишээ
Jinhen har mas tolgoigoo buren ugaallgasan ork iim yumnuud bgaa tsagt hezeech temtsej chadahgui aij suusaar hyatadiin kolon bolno
шуурхай зар, зар мэдээ сонингоор дүүрэн ажлын зар, гэвч очоод хийх хүн байхгүй, уг нь хувь хүн хичээгээд амьдарвал боломж дүүрэн байх юм, 3-р хорооллын е-мартын гадна гутал засдаг гэр бүл 10 хүүхэдтэй, бусдаас юм нэхэхгүй амьдраад болж байна гээд өөрсдөө хэлэх, арчаатай амьдраад амьдралаа аваад явах эрх чөлөө бүгдэд байна, харин ингэх хүсэл байна уу гэдэгт учир байна.
Үнэхээр эрх баригчид төсөв алдагдалтай баталж, баталсан хөрөнгө нь зонхов мэтээр ард түмэнд наалдахгүй вм хийхээр ужиг өвчин хавдар болж хагарна. Гэр хорооллыг хаус хороолол болгох дэд бүтэц цэвэр бохир усны шугам татахгүй атлаа дарга нар жийп унаж хотоор хөдөлгөөн хорьж хурдтай давхилдаж түмний уур барна. Хот төлөвлөлт гэж байхгүй баячууд нь жаахан халуун хүйтэн усны дэд бүтцээ булаалдан батгана шиг шавсан, зогсоолгүй краказыг хотынхоо төв хэсэгт овоолно. Шахсан нүүрсээ утаагүй хэмээн их наядаар нь мөнгө зарцуулж ард өөрсдийнх нь хэтэвч л зузаархаас бус олныг бодсон ажил огтоос бус. Тэр мөнгө Улаанбаатарыг хэд гороолохоор ус дулааны шугам баричих хөрөнгө хийссэн гэсэн үг. Ард гэр дээрээ хуруу үнстэй халтар хороолол ам хамар уушгаар дүүрсэн халтар манхан л үлдлээ. Бид хөдөө нүүж болно л доо. Тэнд мах гурилаар өдөр өнгөрөөх, шилтэй цэнхрийг хувааж цаг нөхцөөхөөс өөр ажил алга. Амлалт ажил хоёр алд зөрсөөр хэдэн арваныг элээлээ. Олон ч саыхан зүрх цаг бусаар осол эндэгдлээр хорвоогоос
Та үнэн голыг олж бичлээ.
миеэ-г унагаагүй бол өнөөдөр бид казакстан болох байлаа гэвч монголыг бурхан тэнгэр ивээж өвөг дээдэс маань биднийгээ тэнгэрээс удирдаж байна даа
Битгий тэнэгт. Энд Миеэг унагаасны ашиг тус ердөө ч алга. Харин Миеэ ч тулхтай улс төрч байж дээ гэж харж байна.
Миеэ ажил зохион байгуулж сурсан хүн. Тэр шадар сайдаар ажилласан бол ийм олон хүн үхэхгүй байсан гэж боддог
Казахстанд гадны хөрөнгө оруулалт сайн орсон, гэхдээ тэдгээр нь олигархиудын мөнгө эргээд ямар нэг хэлбэрээр орж ирсэн гэж яриад байгаа, Оросын Путин тэргүүтэй дээрэмчид тэрийг нь дээрэмдэх гэж байгаан биш үү, Тархи угаалтаас нь харахад тийм л дүр зураг харагдаад бн
Чиний хардаг гэж юу байдаг юм
Зах зээлийн нийгэм чинь зөв удирдлагаа алдвал.баян хоосны ялгарал туйлдаа хүрч,доод давхаргын хүмүүс хэт олширдог бололтой. Доод давхаргын хүмүүсээр зогсохгүй, үгээгүйчүүдээр дүүрчихдэг ч байж магадгүй бололтой. Ийм байдал нийгэмд ямар гай тарьдгийг Казакстанаас жишээ татан, про..Д. Баярхүү нийтлэлдээ илэрхийлж,улс төрчид болон төр, засгийн удирдах бүрэлдэхүүнд сануулжээ” гэж ойлголоо. Ер нь, гэр хорооллын амьдрал, үнэхээр, аймшигтай байгаа л даа! Зарим нь, бүр нүд халтирмаар шүү дээ! Хот бараадан, ингэж ч явах ямар хэрэгтэй юм бэ? гэж харамсмаар…Тиймэрхүү амьдрал бол амьдрал биш шүү дээ! Түүнийг өөрчлөх л ёстой байхгүй юу? Харин яаж? Энэ бол төр засгийн бодлого байх ёстой?
путинд урал сибирийн баялаг их байхад казакстаных юу ч бишээ ПУТИН нефть дружба хоолой байгалийн хийн южный турк северный белорусь польш централный украйны гурван урсгал эрчим хүчний украйн белрусь бальтийн улсууд руу гурван чиглэлээр эрчим хүч өгдөг ёвроп орсын баялгийг дээрэмдээд байгаа юм шүү
украйны дээрэмчин еврей ерөнхийлөгчид кучма порошенко зеленский олигарх ахметов коломайский цөм еврей тэргүүтэй еврейн баг дээрэмчид украйныг цөлмөж ЗХУ-ын байгуулсан бүхнийг зарж идсэн баяжсан Путин биш тэднийг дээрэмчид гэж хараан зүхээрэй путиныг орсын ард түмэн удирдагчаа гэж шүтэн биширдэг
ХУЛГАЙЧ НАРЫН ХООЛОЙ ДЭЭР НЭГ Л ШӨНӨ ХУТГА ТАВИНА.САЙН БҮРТГЭЖ БАЙГААД АЛДСАН БҮХ ЮМАА ХУЛГАЙЧ НАРААС БУЦААЖ АВНА. АМЬДРАЛ НЬ СҮЙРСЭН МЯНГА МЯНГАН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ ҮҮНИЙГ ЗААВАЛ ХИЙХ ЁСТОЙ ШҮҮ. АРД ТҮМЭНД АЛДАХ ЮМ ОГТ БАЙХГҮЙ. ХАРИН Ч АЛДСАНАА БУЦААЖ АВНА
Назарбаев гэгч дарангуйлагчийнх хаанчлалын нурааж барууны ардчиллын нууц эзэдүүд казакстаны баялагт эзэн суух гэж байна. Хөөрхий харанхуй казакстан залуус ардчилал хүний эрх гэх хийсвэр зүйлд итгэсээр насаа дуусгана.
Үнэнийг бичжээ... төсөөлөшгүй аюул
Төрийнхөн өөрсдөө цадаж ханахаа мэдэхгүй шунасан луйварчид үүрлэсэн газар болсон. Ард түмний цалин тэтгэвэр нэмэхийн оронд э/з, хөгжил, алсын хараа нэрээр өөрсөддөө 4 тэрбумыг авч улам л баян ядуугийн заагийг бий болгож бна. Үргэлж сайд, ерөнхийлөгч байх юм шиг авирлаж зугаа цэнгэлээ гайхуулж байх шиг. Монголчуудын амьдрал дорой байгаа нь засаг төртэй холбоотой. Тэд "чадна" гэж гарч ирчихээд шал өөр юм руу яваад байгааг гайхаж бна.
Tsag hygatsaanii aduudal bolood bna daa.
Энэ бол манайд болох л үйл явдал. Цаг хугацааны асуудал. Ер 1990 онд буруу замаар явсан. Өөдрөг зүйлс олон байсан ч гэсэн буруу хүмүүс эрээ цээргүй баяжихын дон шүглэж, эх орноо худалдаж, одоо хүртэл баяжижгааж байна. Энэ тогтолцоог эрс өөрчлөхгүйгээр ямарч нам лидер гараад үр дүнд хүрэхгүй. Монгол Ленин хэрэгтэй.
Амьдрал өөрчилөгдэж сайжирахгүй энэ байдал үргэлжлээд байвал Баярхүүгийн шинжилгээ бараг биёлэлээ олох байх даа...
Ard tumen geed bgaa zarim noxdyyd oorsdoo byryytai vn sh de. Xeniig songood xend xyyrtaad bgaagaa bodox xeregtei. Ene olon box ,dyychdaa yadaj bairand n bailga l da. Oynii ondor medlegtei es zyitei xymyysee songoxgyi bol. Mongo orj irexeer n onoo margaashdaa tansaglaad dyysgadag, byrxan xoshoo baridag , nair naadam xiigeed bayarxaad mori bochchyydee tsatsdagaa bolix xeregtei. Ireedyin 30 jil dor xayj xoliig xarsan bodlogo xeregtei bn
Энэ бол маш их анхаарал татсан асуудал.Манайд яг ийм дүр зураг,газар,тэнгэр шиг ялгаа хаа сайгүй,хот хөдөөгүй байгаа.Тиймээс манай улс эртнээс сэргийлж Төрийн төсвийн мөнгөөр баяжигсадыг,"Төрөөс Төрсөн Тэрбумтангуудыг" толгой дараалан шалгаж,Татвар төлөгч та бидний мөнгийг идэж шамшигдуулсан,луйвардсан,ашигласан,хулгайлсан хөрөнгийг улсын орлого болгох ажлыг хот,хөдөөгүй эхлүүлэх шаардлагтай.Үүнээс айж бэргээд байвал энэ гашуун түүх давтагдахгүй гэх баталгаагүй бөгөөд Монголд ийм хөрс суурь бүрдээд хэвлэл мэдээллээр цацагдаад,яригдаад байгаа шүү...
Одоо болон ирээдүйд Монголд ардчилал ирэхгүй шүү Хүүк яааж орос баавгайн нурууг илж байсныг хараагүй юү Орос баавгай нэг хатуу сануулгаа өгчлөө Баруун гээд бхлайраал байгаарай гэж!!! Манайх Орос хятадаа давж хагжинөө гонжиго шдээ
Үнэн юм их л бичсэн байна. Гэхдээ, давсыг нь хэтрүүлжээ. Өөрөө өөртэйгээ зөрчилдөөд байна. Сонгуулийн үр дүнг тэгээд яах ёстой юм. Ард түмэн МАН-ыг дэмжсэн байна. Тэр нь тэгээд буруу юм уу. Тэгвэл ер нь, сонгууль монгууль явуулах хэрэг байна уу Баярхүү...Тэгээд яах ёстой юм, ямар арга зам байна..Тэр тухай бичээгүй. Баахан хоосон шүүмж. "Хэлдэг гурав, хийдэг ганц" гэж Нацагдорж зохиолч маш зөв хэлжээ.
Баярхүү чамайг юм бичдэг бас боддог гэдгийг чинь мэднэ. Гэхдээ иймэрхүү байдлаар бичвэл ард түмнийг турхирч байна гэж ойлгогдоод байна. Арай аядуу бичвэл ямар вэ
Үнэн бичжээ. Гэхдээ хулгайчуууд үүрлэсэн МАН ба АН-д байнга саналаа өгөөд байдаг гэр хорооллын ядуу зүдүү гээд байгаа хүмүүсийн сонголт үргэлж гайхашрал төрүүлж байдаг юм шүү. Тэд өөр сонголт хийж болох байсан, тэх ч ёстой. 30 жилийн турш МАНАН-ийн хулгайчуудыг дээрээ заллаа. Үр дүн нь ядуурал, дампуурал л байна ш дээ.
Дээр нь нэмээд ХӨДӨӨ-ний сонгогчид байна, бурхан өршөөг тэд минь л сайхан амьдарч байвал.
Баярхүү Та, улс төр судлаач хүн юм бол жинхэнэ шалтгааныг нь олоогүй л байна даа. Шууд хэлэхэд турхираас л байна. Казахуудад ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг юм л дутагдаж байсан. Манайхыг бодвол нийтээрээ боломжийн орлоготой, зүгээр суугаад улсаасаа хоол нэхээд дарамтлаад байдаггүй. Өлсөж, даараагүй ард түмэн. Интернэт хянаастай, FB хязгаартай, еөк, ЕС, дарга нараа харааж зүхэж шүүмжилж чадахгүй, өлсгөлөн, жагсаал, цуглаан хориотой, нам хөдөлгөөн хоригтой. 21-р зуун дахь ЭРХ ЧӨЛӨӨ.
Үнэн бичсэн байна өчүүхэн оч хаяхад тэсэрнэ шүү дээ хоосон хүнд алдах юм байхгүй шүү дээ
Avilgachtai temzeechee
Zoltoi l Mongol miny eronhiilogchiin zasaglaltai bolchihsongui.
МАН жоохон ухаантай байхгүй бол Казахстаны бослого тэмцэл ойрхон байна
Маш үнэн бичжээ
666.. ЯЯЯЯ...ЦАГ НЬ ИРЭХЭЭР ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ Ч ...БОЛЖ Л ТААРНА..
Өнгөрсөн 4 жилд Монголд авторитар дэглэм нь улам бүр бэхжиж бараг тоталитар дэглэм болж хувирлаа. Ард иргэд санаа бодлоо илэрхийлэхээ ч байлаа. Энэ нэг л эвгүй шүү.
Энэ Баярхүү чинь Либералист хүн хувираад байна уу?
Баярхүү нийтлэлчийн нийтэллээс авахч юм бна авахгүйч юм бна гэхдээ ихэнх нь авах юмгүй Яагаад гэвэл хэт барууныг барисан эсвэл барууны гар хөл ч гэу харагдхаар нийтлэл оруулдаг гэж хувьдаа боддог оо.
Хариугаа авах өдөр ирнээ...
Баярхүү чамайг хүндэлж явдаг хүний нэг. Монгол орныг хэн ийм болгов оо. Нөгөө ардчилал гэж гарч ирсэн Батүүл,элбэгдорж,ганболд, энхсайхан , очирбат хэмээх ерөнхийлэгч нөгөө талаас намбарыг энхбаяр сү Батболд гээд том гарын хулгайч луйварчидл ийм байдалд оруулсан юм бишүү. Сүүлдээ аажил хийх хүнгүй болоод халамж нэхээд суудаг ард түмэнтэй болсон. Хэн баяжив. Шудрага хөдөлмөрөөрөө зөв бизнксс хийгээд баяжсан хүн гарын 5 хуруу шиг цөөхөн. Бараг алга даа. Ийм байхад монголд амьдрах хүн олдох уу. Худлаа яридаг популистууд л үлдэх байх. Та ч бас тэдгээрийн нэг байхаа. Харин атомын станцаа яриад бас хэрэгжүүлбэл бүр сайн бна даа хө
32 жилд хэн төр илүү барьсан бэ????
Энэ бдлаараа яваад бвал 5.6 сар гэхэд ард түмэн хэцүүдэж үгээ ширүүхэн хэлэх бх шүү
Muu yum modon ulaatai gej! Bolokh yum boldogooroo l bolno! Tymnii deer sheej ngaa khulgaich, deeremchid udakhgyi Mongoloos zugtakhaas argagyi bolno! Nuuts amragtaa yam, elchin said belegleed ikh tom bgaa ulsiid! 5 sar gekhed Sykhbaatariin talbai dyyrne! Ard tymen duugyi bgaa ni T1 gsn yg bish! Och ysrekhiig l khyleej bgaa! Tegeed l BOOM!
Яг үнэндээ.парламёнтын засаглалтай ч дээр нам сандайлаад суусан.нам яаж шийднэв ларламент тэгж л шийддэг.нам нь бас хэдхэн хүний хүслийг дагадаг.гэж хувь хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэдэг.тэгж ч харагддаг
Би 1993 онд Энэтхэг улсад очоод л нисэх буудалд буутай цэрэг, зочид буудал хүртэл гудамжинд ядуу хүмүүсийг хараад дараа нь буудлын төмөр хаалга хэдэн давхар цоожыг хараад яанаа Монгол орон маань ийм болбол гэж бодож айдас хүрсэн. Болчихоод л бна...
Назарбаевийн хөрөнгө хураалт тусгай хангамж ард иргэдийн дургүйцлийг хүргэсэн нь үнэн Монголд бол Багабаньд Оюутолгойгоос хөрөнгөжиж байна. За тэгээд Ц.Элбэгдорж, Цагаан, Батболд, Очирбат нарын үр хүүхэдүүд уул уурхайгаар хөрөнгө хураах гэх мэтэд ард түмэн нь үнэн хүү дургүйцэж байгааг хэвлэл мэдээлэлээс харж байна. Орсод Путиныг ч эсэргүүцэгчид маш их байдаг хэт их хугацаагаар ерөнхийлөгчөөр ноёлон суух бол яваандаа л ард иргэд нь дургүйцэн босож ирж л таараа. Хятад ч ялгаагүй дээ нэг хүн хэт удаан хугацаагаар ноёлох юм бол босож л таараа...
Ерөнхийлөгч болон охидууд нь ач зээ бусад ойрын хүмүүс нь долларын тэрбумтан болж байгаа нь сонин .Улсаа худалдаж идэж байгаад тэрбумтан болсон хүнийг нэг ч зочин дурдахгүй байгаа нь сонин юм
30 жил ард түмний амьдрал дээрдсэнгүй..Бухимдалтай л байгаа...Гашуун энэ сургамжийг төрийн 3 өндөрлөг бодож тунгааж байгаа байлгүй. Энэ нам гарч ирээд үндсэн хуулийг өөрсөндөө ашигтайгаар өөрчилж, сонгуулийн хуулиар луйврын аргаар олонхи болсон. Сүүлийн 6-7 жил дангаар төр барилаа. Хийх боломж маш их бсн. Олигтой дорвитой, зоригтой өөрчлөлтүүд хийж чадахгүй бна. Ядуурал маш их нэмэгдэж бна. Тогтолцоо буруу бна. бухимдалтай байна...Судлаач Баярхүү маш зүйтэй харьцуулж, болгоомжлол, анхаарах асуудлыг тодорхой бичиж байна. ЗГ ЗОРИГТОЙ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР АЖЛУУД ХИЙХ ХЭРЭГТЭЙ БНА...
Ene unen shu. Denduu yalgaatai amidraltai bolson bga shu. Sain bodoj zov shiidver gargaj yavahgui bol muu zuil oirkhon on bgaa bh
Үнэн бичжээ олныхоо талд.сэтгэл Зовдог.люм байна удаан тэсэхгүй Дээ бужигнаад адилхан л.бужигнна
Нөгөө Чингисийн удам гэж том том дугардаг хулгайчууд хаана байна.Та нар Казакстан чиг хувсгал хийнэ гэвэл 40 жил байна.
Энэ этгээд хэнийг турхираад байна вэ. 300 жил капитализмаар замнасан АНУ 2020 онд зүгээр нэг гудамжны хулиган Жорж Флойд гэгч хараас болж бараг л өнгөт хувьсгал гарахаа шахсан. Ардчилсан гэж унгас алдаад байсан сонгуулийн зр дүнгээс болж Капитол юу боллоо. Тэдгээрийг Монголтой харьцуулалдаа. Асуудлаа шийдчихсан тийм сүрхмй алс хаана байгаа юм бэ дээ. Өдийд Монгол Сингапур шиг болчихсон байх байсан юм уу. Битгий тэнэгт. Явах ёстой замаараа л явж байна. Зөн билэгтэн шиг тмйм байх байсан ийм байх байсан гэж мэргэ төлөг тавьдгаа л больз үзмой
Казахстан бол монгол биш.монгол хүний хүний уужуу тайван,сийрэг ухаан тэнд дутсан.Харин Баярхүү мэтийг турхирагч нар дотроо сайн бодоцгоо.Бидэнд өнөөдөр юу хэрэггүй энэ л хэрэггүй гэдгийг ард олондоо сурталд.
Улс төрч нэртэй дээрэмчид, хулгайч, урвагчид нэг л юм ойлго тэвчээрч хязгаар бий газрын доорох баялаг хэзээ нэгэн цагт бүх ард ижил тэнцүү хувь хүртэж таарна гайгүй та нар уур минь хүрч байна
Юуг ч алдах юмгүй болсон ядуу , нэн ядуусын арми бүрдсэн өнөөгийн манай нөхцөлд дээрх үйл явдал гарахад тун ойрхон санагддаг. Гагцхүү эдийн засаг л хүнд байх болов уу. Үндэсний үйлдвэр байхгүй, гадаад өр зээл ихтэй,нийт хүн амын 80-90 хувь нь ядуу. Бодохоос аймаар. Хийж буй төмөл, үйл ажиллагаа нь судалгаанд бус сэтгэлийн агшин зуурын хөдлөл,төсөөлөл дээр тулгуурласан нь хэврэг байхад үндэсний аюулгүй байдал бүүрч хялбар тул гадны хүний аманд зөөлхөн амттан байдаг байх. Бид бүгдийн амьдрал зугуухан доошилж байна даа.
За бүү мэдэмхийр.
Баярхүү яг үнэнийг хэлжээ хэт их баяжаад хэдэн хэлгүй хүүхдээ эрхлүүлж байж манайхан баларна казахууд нөөц сайтай улс босоод ирнэ манай олигархуудын гадаадад нэг их хүсэхгүй манай ядуучууд нэг эргэвэл ёстой эргэнэ шүү одоо нөгөө яриад байдаг 30 -нь гэр бүлийг ил зарлаж хөрөнгөнд нь хяналт тавих хэрэгтэй гадагш гаргахаас өмнө нь хаалт хийх хэрэгтэй 2024 оны өмнө учрыг нь олохгүй бол нэг л өдөр тэсэн шүү
Манайд ялгаагүй. Ялангуяа эрдэнэттэй холбоотой ажиллаж байсан томчууд бүгд улсаа цөлмөсөн араатнууд шүү.
ok