сонин mn
Онош-5 (Үргэлжлэл)
 
1990 оноос хойш Монголд өрнөсөн, болсон үйл явдлуудыг, хохирсон хохирол, гарзадсан гарз, өнөөдрийнхөө байгаа бодит байдал үр дүнг сайн анзааран шинжлэх аваас: бид Зөвлөлтизмийн хараат амьдралаас салж оюун санаа, ахуй амьдралынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авах, бусдын жишгээр сайхан амар амгалан амьдрах хүсэлдээ хөтлөгдөн өнөөгийн ертөнцийг захирч буй мөнгө хүүлэгчдийн санхүүгийн эзэнт гүрний далд мөлжлөгө, шинэ колончлолд орж, бүр дордож газар нутаггүй ( бүгдийг нь ззэлийн барьцаанд тавьсан) болтлоо дордож улсын хувьд сүйрэх, үндэстнийхээ хувьд мөхөх шатандаа ирснээ ухаарах ажээ.
 
1991 оноос Монголд орж ирсэн нийт 6 дахь удаагаа шат дараалалтай хөтөлбөр ОУВС гаараа дамжуулан хэрэгжүүлж биднийг өрөнд оруулан газар нутгийг минь барьцаалан сорж мөлжиж буй өнөөгийн долларын эздийн хорон үйл, түүнээс нь үүдэлтэй хор хохирол нь Манж, Хятадын мөнгө хүүлэгчдийн дарлалын үетэй харьцуулшгүй боллоо.  
 
Тэнгэр шүтлэгт, газар амьтай Монголчууд хэзээ ч өөрийн эх лүгээ адил хайрладаг эх нутгаа ухаж төнхөж байсангүй. Эхийн хэвлийд буй урагийг устгаж байгаатай эх нутгаа ухаж устгахдаа, өвгөдийн өвлөсөн газар нутгаа алдах аюул бодитоор нүүрэллээ. Манж Хятадын дарангуйллын үед ард түмэн маань шим Ертөнцийнхөө өгөөжийг тэдэнд хянуулж, өөрсдөө үр ххүхдээ барьцаанд тавин амь зогоох хүртлээ доройтсон бол, өнөөдөр байдал бүр хэцүүдэж шим ертөнцийнхөө төдийгүй хэнд хэзээ ч өгч, алдаж үл болох, агуу Модун хааны захиастай "Газар бол улсын үндэс"-ээ, сав ертөнцөө лиценз нэрээр долларын эздэд алдсаар!!! Өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар хадгалагдан- хамгаалагдан-хайрлагдан бидэнд өвлөгдөн ирсэн эх нутгаа биднийг төрүүлсэн эх шигээ, бидний үр хүүхдийг төрүүлж буй эхнэр шигээ, ирээдүйн үр удмыг маань тасралтгүй төрүүлэн удамшуулах охин шигээ үзэн тэмцэж авч үлдэх түүхэн хариуцлагатай цаг болжээ. Тиймээ түүх давтагддаг. Давтагдсаар. Давтах цаг иржээ. 1921 оны Манж Хятадын эсрэг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтолын эхлэл нь Манж Хятадын мөнгө хүүлэгчдийн эсрэг, тэдэнд барьцаалагдан зовсон ард түмний Тэсрэлт байсан. Өнөөдөр ч долларын эздийн барьцаанд орсон Монголын Ард Түмэн удахгүй тэсэхээ больж, тэвчиж үл чадан босох болно. Тэр цагт одоогийн МАН-АН гийнхнаас хэн түүх давтагдан хувьсгал эхэлж байгааг мэдэрсэн хэсэг нь ард түмэнтэйгээ нийлж, нэгдэж, харин хэн эс тоож, эс ойлгож, эс мэдэрсэн нь үр удмаараа гэсгээгдэж, шийтгэгдэх болой!!! Ингээд түүх давтагдаж буйг батлан Тайжиуд Аюудайн Очирын " Монголын түүхийн судалгаа" бүтээлээс, Манж Хятадын худалдаа мөнгө хүүлэл Монголд хэрхэн дэлгэрч, мөхсөн тухай хэсгээс үргэлжлүүлэн толилуулая.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
 
 
---Хятад худалдаачид хээл хахууль цутгахдаа дадамгай хүмүүс байсан бөгөөд өгснөөсөө хавьгүй илүү ашгийг халхаас олж чаддаг байв. Хятад худалдаачид Ар Монголд хурдан өргөжин тэлэх нөгөө нэг хүчин зүйл бол тэд худалдааг зээлээр хийж байсан явдал юм. Манжийн засгийн газар Хятад худалдаачид эд бараа, мөнгө зүйлийг Монголчуудад жилд 36 ХУВИЙН ХҮҮТЭЙГЭЭР ЗЭЭЛЭЭД, ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР ӨРӨӨ НЭХЭН АВЧ, ДУУСГАЖ БАЙХЫГ 1761 ОНД АЛБАН ЁСООР ЗӨВШӨӨРЧ, ХУУЛИАР БАТАТГАСАН БАЙНА.
( Яг өнөөдрийн Монгол банкны ба арилжааны банкны хуулиар баталгаажсан гадаад, дотоодын мөнгө хүүлэгчидтэй адил)
 
Гэтэл гадаад, дотоодын давхар дарлал, мөлжлөгт нэрвэгдэж ядуурсан Монголчууд зээлийн өрийг гурван жилийн дотор гүйцээн төлж чадахгүй байсныг худалдаачид далимдуулан, өнгөрсөн хугацаанд ҮРЖСЭН ХҮҮГ ДЭЭР НЬ НЭМЖ ЭХ БОЛГООД, ТӨЛӨХ ХУГАЦААГ ДАХИН ГУРВАН ЖИЛЭЭР СУНГАЖ, ХҮҮ ҮРЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ.
( Бас л яг өнөөдрийн долларын эздийн ЧИНГИС, ХУРАЛДАЙ, САМУРАЙ БОНДУУДЫГ СУНГАЖ БУЙ, АРИЛЖААНЫ БАНКУУД ЗЭЭЛДЭГЧ НАРАА ДАРАМТЛАН ЗЭЭЛИЙГ НЬ СУНГАДАГТАЙ АДИЛ БАЙГАА)
Ийм замаар зээлийн хүүг 300-400 хувь өсгөж мөлжих нь ердийн үзэгдэл байв.
Зээлийн худалдаа нь тэр үеийн Монголд таваар мөнгөний харилцаа хөгжөөгүй, өөрөөр хэлбэл, төлбөрийн тусгай хэрэгсэл байгаагүйтэй зарим талаар холбоотой.
( Өнөөдөр ч мөн адил бидэнд МОНГОЛ БАНК нэртэй бүтэц байх ч түүнийг нь ОУВС хянаж, бидний ТӨГРӨГИЙГ ХЭВЛЭН БИДЭНД 20-40 хувийн хүүтэй дамлан зарсаар, бид үндэсний мөнгөн тэмдэгт гэгдэх ТӨГРӨГӨӨ  долларын эздээс өндөр хүүтэй ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАЖ АВСААР)
Төлбөрийн буюу гүйлгээний хэрэгсэлгүй Монголчууд хэрэгцээт барааг мал, малаас гарах түүхий эдээр арилжин авахаас өөр аргагүй байв.
( Өнөөдөр ч ялгаагүй бүх хэрэгцээгээ долларын эздээс өндөр хүүтэй, ханш нь байнга унаж үнэгүйддэг ТӨГРӨГӨӨР үнэлүүлэн ЗЭЭЛ нэртэй ӨР тавьж авч, амьдарч байгаа)
 
Гэтэл малаас авах түүхий эд нь гол төлөв улирлын шинжтэй, өөрөөр хэлбэл, малын үс ноосыг хавар авдаг бол, өвөл хүнсний цагаар арьс шир элбэгшинэ. Мөн мал тарга тэвээрэг авсан зун, намрын цагт үнэ хүрнэ. Гэтэл хэрэгцээт гурил будаа, цай, бөс даавуу зэрэг бараа байнга шаардагдана. Тийнхүү малаас гарах түүхий эд нь улирлын шинжтэй учир "Малчин Монголчууд хэрэгцээт бараагаа дараа мал, түүхий эд өгөхөөр хэлэлцэж, хятад худалдаачдаас зээлээр аварад хүрдэг байлаа. Нөгөөтэйгүүр худалдаачид зээл өгч өр үүсгэх нь түүнийг хурааж авах нэрийдлээр дахин хошуудад одож худалдаалах, тэнд арга саам хийж хоргодон суух барьцаа болж байжээ. Тэгээд ч зарим худалдаачин өрийг нь төлөн өгөхөд цөмийг нь авахгүй, элдэв арга саамаар хагасыг нь зориуд үлдээж, дараа ирэх барьцаа, орлогын байнгын эх булаг болгодог байжээ.
 
( Долларын эздийн арга заль нь арай өөр төгс. Доллароор зээл өгөөд төлөх ёстой орлогоо олдог ТӨГРӨГИЙН өөрсдийнхөө ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШИЙГ нь УНАГАХААР МОНГОЛЫН ТӨР, ЗАСАГ, ОЛИГАРХУУД, БИЗНЕСИЙНХЭН бүгд төлж чадахгүй болдог.)  
 
Зээлийн буюу мөнгө хүүллийн худалдаа цаашид хурдан дэлгэрч, хятадын худалдаачид Монголын эдийн засагт түргэн нэвтэрч бэхжихэд Ар Монголоос албадан гаргуулж байсан Манжийн олон зүйлийн хүнд алба түлхэц болжээ.
( Өнөөдрийн Засгийн газар ард түмнээ татвараар дарах, харийн гар хөл офшорчид, хувийн банк, олигархууд гэх мэт долларын эздийн зарц, урвагчидын үйлдлүүдтэй адил).
Манжийн алба залгуулах хугацаа ямагт давчуу, яаралтай байдаг нь таваарлаг чанараар сул, нүүдлийн мал аж ахуйтай Монголчуудыг Хятадын худалдаачдаас мөнгө, мал, бусад хэрэгцээт зүйлийг өндөр хүүтэйгээр зээлэн авахаас өөр аргагүй байдалд оруулж байв. Манж нар ч өөрсдийн албыг хурдан шуурхай залгуулж, дарангуйллаа бэх бат байлгахын тулд Монголчуудыг Хятад худалдаачдаас албанд хэрэгцээтэй аливаа зүйлийг Өр тавин авч саадгүй залгуулж байхыг хууль ёсоор зөвшөөрсөн нь Хятад худалдаачид Монголчуудад зээл өгч, хүү үржүүлэн мөлжихийг зөвшөөрсөн төдийгүй, өрөө хүүгийн хамт хэзээ ч алдахгүй нэхэн авахыг хуулиар бататган өгсөн байв.
( Өнөөдрийн манай Монголын хууль эрх зүйн орчин долларын эздийн өмнөөс Төр засаг нь ард түмнээ харгалзан, хянаж өрийг нь төлүүлж байхаар тогтолцоо хийж өгсөн байгаа)
Энэ нь хэрэг дээрээ Манж нар Ар монголд өөрийн эрх ашгаа хамгаалахдаа хятад худалдаачдын эрх ашгийг нэгэн зэрэг хамгаалсан хэрэг байв. Манжийн алба 18 р зууны тэргүүн хагасын сүүлчээс эрс ширүүсэж, тогтмол албад жигдэрсэн нь Монголчууд Хятад худалдаачдад зээлийн өндөр хүүтэй өр тавьж, мөлжигдөх нь ихэсч, худалдаачид Монголын эдийн засагт нэвтэрч, байр сууриа бэхжүүлэх замыг засаж өгсөн байна. Манжийн яаруу хүнд албанд шахамдсан Монгол ноёд, түшмэд хятад худалдаачдын гарыг харахаас өөр аргагүйн эрхэнд худалдаачидтай хуйвалдан, тэднийг хошуунд худалдаалуулах, нуун суулгахад хүрдэг байв.Хэрэв тэднийг илчлэн хошуунаас буцаах гэвэл, бүх өрөө даруйхан төлөхийг шаардаж, бас зээл өгөхгүй хэмээн бооно.
( Бас л өнөөдөр гадаад, дотоодын РИО-ТИНТО, EBRD, Хаан, ХХБ,ГОЛОМТ банкуудтай адил Төр засаг, ард түмэн бүгдээрээ барьцаалагдсан байгаа)
 
Манжийн засгийн газар Хятад худалдаачид Монголчуудад албаны учир мал, бусад зүйлийг зээлдүүлээд дараа нь хүүтэй нь цуг авч байхыг хуулиар бататгасан учир худалдаачид ӨР авахаас цааш буцахгүй гэдэг байжээ. Худалдаачдын ӨРИЙГ Монголчуудаас нэгмөсөн хөөн гаргуулбал, тэд гүйцээн төлж хүчрэхгүйн дээр доройтсон халхчууд Манжийн албыг залгуулж чадахгүй саатуулахад хүрэх төдийгүй, Манжийг эсэргүүцэн босож болох байв. Тэгээд ч Манж нар худалдаачдын ӨРИЙГ түр хойшлуулж, цувруулан төлөхийг зөвшөөрдөг байлаа. Энэ нь Монголчууд урьд авсан ӨР дээрээ нэмж хүүтэй зээл аван, хятад худалдаачдын гарт улам лавшран ороход түлхсээр байжээ. Хятадын худалдаа мөнгө хүүлэл Монголд бэхжихэд түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэр нь зохих үүрэг гүйцэтгэсэн байна. 18 р зууны эхэн үед Хятадын худалдаа мөнгө хүүлэл зохион байгуулалтын хувьд нэгэнт бэхжиж, хэлбэр төрхөө олсон байсан бөгөөд Ар Монголд ирсэн худалдаачид мөнгө хүүлэгчид ч эх нутагтаа худалдаалж байсан тэр хэлбэрээ бараг хэвээр нь ашиглажээ.
( Манайд ч гэсэн долларын эзэд АЗИ АФРИКТ туршин төгөлдөржүүлсэн загвараа жаахан манай онцлогт тааруулаад ашиглаж буй) 
 
Үргэлжлэл бий.