сонин mn
Үргэлжлэл.
 
"Амь бол матери биш оюун санаа ч биш" гэсэн МОНГОЛ ын гурвал онолд Монгол Уг Удамшлаараа итгэцгээ.
Бүх шидлэг шидээн (Шид бүхий зүйл онго. Шидэлүг хэмээн бичнэ. Шүтлэг гэдэг нь шүтэлцэх утга. Шидэлүг хэмээн хэвшжээ) бүхэн амьны төлөө бөгөөд онго, тахилга, сацал, овоо залам ариулга, угаалга гэх мэт үй түмэн зан үйл, сүрд (Сүр гэдгийн олон тоо. Сүрд-туг тамга, хаан зэрэг төрийн амин шүтээн. Сүлд- өвөг дээдсийн онго шингэмэл шидээн) туг/хар, цагаан, алаг туг гэх мэт амь төлөөлсөн шидээн/ , эзэн савдаг/уул газрын/ , чин тэнгэр/хөхрөгч дэх шидлэг эзэн тэнгэр язгууртнуудын дээд өвөг/ зэрэг хүнчлэгдсэн амин хэлбэрүүд болон хувь хүний дотоод аминд шууд хамааралтай гадаад аминууд тэдгээрт үйлчилсэн тугны дэл хялгас, зэв төмөр, идээ цагаа цөм шид амь хурсан тул түүнд мөргөн ЗАЛ барьж хувь хишиг хүртэсний учир амь нас уртсан, өвчин согог илааршина гэж итгэнэ. Тэрчлэн гэрийн гурван хошлон/ дээс/ , тулганы гурван бүс / төмөр/, ч бат оршлын бэлгэдэл болсноороо амин шидтэй болно.
 
Бодот эд бүхэн амьтай гэсний учир нь гэрийн тооноор гэхэд тэнгэрийн нар сар агаар эрчим залагч утгыг илэрхийлсэн нийт үндэстэн тэнгэрийн дор ( бас нэгэн хааны дор) амь нэгдэх бэлгэдэл байхад харин дээдэс угсаатны 5 ханат өргөө 75 овог, босгоны язгуур 6 овог, нийт 81 овог аймгийн нэгдэл нь унь байх тул ачаан дээр гэхэд түүчээ эхний хөсөгт хамгийн дээр ил залж нүүдэг. Энгийн харцийн 4 ханат / 60 унь/ , борчуулын бага 5 ханат / 60 унь/ байдаг нь нэгэн жаран, бас Жар-гал / жаргал/ хутаг амь болой. Энэчлэн чагтага(БНМАУ-ын угсаатны зүй боть) , багана (Монголын цээрийн соёл, Соном, Содномдорж, Сайжрах Хөх хот 1991) ч даруулга түшиг болдог амин шинжтэй бөгөөд иймээс багана тэвэрдэггүй, чагтгыг зүүн талын 5 унинд хойт талдаа амтай олзын тэмдэг, ходоод дүгрэг хэлбэр гарган хавчуулдаг зэрэг нь цаанаа амин шидлэгт уялдах хишиг буяны тулд ажээ. Хэт цахиур (гал) , бүс малгай (эр хүний) , ээрүүл хайч нь (эм хүний) амин хэрэглээ тул дээдлэнэ. ДЭЛХИЙ ДЭЭР ХҮН ҮҮСЭЭГҮЙ, ХҮНД УХААН ҮҮСЭЭГҮЙ, ДЭЛХИЙГ САНАА ҮҮСГЭЭГҮЙ. ДЭЛХИЙ-ХҮН-УХААН цөм нэгэн цэгт үүссэн. Үүсэхийн үндэс нь ЕРТӨНЦИЙН НЭГДМЭЛ АМЬ байсан. Хорвоогийн юм бүхэн нэгэн ЭС нэгэн АМЬТАЙ нэгэн СЭРЭЛТЭЙ. Тиймээс Монголчууд Эх Дэлхий, Эцэг Тэнгэртээ идээ ундааны дээжээ өргөдөг бөгөөд " Дээр Тэнгэр, дэргэд Дэлхэй" АМЬ- тайн учир тэр аж. Ертөнцийн Амийг тэжээн тэтгэж буй СЭТГЭЛ энэ бөгөөд хэрвээ газарт гадас хатгах бол сүү дусаан учир өчиж, өдөр үзэн байж хөнддөг, нүүхдээ нүхийг нь заавал бөглөдөг. Нүүх өдрөө сонгоно гэдэг буух бууринаасаа эхлээд цэцэг ногооны АМЬ хөндөх тул нүүх үйл ертөнцийн уялдаа амин учирын ээдрээ төдийгүй, эцсийн эцэст өөрийн хийгээд өрөөлийн Амины төлөө болой. Гурамсан онолын ном бүтээл Монголд балар эртний өвтэй бөгөөд тэр нь дүрс санаа, утга бичгийн (фразиография, иероглиф) дурсгалууд, хадны зураг, гал дүрс, овгийн сүлд, тамга, хээ угалз, хувцас эд өлөг, археологийн олдвор, аман зохиол тэдгээрийн гүн цогц утгыг илэрхийлдэг ба гагцхүү УУГУУЛ СЭТГЭЛ- гээгээр л тайлан унших ёстой билээ. Тэр нь галын гурван дөл...төрийн гурван хэлхээ гэх сэтгэлгээ, дал хэлбэр гурвалжин дүрс ...ээс эхлээд ( АМЬ- БИЕ- СЭТГЭЛ) ... тоочивч үл барагдах ботиуд ажээ. Түүнд гадаадын номт эрдэмтдийн эш тайлбар чухал бус ӨӨРСДИЙН ДОТООД ухаан эрдэм сэтгэлэг чухаг, тунгааваас Ой Санамж Удамшихаас эхлээд нууцсыг ШИВНЭХ. Мөнх галын түүх нь ГАЛ ЭЗЭГНЭСЭН цагаас, Мөнх галын соёл нь ГАЛЫГ ДҮРСЭЛСЭН үеэс, Мөнх галын хэл нь ГАЛЫГ ГАЛ гэж ОЙЛГОЛЦСОН ГАЛВААС эхэлмүй. Галыг нүүлгэх нээлт гарсан элэнц холонцын эрдмээс янагш НҮҮДЭЛЧИН СОЁЛ ИРГЭНШИЛ эхэлжээ. Нүүдэлчдийн соёлыг манлайлагч " МӨНХ ГАЛ" сүлдтэн аймаг овогтнуудын хүн төрөлхтний ухааны болон эд өлгийн соёлын хөгжилд оруулсан гавьяаг дэлхийн соёл иргэншлийн ууган гал голомтын нэг мөний хувьд, үндэстний гурвал сэтгэлгээ уламжлалтайгаа уялдуулж судлах, сурталчлах зорилго эдүгээ тулгарчээ. Байгал, орчлон ертөнцийн Аминд шүтсэн Монголын Философи сэтгэлгээ " МӨНХ ГАЛ" -ын гурвалын онол нь дорнын төдийгүй дэлхийн Философи сэтгэлгээнд жинтэй нэмэр бас ШИНЭЧЛЭЛТ болох ЦЭЦЭН МЭРГЭН УТГА авай. Энэ л Философи санаа анх мал амьтдыг гаршуулж өсгөн үржүүлэх ухаан сэдэж, адуу малыг гэршүүлснээр малч эрдмийн мянган салбар нээлт бүтээлийг буй болгожээ.
 
Хүний хөдөлмөрийг малын хүчтэй хорших ууган туршлагатаа үндэслэн тэрэг, чарга, бул, булхай зэргийг сэдэж хөдөлмөрөө хөнгөвчлөх сэтгэлгээг хөгжүүлж. Цагаан идээгээ боловсруулах зэргээр ХИМИ ФИЗИКийн туршилт онолуудыг нээжээ. Дэлхийн түүхэнд ЧИНГИС хааны үе нь дээрх их түүхүүдийн үргэлжлэл нэг л сүрт цалгиа, аугаа их уламжлалд шүтсэн Шинэчлэл байсан юм. Өөрөөр хэлбэл " МӨНХ ГАЛ" сүлдэтнүүдийн түүхийн нэгэн хэлхээ. Эл үнэнийг Монголын археологийн баян олдворууд болох хуучин чулуун зэвсгийн үеийн гурвал сэтгэлгээ, гурван дүрс, шинэ чулууны үеийн гурван хөл, тулгалсан ваар сав, зэв гилбэрүүд, хүрлийн үеийн гурван онгит зэв, гурван дэлбээт гурван бэхэлгээт зэвүүд , гурван хөлт тогоо, ХҮННҮ -гийн( Хуяньны) үеийн булшны малын гурван толгой, гурван тоот дурсгалууд зэрэг олон баримт нотлоно. Хүн байгалд шүтэн тэжээлгэж, тэнгэрээр тэтгүүлэхдээ үхэл гэгч ганц зүйлийн учирт мөхөсдөн АМИН бишрэл үүссэнийг дээрх олдворууд гэрчлэнэ. Өдгөө цагт ч Монгол хүн хүүхдийн манцуйгаа гурван бүсээр бүслэдэг шигээ хэрэв зээ ЧИНГИС хааны онгоныг олдог юм бол түүний алтан шарил гурван алтан бүстэй байх нь зайлшгүй ээ. АМЬ-АХУЙ-УХАМСРЫН гурамсан сэтгэлгээнээсээ "АМЬ"-ийг нь бид бараг гээжээ...?!. БИД МОНГОЛЧУУД ГУРАМСАН СЭТГЭЛГЭЭТ ҮНДЭСТЭН .
Үргэлжлэл бий.
" Монгол ухаан 9 эрдэм" номноос.
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү