Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү өчигдөр нийслэлийн төв талбайд болж буй жагсаал, цуглааныг зохион байгуулагчдын гэрт очин, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг IPО хийх гэж буйтай холбоотой хэсгийг сийрүүлэн хүргэж байна.

Тодруулбал тэрээр: "Ард түмэн одоо бужигнаад хулгай зэлгий, авилгачидтайгаа тэмцэж байх хооронд урвагч, хулгайч нар дагуулж, тонгороод "Оюутолгой"-н гэрээ зураад, уг орд манай улсад хамаагүй болсон шиг үлдсэн байгаа баялгуудыг ч гэсэн гадныханд буюу Америкчуудад, Хятадуудад өгөх замыг нээх гээд байна. Тэгээд би сандарч ирээд, үүнийг та бүхэндээ тайлбарлая гэлээ. Монголын ард түмэн өнгөрсөн 30 жил ниргүүлсэн хойноо хашгирч ирсэн. Дандаа сүүлд нь зальдуулснаа мэддэг. Гэвч өөдөөс нь дарга нар нэгэнт Оюутолгойн гэрээг зурчихсан юм чинь яах юм, Дубайн гэрээг зурчихсан юм чинь яах юм гээд сууж байдаг. Гэрээг зурсан хүмүүс нь 4 жил гарангийн ял аваад, яг 1 жил гаран суучихаад одоо twitter-ээр өөрийгөө сурталчилаад архиа уугаад л , эх орноо зарсан мөнгөөрөө сайхан амьдраад л явж байна. Ц.Элбэгдорж нь шоронд ороо ч үгүй. С.Баярцогт нь ялнаасаа мултарчихаад шинэ МАНАН-гаа үүсгэнэ гээд явж байна.
Өөрөөр хэлбэл урвагчид одоо бидний тэмцлийг дагуулаад, “Ард түмэн та нар харж байна уу? Төрийн мэдэлд байхаараа ингээд хулгай хийгээд байдаг юм, одоо хөрөнгийн бирж дээр гаргаад хувьцаа гаргаад өгчихье гэж байна.
Та нар сайн бодоорой, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг гаргаад, гадныхан авчихсаны дараа ард түмэн ингэж тэмцэж чадахаа ч болино. Хөрөнгийн биржээр дамжуулаад, Америкчууд, Хятадууд авчихсаны дараа бид нар яаж ч жагсаад ямар ч нэмэргүй болно. Өнөөдөртөө төрийн өмч байгаа учраас бид нар тэмцэх боломжтой байна. “Эрдэнэс Тавантолгой” 100 хувь ард түмний өмч байх ёстой...
IPO гэж гоё Англи үг хэлээд байгаа юм. “Initial public offering” гэсэн үг. Маш зальтай утгатай үг. Энэ нийт хүмүүс надаас хүсээд намайг хувьцаа гаргачихаач гэнэ, би авья гэдэг утгатай. Өөрөөр хэлбэл мөнгөтэй хүмүүс танай ордыг чинь авья гээд байна шдээ, та нар хувьцаа гаргаад өгчих л дөө гэх юм уу даа. 1990 онд Монголын ард түмэн сайн мэдэхгүй байж байгаад далан жил бүтээн байгуулсан бүх баялгуудаа цэнхэр, ягаан тасалбар дээр зальдуулаад алдчихсан шүү дээ. Нэг шил архи, хүүхдийн чихэр, жимсээр солиод үлдсэн.

Одоо өнөөдөр хүн болгонд 5 сая, 10 саяыг ч юм уу? худлаа өгсөн болоод үндсэн Тавантолгойн бизнесийг хянадаг хэсгийг нь гадныхан буюу Америкчууд, Хятадууд авна. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм юм хийх гэж яваа хүмүүс бол дараагийн С.Баяр, С.Баярцогт болно. Эзэн эрх нь үргэлж ард түмний мэдэлд байдаг, менежментийг нь төр, хөрөнгөтнүүд нь хийдэг л загвар байх ёстой. Цаашдаа Монголд Засгийн өмч, төрийн өмч гэж байх ёсгүй. Зөвхөн ард түмний өмч байх ёстой. Харин өмчийн эзэн болсон ард түмнээс Засгийн Газар асууж байгаад алтны салбарт бид ингэж ажиллах гэсэн юм, 33 хувийг нь төсөвтөө авчихаад, орлогоор нь нялх хүүхдүүд, өндөр настан, оюутнуудын тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг өгч байя аа гэдэг ч юм уу? ажилладаг загвартай болох ёстой. Өнөөдөр Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улсын нийт байгалийн баялаг хамгийн багадаа 3 их наяд ам.доллар байхгүй юу. Өнөөдөр яригдаад байгаа хэдэн тэрбум ам.доллар чинь юу ч биш. Гэтэл эрх баригчид хууль гаргаад энэ 3 их наяд ам.долларыг бүрмөсөн алдах гээд байна шүү дээ. Үүний эсрэг бид маш хатуу байх ёстой.

Хэрвээ энэ хуулийг хэн нэгэн хүн зүтгүүлээд эхэлбэл нэрийг нь зарлаад тэмцэх хэрэгтэй. Хэрвээ ард түмний эсэргүүцлийг үл тоон хийчих юм бол тэр хүмүүс юун дараагийн Ц.Элбэгдорж, С.Баяр болно шүү. Бид нар авилгачид, хулгайчдыг барьж авсан. Гэхдээ бид Үндсэн хуулиа өөрчилж, байгалийн баялагтаа эзэн суучих юм бол дахиж авилгач, хулгайч гарах замыг хаана." гэв.
Ч.Явуу
Сэтгэгдэл(43)
Тэнэгээ гайхуулах гээд ядчихийн энэ нөхөр. Тэр хулгайч Элбэгдорж, Баярцогт гэдэг нь үнэн тэрийг бид улсаараа мэдэж байгаа.
Тэр хулгайч нарыг Хүй Сюй Жанг гэдэг мантуу нүүртэй өмхий амтай манж дарга ивээлдээ авч гадаад руу нууцаар зугтаалгаж ялыг нь цайруулаад АН-ын дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлээд байж байна.
Чиний ухаан санхүүгийн луйвар ойлгож чадах уу? Баярхүү шиг судалсан уу чи.
Тэгээд ухаантай царайлж хуцаж суухаар , гараад тэмцээч . Өмхий өт шиг зүгээр сууж байгаад өрөнд ороод байгааг аа юү гэж тайлбарлах гэж байна ухаантан гуай .
Энэ Хэнтийн 2 шунал ч бидэнд их гай тарих нь ээ. Цаазаар авах ялыг сэргээе!
Нүүрсний гэрээг зурж төрийн нууцад оруулсан гурван хүн хошногоны нүхээ ухаж хуруугаа үнэрлээд мангайтал инээлдээд сууцгааж байна.
Erguu har mal!!! Delhiii dayaar yaj hurungu oruulalt tatah uu? Yaj hugjih uu? Yaj amidral ahuigaa saijruulah uu gej baihad ene yaj uhrah uu geed erguuteed… yag yah geed ene ulsad gai bolood yavdin boloo?
ёстой эргүү мал чинь чи өөрөө бна даа гадны хөрөнгө өруулалт нэрээр яаж монголыг шулж байгаагийн жишээ оюутолгой бна,эрдэнэтээс 3 дахин том орд монголд оруулж байгаа орлого нь эрдэнэтийн орлогын талд нь ч хүрдэггүйг мэддэггүй юмуу,таван толгойд гадны ямар ч хөрөнгө оруулалт шаардлагагүй хулгайгийн хорьж чадвал ганцаараа монголыг өлхөн тэжээх орд ,ард түмний мэдэлд байх ёстой
IPO хийсэн бол төмөр зам барьж байгаа нэрээр хамаг нүүрсээ хямд өгөх гэрээ хийхгүй байсан. Нүүрсний хулгай гарахгүй, бидний 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэнд орох байлаа… улс хангалттай татвараа аваад хувьцаа эзэмшигчид ашиг хүртэх байлаа
Чи яасан их мөрөөддөг хүн бэ Улс олигтойхон татвараа авдаг байсан бол бид өнөөдөр ингээд түгжрээд хамаг цагаа зам дээр өнгөрөөхгүй байлаа .Метрогоор УБ хотоо бүрэн холбочих байлаа .Дандаа гадныханы даалгавар заавраар ажилладаг хэдэн урвагчдын хийсэн балагаар улсаараа зовж байна. Одоо дахиад алдах эрх байхгүй ..Баялаг газартаа байж байг .
Консерциум байгуулаад гадны том кампануудтай хамтарч ажилсан бол едийд ингэж хэвтэхгуй бх байлаа хунтэй хамтарч чадахгуй улс еер яая гэхэв Женко Зикадаа идуулээд хэвтэж бхаас
Баярхүү доктор дэндүү социализмаараа бна ш дээ. Дагуулчихсан юмнууды нь хараарай, ичгэвтэр юмаа.
Чамайг нохой ч тоож дагахгүй
Социализмаараа байнуу, феодализмаараа байнуу, хулгайч нарын үнэнийг ярьж байна. 192.82.87.151 Та тэр хятад мантуугаа идээд хэвтэж байхаасаа ич
Чи бол урвагч хорлон заяат. Монгол хүмсийн асуудал чамд хамаагүй
Үнэн .. шар сэмжилсэн хрхичин с. баяр гэж хүн рог
OOroo bas xulgaich baisan noxor doo,Xar bayarxuu tsagaan bolxuu,xulgaich xun doktor bolox uu, Yaj archij zulgeed ene nasan daa oorchilogdoxyi dee.
Зөв .Одоо дахиж гадныханд баялагаа ховх соруулаад байж болохгүй .Өөрсдөө хийх л хэрэгтэй .
IPO хийгээд нийтэд санал болголоо гэхэд мөнгөтэй хүмүүс аваад ашгийг нь хуулийн дагуу хүртэх болно Одоогийнхоор бол мөн л мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас гадуур хулгайгаар эзэмшиж үр ашгийг нь хүртэж байна Өөрөөр хэлбэл аль ч тохиолдолд ард түмэнд хүртээлгүй гэсэн үг Аль нь арай дөнгүүр вэ?
Насаараа төрд ажилласан Баяр Санжаев, Энхбаяр Намбараев хоёр хоёулаа тэрбумтан.
Masch zuv yrij bna,gemjdeg
Баярхуу зов ярьж байна Таван Толгой ард тумнийх байх естой Айпио гаргпавал гол хятадууд л авна Засагтихэний бодлогыг хэрэгжуулж байнаа Торийн омч дан зулгай байдаг гэж нотлохын тулд Ганхуягийг дураар нь дургиулав уу
Худлаа ярьж сууж байхаар наадуулдаа олигтой хоол унд аваад ирэхгүй харамч новш шүү энэ сахал баярхүү !!
Архичин буриад Баяр Америкд сая долларын үнэтэй долоон байшинтай.Англид Монголын элчингээр томилогдож байсан.ХХБ-ы хужаа Эрдэнэбилгийн өвөө хүргэн.Ёо ёо.Монгол төрийн дээд албан тушаалд гэр бүлээ хаяж байгаагүй ёс суртахуунтай,гадаад хүнтэй суугаагүй эх оронч,гэмт хэрэгт орооцолдож байгаагүй Монгол хүмүүсийг сонгодог болох шаардлагатай.Хот тойрсон хужаа буриад удамтнуудад өөрийн эх орон бий.
Энэ хүн харваас мэдрэлийн өвчтэй хүн байна шүү дээ??
Эрдэмтэн Баярхүүгийн түмэн зөв. IPO (хувьцаа гаргана) гаргана гэдэг нь ард түмний буюу төрийн өмчийг мөнгөтэй хүмүүс хуулийн хүрээнд дээрэмдэн авах хамгийн шилдэг арга шүү дээ. Үүнийг гэнэн ард түмэн яаж ч ойлгохов.
Уул уурхайн салбарт IPO (хувьцаа) гаргана гэдэг нь ямар аймшигтай, аюултай болохыг бодит, амьд жишээгээр хэлье. 2000 оны эхээр Монголд анх удаа уул уурхайн салбарт IPO (хувьцаа) гаргаж, одоогийн ерөнхий сайд Г.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Бэрхийн уурхайн хувьцааг монголчуудад өгсөн.Гэтэл энэхүү уурхайн хувьцааг эзэмшигч ядуу монголчууд өөрсдийн авсан IPO (хувьцаа)-гаа хөрөнгийн биржээр дамжуулаад зарсан. Эдгээр ядуу монголчуудын хөрөнгийн биржээр дамжуулан зарсан бүх хувьцааг Америкийн нэгэн хөрөнгөтөй, мөнгөтэй баян компани хөрөнгийн биржээс бүгдийг нь хуу худалдаж аваад уг уурхайн эзэн боловоо. Ингээд л монголын ард түмний мэдэлд байдаг ашигт малтмалын ордууд мөнгөтэй, хөрөнгөтэй, баян хүний буюу гадаадын баян компанийн хармаанд бүхлээрээ ороод, хөөрхий ядуу монголчууд улам ядуураад үлддэг юм шүү дээ. Энэ бол уул уурхайн салбарт IPO (хувьцаа) гаргана гэдэг нь ард түмний мэдлийн ашигт малтмалын ордыг баян этгээд хуулийн хүрээнд яаж дээрэмдэн авдагийн бодит, амь жишээ юм шүү дээ.
Үнэнийг хэллээ дээ.
Уул уурхайн салбарт IPO (хувьцаа) гаргана гэдэг нь ямар аймшигтай, аюултай болохыг бодит, амьд жишээгээр хэлье. 2000 оны эхээр Монголд анх удаа уул уурхайн салбарт IPO (хувьцаа) гаргаж, одоогийн ерөнхий сайд Г.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Бэрхийн уурхайн хувьцааг монголчуудад өгсөн.Гэтэл энэхүү уурхайн хувьцааг эзэмшигч ядуу монголчууд өөрсдийн авсан IPO (хувьцаа)-гаа хөрөнгийн биржээр дамжуулаад зарсан. Эдгээр ядуу монголчуудын хөрөнгийн биржээр дамжуулан зарсан бүх хувьцааг Америкийн нэгэн хөрөнгөтөй, мөнгөтэй баян компани хөрөнгийн биржээс бүгдийг нь хуу худалдаж аваад уг уурхайн эзэн боловоо. Ингээд л монголын ард түмний мэдэлд байдаг ашигт малтмалын ордууд мөнгөтэй, хөрөнгөтэй, баян хүний буюу гадаадын баян компанийн хармаанд бүхлээрээ ороод, хөөрхий хувьцаагаа зарсан ядуу монголчууд улам ядуураад үлдлээ. Энэ бол уул уурхайн салбарт IPO (хувьцаа) гаргана гэдэг нь ард түмний мэдлийн ашигт малтмалын ордыг баян этгээд хуулийн хүрээнд яаж дээрэмдэн авдагийн бодит, амьд жишээ юм шүү дээ.
Ямар тэнэг юм ярьдаг ста вэ. Төрийн өмч хэвээр байвал ард түмэнд хүртээлгүй, намын эрх мэдэлтэнүүд завшсан хэвээрээ байна. Энэ дэлхий дээр бүгд л хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт авч хөгжиж байна. Энэ нөхрөөс өмхий комунизм л үнэртээд байгаа юм даа
Баярхүү доктор зөв ярьж бн. Монгол улс дэндүү цөөхөн хүн амтай. Өөрийн онцлогтой. Тэрнийгээ ойлголгүй дэлхий дээр л ингэдэг гэж дагаж давхиад юу болсонийг сүүлийн 30 жилийн сүүрэл харуулж бн. Дэлхийн бусад хөгжсөн улсад хүн ам ихтэй учир улс төр шүүх прокурор шударга ажилдаг. Улс төрчид шүүх прокурорыг худалдаж авах боломжгүй. Германд чухал төрийн болон хувийн компаний хувьцааг хятадын хөрөнгө оруулагчидад зарахыг хориглосон. Үүнтэй адил ашигт малтмалын орд газруудыг ард түмний мэдэлд үлдээх нь зөв. Нийтийн болговол гадаадын хөрөнгөтнүүд мөнгөөр цохиод худалдаад аваад өөртйн болгоно.Нэгэнт л худалдаад авчихсан болохоор монголын ард түмэн монголын төр оролцох эрхгүй болно. Хэрвээ оролцох гэж оролдвол жнь хятад улс гадаад байгаа төрийн болон хувийн өмчийг цэргийн хүчээр хамгаалана гэж заралчихсан байгаа. Ард түмний мэдэлд үлдээнэ гэдэг коммунизмтай төстэй юм шиг сонсогдож байгаа ч коммунизмтой ямар ч хамаагүй. Коммунизмын үед хувийн өмч байхгүй бүгд ижил ядуу байх ёстой гэж сурталчилж бсан. Орд газрууд ард түмний мэдэлд байлаа гээд жирийн хүн хөдөлмөрлөж хөрөнгжихийг хориогүй сайхан амьдрах боломжийг хаагаагүй.
Энэ юугаа ч мэдэхгүй э.з болчихжээ мал чинь..
Уул уурхайн хувьд IPO гарганаа гэдэг бол газар нутгаасаа баялагтай хэсгийг гадныханд өглөө гэсэн үг. " Миний нутгийн газар нутгаас Бурхан гуйсан ч бүү өг". Галдан бошигт.
Одоо оюу толгойг орхиёоо!!! Өөр пманд амаа билүүд
Маш зөв! Тэгж ингээд дураарн тоглуулж шоглуулж өгч алдсаар ханалаашд! Тэдэнд түмэн заль санаа шунал бхад бидэнд буман ухаан тэвчээр уламжлал бий тул торойж тогтож соёолж урган цэцэглэж л таараа хэдүүлээ! Баярлалаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хүчээ нэгтгээд авилгач хулгайчдын хөрөнгий нь хураана, офшор дансанд байгаа хулгайлагдан гарсан хөрөнгийг буцаан авна гээд байхаар нь МАН-ыг сонгочихсон чинь юү вэ хүчээ нэгтгэж байгаад бүр их хулгайллаа. 2022-12-21 -нд 13цагт Сүхбаатарын талбайд цугларч эсэргүүцье. Баялагтаа эзэн нь больё.
ene neg yum bna bas xajuud ni ter uyach yu ve dee esgii xiix gazar noxoi xeregui gej
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Маш ойлгомжтой ярьдаг, топ сэхээтнүүдийн нэг юм.
Т.Баярхүү ч шударга үнэний төлөө мэдлэгээрээ чадан ядан тэмцэж яваа нь энэ. Тэссэнгүй гүйгээд иржээ. Ийм л хүмүүсийнхээ талд зогсож тэмцэхгүй бол эцэст нь тархиа шааж үсээ үгтээх цаг тулчихаад бна шүү
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)