Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүгийн “ТВ-9” телевизид өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “ХААН” банкны хувь эзэмшигчтэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдээлэл хийсэн. Энэ талаар таны байр суурь?
Монгол Улсад өнөөдөр Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, арилжааны банк, ББСБ гэх мэт санхүүгийн систем болон мөнгөний тогтолцоог УИХ-ын дарга бүрэн хариуцдаг. УИХ-ын дарга Г.Занданшатарын хийсэн мэдэгдэл ямар учиртай байсан бэ? гэдгээс яриагаа эхлэе.
“ХААН” банкны нэг хувьцаа эзэмшигч хуулийн дагуу 20 хувиас илүүгүй хувьцаа эзэмшихээр шат дараатайгаар хувьчлагдаж, хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болох ёстой. Гэтэл үүнтэй холбоотой ч юм уу? Худалдаа Хөгжлийн Банкны эзэн "Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэг “ХААН” банкны хувьцааг авч байна гэх мэдээллүүд явж буй. Үүнтэй холбоотойгоор хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлийг би дэмжиж байгаа. Учир нь нэгдүгээрт, Долларын эзэд шинэ колончлолын зорилгоор суулгасан, 1997 онд батлагдсан Монгол банкны тухай хууль, арилжааны банкны тухай хуулийг засах цаг нь үнэхээр болсон. Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг “ХААН” банкны хувийг үнэхээр авч байгаа бол яаралтай таслан зогсоох ёстой. Яагаад гэвэл энэ хүн ард түмний мөнгийг барьцаалж бонд нэртэй зээл авдаг. Тэр мөнгөөрөө “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авчихдаг. Тэр нь баригдаад, хэрэг төвөгт оронгуутаа аргалж байгаад бүх юмаа зогсоочихсон байгаа. Монголын ард түмний мөнгөөр тоглодог, өмнөх гэмт хэрэг нь шийдэгдээгүй байгаа луйварчин этгээд дараагийн том системийн банкийг авах гэж оролдож байгаа нь үнэн бол заавал таслан зогсоож, хууль хяналтын байгууллагууд шуурхай арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, ард түмэн бүрэн дэмжих ёстой, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлээд байгаа зүйл нь Монгол банкны удирдлагатай холбоотой асуудал.
Монгол банк үнэхээр хууль зөрчөөд, хуулийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан буюу нэг банкны хувьцаа эзэмшигч өөр банкны хувьцааг эзэмшиж болохгүй гэсэн тодорхой заалт бaйсаар байтал ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, эсвэл өөр банкны хувьцаа эзэмшигч хүмүүс “ХААН” банкны хувьцааг авах хэлэлцээг Японы талын хувьцаа эзэмшигчтэй хийгээд, түүнийг нь дэмжсэн, бүртгэх боломж олгосон бичиг өгсөн байх юм бол хариуцлага хүлээлгэж, яаралтай Монгол банкны удирдлагыг огцруулах ёстой.
Ер нь банкны системд яаралтай шинэчлэл хийгээд, ард түмний мөнгөн дээр хувийн банкны эзэд мөнгө хүүлдэг тогтолцоог хуулийн хувьд, тогтолцооны хувьд, улмаар хэрэгжих шатанд нь хяналтыг сайжруулах нь өнөөдрийн УИХ-ын, УИХ-ын даргын тулгамдсан асуудал болчихоод байна. Тийм учраас УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэгдлийг бүрэн дэмжихийн сацуу үүнийгээ ажил хэрэг болгож хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
Өнгөрсөн жил батлагдсан банкны тухай хуулинд нэг банкинд 20 хувиас дээш хувьцаа эзэмшиж болохгүй гэж заагдсан. Энэ тухай?
Тухайн үед энэ хуулийг батлагдмагц, би дэмжиж мэдэгдэл гаргаж байсан. Жишээ нь: Худалдаа Хөгжлийн Банк "Сахал" Д.Эрдэнэбилэг гэж нэг хүний 100 хувь өмч , “Голомт” банк Д.Баясгалан гэж хүний 100 хувь өмч юм. 2000 оныг хүртэл би ч банкны эзэн байсан. Хоёр, гурван ч банктай байсан учраас сайн мэдэж байна. Нэг хүн банк эзэмшээд, Монгол банкны хэвлэж байгаа төгрөгийг аваад түүнийг хэнд өгөх вэ? хэнд өгөхгүй байх вэ? гадна дотны мөнгө хүүлэгчидтэй яаж ажиллах вэ? гэдгийг дураараа шийддэг байх нь маш осолтой. Үүнийг л задлах гэж банкны нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмшиж болохгүй гэж тухайн хуулийг батласан. Гэтэл харамсалтай нь хэрэгжих шатандаа “ХААН” банктай холбоотой будлиан орж ирж байгаа бол энэ хууль дээр дутуу хийсэн юм байна уу? гэдгээ дахиад харах хэрэгтэй. Гэхдээ хуулийн үндсэн философи нь өөрөө сайн. Ямарваа банкийг нэг л хүн мэдэж байгаагаар далимдуулаад Монголын эдийн засгийн аль салбарыг нь хөгжүүлэх вэ? алийг нь унагах вэ? Улстөрчдийг санхүүжүүлэх, улстөрийн намыг санхүүжүүлэх гэх мэтээр сүүлийн 20 жил Монгол Улсыг хэдэн банкны эзэд үймүүлэхийн дээдээр үймүүлсэн.
“Эрдэнэт” үйлдвэрийг хүртэл луйвардаад авчихдаг, төмөр замын ажил дээр нь хүртэл яваад орчихдог болсон. Энэ мэт асуудлыг заавал шийдэх ёстой учраас энэ хууль нь өөрөө маш сайн, зөв хууль.
Харин одоо Монгол банк яг хуулийн дагуу зөв хянаж хэрэгжүүлэх ёстой. Чадахгүй бол Монгол банкны удирдлагыг яаралтай солих хэрэгтэй. Яагаад гэвэл үеийн үед Монгол банкны удирдлагууд арилжааны том банкны эзэдтэй хуйвалдчихдаг байсан.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бөөн хуйвалдсан нөхөр байсан. Н.Баяртсайхан арай гайгүй байсан чинь шахсаар байгаад сольчихсон шүү дээ.
Банкны салбар ер нь ямар байх ёстой юм вэ?
Манайд 1990 оноос орж ирсэн неолиберал онолоор тухайн улсыг мөлждөг, мөнгө хүүлэгчдийн бодож олсон зальтай, маш буруу мөнгө санхүү, татварын тогтолцоо яваад байгаа. Үүнийг би 10 гаруй жил шүүмжилж байна. Сар гаруйн өмнө би "Үндэсний мөнгөний бодлого" нэртэй илтгэл тавьж, Монгол Улсын мөнгөний тогтолцоог яаж сайжруулж шийдэх ёстой юм бэ? гэдэг гарц гаргалгаа, шийдлийг танилцуулсан байгаа. Үүний гол санаа нь цаашдаа Монгол улс, Монголын төр, Засгийн Газар нь өөрсдөө байгалийн баялгаараа, бүтээн байгуулалтаараа, оюун ухаанаараа, өөрсдийн мал сүрэг, ой ус, газар нутгаар баталгаажсан төгрөгөө өөрсдөө хэвлэнэ. Түүнийгээ хүүлэхгүйгээр ард түмэндээ өгнө. Дараа нь зөвхөн олсон ашгаас нь татвар авдаг болно гэсэн мөнгө санхүүгийн тогтолцооны тухай яриад байгаа юм. Энэ тогтолцоог цаашдаа хийгээд эхлэхээр банк хоёр янз болж хувирна. Ард түмэнд зориулж, төрийн хэвлэсэн мөнгийг хүүлэхгүйгээр хураамж шимтгэл аваад түгээдэг төрийн банк.Өөрөөр хэлбэл ард түмний өөрийнх банк бий болно. Нөгөө талд ард түмний болон бизнесүүдийн гар дээр байгаа хуримтлалыг менежмент хийдэг хувийн банк бий болох юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6,2 дээр маш их хэрүүл маргаан болсон шүү дээ.
Ард түмний өмч байх ёстой байгалийн баялгыг төрийн нийтийн болгочихлоо гэдэг үгэн дээр. Үүнтэй ялгаа байхгүй хүний гараар бүтээгдээгүй, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн байгалийн баялаг нийт ард түмний дундын өмч байх ёстой. Энэ байр суурь дээр хуучин МАХН-ынхан маань хатуу байдаг. Үүнтэй адилхан Монголын ард түмний амьдралыг зохицуулж байгаа, тусгай зөвшөөрлөөр өгөгддөг зохицуулалтууд, бизнесүүд буюу банк, нефть импорт, харилцаа холбоо гэх салбарууд ч ард түмний дундын өмч байх ёстой.
Долларын эзэд орж ирээд "Ардын банк"-ыг татан буулгасан нь маш хорон үйлдэл болсон. Монголын ард түмэндээ хэлэхэд мөнгө санхүүгийн тогтолцоог сайн ойлгоод, үүн дээр тэмцлээ зөв хийж чадахгүй бол өөр бусад бүх тэмцэл утга учиргүй, үр дүнгүй байдаг юм шүү. Цаашдаа иргэд улстөрчдөөс, улстөрийн намуудаас 5 зүйл дээр хариуцлага нэхэж, басхүү тооцож сурах ёстой. Нэгдүгээрт, аливаа шинэ Ерөнхий сайд томилогдсон өдөр 1 доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байсан юм, хоёрдугаарт, та болон танай гэр бүл, компани, цаашлаад улс хэдэн төгрөгийн өртэй байсан юм? Гуравдугаарт, таны авдаг зээлийн хүү хэдэн хувь байсан юм? Дөрөвдүгээрт, тань дээр хэдэн хувьтай, хэдэн төрлийн тавар байсан юм? Тавдугаарт, таны үндсэн орлого буюу цалингаараа худалдаж авдаг мах, шатахууны үнэ, дулаан цахилгаан, усны төлбөр хэдэн төгрөг байсан юм? гэдэг 5 зүйлийг үзчихээд хэсэг хугацааны дараа эдгээр үзүүлэлтүүд 10 хувиас илүү нэмэгдэх юм бол, танд өгч байгаа цалингийн буюу төгрөгийн ханш 10 хувиас илүүтэйгээр унах юм бол тухайн салбар хариуцсан сайд нь огцордог, 20 хувиас илүү нэмэгдчихвэл УИХ, Ерөнхий сайд бүгд огцорчихдог болох ёстой. Ийм л зүйлийг нэхэж тэмцэж сурсан цагт сая улстөрчид хариуцлагатай болж, хувийн банкууд дураараа “Эрдэнэт” үйлдвэрийг луйвардаж авдаг, “ХААН” банкийг луйвардаж авдаг, гадна дотноос ирж санхүүгийн луйвар хийдэг явдлыг таслан зогсоох юм.
Б.Намуунтамир
Сэтгэгдэл(24)
Эдийн засагч баярхүүгийн ярьдаг долларын эзэд мөнгө санхүүгийн эзэд ардчилалыг өмчилж, ардчилал хүний эрхийг ашиглан олон улсын дотоод асуудалд оролцож үймээн дайн самуун дэгдээж хүмүүсийг эх орноос дүрвүүлж байна. Барууны орнуудын удирдагчид бол долларын эзэд мөнгө санхүүгийн эзэдийн зүгээр л утсан хүүхэлдэйнүүд.
Цадаж үзээгүй шуналт "амбийц" хочит мулгуу байгаа хувьчлалын ард
МАН төвд хүнд зориулж 32 тэрбумаар хөшөө босгож байна. МАН Мао дарга ,генерал Сюи Шү Жанд удахгүй хөшөө босгоно.
Өмхий АНусны нүхнүүд хөөрхөн унгас алдах юм аа. 30 жил өмхий тавьлаа ш дээ энэ хошногны нүхнүүд
ҮНЭХЭЭР,аюултай хүмүүс.Долларын эзэд бүх дэлхийн санхүү, мөнгөний бодлогыг атгаж,ямар ч орны амьдралаар тоглож байна.Т.Баярхүүгийн халаглан сануулж байгаа энэ бодлогыг манай эрх баригчид анхаараач.Монгол мөнгөө түүний хэлснээр өөрчил л дөө! Тэгж л долларыгбарих ёстой юм биш үү?
Төр хувийн хэвшлийн ажлыг дээрэмдэж хийдгээ зогсоо!!! Голомтын Баясгалангаар дамжуулж төмөр замын ажлыг өөрийн хамаарал бүхий компаниар хийлгэж мөнгө хүүлж байна.
АН 1996-2000 онд засаглаж байхдаа долларын эздийн дуулгавартай зарц баавар гэгч нөхрийг сангийн сайдаар тавьж тэр нь сэргээн босголт зэрэг хэд хэдэн банкны мөнгийг зуун зуун саяаар зээлүүлж төлбөрийн чадваргүй болгон банкийг ч улсыг ч дампууруулж байсныг санаж байна уу. Зуу зуун саяар нь зээлсэн нөхөд тэр мөнгөөрөө улсын үйлдвэр аж ахуйн газруудыг өмч хувьчлал нэрийн дор үнэгүй авч байсныг санах хэрэгтэй. Зээлсэн мөнгөө ч төлөөгүй төлбөрийн чадваргүй гэж зарлагдаж байсныг санах хэрэгтэй ард түмээн. Юмыг битгий амархан мартаж байлдаа
Ардын банкийг хүчээр булааж авсан Сэргээн босголт Хадгаламж 2 хувааж байгаад Сэргээн босголтыг найдваргүй зээлээр дампууруулж өөрсдөө хувааж авсийм шүү Үлдсэн СББ банкыг Голомт руу нийлүүлсэн Энд Зиогийн гар хөл тэжээвэр Баабар чухал үүрэгтэй байсан
Улс төрчид цар тахалаар далимдуулж зээлийн хүүг буулгая гээд эхлээд хадгаламжийн хүүг бууруулна гэж баахан худлаа шуугиж хадгаламжийн хүүг бууруулсан.гэтэл зээлийн хүү нь дорвитой буурсангүй.цалингийн зээл 13,1 дээш байна.зарим зээл 15 хувь байна.ингэж ард түмнээ хууран мэхэлж байна.учир нь зээлийн хүүгээ том бууруулахгүй орхиж байгаа нь өөрсдөө банкнаас санхүүжиж авилга авдаг юм байна .Монголд хоёр шатлалтай парламент буюу ардын их хурал,улсын бага хурал гэж байж энэ улс төрчдийн замбараагүй байдлыг засна.цаашид үүнийг хийхгүй бол төр дампуурна .монгол дампуурна.
Ардчилсан байна гэдэг чинь энэ шүү дээ. Бүх юм чөлөөтэй том луйвар махинац ч чөлөөтэй байх ёстой гэдэг дүрэмээр л явна. Ийм байлгах гэж л АН-г байгуулж тэжээж тэтгэсээр ирсэн юм. Тийм учраас л АН яаж ч дампуурсан, яаж ч улс орны эрх ашигыг хохироох үйлдэл хийсэн бай огт буруугаа хүлээдэггүй харинч ололт амжилт байсан мэтээр тархи угаалт хийгээд зогсож байдаг юм! Цаад долларын эзэн америк нь ингэж гүрийж, эсрэг гүжирдэж, ширэн нүүрлэхийг зааж шаарддаг байхгүй юу!! АН-г устгасан цагт долларын эзэдын тоглоом хүчгүй болох ёстой юм.
АН-ынхан анх их хурлын гишүүний халдашгүй дархан эрх гэгчийг бий болгосон түүхтэй шүү дээ.
Яаг үнэн. АНны өмхий нүүхнүүд үнэнд баригдана гэдэг энэ дэ
Баярхүү ч их л зөв юм хэлээд байдаг хүн,онолоо үзэл бодлоо зөв гарц гаргалгаагаар хэлдэг эдийн засагч.Даанч түүний үг салхинд хийссэн цаас шиг л алга болчих юм.Тэр олон саналаас нэгийн ч болов Төрийн нөхөд аваасай билээ.Барууны мөнгөний хар техонолгийг сайтар судлаад яриад,эсэргүүцээд байгаа хүн шүү дээ.
сүүлийн үед олигарх л хамаг сайн сайханыг хийдэг гэсэн хуурамч суртал ухуулга газар авч соён гийгүүлэгч сувгаар нацаг гэдэг хүн сурталчилж байх юм
Шшшш зайлуул хэн гэнэ үү энэ алмасыг чёрт.авгай нь ямар азгүй хүүхэн бэ чааваас. Ийм царайтай хүүртэй нэг оронд айнн
чам шиг тэжээврүүдийн гар хөл АН уусын хошного долоогчоос дээр
Чи өөрийгөө бод, чи ямар өмхийрсөн хошногны нүхнүүдтэй нэг жорлонд байгаа билээ хахаха
Худлаа хов хутгаад
Мундаг шударга эдийн засагч бна
Амаа угааж бай баярхүү.
Зөвл л ярьж бана шдээ. Монголын ард иргэдийн өмчид байх ёстой газрын баялаг бусад хөрөнгийг Рио Тинт монголын төрийн эрх барьж байгаа хүмүүсийн авлигадаж луйвардаад олон улсын хөрөнгийн зах зээл дээр барьцаалж мөнгө босгоод баялгийн үнэгүй аваад дээр нь хувь нэртэй өрөнд оруулаад байхад ард түмнээс сонгогдчихоод дуугүй суугаад байж болох уу??? Ард иргэдээ биднийг төлөөлөөд байгаа хүмүүст хариуцлага тооцох юм байна уу??? Сэрцгээ босцгоо
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.