сонин mn
Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие 1990 оноос Монголд мөнгөний (долларын) эздийн шинэ колончлолын бодлого, хэрэгжилтийг судлах явцад гол алдаа маань бид "Монгол" хүн гэж хэн юм? Монгол үндэстэн гэж хэнийг хэлдэг юм? Тэнгэр заяат Монгол гэж яг яагаад хэлдэг юм? гэх мэт язгуур ухагдахуун, ухаан, эрдмүүдээ гээж мартсанаас, буруу зөрүү ойлгож мунхарснаас болсон байна гэдэг дүгнэлтийг хийсэн юм.
Монгол (Мөнх гал) хэмээх Мөнх тэнгэр шүтлэгт, Мөнх галын соёлт үндэстний хойчис гэдгээ эс ухаарснийх гэх дүгнэлтэнд хүрсэн юм. 2160 жил үргэлжлээд дууссан Загасны эринд 720 жилийн настай гурван улирлыг нь Агуу Модун, Атилла, Чингис хаад маань дааж хүн төрөлхтөнд Их цааз-Их Засаг-Их ёс-гэсэн гурамсан холбоонд нь ус уух ёсыг сахиулж төвхнүүлсэн гэдгийг тайлсан болно. Өнөөдөр эхэлсэн байгаа шинэ эрин болох Бумбын эринд нь ч мөнх тэнгэрийн үрс мөнх галынхан тэнгэр заяатайгаа баталж тэнгэрийн оноолттой хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч жүүдүүд,  атлантисийн хойчис  англо-саксууд нарын deep state-н дарлал, мөлжлөгөөс хүн төрөлхтнийг аврана гэдэгт итгэдэг болсон юм. Сүүлийн 20-д жилийн амьдрал судалгаагаа Монголоосоо Монголоо хайх-Монголоо олох-Монголдоо Монголоо тайлбарлаж түгээж дэлгэрүүлэх сурталчлан ойлгуулах ажилд зориулж буй. Бид хэдий хурдан Монгол хэмээх агуу нэр түүний цаана нуугдмал Мөнх тэнгэр шүтлэг, Мөнх галын соёл, эдгээрээс үндэстэй Монгол ухаан эрдмүүдээ эзэмшинэ төдий хурдан оюун санааны мунхрал мухардлаасаа салж Модун хааныхаа зарлигдсан "Газар бол улсын үндэс" хэмээх зарлигийн учир начрыг тунгаан олж сүүлийн 30 д жилд ашигт малтмалын лиценз нэрээр алдсан газар нутгаа буцаан авч эзэн нь болж, харийн мөнгө хүүлэгчдийн шинэ колончлолын дэглэмээс салах юм.
Ингээд үргэлжлүүлэн Монгол ухаан 9 эрдмийн нэг болох "Тунгаалтын эрдэм"-ээс товч тоймлон хүргэе.
 
Түлхүүр үг: 
Усыг тунгаавал тунгалаг
Ухаанаа тунгаавал мэргэн.
 
Бэлгэдэл:
 
Тунгалаг гэгч Түшмэд ноёдын үндэс
Тунгаана гэгч Ихэс дээдсийн оноц.
Зөв танихын тулд сайн тунгаах ёстой. " 
 
Тунгаасан үг шижир, Түргэдсэн санаа түүхий" гэж урьдын үгэнд буй. Энд би ардын зүйр үг ардын дуу гэхгүй урьдын гэх буюу эртний гээд байгаа нь ноёд дээдсүүд харин ч их найрладаг дуулдаг, сургадаг судалдаг үнэнийг барьсан хэрэг. Байгал орчин, хүн мал, амьдрал ухаарал сэхээрэл, алдаа оноо болон ахуй, аж байдлаа Тунгаахдаа "Баларлаг-Баатарлаг-Ухаанлаг" гурван үечлэлд ангилсан эрдэм ухаантай байсан нь эдүгээ бүр мартагдах нь. 
(Христ итгэлтний библи суурьт газрыг өмч гэж үздэг марксист формацийн онолын хүй нэгдэл-боол-феодал-капитилист-коммунист гэх ангиллуудаас өөр). 
Тунгаах эрдэм гэдэг нь танилтаа амилуулах утга бөгөөд аливаа зүйл үзэгдэл юмсын утга учрыг нээх, тухайлбал шинэ туг бүтээгээд тунгаахдаа эртний амьд тугнаас нэгэн туг үс тунгаан шинэ тугандаа сүвлэх бас шинээсээ нэгэн багц авч оронд нь залах гэх мэт үйл бүхий зан үйлд үлдсэн онол эрдэм юм. Тунгаалт гэдэг үг нь харийн ёсны " бясалгал үйлдэх" гэдэгтэй адилдуу үйл бөгөөд энэ үгний Монгол хэлц уг нь бясалгал биш бяслагал буюу бяслаг шахах шиг хамаг шар ус шүүсийг нь шахаж тунгаах санаа байсан гэж номч өвгөд айлддаг. Бас "Онол" гэдэг үг нь оносон, тунгаагдаж шилэгдэж үлдсэн гэх мэт утгатайг дахин сануулсу. 
Баларлаг тунгаалт гэвээс эртний язгуур уг удмын.
Баатарлаг тунгаалт гэвээс хайрлах-хадгалах-хамгаалах өв соёлын.
Ухаанлаг тунгаалт гэвээс мэргэд сэцэд, эцэг өвгөдийн сургаал эрдмийг сонсох, санах,хүлээх дагах удамшуулах санаа болно.
Гэхдээ зөвхөн бодот ахуй, аж төрлийг тунгаах төдий биш бас хийсвэрлэл, сэтгэмжлэл, зохиомжлол, уржуулж утгажуулан сонирхол төрүүлэх, өөр утгаар сэтгэн өвлүүлэх ухаан эрдэм болно. Оньсго буюу оньс үг нь тунгаалтын эрдэм сэтгэлгээний урлаг утгын нэгэн загвар бодомж байдаг. Жишээ нь:  "Өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин (өрх)" "Мөсөн дээр мөнгөн аяга (сар)" гэх мэт олон мянган тунгаалт эрдмийн сонгодог жишээ урсгаж болно. 
 
1. Баларлаг тунгаалт
 
Үлгэр, хууч домог ( дам үг, сэтгэмж нэмэн ур утга болгосон түүхийн ул мөр) бүхэн "Эртээ урьдын цагт", " аль дивангарын юм", " дээр үед", " Сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг гүвээ гүвээ байхад" гэх юм уу, "галын хүүг улайж байхад газрын хүйг цөглөж байхад" гэх мэтчилэн дурсаж эхлэнэ. Үлгэр домог, туульс, цэцэн үг, хууч домог, оньсго цөм баларлаг сэтгэлгээ бөгөөд гэхдээ баларлаг гэсэн нь эртний хүмүүс мунхаг байсан гэсэн санаа огт биш, харин бид мэдэхгүй ухаан хүрэхгүй баларлаг болцгоосон, тэр ухаан эрдмийн зах зухыг гадарлах гэдэг утга л даа. Энэ нь хөх толбот үрс бүхнийг төрөхөд ой санамжид нь заяаж мэндэлдэг тэнгэрлэг удам, ой санамж (гени) юм. Баларлаг тунгаалтын өв соёл үлдэц заншил хэвшил гэвээс үр хүүхдээ бүү ай-лах (бүүвэйлэх) мал сүргээ дуудах,аргадан сөглөх, гүүргийлэх,ингэ хөөслөх, адуу гурийлах, үнээ өөвлөх, хонь тойглох, хурга авахуулж тушгирах, ишиг авахуулахаар бөмбөөлөх, ямаа зузуулах, малаа загнаж хайя!-лах, хөж!-лөх хүүе!-лэх,хаа!-лах зэрэг хүн мал хоёрын хоорондын ойлголцол харилцааны нэн эртний хэлбэр агуулга аялга хэллэгүүд орно.
Баларлаг үеийн тунгаалт хадан зураг, эртний хүндэтгэлт булшнууд, хүн чулуун болон буган хөшөөнүүд бидний үе хүртэл өртөөлөн уламжлагдсан. Тэгэхдээ утга учрыг нь бид мэдэхгүй маанаг тэнэг балай байгаа учраас баларлаг соёлын өвүүд гэж гоёчлон ерөнхийлж хоосон магтаад байгаа хэрэг. Тухайлбал буган чулуун хөшөөнүүд нь Монголчууд анх нар, сарны зурхайг бүтээж нээсэн, мөнх тэнгэрийн онол ухаан бүрэлдэж тогтсоны их дурсгал соёлууд байж болох. Учир нь буган хөшөөнүүд бүгд дээш тэнгэр зүг цоройсон байрлалтай бас хамгийн гол адилтгал нь нэгэн жилийг дөрвөн улирал " арван хоёр сартай" гэж баталсантай ижил арван хоёр салаа эврийг нь тэнгэрийн учиг болгосон байж тун магадгүй. Тиймээс тэнгэрт цойлж одсон бугын тухай үлгэр домог түгээмэл  (Хөхдэй мэргэн...гэх мэт) зөн совингийн үйлдэл мэт санагдах нь буй. Баларлаг үе гэвэл нэг үнэнтэй цагийн ул мөр юм. Энэ нь хүчээр дарангуйлах, овог сүргийн эзний давуу хүч, муйхар ухаан, зөн совин түүний зөвөөс өөр үнэн байхгүй гэсэн утга. Ялангуяа хөрш овог отгийн сүр хүчтэй ахлаачдыг мангас гэх мэтээр муугаар дүржүүлэн үлдээсэн нь үлгэр домог туульсын далд ухаан  байж болно. 
 
2. Баатарлаг тунгаалт
 
Баларлаг тунгаалтаас баатарлаг байх сэтгэлгээ үүдэх бөгөөд энэ нь эрхтэйчүүдийн гол шинж, сонирхол, ирээдүй бахархал болсон сэтгэлгээ юм. Тодруулж хэлбэл дээр үед эр хүүхэд бүхэн баатар болно гэж мөрөөдөж хавчаахай нум харвуул зэхэн бай онож, мэргэн цэцэн болохыг зорьдог.Ингэснээрээ эх орон газар шороо тусгаар тогтнолоо хамгаалах эх оронч ухаан самбаа тэнхээ төрөлх эрдэм нь болон төлөвшдөг байж.(Харин бид өнөөдөр ямар болцгоов? Солонгос сериалийн годгоносон эмс мэт эрчүүд, эцэг тэнгэрийн үүргээ умартсан эх нутгаа хамгаалах, тэмцэх сэтгэлгүй чадваргүй эрхгүй эрхтэйчүүдтэй болсон). Нэг үнэнийг өөрчлөх, дарангуйлагчийн эрхийг хязгаарлан зогсоож өөр үнэнийг тогтоох тэрсэл агуулсан энэ үечлэлд манай бүхий л баатарлагийн туульсууд, үлгэрийн баатруудын дүрүүд хамаарна. Жишээ нь хорт мангасыг дарсан баатар хүүгийн дүр бүх л домог туульсад маань байгаа. Хоёр үнэнтэй шалгарал, түүний өрсөлдөөн хүн төрөлхтний хөгжлийн ихэнх хугацааг туулсан түүхэн үнэнийг Монголчууд гойд тодлон үнэлж засч залруулан хөгжүүлсэн нь Модун, Чингис хаадын ухаан санааны гарвал юм.
 
Өнөөгийнхөн баатарлагийн үлгэр туульс домгууд дахь баатруудын дүр хашраамж сургамжуудаа умартаж Модун, Чингис хаадынхаа баатарлаг эрдмийг ч сэхээрэхгүй, харийн үзлүүдэд хамаг сэтгэл санаа зориг золбоогоо бурантаглуулж.
Тиймдээ " Чингис хаан дэлхийг эзэлсэн" гэсэн гүжир ойлголтоос өөр юмгүй мухардсан хэрэг.
 
Чин үнэндээ Тэмүжин хүү алуурч дайнч байгаагүй сод ухаант, Чин чадварт-Гис увьдист сод хаан байсан тэр эрдэм, ухаанаас нь өвлөх шаардлагатай. Түүний баатарлаг зориг гарган гэсгээсэн нь Хабул хаанаас эштэй хар туг болон тамгыг хаана буйг олох үүргийг Тайчуудын Таргудай Хирүлтүгт өгснөөс болж яллуулсан Бэгтэр буруугаа хүлээж дүү Бэлгүдэйгээ буруугүйг хэлээд өөрөө харвуулдаг. Тэр бүү хэл Хэрэйд, Найманыг дагуулахад ч хүний амь сүйдээгүй. Тоорил хаан Сэнгүм хоёрыг гурав хоногийн бүслэлтээс оргуулаад баригдсан баатар Хадагийг Чингис хаан алаагүй. Нэгэнт хаан нь хүүтэйгээ хоёулаа гадагш дутаасан тул үлдсэн хоньчин, адуучин, аргалчин, аягачин энгийн олон нь Чингисийн дайсан биш байв. Найман ч ялгаагүй Таян ханыг Жамуха айлгаж цэргийг нь уул өөд ухраасаар эцэстээ өөрсдөө уулын ар хад руу шахцалдан унаж ихэд үхсэн тухай бичсэнээс биш байлдсан гээгүй Наймантай хатгалдсан гэж Монголын Нууц Товчоонд дурдсан буй. Бүр цаашилбал Чингис хаан дэлхийг байлдан дагуулаагүй, өдөөн дуудаж олон элчийг нь хороосон, Сартуулыг буулган авч, хэлсэн үгэндээ хүрээгүй Тангудын Шидургу хааныг ялласан төдийгөөр тэнгэрт гарсан түүхтэй. Энэ хооронд урссан сартуулын цус эх Туркина, хүү Мухамед Ад Дин хоёрын дайтлаас үүдэлтэй тэдний өөрсдийн үйлдсэн сүйдэл байсан.
Сартуулууд Чингис хааныг хэрмийн хаалгаа нээж угтсан түүх олон бий. Дайн өдөөсөн Сартуулын ханхүүг ч хороосонгүй, Чингис хааныг харваж ухаан алдуулсан, хэсэг газрыг намаг болтол цусыг нь асгаруулсан Зургаадай (Өрлөг Зэв)-г ч нүднээс эчнээ болгосонгүй. Чингис хааныг хоёрдох Мянган жилийн суутан гэж тодруулахдаа цөөнөөр олныг, буурайгаар хүчтэйг дийлэн буулгасан баатарлаг эр зориг, хиймоьлог золбоо, цэргийн хосгүй ухаан эрдмийг нь үнэлсэн хэрэг. Эл сэдвээр тусдаа Чингисизм хэмээн тусхайлан дэлгэрүүлж хэлэлцэх зорилготой тул ингээд орхиё. Ямар ч гэсэн Чингис хаан маань Монголчуудын баатарлаг танилт-тунгаалтын эрдмийн гаргууд бахархал мөн. 
 
3. Ухаанлаг тунгаалт
 
Ер нь бодол-ухаан-үйл хэргийн шүүс, шар усыг шахаж бяслагал хийх, гурван цагийн нийцэл тунгаал үйлдэх ёс нь хөлөө завилж, гараа хавсарч суугаад нүдээ, анин бүхнийг эргэцүүлж тайвширдаг шашинжсан харь арга биш юм. Тэр нь олон ядуус гуйлга гуйсан өлөн зөлөм үй олны хэрүүл, хараал, үймээн шуугианаас хол газрыг сонгон санаа амар сууж сайн муугаа тунгаахыг хичээж сэтгэлийн тайвшрал олж биеийн амар амгаланг хичээх харь арга, олз ашгийн овсгооноос тэс өөр гэдгийг өмгө цухас өгүүлсэн. Тухайлбал хүнд үе тулах, эр нөхөртэйгээ эвдэрч муудалцах зэрэгт Монгол эмхтэй хүн арагаа үүрээд аргалд явдаг. Аргал хайж, аясын салхинд тайвширч, дээдсүүдээ дурсан, үеийн охид хүүхнүүдийнхээ жишээ, ээж эгч нарынхаа сургаалыг бодон одоо цагаа үнэлэх, ирээдүй өдрүүдэд иймд ахин хүрэхгүй байх ухаанаа олох, ачаанд хүндэрсэн араг нурууг нь холгон дарж иллэг засал болох хичээл зүтгэлд дадаж, сэтгэл санаа бодол ухаанаа цэгцэлдэг. Эрчүүд нь ч  өдөржин морины нуруун дээр адуу хонины билчээрт аж амьдрал ааш зан, алсын зорилгоо өдөржин тунгаах эрдэм Монголчуудад заяажээ. Түүний буруу, миний буруу, бид хоёрын буруу гэх нь Тунгаалтын амин сэлэв бөгөөд эндээс бурууг зөв, худлыг үнэн, бузрыг ариун болгох чин санаа хэрэгжинэ. Өдөржингийн тунгаалт нь нүүдэлчдийн ухаан (ухах), эрдэм (эрдэх) гаргалгааны үндэс байдаг. Ухаанлаг тунгаалт гэдэг нь гурамсан үнэнтэй оршихуйг сэхээрч, гурвал онолоо нээж аж төрөл, ахуй соёлдоо бүрэн хэвшүүлж ёс заншил болгосон өнө удаан он цагуудын тэртээгээс эхтэй явц юм. Тэрсэж биш, үр хүүхэд ирээдүй хойчоо бодон эв, эеэ-ээ олж аж төрөх тулгын гурван чулуу мэт тунгаалт нь ухаанлаг болно.
 
( Өнөөдрийн офшорч Сү.Батболд, хувьчлал хэмээх луйвраар баяжсан “Женко” нарын тэрсэл Монголын ард түмэнд ямар ч үр өгөөжгүй, хүртээлгүй төдийгүй харийнхний биднийг хагаралдуулж хувааж тэрсэлдүүлж захирч буй нёо-колончлолын бодит үр хохирол юм. Хэн нь ч Монголын ард түмнийг үл хайрлах, хувиа бодсон бирдэгчингүүд ба тэдний аль нэгнийх нь талд орж хоорондоо тэрсэлдэх хүмүүс бол Монголчуудынхаа төрөлх 9-н эрдмийн нэг болох тунгаах эрдмийг мартсан, мэдэхгүй болсон түүнээсээ болж төөрөлдөн өрөнд баригдаж, ахуй амьдралаараа хохирогсод болно). 
 
Хоёрын ЭВ гурав дахьтай нийцэхийг ЭЕ гэнэ. ЭЕ бол ухааны үр дүн бөгөөд эндээс эвтэй найртай байх, эерүү хандлага, эелдэг хандлага, эелдэг харьцаа бий болдог. Тэгэхээр ухаанлаг тунгаалт буюу юмыг ул суурьтай тунгааж байх нь ухаан түүний гаргалгаа бөгөөд энэ нь гурвал (цогц) үнэнтэй байх эесэл гэсэн утга. Хоёр намынх эвсэл, гурав ба түүнээс олонлог бол эесэл гэсэн утга. (Тухайлбал МАН ба МАХН нэгдэж улмаар бусад нам, иргэний нийгмийн болон төрийн бус бүтэц бусадтайгаа эвсэж-эесэж нийтийн дайсан болох харийн мөнгө хүүлэгчид, тэдний Монгол дахь гардан хэрэгжүүлэгч нар болох Рио Тинто, ОУВС, Дэлхийн Банк, ЕСБХБанк зэрэгтэй тэмцэх нь өнөөдрийн бидний тэсч үлдэх, эх нутгаа буцаан авах, ард иргэд өрийн дөнгөнөөс мултарч, ахуйн хямралгүй аз жаргалтай амьдрах ирээдүйн төлөөх ганц гарц, гаргалгаа юм. Өөрөөр хэлбэл бүгдээрээ эвсэж-эесэж тогтолцоогоо шинэчлэх буюу Шинэ Үндсэн Хуультай болох ёстой). Баларлаг-Баатарлаг-Ухаанлаг төлвүүд хүний нийгмийн түүхэн үечлэлийн ерөнхий түгээмэл үнэлэмж мөн билээ. Эндээс тулгын гурван чулуу гэх мэт Монгол оноолт, Тунгаалтын гурамсан сэдэхүйн аяс ургасан байх магадлалтай. Монголчуудын Танилт-Тунгаалтын эрдэм ухааны үнлэс язгуур нь өөрийн ухааныг ухах, ойгоо ойлгох, орчин тойрон, айл гэр, адуу мал, хөрөнгө ахуй байдал, аж төрөл, элгэн садан, аав ээж, саахалт билчээр хамаг зүйлээ эргэцүүлэн үнэлэмж дүгнэмж өгөх улмаар тэдгээрт таарч тохирсон хариу зөв үйлдэл,зөөлөн сэтгэл, зөн билгийг олох эрдэм ухаан болно. Тийм бололцоог нүүдэлч малч түмэнд ахуй байдал нь бий болгодог бөгөөд энэ нь өргөн цараатай сэтгэх, үнэн сэтгэл санаагаа илчлэх, бодож таньж тунгаасан сэцэн мэргэн тайлал үгээ мэдүүлэх өргөн боломж олгодог. Жишээ нь суурин иргэдэд нэг юм бодох гэтэл таньдаг хүн тааралдаж аар саарыг ярих, гуйлгачин дээрэмчин хулгайч нараас болгоомжлох, хэрэлдэх муудалцах, хүн юм асуух, зодоон нүдээн алалцах хулгайлахыг харах, садар самуун орчны илрэлд өртөх, хууртах гээд мөнхийн арцалдаан тэрсэлдээн дунд аж төрдөг учраас тэд болсон тунгааснаа тов тод хэлэх боломжгүй, тархины үйл ажиллагаа нь ихэнхи хайран цагаа ийм хэрэггүй зүйлд зардгаас ухаан бядуу байх. (Өнөөдрийн бид нарын амьдрал ч яг ийм болж хувирч байгаа нь юутай гаслантай, ямар хортой гээч). Чухам иймээс Энэтхэг зэрэг сая сая хүмүүсийн орилоон хашгиралдаан, шуугиан дундаас залхаж мэдрэлийн халшралд автахдаа хотоос зайдуу чимээ шуугиангүй бодох сэтгэх боломж хайсан нь тэр иог бясалгал энэ тэр газрууд юм. Үнэндээ тэнд завилж алга хавсарч сууснаар их ид шидийг олох биш гагцхүү самуурсан тархи, ой ухаанаа төвлөрүүлж хэрэгтэй зүйлийг эргэцүүлэн Таних-Тунгаах гэсэн зорилго бүхий агуу ухаан эрдмийн илрэл болох.
 
Ер нь Монголчуудын ухаанлаг удамтай гэдгийн гол үндэс язгуур энд эчин нуугдаж байдгийг тэмдэглүүштэй. Түүнээс биш Монголчууд хүн төрөлхтнөөс илүү ухаантай биш, харин тунгаалтын илүү арга ухаантай, сэтгэлгээний гурамсан тогтолцоотой гэдгийг тодлосон гэдгийг цухас дурьдсу.
 
Тодруулж хэлбэл, Монгол хүний хонь малаа хариулах, эрэлд явах, бүсгүйчүүд аргалд араг үүрэн явах, усанд сав суулга барин явж гол горхи булаг шанданд очиж суух зэрэг нь бүгд танилт-тунгаалтын их эрдэм ухаанд хичээнгүйлж байгаа үйлдлүүд болно. Иймээс Монгол хүн эрэлд, хонь малд явахдаа дандаа ганцаараа ертөнцийг эзэгнэн оддог. Хоёр хүүхэн зэрэгцээд аргал, усандаа явдаггүй ёс заншлын шаардлага чухам энд байсан гэдэг. Нөхөртэйгөө тар тур хийж үг зөрлөө гэхэд Монгол бүсгүйчүүд илүү хорон үг хайгаад хэрүүл уруулд шөвөлзөхийн оронд хурдхан гарч арагаа аван хээрлэх, зэл хотоо цэгцлэх, аргал түлшээ эргүүлэх, хураах хумих зэргээр тайвшрал ухаарлыг олдог эрдэм Монгол ёс мөн. Түүнийг эзгүй салхи, энгүй тэнгэр, уул тал хөндий угтах бөгөөд тайвшралыг өдөөх мэт хааяа нэг бялзуухай чогчиго жиргэх нь алсад зээр гөрөөс, хаданд аргал, янгир сэрийлцэн байх нь уур уцаар бухимдал гомдлыг аяндаа хийсгэн одох.
Иймээс Монголчууд Тэнгэр шүтлэгийг эцэг гэж, газар шүтлэгээ эх хэмээн хүндлэн тахидаг өвөрмөц шүтээнтэй ард түмэн юм. Тэдний таньсгаар бурхан гэж бий. Тэр нь "Би" бурхныг төрүүлсэн аав ээж гайхамшиг нь тул асрал энэрлийн дээд, хайр хүндэтгэлийн дээж бүхнээ тэдэндээ бүрэн зориулах ёстой гэж үздэг.(тухайн АМЬ-ны хувьд эцэг,эх нь тэнгэр бол үр хүүхэд нь бурхад юм). Бурхны орон бол өөрийнх нь төрсөн нутаг, их эрч хүчний дээд гэж нутгийн гурван чулуугаар сахиус хийх ёс одоо ч үлдэц нь харагддаг билээ. Монгол хүний гени (цус)-нд шингэж ой санамжид нь удамшсан энэхүү танилт-тунгаалтын эрдэм онол тэднийг ямар нэг улс орон хаана ч явсан Сурамхай-Овсгоотой-Ухаантай-Ажигч-Өөч орчноо таних тунгаахдаа гаргуун байлгадаг учраас уг нөхцөл байдалдаа дасамхай гэгддэг билээ. Энэ бол хэн нэгэн ухаантай хүний зохиосон үзэл (Изм) төсөөлөл биш өвөг дээдсээс удамшсан таних-тунгаах төрөлх үндэсний онол болно. Нүүдэлчид тэр дундаа Монголчууд хүн төрөлхтөнд "ой ухаан бэлэглэсэн юм" гэдэг тодорхойлолтын нууцын эхлэл ийн хадгалагджээ. 
 
Эдийн засгийн ухааны доктор Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү