Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү би Мөнх тэнгэр шүтлэгт, Мөнх галын соёлт Монголчууд 720 жилийн давтамжтай түүхэн мөчлөгөөр Гумилев гуайн хэлснээр пассионар (оргилон дэврэх) төлөв байдлаар сэргэн манддаг гэдэгт итгэх тул та бүхнээ сэрээж-сэхээрүүлж-ухааруулах гэж тэмцэн зүтгэх бөлгөө. Үүний тулд Зөвхөн Монгол үндэстэнд байх өнө эртний Монгол хүн ухаан-гүн ухаан-онолоос чадан ядан тоймлон хүргэхийг хичээх ажму. Заяа сайт нь сонсон уншин дэлгэрүүлэх, заяагаа дордуулагсад болон заяа нь үл хүрэгсэд нь дагах аваас бид нар нийтээрээ, нийдэмээрээ тавилангаа тэгшлэн Эх нутгийнхаа эзэн байж, харийн мөнгө хүүлэгчдийн савраас мултарч өөрийн бодол өөртөө зөвөөр хөгжин мандах сайн цагийн эхлэл болмой.
Монголчуудын төрөлх 9 эрдэм ухаан
Танилт, Тунгаалтын онол
Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ
Хурц хараа, Холч бодол
Нүүдэлч малчдын хамгийн ууган бөгөөд унаган гэгээрэл бол танилт, тунгаалтын эрдэм юм. Танихуйгаар мэдлэг эхэлж, тунгаалтаар утга хариуг хайна. Энэ нь суурь гэгээрэл боловсролын төрөлх үндэс болдог байжээ. Танихуй таньц онолоос ухаан мэдэц бойжму. Танилт тунгаалт эрдэмтэй хүнийг гярхай, ажигч,сонор, соргог, анир, сэргэг, өлөн нүдтэй, тэр бүү хэл нохой шиг үнэрч, жигүүртэн шиг хурц хараатай, хулан шиг сонор, бөхөн мэт соргог гэх мэтээр хэлэлцэх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл орчин тойрны уужуу содон газар нутаг, хэдэн зуун мянган хурга ишиг мал сүргээ минийх, манайх, тэднийх, тэндхийнх хэмээн таних, өсөлт үржил хүч тарга тэвээрэг, хариулга малалгаагаар нь цаад айлын бүл чадал цараа хүрээ ёр-хэр-тарыг нь танин мэдэх. Айл саахалт ахмад настнаасаа танин мэдэх тунгаан ухаарах үйл явц эдүгээ улам бүдгэрч төрмөл ой, санамж заяамал хадгаламж сургаал бүхэн шахагдаж, харийн таримал измын боловсрол сургалт үзлүүдэд дарагдан мартах, мартагдахын мананд улам төөрсөөр!!!
Урьдал ухаан болох танилт, тунгаалтын эрдмийг ихэс өвөг дээдэс маань:
ХЭР- ( Хэр чинээ, чадал цариг гарал, хэмжээ өнгө зүс байгаа төрх байдал), Хэрийг нь таних. Ямархуу хүн бэ? гэдэг багцаа байдлыг нь таних, алс холын төрхийг нь гадарлах.
ЁР- ( түүний сул тал, эндэл алдлын болзошгүй), Ёрыг нь таних. Уг хүний сул тал, " дотор хүн"-ий нь угт байгаа урагшгүй санааг таних.
ТАР-( тар нь танигдах, тарыг нь таних, тэнсэх) уг хүнээс авах сайн тал, цэнэх муу чанаруудыг нь таних тунгаах ухагдхуун үнэлэмж.
ХЭР-ЁР-ТАР гэсэн эртний язгуур үгсүүдийн язгуураас тарыг нь танисан бол танихаас цаашгүй яв, Ёрыг нь мэдсэн бол ёолж бүү харагд, Хэрийг нь гадарласан бол хэрүүл бүү хий гэх мэтээр өвгөд эмгэдийн зэмлэдэг үг сургаалууд нь угтаа " Онолын мэдлэгээр бөөлжиж байгаа хэрэг" юм. Цаана нь гэнэн нь арилсан Хашир Хэрсүү ухаан, жинхэнэ Гүн ухаан Хүн эрдэм нуугдаж байгаа тул өвгөдийн үг үнэтэй байдаг.
Бид сүүлийн 30 жилд Ц.Элбэгдорж, С.Баяр мэтийн хичнээн олон хүний ХЭР-ЁР-ТАР-ыг үл таниж, тунгааснаас болж яав? 33 тэрбум ам.долларын гадаад өр, 30 гаран их наяд төгрөгийн дотоод өрөнд орж мэхлэгдэв. Газар нутгийн 70% нь ашигт малтмалын лиценз нэртэй алга дарам цаас болж харийн мөнгө хүүлэгчдэд барьцаалагдан эх нутгаа алдах аюултай нүүр туллаа!!! Яагаад??? Бид нар өвгөдийнхөө хүн таних, шинжих, сонжих ухаан эрдмийг үл ойшоож, харийн измүүдийн тархи угаалтанд автан мунхарснийх!!! Цаашид үргэлжлэх аваас дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Сү. Батболд, "Женко" Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар гэх мэтээр нэр нь өөр ч цаад мөн чанар нь адилхан хүмүүс тасрахгүй үргэлжлэн төрөх ба олшрон үржих нигууртай, хортой. Хэзээ бид Хүн таньдаг, тунгаадаг болно тэр цагт сая өнөөгийн Нео-колончлолын үндсэн мэх болох тухайн улсын улс төрийг шоу бизнес болгон байнгын сенсаацаар ард түмнийг хооллон завгүй сатааруулж, Hero-Нируны бэлдсэн тавилттай кино зохиолуудын баатруудад хуурагдаж зальдуулахаа болино.
Хүн танихуй
Монгол язгууртан хүний үндсэн шинж:
Бодол-үг-үйл гурав үл зөрмү.
" Танихаас урд, талын хоёр гөрөөс, танилцсан хойноо, тагнайн хоёр судас" гэж танилын ач холбогдол андлах (эрхтэйчүүд), найзлах (эмхтэйчүүд) ёсны ах дүүгээс өөрцгүй холбоог үнэлсэн нь байдаг. " Тарган хоногийнх, Танил насных" гэж ч ярьдаг. " Танихгүй газрын бурхнаас таних газрын буг дээр", " танихгүй морины араас бүү ойрт, Танихгүй хүнд ухаанаа бүү мэдүүл" гэх мэтээр тоочоод байвал танихуй ухааны алтан гаргалгаа болсон зүйр цэцэн үг, оноц мэдлэг үй түм. Тэр бүү хэл " Тавхан үгэндээ танигдаад байна" гэж хүний мүс чанар ааш араншинг гадарласнаа эртний дуундаа мөнхрүүлсэн ард түмэн билээ бид. Энэхүү танилт, тунгаалтын ухаан нь шинж дохионы эрдмийн өмнөтгөл, цэцэлсэн цэгцэлсэн түүх гүн ухааны өв нандигнал удамшил юм. Өөрөөр хэлбэл анхан шатны боловсрол гэдэгтэй жишиж болму. Хүний тухайд хийморьлог сэргэлэн, тэнгэрлэг жавхаатай, ухаалаг ойтой, цайлган цагаан, ил үгтэй үнэнч, цэвжрч цээрч сэжигч, хямсгар ихэмсэг ахархуу, хөдөлгөөнтэй сүйхээтэй овсгоотой, эрдүү чадамхай сурамхай, сагсуу онгироо хөнгөн хийсвэр, гудиггүй хэнэггүй хэгжүүн, гэнэн хэрсүү хашир, ханьсаг зожиг андархаг найзархаг садансуу, ойворгон, чалчаа үглээ яншаа, зусарч зуйрган бялдууч, долдой долингор, харгис хэрцгий, түрэмхэй дээрэлхүү, дуугүй томоотой, дотуур тамиртай, санаа муутай, хүний мүстэй мүсгүй, тэнэг балай, маанаг мулгуу, залхуу лазан, заваан бохир, сахилгагүй, саваагүй тархигүй...гээд өч төчнөөн байдал төрхөөр нь " Таньж тунгаасан" бас өч төчнөөн янз тодорхой үйл явцын мөрдлөг эхэлдэг. Иймээс Танилтын ухаанд хамгийн чухал нь гадаад өнгөн хэлбэр, төрх байдал чухал бөгөөд дээр дурдсан хүнтэй холбоотой онгироо тэнэг, ардаг ярдаг зэрэг элдэв дурдалууд бол шинж тэмдэг дохионы гаргалгаад биш зөвхөн танилтын өнгөц ухагдхуун өгөгдлүүд бас зөн совин, ёр цондонгийн энгийн танилтууд юм. Иймд Танилтын ухааныг дотор нь:
Зүс царай байр байдлын ажиглалт
Зан ааш төрх тавтирын янз
Таашаал эс таашаалын өгөгдөл гэх мэтээр нарийвчлан гүнзгийрүүлэн судлах шаардлага буй. Үүнийг л уламжлал шинэчлэл, орчин үеийн хөгжил дэвшил гэмүй. Эртнээс удамшин уламжлагдсан Танилт, Тунгаалтын ухаануудыг " хайрлах-хадгалах-хамгаалах"-ын сацуу энэ шилдэг сонгомол өв эрдмүүдийг эргэн сэргээн өнөөдрийн амьдралдаа хэрэгжүүлэх, ирээдүй үедээ уламжлуулан өвлүүлэх түүхэн үүрэг бидэнд иржээ. Жишээ нь: Эртний Монголчууд нэгэн газрын өөрмөц тогтоц онцхой содон байдлыг таниад нэр өгснийг нь өнөөгийнхөн " Гүн галуутай" гэж цээжилжээ. Тэр нь гүн дороо галуу бий гэсэн үг юм уу? Бүү мэд. Лав л нуур цөөрмийн юм уу газрын гүндээ галуу ганганаад байх шинж тэмдэг дохионы танилт биш. Баларлаг ухааны цаанах цэцэн мэргэн үнэн нь " Гүн халуутай" байжээ. Халуу гэдэг нь бидний нүүрс гэж хэлдэг тэр зүйлийн эртний нэр. Халуу шатах гэх юм уу, халуун чулуу долоох( зөөлөн хатууг таних гэсэн утга) халуу төөнөм, халуу билүү чулуу гурав гэх мэт. Эртний дээдсүүдийнхээ таньсан эрдмийг бид ингэж л мартаж маанаг болцгоосон нь үндсээ гээснийх. "Эрдэнэт", "Оюу толгой", "Таван толгой" гэсэн нэрнүүдийг шинжиж таньсан тэр газруудын эртний нэрээр мөшгөөд "Эрдэнэт", "Оюу толгой", "Таван толгой"-г нээсэн гэлцдэг ч үнэндээ Өвгөдийн нээсэн үүц л дээ.
"Гүн халуутай"-ч үүнтэй ижил эртээ урьд цагийн баларлаг нэгэн танилтын улбаа. Тэр газар гүндээ Халуутай буюу нүүрстэй газар, одоогийн Багануурыг зааж үлдээжээ. Үүнтэй ижил танилтын эрдмийн гаргалгаагаар эр хүнийг " Эрхтэй хүн", эм хүнийг " Эмхтэй хүн" гэж нэрлэдэг тухайд өмнө цухас дурдсан.
Одоо ч " Эрэг байгаа" эрэгтэй юм уу, " Эмэг бий" эмэгтэй гэсэн санаагаар биш эрхтэй хүн, эмхтэй хүн гэж хэлдэг. Энэ бүхэн бол ямар нэгэн шинжээ биш яах аргагүй Танилтын эрдмийн өв үгийн амин үнэн болно. Бид өнөөдөр Монгол ухаан эрдэм гэхээр бөх, сур, морь гурав юм уу, үндэсний хувцас, тэрлэг дээл гэх мэтээр өчүүхэн зүйл ярилцах болжээ. Угтаа эдгээр нь Танилт, Тунгаалтын ухаан эрдмийг шинж-тэмдэг-дохионы онолоор шалган урласан, утгажуулж тэмдэгжүүлсэн сэтгэлгээний соёл юм. Үүнтэй ижил уртын дуу, хөөмэй, бий биелгээ гэх мэт нь есөн эрдмийн гаргалгаа уран сэтгэлэг илэрхийлэл бахдлаас ундран гарсан урлаг цэнгэл соёл юм. Уг язгуураа танихгүй мэдэхгүй учраас бөх гэхэд өдгөө Монгол эрдэм ухаан соёл урлаг наадам наадхай биш гуйвсан хярамцаг ээдмэг спорт болсныг дийлэнх нь мэдрэх. Жишээ нь бөх барилдахад хэдэн лам суучихсан Түвд Тангад хэлний сутра уншиж байх, давсан бөхөд дархлагдсан аварга, дархан бөхчүүд давааны хишиг хайрладаг ёстой атал эдүгээ лам хүүхдүүд улс аймгийн цолтнуудад боорцог түгээж байх. Монгол бөх дандаа тэнгэрийн амьтан, хийморийн суу билэг бэлгэдэл болсон шувууны гараа дэвээ цолтой байдаг. Начин дэгдээ, харцага шонхорын дэвэлт, бүргэдийн шаваа, тасын дэгдэлхэйлэл өнөөдөр алга болж. Өвөр Монголын зангиат бөх зэрэгт гараа дэвээ нь байдаг ч шаваа нь алга байх жишээтэй. Цолонд тэр спорт клуб, ийм хороо дүүргийн бөх, гавьяат мастер, олимпын алт мөнгө хүрэл медальт, тийм компаны гэх мэтээр цоллож буй нь утгагүй бөгөөд Монгол бөх юм бол Монгол бөхийн цол чимгээ л дуудуулах ёстой. Тэр бүү хэл олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэх мэтээр цоллох нь эргэлзээтэй, ер нь олимпын аварга хүнд Монголын цол ямар хэрэгтэй юм гэмээр. Угтаа Монгол улсын заан, сумын хөдөлмөрийн аварга гэсэнтэй адил утга юм. Харин улс эх орон нь үнэхээр хүндэтгэл үзүүлж байгаа юм бол өөр хэлбэр хэрэглэмээр. Дэлхийн бусад улсуудад олимпын аварга Америкийн хөдөлмөрийн баатар гэж байдаггүйг санаа болгууштай. Цолны тухайд начин, шонхор, харцага, бүргэд цолнуудаас бүргэд нь ор тас үгүй болж оронд нь Манжийн хааны өгсөн заан, арслан гэх халуун орны хоёр амьтны нэр орж иржээ. Ерөөс арслан нь манжийн хааны бэлгэдэл, чулуун арслан зэргийг далайн орнуудаас захиалан хийлгүүож яам журганыхаа үүдыг Монголчуудаас хамгаалж мануулах, гүүр их замын хөл сахиулах зэргээр бэлгэдэж манайд таван яамны үүд, манж амбаны даамал сахиулах зэргээр нэвтрүүлж улмаар 20-р зууны эхнээс хүрээнд олон газрын урчуудыг цуглуулж арслантай авдар хийлгэн Монголчуудын уламжлалт ОЛЗ-н ( өлзий) хээ, алхан хээ, матир угалз хээ зэргийг урласан хуучин авдруудаар нь сольж урагш ачуулсан байдаг. Энэ нь Монголын буяны савыг хоослон ирэх санаа бүхий Манж бодлого байсан гэх. Хуучны энэ санаа одоо ч илэрч Монгол хуучин авдар авч урагш ачуулах хятад наймаа гүйлгээтэй байгаа билээ. Дээр дурдсан бөхийн болон авдарны бэлэгдэлтэй жишээ нь Монгол язгуурын бүхнээ одооноос зөв таньж, тунгааж уламжлан шинэчлэх нь зүйтэй гэсэн жишиг санаа төдий юм.
Эс танихуйн уршиг
1.Малаа танихгүй хүн эрэлд явбал яах бол? Мянган тэмээ тархан бэлчсэн уудам цайдамд ороод ийш тийш хараачлан манай хар ат тэнд явна, зогдорт буур маань тэнд тэшиж явна гэж танихгүй хүн мал бүрийн дэргэд очиж харах уу? Хэдэн зуун хонь нийлэхэд өөрийн богнуудаа өнчин ишиг, хэнз төлөг ч андалгүй ялгаж авч чадахгүй бол зальтай завшаанч нэгний хоол бэлдэж бах тавыг нь хангана.
2. Газраа мэдэхгүй, байгалаа танихгүй хүн бол харанхуй бүрэнхэй болмогц төөрнө. Тэнгэр шинжиж од гарагсын хөдөлгөөнөө танихгүй мэдэхгүй бол бүр толгой нь эргэж хаа яваагаа ч төсөөлөхөө байж хүйтэндбол хөлдөх, бороонд бол осгох, халуунд бол өлдөж цангахын аюулд орно.
3. " Хүн танихгүй бол гүн алдахын дохио", " Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэгчээр хүний мөн чанарыг Таньж,Тунгааж,шинжиж дохиолж эс чадваас үхэл сүйрэлд ч хүрч болох нь бидний өнөөдрийн амьдралаар батлагдаж нотлогдсоор Бид сүүлийн 30 жилд Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх мэтээр эхлээд өнөөдрийн Сү.Батболд, "Женко" Х.Баттулгаар үргэлжлэх цаашид арван таван толгойт мангасын толгой мэт дахин дахин урган олшрох бусдын зовлонгоор жаргал хийгч, бусдынхаа хоолыг булаан идэх мангас ходоодтой хүмүүсийг эс таньсны болон эс танихуйн хор уршиг, хохиролт үр дүнг биеэр амсаж, бодитоор туулж буйгаа үл таслах аваас Монгол үндэстэн мөхөх, Монгол улс дампуурч Хятадад зарагдан сүйрэх учиг шалтгаан буйд Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие шаналан энэлэн явдаг юм.
Та бүхэн минь өвгөдийнхөө их өв болох Танилт, Тунгаалтын эрдмийг сэргээн өөрсөддөө бөхөлж, бэхэлж өрөөл бусаддаа түгээн дэлгэрүүлээч.
Өнөөдрийн нийгмийн идэвхтэй, улс төрийн тэмцэл хийгчдийг Монголын уламжлалт гурамсан сэтгэхүйгээр зөв ангилж, эрэмбэлж таньж тунгаагаач.
Жишээ: янз бүрийн байдлаар мэдээллийн орон зайд идэвхтэй ажилладаг хүмүүсийг судлаач-нийгмийн зүтгэлтэн-улс төрч гэж гурав ангилан царай зүс, хоолойны өнгө, нүдний харц, хэлж ярьж байгаа байдлаар нь ХЭР-ЁР-ТАРыг нь таньж тунгаагаач.
Ааш араншин, зан авираар нь шинжээч. Бодол-үг-үйл нь зөрж буй эсэхийг байнга нягтлаач.
Хүн (Элбэгдорж, Баяр гэх мэт) - асуудал, сэдэв (Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой гэх мэт байгалийн баялаг) -тогтолцоо( Ц.Элбэгдорж, С.Баярыг төрүүлж, олшруулж, үржүүлээд байгаа) гэсэн гурамсан холбоонд нь гурамсан сэтгэхүйгээр хүндрэл бэрхшээл, зовлонгоо харж зөв оношлож, гарц гаргалгаагаа хайцгаая. Мэдээж Элбэг-Баяртангуудыг гэсгээх шийтгэх хүсэл дийлэнхэд байгаа. Тэгэх ч ёстой. Мэдээж Оюу толгойн гэрээг цуцлаж шинэчлэх нь хоолойнд тулсан хутга мэт нэн даруй шийдэх асуудал. Харин хамгийн чухал бүр онцгой чухал түүхэн шаардлага бол Элбэг-Баяртангуудыг төрүүлээд, өсгөөд үржүүлж олшруулаад байгаа асуудал буюу байгалийн баялаг, энэ байгалын баялагыг авах гэж уралдан улайрцгаах тогтолцоог устгах юм. Тогтолцоо гэдэг нь маш энгийн. Хууль эрх зүйн орчин гэсэн л үг.
Өөрөөр хэлбэл Үндсэн хууль-Иргэний хууль-Эрүүгийн хууль болон бусад дагалдах хуулиудыг бүрэн бүтнээр нь цогцоор нь цэгцэлж шинэчлэх ёстой. Жишээ нь: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр батлагдсан 6.2-р заалтын байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэснийг байгалийн баялаг Монголын ард түмний дундын хамтын өмч гэж засахаас эхлэн төрийн байгууламжийн хувьд сонгодог Ерөнхийлөгчийн эсвэл парламентийн засаглалын аль нэгийг ард түмнээсээ санал асуулга зохион байгуулан баталгаажуулж шинэчлэх замаар үргэлжлэн өрнөх баталгаажих ёстой. Байгалийн баялгийг Үндсэн хуулиар баталгаажуулж ард түмэн мэдэлдээ аваагүй тохиолдолд Оюу-толгой, Таван толгой, Эрдэнэт мэтийн асуудлууд тасрахгүй үргэлжлэх төдийгүй, дараа дараагийн Сү.Батболд, "Женко" Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар нарын тэмцэлд хүн шинжиж, сонжиж, таньж, тунгаах эрдмээ гээсэн жирийн ард түмэн татагдан талцан оролцож тэрсэлдсээр харийн Нео-колончлогчдын өгөөш болж бид нар үнэхээр сүйрнэ шүү. Дөрөв дөрвөн жилээр хичнээн удаа хүн солив. Нам солив. Асуудал шийдэгдсэнгүй. Гэмт хүмүүс шийтгэдсэнгүй. Харин ч гэмтнүүд улам олширч, асуудлууд улам ихсэв.
Ганц л гарц байгаа. Тогтолцоог шинэчлэх. Буруу тогтолцоо Оюу толгойг үүсгээд, Оюу толгой нь Сү.Батболд, "Женко" Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар нарыг төрүүлээд байгаа учраас!!!
Зөв тогтолцоо бүтээж шинэ Үндсэн хуультай болсны дараа бид судлаач-нийгмийн зүтгэлтэн-улс төрч нарыг харин жинхэнэ Монгол язгуур ухааны анхдагч эрдэм болох танилт, тунгаалтын эрдмээр шинжин, сонжиж итгэх эсэхээ хашир-хэрсүү-гэнэн өгөгдлөөрөө шийдэх нь миний та бүхнээ сэрээж-сэхээрүүлж-ухааруулах гэж тэмцэн зүтгэж буйн цаад учир, санаа зовнил, хамтдаа хүчирхэг Монгол улсаа дахин мандаах ерөөл зөн совин минь болой.
Мөнх тэнгэрийн хүчин дор Мөнхөд орших Монгол мину.
Өвгөдийн их ухааныг өвлөн тээгч хөх монголын үрс мину.
Сайн цаг ирсэн-болсон. Цагийн үйлийг цагт нь хийх нь бидний үүрэг, ирээдүйдээ өгөх өв.
Эдийн засгийн ухааны доктор Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү
Сэтгэгдэл(30)
Х.Баттулга миний санахын л 30 гэр бүл, эх орон, шударга ёс, ард түмний баялаг, оффшор гэж ярьдаг байсан. Цагаа тулсан чинь өөрөө 30 гэр бүлийн манлайлагч, ард түмний баялгийг үгсэн хуйвалдаж хужаа нарт зарсан, нэг сая долларын дүрмийн сантай оффшор компанитай. Баттулга шиг хуурамч эх орончид бидэнд хэрэггүй ээ!! Зүгээр далд орж үз. Монголчууд чамтай чамгүй чиний 1 сая төгрөггүй амьдарч чадна. Ядаж ганц хэрэгтэй ажил хийсэн бол гэж бодохлээр санаанд юу ч орж ирэхгүй байна.
ха ха ха Одоо л ухаан орж,засрал хүмүүжлийн зам руугаа явж буй бичээч байна. Доод нөхрийн бухимдал ч зөв. Дээрх гурван нэрний хамгийн эхэнд Наамбарваан Намбарын Энхбаяр гэх нэр зүй ёсоор бичигдэх ёстой. Ер нь монголын,монголын ардчиллын гажуудлыг анх эхлүүлсэн,авилга,албан тушаалын наймаа,олигархжилт,Путигизмын анхны үрийг тарьж,соёолуулсан луйварчин бол Наамбарваан.... Харин бусад нь шавь нар,үүрэг гүйцэтгэгч,үргэлжлүүлэгч....
Ямар ичдэггүй муу сахал вэ !!!! Чиний хажууд байгаа луйварчин авоигын загалмайлсан эцэг чөтгөр энхбаярыг чи хэлээч. Чиний бичсэн юмыг их уншиж дагадаг байсан, одоо болье доо баярхүү худалч аа
баярхүүгийн үг үнэн 30жилд яөж дампуурч баларснаа хар толгойгүй юм шиг явлаа монгол толгой байхуу энхбаяр эх орноо зарж идээ юу идсэн бол гаргаад ир баримтаа тавь одоо энэ 1990 онд гадны хны нөлөорж бичигдсэн үнсэн хуулиа өөрчил үндсэн хуулийн хямрал нүүрлэчихээд төр улс бүрэн хямарчихаад байгааг ойлгооч манай баялагт шунасан гадны хан манайхыг задалж олон нам гэж дэмиирүүлж тэнэгтүүлсэн энэ гаж тогтолцоог оруулж ирж улс орныг маань ийм болгов одоо зөв харж энэ бүхнийг засах гэсэн нэгнээ элдвээр хэлээд саад гай болохоо болиоч өөрсдөө засаж чадахгүй намчирхан хэрэлдхэээс өөр юм чадахгүй мөртлөө мэддэг чаддаг ухаалаг нэгнээ дэмжихгүй юм бол гадны идэш болох гэж байгаагаа ч мэдэхгүй ингэж зөнгөртөж байхаа больё бид өчнөөн жил ээлжлэн сонгов нэг хүнийг муу гээд нөгөө хүнийг сонгож ирлээ юу г өөрчилж чадаваа одоо бас цааш 30 жил хэрэлдэж яадахгүй энэ улс алга болж урд хөршийн хараанд орно биз одоо монгол хүн юм бол намчирхан талцахаа больж ухаан гаргаж үлдэх үр хүүхдээ бодоочээ энэ тогтолцоогоор цааш улаан явахгүй нь өдөр бүр мэдэгдээд байна
Bolihgui yu chi
172.58.143.239 чи өөрөө хуц. Муу баярхүүгийн боов минь
ОДООГИЙН ЕКИЙГ ОВОО ГАЙГҮЙ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА. ОДОНГИЙН НАЙМААЧИН БАЙСНЫГ НЬ МЭДЭЭД ДЭМЖИХЭЭ БОЛЬСОН. ЭНЭ УДАА САЙН БОДОЖ БАЙЖ СОНГОЛТОО ХИЙНЭ ЭЭ
Алуурчин элбэгдорж миний бие ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Алуурчин элбэгдорж миний бие хамгийн мундаг Алуурчин, бас хамгийн мундаг одонгийн наймаачин байлаа. Чи муу манкуур боол одон горьдсон гуйлгачин шүү дээ
enenii ediin zasag meddeg gej yu baisan yum.enenii zaasan zamaar yavbal hoit solongos l bolno oor yahiin.
баярхүү чам шиг урвагч хулгайч, авлигач Энхбаярыг дагана л даа. Битгий худлаа мөнх тэнгэрийн нэрийг бариад бай чи. Хулгайч худалч баярхүү сөнөтүгэй
Пээ базарваань Батболд бүр Женко, Босоо хиншүү 2-той зүйрлүүлэхээр доош чирэгдсэн юм уу. Харлуулах пиар гэж нээрээ аймар юмаа
Батболд гэж шуналын бэрд улсаа худалдсан,новшийг яагаад Ганбаатартай зүйрлүүээд байгаа юм вэ? Энх баяр гэж авилгалын загалсан эцэг,албан тушаал эрх мэдлийн төлөө төрсэн эхээ ч зарж мэдэх нөхрийг чи бичсэнгүй
энхбаяр та нарыг яасан юм оюутолгойг ингэж хийхгүй гэж энэ мафи нараас салаа биздээ одоо яасан яг л үнэн болсон луйврын гэрээ гэдгээ одоо бүгд хүлээн зөвшөөрч байна шүүх шударга бус хонгил үүсчээ өрсөлдөгчөө намнадаг газар болж гэж хэлж ирсэн энэ бузар булайг эсэргүүцэж хэн энэ олон жил тэмцэж ярьж ирсэн юм бэ тэгээд энэ шүүхээ хар яг л үнэн байгаа биз дээ эх оронч шударга хүнийг хэлмэгдүүлдэг авилгал авч байгаа нь баригдаа биз дээ энэ дампуу төрөө засахгүй юмуу монгол д мөнгөгүй хүн үхэхээс өөр аргагүй тогтолцоо байгаа шүү дээ энэ тэгээд зөв юмуу энэ эсэргүүцээд энэ хэвээрээ байя гээд байгаа хүмүүс бол эх орноосоо урвагч хар амиа бодогсод бололтой одоо бүгд л буруу яваад байгаагаа ойлгож өөрчлөх ёстойгэдгээ ухаарч байгаа шүү энэ чинь монгол байхуу тусгаар тогтнол оо авч үлдэж чадахуу гэдэг дээрээ тулчихаад байна
Энхбаяр баяр шиг оюутолгойгоо луйвардаагүйшүү бас бага банди шиг гадныхантай нийлж улсаа дээрэмдээгүй шүү
Хуй хүй, лт, мину -гийн бөөсөнд баригдсан золиг шиг хүн ээ дээ та. Эцэг чинь байсан бол гомдоно доо. Тэр эрэгтэй эмэгтэй гэдгий чинь 30 аад онд хэлэлцэж байгаад зохиосон хүний нэг нь бичиж тэмдэглээд үлдээсэн байдаг юм шүү дээ. Олж умш.
Энэ нэг Намбарын Энхбаярын бөгсөнд толгойгоо гүн оруулсан адгийн шаар Энхбаярын бөгсний баастай амаар олон долоон юм хуцалгүй зайлаач.
Энхбаяр ямар юмыг чинь хулгайлчихав хэлээд шүүхдээч чи хонгилынхоо шүүгчээрээ оруулаад үзээ биз дээ юуч гарч ирээгүй шүү эх орноо зарж идэгсдээ олж хараач
720 мөчлөг бод маниус аль хэдийн алдчиж хөодоо яанаа?
Улс оронд МЕРИТ зарчим алдагдаж, улс орныг цүнх баригчид удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна!!!
500000 хүнээс 36 мянган хүнийг устгалд/геноцед/ оруулж давхар гэр бүл ач үр зээ гээд,хэлмэгдүүлэлт харсан 12 настай хүүг хороосон МАН г татан буулгах хэрэгтэй
Монголчууд байгаль, орчлон ертөнц судлаач байсан. Түүгээр зогсохгүй байгаль ертөнц, сансарын хуулийг хүмүүний ертөнцөд авчирч, тэдгээрийн дутагдлыг нөхсөн улс. Гэтэл өрсөлдөөн нэрээр Дарвины шалгарлын хуулийг хүмүүний ертөнцөд хамаагүй хэрэглэж эдийн засгийн хувьд АШИГ гэсэн ойлголтыг дэндүү гэхээр БААБАРжуулж байгаагаас СИСТЕМИЙН гажиг гарч байна. Энэ утгаараа Т.Баярхүү докторын санаатай нэг байна.
Battulagiin buzar bulai delgegdeh tutam songoltondoo haramsah bolloo. Olon tumench iim lbgaad ergelzehgui bna. Mongol ylagdjee. Songoltoo zuv hiij mongoloo yyliulaya
Сонирхолтой нийтлэл байна. Зарим нь Энхбаяр дарга руу ороод явчих юм. Нарийн бодоход шийдвэртэй чанга далайцтай байдал дутсан болов уу. Уг нь номын маягын, гэгээнлиг хүн шиг л байдаг.
u be muu doldoi min, hunii sugee
Загас толгойноосоо өтдөг
Биёэ үнэлэгчээс дор эрхмүүд
эрхтэйчүүд, эмхтэйчүүд гэж бичих нь зөв
Good
ene galzuu xun suuliin yed dandaa moordig bolj amaa tat
Ганбаатар бол Баттулга, Сү.Батболд хоёртой адил хулгайч аймшигийн амьтан биш шудрага хүн гэж ойлгогддог