"Түвдизм-Манжизм-Зөвлөлтизм-Глобализм"-үүдэд төөрөлдөн мунхарсан 360 жилийн түүхэн мөчлөг жам ёсоор дуусаж, Монголчууд бидний сэрэх-сэхээрэх-ухаарах, эвлэх-эелэх-нэгдэх, хөгжих-мандах-бадрах жамын 360 жилийн мөчлөг эхэлсэн.
Агуу Монголыг задлаж, бутлаж, хагалж, хуваасан ганцхан чөтгөр л дорой буурайн доромжлол руу биднийг түлхэн оруулж. Тэр нь харь хажуугийн элдэв " Үзэл" хэмээх гай. Сургийн газар сайхан, суусан газар муухай гэгчээр үзээгүй бусдын нутаг, харийн амьдрал хачин байдаг нь мэдээж. Манайх ч тэдний нүдэнд ариун, онгон, ганган, баян, буяны өлгий өлгий болж байсны болон байдгын баримт нь өнөөдрийн хавчигдаж шахагдаж, танагдаж хасагдсан жижигхэн Монгол орон, Их Монголын голомт. Үзэл гэж харь "изм "-үүдийг хэлж нэрлэж байгаа бөгөөд өнгөрсөн 360 жилийн бидний амьдрал нь харийн ухаан санаа, шунал хууралт үнэмшүүлэлтэнд гэнэн гүехэн өнгөц хандан мухар сохроор итгэсээр автсаар ирсэн түүх.
Иймээс бидний өвөг дээдэс "үзэл" гэдгийг үзлийн юм ( хөгийн юм, сүгсэлзүүр), үзлийн амьтан ( шашин, коммунизм, либерализм, глобализм гэх мэт харь номлол, үзэлд хэт итгэсэн мунхаг хөөргүү, хийрхүү амьтан), үзмэрч ( ирээдүйг барим тавим тааж ярьсан онолгүй мэдэмхэй) гэх мэтээр хэлэлцдэг байсан сан.
1990 оноос Монголд өнөөгийн дэлхийг захирагч мөнгөний эзэд-санхүүгийн бүлэглэлүүд-үндэстэн дамнасан корпорациудаар дамжуулан нео колончлолоо хэрэгжүүлэгч Далд засаглалын (deep state) -хан популис амлалт гажуудлаар ард түмнээ жаргаана гэж цуурдаг хуурдаг үзэл сурталчдыг бэлтгэн ашиглаж өөрсдийн бодлого төлөвлөгөөгөө нэвтрүүлж, дэлгэрүүлж хэрэгжүүлсэн нь улам тодорч батлагдан нотлогдсоор.
Тухайн улс болгонд өөрсдийн үзэл сурталчдаа бэлтгэн төрүүлж тэдэнтэй хамтран улсаа тонох, газар нутгаа зарах, ард түмнээ барьцаанд тавьж өөрсдөө бирд амьдралаар зовох хамсаатан хам хэрэгтнүүдийг МАН-АН зохион байгуулалтаар бүтээх аж. МАН-АН хэмээх намын нэрээр халхавчилсан урвагч-хулгайч-авилгачдын бүлэглэл социализмын өмч түмний хөрөнгийг луйвардан дээрэмдэн баячууд болж, 1990 оны бидний, Монголын ард түмний сонгосон "Ардчилал" хэмээх ард түмэн төрөө-засгаа-шүүхээ шууд сонгох "Сонголтын нийгэм" түүний үр дүнг булшиллаа.
2019 оны "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт"-нэртэй түүхэн гэмт хэргээр Монгол улсад УИХ-ын сонгуулийг луйвардаж авсан бүлэглэл хууль тогтоох-гүйцэтгэх засаглал-шүүх эрх мэдлийг хуу хамж гартаа авсан. Харь "изм"-ын үзэл сурталд гэнэн итгэлээ өгсөн, хайнга хандсан, мунхарсны төлбөр толгой зайдалж суусан хариийнхантай нийлсэн жингэрүүд, эх нутгийнхаа 70 %-г лиценз нэрээр гадныханд алдах, эх нутаггүй болох бодит эрсдэл, 33 тэрбум долларын гадаад өр, 40 их наяд төгрөгийн дотоод өр, өдөр бүр мөнгө хайж зовсон шаналант амьдрал, амь зуух төдий өнгөрөөх бор хоног шар өдөр.
МАН-АН-гийнхан харь "үзэл-изм"-нхээ ард нуугдан бүлэглэж, намчирхаж хам хэрэг хийдгээ баригдахгүйн тулд "улс төржихгүй шүү" гэх тэнэглэл хэлц ашиглана. Бид ард түмэн уг нь тэднийг "улсаа бодож (улс гэдэг нь олон түмэн хүн, ард түмэн гэсэн утга) төр" болж зүтгэ!!! гэж сонгосон бус уу??? Гэтэл өдөр болгон өглөөнөөс орой болтол "улс төржих" үндсэн үүрэгтэй, ард түмнээсээ даалгавар авсан сонгогдсон төлөөлөл маань "улс төржихгүй" гээд "үзэл сурталжсан" нэг бүлэгт шургалаад тэндээс хувиа бодон олзоо тооцож нуугдаад суучихдаг. Тэдний "изм"-ээр хийрхэж шинэсэг, хуучинсаг гэж хэрээ хэрээнийхээ харыг гайхан үзэл сурталчилж, үзлийн хэрүүл, хараал, шунал, зүхэл нь биднийг элгээр минь хэвтүүлж хохирсон, ядарсан, зүдэрсэн, зовсон ард түмэн болгов... Үзэл сурталжихаа больцгооё! гэж хэн ч дуугарахгүй юм. Үнэн үзэл гэж байдаггүй. Ялангуяа харийн орны хэн нэг хүний үзэл нөгөө улс оронд яв цав таарна гэж бүр байдаггүй. Үзлээс бодол-тунгаалт-онол-эши ( ертөнцийн жам ёсонд нийцэх) буй болдог. Энэ нь хүн төрөлхтний баялаг. Харамсалтай нь үнэн үзэл өнөөдөр хүртэл байгаагүй. Харин Монголчууд 9 их онолтой, ой ухааны дархлаатай язгуурт удамшдаг тул ийм онол өв эрдэмтэй учраас " тэнгэрлэг Монголчууд" гэгддэг юм. Биднийг хуурч өөрсдийгөө сонгуульсан улс төрч гэгдэх хүмүүс нь улсаа ба төрөө бодож улс төржихгүй өнөөдрийн нөхцөлд ард түмэн бид өдөр бүр өглөөнөөс орой болтол, гэр гадаагүй хоорондоо улс төржиж өөрсдийгөө аврахаас өөр гарц сонголт үгүй болжээ. Цаашид хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд, төр засгийн хүмүүс, улс төрийн нам бүлэглэлийн этгээдүүд улс төржихгүй шүү!!! бүү улс төржүүл!!! гэх мэтээр ярьж хэлэгсэдийг үзэл суртлын измээр халхавчилсан УЛС ба ТӨР гэх агуу Монгол ухагдахуунаа мэддэггүй бирдүүд, урвагч-хулгайч-авилгачид гэж танихаас бидний хөгжих-дэвших-дэгжих 360 жилийн мөчлөг амжилттай өрнөнө гэдгийг та бүхэн минь дор дороо ухаарцгааж, хоорондоо ойлголцох ёстой.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Сэтгэгдэл(21)
Chi hvmvvn turulhtniig mal amitani zeregt avaachij bna. Oyun uhaant hvnd (homosafiens) vzel bodol baij gemeen amid baigalias yalgardagiig chi muu vgvisgeed yahiin, teneg mangara bvv gaihuulaach !
Бид сонгодог гэвэл үүнд огт итгэхгүй. Харин бид сонгодог гэж бидэнд үнэмшүүлдэг, Хэний ч үл таних хүмүүс гишүүн болж буй нь хар машинтай холбоотой. Яагаад хэнийч танихгүй хүн гишүүн болж бна вэ? Тэд гишүүн болоод хэрэгтэй үед хэнийч зөвшөөрмөөргүй зүйл дээр үг дуугүй кноп дарахад хэрэгтэй болохоор гэж хардмаар бна. хар машины эзэн хар машины програмыг мэднэ. Хар машиныг авсан бүлэг програмыг эзэмших эрхтэй болох ч, хар машин өгсөн бүлгээс хамааралтай. Ө.х. Сонгууль гэдэг бол жүжиг, хэн сонгогдох нь урьдчилаад програмчлагдсан гэж хардмаар. Тэгвэл хар машины эзэн нь хэн бэ? Сүүлийн үеийн мэлээллээр бол бид Риогоос хамааралтай болжээ гэж сэрдмээр, у. т. нам бнуу бхгүй. 1 ажилчин эсвэл гүйц. захирал ажилд авахад ямар чадвартай гэх мэт олон шаардлага бдг. Гэтэл бидэнд бидний өмнөөс бидний болоод Монголын ирээдүйн сайн сайхны төлөө ухамсрын өндөр түвшинд хүрсэн, өндөр ёс суртахуунтай, үнэнч, шударга, Монголын төлөө цохилох зүрхтэй зүтгэлтэй мэргэжлийн тууштай төрийн түшээд хэрэгтэй бна
Баярхүүдээ баярлалаа
Hen tiim yaduu bgaa yum.Lisence tsutsalaad gazarr avaach
COVID-19 aas salgah arga baina uu?
үзэлгүй бол үзэх гэсэн амьтны доор хэвтээд л яваад байх уу үзэн ядахгүй бол хөгжил ялалтгүй
huuhed aihaar tsarai muutai yum aa. yag l neg gudamjnii, transhaanii hun shig...
Uuriinhoo tsaraig haruulaach, helber huusun, hooson tolgoi ve.
hezee ch bitgii shantar.ulam sain bi ch.ulam sain uhaaruul.bolj bn.sain tsag irnee.
Sahal vsee awchihaad yariach
Sahal vsee awchihaad yariach
Аз жаргалыг дотроосоо хай
Битгий ингэж тэнэгээ зарла. Үзэлгүй, үзэл бодолгүй, үзэл санаагүй хүн гэж ер нь юу байх юм. Үзэл гэж үгийнхээ утгыг ядаж ойлгож байна уу ТБаярхүү гуай. Ерөнхий утгыг илэрхийлдэг үг хэрэглээд юуг буруутгах гэсэн юм бэ? Аль эсвэл монгол хэлний үгсийн утгыг сайн ойлгохгүй болохоор ингэж бичээд байна уу? Өөрөө яг монгол хүн мөн үү?
za2 oorsdoo l hodolmorloj zutgehgui bol gadniihniig sonsood duuraigaad yu ch oorchlogdohgui.uhaanaa uralduulya, evlerch negdie tegj bj l bid hogjij amidral saijrana. Naad yanz yanziin halamj tegelgee boli
Хүн амьтнаас ялгарахын тулд үзэлтэй байх ёстой. Хүн төрлөхтөн жинхэнэ бурханаасаа холдсоноос болж мунхаг болж бааран худал измд төөрөлдсөн. Бурхантай дам харьцдаг
Маш зөв
Глобализм хүссэн хүсээгүй айл айлд орж ирнэ, их үсэрч чадахгүй бол дийлүүлдэг цаг , тэр аль нам улс гээд ялгахгүй хоцорч үлдэх болноо.,айн төртэй бол амар тргүй бол хотоороо өвгөнтийнхэн болох бахаар зурхайтай, мөнгөтэй хүмүүс яах в амь амиа авраад гарна гэхдээ хулгайн мөнгө улаан юм болохгүй гэнээ
Яалт ч үгүй шизотой нөхөр шүү
энд нэг юм байна. МАН гэж байгаагаас АН бол алга байна.