сонин mn
Түүх давтагддаг. Давтагдаж ч байна. 100 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдэс маань ингэж халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж өнөөгийн хойчис бидэнд эх нутаг, тусгаар тогтнолыг дуудах нэртэй дуурсах алдартайгаа хамт өвлүүлэн үлдээсэн билээ. 
Харийн мөнгө хүүлэгч долларын эздийн Монголд зохион байгуулсан ардчилсан Америк либерал хувьсгалын үр дүн 1992 оны Үндсэн хууль гэгчээр Бүгд Найрамдах Манж улсыг бид өөрсдөө ч мэдэлгүй дахин сэрээж сэргээж байгуулжээ. Яг Манжийн дарлалын үеийн мөнгө хүүлэгчдийн Даашинхүү, Буянтын пүүсийнхэн шиг Монголын ард түмнийг өрөнд оруулж барьцаалан мөлждөг харийн ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк,  Голдман Закс, Банк оф Чайна тэргүүтнүүд Монголд дураараа дургиж, төр засагтай нь бүрэн хянана.
 
Эдний мөнгийг дамжуулан зээлдүүлж эд нарын өмнөөс Монголын ард түмнийг хянаж, өр барагдуулах үүрэгтэй Хаан, Худалдаа Хөгжил, Хас банк нэртэй харийнхан эзэмшдэг, эсхүл харийнханд бүх хувьцаагаа барьцаалсан дотоодын мөнгө хүүлэгч луйварчид, дээрэмчид, хуульчлагдсан дархлагдсан хулгайч нар. Бүр яг Манжийн дарангуйллын үе шиг.
 
Миний бие чухамхүү үүнийг янз бүрийн хэлбэрээр чадлаараа тайлбарлаж ухуулж сурталчилж тэмцэлд уриалж яаж хамтран тэмцэхийг тайлбарлаад даруй хорь орчим жилээ заржээ. Одоо л Монголын ард түмний дийлэнх хэсэг нь сэрж тэмцэлд бэлэн болж байна. Манжийн эзэрхийлэн дарлалын үед бидний толгой дээр зайдагнаж байсан Манж- Хятадын хойчис зулбасга нарт 1990 оноос хойшхи хорин найман жилд хангалттай дарлууллаа бид.
Сэрж сэхэж тэмцэж, тэднийг зайлуулж, тэднийг тэжээж удирдаж хянаж буй харийнхнаас Монголын ард түмэн засаглах эрхээ буцаан авах цаг болжээ. Бид яг энэ кинонд дүрсэлсэн лүгээ адил ялна. Үр дүнд нь 1924 онд анх удаа түүхэндээ шинэ үндсэн хуультай болж улсаа мандуулсан шиг Монголын ард түмэн Манжийн дарлалын үеийн Манж Хятадын хойчис болох өнөөгийн МАН-АН дэглэмийг устгаж цоо шинэ бүр цоо шинэ Үндсэн хуулийг нийт түмнээрээ хэлэлцэн баталж сэргэн мандах учиртай. Тиймээ, Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд орших Монгол түмэн мандан бадрана.
 
Эдийн Засгийн Ухааны Доктор Т.Баярхүү