Сөрөг хүчний мөхөл
Хэрэв АН 2024 онд ахиад ялагдвал Монголд хүчтэй сөрөг хүчин байхгүй болно. Хүчтэй сөрөг хүчин гэдэг бол дараагийн сонгуульд ялах боломжтой, эрх барих хүчтэй нам, намуудын эвслийг хэлдэг. Түүнээс зохион байгуулалтгүй сөргөлдөөн бол эмх замбараагүй байдлаас өөр юу ч биш юм. Өнөөдөр чухам энэ л хэрэггүй!
МАН дангаараа, үнэмлэхүй засаглаж байна, УДШ-д 30 гаруй нам бүртгэлтэй боловч тэд эвсээд ч хэрэв АН байхгүй бол сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж чадахгүй. Хамгийн идэвхтэйнүүд нь нэгдвэл радикал хязгаарлагдмал зорилготой хөдөлгөөн л зохион байгуулж чадна. Гэвч ийм боломж харагдахгүй байна, учир нь нэгдмэл чиг зорилго, зохион байгуулалт алга. Сүүлийн парламентын сонгуулиас хойш одоо болтол улстөрийн даацтай шаардлага тавьж, шаргуу ажилласан улстөрийн хүчин алга!
Тогтовортой ажилладаг Н.Энхбаярын МАХН хэдэн жилийн өмнө МАН-аас салсан нь гай болсон юм, учир нь тэрээр иргэний хөдөлгөөнүүдийн бүрхэвчин дор орж ирээд санхүүгийн давуу талаараа тэднийг алгуур залгиж боловсруулсаар эцэст нь буцаад нэгдчихлээ. Ерөөсөө Н.Энхбаярын зорилго нийгмийн шинэчлэл биш эрх мэдэлд хүрэхэд байсных... Тэд ямагт “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө” гэдэг зарчмаар ажиллаж байсан. Муулаад байгаа юм биш энэ хамгийн прагматик улстөр л гэсэн үг. Тэр сөрөг хүчин байхыг хэзээ ч хүсч байгаагүй... Ийнхүү улстөрийн ямар ч сөрөг хүчингүй болсон МАН дотоод зөрчлөө зохицуулахаас өөр айдасгүй сууж байна.
Ардчилсан тогтолцоонд улстөрийн “үнэт зүйл” нь эрх баригчид биш сөрөг хүчинд хадгалагдаж байдаг. Хэрэв улстөрийн тавцанд сөрөг хүчин уствал тэнцвэр алдагдаад нэг намын авторитари дэглэм бүрэлдэнэ. Ингэхдээ агшин зуур. Агшин зуур гэдэг нь нэг л сонгуулийн хугацаа!
Умард хөршийн дайнч араншин нь хөдлөөд “гуравдугаар Ром” болох аймшигт хүслээ гүйцэлдүүлэхээр танкуудаа хөдөлгөчихлөө. Гүржийг номхотгож, Осетыг салгасан, одоо залгина, Казахыг мөглөнд оруулж аваад Украйныг дайлаар мордов. Үүнээс болоод умардын тэнгэр харанхуйлж, тамын орон болов... Өмнөд хөрш ч аанай л хамаг ертөнцөөс өөрийгөө таслаад “улаан хэрэм”-нийхээ ард бүгчихлээ. Яг бага хаадын үе мэт өмнөд хөрш худалдаа наймаагаа хаагаад хэрэгтэйгээ л авна, харин өгөхгүй гэх болов. Хар тэнгисээс шар тэнгис хүртэлх их хуурайг эзэгнэсэн хоёр хөрш ингэчихээр бид яах вэ?
Худалдаа царцаж, гуравдагч ертөнц улам холдож, хаа сайгүй зэр зэвсэг хангинаж, ковидын улмаас тусгаарлагдсан улс орнууд хувиа хичээх замд оржээ. Бид нээгдсэн ч тэд нээгдэхгүй бол тэгээд л түгжигдчихнэ гэсэн үг. Умард хөрш авторитар дэглэмтэй, өмнөд хөрш тоталитар дэглэмтэй. Харин энэ хоёрын дунд одоо жинхнээсээ “ардчиллын баян бүрд” болон хувирч байгаа Монголын улстөрийн уур амьсгал ч хурдан цөлжиж байна. Оросууд Украйныг “Искандер”-аар харваж байх, манай ч нэг Искандер зоочихсон...
Ийнхүү Монголд бага намуудын эрин эхлэх шинжтэй болов. Нэг толгойтой гучин сүүлтэй могой засаглана. Сүүл хэзээ ч толгойгоо идэхгүй, харин толгой нь сүүлээ...
Нийгмийн захиалга
Нийгэм, олон нийтийн захиалга бол хүчтэй сөрөг хүчин. Хэдий гадаад хүчин зүйл рүү бүхнийг чихэж байгаа ч дотоод хямрал хүчтэй сөрөг хүчнийг хүсэмжлэх уур амьсгалыг бий болгож байна. Эрх баригчид хурд муутай, асуудлаас тойрсон, эрх мэдэлдээ эрдсэн байдалтай он жилүүд өнгөрч байна.
Ард түмний амжиргааны түвшин дайнтай орнуудтай ч зүйрлэмгүй дорд орчихлоо байна. Бидэнд байгаа юм нь өнгөрсөн жил арчаагүйдээ зарж чадаагүй 90 мянган тонн улаан буудай л байх шив.
Инфляци гипер түвшинд хүрсэн. Валют олдохоо байсан. Импорт зогссоноос бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн. Үнийн өсөлтөнд нөлөөлдөг, улсаас үнийг нь хүчээр хязгаарладаг байсан цахилгаан, дулаан, ус, шатахуун, мах, хүнсний үнэ хяналтаас гарчихав. Ийм үед авч буй арга хэмжээний сайн мууг хэн ч шүүхгүй, шүүмжлэхгүй хэн ч тодруулж асуухгүй, шаардахгүй байна. Яагаад гэвэл сөрөг хүчин байхгүй. Энэ залхаг байдлын үр дүнд парламент нь бүхэлдээ идэвхгүйжээд ЗГ-аасаа ч асууж чадахаа байчихаж. Хааяа нэг элий балай асуухаар “ЗГ-ын гишүүнийг загнадаг чи кэн юм?” гэж Ц.Нямдорж азаргалаад судаг болж.
Ганцхан АН л сөрөг хүчин байх ёстой, бас боломжтой юм биш л дээ. Гэхдээ парламентад эрх баригчдын дараа орох олон суудалтайгаараа сөрөг хүчин болох боломжтой АН-ын бүлэг дотроо хуваагдаж, нам нь ч дотроо хуваагдаж гурав дөрвөн субьект болон бидон саваар дайтсаар энэ үүргээ гүйцэтгэх ямар ч чадамжгүй болсон байна. Чухамхүү өнөөдрийн энэ дампуу байдал, сүйрсэн эдийн засаг, иргэдийн бухимдал “жинхэнэ” сөрөг хүчинд амжилттай ажиллах хамгийн “таатай” орчин боловч үүнийг ашиглах чадвар аль ч намд алга байна.
Харин энэ орон зайд сайн дурын, бөөн дурын тэмцэгчид тодрохыг оролдож байгаа боловч үнэхээр жулдана л даа. Асуудалдаа жижигдэж, шуугиан дуулианд толгой нь эргэсэн сайн дурынхан “Даян дэлхийн энх тайвны төлөө” тэмцэж, “Украйнаас савраа тат, монголоос элчингээ тат!” гэсэн “Зелинский маягийн шоу” хийхдээ тулжээ. Гэтэл дотоод асуудал уул нуруу шиг хуримтлагдаад байдаг.
Анхиагүй, чадваргүй, мэдрэмжгүй хөгийн парламент нь Тасганы овоонд бурхан бүтээх, Бээжинд соёлын төв барих тухай бадарчингийн үлгэр ярьж, түүнийг нь шоолсон хүмүүс бахаа хангаж цадаад хэхэрч байна. Өөр энэ улсад юу болж байгаа юм? Хэрэв нийтийн тэмцлийг удирдах зохион байгуулалттай хүчин гарч ирэх л юм бол наанадаж засаг, цаанадаж парламент солигдох уур амьсгал бүрдчихээд байна.
Ийм үед “тогтвортой” засаглах цорын ганц арга бол “дайснаа хуваа!”. Тиймээс эрх баригчдын зүгээс АН-ыг толгойгүй, тамиргүй байлгахыг л зорих нь ойлгомжтой. Үүний төлөө тэднийг муулаад ч яах юм, хийх ёстойгоо л хийж байна. Гол нь МАН-ын залуу генсек Д.Амарбаясгалан гэдэг “жаал” АН-ын туршлагатай дарга, ардчиллын алтан хараацай, 30 жилийн улстөрийн туршлагатай удирдагч С.Эрдэнийг бөмбөг шиг өшиглөж тоглоод байгаа нь АН-ынхны хувьд шившиг. Түүнтэй хамт 200 мянган гишүүн нь өшиглүүлж байгаа байхгүй юу.
Хамгаалалт
Сөрөг хүчин эрх баригч хүчинд халтай ч бас сайн хамгаалалт болдог. Эрх баригчдад шууд ирэх цохилтыг зөөлрүүлдэг. Казахстан эрх баригчид сөрөг хүчингүй явсныхаа горыг амсаж, дотоод зөрчлөө давж чадалгүй толгой руугаа жинтэй цохиулаад, орос дуулга өмсөж амьд үлдсэн саяхны жишээг л санах хэрэгтэй. Аргаа барсан, айдаст автсан эрх баригчид нь гаднаас тусламж эрэхдээ тулсан. Нийтлэг эрх ашгаар нь авч үзвэл сөрөг хүчин бол нийгмийн тогтвортой байдлын баталгаа. Чухам иймээс үнэт зүйл гээд байгаа юм.
Гэвч залуу эрх баригчид зөвхөн өөрийн намын эрх ашгаар улстөрийн өрөг тоглож байгаагаас туйлын тогтворгүй байдал руу нийгмээ алгуур түлхэж байгаагаа ойлгох хэрэгтэй юм. Мэдээж ийм хямралаас хонжоо олох үй олон “гэмт этгээд” байгаа учраас Залуу улстөрчдийн тактикийн хурц тоглолтууд “санамсаргүй” тооцоогүй амжилтыг овоолж болох ч стратегийн хувьд ноцтой алдаа хийж болзошгүй байна.
Эдийн засгийн гүнзгий хямрал, Хөгжлийн банкны тонуул, гадаад орчны таагүй байдлаас хамаарч дотоодод тогтворгүй байдал үүсвэл яах вэ? Хүчээр дарах уу? Яг тэр цагаас ардчилсан тогтолцоо сүйрнэ. Тэгвэл эцэс төгсгөлгүй хурц хямрал, эсвэл туйлширсан дэглэм л сонголт болно.
У.Хүрэлсүх эрхбиш туршлагатай учраас “Хөгжлийн банкныхаа арыг нь даах уу?” гэж асуусан нь айдас болгоомжлол илүүтэйнх. Яагаад гэвэл өмнө нь “Хадгаламжийн банк”-ны хямралаар золтой л намаа үнсээр хийсгэчихээгүй, залуучуудын байгууллагаа зольж тэсч үлдсэн түүхийг бичигч учраас... Хэрэв өнөөдөр 10-аад жилийн өмнөх шиг өргөн дэмжлэгтэй иргэний хөдөлгөөнүүд байсан бол, АН парламент дахь бүлгээрээ дэмжүүлээд иргэний хөдөлгөөнүүдийг турхирч байсан шигээ ажилладаг байсан бол, иргэд байнгын жагсаалд дассан байсан бол, үндсэн хууль өөрчлөгдөөгүй бол... “Хөгжлийн банк”-ын асуудал л энэ засгийн насыг богиносгох шалтаг болж чадна.
Гэхдээ одоо бүрдэж буй нөхцөл байдлыг харвал эдгээр хязгаарлагч хүчин зүйлсээс үл хамаараад улстөрийн тогтоворгүй байдал үүсэх нөхцөл рүү эрх баригчид өөрсдөө шахчихлаа.
Шүүх
Маш олон, маш олон нийгмийг хямарсан шударга бус байдал, хямралын шалтгаан нь шүүхийнхний алдаа завхралд бий. Лав л С.Эрдэнийг шоронд явах гэсээр зургаан жилийг барж байна. Өнөөх нь шоронд явах нь байтугай намаа самарсаар... Эсвэл гэм зэмгүй юм болов уу? Тийм бол шүүхээс гэм зэмгүйг бас нотлох хугацаа өнгөрсөн. Ийм болохоор нийгэм даяар С.Эрдэнэ гэгч гэмт хэргийн барьцаанд ороод эрх баригчдын захиалга, шүүхийн дэмжлэгээр намаа устгахаар улайран зүтгэж байна гэсэн ойлголт бат тогтсон. Гэхдээ энд үйл явц бичиж байгаагаас хүн шүүх гээгүй тул орхиё!
УДШ-ийн хоёр үзүүртэй зүү шиг шийдвэр нь АН-ыг наркозын байдалд хоёр сонгууль дараалан барьсан хэрэг. Үл ялиг шалтгуудаар АН-д дотооддоо учраа олох боломж олгохгүй байх нь УДШ-ийн зорилго байсан мэт. Шүүх аль нэг талд шийдэж, түүндээ тууштай байсан бол асуудал шийдэгдэх хугацаа өнгөрсөн. Чухам иймээс УДШ-ийг хараат байдалд ажиллаж байна гэж дүгнэхээс өөр гарц алга. Мэдээж эрх баригч намаас...
Энэ хоёр шалтгаанаар АН-ынхны С.Эрдэнээс салах оролдлого ийм үнэ цэнэтэй байх юм гэж хэн санах вэ?
Үнэндээ С.Эрдэнэ жижигхэн аппарат бүрдүүлээд түүнийгээ “нам” гэж зарлаад “Нам бол Би” гээд байгаагаас намын үндсэн суурь түүний эсрэг байгааг бүгд харж байна. Тэрээр намд, гишүүдэд огт хамаагүй УДШ-ийн эргэлзээтэй шийдвэрээр л тэндээ оршиж байгаа.
Одоо 3-нд АН-ын даргын сунгааны санал асуулга явагдана. Санал асуулгаар хэн нэг ньялж л таарна. Миний бодох нь асуудлыг эв зүйгээр шийдье гэвэл “С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхтэй эсэх” гэсэн санал асуулгыг давхар авчихмаар л байгаа юм. Тэгээд гишүүд нь шийднэ. Сая болсон нэр дэвшигчдийн уулзалтын үеэр АН-ын олон гишүүн “АН бол гишүүн төвтэй нам” болохыг олонтаа хэлж байсан. Тиймээс гишүүд нь асуудлаа шийдэх бүрэн эрхтэй, үүнийг ардчилал гэдэг.
УДШ-ийн шийдвэр яахаас үл хамаарч АН даргаа сонгоод, жинхэнэ сөрөг хүчний байр сууриа олж авах ёстой. Сонгууль ердөө жил хагасын дараа л болох гэж байна. Эрх баригчид дахин үнэмлэхүй эрх барихын төлөө л бүгдийг хийнэ. Уг нь ардчилсан тогтолцоог хадгалж үлдэе гэвэл сөрөг хүчнээ хадгалж үлдэхийг хичээх ёстой атал огт тийм эрмэлзэлгүй байгаагаа сая УДШ-д өгсөн захиалгаараа нотолчихлоо.
Хэрэв энэ удаад АН даргын асуудлаа шийдэж чадахгүй бол дараагийн сонгуульд ялах тухай асуудал байхгүй болчих гээд байна. Хэрэв улстөрийн тавцанд тогтвортой сөрөг хүчинтэй ажиллах замаар ардчилсан, парламентын засаглалаа хадгалж үлдэхийг эрх баригчид хүсэхгүй байгаа бол тэгээд гудамжинд л гардаг байх даа!?
А.Баатархуяг
Сэтгэгдэл(63)
УКРАИН гээд зөв биччихээд бүлтэр л дээ. Нэрийг нь зөв бичиж чадахгүй бж тэр улсын талаар том том юм ярьж яах юм бэ
Украйн гэж зөв байна малаа хагас и байдаг юм
Hamgiin amttai, unshuushtai niitleliig Baatarhuyag l bichdeg. Tsangaa tailah yum
Монгол улсын шүүх засаглалыг бүрмөсөн өөрчлөхгүйгээр манай улс хөгжиж цэцэглэнэ гэж худлаа. Одоо дээд болон анхан шатны авилгажсан, албан тушаал мөнгөний шантаажинд шигдэж өндийх чадваргүй болсон бүх шүүгчидийг нэг дор огцруулж зайлуулах цаг болжээ. Оронд нь Хуулийн сургууль дөнгөж төгссөн залуусыг томил. Хууль дээр тодорхой бичсэн юмыг алдаагүй уншиж ойлгодог л бол болоо. ҮХЦ, Дээд шүүхийг орвонгоор нь цэвэрлэ. Бүгд албан тушаал, хөрөнгө мөнгөнд амаа үдүүлсэн хүмүүс. Ард түмэнд хэн нь аль нэг намын дарга байх нь падгүй. Гагцхүү нэг л утгатай асуудлыг улс төржүүлж олон янзын шийдвэр гаргаж байгаа шүүхийг л үзэн ядаж байна. Долларын тэрбумтан шүүгчид бас цалин авна ичихгүй.
Украйн барууныхан гээд гадаад талаар ярихаасаа өмнө бид өөрсдөө гэрээ ,гэр бүлээ засцгаая .Энэ эрх барьсан наманцар энэ засаглал нь МОНГОЛ улсаа.банк ,сангуудтай нь идээд дуусгаж байхад бид олон улсын талаар хуцалдаад монголдоо хоорондоо үгэн сумаар буудалцаад талцаад хаана хүрэх билээ . Хүний хоол болсоор ,газар нутгаа алдсаар ирсэн дээ.Хөрштэйгээ хөрш шиг л бай .Бас нэг талыг дагаснаар УКРАЙН улс шиг болохгүй юм сан. Эцэст нь биднийг манжууд эзлээгүй , Тэд манай нутагт байлдаагүй Тэд биднээс айдаг байсан .Бидний нэг хэсэг өвөрт нь өөрөө орчихсон оо санах.хэрэгтэй. ОДОО.ХӨГЖИЛ ӨӨД ХАМЬ ДАА
Баатархуяг үнэнийг бичжээ.30 намаас 28 нам нь нэгдээд ардчилсан намын талд нь ч хүрэхгүй ээ гэсэн нь туйлын үнэн .Энэ үнэнг МАН мэдээд ЭРДЭНЭ мэтийн нөхдийг худалдаж.авснаар 2 сонгууль дамжин үлэмж ялалт байгуулав . Үнэн хэзээ нэгэн цагт гүйцэгдэнээ
2022.3.31-нд Монголын Ардчилал Улсын Дээд Шүүхийн байранд НАС БАРАВ. Гэмт хэргийн захиалагч МАН. Гардан гүйцэтгэгч эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн
.
чиний тэр сөрөг хүчин гээд байгаа АН чинь хулгайч луйварч шунахай танхай зэрлэг архичин зэрэг монголын хамгийн бузар булай хог буртагууд үүрлэсэн газар болчоод байна. Ийм этгээдүүдэд итгэж төрөө атгуулаад сүйрч буй орон үй олон байна.Бид ч үүнийг үзсэн.Хар муу санаатнуудад дахин хууртаж, бүх нийтээр хохирмооргүй байна
Ардчилсан нам өөрийгөө устгасанд МАН ямар буруутай юм бэ? Ардчилсан намыг элбэгдорж үгүй хийснийг хүлээн зөвшөөрөөч. Элбэгдоржийг жигшсэндээ болоод ард түмэн ардчиллалд итгэхээ байсан.
Яг үнэн. Ардчилсан намаа дүр эсгэсэн ардчилагчид өөрсдөө булшилчихаад сөрөг хүчний нам руугаа бурууг чихэж байна. Муу ч гэсэн МАН-ынхан хажууд нь эвтэй юм.
АН=Элбэгдорж гэж уншигддаг тул ард түмэн АН-г ээбийтэй адил зэвүүцдэг, хүлээж авахгүй байгаа. Тэрнээс АН-босож ирэх боломжтой, баатархуяг бичиж байгаа болохоос биш үнэн асуудал шүү
МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ӨӨРӨӨ ЯМАРЧ ХҮЧГҮЙ ХЭВЭН ОРКУУДЫГ АН ГЭЖ ОЙЛГОДОГ ШҮҮ ДЭЭ МАН ХАЖУУД НЬ АРДЧИЛАЛТТАЙ ШҮҮ ДЭЭ
Голтой бичнэ гэж энэ
Шинэ дүрмээр голтоо гэж бичнэ,голтой гэвэл ус голтой нутаг гэнэ
Женкогийн тролл энэ нөхөр эзнийгээ АН-ын дарга болгох гээд ийм юм бичээд бнаш дээ
Баатархуяг тун голтой бичсэн байна, Ганхуяг сайхан бичнэ, ард олонд унэнийг ойртуулсан бичлэг тун тустай, Баатархуягаа чи тэр улс торийн хэллэг Авторити, тотоларити дэглэм гэг мэт зуйлээ ард олонд ойлгомжтойгоор тайлбарлаад огооч, хэрэгтэй байна, Ер нь АН ийм байдалтай болоход Элбэгдорж их нолоолсон юм шиг санагддаг шуу
Одоо баттулга ардчилсан нам дээр мордчихсон хүчиндэж байгаа ! Хажуугаас нь эрдэнээ ээбээ нар хараад хашгичаад сүйд болж байгаа ! Эцэст нь хэн хүчтэй нь дийлнэ ! 24 он болтол лай ч байна зай ч байна наана нь их юм болно их бага хүчингийн хэрэг гарна !! Баатархуяг гуай яаран дүгнэлт хийсний хэрэггүй ! Одоо нэг муу нам байтугай орчлон ёртөнцийн явдал өдрөөр биш цагаар өөрчлөгдөж байна !!
Mongold an gedeg baij bolohguig 30 jil haruullaa dandaa gadnii gar hul hulgai luibaraa ardchillal gene
А.Баатархуяг тэргүүтэй Путиний фашистууд хулгайч оросын баатар женкогоо АНд шургуулах санаатай улайрч байна даа Чадахгүй та нар Яагаад гээч Путин удахгүй унана
АН-аас хэн нь ч хэрэггүй. Чиний тэр элбэгдорж чинь ч хэрэггүй.
МАН ыг сайн сайхан гэхгүй маш муухай Гэхдээ тэд арай муу санаатай юмда Энэ Ардчилагчид Төрд гарвал болохгүй улс шүү Ёстой сонин нам гэвэл АН нам шүү Эд хэзээ ч эвсэхгүй шүү Хууртав та минь Дотроо учраа олохгүй байж бас 24 онд засаглах гэнэ Ёстой Ээ бүү үзэгд 30 жил дампуурлаа Энэ 2 нам төр барьсан биз дэ1990 онд Монголд хар жил болж энэ гайтай Ардчилал ялсан Монголчууд дэмжсэн гэдэг худлаа шүү Хулгай Авилгал нүүрэлсэн гаж нийгэм тогтсоншүү дээ Тэр 1992 оны гажуу гадны хуулбар Үндсэн хуулиа өөрчилөөд өгөөчээҮүнээс илүү дампуурна гэж юу байхав Үндэс сууриар нь өөрчлөөчээЦааш яаж явах вэЯмарч Хариуцлага хүлээхгүй хяналтгүй гагцхүү хулгайлах сэтгэхүй нь дээд зэргээр хөгжлөө Хүн бүр хулгайч байна гэж арай баймааргүй юм Тогтолцоо болохгүй бна шүү
oilgolt abax gj unszdag.bayariaiaa.
АН ын нэр хүнд Эрдэнэтийн 49% үнэгүйдүүлж өөрийн мөнгөөр авсан, Дубайн гэрээ 2 оор навс унасан дээр нь Женко нь албан тушаалаас зуурахгүй бол Шүүхэд очих учраас ямарч хамаагүй аргаар дарга болох гэж хоорондоо тэмцэлдсэний үр дүн ш дээ Уянгын нөхөр өө өөрийн чинь санхүүжүүлэгч хэн гэдэг нь ойлгомжтой харагддаг шүү
Ingej hundlunguus bichih hun uur bnuu
Хуурамч хоосон ардчиллаар иргэд голоо зогоох уу??? Тэр ардчилал гэгчийг лидерүүд нь албан тушаал, бизнесийн хэрэгсэл болгоод худалдаад идчихсэн. Ямарч иргэдэд наалдасгүй үзэл баримтлалтай, өөрийн толгойгүй, гадныхныг дуурайж савсганасан АН-ыг яаж иргэд, сонгогчид дэмжих юм бэ??? Гэдсэн дороо хөлөө жийлцэж байхаар 2 нам болоод цэгцрэх нь дээргүй юу???
Сүүлийн үед уншаагүй сайхан нийтлэл бна. Сөрөг хүчнээ хүчээ нэгтгэж намначихаад дангаараа ноёрхож байгаа МАНгасууд мөд гудамжинд гарах нь ойлгомжтой.
Энэ нэг эргүү Баатархуяг гэж мэдрэл нөхөр аль эрт хүн төрөлхтөн таягдан хаясан ардчиллын тухай мөөрөх юм. Хөөрхий.
Үнэхээр мундаг бичжээ дотоод асуудлыг яг бисэн байна үнэхээр Монгол улс цаашид яаах болдоо гэсэн гуниг төрчихлөө
Төоиын мөнгөөо сонгуульд ялаад бгаа шдээ
МАХН нам нь маш хүчтэй 3 дахь хүчин байсан. Хоёр намд олигархуудын бүлэглэл бий болж хууль шүүх, уул уурхай, банк санхүүг атгаж байна. Бүр ерөнхийлөгч , ерөнхий сайдыг захиалгаар, мөнгөөр гаргаж , их хуралд өөрсдийн төлөөллөө оруулж, өөрснийгөө хамгаалсан хууль гаргуулж, хуулийг өөрчлүүлж байна гэж анх дуугарч тэмцсэн нам ш дээ. Дангаараа тэмцээд үр дүнд хүрэхгүйгээ мэдрээд МАН тай нэгдэж дотроос нь тэмцлээ явуулж байгаа нам.Энэ нь ч үр дүнд хүрч байна. Ерөнхийлөгч , ерөнхий сайд нарт ч сайн дэмжлэг болж байгаа. Нам нэгдсэний хүчинд МАН улам хүч чадалтай болсон. Угаасаа энэ намыг бүлэглэл хоёр хуваасан. Дараа нь хоёр том намыг нь залгиж, Монголын улс төрийг хүчгүйдүүлж, өөрслөө ашиг олж байсан. Нам нэгдсэнээр эрх баригч нам нь бар сууриа хадгалж чадсан.
АН гэж ямар баас нь байгаа юм. Ардчилагч гэсэн пайз,шошго зүүсэн хулгайч нар л байсан байна шүү дээ. Ардчилал нэрээр монголын төрд шургалсан хулгайч нар л байна ш дээ. Баасных нь ардчилал. Баас,Баас,Баас
Бидэнд хоосон улс төржилт огт хэрэгггүй. Нэг нам эрх барихаар харин ч зогсонги байсан төслүүд урагшилж, Хөгжлийн анкны зээлээс эхлээд оролдож зүрхэлдэггүй байсан луйварын хэргүүд шалгагдаж байгаа нь үнэн. Ард түмэнд ажлын байр, тогтвортой орлого, хөгжил дэвшил л хэрэгтэй. Мэдээж сөрөг хүчин байх нь зүйтэй. Эрх баригчдын алдаатай бодлогыг шүүмжилж, засаж залруулах хэрэгтэй. Тэрнээс биш 4 жилээр засгийн эрхийг ээлжилж аваад төрийн бодлогоо тогтворгүй байлгаад байх нь бидэнд хөгжлийг бус хоцрогдлыг л авчирна
НАМЫН ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРСОНЫГ ШҮҮХ ЗӨВШӨӨРСӨН ХЭДИЙ Ч АН-ЫН ДАРГА НЬ ЭРДЭНЭ ГЭЖ ШҮҮХ ТОГТООГООГҮЙ ТУЛ ДАРГЫН СОНГУУЛЬ ХҮЧИНТЭЙ ЯВАГДАНА. ТҮҮНЭЭС ДАРГАА СОНГОНО. ТЭГЭЭД ЭРДЭНЭ ЖОРЛОНД УНАНА
Xaxaxa Jonxuugiinxa bolomjiig urtasgachix sanaatai toiruulaad xutsaj ogox yumaa ene xaltar. Jonxuu chine duussan, xuuli yaaj shiidne teruugeer yavdag yumaa...
Хэрэв женко ардчилсан намын 3 н гишүүнийг худалдаж хүрэлсүхийн засгийн газрыг тогтоогоогүй бол бүх юм өөр байсан байж магадгүй зип суусан мөрөө хөрөөдөөгүй бол ялсан системээ өөрчлөөгүй бол бүх зүйл өөр байх байлаа
Баабар#2.
Баттулга гараад бүүрч байхгүй болгох биз ээ
Монголын ард түмэнд АН огт хэрэггүй болсныг сүүлийн сонгуулиуд харууллаа гэж нэг сэтгүүлч маш оновчтой бөгөөд товчхон тодорхойлсон.Энэ бол үнэн юм. АН гэдэг бүлэглэл бол улстөрийн намын төлөвшил төрхийг олж чадахгүй гудамжны люмпэн улс төр хийсээр 30 жил болсон. Энэ бүлэглэлд боловсрол хомсдолын хам шинж өвчинтэй эрүүгийнхэн л байдаг. Парламентад суудал авчихсан байж л гудамжинд сууна,хэвтэнэ,өлсөнө ч гэх шиг хачирхмаар үйлдэл хийхээс өөрөөр толгой ажиллахгүй нь эмгэнэл юм. Тэгэхэд бараг хэдхэн нэг ангийн найз нар,хамаатан садны бичил нам болох ХҮН гэхэд ЗГ-т зөвлөмж хүргүүлж пээдийж байна. Бүх намууд боловсон хүчнээ шинэчлээд байхад АН 1990 онд царцаад хөлдөөд гацчихсан байна. Нөгөө гэмт хэрэг,урвалтаараа олонд ад үзэгдэж шившиг болсон элбэгдорж,бат үү,баярцогт,сайхан балаг,да.ганболд,энхсайхан,алтанхуй,эрдэнэ,гарамгайбаатар ч гэх шиг амилсан хүүрнүүд лбайна. Ийм оршуулгын газрын ороолонгуудаар монголын ард түмэн яах юм.Шууд булж устгах ёстой.Одоо сошиал орчин сөрөг хүчин болсон.
Нэг нам дангаар байсан ч ажиллаж чадвал муу юм байхгүй ш дээ. Дотроо сөрөг хүчинтэй болчихдог болохоор асуудалгүй. Олон урьгалч үзлээр асуудалд хандана ш дээ.
Яаж сэтгэхээрээ зарим хүмүүс ардчилал гэдэг зүйлийг ямар нэг объекттой холбож ойлгоод байдаг нь сонин. Ухаандаа бат үү гэдэг нэг эрүүгийн гэмт хэрэгтэн ял аваад шоронд ороход л монголын ардчилал сөнөлөө гэж байгаа юм. хэрвээ тэр гэмт хэрэгтэн ардчилал нь юм бол бидэнд ардчилал шиг хэрэггүй юм алга. Хамгийн энгийн тэнэг шахуу хүний логикоор бодоод үзвэл тэр бат үү хэрвээ ардчилал юм бол хорвоогийн жамаар нүд аньчихвал хөөрхий ардчилал бас булшинд орох бололтой.Энэ юун тэнэглэл вэ. Ардчилал бол монголын ард түмний оюун санаанд байгаа үнэт үзэл санаа болохоос АН огт биш.Тэр тусмаа элбэгдорж,батүү бол бүүр ч биш.АН бол ардчилал биш ,ардчилал бол АН биш. Энийг л ойлгочих. Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Одоо босвол босоод, үхэх үү, сэхэх үү гэдгээ шийдмээр байна. 30 жил хүлээлээ. Одоо болоошт. Энэ нам төвтэй засаглал хөгжил авчирахгүй нь
ЭНЭ БААТАРХУЙЯ ЯГ Л МАО ДАРГА БОЛЖЭЭ ГӨГШРӨӨД
АН одоо Яагаад ч яаж ч тордоод өөдөлхөөсөө өнгөрсөн.Хуучны хэдэн егзрүүдээсээ бүрмөсөн салаад залуучууд нь шинээр ардчилсан нам байгуулж цааш нь авч явах нь зөв болно.Идэж уугаад ханахгүй насаараа сайд дарга болжУИХ гишүүн болж баяжиж ханахаа мэдэхгүй хуучин хөгшчүүлээсээ салж байж л явна.Тэхгүй бол бүрмөсөн сөнөнө.
Аргагүй нэг үнэнийг бичих юм даа.
Н.Энхбаярын тухайд энэ хүн яг үнэнийг нь хэлчихээ, тэр эрх мэдэлд хүрэхийн тулд монголчуудын бүдүүлэг мухар сүсгийг ашиглан шарын шашиныг босгосон гайтай хүн
Яг л бодит байдал ийм. Саналаа л сайн өгцгөөе
Гэр бүлээрээ жонхууг хөхөж амьдардаг адгийн новш
Их засаг төрд сөрөг хүчин байдаггүй.
Jenko buuni nohoi
Женко хойноос авсан даалгавар чинь бүтэхгүй ээ! Бяд олон жил энэ намыг дэмжиж ирэхдээ, монголын хөгжлийг гацааж, зэрлэг Путинээс чиглэл авсан нөхрөөр удирдуулан гэж санаагүй! Женко энэ төрийн бүх суудалд, өнгөрсөн 20 жилийн хугацаанд суулаа, бүүр бүх суудалд шүү! Юу хийв юу өөрчлөв! Оросуудад хугацаа л хожиж өгч, өөрийнх нь бизнес 10 дахин томорсон! АН сонгуульд ялагдуулах, хуваах бүх эхлэл нь энэ хүнтэй холбогдоно! Яасан гэж энэ вэ ямар өс хонзонтой болоод жирийн гишүүд биднийг ингэж дорд үзнэ вэ! АН болон энэ төрөөс авах бүх юмаа ханатал авсан та одоо биднийг талцуулж хуваалгүй орхиод өгөөч! Монголын ард түмнийг олон жил хохироосонг нэг л өдөр шүүнэ тэр болтол оргонох газар чинь моах байх байх даа
Mongol igehed denude ichmeer tsarai mutual mgl
Sent another big underwear
Be careful
Mongol hun yagaad muruuroo moomoo unjuulaad yavaad bj boldoggui yum
Баатархуяг, Ганхуяг 2 мундаг дүгнэж бичдэг шүү.
Хуц өмхий хужаа чинь юу юу гэж догосоод байна аа. Ер нь монголыг хужаагийн эрлийзүүд үймүүлээд байна шүү.Миеэ Энхболд,Да.Ганболд ч гэх шиг
захиалгат өгүүлэл явахгүйнээ. одоо эзнээ солих цаг болсон байхаа.
энэ гэж нэг мөрдөгчтэй кино дандаа үзсээр түүндээ орчихсон гар байдаг юм. Бодит юм огт байдгүй юм.
Ардчилал лаларчилалын алтан хараацайнууддаа алтаар хөшөө босгох юмсан, үр хүүхдэд нь хүртэл, гол нь эхнэрүүдэд нь бас. Шуналын хараацайнууд гсн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй бна, яг голд нь Богд Зонховын хөшөө мөн Андлалын цогцолбор цаашлаад хашаануудынх нь багана болгон дээр улсын цолтой бөхчүүд, хошин шогчид, дуучдын барималтай. Орох үүдэн дээр нь жижиг дуганатай байхад мөнгө төлөхгүй хайчдын орох гэж байгаа улсууд? Лам нар байхад хаана ч хэнээс ч мөнгө саана шд.
Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
уянга, Баатархуяг хоёроор л дутахгүй шүү