Манай найз, Африкийн Замбиа улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч асан Чарлес Симба цэвэр англи хэлтэй. Яаж ингэж англи хэлийг сайн сурав аа гэтэл тэр угаасаа л өөр хэл мэддэггүй. Учир нь улсынх нь албан ёсны хэл англи. Танай үндэсний хэл юу вэ гэхээр “Банту” билүү, нэг хэл байсан тухай бүдэг бадаг сураг ярьдаг.
Хэл байтугай Замбиа улсад үндэсний хэл, соёл, зан заншил, урлаг гэх юм бараг үгүй.
Үндэсний дуу хөгжим гэхээр Камангу нэртэй модны гол ухаж хийсэн нэг бөмбөр үзүүлнэ. Rolling Stones, Jimi Hendrix нарын дууг ялимгүй өвөрмөц ая дан оруулсан маягтай дуулна, түүнээ үндэсний гэнэ. Замрок нэртэй энэ урсгал бүр саяхан 1970-аад онд үүсчээ. Нэг толгойн боолт байна. Тэгэсгээд л... Хуучны хэдэн археологийн олдворын зураг үзүүлнэ.
Ер нь түүнд хар арьснаас нь, бужгар тороосон толгойноос нь өөр үндэсний гэхээр бахархах юм ч, онцлог ч үгүй.
Дэргэд нь бид чинь монгол дээл хувцас, монгол дуу хуур, түүх гээд ярих юм дуусах биш. Түүнээ үзүүлж харуулахаар итгэж өгөхгүй. Учир нь түүний соёлын хэмжүүр, үнэ цэнэ зөвхөн англи саксынх. Түүнээс өөр газар ийм хүчтэй том соёл, түүх байдагт эргэлзэнэ.
17-19-р зууны үеийн Европ, Британийн колончлолоос хойш тэд аажмаар эх хэлээ мартсаар хэдэн зууны дараа тэдний эх хэл сураг төдий үлдсэн. Бүгд англиар ярьдаг учир гаднын аялал жуулчлалынханд амар, хялбар. Гэхдээ энэ бол тэр үндэсний оршин буйн зорилго биш шүү дээ.
Хөгжил нэн сул. Манайх шиг уул уурхай (40 орчим хувь), хөдөө аж ахуй түшсэн эдийн засагтай. Ядуурал хөдөөдөө 76, хотод 23 орчим хувьтай, дунджаар хүн амын 50 гаруй хувь нь ядууралд...
Викторийн алдарт хүрхрээнээсээ жаахан юм нэмж олдог. Өрсөлдөх чадвараар хойноосоо дээгүүрт.
Замбиа улс өнөөдөр хятадад их хэмжээний өртэй, юаныг үндэснийхээ вальют болгочихсон.
Ганц Симбагийн нутгийнхан ч биш олон зуунаар Европынхны колони байсан Африкт бол түгээмэл.
Конгоос ирсэн Эдгар францаар, Анголоос ирсэн Анжела португалиар хэлд оржээ. Танзани, Бурунди, Сомали, Кени, Этиоп зэрэг цөөн хэдхэн оронд төрөлх хэл нь албан ёсны хэл байна, Египт, Алжир, Лив, Тунис зэрэг хойт Африкийн орнууд арабаар ярина, бусдад англи, франц, испани, португали зэрэг колоничлогчдын хэл албан ёсных байна.
Эдгээр орнуудын хувьд барууны соёл иргэншил давамгайлсан даяаршлийн үед хэлний хувьд давуу байдал харагдавч нэг л зүйл илт дутуу, бүр маш илт дутуу байгаа нь мэдэгддэг. Тэр бол үндэсний бахархал, үнэ цэнэ. Тулгуур хөгжил.
Симба маань “Би бол англи хэлтэй Замби Улсын иргэн” гэж аяархан гэнэ. Харин би “Би бол монгол хэлтэй Монгол Улсын иргэн” гэж чанга хэлнэ.
.
Хэдий Замбиачууд толгой дараалан англи хэлтэй, англи хэлт орон боловч хөгжилгүйн шалтгаан юу вэ?
Олон хүчин зүйл байдаг ч тулгуур шалтгаан нь Үндэсний буюу өөрийн юм үгүйд байгаа юм. Үндэсний эрхэмсэг байдал үгүйд байгаа юм. Өөрийн бахархал, үнэ цэнэгүйд байгаа юм. Тийм газар иргэд нь иргэн болж, хүчирхэгжиж чаддаггүй юм ажээ. Учир нь дотуураа өөртөө итгэх итгэлгүй болчихдог ажээ.
Хүний морь унасан хүний алцаа татуу, хүний дээл өмссөн хүний мөр татуу гэдэг.
Өнөөдөр ямар ч улс орон хөгжлийн сууриа үндэсний язгуур мөн чанараа гэж үздэг болчихсон байна, цаана чинь. Магад манай найз Чарлес Симбагийн нутгийнхны эмгэнэлт тавилан хүн төрөлхтөнд ийм сургамж өгсөн байх. Хаана амин хөрс чинь байна тэндээ л чи хэдэн үеэрээ илүү ургаж цэцэглэнэ.
Шинэ хөрсөнд нэг удаа ургаж цэцэглэж болно. Хожим хойч гэж үгүй.
.
Англи хэлийг бага наснаас нь зааж болох ч өнөөдөр хэд хэдэн хүчин зүйлийг анзаарахгүйгээр шуурч болохгүй.
Үүнд,
- Монгол хэлний сургалт, хэрэглээ болон бодлогын түвшин ямар хэмжээнд байгаа вэ?
- Монголд түрэн орж ирж буй гаднын соёлын нөлөөнд бидний соёлын дархлаа хэр тэсвэртэй байгаа вэ?
- Монголын өнөөгийн нөхцөл байдалд үндэсний онцлог сэтгэлгээ хандлага ямар түвшинд хадгалагдаж үлдсэн бэ?
- Хөршүүдийн болон бусад улс орнуудын соёл, зөөлөн хүчний бодлого хэр бодитой, ямар түвшинд байгаа вэ?
.
Эдгээр асуудал хэвийн бус, ноцтой байдалтай байгаа.
Бид энэ мэт асуудлаа давхар харж явахгүй бол эх хэлээ аажмаар, нэг л мэдэхэд алдах магадлалтай.
Нэг л өдөр бүгдээрээ нэгэн саналаар "За ер нь монгол хэлний хэрэглээ маш бага байна. Англи хэлийг албан ёсны хоёрдахь хэл болгочихоё" хэмээн хуульчилж болно. Бас дараа нь хэсэг хугацааны дараа "За ер нь монгол хэлний ч хэрэг алга. Англи хэл манай албан ёсны хэл юм байна" гэж ч болно. Нийтээрээ алга ташаад явчихвал яах вэ? Тэр цагт бидэнд мөхлөөс өөр юу ч хэрэггүй.
Учир нь эрин зуун бол соёл иргэншлийн их мөргөлдөөний эрин зуун. Тэнд хэн тэсэж үлдэх вэ, язгуур хөрсөндөө тулж буй нь л үлдэнэ.
Гадаад хэл сурахыг огт эсэргүүцээгүй ээ. Харин Монгол хэлгүй эрин үе өндийж эхэлж байгаа үед ийм шийдвэр гаргаж байгааг нь л би эсэргүүцээд байгаа юм. Эхлээд монгол хэлнийхээ бодлогыг чангаруулчихаад, дараа нь хэдэн ч хэлээ үзнэ үү, тэр асуудалгүй.
Б.Номинчимэд
Сэтгэгдэл(113)
Дэмжиж байна
Bidnii dund iim humuus baigaad n bayarlah yumdaa. Udam muutai Undral biluu hen bilee shiree tushdeg huuhen ntr bolimoor
БАГААСАА ЯРИАД ӨССӨН ХЭЛЭЭ МАРТАНА ГЭЖ ҮҮЛИЙГЭЭ ХУЦААД БАЙГАА ЮМ.ОРОС ХЯТАД ХОЁРТ ЭЗЛЭГДВЭЛ ДОРОО ХЭЛЭЭ МАРТАНА.
Монголчууд ч наад үндэсний соёл энэ тэр юмаараа дэлбэртлээ хөгжиж байгаа юм нь тэгээд хаа байна? Монгол үндэстний 70 хувь нь Орос-Хятадын дарлалд үүрд үлдэж ирээдүйд устаж үгүй болох гэж байхад. Монгол үндэстэнгээс үлдсэн ганц юм гэвэл хэдэн халхууд л байгаа биз дээ.
Өө өмхий хятад чам шиг ийм шүншиггүй эх оронгүй новш маш олон болж Монголд
Шүншиг гэдэг үгээ ч чи мэдэхгүй
Үндэсний хэлээрээ хэлд орсон бид болж л байна. Өсөж яваа балчирууд гадны хэлээр хэлд орвол сүйрэл гэгч болно доо. 5 дугаар ангиас гадны хэл үздэг тохиромжтой санагдана.
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй эх орон
Гүй мөн тэнэг улсууд шүү дунд сургуулийн заах ёстой гадаад хэлийг англи хэлээр заана гэсэнээс монгол хэлийг хорино гэж сонсоогүйдэээ урьд нь орос хэл заавал сурах ёстой хэл байгаад орос болоогүй биздээ
Нийтээрээ англи хэлтэй болчихвол амьдрал сайжирах уу .үгүй төр засаг зөв боплоготой.хууль нь олны амьдралд нийцсэн.үйддвэрлэл зөв хөгжиж.улс орноо гэсэн сэтгэлтэй. Бүгд л хөдөдмөрлөж байж л хөгжинө байх.
хуучин монгол хэлтэй нь өвөр монголд англи хэлтэй нь малайз гонконг шанхай гуанжоу сингафур өмнөд солонгос руу гарч монголд чингэс хааны цэрэг шиг эргэж ирэхгүй зугтааж шингэн алга болно хуучин монгол англи хэлтэй хүмззс нь монголыг эзлэн авч хятадтаа нийлүүлнэ
Улсын хөгжил нь зөв удирдлага ба иргэдийн зүтгэлээс хамаарна. Тусгаар улс байхын тулд улсын хил ,иүндэсний хэл бичиг болон хувцастай байх хэрэгтэй.
Эсгий туургатанаас Оросыг хамгийн их дагаж далдайдаг байсан Казакстан улс улсынхаа 2 дагч хэлээр англи хэл сонгосон. Орос биш англи. Улс орныхоо хойч ирээдүйг бодож - гэж тунхаглаж байсан. Назарбаев
Эсгий туургатанаас Орос-Хятадыг хамгийн их дагаж далдайдаж, монгол үндэстний 70 хувийг энэ 2 гүрний золиосонд өгсөн муусайн халхууд та нар лав хөгжиж гийгүүлэхгүй шүү. Үндэстэн нэгт ах дүүсээ том гүрнүүдийе золиосонд өгчихөөд ичих нүүргүй амьдарч байгаа халхууд бол ёстой зүгээр новшнууд
Урд хормой,энгэрээ Хятадад уруулчаад, хойд хормойгоо Орост хүүлүүлчээд,"хоёр хөрштэйгөө хилийн маргаангүй ээ" гээд дольдогонож суудаг арчаагүй ч Ар Монгол бол доо, хөөрхий !
Сахалины арлыг тусгаарладаг татарын хоолойгоос байгал нуур сэлэнгэ мөрөн хуртэл тархан суурьшиж байсан дагуур монголчуудыг хабаровын орос цэргүүд нум сумнаас өөр зэвсэггүйг нь ашиглан хүйстэмтрэн устгахад халх монголчууд бидэнд хамаагүй гээд сууж байсан. 2сая гаруй дагууруудаас 20 мянган хүн л манж уруу зугтаж чадсан. Харин одоогийн шинжаанд байсан баруун монголын 2 сая дөрвөдүүдийг халхууд манжтай хамтарч хядсан. Увсын хэдэн дөрвөд үлдэж хоцорсон. Өнөөдөр ч дагуур харчин хорчингуудыг халхууд хужаа хэмээн ад үздэг. Дөрвөдуүүдийг халхууд одоо ч муусайн хазгай хэлтэн хэмээн адлана. Гадаадад байгаа монголчууд монголчуудаасаа хамгийн их айж зугтдаг. Монгол монголоо дээрэмдэж дээрэлхэх нь гадаадад хэвийн үзэгдэл. Монголдоо байгаа залуусын 99 хувь нь япон солонгос америк явах мөрөөдөлтэй. Монгол залуучууд япон хүнийг тахин шүтэх нь хирээс хэтэрсэн . Ийм ббайхад монгол бахархал чинь хоосон лозун болчихлоодоо.
Монголчуудад ч гэсэн 800 жилийн өмнөх түүхээс өөр бахархах зүйлгүй үлдсэнээ мэдэхгүй юу хуцаад байна энэ хөгшин төгцөг
Бид хятад ах нь дүүстэйгээ нэгдэх хэрэгтэй! Өсөхөөс сурсан хятад хэл мартаж болохгүй соёл
yugaa hutsaad bgan...
Номинчимэдийн түмэн зөв би дэмжиж байна
Мундаг шүү та
Монгол ёс заншилаа төвдийн ёс шашны ёсноос цэвэрлэчих Тэгээд цээжээ дэлд Жишээ нь Эмэгтэй хүн отгонтэнгэрт гарч болохгүй гэдэг эм хүнийг дорд үзэх төвдийн ёс
Үгүй яахав дээ , эмэгтэй хүн цустай хэрэглэлээ хамаагүй хаяхгүй ус голын ундаргын ойр шээлгэхгүй гэсэн санаа юм даа. Хайрханы орой дээрээс бууж байгаад 15 эр эм уулчид амь насаа алдаж билээ. Бурханы шашин уул нь энэрэнгүй шашин юмсан
Бусдын алдаан дээр суралцаж, алдааг давтахгүй байх хэрэгтэй. Эх монгол хэлээ, монгол бичигтэйгээ эхлээд төгс сурья. Бусад хэл сурах бол тухайн хүний дур, хүслийн л асуудал.
Африк бүхэлдээ Азийг доорд үздэг Францын колони байсан.Английн колони байсан Нигерия Кения европ гэж тэнэгтдэг Оросоос ч дутахгүй хөгжилтэй. Францтай адил латин угсааны Португаль Испанийн колони байсан хэдэн улс бас ядуу. Бас нэмж хэлхэд Хятадын өрийн дарамтанд орсон гэж азийн дайсан Оросын суртал ухуулга ярих хэрэггүй. Адилан Оросуудын Хятадын өрийн дарамтанд росон гэж "санаа зовж" ирсэн Тажикстаны ерөнхийлөгч хэнээс ч айлгүлгээр дэлхийн өмнө Путинд та нар биднийг үргэлж доорд үздэг гэж хэлсэн юм шүү.
Ийм хүмүүс нь Төрийн эрх барих дээд байгууллагад ороочээ. Дебилүүд эх орныг удирдана гэж самарч байна.
Монголыг хол хаясан хөгжилтэй олон орон бдаг юм блээ! Зөвхөн иргэний дайнтай хэдэн оронтой өөрсдиигөө зүйрлээд бахархаад бгаа муу!!! Тавагнаасаа цаашаа хорвоог хармаар юм!!!!
Өнөөдөр манай Монголын хэл, соёл, ёс суртхуун, амьдарч аж төрөх хэв маяг өрнө, дорнын зөөлөн хүчний бодлогын, зөөлнөөр хэлбэл түрэлтэнд, хатуухан хэлбэл түрэмгий довтолгоонд автчихаад байна.Ардчилал зах зээл нэрийн дор үндэсний дархлаа огцом суларч, муу нэрт социализмын үеэсээс ч дордлоо. Энэ талаар төр засаг дорвитой анхаарахгүй байна.Яагаад гэвэл манай эрх мэдэлтнүүд хэдийнээ тэр "зөөлөн хүчний" довтолгоонд өөрсдөө автчихжээ. Дэлхийд ганцхан соёл л байдаг, тэр нь өрнийн соёл гээд итгэчихсэн, бас аж төрөх ганцхан зөв арга байгаа тэр чөлөөт ардчилал, зах зээл гээд мунхарчихсан бололтой. Ихэс дээдэс маань, даяаршлын эринд ондоошлоо мэдэрч, үндэсний онцлогоо хадгалж байж л тэсч үлдэнэ, хөгжинө цэцэглэнэ гэдгийг ойлгоосой гэж залбирах л юм даа.Б.Наминчимэд гуайд талархлаа.
Яаж оросжсоноо Номинчимэд та нар мэдэхгүй байх шиг байна.Мэдээлэл авдаг ганц хэл нь орос.Пиздагаас эхлээд орос үг хавчуулахгүй 3 монгол үг холбоод хэлчихэж та нар чаддаггүй л байхгүй юу.
Монгол хэл монгол үсгээ бүх нийтээрээ мэддэг бичиж чаддаг болох дараа нь англи хэл сурах хэрэгтэй
Монгол хэлээ дээдлэх л ёстой.Одоо монгол бичигээрээ уламжилан сургах хэрэгтэй байнаа.Англи хэл яахав дээ 2 дахь байж болно шүү дээ.
Энэ мэт эрдэм номтой хүмүүсийнхээ үгийг сонсох хэрэгтэй Ундрам мэтийн авгай нар гэр орон үр хүүхдүүддээ анхаарвал таарна
Demjij bna zuv shuu
Гадаадын олон орон ард түмэнд сайн юм бий, муу ч юм бий өөрийн орны тухай ярих гэхээрээ гадныхныг тэнгэрт тултал магтах, эсвэл газар доогуур ортол муулах. Өөрийн орны ард түмний оюун санааны онцлогт тохирсон Монгол ухаанаар хийсэн бүтээсэн бүхнийг гадаадынхтай жишсээр, хөгжсөн ч юмгүй, бүр хоцорсон ч үгүй үлгэн салган хэлдэрсээр нэг мэдэхэд бусдын ард үлдэх бий дээ
Язгуур үгийн "амьд эрчис"-ээсээ салаад зомби болох зам руугаа л хурдтай дөтөлсөөр. Сэтгэхүйн эрс тэрс "диаграмм". Англи хэлний философи зарчмыг ухаад ч хүч хүрэхгүй байна шүү
Битгий мушгин гуйвуулаад бай. Монгол хэлээ англи хэлээр сольё гэж хэн ч хэлээгүй, бодоогүй байна. Монгол хэлний дараа үзэх гадаад хэл буюу гадагшаагаа харилцах хэл манай улсын хувьд англи хэл байна гэж байна. Урьд нь орос хэл байсныг цаг үеэ дагаад англи хэл болгож байна.
Busdiig muulj, uguisgeh ni utgagui. Mash teneg, buduuleg gehed bgd ni.
Бид дэмжиж байна, Сэхээтэн гэх хагас этгээдүүд ирдээдүй үгүй юм хийж ард биднээ мөхөөв дөө. Нэг л самарсан зүйл болоод байна. Улруу өшиглөж нүдийг нь бүлтэлсэн хорлон байна.
Ирээдүйд англи хэл хятад хэл гэсэн хоёрхон хэл л үлдэнэ бусад нь музёйд тавигдана ! Манайхаас эхлээд музёйд тавигдах 100 гаруй хэл ойрын хугацаанд тавигдана ! 2100 он гэхэд музёйд ороод хараарай манай хэл тавигдчихсан байна Номинчимэд гуай !
Муу хүний амнаас мангир сармис гэж. Хүний дургүй хүргэсэн муу ёрын хог бэ. Тэнэгээ гайхууллаа гэгчээр.
Казахстаны хасгуудадтам адилхан юм баина даа
учите Русскии язык оно могучии язык говорите на Русском как казахи жиаущии в Казахстане
Хуучны өв соёлоо хамгийн сайн хадгалсан улс гэж ямар улс орныг хэлдэг вэ ? Үнэн хэрэгтээ бол Дэлхийн хөгжлөөс хамгий н их хоцрогдсон улс орныг л хэлээд байх шиг байдаг юмдаа !
оориин хэл ус туухгуи Казахстаны хасгуудтаи адилхан баина даа
Номинчимэд гэж Улаанбаатараас холдож үзээгүй таг харанхуй хөдөөний орк байна. Ядаж урд хилээр Эрээн орж үзээд нүдээ нээчихээд сонинд юм бичиж бай. Англи хэлтэй бол ядаж бүгдээрээ амэркийн виз авч чадна. Амэрик найз залуугаа дагаад явахад асуудалгүй гэх мэт маш олон ашигтай. Англи хэл мандтугай.
Англи хэлтэй өчнөөн улс байна. Сеор Лион гэж улс байна. Унаган хэл бол Анли хэл. Байнга үймээн самуун алаан хядаан. Америкийн хамтлагуудын дуу дуулангаа хүүхэд эмэгтэйчүүдийг буудаж ална. Өвөө эмээ нарыг бол секс хийлгэж байгаад буудаж ална Гар таслана. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн тасдаж иднэ Англи хэл бол ГАРЦ БИШ
Наад хүн чинь Америкад гэр бүлээрээ олон жил амьдарсаныг нь мэдэх юм байна. Англи хэлийг мандуулагч гуай.
Наад хүн чинь англи хэлтэй, монголын нэртэй зохиолч түүх судлаач хүн шүү дээ хотын орк гуай. Хэл , соёл ярихад чиний ухаан дутна аа дуугүй бай..
Номинчимэд бол "Монцамэ" агентлагийн дэд захирлаар ажиллаж байсан, Америкад гэр бүлээрээ олон жил амьдарсан, өндөр боловсролтой, англиар маш сайн ярьдаг бичдэг сэтгүүлч хүн. Одоо АНУ дахь Монголчуудын "Даяар Монгол" хэвлэлийн эрхлэгч.
Ardchilal bol undesnii gedeg tuuh soyol es zanshiliig bohir buduuleg met gutgen baruunii muu muuhaig goe saihan met oilguulj dollars kolonchlold barih d baidag uuguul irgediig alj ustgasana tuuhendee hugjil abchisan meteer tuuhiig bichdeg shig
Манай улс өмнө нb соц. нийгмийн үед гадаад хэлийг тавдугаар ангиас эхэлж ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын програмдаа оруулан гадаад хэлийг заадаг байсан байх.Энэ нb ч бас ШУ-ны үндэстэй судалгаан дээр тулгууралсан байж болох. Эхлээд эх хэлээ үндэсний бичиг үсгээ бүрэн үзэж хүүхдийн хэллэг хэлийг бүрэн гүйцэж зүгшрүүлж эх хэлээ холbж солbж мартахааргүй суурb суулгаж өгдөг байсантай холбоотой байж магадгүй юм.
Европын том жижиг улс өөрийн үндэсний хэлтэй. Гадаад хэл зайлшгүй шаардлагатай алба хашдаг хүмүүс л өөрийн хичээл зүтгэлээр суралцаж, аль нэг гадаад хэл, сүүлийн үед гол төлөв англи хэлийг сонгодог байдал дамгайлж байх шиг. Иймд гадаад хэл бол тухайн хүний ажил амьдралтай холбоотойг бодолцох нь зүйтэй боловуу. Ямарч тохиолдолд эх хэлээ эрхэмлэн дээдэлж сайн эзэмших нь гадаад хэл зөв сайн сурах суурь үндэс болдог юм шиг бололтой. Зохиолч Б.Номинчимэд маш чухал зарчмын бөгөөд бодлогын шинж чанартай асуудлыг мэргэжлийн түвшинд гаргаж тавьсан байна. Үүнийг төр засаг анхаарч шийдвэрээ оновчтой зөв гаргана гэж итгэж байна.
Номинчимэдээ өгүүллийнхээ эхэнд улсын хөгжил гэж өөрөө юуг ойлгодгоо бич. Түүнээсээ ургуулаад цааш нь бич. Эхлэл төгсгөлийн логикнүй Мухар сохор юм бичих хэрэггүй.
Англи хэл сурахад буруу юм байхгүй ээ Харин хүн бүр монгол хэлээрээ яруу сайхан ярьж бичиж сурах нь зайлшгүй
hudlaa jrihiig uzuuljee.koloni ornuudiig choloolood 50-60 jil bolson. KOLONCHILOLIIG HORGILSON SH DEE.ODOO HAANA CH JMARCH KOLONI ULS BAIHGUI
Хол харж бичжээ. Гадна амьдардаг хүүхдүүд маань хоорондоо харь хэлээр шулганаж монгол хэлээрээ ойлгохгүй байгааг харахаар өөрийн эрхгүй гуниг төрдөгөө. Яана билээ гэж бодогддог. Сүүлд нь монгол ахуйд нь авчирч хэдэн сар ч гэсэн байлгая гэж бодож байгаа.Том соёл иргэншил жижиг үндэстэнийг дор нь уусгаж чадна шүү.
Энэ нөхөр Замби улсад хэдэн жил амьдарсан болоод ингэж доромжилж байгаа юм бол? Гадаадыг доромжилж доош хийж л байвал эх оронч болдог моод дэлгэрч байна. Өчүүхэн тархи чинь юм эргэцүүлнэ, бодож тунгаана гэж огт байдаггүй ээээ. Хий хоосон бахархалаар, үзэн ядалтаар амьдардаггүй юм.
ene zunug demii burj busdiig harluulhaas uur ym hiij medehgui boljee , uuruu bol ih ym medeed bn gej enduureed bgaa bololtoi !
Mongol ih helee deedlen surch, hamgaalah bur tuuh zamiig n surch medeh n mongol undesten i cini zurh, setgelin uureg bish jum uu?! Medeejin asuudal biz de!!!
Улсынх хувийн сургууль гэлтгүй бүгд нэг стандартаар явах ёстой...тэгдгүймүү энэ чинь одоо
Ер нь хэн англи хэлийг үндсэн хэл болгох гээд байгаан? Монгол хэлийг бүү сур гэж хэн уриалаад байгаан? Хоёр дах хэл орос биш шүү, англи хэл болно, тэрийг 3-р ангиас сурцгаая л гэж байгаа биз дээ. Бага байхад орос хэлийг 4-р ангиас үздэг байсантай л адил биз дээ. Хэн тэрийг улс төржүүлээд эсрэг сурталчилгаа хийж эсэргүүцэж байгаа нь улсын хөгжилд саад тотгор болж бул чулуунууд шүү
Хэлээрээ их оролдвол.устаж сөнөхий цондондоо .гадны хэл сурах нь хувь хүний асуудал болохоос төрийн асуудал огт биш.хийх байхаа олж ядсан хөндий толгойтнуудын мөнгө олох шалтаг.хэлээ устгах санаанаасаа амьддаа эртхэн шиг салаарай.Нүгэл чинь багадаагүй шүү.
Битгий хуцаад бай.
Эхлээд эх хэлээ сайн сургаад авъя.
Бараг монгол төгрөгийг халж ¥ аар гүйлгээ хийдэг болвол таарна
Номио дүүдээ баярлаллаа. Чиний энэ өгүүлэл нөгөө соён гэгээрүүлэхийн нэгэн хэлбэр гэж бодож байна. Цаг үеийг нь олж сайхан бичвэр нийтлүүлсэн байна
mongol huntei tostei um
Дэмжиж бна. Эхлээд монгол хэлээ сайн сургах хэрэгтэй. Англи хэлний багшаа сайн сургаж бэлдэх ёстой. Бодох, хийх ажил их бна даа. Ямар хойч үе залгаж яваөг бичиж бгаа комментээс харж бна. Нэг мэдэхэд Манж шиг Монгол улс гэж бхгүй болчихсон бх вий. Аймшиг аюул бол бий. Хэл соёлоо сайн хаигаалж авч явах үүрэг энэ цаг үеийнхэнд илүүтэй оногдоно..
Хил, хэл,мал гурав байхад МОНГОЛ БАЯН ОРОН. /Зуйдун ДОРЖ./ Өсөхөөс сурсан хэл- МОНГОЛ- мартаж болшгүй СОЁЛ- МОНГОЛ УЛС./Дашдоржийн НАЦАГДОРЖ/.
Аил даваад л Монгол хэл таг хэн ч ярихгүй хэн ч ойлгохгүй тэгээд л алиагаа алдаж бншдээ Солонгос очиж ажил хийе хэл бхгүй тэгээд гологдоно европод очисон Монголчууд алийгаа алдаж бншүүдээ тэд юу гэж захиж бн гээч хэл сайн сураарай хэлгүй бол нохойноос доор юм бншүү
Уулын буга хараад унсан бухаа гээх гэж үг байдаг эх хэл ёс заншилаа сайн сурагчихаад дараа ньчадал нь хүрвэл дэлхийн бүх хэлийг сурал даа
Б.Номинчимид тантай санал нэг байна
Монголчуудад лам нар Төвд нэр өгч байсан , байгаа нь маш буруу Монгол Төвдийн хараат улс юм ойлгогддог нь тун харамсалтай… Хойч үе минь үр хүүхэддээ утга аялгуу төгөлдөр нэрийг эх хэлээрээ өгч байхыг хүснэм…!
Яг үнэн монголчууд бид эх хэлээ сайн сурах хэрэгтэй
Хэл бодлын илэрхийлэл …Монгол хэл чинь байхгүй болбол Монгол мөхнө…! Хятад улс дахь Дээд Монголчууд шиг болно…!!!харуусал бас дахин харуусал!
Дэмжиж байна
Би бол Монгол хүн болж төрсөндөө баярладаг тиймээс бид нар эх хэлээ авч үлдэх ёстой Монгол хэлийг сурах гэж гаднынхан хүсэх ёстой эх оронгүй байж чадахгүй тийм хүн бн. англи хэлийг дунд ангиас л үзээсэй гэж бодож бн Монгол хэлээ авч үлдээсэй
Маш ойлгомтойгоор Сайхан ярьлаа .Үүнээс Илүү яаж ухааруулах бэ Баярлалаа
Хил, хэл мал гурвыг дархлан хамгаалах хэрэгтэй! Хил алдагдаж эхэлж байна! Уурхай нэрээр ухаж төнхөнө гэдэг хилээ алдсантай л адил! Энэ бол чимээгүй дайн! Одоо хэл алдагдаж эхлэх гэж байна! Хэлээ зааж өгөөд нутаг руу гаа татчихдаг, хүнгүй болохоор хэлний ч хэрэггүй, Англи хэлтэнгүүт ороход ч амар. Орохгүйгээр хүмүүсийг нь олзлоод хэлээр нь татаад нутагтаа аваад суулгачихна. Энэ чимээгүй дайн! Мал алдагдах юухан байхав, худалдаж аваад дуусгана! Энэ бас л чимээгүй дайн! Бид энэ дайнд ялагдахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ гэж бодох дарга Монголд байгаа билүү? Ялах нь дээр үү, ялагдах нь дээр үү? Бодоцгоо!
өөрийнхөө хүүхдүүдийг англи хэлтэй болгочихоод бусдын хүүхдүүд англи хэл сурах гэхээр монгол хэл, ёс заншил гэж худлаа ярихаа больчих
Санал нэг бна Хятад ууд монгол хэл заахыг хориглочихлоо Бид ч бас бодлоготой бх ёстой Бага дунд шатанд гадаад хэл заахыг хувь төрийн сургуульд хориглох нь зүйтэй Гадаад явна ажиллана сурна тэгээд цүнх барина… төрд шургална монгол орноо баялгаа зарна хулгайлна гэсэн оюуны хомсдолд орсон хүмүүс хуу нэгээрээ бий болчихоод бга
Их гүрэн байгуулж явсан монголчууд хоорондын тэмцлээс болж тарж бутран манжийн дарлалд орж байсан ч монгол гэдэг нэр, хэл, соёл уламжлалаа англи хэл зааснаас болоод алдчих тиймхэн өчүүхэн дархлаатай гээд басамжлаад бна даа энэ нөхөр. Харин ч олон гадаад хэл үзэж хараагаа тэлэх тусам үндэсний хэл соёлоороо улам бахархах юм биш үү. Манжийн дарлалын үеийн хөмөрсөн тогоонд харанхуй, ертөнцөөс тусгаарлагдмал байлгах дуртай нөхөд яасан олон юм.
Угаасаа л англиас өөр хэлгүй үр хүүхдүүд нь төр барихын цагт англи хэлээ л албан ёсны гэж хуульчилна шүү дээ, эхний алхам нь энэ. Тун удахгүй дээ харин чиг
Тийм ээ өөрийн соёл бахархалгүй болчихвол итгэлгүй болно
МӨНГӨТЭИ ГЭЭД БӨГСНИИ ДОНТОИ ХҮҮХЭН ИХ ХУРАЛ ЗАИЛСАН БАИДАА
Ёстой үнэн шүү. Дэмжиж байна. Африкууд шиг болмооргүй л байна шүү... Хэл мөхвөл монгол хил,мал алдана гэсэн үг шүү..
Таныг дэмжиж бна .Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл гэж их зохиолчийн хэлсэн үг санаанд бна
Нэг юмыг гайхаад байх юм Орос хэл бидний 2 дахь хэл гээд соц-н үед гө мөнч нүдсэн дээ тэгээд орос болчихсон амьтан алга л бна ихэнхи нь сураагүй одоо англи хэл 2 дахь хэл болгоно гэхээр гө мөн ч их эсэргүүцэж бна аа энэ монглын чинь 10 хувиас хэтэрч англи хэл сурахчгү мэдүү. Сурах нэг нь сур сурахгүй нэг нь больчихно тэгээд л болоо
Mash chuhal sedev hundjee. Eh oronch humuujil darhlaag ger bul ,tsetserleg surguuli ,ih deed surguuli geed buh shatnii bolovsroliin surgaltand gol tsum bh heregtei gedgiig irgen burt taniulah herehtei bolov uu.
Юм болгоныг зоосны нүхээр хардаг оркууд бүр америкт очоод босоогоо байгуулчихжээ. Африкийн ихэни орон монголоос дээр байгаа шүү. Зарим орон хэт олон овог аймгуудтай учираас албан ёсны хэл нь колончилж байсан орных байхаас өөр аргагүй байдаг. Манай мояа нар шиг өөр өөрийн овог аймгаа бусдаас дээгүүр гэдэг үзлээс болж дайн байлдаан тасардагүй газрууд ч бий.
Яг тийм, гадаад хэл ялангуяа англи хэл сургаж болно,гэхдээ эхлээд аялгуу сайхэн эх хэлээ дээдлэх нь монголчууд бидний чухал үүрэг
Маш зөв зүйлийг сайхан тайлбарлаж бичжээ ойлгож ухаарах хэрэгтэй бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгдээ
Маш зөв
Зөв бурууг ирээдүй харуулах нь тодорхой. Хойч үедээ хараалгах зүйл хийлгэхгүйн тулд дундыг баримтлах нь зүй. Хэт туйлшрах аюултай гэдгийг улс орнуудын түүх, хөгжил харуулж байна.
Ёстой Та болон Таньтай адил үзэл бодолтой ухаалаг , эх орончид байгаа нь ямар их аз завшаан бэ !. Бид хэдийгээр цөөхүүлээ боловч ухаалаг , сэргэлэн Ард түмэн шүү дээ !. Бидэнд бахархах сайхан Эх орон газар шороог Өвөг дээдэсүүд маань цусаараа тамгалан үлдээсэн бусуу ?. Ухаарцгаая Монголчууд минь !. Танд баярллаа !.
Тийм.
Бодох л асуудал байна шүү.
Яг үнэн нэг л их бидний тэнэгийг дуудсан гадаад орон шүтсэн ухаантнууд
Тийм шүү үнэн гэж бодож байна. Урдаар эх хэлээ, түүх соел, ёс заншлын хичээлүүдийг хөгжүүлж байж гадаад хэл гэмээр байна аа. Дээр үед ч тэр одоо ч тэр гадаад хэлээр илүү ярьдаг хүмүүс монгол хэл, уран зохиолын ямар ч мэдлэггүй үл ойшоодог монгол хэлээр буруу зөрүү ярьдаг, бичдэг голцуу дарга даамал, баячуудын хүүхдүүд байдаг юм байна лээ шүү. Ийм хүмүүс их болбол яг урьд улсын өвөр монголчууд шиг болж хэдэн жилийн дараа өссөн төрсөн нутагтаа монгол хэлээрээ ярихгүй болчих вий гэдгээс би айдаг
200% demjij banana.
Ундэсний хэлтэйгээ байгаагийн ачаар бид монгол гэж зевшееруулж байна. Уунийг хегжилтей хутгах хэрэггуй. Хегжлийн тушаа хэн бэ гэдгийг бугд мэдэж байгаа. Лав л эх сайхан монгол хэл минь л биш шуу
Монгол хэл бол бидний хил юм
Танд баярлалаа.Дэмжиж байна.Өнөө үеийн төр засгийн бодлого ул суурь муутай ийш тийш өөр улс орон дуурайж савчихдаа илүү болжээ.Ямарч гадаад хэлийг шаардлагатай үед хэн ч сурна. Харин монгол хэлний сургалтын хөтөлбөр заах аргаа сайжруулж суурь боловсролоо маш сайн сургах хэрэгтэй гэж боддог.
Миний бодож байсан зүйлийг тэмдэглэн үлдээсэнд талархаж байна. Өнөөгийн залуучууд хүн малаа ч ялган нэршлээ хэрэглэж чадахаа больсон байгаа. Эмэгтэй хонь.Эрэгтэй адуу...гэх мэт. Монгол хэлийг ч сайн сургаж ёс заншил соёлоо мартсан мэргэжилтнүүд монголоор дүүрэн болсон. Нүүдэлчин уламжлал. Болон нийтээр эрхэмлэх 9 үнэт зүйлийг эрхэмлэх асуудал зарлиг гараад л болсон уу. Улсын тусгаар тогтнолоо бүрэн эргэцүүлэн тунгаагаад үзмээр. Ёрөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр туйлын хангалтгүйгээс гадна англи хэлний багш нар ч хичээлээ маш муу заадаг. Судлаад үзвэл ...хувь нь уншиж ч чадахгүй эцэг эх хүүхдүүдээсээ муу гологдсон орон тоо бөглөн суугчид л байх юм. Бүх хамааралтай асуудлуудыг цэгцэлсэн үед л зөвшөөрөх нь зөв. Мөн нүүдэлчдийнхээ өв соёл эрдэм судлалыг сайтар ухан ухаарч түмэнд түгээж чадах чадвартай монгол багш нар баймаар байх юм. Өөр нэг зүйл бол ахуйн тусгаар байдал түүний хөгжил төлөвшилд онцгой анхаармаар байх юм. Хийсэн ажлынхаа үр дүн гүйцэтгэлд анхаармаар л байна
Hen ch yum yu ch yum. Bodvol ooroo angli heltei teruugeeree hooloo olj iddeg l hun yum shig bh yum. Ta nar anzaarcg bnuu angli hel oruulj ehlehiig hamgiin ih eserguutsej bgaa humuus ni oorsdoo heltei huuhduudee angli surguulid yavuuldag bolomjtoi humuus bgaa biz. Tegsnee ardiin huuhdiig hel surgana gher eserguutsej ntr
Бас бодох л асуудал юм байна крил монгол бичгээ л гээж орхиж болохгүй юм байна энэ улсын араас орох өндөр эрсдэл харагдаж байна. Ухаантай л асуудлыг шиймээр юм шигээ гэвч бид өөрийнхөөрөө байх боломж байна уу? Цаг хугацаа харуулах л байхдаа
ireeduid english hel delhiin buh niitiin hel bolox ni gartsaagvi, ene bol zailshgvi zuil, hel bol huuhduuded surch humuujhed mash chuhal, delhii deer buhel nom, sudalgaanii ajil english hel deer bichigdej gardag, hereb bid yamarch asuudalgvi nom setguul, surch medmeer bgaa zuilee unshdag bolchuul yamar ih yum surah boloo, bodoxod l gaihaltai sanagdaj bna. medeej bid eh mongol helee aldax esgvi bagaasaa surah estoi margaangvi, mon english hel surah ni bas margaangvi zuil. bid heterhii ix bi mongol hun gej xii tseejee deldehiin inhenh ulsuudad bidnii jinhene mongol hun bnuu bish bnuu yamarch hamaa bxgvi shuu tedend yu sonin bnbee gebel bidend yu bn bee gedeg l sonin, ter ni uul uurhai, bid eniigee zob l zartsuulah heregtei. zambiagiin hubid zambia bol dotroo mash olon jijig undestentee uls shuu mash olon heltei dotroo, tiimees ted english heliig hoerdoh heleerei songoson gj bodoj bna. yaduu bgaa ni hun ardiin bolovsrol chadbaraas l hamaarah bxaadaa
ёооё өөрийгөө зохиолч, соён гэгээрүүлэгч гэснээ, бүхэл бүтэн тив, дэлхийн хүн зонг арьс өнгөөр нь доромжилж ч байх шиг. ичиж үхээсэй.
энэ зохиолч маш зөв сэтгэж байна.
манайхан хэл сурахдаа их муу. 1-р анги байтугай цэцэрлэгээс сургасан ч олигтой сурахгүй. гадны гар хөл хэдэн гишүүнцэрүүд лоббидоод байна. нөгөө эх оронч жирийн найрагчийг барьж хорьдог тагнуулынхан лобби бүлэгийнхэнийг сайн шалгах хэрэгтэй. Эх орон үндэстэнээсээ урвасан хулгайнуудыг цаад мөн чанар нь харагдтал нь цагдах хэрэгтэй
6-р ангиас Англи хэл үзэх хэрэгтэй
Санал нэгтэй байна. Маш хуумгай шийдвэр гаргаж байна. Дор цэцэрхэж буй хүмүүс жаахан юм уншаасай. Бидний буурай улс өдий болтол арчигдашгүй шиг явж ирсэн дархлаа бол яах аргагүй бидний ялгарал, суу билэгт хааны маань үлдээж өгсөн өв ю. үүнийг үгүйсгэгч "цэцэн" хүмүүсийг яамаар ч юм бэ дээ.
Маш зөв бодлоо хэлжээ. Хэл, хил, мал 3 үгүй бол Монгол үгүй гэж 1 хүн хэлсэн дэ. Өөрөөр яаж хэлүүлэх вэ дэ.