-Чи улс төрийг сонирхохгүй байж болно улс төр чамайг оролдоно гэсэн утга бүхий үг байдаг. Гэхдээ улс төр намайг оролдож байна гээд хүндрүүлэн хүлээн авбал танхай эмээгээс эхлээд мөрөөдлийн багт урилгагүй элсүүлчих хүн тун олон.
Сүүлийн хэд хоног Монголын улс төр дуучин Нарагийн мөөмөөр дутаж, мүүний гэх гаж урсгалаар амьсгаадсан өдрүүд сошилд өрнөв. Хэн дуртай нь УИХ-д орж төр жолоодох тухай мөрөөдөж эхлэв. Яг үнэндээ морины жолоо зөв атгаж үзээгүй нөхөд төрийн жолоо атгах тухай бодох болсон цаг үед та бид хамтдаа амьдарч байна.
-Энэ хэний буруу вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ, засаглалын хямрал уу, эсвэл ерөөсөө улс төр ийм байдаг юм уу. Эдийн засаг, ер нь бүх салбарыг хямрал нүүрлэсэнтэй холбоотой гарч буй гаж илрэл үү г.м олон санаа хөврөнө. Уг нь Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд УИХ гагцхүү хууль тогтоох эрх мэдлийг л хэрэгжүүлнэ гэж заасан байна. Энэ нь УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулах, хууль батлах л ажил хийнэ гэсэн санаа. Дуулах, ямаа самнах, бүжиглэх чадвартай хүн хэрэгтэй гэж бичээгүй байна. Гэвч бүгд л улс төрийг сонирхдог. Гэнэт улс төрч болчихдог, гэж өөрсдөө боддог. Ер нь улс төр гэж чухам юу юм бэ.
-Улс төр судлал, улс төрийн шинжлэх ухаан бол улс төрийн тухай, хүн ба нийгэмтэй харилцах харилцааны тухай шинжлэх ухаан мөн хэмээн заалгаж байлаа. Агуу сэтгэгч Аристотель “Улс төр бол өөр бусад хүмүүстэй байнгын харилцан үйлчлэлд байх үйлийн тавилантай атлаа нийгэм хамт олны дотор үнэ цэнэтэй амьдрах чадвартай нийгмийн амьтан болох хүний уг чанарт суурилна” хэмээн хэлсэн байдаг. Үүнийг товчилбол “Хүн бол улс төрийн амьтан” гэж ойлгож болно. Үүнээс ухаж үзвэл хүмүүсийн харилцаа улс төрд тулгуурлан тогтож байдаг. Хүмүүн төрөлхтөн улс төрөөс ангид амьдрахгүй гэдэг ухагдахуун юм.
-Хүн бүхэн л сайн сайхан амьдралыг хүсдэг. Харин сайхан амьдралд нөлөөлөх том шийдвэрийг улс төрчид ихэвчлэн гаргадаг. Жишээ нь: Хүн бүхэн хуулийн хүрээнд амьдарна. Харин хуулийг батлагчид нь улс төрчид байдаг. Тиймээс улс төр гэх үзэгдэлтэй ямар нэгэн байдлаар хүн холбогддог, шууд бус юм аа гэхэд улс төрийн үйл явц далд байдлаар нөлөөлж байдаг. Гэхдээ хэт хүндрүүлэн ойлгоод улс төр надаар дутаж байна гээд “Энгэрээ сул тавих” нь эрсдэл өндөртэй. Баруунд энгэрээ сул тавьсан нөхөд нэр дэвшиж, ярианы сэдэв үүсгэж л байдаг. Гэвч бүгд л ялагддаг. Италид ганц нэг “по” од парламентад сууж байсан. Гэхдээ тэд улс орныхоо төлөө юу ч хийж чадаагүй. Бусдын амны бай, сонин, сэтгүүлийн нүүрийг чимээд л чимээгүй алга болсон.
-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бол төрийн хүний шалгуур үзүүлэлтийг маш товчхон, ойлгомжтой илэрхийлсэн монголчуудын хүний нөөцийн уламжлалт философи байв. Гэрээ засч, төвхнүүлж амжаагүй яваа бол төрийг засах тухай яриа байхгүй гэсэн санаа. Одоогийн 76 дотор тийм нөхөр огт байхгүй гэж би хэлж чадахгүй бөгөөд байгаа гэдэгт эргэлзэхгүй. Байгаа учраас болно, болдог юм байна гээд зарим нэг хүн нүдээ аниад зүтгэж буй биз ээ.
Аналгин зардаг авгайг сонгосон нь бидний л алдаа. Сум нэгдэлийн дарга сайн хийсэн хүнийг ажил нь тааруухан байгаа суманд ажилуулдаг, тэгээд сумаа өөд нь татсан бол аймагт, хотод гэх мэтээр шат дараалалтай дэвшүүлдэг байсан бодлого бол хүний нөөцийн сонгодог арга байв. Бизнес огт хийж үзээгүй, өртэй, зээлтэй нөхөр баяжих арга ухаан, мөнгө дууддаг лекц унших болсон нь монголын нийгэмд тохиолдож буй марзан гэхэд дэндүү марзан үзэгдэл юм. Ядаж байхад танхим дүүрэн хүнтэй шүү.
- Монголын төр ч нэгдсэн бодлого байхгүй, дээрх лекц шиг зүйлийг л унших болсон. Төрийн өндөрлөгүүд нэгдсэн байрь суурь, бодлого огт алга гэж харагдах. Өндөр дарга “Таван толгойг хөдөлгөнө” гэж мэдэгдэл хийсэн чинь намхан дарга нь хөдөлгөхгүй ээ гээд таг зогсоосон. Ажил ийм байдлаар л зогсож байна. Өөрөөр хэлбэл таван хошуу мал таах тэмцээнд Ерөнхий дарга нь “Тэмээ, тэмээ, тэмээ” гэсэн чинь Их хурлын дарга нь үгүй ээ “Ямаа” гэв.
Гэтэл нөгөө дарга нь “Маргалдах аа л больчих л доо хонь” гэж хадуурав. Хошин байдлаар харвал иймэрхүү байдалтай л улс төрийн өдөр хоног үргэлжилж байна. Улс орны гадаад өр талийсаар 1 настай хүүхдээс 80 настай бууралд оногдох нэг хүний өр 5 сая 900 мянган төгрөгт хүрчээ. Ардчилсан намын дарга долларын ханш 5000 төгрөгт хүрээгүй байна гэж хэлэхтэй зэрэгцэн долларын ченж ханшаа 2040 төгрөг болгон өсгөж байх жишээтэй. Гэвч бид улс төржсөөр л бас дахин улс төржсөөр л. Амьдрал улам хүндэрсээр л байна.
-Сошилд юу тренд болж байна. Улс төр л тренд болж байна. Улс төр шиг гоё зүйл байхгүй болсон бололтой. Нэг гэрийн хоёр өөр нам тэгээд өдөржин улс төржин хэрэлддэг тухай бишгүй л сонсож байв. Өдөр ч яахав шөнө яадаг бол доо. Яг үнэндээ улс төржих цаг үедээ буюу сонгуулиар л улс төржөөд бусад үед нь өөрт оногдсон ажлаа л сайн хийх ёстой юм. Харамсалтай нь хийх ажил байхгүй болсон болохоор улс төржих л ажил хийдэг бололтой. Ажилтай, орлоготой, аятайхан ресторанд найзыгаа дайлчих мөнгөтэй явсан цаг үе бас байсан юм шүү. Цалинг гурав дахин нэмсэн, эдийн засгаа тогтвортой өсгөсөн Ерөнхий сайд байсан тухай бараг мартах шахаж байна. 10 жилийн өмнө 92 мянган төгрөгний цалинтай хүн 280-320 мянган төгрөг авдаг болж хагартлаа баярлаж байсан цаг саяхан.
Гэтэл цалин нэмж чадаагүй сайд хорсохдоо тэр үед юмны үнэ өссөн гэж гомдлов. Яг үнэндээ тэр үед 290 төг байсан атар талх 330 төгрөг болж 120 төгрөгөөр л өссөн байдаг. Харин 2012 онд 640 төг байсан атар талх цалин нэмээгүй одоогийн ерөнхий сайдын үед 1410 төгрөг хүрч даруй 770 төгрөгөөр нэмэгджээ. Талхны үнэ өсвөл алхны үнэ өсөх л учиртай. Гэтэл хэн нь зөвхөн талх өсгөж, хэн нь алхны үнэ давхар өсгөснийг харуулсан бодит жишээ бол энэ юм.
-Судлагааны байгууллагууд сонгуулийн дараа “Сонгогчдын боловсрол нимгэн байна” гэдэг үгийг сүүлийн 25 жил хэрэглэсэн бол одоо нэр дэвшигчдийн боловсрол нимгэн гэдэг шинэ үг тренд болох шинж тэмдэг мэдрэгдээд, батлагдаад эхэллээ. Эхнээсээ шилэн диплом аян өрнөөд эхэлсэн байна. Гэхдээ ямар ард түмэн байна тийм л төр засаг бүрдэнэ гэсэн үгийг мартаж ер боломгүй. Оюу толгой одоо яг хөдөллөө ч гэдэг юм уу сонгуулийн өмнө нэг сайхан сэтгэл хөөргөж, сэрэл хөдөлгөж магадгүй. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг ойрдоо нэг их том хүлээлт бол ирэхгүй нь эдийн засгаа ч энэ хэдийгээ харахад ойлгомжтой байна.
-Эрх баригчдын олон алдааг уучлаж болох ч нэг том алдаа уучлагдах боломжгүй. Энэ бол итгэлийг үгүй хийсэн явдал. Итгэл хурдан сэргэхгүй. Итгэлийг алдах амархан, олох, хадгалах маш хэцүү байдаг. Эвдсэн итгэлийг сэргээх, эвдэлсэн тогтолцоог засах их эрч хүч хайрлаач. Муу хэлүүлдэг ч ажил хийдэг ганц л том хүүтэй улс шүү дээ. Түүндээ л итгэл үзүүлэх хэрэгтэй. За Гүндалай урлагт орвол орог, Нара минь улс төрөөс хол байж үзээрэй. Дэмий юм дэмий л гэдэг.
Улс төр, нийгэм судлаач Ж.Мөнхжаргал

Сэтгэгдэл(64)
Za alaad haychijee, unen unen saikhan bichsen bn
биеэ засаад гэрээ зас...Нара биеэ зассан уу, ээж болчихсон байж л жоохон охин шиг задгай хувцаслаж хөх дэлэнгээ гаргаад баримал болтлоо будаад яваа биз дээ. Энэ хүн ямар ажил бизнс хийж амьдардаг юм бол, лав л дуучид шиг дуу хоолойгоороо хоол олж иддэггүй, угаасаа дуулсан дуу гэж байхгүй, БX-тэй хамт нэг хөх бандааш өмсөөд дуулсан нэг дууг л мэдэх юм, тэр нь баахан хүний дургүйг л хүргэснээс цаашгүй. Дуулдаггүй дуучин, ажил хийдэггүй, бизнэс эрхэлдэггүй энэ хүүхэн улсад татвар төлдөг үү гэдгийг асуумаар байна, ямар орлогоор амьдардгийн, хүүхдээ тэжээдгийн, хэн нэгний нууц болоод тэтгүүлдэг юм уу, аав ээж нь өдий болтол тэжээдэг юм уу. Төр барих гэж санаархаагүй бол амрагаа холгоно оо, аав ээжээ зулгаана уу, ах дүүгээ мөлжинө үү хэнд ч сонин биш, ядаж л яриа хөөрөө нь хүртэл ямар ч цэгцгүй , гудамжны авгай мэт. Нара минь мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, дүрдээ хэтэрхий итгээд битгий хөх инээд хүргээд бай л даа, төрд дэнгийн эрвээхэйний орон зай байхгүй
Монголчууд бүгдээрээ мэдэхгүй байж мэддэг юм шиг аашилах нэг тийм гаж донтой улсууд. Өөрийгөө цэнэхгүй байж өрөөлийн тухай муу ч бай сайн ч бай ярих дуртай. Хөгжсөн оронд ямар байдгийг мэдэхийн хувьд, хүмүүс нь найзууд болон хамаатнууд гэх мэт улсууд цуглаад ярихаараа хэзээ ч улстөр ярьдаггүй, хүн муулж ярьдаггүй, ер нь хүний тухай ярьдаггүй, угаасаа амьдралд сайн сайхны талаар ярих юм мундахгүй шүү дээ. Тэд улстөр сонирхдоггүй юм байхдаа гэж бодохоор бас үгүй, ярьвал айхтар мундаг мэдлэгтэй ойлголттой шүүмжлэлтэй улсууд байдаг ба хэрвээ улстөрийн ямар нэг юм ярих болбол мэдэмхийрч уралдаж булаацалдаж хашхирч ярих биш харин өөрийн бодлоо цэгцтэй соёлтой намуухан яриад л болчихно, удаан ч ярихгүй. Муу ажиллаж байгаа улстөрч хүний алдаатай гэж бодогдох үйлдлийг зүгээр л дурдана уу гэхээс манайхан шиг харааж зүхээд л, эрлийз хурлийзаар нь дуудаад л, тийм юм байхгүй. Харин манайд ямар билээ, захын гудамжны бохь зардаг хүн л аан муу Элбэгээ ч гэх шиг, Баярцогт хужаа ч гэх шиг... манайхан бүгд солиотнууд.
баярцогтоос илүү Арго багш нь, элбэгдоржоос илүү Нара нь Монголдоо үнэнч байхдаа
сайд нар нар дэвшиж байгаа юм уу лав сангийн сайд, бэлэн байна. улсын сан дундахгүй амар байхгүйюу
за за больж үз. нара яагаад улс төрд орж болдоггүй юм бэ? хэн улсын их хуралд сууж болох хэн сууж болохгүйг арай та шийддэх юм биш биз. хол очиж хуцаж хонхорт орж чацага алд за юу. хүн зүгээр л өөрийнхөө бодол санааг илэрхийлснийх нь төлөө чиний мөөм зөөм, улс төрд хэрэггүй мэрэггүй. чи ер нь хэн бэ? нара бас яацын. тэр чинь чамтай л адил монгол улсын иргэн. уих гишүүнд нэрээ дэвшүүлэх нь бүү хэл ерөнхийлөгчид ч нэрээ дэвшүүлж болно. тийм эрхтэй. бүүр үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй. ямар чамайг чихдэж аваачаад саналыг чинь хүчээр өгүүлэх гээд байгаа биш. хүцах юмаа олж хуц. нара өөрөө өөртөө ганц санал өгсөн байсан ч нэрээ дэвшүүлэх эрх нь харин хэзээ ч нээлттэй шүү. гүндалай дуу дуулж болохгүй юу. больж үз. хүний дууг хулгайлсныг нь шүүмжилж ярихгүй байж улс төрч хүн дуу дууллаа маягийн юм ярьж явах чи хэн бэ? одоо хэдэн он бэ? бид энд ямар улс оронд амьдраад байгаа юм бэ? айн.
Монголын төр ч нэгдсэн бодлого байхгүй, дээрх лекц шиг зүйлийг л унших болсон. Төрийн өндөрлөгүүд нэгдсэн байрь суурь, бодлого огт алга гэж харагдах. Өндөр дарга “Таван толгойг хөдөлгөнө” гэж мэдэгдэл хийсэн чинь намхан дарга нь хөдөлгөхгүй ээ гээд таг зогсоосон. Ажил ийм байдлаар л зогсож байна. Өөрөөр хэлбэл таван хошуу мал таах тэмцээнд Ерөнхий дарга нь “Тэмээ, тэмээ, тэмээ” гэсэн чинь Их хурлын дарга нь үгүй ээ “Ямаа” гэв. Гэтэл нөгөө дарга нь “Маргалдах аа л больчих л доо хонь” гэж хадуурав. Хошин байдлаар харвал иймэрхүү байдалтай л улс төрийн өдөр хоног үргэлжилж байна.
биеэ засаад гэрээ зас...Нара биеэ зассан уу, ээж болчихсон байж л жоохон охин шиг задгай хувцаслаж хөх дэлэнгээ гаргаад баримал болтлоо будаад яваа биз дээ. Энэ хүн ямар ажил бизнс хийж амьдардаг юм бол, лав л дуучид шиг дуу хоолойгоороо хоол олж иддэггүй, угаасаа дуулсан дуу гэж байхгүй, БX-тэй хамт нэг хөх бандааш өмсөөд дуулсан нэг дууг л мэдэх юм, тэр нь баахан хүний дургүйг л хүргэснээс цаашгүй. Дуулдаггүй дуучин, ажил хийдэггүй, бизнэс эрхэлдэггүй энэ хүүхэн улсад татвар төлдөг үү гэдгийг асуумаар байна, ямар орлогоор амьдардгийн, хүүхдээ тэжээдгийн, хэн нэгний нууц болоод тэтгүүлдэг юм уу, аав ээж нь өдий болтол тэжээдэг юм уу. Төр барих гэж санаархаагүй бол амрагаа холгоно yy, аав ээжээ зулгаана уу, ах дүүгээ мөлжинө үү хэнд ч сонин биш, ядаж л яриа хөөрөө нь хүртэл ямар ч цэгцгүй , гудамжны авгай мэт. Нара минь мөрөөдөхөд мөнгө төлөхгүй, дүрдээ хэтэрхий итгээд битгий хөх инээд хүргээд бай л даа, төрд дэнгийн эрвээхэйний орон зай байхгүй
ЗА БОЛЬЁО ХЭН ДУРТАЙ УЛС ТӨРД ОРДОГ ЮМ БИШ. УГААСАА ЭД НАРЫГ ХЭН Ч СОНГОХГҮЙ.
Нара яршиг төвөг болоод хэл ам татлаад байхын.Ер нь дүүргэсэн сургууль соёл байна уу.Хааяа өөрөө л нэг гэзэг үс хумм хуруу гээд нэг юм ярьдаг ухаантай юм билээ...хэнд ч хэрэгтэйн хөөрхий.Ядуу.зүдүү хүн хэцүү юм даа яаж мөнгө олох аргаа олох гэж янз бүрээр үзэх
Нара хүмүүст гай болоод байхаар мөнгө олох гээд байвал японд яаж байсанаа сэргээ л дэн.Гэхдээ одоо хөгширөөд бие хаа найгүй цулхайсан байна лээ.Нэг өөр арга олоо,яриа хэлээ засч хүүхдээ ачтай ээж бол,өмнөөс чинь ичээд бнашдээээ
хэн дуртай нь яагаад уих д сууж болохгүй гэж үнзсэн хуулинд болно гээд байж байгаа биздээ уих н гишүүнд гэж тусгай хүн байдаг юм уу
Хэн дуртай нь Их хурлын гишүүн болж болно гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Чадалтай, шударга, хэн олны итгэлийг дааж чадах нь л Их хуралд сууж улс орноо удирдана. Нара гэдэг эмэгтэйд зүгээр л шоудах эрхийг нь үлдээ, хөөрхий.Улс төрд оруулж тамлаад яах гээв.
Bayn selenge geed l goyo guunaa bn sde!
УЛС ТӨРЧ НИЙГЭМ СУДЛААЧ ГЭЭД БАЙГАА ЯАНДАА БАЙЗ
ИШ ЗАЙЛУУЛ ЭД НАРЫГ ХЭН ТООЖ СОНГОХОВ. ЖАВХЛАН НЭР ДЭВШЭЭД ЯЛАГДАА БИЗ ДЭЭ.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөнөөсөө мөн.Энэ танхимд тогтоосон хуулиар ард иргэд,улс орон хөдөлж бх ёстой юм.Тэгвэл хуулийг мань мэт шиг хуулийн мэрэгжилгүй этгээд яаж тогтоох гэж?Хэн ч сонгох,сонгогдох эрхтэй боловч өөрийнхөө тархийг эхлээд цэнэглэх нь ёс зүйд нийцнэ.Ганбаатар ямар ч сургууль төгсөөгүй нь баригдаад ирсэн чинь одоо хүн бүр болдог ажил юм бна гж ойлгож болохгүй.Ингэж г-шиг попдох гж УИХ-д зүтгээд яахав,улс орноо бодох хтэй.Дуулсан дуугүй СТА дуучин,хийсэн ажилгүй уран сайханч,түрийвч даллагч, хошгируулагч,сүлжээ бизнес эрхлэгч,боловсролгүй намын дарга,бурхны шавь гд хүмүүсээр танхимыг бүрдүүлж бхаар улс орноо одоо л бодох цаг болсон гж үзэж бвал намууд жагсаалтдаа эрдэм номын мөр хөөсөн э/з-ч,хуульч мэрэгжлийн хүмүүсийг оруулаасай.
битгий балайраад бай. нэртэйгээр нь мэргэжилгүй боловсролгүй хүмүүс дуугуй явж бай гэл дээ.
UIHuraliin gishuun bolj NARA yagaad saihan husseneeree amidarch bolohgui gej! THATS NOT FAIR! Go a head!
Мэргэжилгүй болвсролгүйгээ мэдэж байгаан бол эзэмшээч ккк тэгээд зөв дуугарч ,хир хэмжээгээ мэдэж яв гэсэн үг
ЗАЙЛАА. ЭД НАРААР ДУТАВ ГЭЖ.
Nara bol jinhene daichin busgui tuund ezemshsen mergejil bolovsrol medremj goo saihan aviyas bugd baina. ter saihan tersen gedgeeree eneeder ingej heluulj baina ene huniig negee talaas ni neg hardaa. ter UIH-iin gushuun baij chadna tuuniig ard tumen demjine ta nar haraarai. Harad amjilt husie minii duu buu shantraarai chamd bayarlalaa.
Юунд дайчин юм.
Odoo baigaa UIH-yn darga Naraagaas yugaaraa iluu yu? Hulgaich shuu dee! Harin Naraa bol hulgai hiikhgui baikh. Battulga hulgaich, buur davartsam hulgaich. Erdenechimeg bas davartsan hulgaich, Erdene bas buur davartsan hulgaich. Ingeed edniig yarival Naraagaas iluu garakh amitan negch alga. Naraag neree devshuulbel demjine. Genko hulgaichaad l deer bn baikh.
ЗАЙЛ. ЭД НАРЫН ХЭН Ч БИТГИЙ ГАРААСАЙ.
MAN-in buuni noxod l iim yum bichij bga yum.Tiim mundag yum bol MAN-inxan 1992-96, bas 2000-2004 onuudad zasgiin erxiig xyanaltgvi barixdaa Zorigiign xeregiig ilrvvlj uls ornoo xogjvvlen tsetseglvvlj, ard tvmnee jarguulan tsengvvlexgvi yasan yum be?!Tedend xangalttai erx medel bas mongonii xanshnii togtvortoi gadaad dotood orchin, er ni yu ch nolooloxoorgvi tsag ve taarsan.Ter bolomjiig zovxon oorsoddoo l zoriulsan.
АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭНЭ УЛС ОРНОО ЗАРСАН , БАРЬЦААЛАГДСАН ЛУЙВАРЧДААС Л ДЭЭР БИЗ.
Tiim amarhan sanagdaad baigaa ium bhdaa.Bidnii deer minii deer bolovsrol nimgen myy hyn garch bidniig namaig chiglyylne ydirdana demjine gej baiha y.Gaihaltai.
Мэдэмхий ихэмсэг комментчингуудад сонголт хийх боломж олгоё.Та нарт Нараг сонгох уу,баярцогтыг сонгох уу гэсэн асуулт тавьбал та нар баярцогтыг сонгох нь ээ дээ. Хэрвээ та нар ийм сонголт хийхэд бэлэн байгаа бол та нар бол эх орноо зарж идэх ёс зүйтэй лалрууд байх гээд байна.Доромжиллоо гэж гоншигонов.Та нар шиг ийм хөлдүү боолын сэтгэлгээтэй сэжгийн амьтад МАН,АН гэгч хоёр жорлонг 25 жил дахин давтан сонгосоор эх орныг маань сүйрүүлсэн шүү.
БИ НАРАГ СОНГОХГҮЙ БАЯРЦОГТЫГ БҮР Ч СОНГОХГҮЙ. ЭЭ
Нара их хуралд суухад яалаг юм. Одоогийн Баянсэлэнгэ мэтээс дордохгуй ээ. Дандаа матар шиг эмэгтэй гишууд дотор нэг хун сууг л дээ.
ted bol orig, harin Nara bol hiimel matar shuu
Энэ их хараалыг нара дийлэхгүй зүрх нь хагарчих вий дээ.Мөрөөрөө мөөмөө гаргаад л явсан бол хэзээч гарахгүй юмны төлөө нэр хүнд байдаг бол навс уналаа.Ёи одоо өнгөрсөөн,чамайг дахиж юм ярьвал энэ сэтгэцийн өвчит бас юу гэв гээд авч хэлэлцэнэ гэж байхгүй.Тэгээд нөгөө эрдээ тоогдох гэсэн биш насан турш өрх толгойлсон дайчин нара гэсэн хоосон гуншинтай үлдэж дээ
Harvard tugssun hariin gar hul bolson elbegdorj saihanbileg enhbold naraas deer eh oronch baij magadgui
өөрсдөө гарахын тулд ийм мангаруудыг зориуд нийгэмд суртачилдаг, зориуд сонин сонин хүмүүсийг сонгуульд оролцуулдаг ингэж өөрсдөөс нь дээр хүмүүсийн төрд гарах орон зайг хаадаг юм
nadad neg nohoi bii ter hunii hel medegui bolhoos mash uhaantai amitan bih nohoigoo ulsiin ih hurald devshuulmeer baina ter hulgai hiij hudlaa ayrihgui ganzhan helsniig min hiihne
хууль батлах байгууллагад дуучин бөх үзмэрч хэн ч байсан хэрэгтэй гэж би лав хэлэхгүй
Арго гэдэг дурак чинь жинхэнэ хулхны гар. Арга залиар мэргэшсэн хүн,эд нараас илүү л байх шүү. Гаргаж болохгүй.
чиччонара гүнбалалайкад хайртай мэдэв үү
Ямар ядруухан сэтгэлгээтэй бичлэг вэ гээд зураг харсан чинь бүр хиймэл худал царайтай нөхөр байж байхын. Иймэрхүү нөхөрт энэ зэргийн бичлэг л таарах юм байна, харин улс төр судлаач бол биш. Өмнөөс нь бүр нүүр хийх газаргүй болчлоо. Бас л нэг бөгс долоогчийн дамжаа дүүргэж яваа этгээд л гэж харлаа.
манан-с салж л байвал уг нь зөв гэхдээ эд бол арай бишээ... монгол төрийн босго хатуу шүүдээ гэж
Нараа энэ лав монголчуудын хэвшмэл санаа бодол байх
Эд нараас Нараа нь илүү
ЗАЙЛАА ХЭН Ч ХЭРЭГГҮЙ.
Худлаач хэдэн хэл халтар,хултар мэддэгээрээ Арго байхад зүгээр,мөн ядарсан амьтадын хуян,шар усыг тараахад Нараа нь байхад яахав. Дал гариу хүн гэдэг амаргүйл ажил байх гэхдээ яахав Японд тийм төрлийн ажил хийж байсан юм бол болох байлгүй. Харин наад хөгшин чавганцаар яахав. Юунд ч хэрэггүй.
ЗАЙЛАА ЗАЙЛ АЙМШГИЙН ЮМНУУД ХЭН Ч ХЭРЭГГҮЙ. ХАРААД БҮР ОЙ ГУТЧИХЛАА.
Ой чинь гутаад байвал өөрийнхөө ариун дүрийг дэвшүүлээч.Өөрөө ч байхгүй,өөрөөлийг болохоор үзэн ядаад явцгаана.Тэгээд үр дүнд нь чиний дайсан МАН-АН хожоод чамайг дарлаад чамайг доромжлоод байгаа юм биш үү.Ингэж дарлуулж доромжлуулж суух сайхан уу.Хөдөлнө байгаа.
ЗАЙЛЖ ҮЗ. ЭНЭ ХЭДЭН ХАЛТАРУУДААР МОНГОЛЫН ТӨР ДУТАВ ГЭЖ. БИ ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИАР МАХН МАН ХОЁРЫГ ДЭМЖИНЭ. ЕР НЬ БОДООД БАЙХАД ЭНЭ ХОЁР НАМ ШИГ ГАЙГҮЙ НАМ НЭГ Ч АЛГА БАЙНА.
Tegeed bayrtsogtoor dutahuu ?
аая гоу гарсан зураг байна
За тэр Нараа ч арай дэндэнээ. Гэхдээ Харвард, Стэнфорд төгссөн хүмүүсийг монголын төрд ойртуулж болохгүй юм бн.
Javhlandaad baisan baraagyi gynbalaitah bohdoh Alj baina daa
goy shaajee unshuurtai bichsen bn. naad muusain hed chine amidralaar naadchihlaa shu yaana daa mongoliin ard tumen za naaraa mine zugeer gertee huuhdee haraad suuj bai haaya duugaa duul
Zov humuus garch ireh heregtei.diplom bol bolovsroliig itgemjlehgui shuu.
Ajil Hiideg tom huu gej hamgiin IH yarij hamgiin baga ajil amjuuldag hudalch, hulgaich ,amerikiin gar hul Elbegdorjiin heleed baigaa yumuu. Tegvel zil pizdaa.
Ardchilsan namiig umnu ni neg songood aluulahaa duhsun ahij songood guilgachin boltsgooloo odoo neg ch sanal uguhgui shuu ard tumeen
өөрсдөө гарахын тулд ийм мангаруудыг зориуд нийгэмд суртачилдаг, зориуд сонин сонин хүмүүсийг сонгуульд оролцуулдаг ингэж өөрсдөөс нь дээр хүмүүсийн төрд гарах орон зайг хаадаг юм
лайк
Харвардын хулгайчдыг улс терд бvv ойртуул!! гэсэн vг гарсан байдаг шvv!! Намтар цадигаа бичихдээ анхаармаар болсон цаг!!
Харвардын хулгайчдыг улс терд бvv ойртуул!! гэсэн vг гарсан байдаг шvv!! Намтар цадигаа бичихдээ анхаармаар болсон цаг!!
Харвардын хулгайчдыг улс терд бvv ойртуул!! гэсэн vг гарсан байдаг шvv!! Намтар цадигаа бичихдээ анхаармаар болсон цаг!!
Харвардын хулгайчдыг улс терд бvv ойртуул!! гэсэн vг гарсан байдаг шvv!! Намтар цадигаа бичихдээ анхаармаар болсон цаг!!
Ганди гишүүн ядуусаар оролдож нэг хүнийг доромжилсон
Ганди гишүүн ядуусаар оролдож нэг хүнийг доромжилсон