Дайны үед Ю.Цэдэнбалын үйл ажиллагааны нэг гол фронт бол үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх асуудал байсан юм. Уйгаржин монгол бичгийг халж, латин, улмаар кирил бичигт шилжсэн асуудлыг тойрсон маргаан мэтгэлцээн Ю.Цэдэнбалтай холбогдон яригдаж ирсэн билээ. Гэтэл уйгаржин монгол бичгийг өөрчлөх тухай төрийн томчуудын дунд Улсын их хурлын хэмжээнд шийдвэр гарч байсан үед Ю.Цэдэнбал 14 настай сургуулийн сурагч байжээ.
БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага - Улсын VI их хурлын тогтоолд (1930 оны IV сарын 7) “Жич манай монголын үсэг нь хуучирч одоогийн ярианы хэлтэй тохирохгүй хоцорсон ба үсэг нь олон янз хувирахаас гадна хими, физикийн зэрэг шинжлэх ухааны тогтмол маяг тэмдгүүдийг тэмдэглэхэд хүрэлцэхгүй зэргийн гачигдал боогдол бүхий зүйлүүд үлэмжхэн болсон учир халж, оронд нь бүх дэлхийд түгээмэл болж байгаа латин үсгийг өөрийн үндэсний хэлэнд нийлүүлэн авч, тус улсад латин үсэгт суралцуулах бодлого бэлтгэлийн ажлыг явуулбал зохино” гэж зааж, хурлын дараа бичиг үсгээ өөрчлөх талаар бодит алхмуудыг хийж эхэлжээ. Уйгаржин бичгийг латинаар солих практик арга хэмжээнүүд ч хэрэгжиж, НТХ, ХБТК-ийн 1931 оны VI сарын 29-ний 20 дугаар хурал “Латин үсгийн тухай” тогтоол53 гаргаж , НТХ, ХБТК-ийн 1931 оны VII сарын 20-ны 22 дугаар хурал “ Латин үсгийн цагаан толгойн тухай” 54 тогтоол гарган хэрэгжүүлж байлаа.
Бичиг үсгийн асуудлаар олон ургальч үзлийн тэмцэл зөрөлдөөн мэдээж тэр үед байжээ. Дэлхий нийтийн бичиг болохын хувьд латин үсгийг хүндэтгэн үзэж байсан ч манай орны нөхцөлд сайн зохихгүй байснаас үндэсний соёл боловсролын асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн МАХН-ын IX их хурал (1934) латин үсгийг хэт шохоорхохыг буруу гэж үзээд үндэсний монгол бичгээ ард түмэндээ сургахыг заажээ.
Энэ нь тун зөв алхам, шийдвэр байлаа.1936 онд Сайд нарын Зөвлөл, Намын Төв Хороо болон Чойбалсангийн нэртэй гарсан “Ард түмнийг бичиг үсэгт сургах тухай” уриалгад Ардын засгийн жилүүдэд (15 жилд) бичиг үсэг сургах талаар авсан олон арга хэмжээний дүнд ард түмний 10 орчим хувь уншиж бичиж чаддаг боллоо гээд үндэсний бичиг үсэг сурах, сургах улс нийтийн чанартай өргөн ажил зохиохыг уриалсан байна.
Монголын төр, засгийн удирдагч Х.Чойбалсан уйгаржин монгол бичгийг хамгаалж хөгжүүлэх өөрийн бодлоос 30-аад оны сүүлчээс ухарч, монгол бичгийг өөрчлөн шинэчлэх, латин үсэг хэрэглэх түрүүчийн удирдагчдын үзэл санааг хүндэтгэх байр сууринд шилжжээ.
1940 оны III сарын 21-нд МАХН-ын X их хурал дээр тавьсан Улс төрийн илтгэлдээ Маршал Чойбалсан “Соёл боловсролын асуудал дээр онцлон тэмдэглэх нэгэн зүйл байх бөгөөд юу гэвэл манай улс нь нэлээд хэдэн зуунд өөрийн бүхий л ажил хэргүүдийг одоогийн хэрэглэж бүхий үсгээр явуулсаар ирэв. Энэ нь ардын хэл ярианаас маш ондоогоор бичигддэг ба цагаан толгой нь 22, 27, 29 үсгүүдтэй ч явдаг байна. Тэрчлэн бичигт оруулан хэрэглэхэд нэгэн үсэг 3-4 хүртэл хувирдаг бөгөөд ийнхүү нэг үсэг 4 янзын бие хэлбэртэй болдог нь даруй 120 гаруй болоход хүрнэ. Нөгөө талаар гадаадын нэр томьёо болон дэлхий нийтийн хэл ба техникийн нэр зэргийг бичихэд маш дутмаг буюу. Ийм учраас хуучин монгол үсгийг сольж, латин үсгийг хэрэглэх болгох нь чухал” гэж заасны дараахан Улсын VIII их хурал (1940 оны VI сар) “Латин үсгийг 1940 оноос эхлэн цэрэг ба дунд сургуулиуд хийгээд техникумуудад хуучин монгол бичгийн зэрэгцээгээр сургаж явуулах, мөн бага сургуулиудад 1941 оноос эхлэн сургаж явуулсугай” гэж заалаа.
Их хурлын дараа ард түмэнд латин үсэг сургах талаар нам, төр, засгаас жил гаруй өргөн кампанит ажил өрнүүлжээ. 1940 оны VI сард Шинжлэх ухааны хүрээлэн, АБЯ, Хэвлэлийн газартай хамтран төлөвлөгөө боловсруулж, 1941-1944 онд бүх хүнийг латин үсэгт сургаж, 1944 оны I сараас латин үсэгт бүрмөсөн шилжих төлөвлөгөө гарч, энэ төлөвлөгөөг Ардын Сайд нарын Зөвлөл 1940 оны VII сарын 26-нд сайшааж, Намын Төв Хороо, СнЗ хамтарч 1941 оны II сарын 31-нд латин үсгийн төсөл хэлэлцэхэд Ю.Цэдэнбал латинд шилжих ажлыг зохион байгуулах комиссын даргын хувьд илтгэл тавьж, ихээхэн идэвхийлж байжээ.
Латинчилсан үсгийн төлөвлөгөөг олон нийтээр өргөнөөр хэлэлцүүлж, бас бүлгэмүүдээр судлан үзэхэд монгол хэлэнд тохирох үсэг тэмдэг байхгүй, хэвлэх үйлдвэрийн бололцоо хүчин чадлыг бүрэлдүүлэхэд бэрхшээлтэй, манай хөрш зэргэлдээ орнууд, юуны өмнө ЗХУ латин үсгийг хэрэглэхгүй болсон, манай олон сургуульд хэрэглэгдэх ном дэвтрүүд латин хэл дээр гардаггүй, латин үсэг дээр гадаад хэл дээрх ном олъё гэсэн ч бүтэхгүй олон улсын харилцааны нөхцөл байдал байжээ.
Бичиг үсгийг тойрсон асуудал дөчөөд онд хэрэг дээрээ ямар нөхцөл шалтгаантай байсныг түүхийн гэрч болсон хүмүүс янз янзаар бичиж үлдээжээ.
Дөчөөд оны нөлөөтэй сэхээтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Лувсанринчин дурсахдаа: “Цэдэнбалыг Монгол бичгийг устгасан гэж зарим хүмүүс их л хараах юм. Монгол бичгийг кирил үсгээр солиход Цэдэнбалын оролцоо байсныг үгүйсгэхгүй, чингэхдээ энэ нь тэр үеийн тус орны хүч чадал, гадаад, дотоод нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалсан юм. Монгол бичгийг шинэ үсгээр солих болсон олон шалтгааны дотор бичгийн ба хэвлэлийн машины хангалт гэсэн техникийн шалтгаан гол байр эзэлж байсан билээ. Монгол бичгийн ба хэвлэлийн машиныг энэ зууны 20-иод оны сүүлч, 30-аад оны эхээр Герман Улсад захиалж хийлгээд тэндээс авч хэрэглэж байсан юм билээ. Гэтэл 30-аад оны сүүлч, 40-өөд оны эхээр Герман ба бусад орны, ялангуяа Герман-Зөвлөлтийн харилцаа ямар боллоо, Монгол-Хятадын харилцаа ч ямар байлаа? Ийм нөхцөлд хэвлэлийн ганц нэг, бичгийн цөөн тооны машиныг хаанаас авах байсан байх билээ. Арга буюу Зөвлөлтийн гарыг харах ёстой болсон. Түүнээс биш Цэдэнбал монгол бичигт дургүйдээ ганцаараа шийдвэрлэсэн хэрэг биш байсан юм. Цэдэнбал харин ч уйгаржин монгол бичгийг их хүндэтгэдэг, түүнийг төгс сайн эзэмшсэн, чадамгай сайн бичдэг, хувийн тэмдэглэлээ ямагт уйгаржин монголоор хийдэг хүн байсан гэдгийг би тун сайн мэднэ. Гадаадын хүмүүсийн дурсамжийн дэвтэрт ямагт монгол бичгээр бичиж, гарын үсгээ үлдээх дуртай байсныг ч би мэдэх юм. Үндэсний бичгээ дээдэлдэг ийм дарга одоо хэд байгаа билээ. Ази, Африкийн олон орны төр, засгийн тэргүүн нарт илгээсэн элдэв илгээлт бичгээ Монгол бичгээр явуулж байсныг олон хүн мэдэх байх. 1973 онд Кубад айлчлах үедээ Цэдэнбал гуайн хийсэн тэмдэглэл, ялангуяа Фидель Кастрогийн ярьсан зүйлийг үг үсэг үлдээлгүй тэмдэглэсэн байсныг би албан ёсны тэмдэглэл хөтөлж байсны хувьд тодорхой мэдэж байна. Ийм жишээ олныг дурдаж болно. Ийм үнэн байдлыг эх орон нэгт ухаант хүмүүс минь мэдэж эргэцүүлэн бодож ярьж бичиж байгаасай гэсэндээ өчүүхэн хүн би өөрийн биеэр үзэж харж сонссоноо дурсамж болгон үлдээж байгаа юм. Түүнээс биш Цэцэн хан аймгийн боржигон овгийн халх малчны хүү, өчүүхэн бага тушаалын түшмэл байсан би Дөрвөд далай хааны мөн л малчин гаралтай тэр өндөр тушаалтай байсан хүн рүүгээ ураг төрөл, амьдрал ахуйн ямар ч холбоо сүлбээгүй, зусардан зулгуйдах шалтгаангүй нэгэн билээ” гэж тэмдэглэжээ.
Ийм нөхцөлд 1941 оны III сарын 25-ны өдрийн СнЗ, НТХ-ны Тэргүүлэгчдийн хамтарсан хурлаас хуучин монгол үсгийг өөрчилж, кирил үсэгт шилжин орохоор тогтоосны дээр латин үсгийг үзэх явдлыг зогсоохоор шийдвэрлэжээ.
Уйгаржин бичгийн оронд кирил үсгийг хэрэглэх саналыг Ю.Цэдэнбал гаргаж байсан тухай баримт факт байхгүй ч гэсэн кирил үсгийг авч хэрэглэх нь бусад бичгээс дээр гэж үзэж байсан гэдэг нь эргэлзээгүй юм.
“Баримтаас үзвэл, 1940 оны I сард Чойбалсанг Москвад ЗХУ-ын дээд удирдлагатай уулзаж ярилцах үес Большевик намын ТХ-нд Монголын асуудал хариуцаж байсан Маршал К.Ворошилов монгол үсгийг орос үсгээр солих санал анх гаргасан байна” гэсэн санааг зарим судлаач дэвшүүлснийг нягтлан судлах нь зүйтэй гэж үзнэ.
Дараахан нь хуралдсан шинэ үсгийн төлөвлөгөөний тухай хэлэлцсэн Засгийн газрын хурал дээр Х.Чойбалсан хэлэхдээ: “Бичиг үсгээ өөрчлөн солих гэсэн асуудал шаардагдаж ирсээр их л удаж байна. Ер нь хэрэг дээрээ үндэсний тусгаар тогтносон байдлаа бэхжүүлэх хийгээд бүх ард түмэнд баялаг бөгөөд жаргалантай сайн байдлыг бий болгох явдал тус улсын соёл боловсролын хөгжилтийн байдлаар шийдвэрлэгдэнэ... Манай ярианы болон бичгийн хэл нь хоорондоо нийлэлцэж үл тохирохын дээр, дээрээс доош бичих явдал нь сурагчдын суралцах дэвтэр болон тоо бодлого, түмэн бодисын тухай зохиолуудыг хэвлэн гаргуулах нөхцөлгүй болгосны гадна манай одоогийн ба цаашдын хөгжилтөд маш ихээр холбогдох эрдэм шинжилгээ, техникийн болон эмнэлгийн зэрэг бүх дэлхийн олон улсад нэгэн адил нэртэй яваа гадаадын үгүүд болон улсын нэр, түүнчлэн хүний нэр зэргийг одоогийн манай хуучин монгол бичиг нь хүний мэдэхээр зөв бичиж болдоггүй ба бичигдэвч олон янзаар дуудагдах зэрэг будлианыг төрүүлдэг байна... Хоорондоо хутгалдсан ба нэгтгэсэн үсгийн дүрэмгүй явдлууд бол нэгэн маяг бүхий бичиг бүхий байхад бидэнд саадыг учруулж байна. Учир нь иймийн тулд бичиг үсгээ сурахад дөхөмтэй бөгөөд бичгийн хэл, ярианы хэлэнд ойролцоо болгож, манай ард түмэн бичиг үсгийг түргэн судалж, дэлхий дахины улсуудын эрдмийн баялгийг шингээн авч чадахаар болгон үсгээ өөрчлөх явдал чухал байна” гээд кирил бичгийн давуу тал, манайд нэлээн тохирох тухай, нийгэм, улс төрийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Улс орны түүхэн тодорхой нөхцөл, гадаад хүрээлэл, хөгжлийн шаардлага, үндэсний эрх ашиг, ард түмний хүсэл эрмэлзэл, санаа бодол, нийгмийн сэтгэлгээний түвшинг харгалзан үзэх нь аливаа улс төрийн зөв бодлогын үндэс байдаг билээ. Үүнийг хуучин төрийн удирдагч Ю.Цэдэнбал ч хатуу баримталж, нийгмээр дэвшигдэн гарч ирсэн шинэ бичиг үсгийг ард түмэндээ сургах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө өдөр шөнийг ялгалгүй, нойр хоолоо хасан зүтгэсэн юм. Монголчууд бидний аз болоход шинэ бичиг бидний хэл яриа, сэтгэхүйд нийцэж, дайны хүнд жилүүдийг эс тооцвол арваадхан жилийн дотор түгэн дэлгэрч, монголчууд нийтээрээ уншиж, бичиж чаддаг болсон билээ.
Хувь хүний хувьд уйгаржин монгол бичиг нь Ю.Цэдэнбалд бүхнээс ойр дотно байлаа. Орос хэл, кирил бичгийг төгс эзэмшсэн тэрбээр уйгаржин монгол бичгийг амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл байнга идэвхтэй хэрэглэж байлаа.
Энэ талаар олон хүмүүс онцлон тэмдэглэжээ. Аюулаас хамгаалахын ажилтан Г.Хүрэлбаатар: “1973 оны I сарын 15-нд би тус газрын тусгай тасагт шилжин Улс төрийн Товчооны гишүүдэд үйлчлэх боллоо. Ширээн дээр нь цэнхэр зузаан дэвтэр байдаг юм л даа. Нэг удаа санаандгүй байж байгаад даргыг тэр дэвтэр дээрээ уншсан зүйлийнхээ товчийг хуучин монголоор маш хурднаар татлан бичиж байхыг хараад гайхаж байж билээ. Учир нь гэвэл би Цэдэнбал даргыг яагаад ч юм хуучин монгол мэддэггүй болов уу гэж боддог байсан юм. Бал дарга хүн чанарын хувьд их цагаахан, залуу сэтгэлгээтэй, юмыг хурдан тусгаж авдаг хүн байсан” гэжээ.
Улаанбаатар хотын дарга байсан С.Балбар: “Тэр хоёулаа илэн далангүй ярилцъя гэж байна. Дарга хуучин үсгээр жирийтэл их гоё бичих юм” хэмээн тэмдэглэж, Гавьяат хуульч, доктор, проф. С.Жалан-Аажав: “Намын шинэ хүчний дээд сургуулийн анхны төгсөлт 1946 оны 6 сард болсон бөгөөд Улсын шалгалтын комиссын дарга Цэдэнбал байсан юм. Оюутнууд хэрхэн хариулж байгааг тэрээр хүн бүр дээр анхааралтай сонсож, шалгалтын асуулт бүрийн хажууд өөрийн үнэлэлт дүгнэлтийг хуучин монгол бичгээр бичиж тэмдэглэдэг байсныг би хожим архиваас олж үзсэн билээ. Цэдэнбал Монгол бичгээр ямар ч алдаа мадаггүй маш сайхан бичдэг байсныг тэгэхэд олж мэдсэн” тухайгаа бичжээ.
Улс, нийгмийг удирдсан 40 гаруй жилийн турш хөтөлсөн өдрийн тэмдэглэлүүд, ард түмэнтэйгээ уулзсан ярианы агуулга, ном, сонин уншаад хийсэн зурвасууд, харь газар өнгөрөөсөн амьдралын сүүлчийн гунигт жилүүдэд эх орноо санан дурсаж бичиж үлдээсэн зүйлс нь цөм уйгаржин монгол бичгээр бичигджээ.
Бичиг үсгийг сольж байсан дөчөөд он болон цаашдын бүхий л жилүүдэд Ю.Цэдэнбал хуучин бичиг үсгийг голж муучилж, өөрчлөхийг шахан шавхуурдаж ярьж бичиж байсан зүйл Монголын ард түмэнд хамгийн хүртэмжтэй хүргэгдэж байсан түүний ном бүтээл, үзэл санаагаа илэрхийлж байсан 40 гаруй жилийн илтгэл өгүүлэл, яриа, заавар, зөвлөгөө, албан даалгавар зэрэг олон зуун мянган хуудас өв сангийн дотроос хэн ч олохгүй байна.
Уйгаржин монгол бичиг түүний хувьд өсөхөөс сурсан хэл, мартаж болшгүй соёл байв. Ийм учраас энэ бичигтээ тэр насан турш үнэнч байж, хайрлан хүндэтгэж, байнга өдөр тутам хэрэглэж байлаа.
Ю.Цэдэнбал Баруун Монголын хэл аялгуунд үндэслэсэн уйгаржин монгол бичгийг дээдлэх хувийн бодол санаандаа хөтлөгдөлгүй, өмнөх удирдагчдын үзэл шийдвэрийг хүндэтгэх үүднээс, тухайн үеийнхээ нөхцөл байдлыг тусгасан төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг хадгалан үргэлжлүүлэх байр суурь баримталж, хамгийн гол нь ард түмнээ аль болох богино хугацаанд бичиг үсэгтэй, соёл боловсролтой болгох, манай орны хувьд ойр дотно байсан Орос-Зөвлөлтийн ард түмний соёлоор дамжин дэлхийн соёлын үр шимийг ард түмэндээ хүртээх, ард түмнийхээ оюуны боловсролын ертөнцийг дэлхийн жишигт ойртуулах чухам ийм л зорилтыг тавьж, зорьсондоо ч хүрсэн юм.
XX зууны Монголын нэрт соён гэгээрүүлэгч, монгол хэл бичиг, утга зохиолын хамгийн том эрдэмтний нэг Ц.Дамдинсүрэн шинэ кирил монгол үсгийг боловсруулсан ажээ. Шинэ бичиг улам хөгжин боловсронгуй болсоор, Ю.Цэдэнбал болон түүний командын удирдлагаар Монгол орон бичиг үсэг үл мэдэх явдлыг устгасан Азийн анхны орон болов.
Хүн арддаа боловсрол эзэмшүүлэх явдлыг тэргүүлэх чиглэл, эрхэм дээд зорилт гэж үзэж боловсролын бүх системийг төр, засаг өөрийн ивээлд бүрэн авч санхүүжүүлдэг, үнэ төлбөргүй сургалт бүхий цөөхөн орны нэг болов. Сургуулийн насны бүх хүүхдийг толгой дараалан ерөнхий боловсрол эзэмшүүлдэг өндөр хөгжилтэй орны жишигт бид нэгэнт хүрсэн билээ.
Энэхүү амжилтад Ю.Цэдэнбал сэтгэл ханаагүй юм. Эртний соёлт монгол түмний олон үеийн турш хэрэглэж ирсэн уйгаржин монгол бичгийн хувь заяа түүний сэтгэлийг зовоож байлаа. Монголын ард түмний мандал бадрал, олон үеийн түүх энэ бичигтэй холбоотой гэж тэр үздэг байв. Хуучин төрийн тэргүүн маань ард түмэндээ хандаж, намдаа, журмын нөхөддөө хандаж “Албан даалгавар” гаргаж, уйгаржин монгол бичгээ хамгаалах, залуу үед сургах асуудлыг өргөтгөх даалгавар өгч байлаа.
Ю.Цэдэнбал дээрх даалгаврын үзэл санаагаа монголын олон нийтэд ил тодоор хэлж, хэл, түүхийн мэргэжилтэн нарыг цуглуулж мөн л үүрэг даалгавар өгч байжээ. Энэ талаар академич н.Ишжамц дурсахдаа: “Ю.Цэдэнбал монгол бичгээ сайн мэддэг, хүндэтгэж хэрэглэдэг байсныг хэн бүхэн мэдэх болсон байх. Орхигдон гээгдэж байсан монгол бичгийнхээ уламжлалыг бүрмөсөн тасалж болохгүй, тодорхой хэмжээнд эрхбиш сурч мэдэж байх тухай нууц албан даалгавар гаргаж байсныг нь мэдэх хүн ховор болов уу. Нууц даалгавар гаргасан нь гадаад орчинтой холбоотой байсан. Тэр тухай хаалттай биш албан даалгаврыг манай хэл, түүхийн мэргэжилтэн нар авч байсан. 60-аад оны сүүлчээр бидний хэдэн хүнийг дуудаж уулзаад залуу үедээ монгол бичиг сургах, монгол бичгээ сайн мэдэх боловсон хүчин ойрын хугацаанд сургаж бэлдэх тухай үүрэг өгч байсан” гэжээ.
Энэ талаар НТХ-ны үзэл суртал хариуцсан ажилтан байсан, доктор, профессор Ч.Ядамсүрэн: “НТХ-ны хамгийн залуу ажилтны нэг байсан болохоор тэр биз. Надад ер нь л дотно, хүүхэдтэйгээ ярьж буй юм шиг энгийн, ярих үедээ олон санаа хэлдэг байв. Тэрбээр: Хүүхээ, энэ төслийг бэлтгэж байх хугацаандаа их зохиолч Д.Нацагдоржийн шүлгүүдийг дахин үзэж эш татсан чинь зөв байна. Бид монголынхоо уран зохиол, урлаг, соёлоос бүх бололцоог ашиглаж гадаад ертөнцөд өргөнөөр танилцуулах ёстой. Манай Монголын түүх, соёл маш баялаг. Далай шиг арвин юм. Түүх, соёлоо бид хэчнээн сайн мэднэ, ард түмнийхээ оюун ухаан, авьяас чадварыг нь төдийчинээ их хөгжүүлнэ, улс орноо, соёлоо бид өөрсдөө сайн мэдэж баймааж нь гадаад орнуудад эх орноо сайн сурталчилж чадна шүү дээ гэж хэлж билээ. Үг бүрээ зөөж, тов тодоор, ямар ч хүний ой тойнд хадгалагдаж үлдэхээр хэлж байлаа. Ер нь Ю.Цэдэнбал эх орныхоо түүх соёлыг хүндэлдэг, цаг зав гаргаж судалдаг, мэддэг хүн болох нь аяндаа ойлгогдож байлаа. Уйгаржин бичгээр маш сайхан бичдэг байсныг гадаадад төгссөн залуу ажилтнууд бид нэг хэсэг нь сонирхон, нөгөө хэсэг нь бахархан ярьж байлаа. Ёстой л төрөлх хэл бичиг гэж ойлгож байсны илрэл биз, тун их хэрэглэдэг байсан. Тэрээр: Эх орноо танин мэдэх, судлахад дутагдаж байгаа зүйл бол уйгаржин монгол бичгийг мэдэхгүй байгаад оршиж байна. Уйгаржин монгол бичгээ сургуулиудад зааж бүгдээрээ үндэснийхээ бичгийг мэдье. Бичиж уншиж суръя. Миний үеийнхэн монгол бичгээ мэднэ. Дүрмээр нь бичнэ. Харин хойч үе маань уйгаржин монгол бичгээ сурчихсан, бичиж чаддаг байх ёстой. Сургуулиудад зааж байгаа монгол бичгийн хичээлийн заалтын чанарыг дээшлүүлэх талаар би яам, бүх шатны сургуулиудын удирдлагад үүрэг өгсөн. Одоо биелэлтийг нь шалгана. Үүнд Та нар анхаар гэж билээ” хэмээн тэмдэглэжээ.
Бага залуу насны тухайгаа дурссан далаад оны сүүлч үед хамаарах Ю.Цэдэнбалын тэмдэглэлд: “Манай ард түмний олон зуун жилийн түүхийн болон Ардын засгийн эхний хорь гаруй жилийн баримт бичиг цөм уйгаржин үсгээр байгаа учир энэ бичиг мэддэг хүний тоог цөөрүүлэлгүй, харин их, дээд сургуулийн зохих ангид тусгай программаар зааж сургах явдал хэтийн ач холбогдолтой билээ” гэж хэлж захиж байжээ.
Кирил үсгийг хэрэглэснийг эсэргүүцэгчид Ю.Цэдэнбалыг олон жил шүүмжлэн дайрч байгаа боловч үндэсний уйгаржин бичигтээ Ю.Цэдэнбал элэгтэй байсныг олон хүн нотолсныг тэр болгон мэддэггүй. Түүхч, академич Б.Лхамсүрэн дурсахдаа: “1981 оны V сард Цэдэнбал дарга намайг дуудаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хуучин монгол бичиг заах нь чухал гэж үзэж байгаагаа ярьж, энэ ажлыг хэрхэн зохион байгуулах талаар монгол хэл бичгийн эрдэмтдийн санал судалгааг бусдад зарлалгүйгээр урьдчилан гаргуулж танилцуулах даалгаврыг өгсөн юм. Даргын даалгаврын дагуу энэ асуудлыг боловсруулан бэлтгэх үүргийг МУИС-ийн багш, профессор Ч.Лувсанжав, мэргэжлийн зарим хүмүүстэй хамтран хийсэн хоёр хувилбар бүхий санал бэлтгэснийг Цэдэнбал даргад дамжуулсан нь хожим хүүхдэд бага наснаас нь үндэсний бичиг заах асуудал шийдэхийн эх үүсгэр болж өгсөн болов уу” гэжээ.
НТХ-ны соёл, үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга байсан Г.Адъяа бичихдээ: “Ю.Цэдэнбал 1982 оны II сарын 18-нд ШУА-ийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ч.Цэрэнг хүлээж аваад ...зарим тодорхой зүйлийг анхааруулж байв. Тухайлбал хуучин монгол бичиг тасарч болохгүй. Энэ талаар ШУА их хөөцөлдөх ёстой гэв. Байгууллагуудад хадгалагдаж байгаа хуучны данс бичгийг хураан авч судалгаанд ашиглах, хувь хүмүүсээс ном худалдан авах, үүнд зориулж мөнгө гаргаж өгөх зэргээр тусалж байв. Нэгэн удаа академич Ц.Дамдинсүрэн Булган, Хөвсгөлийн чиглэлээр явж хуучны ном судар цуглуулах бодолтой байгаа гэхэд Ю.Цэдэнбал тэр дор нь дэмжиж мөнгө, машин олгуулж байв. Бас Гандандэгчилэн хийдэд сүсэгтнүүдийн өргөн барьсан ном судрыг багтаах газаргүй болоод байгааг сонсоод эдгээр ном судрыг аврах арга хэмжээ авахыг надад даалгаж билээ. Очоод үзэхэд Гандан хийдийн хэдэн модон гэрийн хаалга, тооныг хүртэл ном чихсэн байв. Хаалга нь зай завсар гарсан газраар ном гадагш унаж байв. Эдгээрийг бороо чийг, галын аюулаас хамгаалах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байсан тул Улсын архивын газрын нэгэн танхимд шилжүүлэн зөөлгөж билээ” гэж дурсан бичжээ.
Ю.Цэдэнбал Төв Азийн нүүдэлчдийн “Тамга" үсгээс гаралтай гэгддэг, Зүүн Европын болон хөрш Оросын ард түмний кирил үсгийг Монголд дэлгэрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүний үр дүнд ард түмнээ бүх нийтээр нь бичигтэн болгож чадсан. Үүний хажуугаар үндэсний уйгаржин бичгийг авч үлдэх, хөгжүүлэхэд ч ихээхэн анхаарал тавьж байсныг энэ баримт гэрчилж байна.
Үндэсний хэл соёл, уйгаржин монгол бичгээ хайрлан хамгаалах, залуу үед сургах талаар Ю.Цэдэнбал анхаарч, харин өөрөө бол насан өөд болтлоо уйгаржин монгол бичгээрээ бичиж тэмдэглэсээр байсныг түүний бичиг тэмдэглэлүүд гэрчлэн харуулж байна.
МУИС-ийн профессор, доктор (Ph,Sc) Ц.Жамбалсүрэн
Сэтгэгдэл(64)
Кирил үсэгт шилжсэн монголчуудад Европын соёлыг нэвтрүүлэхэд кирил бичиг онцгой үүрэг гүйцэтгэсэн юм шүү, Уйгаржин монгол бичгээ даруй эзэмших цаг үе ирсэн шүү.
Сайн мэдэхгүй юм харин оросын тулган шаардлагаар солисон нь бол тодорхой тэгснээр өөрсдын түүх соёлоос тусгаарлагдан гадныхан бидны түүхийг бичдэг болсон
Одоо криллийг латинаар яаралтай соль. Эзлэн түрэмгийлэгч, хөрш орнууддаа халгайтай фашист рашист улсын бичиг соёл Монголд хэрэггүй
КИРИЛЛ ҮСЭГ БОЛ СТАЛИН КОММУНИЗМ СССРИЙН МОНГОЛЧУУДЫН ДУХАН ДЭЭР ДАРСАН КОЛОНИЙ ХАР ТАМГА ЮМ АА
Жамбалсүрэн мэтийн оросын фашистууд коммунизмаа өмөөрөх аргаа хайсаар явна уу Нийтлэлд Латин үсгийг дурджээ Латин үсэг нэвтрүүлсэн Монгол бичгээ хамгаалсан бүх хүмүүсийг оросууд буудаж алаад дуусгасаныг бичээгүй байна Иргэний хувьд Кирил үсгийг дэмжиж байсан Одоо бол үгүй Оросын фашистууд бид нарыг өөрийн гэсэн бичиг үсэггүй зэрлэгүүд байсан Кирил үсэгтэй Кени улс доромжилж байна Хэрвээ оросын иргэд хөрш орнуудыг хүндэтгэж соёлтой харилцдаг байсан бол Кирил үсэг хэвээрээ байх байлаа Бид нийтээрээ Латинд шилжихээс өөр аргагүй болсон шалтгаан оросын фашизм болоод байна Цаашдаа Латин Монгол бичгээ хадгалаад явахад болно
кремлийн утсан хүүхэлдэй байлаа
уншихад таатай байлаа. ийм л баримт нотолгоотой зүйл нийтэлж баймаар бна. хэн дуртай нь худал хуурмаг юм бичиж түүхийг баллуурдаж, гуйвуулдгийг болимоор юм.
ЦЭДЭНБАЛ БОЛ МОНГОЛЫН ҮҮРДИЙН ШИВШИГ
Та монгол хүн биш байх аа
Яг үнэн шүү
Энэ бичигч гэж зөнөглөөд Цэдэнбалаас өөр мөлжих юм байхгүй. Цэдэнбал сангийн мөнгө төгрөг алга болоход оролцсон нөхөр. Цэдэнбал гуайн хүү Зориг шүүхдээд явж байсан даа.
Сангийн ажил хэл ам дагуулж байх үед энэ хүн Ц.Зоригтой нийлж Академи байгуулсан. Одоо ч Эрдмийн зөвлөлийн даргын ажлаа хийгээд явж байна. Зориг өөр хүмүүстэй маргалдсан байж мэднэ. Өнгөрсөн зун Зориг энэ хүнтэй хамт л Увсчуудын Хүй 7 худаг дахь наадам дээр, бас Дарханд, Эрдэнэтэд явж байсан. Энэ хоё хүн үзэлцээд байсан гэдэг худлаа байхоо.
Ene jambalsuren gdg hun ugasaa tsedenbaliig magtaj doviilgoj bdg hun bha.
Магтуулах гавьяат үйлс бүтээсэн хүн олон бий. Тэдэнд хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй.
Ясан төрлийн тун ойрын хамаатан хүн нь, ийм байр суурьтай байхаас яахав, энэнийг буруутгах аргагүй, харин энэ хүний бичсэ н бүхнийг 100% зөв гэж үзэж болохгүй !
Ардын хүхдүүд англи хэл сурч болохгүй гэчихээд өөрсдөө, өөрсдийнхөө хүүхдүүдийг Америкт сургадаг МАН н дарга нартай адил, тэдний өрөөсөн
оросын Ард түмнийх ч гэх шиг!!! Оросууд 1708-1711 онуудад Петр I хааныхаа тушаалаар кирилл үсэгт шилжсэн юм шүү!!! Анх энэ үсэг 826 оны үед Кирилл гэх болгарийн гүн ухаантан зохиосон бөлгөө!!! Энэ үсэг манай улсад нэврэх нь Монгол улсаас огт хамаагүй Москвагаас хийж байсан ажил. ЗхУ-ын бүх улсууд латин үсгээс кирилл рүү шилжэж дууссаны дараа манайд шилжүүлсэн юм шүү!!!
КОЛОНИЙ ХАР ТАМГА КИРИЛЛ ҮСЭГ
Та зөв хэлжээ. Кирилл нь Оросын ард түмний бүтээсэн бичиг биш. Грек, Болгарын ард түмний бүтээсэн бичиг.
Элий балай юм хуцаад бай
Уйгаарас уйгаржин, болгарын кирил бичиг. Улс болгон бие биенээсээ зээлдэн хэрэглэсэн. Дамдинсурэн гуай байгаа хэдэн бутээлийг кирилд хервуулсэн, баахан туухчид байгаа биздээ улдсэн юм байвал хервуулнэ биз. Хамгийн гол нь хэл, туунийг хурдан тэмдэглэх бичиг л хэрэгтэй. Хэл бичиг хоерын ялгахгуй онигоотой!!! Бичиг усэгтэй зууралдаж байх уед хэл нь мехех нээ.
Сонин М.Н.-ийн голлон бичигч хоёр зөнөсөн бичиглээч байх юмаа. Нэг нь энэ Жамбалсүрэн, нөгөөх нь Чулуунжав. Хоёулаа социализмын жертв. Хоёулаа үхдэггүй ээ. Энэ сайт л авч явдаг юм, хөөрхийсийг. Бичсэнийг нь дандаа тэргүүндээ зална
Жамбалсүрэн ; Чулуунжав 2 доктортоо эрүүл энх урт удаан наслахыг ерөөе ! МАН АН-ын мафийнхан төрөөр тоглож улсыг мөхөөхийн тулд коммунист нийгмийг үзэн ядаж , эх оронч МУ-ын төлөө амь насаа зориулсан Цэдэнбалын үйл хэргийг үгүйсгэх гэж их хуцалдах юм.
Цэдэнбалд тэр үед ямар ч эрх байгаагүй. Оросын элчингийн байнгын зочин Ренчин Бямбаев гэлтгүй орос авгайгийнхаа өмнөөс ганц үг хэлчих эрхгүй байсан.
Цэдэнбалын ач гавъяагаар МУ дэлхийд данстай яваа шүү. Шарын шашны мунхралд орж ' эмээлээсээ дээш даваа даваагүй эхнэрээсээ өөр хүн танихгүй' нийтээрээ шахам бичиг үсэггүй мөхөж байсан улсыг кирилл бичигтэн болгосон нь гайхамшиг. Үүний ачаар одоо 'англи хэл" гэж гауглаад байгаа нөхдүүдэд ч бас боломж олдсон юм шүү.
Үнэнээр хэлчихвэл орос бичиг азийн ард түмнүүдийг амьтанд тооцдог Үнэн алдартны Кирилл Мефоди санваартнуудын бичиг. Будда мөргөлтэй Монголчууд авиан үсгээ дэлхийн бичиг латинд шилжүүлэх хэрэгтэй. Дорнын уламжлалаа сэргээж уйгаржин бичгээ хамт хэрэглэж амь оруулах нь зөв. Унивижний Европ гэж сурталчилдаг Оросуудын арьс өнгөөр үзэн яддаг дорнын Хятад Солонгос Япон Виетнам бүгд авиан, уламжлалт 2 бичигтэй.
Цэдэнбал гэгч нэрээ өөрчилсөн баагий Москвагийн тавиул ажлыг 40 гаруй жил хийхдээ үндэсний монгол бичгийг устгаж кирилл үсгийг коммунизмын даалгавараар хүчээр хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоо кирилл бичгийг хэрэглэдэг 2 хон орон байгаа нь Орос ба Монгол. Хоцрогдлын таних тэмдэг нь кирилл гэсэн шүү.
Тэгвэл Оросуудын боол архичин Буриадууд үндэстнээрээ юу болох вэ?
Эцгийнх нь гавъяат үйлсийг баримттай ярьж байгаа хүнийг шүүхдэнэ гэж юу байдаг юм ? Чи л буруутгах юмаа олж ядаж санаанаасаа зохиож байгаа.
крилл үсэг богино хугаацанд европын соелыг авахад сайн нөлөө үзүүлсэн
Кирил үсэг хор болоогүй, монголчуудыг гэгээрүүлэхэд ач тусаа өгсөн билээ. Уг нь латин үсэг авсан бол илүү дээр байсан юм. Кирил сонгоход Цэдэнбал болон умарт хөршийн зөвлөгч нарын нөлөө их байсан нь мэдээж.
Уншиж бичдэг ард түмэнтэй болохыг л хичээж байсан нь юу нь буруу байхав.Намын их хурлаараа хүртэл латин хэлэнд шилжих шийдвэр гаргаж байж. латин үсгийн машин үйлдвэрлэдэг Герман нь Гитлерээр удирдуулж нүүрээ буруулжээ. Тэгээд л грекийн кирилл бичигт шилжиж, бүх нийтээрээ бичигтэн Азийн анхны орон болчихжээ. Нүүдэлчдийн амьдралд европ соёл нэвтэрчээ. Ер нь дэлхийн ард түмнүүдийн түүх иймэрхүү л байдаг
хамгийн боловсронгуй хялбар бичиг үсэг бол кирилл бичиг.
Латин рүү шилжвэл болох л юм. Гэхдээ бараг кириллээрээ байсан нь дээр байхоо. Уйгаржин бол худлаа шүү, уйгар согдоос ирсэн үеэ өнгөрөөсөн бичиг
uigarjin bichig gej delhiid baihgui ene neriig orosuud gargaj irsen ba latin usgend shiljihed hudam buyu huuchin mongol gej nerlesen yorin suurin soyoltoi yamarch tom oronuud ooriin bichig soyol hel shashin baraa tavar buh yumaa erhsheeldee baigaa orondoo hucheer shahdag zui togtoltoi uunees orosiin ulaantnuud shashinaas busadiig gajaagui shashinii huvid ted har tamhitai zuirlej ustgadag iimuchraas Mongol bichigiig sergeeh heregtei latin usegiig hereglej bolno bichig useg gedeg bol tom geopolitek iimees solihon zov 1 ugeer helvel bid noloonii haraat oron bish gedegiig haruulj baina orosoos tusgaarlasan14 oron barag bugd latin usegt aajimaar shiljij baina ene yug haruulna ve? bod bod bas dahin bod
Өнгөрсөниыг шүүдэг нь өнөөгийн бид биш билээ. Одоо сураад явахад оройтох юмгүй
Маш зөв нотлох баримт судалгаатай юм бичсэн байна. Ингэж л үнэнийг бичиж байх хэрэгтэй. Цэдэнбал шиг эх оронч гарамгай удирдагч монголд дахин төрөхгүй. Цэдэнбалын гавьяа нь Чингис хааныхаас хэдэн зуу дахин илүү шүү.
Манайх кирил үсэгт шилжсэн нь маш зөв байсан. Уйгаржин монгол бичиг нь бичих болон ярианы хэл нь хоорондоо их өөр учраас хүн бүр сурахад их төвөгтэй шүү дээ. Тухайлбал хаана гэдгийг хамига гэж бичдэг, сүү гэдгийг сүн гэж бичдэг, уул гэдгийг агула гэж бичдэг, дээл гэдгийг дэбэл гэж бичдэг гэх мэт ярих болон бичгийн их зөрүүтэй.
Ер нь бол үеээ өнгөрөөсөн бичиг өнөөдөрийг харалдаа монголчууд Түүхэндээ анх дөрвөлжин руни бичгээр бичдэг баисан гэвч тэр нь үеээ өнгөрөөх үед руни бичгийг уигаржин бичгээр сольсон яагаад гэвэл бас л хөгжиж дэвшихэд хоцрогдсон баисан ингээд руни бичгийг уигаржин бичгээр сольсон билээ уигаржин бичиг нь мэдээж хятадын соёлын нөлөөнөөс монголыг хамгаалдаг одоогийн хятад'солонгос'япон гэх орнууд хятадын соёлын нөлөөний орон гэж явдаг билээ харин монголчууд уигаржин бичгийн ачаар хятадын соёлын нөлөөнд ороогүи ээ гэвч 20р зуунд тухайн үеийн монгол улсын нөхцөл баидалаас хамаарч мөн адил уигаржин бичиг үеээ өнгөрөөж түүний оронд кирилл бичиг баир суурийн хүлээн авсан (би яг юу гэх гээд баина вэ гэвэл монголчууд түүхэндээ шаардлагтаи үедээ бичиг үсгээ сольдог баижээ
Kril usgiin acthar bind gegeersen
Буриадууд битгий галзуур.Орос руугаа зайлцгаа.
Бидний хэн нь хэн нэгнийгээ эх орноос нь зайл гэж хөөх эрх байхгүй шүү. Манай заоим соёлгүй боловсролгүй ёс зүйгүй нөхөд нэгнийгээ тийшээ ийшээ зайлцгаа гэх юм. Ийм тэнэг юм бичихээ болиорой.
Ер нь орос болон монгол үг нь кирил үсгээр дуудлагаараа яг таг бичигддэг. Харин бусад хэлүүд тийм биш бололтой юм билээ. Тэгэхээр бид кирил үсгийг хэзээч муулж орхиж болохгүй. Харин уйгаржин монгол бичгийг сонирхолынхоо дагуу сурах хэрэгтэй. Түүнээс албан ёсны байх хэрэггүй.
Хоцрогдсон үеээ өнгөрөөсөн бичиг бидний хөгжилд саад тээглүүр л болно биздээ одоо тэр уигаржин бичгийг сонирхолооро л сурна биз төрийн бичиг 2 дахь бичиг гэх нь хэтэрхий утаггүи төрийн ажлыг удаашруулах бас нэг бодлого биз миний л бодол жишээ: нэг тушаал гаргалаа гэхэд нэг тал дээр нь кириллээр нөгөө тал дээр нь уигаржин бичгээр тэгхээр яахын араггүи төрийн ажил удааширан биздээ яаж ч бодсон
Автомат хөрвүүлнгч гарчихсан байна лээ. Https://kimo.mngl.net
Кирил үсэгт шилжээд муу юм болоогүй өнөөдөр үүнийг өөрчлөх хэрэг бидэнд байхгүй. өөр хийх ажил зөндөө бичиг соёл хэвийн байгаа.
mash ih zuil hiisen hun de. odoo bga nohduud bol bugd hulgaichid. eh ornoosoo urvagchid. ur undseer ni buudaj alah heregtei
Үр дүнгээ өгсөн эсэх өөр асуудал. Латин, кириллд шилжэнэ үгүй гээгүй биднийг тоох ч үгүй! Хүчээр хийсэн.Цэдэнпил бол бүр падлий ч үгүй. Дундад ази ер нь өөрсдийн эзэн суусан бүх газартаа хийсэн үйл нь. Нэг их Цэдэнпилээ худлаа магтах гэдэгээ болио. НЭМЭРГҮЙ.
Цэдэнбалыг муулах эрх зүрх монголчууд бидэнд байх ёсгүй. Кирил үсэг бол монголын ард түмнийг гэгээрэл болон хөгжлийн гэрэлт зам руу хөтөлсөн шүү. Өнөөгийн бидний дэлхийн дайтай мэдлэг боловсролын үндсэн түлхүүр нь кирил үсэг шүү. Бид үүнийг мартах ёсгүй. Мөн матах ёсгүй.
Та нар мэдэх үү уигаржин бичиг нүб хятадын үндэсний цөөнхийн бичиг гэж явдагийг бид уигаржин бичигрүү шилжвэл олон улсад монгол нь хятадын үндэсний цөөнх мэт харагдана гэдэгийг бодож үзсэн хүн бий юу бодох л хэрэгтэи асуудал үндэсний үзэл2 гээд хан үндэсний нэг мэт харагдвал яах болж баина
zailaa
крилл бичигт шилжих нь ард түмнээ бичиг үсэгтэй болгох,шинжлэх ухааныг хөгжүүлэх зэрэг эх орны амин чухал хэрэгцээ байсаан. Цэдэнбал дарга Монголыг минь хөгжүүлж хөл дээр нь бат зогсоож чадсан агуу удирдагч.
Кирил бичигтэн боллоо гээд юу нь муудаа вэ? Тийм л сүрхий юм бол энэ хүнийг шүүмжлээд донгосоод байгаа нөхдүүд уйгаржингаараа наад постуудаа бичээд о хэрэглээд яваач дээ болохгүй зүйлгүй биздээ. Бүх зүйлийг харлуулаад байх юм. Сэтгэлд чинь бага боловч гэрэл гэгээ үлдсэн байлгүйдээ хүмүүс ээ. Сэтгэл дэх гэрэл гэгээгээ хонгилын үзүүрээс цухуйлгадаа. Өөрсдөөсөө бүү нуу
Өвгөн дарга алсыг харж чаддаг хүн байсаан.Бид Босоо Монгол ,Крилл үсэг хоёрыг давхар хэрэглэж ,харин ДЭЛХИЙН шинжлэх ухаанд гүйцэт нэвтрэхийн тулд ЛАТИН үсэг гурав дахь үсэг байж болхоор ,,,Гэхдээ крилл үсэгт шилжсэн МОНГОЛ хэл бичгийн дүрмийг алдахгүй гээхгүй байх нь чухал гэж бодох юм
Доктор Ц.Жамбалсүрэн гуайд юуны өмнө талархал илэрхийлье!!! Ю.Цэдэнбал гуайг муу хэлж байгаа хүмүүс болон Орос Улсыг муулаад байгаа зэрэг нь түүхээ сайн мэдэхгүй ухвар мөчид ойлголттой явдаг хүмүүс бололтой!!! Монголчуудад Оросууд туслаагүй бол Ю. Цэдэнбал дарга эв эеийг олдоггүй хүн байсан бол бид аль хэдийн устаж үгүй болоод газар нутгийг маань манж, хятадууд хувааж эзэгнэсэн байх байсан гэдэгт итгэлтэй байна!!! Авралын Тэнгэрийн элч болох Орос Улс, Ю. Цэдэнбал нар бол бидэнд бурхнаас илгээсэн авралын од юм шүү!!! Мэдээж тухайн үед Орос улсад Монголчуудын эсрэг муу хүмүүс байсан нь гарцаагүй!!! Тэдгээр хүмүүс нь зөвхөн монголчуудыг биш мөн оросуудаа ч ялгалгүй бусад орны гэмгүй хүмүүст ч гэсэн хор уршиг тарьж байсан нь гарцаагүй үнэн!!! Одоо үед ч гэсэн монголд гэмгүй хүмүүсийг хорлох ажиллагаа байж байгаатай яг ижил!!! Эдгээр нарийн үйлдлийг огт нягтлахгүй Орос Улсыг бүхэлд нь буруутгах, Ю.Цэдэнбал даргыг учрыг үл ойлгож учир дүрэмгүй мулгуу аашлах хүмүүс юутай гутамшиг вэ?
Нэг тал руугаа туйлшралгүй хос бичигтэн байсан нь дээр. Крил бичигтэй болсноор хүн ард маань олон улс оронд сурч боловсрон эрдэм мэдлэгтэй болж хаагдмал байсан улс орноо дэлхийд таниулсан ба таниулсаар байгаа шүү дээ
Энэ хачин юм бичээд байгаа Орос Улсыг муу хэлээд, Бал даргыг маань муу хэлээд байгаа хүмүүс бол Монгол хүмүүс биш байхаа!!! Монголчуудыг хагаралдуулж, МУ-ыг устгах гэсэн гадны өт хорхойнууд байхаа!!! Доктор Ц. Жамбалсүрэн гуайд амжилт хүсье!!! Та мундаг шүү!!! Шудрага монголчууд Ю.Цэдэнбалын Академийг үүсгэн байгуулсан доктор Ц.Жамбалсүрэн таны ард чинь байгаа шүү!!! Бүү мох!!! Бид эвтэй байхад ялна!!!!
Бид кирил бичгээрээ албан хэргээ хөтөлсөн нь дээрээ. Хоёр хос бичгээр албан хэрэг хөтөлбөл цаг хугацаа цаас л их зарцуулнаа. Иймд уйгаржин монгол бичгийг сонирхолынхоо дагуу сурсан нь дээр шүү. Төрийн албанд ажилд ороход уйгаржин бичиг мэдэж байвал давуу тал болохыг төрийн албаны хуульд зааж өгөх хнрэгтэй.
Нэг зүйлийг манай нөхдүүд маш сайн ялгаж салгаж ойлгох ёстой. Коммунизм, дэлхий нийт гэсэн хоёр шал өөр ойлголт бий. Цэдэнбал коммунизмын
Нэг зүйлийг манай нөхдүүд маш сайн ялгаж салгаж ойлгох ёстой. Коммунизм, дэлхий нийт гэсэн хоёр шал өөр ойлголт бий. Цэдэнбал коммунизмын манлайлагч бол мөн. Харин дэлхийн хувьд бол хэн ч биш. Нэг муу аймхай хулчгар хүүхэлдэй байсан нь түүхэн үнэн. Хятад, Орост жигтэйхэн хайртай хүн байсан. Монгол хүнд тийм их хайртай хүн байгаагүй. Түүний баримт нь 1957 онд Аварзэдийг зайлуулж байгаад 7000 гаруй км/кв газар нутгийг оросуудад өгсөн явдал. Түүгээр ч зогсохгүй 30 000 хятад барилгачид оруулж ирэх санал санаачлахыг сэдсэн хүн бол Цэдэнбал. Тэр бол бузар коммунизмын билэг тэмдэг болсон хүн. Өөрийн гэсэн толгой байхгүй.
Энэ новшийн бичсэнийг босго тотго хэмээх түүхэн кино үз гэж зөвлөе чи ч дээр ойлгохгүй байхдаа
Крилл үсэгт шилжсэн нь хамгийн зөв шийдэл болсон Цаашид ч крилл үсгээрээ явах хэрэгтэй Харин авилга л гай болж улс хөгжихгүй байна
Тэр үед байдал ямар байсныг хэн ч мэдэхгүй.
Кирилл үсэг ганц Оросын бус, нэлээд хэдэн орон хэрэглэдэг дэлхий нийтийн хэл. Хими, физикийн шинжлэх ухааны хөгжил латин, кирилл бичиг дээр хийгдэж, Достоевский, Толстой, Пушкины дэлхийн утга зохиолын сонгодогууд кирилл үсгээр бүтээгдсэн. Энэ утгаараа кирилл үсэг хэрэглэдэг болсноор Монголд хөгжилийг л авчирсан. Хуучин Монгол латин, кирил үсгээс тэс хөндлөн бичиг. Шинжлэх ухааныг хуучин Монголтой хөгжүүлэх гэдэг шууд хэлэхэд хоцроно, хоцрогдоно гэсэн үг байлаа. Одоо ч тийм. Өвөр Монголд Хятад хэл манай кириллийн үүргийг гүйцэтгэдэг. Ганц хуучин Монголтой байсан бол Өвөр Монголчууд жинхэнэ хоцрогдсон ард түмэн болох байсан. Монгол бичиг гэж мулгуугаар туйлшрахаа болих хэрэгтэй. Хуучин Монголоо Монголчууд сурах боломж нээлттэй байх, харин хүчээр түүн рүү шилжүүлж ухарч болохгүй юм даа.