Октябрийн хувьсгал ба Монгол-Оросын харилцаа
Октябрийн хувьсгал бол хүн төрөлхтөний түүхэнд гарсан хувьсгалуудын дундаас хэмжээ дамжаа, дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөгөөрөө хамгийн агуу том нь байлаа. Хүн амын дийлэнх олонхи, тухайлбал урьд дарлагдан мөлжигдөж, сайн сайхан амьдралыг олон мянган жил мөрөөдөн, хүн ёсны эрхийнхээ төлөө тэмцэж ирсэн жирийн иргэд: ажилчин, малчин, тариачид, багш, эмч, цэргийн албан хаагчид засаг төрийн эрх барьж, өөрсдийн эрх ашгийг хамгаалсан засаглал тогтоож болно гэдгийг нотлон харуулав. Энэ хувьсгалын нөлөөгөөр дэлхий дахинд ажилчин, тариачны хувьсгалуудын давалгаа эхэлж, нийгмийн цоо шинэ систем-социализмын ертөнц бүрэлдэн тогтов.
Фашист, милитарист дайнч бүлэглэлүүдийг бутцохиж, дэлхийн энх тайван, амьдралын энх амгалан бүс бий болов. Энэ хувьсгалын нөлөөгөөр колони хараат орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж колоничлолын шудрага бус ертөнц нуран унав.
Монгол-Зөвлөлт, Монгол-Оросын харилцаа нь манай орны тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшилд олон үеийн турш гүн хамааралтай байсан юм. Монголчууд монгол-орос, монгол-зөвлөлтийн харилцааг гүн хүндэтгэж, найрамдал нөхөрлөлийн үзэл санааг бараг л шинэ шашин шүтлэг болгосон нь үндэс шалтгаантай байв. ХХ зууны эхний жилүүд нь колоничлол, үндэсний дарлалыг үзэн ядах үзэл Монгол даяар хүчтэй болсон үе байлаа. Ард түмнийг дарлан мөлжих явдал хэр хэмээс хэтэрч, нийгмийн эрх чөлөөг монголчууд юу юунаас илүү хүсч байв. Ийм үзэл санаа дэлхий дахинаа түгэн тарахад 1917 оны Оросын хувьсгал том түлхэц үзүүлсэн юм. Энэ хувьсгалын нөлөөгөөр Германд (1918 он) хувьсгал гарч, Австри-Унгарт (1918 он) гарсан хувьсгалын дунд Унгарын зөвлөлт улсыг тунхаглаж, 1918 оны 1 сард Финляндад ажилчны хувьсгал, Польш, Болгар, Югослав, Франц, Итали, Англи, АНУ зэрэг орнуудад ажилчны том хөдөлгөөн гарав. 1918 онд Японд бүх орны дөрөвний гурвыг хамарсан дажин дэгдэж, 10 сая хүн ажил хаяжээ. 1919 онд "5-р сарын 4-ний хөдөлгөөн" гарч Хятадыг донсолгов. Энэ үед дэлхий даяар хувьсгалуудын давалгаа болж байлаа. Дэлхий дахинд асар их нөлөө үзүүлсэн Октябрийн хувьсгалын гол удирдагч нь В.И.Ленин байлаа.
В.И.Ленин хэмээх дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн энэ суут хүн, түүний бий болгосон социализм нурахын хэрээр улам бүр шүүмжлэгдэж ирсэн боловч түүний дүрийг оросын их ард түмэн мөнхөлсөөр иржээ. Эв нэгдэл, гуманизм, аллага хүчирхийллийг хослуулан байж дэлхийд хосгүй агуу их гүрнийг тэрээр байгуулжээ. Дайн дажин, аллагагүйгээр хэн агуу их гүрнийг байгуулж, түүхийг бүтээж байсан билээ? Бурхны ташуур их Аттила хаан, их эзэн Чингэс хаан, Өгөөдэй, Бат, Хувилай, доголон Төмөр, Моголын их хаан Бабур ертөнцийн түүхийг дархлан сийлж байсан шиг монголын торгууд удмын Ульянов (улаан) түүхэнд тодорсон нь аавыг нь ямагт уярааж байдаг билээ. Лениний аавын нь ээж А.А.Смирнова (самар) халимаг хүн байсан нь түүхэнд нэгэнт тогтоогдсон юм. Агуу их нүүдэлчин монгол удам судар нь түүнийг агуу их болгосон ч байж болох юм.
В.И.Ленин бол И.В.Сталин шиг хатуу хүн биш байжээ. Ер бусын хөдөлмөрч, агуу их ухаантан, чин зоригтон энэ хүн хувь хүний хувьд зөөлөн ухаалаг хүн байжээ. Социализмын үед бид түүний зохиол бүтээлийг их уншдаг байсан болохоор гадарлах юм. Монгол орны талаар, монголын ард түмний тусгаар тогтнолын хувьд тэрээр зөөлөн дөлгөөн, бидэнд ээлтэй бодлого явуулжээ.
В.И.Ленин Хаант оросын зүгээс Монголын талаар явуулж байсан колоничлох шинжтэй бодлогыг ямагт эрс шүүмжилж байв. 1912 онд "улсын думын социал демократ фракц...Монголыг эзлэн авах явдлыг буруушааж байна" (б.18,т.427); 1913 онд Хаант орос Монголыг "энхрийлэн тэвэрлээ" (б.21,т.403); "өнөөдөр Монголд буюу Туркийн Армянд дээрэм хийх балмад бодлогыг Хаант засгийн газар өгөөмрөөр санхүүжүүлж байна" (б.19,т.132); 1915 онд "Оросын хаант ёс Монгол ба Азийн зарим орныг эзлэн авахыг эрмэлзэж байна" (б.21,т.150); "Оросын хаант засаг... Перс, Монгол зэргийг боолчлохыг эрмэлзэн дээрмийн дайн хийж байна" (б.21,т.377); 1916 онд "Их оросын ажилчин бид засгийнхаа газрыг Монгол, Туркестанаас зайл гэж шаардах ёстой" (б.23,т.62); "бид Монгол, Перс, Энэтхэг, Египетчүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайх... Ингэхийг өөрийн үүрэг, өөрийн эрх ашиг гэж үзэж байна... Биднээс илүү дарлагдан хоцрогдсон эдгээр улс түмэнд "соёлын тусламж"-ийг сэтгэл харамгүй үзүүлэх... Машин хэрэглэж хөдөлмөрөө хөнгөвчлөхөд, ардчилал, социализмд тэдний шилжихэд нь туслахыг бид хичээнэ". (боть 23, т.63); 1917 онд "оросын ажилчин, тариачин бид их Оросын биш... (Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй" (б.25,т.45) гэжээ.
В.И.Лениний толгойлж байсан Зөвлөлт Засгийн газар 1919 онд монголын ард түмэнд хандаж гаргасан тунхагтаа: "үүнээс хойш Монгол Улс нь өөртөө эрхт тусгаар нэгэн орон мөн...Монгол Улс тусгаар тогтносон орны ёсоор Бээжин, Петрград хоёроос асуулгүй аливаа олон улстай шууд харилцан нэвтрэлцэх эрхтэй болсон явдлыг...
Монгол үндэстний Улсад чухам мэдэгдэн тунхаглахын хамт, манай Орос Улстай даруй харилцан нэвтрэлцэж элчин явуулан эрх чөлөөт Монгол Улсын төлөөний хүмүүсийг манай Улаан цэргийн өмнөөс тосон илгээх ажаамуу" (МАХН-ын түүхийн зарим чухал баримтууд. УБ.,1946,т.63-65) гэжээ. 1919 онд хятадын цэргийнхэн Монголын автономитыг устгаж байсан тэр үед Лениний Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг тов тодорхой хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байжээ.
В.И.Ленин монголын элч нарыг ганц нэг гэлгүй, албаны биш гэлгүй хүлээн авч уулздаг хүн байжээ. 1920 онд Солийн Данзан, Чагдаржав нарыг, 1921 онд Солийн Данзан, Б.Цэрэндорж, Ширнэндамдин нарыг (Д.Сүхбаатартай ганцаарчлан уулзсан бололтой), 1922 онд А.Данзан (япон) нартай уулзаж Монгол, Зөвлөлтийн харилцааг цаашид хөгжүүлэх, монголын тусгаар тогтнолыг дэмжих бодлоготой байдгаа илэрхийлжээ.
Түүхийн эдгээр баримтаас уламжлан бодоход торгууд, халимаг удмын В.И.Ульянов (улаан) монголчуудын хувь заяаны асуудалд аятайхан ханддаг байжээ. Түүнийг залгамжлагчдын үед Монгол, Зөвлөлтийн харилцаанд эерэг, сөрөг олон үйл явдал болж байсан нь өөр асуудал юмаа.
Одоогийнхны үздэгээр тийм ч "моод"-ны биш сэдвийг дурсахдаа улирч өнгөрөн түүх болсон социализмыг магтая гэсэнгүй, хүн төрөлхтний түүхэн дэхь томоохон диктатор хэмээн дуудагдах болсон энэ хүний зорилго, үзэл суртлыг дэмжих гэсэнгүй. Харин түүх хэмээх гайхамшигт шинжлэх ухаан хичнээн олон талтай болохыг, түүхэн үзэгдэл, түүхэн хүмүүсийн хувь тавилан ч мөн адил олон талтай болохыг хэлэх гэсэн юм. Одоо үеийнхэн энэ хүнд яаж хандах нь хүний эрхийн асуудал гэдэгтэй адил хориод оны монголчууд энэ хүний зүг итгэл найдварын нүдээр харах үндэс шалтгаан ямар нэг хэмжээгээр байжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Түүхийн өмнөх үеийнхэн, тухайлбал XX зууны эхэн үеийн монголчуудаас одоогийн бид ухаантай сайн гэж үзэх нь зөв биш бөгөөд тэр үеийнхэн тэр үеээрээ л амьсгалж, сэтгэж, тухайн үедээ тохирох үйл ажиллагаа явуулж байсныг өнөө үеийнхэн зөв ойлгохыг чармайх нь түүхийн зөв сэтгэлгээ болно гэж боддогоо хэлэх гэсэн юм.
Үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөнд дуртай монголчууд дэлхий нийтийн хувьсгалуудын давалгаанд татагдан орж Зөвлөлтийн бүх талын дэмжлэг тусламжтайгаар 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгалыг ялалтанд хүргэж, ЗХУ-аар толгойлуулсан социализмын төлөө ертөнцөд татагдан орсон юм. Энэ үед урд хөрш Хятад нь Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байсан, бусад гүрнүүд алс хол байсны улмаар Зөвлөлтийн гэгдэх хүрээлэлд татагдан хамаарагдах болсон нь монголчуудын түүхэн хувь тавилан мөн байв.
Монголчууд марксизм-ленинизмыг судлаж ойлгоод, түүнд итгэж, социалист нийгмийг байгуулах гэж 1921 онд хувьсгал хийсэн гэвэл арай гоомой дүгнэлт болох биз. Монголчууд гадаадын колоничлогчдоос эх орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо олох аугаа их зорилтыг тавьж, энэ үйлсээ хэрэгжүүлэхэд Зөвлөлт Оросын ард түмэн туслах байх гэдэгт найдаж байв.
XX зууны Монгол орон тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олох, бататгах тэмцэлдээ хөрш зэргэлдээ агуу их гүрнийг түших бодлогыг баримталсан гэвэл үнэнд дөхөж очно гэдэгт итгэж байна. Түүхийн урт үеийн турш мөнхийн хөрш байж, аль нэгэн үед хэн нэгийгээ хараандаа ээлжлэн оруулж, өөр нэгэн үед харилцан бие биедээ туслах, хамтран ажиллах зэргээр хүн төрөлхтний байдаг л жам жишгээр хөгжиж ирсэн Монгол, Оросын ард түмний харилцааны түүхэнд сод хүмүүс, удирдагчид, тэдгээрийн өөр хоорондын хүн ёсны харилцаа том үүрэг гүйцэтгэж байжээ. Эрт дээр үед, тухайлбал: XIII-ХIV зуунд Оросын вант улсуудын бодлого, нийгэм улс төрийн амьдралд Монголын хаадын хүсэл зориг нөлөөлж байсан бол XX зуунд түүхийн хүрд эргэдгээрээ эргэж, монголын нийт амьдралд Оросын их гүрэн ер бусын томоохон нөлөө үзүүлэх болсон юм.
Түүхийн эргэлт нугачааны энээхэн үеийг авч үзэхэд монгол түмний аз болоход Монгол, Оросын харилцаа нь тус орны хувь заяанд дийлэнх тохиолдолд их төлөв эерэг нөлөө үзүүлсэн байдаг билээ. Богд Жавзандамба, II Николайн хоорондын харилцаа 1911-1912 онд монголчууд Манжийн дарлалыг устгаж, үндэсний тусгаар тогтнолоо олж авахад чухал үүрэг гүйцэтгэв. Д.Сүхбаатар, түүний хамтран зүтгэгчдийн удирдлагаар Монгол орон 1921 онд алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улс орноо хөгжил дэвшлийн замд гаргахад В.И.Ленин, түүний амьдралынхаа он жилүүдийн турш сурталчилсан интернационализмын бодлого шийдвэрлэх нөлөө үзүүлснийг Монголчууд мартдаггүй юм. Түүхэн тодорхой нөхцөлтэй холбоотойгоор хатуу чанга бодлого явуулж байсан Зөвлөлтийн удирдагч И.В.Сталин 30 орчим жил төр удирдахдаа Монголын удирдагч Б.Цэрэндоржтой эе эвийг олон хөндийвтөр харилцаж, П.Гэндэн, А.Амар нартай үг хэлээ ололгүй далдын тэмцэл явуулж, Х.Чойбалсангийн Зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон найрамдалд үнэнч, Монгол төрийн бодлогын уламжлал ба тусгаар тогтнолоо эрхэмлэдэг чанарыг үнэлж, олон жил ойр холбоотой ажиллаж, дараагийн удирдагч Ю.Цэдэнбал тодрон гарч ирэхэд мөн л үүрэг гүйцэтгэжээ. И.В.Сталин өөрийн улс орны сонирхол, үндэсний эрх ашгийг дээдлэн бодож байсан нь мэдээж боловч Чингисийн удмын Монгол Улс тусгаар тогтносон улс байх ёстой гэсэн байр сууринд хатуу бат зогсож байснаараа тэр цагийн монголчуудын хүндэтгэл хүлээж, манай төрийн удирдагчдад их тус дэм болж байв.
Монголын дараагийн удирдагч Ю.Цэдэнбал хөрш Зөвлөлтийн удирдагч В.И.Лениний Монголын хувь заяанд гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлэн түүний сургаалд итгэж, В.И.Лениний зохиол бүтээлийг олон мянган хувь хэвлэж, хөшөө дурсгалыг нь босгон, нэрэмжит газрууд бий болгож, Азид байхгүй, түүнд зориулсан гоёмсог музейг нийслэлд байгуулав. В.И.Лениний хөгжүүлсэн үзэл санаа хэдийгээр бүрэн хэрэгжих тавилангүй байсан ч нэгэн үе дэлхийн олон зуун сая хүнийг эзэмдсэн шигээ монголчуудын зүрх сэтгэлийг мөн л тэгэж эзэмдсэн тийм үе байлаа.
Ю.Цэдэнбал Зөвлөлтийн ард түмнийг хүндэтгэх үзлийн үүднээс хөрш орны удирдагч И.В.Сталинд хандаж, агуу их ялалтыг голлон зохион байгуулагчийнх нь хувьд, ахмад хүний хувьд хүндэлж, зөвлөгөө сургамжийг нь сонсож, бас ч хожим нь хатуу хартай чанарыг, тахин шүтүүлж байсныг нь "дозыг нь тааруулан" шүүмжилж байсан ч түүхэн бие хүнийх нь хувьд, Монголын тусгаар тогтнолын үйлсэд ямар боловч тууштай хандаж байсны төлөө түүний сүрлэг хөшөө Монголын нийслэлд сүндэрлэн байхад болохгүй зүйл байхгүй хэмээн үзэж, энэ асуудлаар Н.С.Хрущевтой ам мурийлцаж явжээ.
Ю.Цэдэнбал, Н.С.Хрущев нарын харилцаа ч хэвийн байв. Улс орноо зоригтой шинэчлэх талаар Н.С.Хрущевын явуулсан нийгэм, эдийн засаг, соёлын бодлогын амжилтад Ю.Цэдэнбал ямагт баяр хүргэж байв. Харин И.В.Сталины эсрэг явуулсан нүргээнт сүржин кампаани, тэр хүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэт хараар будсан болон Зөвлөлт-Хятадын харилцааг хурцатгасан, их жанжин Г.К.Жуковыг хавчсан зэрэгт Ю.Цэдэнбал сэтгэл дундуур байжээ. Хожим өндөр насны тэтгэвэрт байхдаа "Хрущевыг би мэднэ. Хрущев чинь дайны хүнд үед хэд хэдэн алдаа хийж Сталинд нүдээ чичлүүлж, зэмлэл авч байсан хүн. Хрущев илтгэл тавьж, Сталины үед гарсан хэлмэгдлээр далим хийж И.В.Сталины нэр хүндийг унагаж, өөрийгөө мандуулах гэсэн хүн... Анхлан Зөвлөлт, Хятадын харилцаа муудсан явдал бол Гүржавтай шууд холбоотой...Г.К.Жуков бол Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд их гавьяа байгуулсан, тэгээд манай Улсын Баатар цолоор шагнуулсан юм. Тийм том жанжиныг Гүржав муу хэлсээр байгаад аваад хаячихсан нь алдаа болсон юм" гэжээ.
Н.С.Хрущевийн үйл ажиллагааны зарим талд хандах энэ бодлоо Ю.Цэдэнбал олон жил зөвхөн өөртөө хадгалсан нь хувь хүний хоорондын харилцааг хоёр улсын харилцаанд нөлөөлүүлэхээс болгоомжилж, тухайн үед нийгмийн дотор шинэ чөлөөтэй уур амьсгал бий болгох талаархи Н.С.Хрущевын чармайлтыг өндөр үнэлж, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх бодлогоо хатуу тууштай баримталж, эв найрамдлыг эрхэмлэн дээдэлдэг, тал шигээ уудам цайлган сэтгэлтэй, Увс, Хөвсгөлийн ус шиг тунгалаг ариун хүсэл эрмэлзэлтэй байж, Монгол түмний шинэ нийгэм байгуулах үйлсийг нь дэмжих ёстой гэдгийг Н.С.Хрущевт бүрэн ойлгуулж чадсан юм. Чухамдаа Н.С.Хрущев Зөвлөлтийн удирдагч байх үед Монгол Улс НҮБ-ын гишүүн болж, 1957 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д албан ёсны айлчлал хийж, СЭВ-д элсэж, нефтийн ордоо ашиглах, төмөр зам тавьж дуусгах, соёл ахуйгаа өөд нь татах, хөдөө нутгийг өөрчлөн хөгжүүлэх, Дархан-Шарын голын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, атар газар эзэмших зэрэг амин чухал ажил үйлсэд ЗХУ нь хөрөнгө оруулагч, хандивлагч гол орон болж байсан билээ.
Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нарын харилцаа гойд сайн байв. Үйлдвэрийн ажилчны хотхонд төрж, ажилчны амьдралын хар борыг биеэрээ туулсан, хөдөөг өөрчлөн байгуулах үед газар зохион байгуулагчаар ажиллаж, газар шорооны үнэ цэнийг амталсан, Эх орны их дайны үед фронтын хамгийн халуун цэгт байлдаж, нам, улс төрийн ажил хийж явсан, дайны дараахи сэргээн босголтын үед Днепропетровскт өдөржин шөнөжин ажиллаж, атар газар эзэмших их үйлс өрнөж байсан үед Казакстанд атар газар эзэмших үйлсийг удирдаж, сансарт хүн нисэх үйл явцыг биечлэн зохион байгуулалцаж, улмаар Зөвлөлт төр, Коммунист намын удирдагч болсон, дайны хүнд үед Монголын ард түмний тусыг биеэр амссан, хүнлэг сайхан сэтгэлтэй Л.И.Брежневийг Ю.Цэдэнбал жинхэнэ ёсоор хүндэтгэж, олон улсын талбарт ч, хоёр орны харилцаанд ч нягт хамтран ажиллаж байв.
Мэдээжээр төрсөн ах дүү нарын дунд ч санал нийлэхгүй зүйл байдгийн нэгэн адил тэд нэгнийхээ бүх санааг цаг ямагт дэмжээд байдаг байсангүй. Цагтаа В.М.Молотовтой ажиллаж, хожим нь Л.И.Брежнев, Ю.В.Андропов, К.У.Черненко, М.С.Горбачев нарын туслахаар ажиллаж байсан А.Александров-Агентов "Коллонтайгаас Горбачев хүртэл" гэдэг дурсамж номондоо бичсэнээс үзэхэд ЗХУ-ын Ази чиглэсэн бодлогыг тодорхойлоход Леонид Брежнев Монгол Улсад ихээхэн анхаарал тавьж, Ю.Цэдэнбалд итгэж, түүнтэй байнга хамтран ажиллахыг зайлшгүй чухалд үзэж, дэлхийн бодлогод Монгол Улсын байр суурийг тун ч өндөрт өргөн хандаж байсан тухай бичээд, харин Крымд болсон нэгэн удаагийн ярианы явцад Л.И.Брежнев Монголыг ЗХУ-д нэгтгэх тухай асуудлыг хөндөхөд Ю.Цэдэнбалын байр байдал нилээн эвгүй болж, ямар нэгэн шалтаг гарган энэ сэдвийг үргэлжлүүлэхээс бултсан бөгөөд нөхцөл байдлыг ойлгосон Л.И.Брежнев цаашид энэ асуудлыг хаана ч, хэзээ ч, тэр ч бүү хэл ойр хавийнхантайгаа ярих хувийн ярианд ч огт гаргаагүй тухай дурсчээ.
Л.И.Брежнев Зөвлөлтийн ард түмэнтэй нягт хамтран ажиллах замаар Монгол Улсаа хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татахын төлөө Ю.Цэдэнбалын хүсэл бодол, их үйлсэд нь аль болохоор туслахыг чармайж байв. Орос, ЗХУ-ын удирдагчдаас хөрш Монголд сайн санаа өвөрлөн өндөр хэмжээний айлчлал хийсэн анхны удирдагч нь Л.И.Брежнев байв. Монгол оронд халуун сэтгэлээр ханддаг энэ хүн Хятадын байнгын даралт шахалтанд байсан Монголыг дэмжихийн тулд олон мянган км-ийн аялал хийж, Владивостокт АНУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийснийхээ дараа 1974 онд Монголын баярт оролцохоор хоёрдох удаагаа ирсэн нь манайд том дэмжлэг, бодит туслалцаа болсон билээ.
Энэ үе нь Монгол-Зөвлөлтийн эдийн засаг, соёлын хамгийн үр ашигтай хамтын ажиллагааны үе байлаа. Дархан-Шарын голын цогцолбор бүрэн хүч чадлаараа ашиглалтад орж, Монголын эрчим хүчний систем бий болж, аварга хүчирхэг "Эрдэнэт" комбинат, Хөтөлийн цемент шохойн цогцолбор, Багануурын үйлдвэрийн район, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэр зэрэг манай аж үйлдвэрийн сор болсон цогцолборууд чухам энэ цаг үед сүндэрлэв. Эмнэлгийн томоохон төвүүдийг Зөвлөлтийн барилгачид барьж, орон сууцны III, IV хорооллыг бэлгэнд авч, Монгол орон сансар огторгуйд иргэнээ илгээж, жил тутам монголын 10 мянга гаруй охид, хөвгүүд Зөвлөлтийн дэлхийд алдартай шинжлэх ухаан, боловсролын төвүүдэд суралцаж, Монгол, Зөвлөлтийн ард түмний нэгэндээ итгэх, нэгнийгээ хүндэтгэх үзэл хэзээ хэзээнээс илүү бэхэжсэн байв. Идэвхтэй хамтын ажиллагааны энэ үе буюу 60-80 онуудад Монгол Улс өөрийн хөгжилд мэдэгдэхүйц том амжилт олсон юм.
Ю.Цэдэнбал Монголын хөгжил дэвшилд ЗХУ-ын гүйцэтгэх үүргийг ямагт өндрөөр үнэлж, олон улсын тавцан дээрхи ЗХУ-ын бодлогыг тууштай дэмжиж байсан юм. Тэрээр "Ялсан пролетари нарын орны дэмжлэг, ЗСБНХУ-ын ах дүүсийн тусламжийн ачаар социализмд шилжин орох бололцоо Монгол оронд бий боллоо" (7940); "Эрх чөлөө, тусгаар тогтнолдоо хайртай ард түмэн бүхэн Улаан армид ихээхэн туслах хэрэгтэй" (1941)] "БНМАУ-ын улс төр, эдийн засаг, соёлын хөгжилтийн салаа мөчрүүдэд манай ард түмний олсон бүх амжилт ололт бол Их Зөвлөлтийн ард түмний ах дүүсийн их тусламжийн ач юм. Манай орны хөдөлмөрчид хязгааргүй их гүн хайр талархлынхаа дээжийг өөрийн их хань-Зөвлөлтийн ард түмэнд дэвшүүлж байна" (7957); "Ганцхан манай эгнэгт хувирашгүй хань, дэвшилт хүн төрөлхтний тэргүүн манлай-Зөвлөлтийн ард түмэнтэй найрамдал, хамтын ажиллагаатай байгаа явдал Монголын ард түмнийг жаргуулан мандуулж байгааг манай хөдөлмөрчид туршлага дээрээсээ сайн мэдэж авсан билээ" (1956)] "Ажилчин ангийн ялалтын төлөө тэмцэл, социализмыг өрнүүн байгуулах явдалд ЗХУКН-ын хуримтлуулсан туршлага нь МАХН-ын замыг гэрэлтүүлэгч од болж байна" (1969); "Монголын ард түмэн хойшид ч ард түмний зол жаргал, шинэ нийгэм байгуулалтын амжилт ололтын ширгэшгүй ундрага болсон монгол-зөвлөлтийн шалгарсан цэвэр ариун найрамдлыг нандигнан хадгалж, хайрлан хамгаалж, өдөр тутам бэхжүүлэхэд бэлэн байна" (1972); "Социализм, ардчилал, дэвшлийн хүчний байр суурь бэхжихэд ...энх тайван, социализмын ялалтын төлөө хагас зуу гаруй жил чин зорилготой шаргуу тэмцэж байгаа Зөвлөлүүдийн аугаа их орон ямагт гол роль гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэсээр байна" (1974); ЗХУ-тай гадаад бодлогын үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулдаг нь манай нам, ардын төрийн гуйвашгүй чиг бодлого мөн" (1980); "Монгол нутагт социализм амжилттай байгуулахын найдвартай үндэс манай хувьсгалт ололтыг хамгаалах баталгаа болсон үнэлж баршгүй интернационалч тусламж үзүүлж, ах дүүгийн найрамдалтай хамтран ажиллаж байгаад нь ах дүү зөвлөлтийн ард түмэнд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье" (1981); "Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж монголчууд ярьдаг. ЗХУ бол монголчуудын жинхэнэ үнэнч нөхөр гэдгийг бид нэг бус удаа үйл хэрэг дээр үнэмшсэн". Ийм үгээр Ю.Цэдэнбал Монгол-Зөвлөлтийн харилцааг үнэлж, ийм үзлээр ард түмнээ хүмүүжүүлж байлаа.
Ю.Цэдэнбал Зөвлөлтийн ард түмэнтэй нягт хамтран ажиллах нь монголчуудын хувьд хөгжлийн зөв зүйтэй арга зам мөн гэдэгт итгэж байсан юм. Бүр 1984 оны 8 сарын сүүлчээр өөрийнх нь хувь заяа гунигтайгаар эргэж байсан өдрүүдэд ЗХУКН-ын ТХ-нд явуулсан захидалдаа: "Бичиг үсэггүй харанхуй, ядуу малчин ардын хүү Ю.Цэдэнбал миний бие зөв замаа эгнэгт сонгосон бөгөөд тэр бол Лениний аугаа их эх орон ЗХУ-аас байнга суралцаж нөхөрлөх зам байв. Ямарч хүч намайг, манай намыг, монголын ард түмнийг энэхүү саруул замаас гуйвуулж чадахгүй билээ...Өнөөгийн санаа тавих гол зүйл бол удирдлагад жинхэнэ интернационалистуудыг тавих явдал юм. Миний бие суут Лениний эх орон-ЗХУ, ЗХУКН-тай тогтоосон найрамдалд хэзээд үнэнч байсан бөгөөд эцсийнхээ амьсгалыг хүртэл үнэнч байх болно. Ю.Цэдэнбал" гэжээ. Амьдралынхаа эцсийн мөч хүртлээ Ю.Цэдэнбал жаргал, зовлон, гүтгэлэг, дарамтлал, доромжлолыг Монголын эрх баригчдаас амсаж байсан сүүлчийн 7 жилдээ ч энэхүү үзэлдээ чин үнэнч хэвээр байлаа. Оросын нэрт сэтгүүлч, Ю.Цэдэнбал судлаач Л.Шинкаревын: "Түүнийг төр барьж байхад монголчууд XX зуунд тохиолдсон хамгийн гол сорилтыг давж чадсан юм. Тэр нь юу вэ гэвэл: цөөхөн хүн амтай ард түмэн юунд ч уруу татагдалгүй, Хятадын ч бололгүй, жинхнээрээ Зөвлөлтийн ч бололгүй, түүхийн их эргүүлгэнд живэлгүй тогтож үлдээд, туурга тусгаар Монгол Улс, Чингис хааны байгуулсан тулгар төрөө авч гарсан нь үнэн билээ.
...Хэтэрхий нягт, ихэнхдээ гарцаагүй байдлын улмаас, заримдаа хиймлээр ойртож байсны уршиг бишгүй гарсан ч, хэрвээ цөөхөн хүн амтай ард түмний алдаа, оноог жингийн тавган дээр тавих юм бол тусгаар тогтнолоо юу юунаас илүү эрхэмлэдэг хүмүүсийн хувьд Монголын өвөрмөц соёл иргэншлийг хадгалж чадсан үндэсний үзэл санааны энэ ялалтын дэргэд аливаа алдаа өчүүхэн харагдана. Дотроо гэдсэндээ хөлөө жийлцэж байснаас харилцан хүлээцтэй байвал улс үндэстнээ хадгалж үлдэх баталгаа тэр болно гэдгийг ухаарснаараа Ю.Цэдэнбал хэнээс ч илүү холч ухаантай байсныгаа харуулсан юм" гэж хэлсэн нь үнэнд тун ойртсон ажгуу.
Монголчууд Оросын талыг хэт барьж, Монголыг Оросын колони болгосон, Оросын талд үйлчилж Монголыг хохироож байсан тухай ярьдаг хүмүүс манайд бий. Монгол, Зөвлөлт (Орос)-ын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд нам, төрийн удирдагчид чин үнэнч байсан нь монголын төрийн уламжлал, өмнөх зүтгэлтнүүдийн бодлогыг үнэнчээр залгамжилсан хэрэг байв. Бат хаан, Александр Невскийтэй хуурай ах дүү нар байж, Алтанхаан, Галдан Бошигт, Амарсанаа, Чингүнжав, Богд Жавзандамба, Намнансүрэн, Ханддорж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ж.Самбуу нар цөмөөрөө л Их оросын ард түмнийг түшиглэх нь монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн нөхцөл гэж үзэж байсан юм.
1911 онд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо олоход Цагаан хааны дэмжпэг чухал нөлөө үзүүлж, 1921 оны Ардын хувьсгалын ялалтад, эх орноо цагаантан, гамингаас чөлөөлөхөд Зөвлөлт Орос шийдвэрлэх тус үзүүлсэн билээ. Шинэ Монголыг анх хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон ганц улс нь Зөвлөлт Орос байв. 1939 онд Халх голд түрэмгийлэгчдийг бут цохиход Улаан арми томоохон туслалцаа үзүүлж, 1945 онд мөр зэрэгцэн тулалдаж, эдийн засаг, соёлоо хөгжүүлэхэд Зөвлөлтийн тусламж нэн чухал үүрэг гүйцэтгэв. Төмөр зам тавих, нефтийн ордоо ашиглах, атар газар эзэмших, хөдөөг цахилгаанжуулан техникжүүлэх, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн цогцолборуудыг байгуулахад ЗХУ үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн. ЗХУ Монголыг НҮБ-д элсэхэд, ЭЗХТЗ-д элсэн хамтран ажиллах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сайн санааны үүднээс дэмжсэн билээ. Найрамдлын түүхэнд зарим зохисгүй үзэгдэлүүд гарч байсан ч Монгол, Зөвлөлтийн хамтын ажиллагаа, нөхөрлөл нь Монголын хөгжилд ач тусаа өгсөн юм.
Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг тодорхой хүмүүс хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд энэ нь Монголын гол удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зүгээс ч, Зөвлөлтийн удирдлагын талаас ч, ард түмний зүгээс ч дэмжлэг авсангүй, тэр үг яриа тэгсхийгээд намжжээ. Дороос гарсан саналыг дээш нь уламжпах, зөвлөлдөх, Зөвлөлтийн удирдагчдын санаа бодлыг тандаж мэдэх ажиллагаа явагдаж байсан нь мэдээж боловч ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их боломжийг ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад дотоодын олон зуун хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ-д нэгтгэхийг тэрээр хүсч байсан тухай ганц ч үг бичиж, яриагүй байна.
Ю.Цэдэнбалыг буруутгах зорилгоор хувь хүний санаанаас зохиосон хоосон яриаг нотлох ноцтой баримтыг одоо хүртэл хэн ч олсонгүй. Ер нь түүхийн урт үеийн турш Монгол Улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдчихсэнгүй, Монгол чигээрээ үлджээ.
Халх голын дайны ялалтад ЗХУ шийдвэрлэх хувь нэмрээ оруулж, 45 оны чөлөөлөх дайнд зөвлөлтийн цэрэг бидэнд туслаж, 1946 оноос НҮБ-д Монголыг элсүүлэхийн төлөө хөөцөлдөж, 1960 онд Монгол Улс НҮБ-ын гишүүн болж, 8161,8 км урт хил хязгаараа нарийвчлан тогтоож, хэн ч халдахын аргагүй олон улсын баталгаатай болгохыг ЗХУ бүрэн дэмжиж, цэрэг армиа бэхжүүлэхэд үнэлж баршгүй туслалцаа үзүүлж, Монголын тусгаар тогтнолын гадаад баталгаа болж байсан юм. Чухамдаа Монгол, Зөвлөлтийн найрамдлыг хөгжүүлэн бататгаж, эдийн засгаа өөдлөх замаар хөгжүүлж, хэл соёлоо, боловсрол, шинжлэх ухаанаа урагшлуулж, хүн амыг эрүүлжүүлэх, амьдралыг нь дээшлүүлэхэд Зөвлөлтийн ард түмэн тусалсны үр дүнд монголын хүн ам 1940 онд 747,8 мянга байснаа 1985 онд 1 сая 900 мянгад хүрч нэг үгээр хэлбэл Монголын улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолын суурь батжин бэхжиж ирсэн юм.
Октябрийн их хувьсгал, агуу хөрш Орос оронтой тогтоосон найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааны үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо бэхжүүлж, хоцрогдлоос гарч, өнөөгийн шинэ хөгжлийн үндэс суурийг тавьж чадсан юм. Өнөөдрийн дэлхий дахины хөгжлийг авч үзэхэд: Өмнөд Солонгосын тусгаар тогтнолын гол баталгаа нь АНУ байж, Польш, Украинчууд Америк, Европын холбоог голлон түшиглэж, Израильчууд Америкийг баттай түшиж, Сиричүүд Оросын тусламжийг шүтэж, тусгаар тогтнолынхоо баталгаа гэж үзэж байна.
Колоничлолын дэглэм, гадаадын түрэмгийлэгчдийн ноёрхлоос гарахыг эрмэлзсэн Монгол орон хөрш ЗХУ, Орос орныг түшиглэж тусгаар тогтнолоо баталгаажуулж, нийгмийн дэвшилд хүрч чадсаныг үндэслэн хэлэхэд: монголчуудын олон үеийнхэн Октябрийн их оронтой хувь заяагаа нэгтгэж, найрамдал нөхөрлөлөө бэхжүүлж, үр ашигтай хамтран ажиллах бодлого баримталж ирсэн нь нэг талаар түүхээр олгогдсон хувь тавилан, нөгөө талаар ахмад үеийнхний хэнээс ч илүү ухаант бодлого, гавьяат үйлс байжээ.
МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн
Сэтгэгдэл(88)
Энэ нэг Цэдэнбалаар хоолоо олж иддэг хөгшин коммунист байнаа
Тихх. Балай күүрнүүд бадрах шижээтэйгээ Тува шиг болоод явахгүй. Тэгсэн бол Украйнд байлдаж явах бсн биз. Халхын буянд зоолж жаргаж яваагаа яагаад хүлээн зөвшөөрдөггүй күүрнүүд вэ.
Tsedenbaliin talaar unen zuv medeelel ugch hioch ueiinhnii tuuhiin medlegt unetei huvi nemer oruulj baigaa Jambalsuren doktor tand bayrlalaa. Tsedenbaliig gutaan doromjlogchid bol ulsiin umchiig hulgailsan adgiin novshnuud uchir uhen uhtlee sotsializmaas aih ni damjiggui.
Фашизм, нацизмаас, л айдаг байж билээ. одоо коммунизмаар айлгах гэдэг болж. Үнэндээ бол коммунизм гэдэг бол хүн төрөлхтөн олон зууны туршлагаасаа бодож олсон , хүн амын дийлэнх олонх эрх чөлөөгөө яаж олж авахав, хүний эрхийг хэрхэн хангах вэ гэсэн сургааль шүүдээ. Коммунизмын сургаалийг Оросын агуу ард түмэн анхлан туршиж хэрэгжүүлсэн болохоос зохиогоогүй юм. Германы филосифич К.Маркс, Английн үйлдвэрийн эзэн Ф.Энгельс нар ч зохиочихоогүй юм. Коммунизмынн 3 тулгуур нь Германы Гегелийн сонгодог философи, Францын Сен Симон, Шарль Фурье нарын утопи социализм, Английн Роберт Оуэн, Давид Рикардо нарын сонгодог эдийн засгийн сургааль юм. Өөрөөр хэлбэл олон улсын сургааль юм. Социализмыг туулсан Оросын ард түмний 86 % нь өөрсдийгөө аз жаргалтай хэмээн үздэг. (News. gogo.mn. 239305) Америкийн 30 хүртэлх насны залуусын 42% нь капитализмыг, 44 % нь социализмыг илүүтэйд үзэж, 7% нь коммунизмыг дэмжихээ илэрхийлжээ.(News Sonin. Mn.83774.) Дэлхийн эдийн засгийн 2-р орон, агуу Хятад коммунизм, социализм, Ленин гэдэг үгнээс айхгүй байхад бид устга гээд сууж байх ямар вэ? Одоогийн Швед, Норвеги, Финлянд, Канад, Австраль зэрэг орнууд бидний социализм гэж ойлгож байсан нийгмийг бүтээчихэж. Герман улс ажилгүй иргэддээ манайхаар 1 сая төгийн тэтгэвэр олгож социалист халамжийн бодлогыг хэрэгжүүлж байх. Олон ургальч үзлийн нийгэмд амьдарч байж аль нэгэн сургаалийг устга гээд зогсч байх нь хир зохимжтойг сайн бодоорой. Хүн төрөлхтөний түүх үргэлжлэнэ. Улс үндэстэн бүр өөрт тохирох хөгжлийн загварыг сонгох эрхтэй.
ЦЭДЭНБАЛЫГ ЯМАРЧ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ТООЖ СУУГААГҮЙ НЬ ИХ УЧИРТАЙ БАЙЖЭЭ ОН ЖИЛ ӨНГӨРӨХ ТУСАМ УЛАМ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА ДАА
Чи юугаар гийгүүлсэн нөхөр вэ
Yah gej hun muulj baidag bnaa Tuuhee medehgui hun Oid tuursun sarmagchintai adil gej YU ch unshdaggui ,meddeggui bol duugail baij baihig zuvlie Uurtuu bolon ur huuheddee nugel buu huraa Uiliin uriin talaar unsh, sudlahig zuvli Uuchlaarai Tani umnuus sanaa zovood
Очирбат, Элбэгдорж, Баттулга, Энхбаяр гэх урвагч ерөнхийлөгч нарын хажууд мундаг удирдагч байсан шүү.
Жамбалсурэн та Монголын туухийг санаагаараа битгий зохиогоод байгаарай. Цэдэнбалын талаар таагуй хийгдсэн зуйлуудийг Нью-Йорк угуйсгэж тух гуйвуулж болохгуй. Цэдэнбал ЗХУ д нэгдэх хусэлт гаргасныг нь тухайн уеийн Цэдэнбалтай ажиллаж Байсан олон хумуус хэлдэг байсан шуу, баримтыг нь устгаагуй байх а
Цэдэнбал гэгч АЙМХАЙ УРВАГЧ, ДОЛДОГОНУУР, ЗОЛБИН этгээдийг КГБ сонгож авсан нь Монголоос эрээд олдохгүй байсан ЗОЛБИН шинж чанарыг агуулсан хүн байсан. КГБ ийм л хүнийг Монголын төрд тавьж дуулгавартай боолоо болгоод дараа нь яг хэрэглэж дууссан кондом мэт хаясан нь ТҮҮХЭН ФАКТ. Энэ Монгол сэтгэлгүй дүрвэд гаралт этгээд өөрийн эзэн Оросуудын үнэнч зарц болж явсан ба 2 удаа Монголыг Орост нэгтгэх өргөдөл өгч 3 удаа цаад эзэддэээ загнуулж зэмлүүлж эргүү малаараа дуудуулж хөөгдөж байсан. Цэдэнпил гэгч золбин 1958 онд Хөвсөл Увсын хойд хязгаарын 1800км2 газар нутгийг Оросуудад дур мэдэн өгч бидний өвөг дээдсийн амиараа хамгаалсан газар нутгийг Монголыг захирах албан тушаалаар сольж наймаалцсан байдаг нь хэзээ ч арилашгүй түүхэн ФАКТ. Энэ золбин этгээд Монголын газар нутгийг Оросуудад албан тушаалаар наймаалцахдаа бузар явдлыг эсэргүүцсэн Аварзэд сайдыг хэлмэгдүүлэн улмаар хожим л амыг нь барих гэж хөнөөсөн байдаг. Гэвч Цэдэнпил яг золбин нохой шиг дууссан түүхтэй.
Баримт тавихгүй бол хоосон загналт болоод байна. Нийтлэлч:"Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг тодорхой хүмүүс хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд энэ нь Монголын гол удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зүгээс ч, Зөвлөлтийн удирдлагын талаас ч, ард түмний зүгээс ч дэмжлэг авсангүй, тэр үг яриа тэгсхийгээд намжжээ. Дороос гарсан саналыг дээш нь уламжпах, зөвлөлдөх, Зөвлөлтийн удирдагчдын санаа бодлыг тандаж мэдэх ажиллагаа явагдаж байсан нь мэдээж боловч ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их боломжийг ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад дотоодын олон зуун хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ-д нэгтгэхийг тэрээр хүсч байсан тухай ганц ч үг бичиж, яриагүй байна. Ю.Цэдэнбалыг буруутгах зорилгоор хувь хүний санаанаас зохиосон хоосон яриаг нотлох ноцтой баримтыг одоо хүртэл хэн ч олсонгүй. Ер нь түүхийн урт үеийн турш Монгол Улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдчихсэнгүй, Монгол чигээрээ үлджээ" гэж тун итгэлтэй бичсэн байгааг Та боловсролтой хүн түүхэн үнэмшилтэй ганц ч гэсэн баримтаар няцаахыг оролдвол ямар вэ?
Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж, 120 оронтой дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын гишүүн болгосон нь таны бодлоор буруу юу? Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоож Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлсэн нь таныхаар буруу юу?, Эдийн засгийн сэргэн мандлын бартаат замаар тэвчээртэй мацаж, , эх орондоо 350 үйлдвэр байгуулсан нь бас л буруу юу? Соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор байж, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулсанд яагаад дургүй хүрээд байна?, Ард түмнээ эрүүлжүүлэн яр тэмбүү, сүрьегээс салгаж, хүн амын тоог 3 дахин өсгөсөн ачтай буурлаа яагаад дургүйцээд байна? , Ядуурал гуйланчлалыг арилгаж, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманистыг яагаад үзэн ядаад байна? Авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулсанд нь яагаад жихүүрхээд байна? , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдож, удирдсан ард түмний зүрх сэтгэлд уягдсан удирдагчаа хүндлэх монгол ёс жудаг таалагдахгүй байна уу?. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ зөв зүйтэй ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь яагаад танд таалагдахгүй байгаа нь сонин л юм. Ийм сайн цаг ирж байна.
ЦЭДЭНБАЛ УЛСАА СССР т ТУШААХ ГЭЖ 3 н УДАА ӨРГӨДӨЛ ӨГӨӨД ЦААДУУЛ НЬ БАРУУНЫ ХЭЛ АМНААС АЙГААД АВААГҮЙ ЮМ Ш ДЭЭ
Өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой арчаагүй монгол ЗХУ-д нэгдэхгүй гээд яах юм гөлөгнүүдээ.
Чик ёстой гологноос доор Хуур шиш новш байгаа, Найман зурны тэртээгээс Дэлхийг тамгалж явсан Чингэсийн Монголчууд, одно сам шаг Хуур зэмийг устгана
ЦЭДЭНБАЛ ЯГ ЗОЛИБОН НОХОЙН ҮХЭЛЭЭР ҮХСЭН ШҮҮ МОНГОЛ ХҮН ТАЛ ШИГЭЭ УУЖУУ ТУЛ ХҮҮРИЙГ НЬ МОНГОЛДОО ОРШУУЛСАН ШҮҮ
Балын зээ дүү худлаа юм бичихээ больдоо ичих хэрэгтэй
Chi hudlaa gej uzej baigaa bol TV eer nuur tulsan yriltslaga hiigeech. Notloh barimtgui baij hudlaa bichlee gej ulin hutshaa boli.
юун найман зуун бэ барууны фашист нацист улсууд чингэс байсан гэж хуурамч национализмыг хөөргөж ххосноос чингэсийг босгодог дэлхийд цоо шинэ цэргийн тактик хэргэлж лениний байгуулсан украйн улсыг фашистын дорнод герман улс болгож саяхан ростов дон краснодарын хязгаар руу довтлох төлөвлөгөөгөө гаргачихаад байхад орос түрүүлж цохилт өглөө орсыг хаа явсан газар нь ал гэж уриалдаг турчинов аваков харьковд ирлээ болохгүй бол хоттойнь орвонгоор нь эргүүлэх биз оршин суугч бүр зэвсэг авсан байгааш дээ
Сайхан ил гараад ярь нуугдаад яахын
Гавьяат багш, шинжлэх ухааны доктор түүхч Ц.Жамбалсүрэнгийн хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй, архивын үүдээр шагайж үзээгүй сул толгойтнууд түүхийг түүхийрүүлэх гэж оролдоод амжилт олохгүй. Түүхийн үнэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Мэдлэг чадваргүйн зэрэгцээ бусдыг гутаан доромжилдог этгээдүүд өөрсдөө өөдлөхгүй. Тэд коммунист гэдэг үгийг ч бүрэн ойлгодоггүй байх.
Цэдэнбал гэгч АЙМХАЙ УРВАГЧ, ДОЛДОГОНУУР, ЗОЛБИН этгээдийг КГБ сонгож авсан нь Монголоос эрээд олдохгүй байсан ЗОЛБИН шинж чанарыг агуулсан хүн байсан. КГБ ийм л хүнийг Монголын төрд тавьж дуулгавартай боолоо болгоод дараа нь яг хэрэглэж дууссан кондом мэт хаясан нь ТҮҮХЭН ФАКТ. Энэ Монгол сэтгэлгүй дүрвэд гаралт этгээд өөрийн эзэн Оросуудын үнэнч зарц болж явсан ба 2 удаа Монголыг Орост нэгтгэх өргөдөл өгч 3 удаа цаад эзэддэээ загнуулж зэмлүүлж эргүү малаараа дуудуулж хөөгдөж байсан. Цэдэнпил гэгч золбин 1958 онд Хөвсөл Увсын хойд хязгаарын 1800км2 газар нутгийг Оросуудад дур мэдэн өгч бидний өвөг дээдсийн амиараа хамгаалсан газар нутгийг Монголыг захирах албан тушаалаар сольж наймаалцсан байдаг нь хэзээ ч арилашгүй түүхэн ФАКТ. Энэ золбин этгээд Монголын газар нутгийг Оросуудад албан тушаалаар наймаалцахдаа бузар явдлыг эсэргүүцсэн Аварзэд сайдыг хэлмэгдүүлэн улмаар хөнөөсөн байдаг. Гэвч Цэдэнпил цаад Орос эздийнхээ гарт яг золбин нохой шиг дууссан байдаг.
Ulain tsaim tuuhiig uguisgej ba shuu bichsen urugdul yarisan stalind zahnuulhad hajuud ni gerchuud bsihad
Chi Hytad hun baina shuu dee. Yrianiihaa aylgaar bichsen baina. Hytad ruugaa tonil. Hytadiin umhii hanhluulsan shaahai.
Ю.Цэдэнбалын хамтран зүтгэгч, хожим нь хохирон гадуурхагдаж явсан С.Жалан–Аажав гуай дурсахдаа: “Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх талаар үлэмж их зүйлийг хийж бүтээсэн жинхэнэ эх оронч хүн байсан юм. Ю.Цэдэнбалыг Оросын талыг баримтлагч, оросын сонирхол, ашиг тусын төлөө ажиллаж байсан гэж зарим хүмүүсийн ямар ч баримт нотолгоогүй ярьдагтай би огтхон ч санал нийлдэггүй. Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнолыг тууштай хамгаалж байсан тухай би энд баримт хэлэхийг хүсэж байна. Л.Цэнд, Д.Төмөр–Очир нар тэргүүтэй манай хэсэг сэхээтэн Сонгинын амралтын дэргэд тусгай гэр бариулан тэнд байрлаж, 7 хоног ажиллаж, Монгол Улсыг түргэн хөгжүүлэхийн тулд ЗХУ–ын бүрэлдэхүүнд оруулж холбооны улс болгох тухай санал тавьсан баримт бичиг боловсруулаад түүнийгээ Маршал Х.Чойбалсанд гардуулахыг хүсэж Ю.Цэдэнбалд өгсөн байдаг юм. Гэтэл Ю.Цэдэнбал тэр баримт бичгийг хүлээж авсан боловч …тэр тухай Маршалаас өөр хэнд ч юу ч ярилгүйгээр төмөр шүүгээндээ хийгээд өнгөрүүлж байсан тухайгаа өөрөө нэг бус удаа, бүр сүүлд бидэнд хууч болгон ярьдаг байсан” (С.Жалан–Аажав. Туулсан замд төрсөн бодол. –УБ., 2004, т.87.)гэжээ.
Энэ тухай манай нам, төрийн ахмад зүтгэлтэн Д.Дамба дурсаж бичихдээ: -“Улс төрийн Товчооны хурал дээр Сталин нас барсанд бүх нийтээр гашуудлын ажлыг хэрхэн зохиох тухай ярилцахад Улс төрийн Товчооны гишүүн, Улсын прокурор Б.Жамбалдорж уйлж байгаад: Манайх шиг жижиг улс тусгаар тогтнож байгаад хэрэггүй, ЗХУ–ын нэг хамсаатан болъё гэсэн санал гаргахад Бумцэндээс бусад нь зөвшөөрч тогтоол гаргах болж, төслийг Б.Жамбалдорж, ДЯЯ–ны сайд Цэдэв, ГЯЯ–ны сайд Н.Лхамсүрэн нар боловсруулах болсон” (Нийслэлийн сонин бичиг, 1993, №5.) гэжээ. Хурлын дараа энэ асуудлыг эв зүйг нь олж зохицуулах үүрэг мөн л Ю.Цэдэнбалд тохогджээ. Д.Дамба дурссанаар дээрх Улс төрийн Товчооны хурлын дараахан ЗХУ руу И.В.Сталиныг оршуулах ёслолд оролцохоор явах үед Ерөнхий сайд Ю.Цэдэнбал намын ажлыг хариуцаж байсан хамтран зүтгэгч Д.Дамбад: “Дээрх асуудлаа тэгсхийгээд зогсооно байгаа. Тэр тогтоолыг гаргуулахгүй байх нь зүйтэй” (Нийслэлийн сонин бичиг, 1993.12.10, №50.) гэсэн нэн хариуцлагатай үүрэг өгөөд явсан нь түүхийн үнэ цэнэтэй баримт болон үлджээ. Энэ тухай ЗХУ–ын ГЯЯ–ны орлогч сайд байсан, түүхч, дипломатч, академич М.С.Капица “Дипломатчийн тэмдэглэл” номондоо: “1953 оны 3–р сард болсон МАХН–ын ТХ–ны УТТ–ны хурал БНМАУ–ыг ЗХУ–д нэгтгэх үзэл санаа бүхий тогтоол гаргахыг дэмжиж байсан юм. Гэтэл Ю.Цэдэнбал Москва руу нисэхийнхээ өмнөхөн ийм тогтоол гаргаж болохгүй тухай шийдвэр өгсөн ” (зха) гэж нотлон бичсэн нь судалгааны төдийгүй улс төрийн ач холбогдолтой юм.
ГЯЯ-ны дэд сайд асан Д.Ёндон худалч уу? Тэр тэр хүн Ю.Ц.Орост нэгтгэх тухай ярьсныг бичсэн байлаа
Ендон гуай ингэж бичээгүй. Та гуйвуулж байна.Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг тодорхой хүмүүс хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд энэ нь Монголын гол удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зүгээс ч, Зөвлөлтийн удирдлагын талаас ч, ард түмний зүгээс ч дэмжлэг авсангүй, тэр үг яриа тэгсхийгээд намжжээ. Дороос гарсан саналыг дээш нь уламжпах, зөвлөлдөх, Зөвлөлтийн удирдагчдын санаа бодлыг тандаж мэдэх ажиллагаа явагдаж байсан нь мэдээж боловч ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их боломжийг ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад дотоодын олон зуун хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ-д нэгтгэхийг тэрээр хүсч байсан тухай ганц ч үг бичиж, яриагүй байна. Ю.Цэдэнбалыг буруутгах зорилгоор хувь хүний санаанаас зохиосон хоосон яриаг нотлох ноцтой баримтыг одоо хүртэл хэн ч олсонгүй. Ер нь түүхийн урт үеийн турш Монгол Улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдчихсэнгүй, Монгол чигээрээ үлджээ.
УТТ–ны гишүүн байсан Т.Рагчаа: “ЗХУ–тай нэгдэх тухай яриа гарах нь гарч байсан. Үүнийг Чойбалсан, Цэдэнбал хоёр дэмжээгүй” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф.1, хн.8, т.300.) тухай гэрчилж, Монголын цэргийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, дэслэгч генерал Ж.Жамьян дурсахдаа: “ЗХУ–тай нийлэх саналтай зарим монгол байлаа. Тэгэхэд Цэдэнбал гуай хоёрхон үгүүлбэр хэлсэн. “Чингисийн тулганд ассан тусгаар тогтнол унтрах ёсгүй. Их Орос, Их Хятад хоёрыг духаар нь мөргөлдүүлж болохгүй ” (Өнөөдөр, 2001.09.27.) гэсэн гэж тэмдэглэж үлдээжээ. Энэ нь ЗХУ–д нэгдэх саналыг хүлээж авахгүй байгаагаа, түүнчлэн Монголыг нэгтгэх нь ЗХУ–д ч, Хятад Улсад ч ашиггүй гэдгийг эвтэйхэн илэрхийлж хэлсэн үг мөн байлаа.
Жамбалсүрэн гэж ортодокс коммунист залуу хойч үеийг коммунизмын үзэл суртлаар бүү хордуул. Цэдэнбал Монголыг Оросод нэгтгэхээр санал санаачлага гаргаж явсан нь баримт нотолгоотой. Сүхбаатар Ленинтэй уулзаагүй нь баримт нотолгоотой. Худал яриагаа зогсоо коммунистаа.
Өнгөрсөн түүхээр оролдоод яах вэ дээ! Түүх түүхээрээ л үлдэнэ. Алдаа оноо хосолсон нийгмийн түүх л үлдсэн шүү дээ! Ю.Цэдэнбал даргад алдаа ч бий. Амжилт ололт ч бий” гэдгийг ойлгох нь л зөв байх! Харлуулж муулаад ч яах вэ? Дахин шүтээд ч яах вэ? Яагаад гэвэл энэ бол Монголчуудын туулсан амьдрал. Түүх түүхээрээ л үлдэг!
Ю.Цэдэнбалыг дэмжихдээ дэмжиж, бас хатуухан шүүмжилж чаддаг байсан цөөн центристүүдийн нэг, Намын хянан шалгахын дарга байсан Т.Гэндэн бичихдээ: “Тэр үеийн хэсэг монголчууд Оростой нэгдэх гэсэн санал гаргаж байсан. Нэр ус нь тодорхой. Жишээ нь Улс төрийн Товчооны Жамбалдорж энэ саналыг Орост тавьсан боловч Оросын тал хүлээж аваагүй. Төмөр–очир, Цэнд нарын захиа, энэ тэр гээд Оростой нийлье гэж санал тавьж байсан боловч Монголын дээд удирдлага, тухайлбал Чойбалсан, Цэдэнбал нар дэмжээгүй” (Ю.Цэдэнбал: Хүмүүсийн дурсамж. б.1, –УБ., 2002, т.86.) гэж тэр үеийн бодит байдлыг гэрчлэн бичжээ.
Цэдэнбалын тойрон хүрээлэгчид унаа Дэлгүүр зарцтай блаа Ард түмэн ядуу, хүний эрх чөлөө гэдэг хориотой, бараг үгсийн санд ч ийм хэллэг бгаагүй бх
Түүх түүхээрээ үлдэнэ!! Цэдэнбал гэгч АЙМХАЙ УРВАГЧ, ДОЛДОГОНУУР, ЗОЛБИН этгээдийг КГБ сонгож авсан нь Монголоос эрээд олдохгүй байсан ЗОЛБИН шинж чанарыг агуулсан хүн байсан. КГБ ийм л хүнийг Монголын төрд тавьж дуулгавартай боолоо болгоод дараа нь яг хэрэглэж дууссан кондом мэт хаясан нь ТҮҮХЭН ФАКТ. Энэ Монгол сэтгэлгүй дүрвэд гаралт этгээд өөрийн эзэн Оросуудын үнэнч зарц болж явсан ба 2 удаа Монголыг Орост нэгтгэх өргөдөл өгч 3 удаа цаад эзэддэээ загнуулж зэмлүүлж эргүү малаараа дуудуулж хөөгдөж байсан. Цэдэнпил гэгч золбин 1958 онд Хөвсөл Увсын хойд хязгаарын 1800км2 газар нутгийг Оросуудад дур мэдэн өгч бидний өвөг дээдсийн амиараа хамгаалсан газар нутгийг Монголыг захирах албан тушаалаар сольж наймаалцсан байдаг нь хэзээ ч арилашгүй түүхэн ФАКТ. Энэ золбин этгээд Монголын газар нутгийг Оросуудад албан тушаалаар наймаалцахдаа бузар явдлыг эсэргүүцсэн Аварзэд сайдыг хэлмэгдүүлэн улмаар хожим л амыг нь барих гэж хөнөөсөн байдаг. Гэвч Цэдэнпил яг золбин нохой шиг дууссан түүхтэй.
2. 1932 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын хуралдааны протоколд дээрхи нэгдүгээр тогтоолын заалтуудыг дурьдсан байх /мөн тэнд, т. 451/ юм. Харин энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн оны 8 дугаар сар ажээ. БНМАУ-ын Засгийн газрын 1932 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолд тэмдэглэхдээ: Үүний урьд Засгийн газраас Дыва улс лугаа хил хязгаар холбогдсон хэргийг нэгэн тийш болгон гүйцэтгүүлэхээр томилогдсон тусгай комиссын дарга Цэенрэгзэнгээс тус хоёр улсын Засгийн газраас томилогдсон комиссууд нийлж энэ тухай тогтоосон тогтоолыг илтгэв. Үүнийг хэлэлцээд: “Тус Монгол улс ба Дыва хоёр улсаас тусгай томилогдсон хязгаарын газар нутгийн зөрөлдөөн бүхий асуудлыг таслан шийдвэрлэсэн нэг, хоёр, гуравдугаар хурлын тогтоолууд нь үндсэндээ зүйтэй болсон тул ёсоор болгон баталж, зохих газар явуулж гүйцэлдүүлэхийг Гадаад яамнаа даалгахаас гадна орон нутгийн захиргааны газруудад зарлаж, мөнхүү шинэчлэн хуваасан хил хязгаарын овоо тэмдгийг босгож тодорхой болгон гүйцэтгүүлэх явдлыг Захирах байгуулах газар /Хэрэг эрхлэх газар болов уу. Ц.Ж,/ даалгаж гүйцэтгүүлсүгэй.” /УТТА. ф, данс. 2, хн. 460, т. 32/ гэж заасан нь Давст уулын хувь заяаг Монголын тал үндсэнд нь шийдсэн хэрэг мөн байлаа. Энэ шийдвэрээ манай Засгийн газар /Ерөнхий сайд П.Гэндэн байв./ Тувагийн талд албан ёсоор мэдэгдчихжээ. БНТуваАУ-ын СнЗ-ийн 1932 оны 81 тоот тогтоолоор тус хэлэлцээрийг баталснаар тухайн үеийн журмаар хоёр талаасаа хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болжээ.
БНМАУ-ын Засгийн газрын комисс ба БНТагна Тува Ард Улсын Засгийн газрын комисс лугаа 2 улсын хил хязгаарыг тогтоох тухай хамтран хуралдаж зөвшөөрөлцсөн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн нэгдүгээр тогтоолд : “Тогтоосон нь: Хувьсгалт 2 улсын Засгийн газраас тус улсын комисст олгосон зааврын гол бодлогыг баримталж үзээд, тус тусын комиссын санал бодлоготой сайтар танилцаад, Монгол улсын комиссын санал бодлогыг үндсэндээ зүйтэй хэмээн зөвшөөрөн хэлэлцсэн нь: 1.Давст уул болбаас Тагна Тува Ард Улсын давсны асуудлыг хангах гагц газар болох тул Тагна Тува Ард улсын дэвсгэр нутагт оруулав. 2.Монгол улсын хил хязгаарын орчим суугаа ардуудад Давст уулын давсыг үнэ түрээсгүйгээр авч өөрийн хэрэглэгдэхүүнийг хангах эрхийг олгов. 6.Энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас баталсны дараа хуулийн хүчин бүхий болмой “ гэж шийдвэрлэжээ.* /УТТА.ф.1, д.2, хн. 451, т 48/ Хилийн хэлэлцээрийн 1932 оны VI 3-ний өдрийн 2 дугаар хурлын 2 дугаар тогтоолоор Давст уулын урьд, зүүн, зүүн хойт талаар улсын хил татах тухай тохиролцож */УТТА, ф.1, д: 2, хн. 451, т. 50/, мөн өдрийн 3 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор: “хил хязгаар тогтооход Монгол ба Тагна Тува Улсын дэвсгэр нутагт оролцсон ардуудад аль улсын харъяат болж нэгдэлтэй явдгийг өөрсдийн чухамхүү саналаар гүйцэтгүүлэн, хэрэв тийнхүү дагаар орохгүй ахул энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас 33 оны 5 дугаар сарын 1-нээс өнгөрүүлэхгүйгээр баталсны дараа нүүдэллэмүй” / Мөн тэнд, т. 52/ хэмээжээ.
3. Түүхийн энэ зурвас үеийн баримтаас үзэхэд Давст уулыг Ю.Цэдэнбал Орост бэлэглэсэн гэх нь гүтгэлэг болох нь харагдаж байна. Монголын дээдэс Давст уулыг Тувад “өгч” байх үед Ю.Цэдэнбал 16 настай хүүхэд Эрхүүгийн бэлтгэлд сурагч байжээ. Түүгээр ч барахгүй Орос, Монголын одоогийн хилийн шугамаас урьд зүгт 10 гаруй км-ийн наана байгаа түүний төрсөн газар- Цагаанбурааг хилийн цаана оруулж өгсөн мэтээр хүмүүс ярьж бичиж байсан нь үндэслэлгүй юм. Давст уул нь Цагаанбураагаас 30 км-т байдаг. Ю.Цэдэнбалын үеийн томоохон сэхээтэн, түүнд магтагдан шагнагдаж, бас донгодуулан чичлүүлж явсан, ерээд оны олон ярилцлагадаа Ю.Цэдэнбалын зарим сул талыг ил тод шүүмжилж байсан, нэрт хил судлаач ХөдөлмөрийнБаатар, Гавьяат хуульч Б.Цэдэн-Иш гуай: “Увсын Давст уулыг Орост Цэдэнбал өгчихсөн гэдэг яриа байдаг. Та л үнэнийг хэлнэ дээ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа: ”Давст уул Цэдэнбалд огт хамаагүй зүйл. Бүр өмнө Увс аймгийн дарга Санжмятав, Тагна Тувад элчин сайд байсан Магсар Хурцын Дугаржав нар Урианхайчуудын хүсэлтээр өгчихсөн юм билээ” хэмээн 1932 оны хэлэлцээрийн үеийг хэлсэн бололтой дүгнэжээ.
Монгол , ЗХУ-ын Хилийн хэлэлцээр 1976 оны 7 сард эхэлж нилээд нухацтайгаар харьцангуй удаан үргэлжлэн 10 сарын 19-нд Москва хотноо 2 улсын төрийн тэргүүнүүд: Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн явцад санал зөрүүтэй байсан 822 км2 газрын 702 км2 буюу 85%-г Монголын нутагт, 15% буюу 120 км2 нутаг Зөвлөлтийн талд орсон ажээ. (Б.Цэдэн-Ишийн номонд). Үүнээс үзэхэд Дэлхийн их гүрэн ЗХУ найрсаг “жижиг” хөрш Монголын саналыг ямар боловч харгалзсан уян хатан бодлого баримталж байсан юм байна гэж ойлгогддог юм.
5. Олон үеийнхний эх оронч тэмцэл, эх болсон газар шорооныхоо сөөм бүрийг хайрлан хамгаалах монгол ухааны ачаар эзэн Богд Чингис хааны үед байснаар сэтгэх аргагүй ч, Ю.Цэдэнбалын үед, түүний үр сад бид газар нутгийн хэмжээгээр дэлхийн 17 дахь том орон байж, нэг талаар 130 сая хүнтэй Японоос 4 дахин их, нөгөө талаар Англи, Герман, Франц, Итали, Австри, Бельги улсуудын нутагтай тэнцэх, бүр сонирхуулбал: Баян-Өлгий- Данитай ойролцоо, Увс-Гүржтэй, Ховд-Панамтай, Говь-Алтай-Тажикстантай, Завхан-Австритай, Хөвсгөл- Кубатай, Архангай- Хорваттай, Баянхонгор- Хойт Солонгостой, Булган- Словак, Сингапурыг нийлүүлсэнтэй , Өвөрхангай- Латвитай, Өмнөговь- Тунистай, Сэлэнгэ- Швейцарь, Люксембургыг нийлүүлсэннтэй , Төв- Ирландтай, Дундговь- Чех шиг, Дорноговь- Болгартай, Говьсүмбэр- Брунейтэй, Хэнтий- Арабын Нэгдсэн Эмираттай, Сүхбаатар- Азербайжантай, Дорнот- Никарагуатай тэнцэх, олон зуун сая хүн амьдардаг газар нутагтай тэнцэхүйц, байгалийн яндашгүй баялагтай, уул, ус, хангай, говь, тал хээр, цөл хослон жигдэрсэн, үзэсгэлэнт сайхан нутгийг эзэгнэнхэн амьдарч байгаагаа хаяа бид бодох хэрэгтэй. Ахмад үе маань, түүний дотор улсынхаа бүхий л хилийг тогтоож, хөрш гүрнүүд, олон улсаар баталгаажуулж өгсөн Ю.Цэдэнбалын багийнхан бидэнд хэнийг ч царайчлалгүй, хэнтэй ч хэрүүл маргаан хийлгүй, эрин цагийн эрхээр, түүхэн хувь тавилангаар үеийн үед хаяа нийлсэн заяаны хөрш, ер бусын аварга том гүрнүүдтэй энх амар аж төрөх хувь тавиланг бидэнд өвлүүлжээ. Үүнээс илүү ач буян гэж юу байхсан билээ. Энэ бол Тусгаар тогтнолын нэг гол багана босгосон юутай ч зүйрлэшгүй том гавьяа билээ.
шаадаарай
цэдэнбал өөрөө нэгдэх санал гаргаад Төмөрочироор дамжуулж Чойбалсанд танилцуулж байсан юм өилээ. худлаа бүү бур түүхийн баримт өайдаг юм шүү.
Гадаад улстай нэгдэе гэсэн санал гаргаж байсан Жамбалдорж, Төмөр-Очир, Цэнд нарыг Монголын улс төрийн тавцангаас эвийг нь олж зайлуулж чадсаны төлөө Цэ даргыг хүндэтгэх ёстой бишүү? Буруутныг зөвтөн, зөвтнийг буруутан блгох гэж байх шивдээ. Түүхийг гуйвуулж болдоггүй юм. Түүхийн үнэн ялдаг гэдэгт итгэхийг хичээгээрэй.
Тархиндаа юмтай 1990 оны 2000 оны гөлөгнүүд монгол улсаа өөрийгөө хамгаалах чадваргүй сул дорой эмзэг улс байгааг мэддэггүй тархиндаа юмтай гөлөгнүүд юмаа.
агуу их в и ЛЕНИН лениний улаан цэрэг ЧАН КАЙ ШИ -ийн сү шү жан гамийн цэрэгт хойт талаасаа тувагаас авахуулаад хиагт чита дорно зүгт хүртэл бүслэгдсэн байсан монгол улсыг баруун монгол хиагтаар ЛЕНИНИЙ улаан цэрэг сүхбаатрын цэрэг бутцохиж чөлөллсөн билээ Ямарч зэр зэвсэггүй МОНГОЛД их буу гранат максим пулемёт өгч улаан цэрэг ардын цэрэг монгол улсыг байгуулсан
РОССИЙН агуу их удирдагч путин хэлэхдээ В И ЛЕНИН 1922 онд зөвлөлт УКРАЙНЫГ байгуулсан юм гэтэл тэр лениний байгуулсан украйн улс нь агуу удирдагч В И ЛЕНИНИЙ хөшөөг буулгаж улаан цэргийн улаан армийн хөшөө дурсгалыг нурааж ЛЕНИНИЙ байгуулсан улсыг ленинтэй нь хамт устгажээ фашист нацист бандерийн улс болжээ ийм учраас лениний хөшөөг буулгасан сталины хөшөөг буулгасан фашист нацист нэонацист улсыг байгуулсан украйныг устгаж лениний украйныг орос хүн байгуулахаар санаа шулууджээ
монгол оронд бишгүй олон нацист неонацист үүрлэж ленин сталины байгуулсан ардын засгийг устгаж ленин сталины хөшөөг нь хүртэл онхолдуулж хөсөр хаяжээ монголын шарын шашны төмөр бурхныг хүртэл толгойгийн доош харуулж болохгүй гэж номлодог биз дээ монголын голомтыг цагаантан буриадууд украйны замаар замнан националист нацист замаар орж улсын хөрөнгийг хувьчлал нэрээр хуьдаа авч монгол орны гар хүрээгүй баялгийг гадаадынхнаар ухуулж улсын банк са хөмрөгийг хоослож хэдэн арван тербумын өрөнд оруулжээ
Цэдэнбал хэд хэдэн удаа Орост дагаар орох өргөдөл Оросын талд өгсөнг. Харин цаадуул нь өөрсдийнхээ нэрийг бодоод Цэдэнпилийг загнаад явуулж байсан тухай түүхийн баримт Оросын архивт байна. Түүхийг ингэж худлаа гуйвуулж бичиж болохгуй. Давст уулаа Оросуудад туугаад өгчихсөн. Энэ асуудлаас болж хилийн комиссын дарга, ГХЯ-ны сайд Аварзэд хэлмэгдсэн шүү дээ.
Баримт тавихгүй бол хоосон загналт болоод байна. Нийтлэлч:"Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг тодорхой хүмүүс хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд энэ нь Монголын гол удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зүгээс ч, Зөвлөлтийн удирдлагын талаас ч, ард түмний зүгээс ч дэмжлэг авсангүй, тэр үг яриа тэгсхийгээд намжжээ. Дороос гарсан саналыг дээш нь уламжпах, зөвлөлдөх, Зөвлөлтийн удирдагчдын санаа бодлыг тандаж мэдэх ажиллагаа явагдаж байсан нь мэдээж боловч ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их боломжийг ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад дотоодын олон зуун хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ-д нэгтгэхийг тэрээр хүсч байсан тухай ганц ч үг бичиж, яриагүй байна. Ю.Цэдэнбалыг буруутгах зорилгоор хувь хүний санаанаас зохиосон хоосон яриаг нотлох ноцтой баримтыг одоо хүртэл хэн ч олсонгүй. Ер нь түүхийн урт үеийн турш Монгол Улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдчихсэнгүй, Монгол чигээрээ үлджээ" гэж тун итгэлтэй бичсэн байгааг Та боловсролтой хүн түүхэн үнэмшилтэй ганц ч гэсэн баримтаар няцаахыг оролдвол ямар вэ?
Мэдрэл зүгээрүү
монголчуудаа голомтоо самруулж ЛЕНИН СТАЛИНЫ байгуулсан улсаа сөнөөлгөж хөшөө дурсгал музейг нь устгасан нацист националистуудаа шүүцгээ цэдэнбал орост нэгдэеэ гэсэн ч бай гээгүй ч бай энэ огт одоо падлийгүй боллоо 1945 онд гарын үсгээ зураад нэгдчихсэн шүү завсардлаа орос эмхэлнээ
Цэдэнбал агсан бол шавилхан оюутан ахуйд нь КБГ мэдэээлэгчээр элсүүлж, манай нам төрийн толгойд гаргаж тавьсан тэр талын жинхэнэ гар хөл байсан юм. Намын өндөр албан тушаалд тавигдсаныхаа дараа Монголыг ЗХУ-ын бүрэлдхүүнд оруулах гэж захидал, хүсэлт гаргах ажлыг удирдан Сталин, Чойбалсан нарт салам загнуулж, хожим түүнээ нуух гэж хамтран оролцсон нөхдөө зайлуулж, хилсдүүлж байсан хар мөр нь тодоос тод үлдсэн юм. Сталинаас хойш нам төрийн өндөр сэнтийд тогтон үлдэх гэж умарт хөршийнхөө тэргүүн нарын өмнө яаж бөөхөлдөж хөгөөө тарьж байсан талаар зөндөө анекдот байдаг билээ. Ямар ч байсан бүтэн 40 гаруй жил манай нам төрийн дээд албанд үлдэж чадсан нь ах нарын ач ивээл байсан буюу...
Баримт тавихгүй бол хоосон загналт болоод байна. Нийтлэлч:"Монголыг ЗХУ-д нэгтгэх саналыг тодорхой хүмүүс хэд хэдэн удаа гаргаж байсан бөгөөд энэ нь Монголын гол удирдагч Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын зүгээс ч, Зөвлөлтийн удирдлагын талаас ч, ард түмний зүгээс ч дэмжлэг авсангүй, тэр үг яриа тэгсхийгээд намжжээ. Дороос гарсан саналыг дээш нь уламжпах, зөвлөлдөх, Зөвлөлтийн удирдагчдын санаа бодлыг тандаж мэдэх ажиллагаа явагдаж байсан нь мэдээж боловч ард түмэндээ хандаж санал бодлоо илэрхийлэх асар их боломжийг ашиглаж байсан Ю.Цэдэнбалын хагас зуун жилийн турш бичсэн ном бүтээл, илтгэл, өгүүлэл, захидал, ярилцлага, дурсамж тэмдэглэл, гадаад дотоодын олон зуун хурал цуглаан дээр хэлсэн үг, радио телевиз, сонин хэвлэлээр ард түмэндээ хандаж хийсэн яриа мэдээлэл, хамтран зүтгэгчид, жирийн хөдөлмөрчидтэй хийсэн хувийн яриандаа ч Монголыг ЗХУ-д нэгтгэхийг тэрээр хүсч байсан тухай ганц ч үг бичиж, яриагүй байна. Ю.Цэдэнбалыг буруутгах зорилгоор хувь хүний санаанаас зохиосон хоосон яриаг нотлох ноцтой баримтыг одоо хүртэл хэн ч олсонгүй. Ер нь түүхийн урт үеийн турш Монгол Улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдчихсэнгүй, Монгол чигээрээ үлджээ" гэж тун итгэлтэй бичсэн байгааг Та боловсролтой хүн түүхэн үнэмшилтэй ганц ч гэсэн баримтаар няцаахыг оролдвол ямар вэ?
Энэ нэг балай өвгөн зоргоороо шаахымаа.... Наад Бал гэж байхгүй болсон хүнээ тайван орхиоч, хэн байсан яаж байсныг олон түмэн үүх түүх даанч нэг сайн мэдэхтэйгээ байна.
Бал дарга хятад хүмүүсийг монголоос гаргаж улс орноо цэвэрлэх ажиллагаа явуулсанд эрлийз хурлийзууд их хорсож түүнийг элдвээр гутаан доромжлох арга сүв хайж ирсэн юм. Үүнд манай зарим жалга довны үзэлтэй үхэрүүд нийлж муулах арга хайдаг нь нууц бишээ.
Gehdee Chedenbal tyynii nehediin dyrsamjind olon ch ydaa Zeblelyydiin ornuudiin egneend oroyo gedeg ni todorhoi baisan tyhai olonch hynii dyrsamjind bii dee!!Odoo chag ni engersen hoino bitgii gyjirdeerei,yum yneneeree yabbal zygeer baidag yum!!!!!Chedenbaliin tiim chag ye bii!!!!!yyniig Mongoliin ard tymen medeegyi bis medej l baisan gelee ch chagiin erheer olon yanziin saltgaanaar hoislogdon zamharsan tal bii!!!!
Итгэх эсэхээ Та өөрөө мэдээрэй. Ю.Цэдэнбалын хамтран зүтгэгч, хожим нь хохирон гадуурхагдаж явсан С.Жалан–Аажав гуай дурсахдаа: “Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх талаар үлэмж их зүйлийг хийж бүтээсэн жинхэнэ эх оронч хүн байсан юм. Ю.Цэдэнбалыг Оросын талыг баримтлагч, оросын сонирхол, ашиг тусын төлөө ажиллаж байсан гэж зарим хүмүүсийн ямар ч баримт нотолгоогүй ярьдагтай би огтхон ч санал нийлдэггүй. Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнолыг тууштай хамгаалж байсан тухай би энд баримт хэлэхийг хүсэж байна. Л.Цэнд, Д.Төмөр–Очир нар тэргүүтэй манай хэсэг сэхээтэн Сонгинын амралтын дэргэд тусгай гэр бариулан тэнд байрлаж, 7 хоног ажиллаж, Монгол Улсыг түргэн хөгжүүлэхийн тулд ЗХУ–ын бүрэлдэхүүнд оруулж холбооны улс болгох тухай санал тавьсан баримт бичиг боловсруулаад түүнийгээ Маршал Х.Чойбалсанд гардуулахыг хүсэж Ю.Цэдэнбалд өгсөн байдаг юм. Гэтэл Ю.Цэдэнбал тэр баримт бичгийг хүлээж авсан боловч …тэр тухай Маршалаас өөр хэнд ч юу ч ярилгүйгээр төмөр шүүгээндээ хийгээд өнгөрүүлж байсан тухайгаа өөрөө нэг бус удаа, бүр сүүлд бидэнд хууч болгон ярьдаг байсан” (С.Жалан–Аажав. Туулсан замд төрсөн бодол. –УБ., 2004, т.87.)гэжээ.
УТТ–ны гишүүн байсан Т.Рагчаа: “ЗХУ–тай нэгдэх тухай яриа гарах нь гарч байсан. Үүнийг Чойбалсан, Цэдэнбал хоёр дэмжээгүй” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф.1, хн.8, т.300.) тухай гэрчилж, Монголын цэргийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, дэслэгч генерал Ж.Жамьян дурсахдаа: “ЗХУ–тай нийлэх саналтай зарим монгол байлаа. Тэгэхэд Цэдэнбал гуай хоёрхон үгүүлбэр хэлсэн. “Чингисийн тулганд ассан тусгаар тогтнол унтрах ёсгүй. Их Орос, Их Хятад хоёрыг духаар нь мөргөлдүүлж болохгүй ” (Өнөөдөр, 2001.09.27.) гэсэн гэж тэмдэглэж үлдээжээ. Энэ нь ЗХУ–д нэгдэх саналыг хүлээж авахгүй байгаагаа, түүнчлэн Монголыг нэгтгэх нь ЗХУ–д ч, Хятад Улсад ч ашиггүй гэдгийг эвтэйхэн илэрхийлж хэлсэн үг мөн байлаа.
Энэ тухай манай нам, төрийн ахмад зүтгэлтэн Д.Дамба дурсаж бичихдээ: -“Улс төрийн Товчооны хурал дээр Сталин нас барсанд бүх нийтээр гашуудлын ажлыг хэрхэн зохиох тухай ярилцахад Улс төрийн Товчооны гишүүн, Улсын прокурор Б.Жамбалдорж уйлж байгаад: Манайх шиг жижиг улс тусгаар тогтнож байгаад хэрэггүй, ЗХУ–ын нэг хамсаатан болъё гэсэн санал гаргахад Бумцэндээс бусад нь зөвшөөрч тогтоол гаргах болж, төслийг Б.Жамбалдорж, ДЯЯ–ны сайд Цэдэв, ГЯЯ–ны сайд Н.Лхамсүрэн нар боловсруулах болсон” (Нийслэлийн сонин бичиг, 1993, №5.) гэжээ. Хурлын дараа энэ асуудлыг эв зүйг нь олж зохицуулах үүрэг мөн л Ю.Цэдэнбалд тохогджээ. Д.Дамба дурссанаар дээрх Улс төрийн Товчооны хурлын дараахан ЗХУ руу И.В.Сталиныг оршуулах ёслолд оролцохоор явах үед Ерөнхий сайд Ю.Цэдэнбал намын ажлыг хариуцаж байсан хамтран зүтгэгч Д.Дамбад: “Дээрх асуудлаа тэгсхийгээд зогсооно байгаа. Тэр тогтоолыг гаргуулахгүй байх нь зүйтэй” (Нийслэлийн сонин бичиг, 1993.12.10, №50.) гэсэн нэн хариуцлагатай үүрэг өгөөд явсан нь түүхийн үнэ цэнэтэй баримт болон үлджээ. Энэ тухай ЗХУ–ын ГЯЯ–ны орлогч сайд байсан, түүхч, дипломатч, академич М.С.Капица “Дипломатчийн тэмдэглэл” номондоо: “1953 оны 3–р сард болсон МАХН–ын ТХ–ны УТТ–ны хурал БНМАУ–ыг ЗХУ–д нэгтгэх үзэл санаа бүхий тогтоол гаргахыг дэмжиж байсан юм. Гэтэл Ю.Цэдэнбал Москва руу нисэхийнхээ өмнөхөн ийм тогтоол гаргаж болохгүй тухай шийдвэр өгсөн ” (зха) гэж нотлон бичсэн нь судалгааны төдийгүй улс төрийн ач холбогдолтой юм.
Ю.Цэдэнбалыг дэмжихдээ дэмжиж, бас хатуухан шүүмжилж чаддаг байсан цөөн центристүүдийн нэг, Намын хянан шалгахын дарга байсан Т.Гэндэн бичихдээ: “Тэр үеийн хэсэг монголчууд Оростой нэгдэх гэсэн санал гаргаж байсан. Нэр ус нь тодорхой. Жишээ нь Улс төрийн Товчооны Жамбалдорж энэ саналыг Орост тавьсан боловч Оросын тал хүлээж аваагүй. Төмөр–очир, Цэнд нарын захиа, энэ тэр гээд Оростой нийлье гэж санал тавьж байсан боловч Монголын дээд удирдлага, тухайлбал Чойбалсан, Цэдэнбал нар дэмжээгүй” (Ю.Цэдэнбал: Хүмүүсийн дурсамж. б.1, –УБ., 2002, т.86.) гэж тэр үеийн бодит байдлыг гэрчлэн бичжээ.
Ю.Цэдэнбалын хамтран зүтгэгч, хожим нь хохирон гадуурхагдаж явсан С.Жалан–Аажав гуай дурсахдаа: “Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх талаар үлэмж их зүйлийг хийж бүтээсэн жинхэнэ эх оронч хүн байсан юм. Ю.Цэдэнбалыг Оросын талыг баримтлагч, оросын сонирхол, ашиг тусын төлөө ажиллаж байсан гэж зарим хүмүүсийн ямар ч баримт нотолгоогүй ярьдагтай би огтхон ч санал нийлдэггүй. Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнолыг тууштай хамгаалж байсан тухай би энд баримт хэлэхийг хүсэж байна. Л.Цэнд, Д.Төмөр–Очир нар тэргүүтэй манай хэсэг сэхээтэн Сонгинын амралтын дэргэд тусгай гэр бариулан тэнд байрлаж, 7 хоног ажиллаж, Монгол Улсыг түргэн хөгжүүлэхийн тулд ЗХУ–ын бүрэлдэхүүнд оруулж холбооны улс болгох тухай санал тавьсан баримт бичиг боловсруулаад түүнийгээ Маршал Х.Чойбалсанд гардуулахыг хүсэж Ю.Цэдэнбалд өгсөн байдаг юм. Гэтэл Ю.Цэдэнбал тэр баримт бичгийг хүлээж авсан боловч …тэр тухай Маршалаас өөр хэнд ч юу ч ярилгүйгээр төмөр шүүгээндээ хийгээд өнгөрүүлж байсан тухайгаа өөрөө нэг бус удаа, бүр сүүлд бидэнд хууч болгон ярьдаг байсан” (С.Жалан–Аажав. Туулсан замд төрсөн бодол. –УБ., 2004, т.87.)гэжээ.
Ю.Цэдэнбалыг дэмжихдээ дэмжиж, бас хатуухан шүүмжилж чаддаг байсан цөөн центристүүдийн нэг, Намын хянан шалгахын дарга байсан Т.Гэндэн бичихдээ: “Тэр үеийн хэсэг монголчууд Оростой нэгдэх гэсэн санал гаргаж байсан. Нэр ус нь тодорхой. Жишээ нь Улс төрийн Товчооны Жамбалдорж энэ саналыг Орост тавьсан боловч Оросын тал хүлээж аваагүй. Төмөр–очир, Цэнд нарын захиа, энэ тэр гээд Оростой нийлье гэж санал тавьж байсан боловч Монголын дээд удирдлага, тухайлбал Чойбалсан, Цэдэнбал нар дэмжээгүй” (Ю.Цэдэнбал: Хүмүүсийн дурсамж. б.1, –УБ., 2002, т.86.) гэж тэр үеийн бодит байдлыг гэрчлэн бичжээ.
УТТ–ны гишүүн байсан Т.Рагчаа: “ЗХУ–тай нэгдэх тухай яриа гарах нь гарч байсан. Үүнийг Чойбалсан, Цэдэнбал хоёр дэмжээгүй” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф.1, хн.8, т.300.) тухай гэрчилж, Монголын цэргийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, дэслэгч генерал Ж.Жамьян дурсахдаа: “ЗХУ–тай нийлэх саналтай зарим монгол байлаа. Тэгэхэд Цэдэнбал гуай хоёрхон үгүүлбэр хэлсэн. “Чингисийн тулганд ассан тусгаар тогтнол унтрах ёсгүй. Их Орос, Их Хятад хоёрыг духаар нь мөргөлдүүлж болохгүй ” (Өнөөдөр, 2001.09.27.) гэсэн гэж тэмдэглэж үлдээжээ. Энэ нь ЗХУ–д нэгдэх саналыг хүлээж авахгүй байгаагаа, түүнчлэн Монголыг нэгтгэх нь ЗХУ–д ч, Хятад Улсад ч ашиггүй гэдгийг эвтэйхэн илэрхийлж хэлсэн үг мөн байлаа.
зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд нэгдэн орохгүй гээд монголын нацист националистууд хаашаа зайлах вэ ард малчин ард тариаланчид сэхээтнүүд хүсээд байхад шүү
яг үнэн их хачин үл мэдэгч бүдүүлэг хүн
Цэдэнбал дарга эх орноо орос зөвлөлтийн бүрэлдэхүүнд орууляа гэж муу Молотовт хэлээд бүдүүлгээ дуудуулан загнуулаж байсан учир нь 1945 онд Franklin Roosevelt, Winston Churchill нар Сталинд гадаад монголын өнөөгийн статус кво-г хөндөж болохгүй гэж анхааруулсан билээ
Ийм яриа болсныг та гуйвуулсан байнадаа. “1953 оны III сарын 25–нд В.Молотов намайг Гадаад явдлын яамандаа хүлээж авлаа. Энэ уулзалт дээр Элчин сайд (Зөвлөлтийн – Б.С) Иванников байлцсан… –В.Молотов: –Монголыг Зөвлөлтөд нэгтгэхийг санаачлагч нь хэн юм бэ? –Цэдэнбал: Прокурор! –В.Молотов: -Юутай ч гэсэн улс төрийн бодлоготны хувьд тааруухан хүн юм даа. Та нар жаахан автагдсан байна. Би таныг хүлээж авалгүй жаахан удчихсан. Манайд томоохон өөрчлөн байгуулалт явж байна. Гэхдээ та бол өөрийн хүн шүү дээ. Та үүнийг ойлгож байгаа” (Гэрэл, сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. –УБ., 1992, т.90–91.) гэжээ. Угаасаа энэ санаа өөрийнх нь биш гэдгийг юуны өмнө ойлгуулж, бас эзнийг нь шууд хэлж, энэ асуудлаархи ЗХУ-ын байр суурийг нэгд нэгэнгүй тэмдэглэж үлдээсэн нь Цэдэнбал бас нилээн хашир хүн байсныг нотолсон юм. Энэ тэмдэглэлийг Бал дарга бичиж үлдээснээс гадна Намын идэвхтэнүүдэд мэдээлсэн бөгөөд үүнээс хойш ЗХУ-д нэгдэе гэж улс төрийн тоглолт хийдэг хүмүүсийг нэгмөсөн хазаарласан гэж хэлж болно.
Бүх амьдарлаа Оросын төлөө өгөөд эцэстээ өөрийн гэмт хэргээ халхалхын тулд гэрч Д.Төмөр-Очирын амийг егүүтгээд Монгол улсаасаа зугтаад өөрийн эзэндээ очоод Алтан загасны үлгэрийн хувь заяаг хүлээж тэдний гарт үхжээ.
Бал гуай 1984 оны 8 сард ажлаас өөрчлөгдсөн. Төмөр-Очир гуай 85 оны 9 сард өөд болсон. Хэрэв улс төрийн аллага мөн бол Цэ гуайг түлхсэн хүмүүсээс л асуух хэрэгтэй юм байна.
Путин ахынхаа захиалгаар бичсэн бна. Цэдэнбал орост нэгдэх хүсэлтээ бичээд гарын үсгээ зурсан байгаа түүхэн үнэнг яахав. Худлаа юм бичхээ боль.
Аливаад эрүүл ухаанаар хандах ёстой.Тийм гарын үсэгтэй бичиг байдаг бол 36 жил яагаад нуугаад байдаг юм? Гаргаад ирээч. Тийм нээлт хийвэл шагнал өгсөн ч яахав.
Муу оросын бууны нохой ,бөгс долоогч
Odoo boliochee yadargaatai yum be Bal darga sulhan hyn baisan sh dee Oros avgainhaa hycheer amidarch baisan sh dee
FASCHIST MILLITARIST DAINCH BULGUUDIIG BUT TSOHIJ GEED NEG BODDOO HAMGIIN AIMAAR NI BAISAN BAIGAA BIZ.HAMGIIN ALUURCHIN NI.MASH HARGIS.
Фашист, милитарист дайнч бүлэглэлүүдийг бутцохиж, дэлхийн энх тайван, амьдралын энх амгалан бүс бий болов. Энэ хувьсгалын нөлөөгөөр колони хараат орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж колоничлолын шудрага бус ертөнц нуран унав.HAMGIIN HARGIS ALUURCHIN NIIGEM BOL KOMMUNIZM BAILAA GEJ
1984 оны 8 сарын сүүлчээр өөрийнх нь хувь заяа гунигтайгаар эргэж байсан өдрүүдэд ЗХУКН-ын ТХ-нд явуулсан захидалдаа: "Бичиг үсэггүй харанхуй, ядуу малчин ардын хүү Ю.Цэдэнбал миний бие зөв замаа эгнэгт сонгосон бөгөөд тэр бол Лениний аугаа их эх орон ЗХУ-аас байнга суралцаж нөхөрлөх зам байв. Ямарч хүч намайг, манай намыг, монголын ард түмнийг энэхүү саруул замаас гуйвуулж чадахгүй билээ...Өнөөгийн санаа тавих гол зүйл бол удирдлагад жинхэнэ интернационалистуудыг тавих явдал юм. Миний бие суут Лениний эх орон-ЗХУ, ЗХУКН-тай тогтоосон найрамдалд хэзээд үнэнч байсан бөгөөд эцсийнхээ амьсгалыг хүртэл үнэнч байх болно. Ю.Цэдэнбал" гэжээ. Амьдралынхаа эцсийн мөч хүртлээ Ю.Цэдэнбал жаргал, зовлон, гүтгэлэг, дарамтлал, доромжлолыг Монголын эрх баригчдаас амсаж байсан сүүлчийн 7 жилдээ ч энэхүү үзэлдээ чин үнэнч хэвээр байлаа.
Цэдэнбал ч яасан Унэнч юм, Улдсэн тойрон хурээлэгчид нь ч ямар Хун чанаргуй юм . Ийм л байсан Ийм ч байлгах гээд л зогсож бг улсууд ч буй.. Даан ч Дэлхий оорчлогджээ! Жинхэнэ ухаант овог дээдэс Шинэ уеийн залуус Туршлагтай дунд уеийхэн Монголынхоо толоо Ач алдахгуй тууштай явна
Олон улсын харилцааны ХХ зууны нөхцөлд 21 онд Ленин яаж тусалсан, 30-45 онд Сталин яаж тусалсан, 50-иад онд Хятид яаж тусалсан, 60-80 онд Брежнев яаж тусалсан бэ гэдэг амьдралынхаа туршлагаар л бас өмнөх төрийн зүтгэлтнүүдийн бодлогыг хүндэтгэх үүднээс л Монгл Зөвлөлтийн найрамдал хамтын ажиллагааг л хөгжүүлэе гэж шийдсэн, бодлогодоо насан турш үнэнч байсан л хүн шүүдээ. Хөрш ард тумнүүдийн тусламж ач тусыг хүндэтгэнэ гэдэг буруу зүйл биш шүүдээ. ЗХУ гэдэг чинь ихэнх нь л Алтан Ордынххан л байсёан, одоогийн Орос оронд, БНХАУ-д бидний мах цусны тасархай нар олон саяараа байгаа шүүдээ. Бид нүүгээд явчихна гэж байхгүй шүүдээ.
Оросын гар хөл, Монголчуудыг хужаа хасаг дөрвөд гэж турхирч ирсэн буриадууд үхсэн Цэдэнбалын ч биш Баруун Монголчуудын инээсэн дайснууд.
Жамбалсүрэн багшдаа гүнээ хүндэтгэл үзүүлье.Танд баярлав. Их олон хөдөлшгүй баримт олж нийтэд мэдээлсэн явдал чинь хэзээ нэгэн цагт үнэлэгдэнэ шүү бодож яваарай багш минь. Эрүүл мэндээ бодоорой.
Odoo tsedenbalaar taltsaj yuu hiine .Buh yum todorhoi baigaa shuu dee.Ter burhan ch bish,bas arai chutgur ch bish baisan baih,Harin orosyn tulgaj ugsun ehnertei, terendee tolgoigoo meduulsen . arga ch ugui baisan baihaa
ХА ХА ХИ ХИ ХО ХО
Дуучин Дугаржав Тува-д элчин байхдаа Давстыг өгчихсөн нь үнэн юм бол баримтыг нь ил тод заагаад өгөөрэй Тэгэхээр чинь үнэмших болно Ю Ц олон сэхээтний хувь заяа мартах аргагүй нүгэ үйлдсэн нь оргүй гэж бичдэгээ ч бас батлаарай Олон хүн тэнэг байж болно Үгүйсгэх аргагүй Гэвч бодит үнэнийг мэдэх, гадарлах хүн өдий төдий бий шүү Цаашдаа хэтэрвэл өөрт чинь хариу барина шүү
Эрдэмтэн,дипломат Лхамсүрэнгийн тухай Ю Ц ямар шийдвэр гаргаж түүнийг хэрхэн тамласныг маш сайн мэдэх хэдэн хүн одоо ч байна даа Тэд ...
Шал худлаа юмаар хэрэлдээд юугаа хийнэ.Монголыг оросд нэгтгэе гэвэл тэр үед соц орнуудын манлайд явсан орос Цэдэнбалтай балгүй аль хэдийн нэгтгээд авчих байсан байлгүй.Хойноос нь буриадыг өмнөөс Өвөр монголыг аваад зогссон нь их юм.Чойбалсан Цэдэнбал хоёр байгаагүй бол хойт урд хоёр хөршүүд тэг голоор нь хуваагаад авчихсан өнөөдөр НҮБ гэдэг юмаар хил хязгаараа баталгаажуулаад авчихсан бүхэл бүтэн Монгол улс гээч юм байгаа ч уу үгүй ч үү.
uvsiin umhii uvgun tembuu shaana bz hurdan uhej dald or har tamhichin badarchin guilagchin huuhduudteigee
Ю.Цэдэнбал дарга бол магтсан муулсан ч Монголын түүхэн удирдагч, цагийг эзэлсэн хүн байсан. Харлуулж гутаах ч хэрэггүй, төгс төгөлдөр хүн байсан мэт будаг шунх түрхэх ч хэрэггүй баймаар. Харин Ц.Жамбалсүрэн тунгий нь хэтрүүлж магтаад олон түмний дургүй хүргэдэг болжээ. Одоо больж үзмээр юм.Түүний хуурамч магтаалаар түүхэн удирдагч дутахгүй шүү дээ.Бурхан багш биш сайн муу нь хосолсон мах цусан төрөлт хүн байсан шүү дээ.Гэхдээ гадаадын төлөөний хүн НКВД, КГБ-ийн агент байсаныг нь ОХУ-ын судлаачид ил цагаан албан ёсны судалгааны материалууд дээрээ бичээд байгаа шүү дээ. Монголыг ЗХУ-д нэгтгэх гэж 1944, 1949,1950, 1953 онд оролдоод хамгийн сүүлд 1953 оны 3 сарын 23-нд В.Молотовт зэлмүүлж буруугаа хүлээн чимээгүй болсон нь баталгаа баримттай үнэн шүү дээ.
Иймэрхүү өнгөц , үндэслэлгүй мэдлэгтэй мөртлөө хүн хүтгэж болж байхад түүхийн үнэнийг бичих шаардлага байна шүүдээ.
Лоохууз гуайн хэлсэнийг л тунгаан бодоцгоо....энэ дөрвөдүүдийн талаарх.... Тэр өлзийн бадрах...золбингийн шижээ гэх дөрвөдүүд монголын газар нутгаас салгаж БН дөрвөд улс гэгчийг байгуулна гэж 1932-39 оны хооронд 3 сая алтан рубль цөлмасан байдаг.