Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний ерөнхий нөхцөл
Та манай сайтаар зочлохын өмнө дараах нөхцлүүдтэй танилцана уу?

• Sonin.mn –ы сэтгэгдэл бичих талбар нь хэдийгээр үзэл бодлын нээлттэй талбар байх хэдий ч хэн нэгнийг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, бусдын хувийн амьдрал, гэр бүлийн хувийн нууцтай холбоотой асуудлыг дэлгэсэн зэрэг Монгол улсын Үндсэн хуулийн хэм хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд тус сайтын зүгээс тухайн бичлэгийг устгах эрхтэй юм.
• Гэхдээ сайт хэрэглэгчийн санал сэтгэгдлээс үүдсэн ямар нэг хохирол, санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.
• Сайтад байршуулсан зар сурталчилгаа, рекламны бодит үнэн байдлыг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна. Мөн үүнд төлбөрт мэдээлэл хамаарна.
• Sonin.mn нь Монголын хамгийн олон уншигчтай өдөр тутмын болон долоо, арав, арван дөрвөн хоног тутмын хэвлэлүүд, сэтгүүлүүд, мөн өөрийн нийтлэлийн хэв маяг, агуулгийн онцлогоороо нийтлэл зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч, нийтлэлч, фото зурагчид, зарим төрөлжсөн мэргэжлийн вэб сайтуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж, тэдний мэдээллийг сайт дээрээ байрлуулдаг.
• Sonin.mn сайтад тавигдсан “Sonin.mn news agency”-ийн бэлдсэнээс бусад эх сурвалжийн мэдээ, мэдээллийн өмчлөх эрх нь тухайн сонин, сэтгүүл, зохиогчийнх байна.