Бидний тухай

Sonin.mn нь  манай улс 1996 онд интернэтийн хил  хязгааргүй ертөнцөд хөл тавихтай зэрэгцэн үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын анхны чөлөөт сайт  www.monstudnet.mn –ээс салбарлан гарсан Монголын  мэдээллийн анхдагч  сайт юм.  1997 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрт  амьдарч буй Монголчууддаа  Монголын сонин, хэвлэлийн тойм, өдөр тутмын  мэдээллийг түргэн, шуурхай хүргэж эхэлсэн нь тухайн үедээ шинэ соргог үзэгдэл байсан төдийгүй  Монголын олон арван сайт, сонинуудын цахим хувилбарын эх түрүүч болсон билээ. Sonin.mn-ы эрхэм зорилго нь олон түмний үнэнийг мэдэх, мэдээлэл авах эрхийг  хангахын төлөө  ажиллах, агуулгийн хийгээд хэлбэрийн сонирхолтой  мэдээллийн бүтээлийг туурвих замаар Монголын онлайн контент, цахим сэтгүүл зүйн хөгжилд  тэргүүлэх хувь нэмэр оруулах явдал юм.

Өдгөө эрхэм зорилгынхоо хүрээнд Монголын хамгийн олон уншигчидтай шилдэг тогтмол хэвлэлүүдтэй гэрээтэй ажиллахын сацуу өөрийн “Sonin.mn news agency” –ийн бэлдсэн мэдээллийг уншигч, үзэгч, сонсогчиддоо хүргэн ажиллаж байна.

Зохиогчийн эрх
Sonin.mn  үйл ажиллагаагаа явуулахдаа  Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй оюуны өмчийн тухай болон зохиогчийн эрхийн тухай хуулийг  мөрдлөгө болгон ажилладаг юм. Иймээс ч Монголын хамгийн олон уншигчтай өдөр тутмын болон долоо, арав, арван дөрвөн хоног тутмын хэвлэлүүд,  сэтгүүлүүд, мөн өөрийн нийтлэлийн хэв маяг, агуулгийн онцлогоороо нийтлэл зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлч, нийтлэлч, фото зурагчидтай  хамтран ажиллаж байна. Мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой бусад зохиогч, хэвлэлүүдэд ч  хамтран ажиллах боломж нээлттэй юм.

Холбоо барих
Утас: 99462842
Э-Шуудан:  info_sonin_mn@yahoo.com, info@sonin.mn