sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бага ДАШТ хэмээгддэг Японы Их дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жүдочдын чансааг шинэчлэн гаргаснаар манай хоёр эмэгтэй жүдоч өөрсдийн жиндээ чансааг тэргүүллээ.
 
Олимп, дэлхийн хос медальтан, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар дахин чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
 
Эрэгтэй жүдочдоос, 60 кг-д Д.Амартүвшин 2840 оноогоор тавдугаарт, Г.Болдбаатар 2451 оноотой наймдугаарт, 66 кг-д Д.Төмөрхүлэг 2090 оноогоор 10 дугаарт, Д.Алтансүх 2056 оноо авч 11 дүгээрт, Г.Хэрлэн 1679 оноотой 16 дугаарт, 73 кг-д Г.Одбаяр 4340 оноотой гуравдугаарт, 81 кг-д О.Ууганбаатар 3301 оноотой гуравдугаарт, 81 кг-д Н.Дагвасүрэн 2782 оноотой долдугаарт тус тус бичигджээ.
 
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг 5070 оноогоор, 57кг Д.Сумъяа 5432 оноотой тус тус нэгдүгээрт бичигдсэн бол 63 кг-д Б.Мөнгөнчимэг 2240 оноогоор есдүгээрт эрэмбэлэгджээ.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг