sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, сэкиваки Митакемиг давснаар 11 дэх даваагаа авч башёг тэргүүлсээр байна.
 
Энэ башёд Хакүхо Т.Даваажаргал аваргын араас Хокүтофүжи, Окиноүми нар хоёр унаатай нэхэж явна. Хокүтофүжи энэ өдөр озэки Такаяасү давж 10 даваа 2 унаатай болсон юм. 
 
Монгол бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров өнөөдөр озэки Гойэдог өвдөг шороодуулж найман даваа дөрвөн унаатай болж тавин хувийн амжилтаа хийлээ. Мөн Араваши Э.Дөлгөөн энэ өдөр өрсөлдөгчөө давснаар тавин хувийн амжилтаа хийж найман даваа, дөрвөн унаатай болов.
 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг