sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад болж буй эмэгтэй боксчдын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-д хүчээ сорьж байгаа  М.Намуун хүрэл медалийн болзол хангаад байна. 
 
Энэтхэгт энэ сарын 19-26-нд зохион байгуулж байгаа эмэгтэй боксчдын Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорихоор манай улсаас Б.Пүрэв-Очир, Г.Ганхуяг нарын дасгалжуулагчаар ахлуулсан зургаан тамирчин тус улсыг зорьсон юм.  
 
Манай тамирчин М.Намуун эхний тойрогт Франц, хоёрдугаар тойрогт Ирландын тамирчдыг тус тус ялж, өчигдөр Шотландын тамирчинг ялснаар Дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангасан бөгөөд маргааш мөнгөн медалийн төлөө нутгийн /Энэтхэг/ боксчинтой тулалдана. Тэрбээр өмнө нь 2015 онд Тайваньд болсон дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. 
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг