sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн “Олимпийн одод” тэмцээн 15 дахь удаагаа болно.
 
Манай өсвөрийн бөхчүүдийн хүсэн хүлээдэг тус тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд 12 дугаар сарын 2-4-нд болж шилдгүүдээ тодруулна. Хот, хөдөө, орон нутгийн өсвөрийн бөхчүүд жил бүр зорин очиж хүч, ур чадвараа сорьдог уг тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт” үйлдвэр, "Хангарьд" спорт хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг