Бөхчүүдийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүлжээ

Нийтэлсэн: 2017-11-15 11:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргахад Монгол Улсын харцага О.Хангай тэргүүн байр эзэлжээ.
 
Уг чансааг 2017 оны цагаан сарын барилдаанаас хойшхи нийт 19 барилдааны дүнг тооцож гаргасан аж. Чансааны эхний 10-д эрэмбэлэгдсэн бөхчүүдийг оноотой нь танилцуулахад,  25108 оноогоор улсын харцага Оргихын Хангай чансааны нэгд шалгарсан бол 18029 оноогоор улсын харцага Б.Бат-Өлзий хоёрт эрэмбэлэгджээ. Чансааны гуравт улсын гарьд Ө.Бат-Орших 16663 оноогоор шалгарлаа.
 
Харин улсын заан Н.Жаргалбаяр 13916, улсын арслан Н.Батсуурь 13853 улсын арслан Ц.Содномдорж 12515, улсын арслан Р.Пүрэвдагва 12478, улсын заан Б.Пүрэвсайхан 12082, улсын начин Э.Даш 10500, улсын харцага М.Бадарч 10210 оноогоор 4-10 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
 
Дашрамд дуулгахад, Эзэн Чингис хааны мэндэлсэн Бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болно.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7

    bitcoin, 2017-11-16 10:21:25, 202.9.47.177Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: