sonin.mn
АНКАРА. /Анадолу/. Өчигдөр орой  болсон 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын хэсгийн нэмэлт тоглолтууд болж, Хорват болон Швейцарийн хөл бөмбөгийн шигшээ багууд Оросыг зорих эрхээ авсан байна.
 
“Анадолу” агентлагийн мэдээлснээр,  өчигдөр орой Грекийн Пирей хотод болсон 2018 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх талбайн эзэн болон Хорватын багийн тоглолт 0-0 харьцаатайгаар дууссан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Загреб хотод болсон эхний тоглолтод 4-1 огоогоор хожсон учир ДАШТ-д оролцох эрхийг Хорватын хөл бөмбөгийн шигшээ багт өгчээ.
 
Базель хотод болсон Швейцарийн шигшээ баг болон Умард Ирландын багийн нэмэлт тоглолтод ч аль аль нь бөмбөг оруулж чадаагүй учир эхний тоглолтын оноогоор /1:0/ Швейцарийн баг ДАШТ-д дөрөв дараалан оролцох боломжтой болжээ.
 
Одоогоор Хорват, Швейцариас гадна Бельги, Англи, Франц, Герман, Польш, Португал, Серби, Испани болон Орос ДАШТ-д оролцох эрхтэй болоод байна.
 
ОХУ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг  2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург  болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулах юм. 
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг