sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вьетнам улсын Хо Ши Мин хотноо 2017 оны эмэгтэй боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас таван тамирчин өрсөлдөж ОУХМ М.Нандинцэцэг, О.Жаргалан нар хүрэл медалийн эзэд болов.
 
ОУХМ М.Нандинцэцэг 51кг-д Вьетнамын боксчин Там Нгүен Титэй медалийн өнгө хувиргах тулаанд ялагдсан бол 48 кг-д О.Жаргалан хагас шигшээд БНАСАУ-ын боксчин Ким Ян Ми-д хожигджээ. Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын тэмцээнд манай дөрвөн тамирчин медалийн төлөө тулалдсан бөгөөд ийнхүү хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ.
 
 
Энэ тэмцээнд шүүгчээр ажилласан ОУБХ-ны хоёр одтой шүүгч О.Мандахбаяр, дасгалжуулагч Ц.Буянаа тэргүүтэй манай баг тамирчдыг дэмжин ажилласан Биеийн тамир спортын газар, Үндэсний шигшээ багийн алба болон  МИАТ ХК-ийн хамт олонд Монголын боксын холбоо, монголын боксчид талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг