Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ дахь Монголчуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг ‘’Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Бельгийн Монголчуудын “Сүлд холбоо”, Элчин сайдын яам хамтран Бельгийн Вант улсын Гент хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол улсаас Бельгийн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О.Оч тэмцээнийг нээж баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж үг хэллээ. Энэ удаагийн тэмцээн нь Монгол улсад гар бөмбөгийн спорт үүсэж хөгжсөний 90 жил, Монголын “Волейболын Холбоо”-ны 60 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Түүнчлэн Монголын “Волейболын холбоо”-ны Европ дахь салбар зөвлөл байгуулагдсан байна.
Тэмцээнд нийт 8 орны 15 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа гарган өрсөлдсөнөөс
эрэгтэй багуудаас: 1-р байранд Бельги улсын “Belgium” баг,
2-р байранд Чех улсын “ЭСЯ-Прага” баг,
3-р байранд Австри-Чех улсын “ILT” баг,
эмэгтэй багуудаас: 1-р байранд Австри улсын “Монгол зүрх” баг,
2-р байранд Герман улсын “DMV” баг,
3-р байранд Чех улсын “ILT” баг шалгарч цом, хүндэт өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиудын эзэд боллоо. Дараагийн тэмцээнийг Австри улсад зохион байгуулах шийдвэр гарч шилжин явах дарцгийг гардуулан өгсөн юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
gadaadad gaihuulj bhaar nutagtaa ireesei bilee ene olon zaluuchuud. Mongol ulsiig hugjsun hoino irne gevel ta nar baitugai huuhduudiin chini nas hurehgui shuu. Heregtei ued ni uuriin medsen sursan erdmee, arga ajillagaa, turshlagaa Mongol ulsdaa heregjuulj hugjild uuriin nemer tusiig uzuuleech gej huseh bna. Mongoloo geh tsohiloh zurh dutagdaj bna shuu.
gadaadad bgaa mongolchuud . yalaguya suiss . frantsad amidardag bichig barimtgvi haruudad tuhain elchin saiduud ni . huuramch pasport olgoh neg negniihee pasport damjuulan avch . yvj tsagdaag huurdag ni nuuts bish .. tegeed aimaar svrtei chuluutei oduud yum shig yantsgaana .. ungert bolson teltseenvvded . baruun luu garaad tsagaachilsan . mongolchuud . yalanguya . zvvn evropiin oron luu unger cheh rvv oroid ergej garahad hetsvv baidag . bvgd nuugdaj bultaj ekchin said ni tamirchid geh tuulainuudaa mashindaa nuun daldalj dandaa huuli zurchij . yvdag ni nuuts bish . . bodit vnen ene . bvgd hulgai hiine . tamhi zuunu . yu gej sanana . hvvrnvdiig
Гадаадад галуу шувууны мах идэж жаргаж цэнгэж яваа амьтас бас бөмбөг наадна уу бөх барилдана уу өдрийн хоолоо яая гэж байгаа маниуст юуны хамаатай. Эх оронд нь хямрал нүүрлээд өрөнд орж өтөнд баригдчихаад байхад хар амиа хоохойлоод харь улс руу зугтаасан арчаагүй шаарнууд үхэх болохоороо Монголдоо очиж ясаа тавина гэж ярихгүй шүү. Наад жаргалтай ДИВААЖИНдаа л тавиарай. Миний эх орон ямар та нарын ясаа тавьдаг оршуулгын газар юм уу.
Чи ч естой харанхуй нь хучит хар байна даа
BI JASAA XAANA TAVIAXAA CHAMSHIG NOXOOIN BAASAAR ZAALGAAXGYI CHI GADAADAD AMDARCH CHADAAGYI BOL XOX CHIN
Эх орондоо хүн шиг амьдарч чадахгүй болоол гадаадад яс горьдсон нохой шиг амьдарч байгаа бол хохь чинь. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг юм.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцсан юм. Сургалтын төрийн сан /хуучин нэрээр/-гаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дүгнэж, тодорхой үүрэг өгсөн билээ. Үүний дагуу Боловсролын зээлийн сангаас өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан бөгөөд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй 2017 оны 11 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 8-ны хооронд ирж уулзах, заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхааруулсан байна.