sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд лхагва гарагт хуралдаж “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцсон дүнгийн талаар Монголын багийн ахлагч Ж.Түмэн-Аюуш мэдээлсэн байна.
 
Мөн “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, “Жакарта-2018” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Ц.Сандуй, “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Т.Амаржаргал, “Тайчунь-2019” Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчаар А.Ганбаатар, “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг томиллоо.
Тус хурлаар МҮОХ-ны одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг