sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн даамын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16 тамирчин Эстони улсын нийслэл Таллин хотноо 10 дугаар сарын 1-15-нд тойргийн системээр өрсөлдсөн байна.
 
Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Ази тивийн хошой аварга, олон улсын их мастер Мөнхбаатарын Нямжаргал 15 тоглохдоо 3 хожил, 10 тэнцээ, 2 хожигдолтой нийт 16 оноогоор 10 дугаар байр эзэлжээ. Түүний энэ амжилт ДАШТ-д оролцсон Монголын тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт боллоо хэмээн Монголын даамын холбооноос мэдээлж байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг