sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн "Дэлхийн цом"-ын тэмцээний 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Анужин алтан медаль хүртжээ.
 
Энэ тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяагаар ахлуулсан манай хоёр тамирчин оролцлоо. Энэхүү нэр хүндтэй тэмцээнээс манай тамирчид өмнө нь алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд Тайландын тэнгэрт анх удаа хүндийн өргөлтийн төрлөөр ийнхүү Монгол Улсынхаа төрийн далбаагаа мандууллаа. Г.Анужин 63 кг-д огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөсөн байна.
 
Д.Өлзий  
Эх сурвалж: Монцамэ агентлаг