Дэлхийн хүүхдийн олимпийн наадамд оролцох эрхийг тивийн АШТ-ээс олгоно

Нийтэлсэн: 2017-10-12 16:17:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх 2018 оны нэгээс зургадугаар сар хүртэл болох тивүүдийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнээс шалгарсан тамирчдад Буэнос-Айрес хотноо болох хүүхдийн олимпийн наадамд оролцох эрх олгоно.
 
Дэлхийн хүүхдийн олимпийн их наадам нь 2018 10 дугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болно. Энэхүү III олимпийн чөлөөт бөхийн тэмцээн хөвгүүд, охидын тус бүр таван жингийн ангилалд аваргуудыг тодруулна. Тухайлбал, 2001 оны нэгдүгээр сарын 1-нээс 2003 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн тамирчин хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн ангилалд өрсөлдөх юм. 
 
ДБНХ-ноос гаргасан журмын дагуу чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүрд 30, охидын ангилалд 50, нийт 160 тамирчин оролцоно. Иймд Ази тивээс чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.
 
Дашрамд дуулгахад, Манай өсвөрийн чөлөөт бөхийн тамирчдаас Баатарзоригийн Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Болормаагийн Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байжээ. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
  
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: