Дэлхийн аварга Х.Цагаанбаатар өөрийн кимоногоо жүдоч Д.Билгүүнд дурсгав

Нийтэлсэн: 2017-10-12 11:41:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн аварга Х.Цагаанбаатараас өөрийнх нь өмсөж байсан кимоног бэлгэнд авсан Д.Билгүүн энэ баярт өдөр жүдо бөхийн спортын мастерын үнэмлэх, тэмдгээ гардлаа.
 
Жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн “Тэмүүжин” клубт зочилж, бэлтгэл сургуулилт хийж буй өсвөрийн бөхчүүдээс Д.Билгүүн хүүгийн ур чадварыг үнэлж ийнхүү түүнд амжилт хүсч, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон кимоно буюу жүдогийн өмсгөлөө гардуулсан байна.
Үндэсний шигшээ багийн залуучуудын жүдогийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Х.Цагаанбаатар хүүг “Ирээдүйд их юм дуулгана” хэмээн магтаад, тэмцээнд оролцохдоо өмсч байсан кимоногоо дурсгасан нь түүнд гэнэтийн бэлэг болов. 
 
Д.Өлзий 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. Цагаанбаатар гэж муу шалны алчуур худлаа өөрийгөө рекламдаж дуусдаггүй ээ. Хүүхэд худлаа онгироогоод өөр шигээ барилдахаасаа таахалзах нь гэгч болгочих гэж байгаа юм.

    Улаанбаатар, 2017-10-12 13:43:09, 202.9.43.68Хариу бичих

  2. Олимпийн медальтан, дэлхийн аварга хүн тэгээд шалны алчуур уу?

    Мөнхжаргал, 2017-10-15 23:27:52, 59.153.114.227

    Таны нэр:

    Тайлбар:

  3. заваан юм. шатаа

    Зочин, 2017-10-12 14:57:46, 182.160.37.33Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Tsagaanbaatar mongold anhnii delhiin avargiig avchirsan gaviyatai hun shuu!! Ta nar shig nusnuud shuumjildeggui um!!!

    Sss, 2017-10-13 06:57:33, 172.58.142.160Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: