sonin.mn
МОСКВА./ТАСС/. 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Өмнөд Америкийн хэсгийн сүүлчийн тоглолтууд болж Москваг зорих багуудын нэрс тодорлоо гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Урд шөнө алдарт хөл бөмбөгчин Лионель Мессигээр удирдуулсан Аргентины шигшээ багийнхан Эквадор улсын шигшээг 3:1 харьцаатайгаар буулган авснаар 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод оролцох эрхээ авлаа.
 
Тоглолтын эхний минутад Эквадорын хөл бөмбөгчин Ибарра зочин багийн хаалганд гол оруулсан боловч Аргентины багийн ахлагч  Лионель Месси 12, 20, 62 дахь минутад 3 гоол дараалан оруулж багтаа ялалтыг авчирчээ. Өмнөд Америкийн хэсгийн бусад тоглолтуудад Уругвайн шигшээБоливийн багийг 4:2-оор буулган авахдаа 4 гоолыг хүний хаалганд 2 гоолыг өөрийн хаалганд оруулсан нь энэ тоглолтыг сонирхолтой болгосон юм. Мөн Чилийн баг Бразильд зочлон тоглож 0:3-аар хожигдсоноор дэлхийн аваргын шигшээ тоглолтыг өнжихөөр боллоо. Колумбын шигшээ Перугийн багтай 1:1-ээр тэнцсэнээр Москваг зорих эрхээ авчээ.
 
Багуудын оноог харуулвал
 
·       Бразиль   41
·       Уругвай    31
·       Аргентин  28
·       Колумб     27
·       Перу         26
·       Чили         26
·       Парагвай  24
·       Эквадор    20
·       Венесуэл  12
 
Тус хэсгээс эхний 4 баг Москваг зорих эрхээ авсан бол Перу улсын баг ирэх сарын 6, 14-нд Шинэ Зеландын багтай нэмэлт тоглолт хийснээр зорилгодоо хүрэх үлдлээ.
 
С.Баярсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг